| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/05858/И |
| Дугаар | 183/ШШ2024/00001 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/00001
| 2023 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2024/00001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Хулан, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэм хорын хохиролд 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Б.Н,
хариуцагч Г.Н,
хариуцагчийн өмгөөлөгч А.С
нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Г.Н д холбогдуулан Гэм хорын хохирол 850 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.На миний бие нь өмч хөрөнгийг эвдэж сүйдсэн хохирлыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт учруулсан хохирлыг арилгуулах тухай заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б.На миний бие нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Энхжин хотхоны 00 байрны 0 тоотод амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.На нь өш хонзонгийн сэдэлтээр Энхжин хотхоны 00 байрны 0 дүгээр орцны, 00 тоот хаалгыг сэвтээж гэмтээсэн. Г.На ын энэхүү үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1 дэх хэсэгт зааснаар******* дугаартай шийтгэлийн маягт №1-ээр, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Өнөөдрийг хүртэл манай гэрийн хаалга сэвтэж гэмтсэн байдалтай байна. Иймд Г.На ын буруутай үйлдлийн улмаас манай гэрийн бүргэд хаалгад зураас үүсгэж, хохирол учирсан тул хаалганы үнэ болох 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хаалганы үнийг 100 айл дээр зарж байгаа зах зээлийн үнээр шаардаж байгаа бөгөөд шүүх шинжээч томилох хүсэлтийг маань хангаагүй гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Н миний бие******* СӨХ-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Б.Н нь 00д байрны 00 тоот оршин суудаг ба Иргэний тухай хуулийн 147-д заасны дагуу иргэний үүргээ биелүүлж СӨХ-н төлбөрөө төлдөггүй. Байцаагч очоод төлбөрөө нэхэхээр айлгах, дарамтлах үйлдэл гаргадаг. Тиймээс байцаагч нэхэмжлэлээ хаалга нь дээр нь наагаад явсан гэтэл хувь хүний өмчид халдлаа гэх нэрийдлээр манай байгууллагыг цагдаад өгч торгуулийн арга хэмжээ авахуулсан. Тухайн байгууллагыг удирдаж байгаа СӨХ-ны захирал миний биеийг торгосон. Шийтгэврийн хуудсаар арга хэмжээ авахуулсан гэдгээр хаалга эвдсэн гэж үзэхгүй. Бас СӨХ-ийн төлбөрөө төл гэж бичсэн мэдэгдэл нь үнэ бичдэг жижиг наалт байдаг бөгөөд наалт наасан төдийд бүтэн хаалга төлүүлэх гэж байгаа шунахай, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, Б.Н гэх хүн хэвийн ажиллаж байгаа СӨХ-г булааж авах гэж дөрвөн жилийн хугацаанд удаа дараа шүүх, цагдаа, мэргэжлийн хяналт, ШӨХТГ гэх мэт газруудаар өргөдөл гомдол өгч, ажил булаах гэж оролдож байна. Тэр бүх зүйлд дээрх баримт нотолгоотой няцаалт хийж өнөөдрийг хүртэл оршин суугчдын итгэлийг авч ажилласаар ирсэн ба Нийслэлийн 2021 оны шилдэг СӨХ, 2021 оны Хан-Уул дүүргийн шилдэг СӨХ-р тус тус шалгарч хамт олноо манлайлан ажиллаж байгаа тул Б.Н гэх хүний нэхэмжлэл өс хонзонгийн сэдэлтэй, ажил булаах гэж оролдож байгаа тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс төлбөрийн нэхэмжлэл, эрх бүхий албан тушаалтны 2022.04.24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.11.02-ны өдрийн******* дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-5/
6. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Энхжин хотхон, Зайсан Энхжин СӨХ-ны удирдах зөвлөлийн 2019.07.29-ний өдрийн 4 дугаар, 2019.07.07-ны өдрийн 3 дугаар тогтоолууд, фото зураг, төлбөрийн нэхэмжлэлийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.28-ны өдрийн 183/ШШ2022/03120 дугаар шийдвэр зэргийг ирүүлсэн./хх-ийн 27-35/
7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.12.21-ний өдрийн дугаар албан бичиг, 2022.04.24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 36-37/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.На нь өш хонзонгийн сэдлээр манай гэрийн хаалга буюу Энхжин хотхоны******* байрны 1 дүгээр орцны,******* тоот хаалганд цавуутай цаас наасны улмаас зураас үүсгэж, сэвтээж гэмтээсэн. Иймд Г.Н ын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох хаалганы үнэ 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...Г.На миний бие З СӨХ-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Б.Н нь 0д байрны 0 тоот оршин суудаг ба иргэний тухай хуулийн 147-д заасны дагуу иргэний үүргээ биелүүлж СӨХ-н төлбөрөө төлдөггүй. Байцаагч очоод төлбөрөө нэхэхээр айлгах, дарамтлах үйлдэл гаргадаг. Тиймээс байцаагч нэхэмжлэлээ хаалга нь дээр нь наагаад явсан гэтэл хувь хүний өмчид халдлаа гэх нэрийдлээр манай байгууллагыг цагдаад өгч торгуулийн арга хэмжээ авахуулсан. Шийтгэврийн хуудас барьж наалт наасан төдийд бүтэн хаалга төлүүлэх гэж байгаа шунахай, өс хонзонгийн сэдлээр хандаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
а. Хэрэгт 2022 оны 04 сарын 24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас авагдсан байх ба уг Б.Н аас гаргасан ХУД-ийн 00 дүгээр хороо 00 дугаар байрны 00 тоот хаалгыг оролдсон байна. гэсэн гомдлын дагуу шалгаж, иргэн Г.Н д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар******* дугаартай маягт №1-ээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
б. Дээрх хариу мэдэгдэх хуудаст ...Холбогдогч Г овогтой Н нь 2022 оны 01 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар байрны 0 тоот иргэн Н ын гэрийн хаалган дээр цавуутай хуулга нааж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээлэл бусад материалд авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон. гэжээ.
5. Дээрх баримтаас дүгнэхэд хариуцагч Г.Н нь бусдын хаалганд цавуутай цаас наасан үйлдэлдээ Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан үйл баримт тогтоогдсон байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
7. Харин нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлдээ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Н нь өш хонзонгийн сэдлээр манай гэрийн хаалга буюу Энхжин хотхоны 00 байрны 0 дүгээр орцны, 0 тоот хаалганд цавуутай цаас наасны улмаас зураас үүсгэж, сэвтээж гэмтээсэн. гэж тайлбарлаж, дээрх гэмтэлтэй холбоотой хаалганы үнэ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэ нь хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлээс болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хаалгыг гэмтээсэн нь зөрчил шалгасан тухай илтгэх хуудсаар тогтоогдсон гэж тайлбарлаж байх боловч уг баримт нь хариуцагч Г.Н ыг бусдын эд хөрөнгийг гэмтээж, хохирол учруулсан гэдэгт хамааралгүй, түүнийг нотолсон баримт болохгүй.
8. Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан гэх үндэслэлгүй, хэрэгт энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаараа нотлоогүй байна.
9. Шүүх 2023.12.07-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч М.С д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн ба нэхэмжлэгч Б.Н хариуцагч Г.Н нар иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н д холбогдуулан гэм хорын хохиролд 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Н ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
О.ЧУЛУУНЧИМЭГ