Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

2026          02              10                                                2026/ШЦТ/60

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Хохирогч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн *******ын *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн сумын дүгээр багийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын ******* /ЙН11/,

 

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн хорооллын тоот хашаанд байх өөрийн нохойг сумын төвөөс хөдөө авч явах зорилготой уяанаас нь тайлах үйлдэл хийх үед нохойны хүзүүвч тасарч, улмаар нохойг хашаанаас гадагш гүйлгэн алдсаны улмаас тус нохой нийтийн эзэмшлийн гудамж талбайд зорчиж явсан явган зорчигч иргэн ******* рүү дайрч хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад эмнэлэг орох гээд явж байтал мотоциклтой хүн хажуугаар зөрөөд өнгөрөх үед тэр мотоциклтой хүнийг дагаад нэг нохой 100 орчим метрийн цаанаас давхиад ирэхээр  нь өмнөөс нь утсаа шидээд тэгээд яасан юм мэдэхгүй. Нохойгоо аваарай гэж орилоод би ухаан алдчихсан байсан. Тэгээд өндийтөл гар янгинаад өвдөөд байсан. Гадуур хувцасны ханцуй урагдчихсан байсан. Тэгээд эмнэлэгт очоод оёо тавиулаад аймаг ирсэн. Жижүүр эмч дээр ороод үзүүлээд, зургийг нь авхуулаад шөнө болчихсон. 10 дугаар сарын -ний өдөр хагалгаанд ороод 7 хоног гуурстай байсан. 8 дахь хоногтоо эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад гадуур 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 1 сар гаруй хугацаанд боолт хийлгэсэн. Энэ хооронд галзуугийн вакциныг 5 удаа хийлгэсэн. Эрүүл мэндээрээ их хохирсон. Гар маань одоогийн байдлаар огт хөдөлгөөнгүй байгаа. Энэ хүмүүс намайг аймагт хүргэж ирсэн. Би ганц хүүхэдтэй. Тэр хүүхэд маань ирээд намайг сахиж хэд хоног харж их тус болсон. Миний хувьд рентгений зураг авхуулаад сар гарантай гадуур боолт хийлгээд 1 сар гаргаад ахиад зураг авхуулсан. Рентген хортой юм байна. Рентгенээс болоод нүд аргаад, дотор эрхтэн өвдөөд л байгаа. Над руу ахиж яриагүй болохоор нь цагдаад хандсан. 30-ны өдөр гипсээ аваад 60 гаруй хоног гипстэй байсан. Надад их хэцүү байсан. Эрүүл мэндээрээ хохирсон байхад эргэж над руу ерөөсөө яриагүй. Утсаар яриад яаж байна гэчихсэн байсан бол зүгээр л байх. Энэ хүний эхнэр нь нохой үхсэн л гээд байдаг юм. Яагаад үхсэнийг нь мэдэхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би хөдөлмөрийн чадваргүй болсон” гэв.

 

1. Хохирогч *******гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Би урьд өмнө зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Мөн өөрийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлттэй мөн танилцсан. Болсон зүйл бол тодорхой байгаа. Би Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүүгийн хамт мал маллан амьдардаг. Хэрэг болсон гэх 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд сумын 1 дүгээр багийн ягаан толгой 10 дугаар гудамжинд байх гэрээсээ гараад эмнэлэг рүү орж тариа хийлгэх ажлаар гараад хойд гудамжны хамгийн баруун захаар уруудаад явж байгаад 7, 8 дугаар гудамжны баруун захын зам дээр явж байхад улаан хүзүүвчтэй жижигхэн хар нохой дагуулсан мотоциклтой хүн надтай зөрсөн юм, яг тэр үед нохой шууд над руу зүүн талаас давхиж ирээд миний баруун гарын шуу хэсгээс хазаад намайг газарт унагасан. Тэр үед буюу яг унах үед баруун гарын тохойгоороо газар тулж унасан. Уг нохой намайг уначхаад байхад л зуугаад тавихгүй байхаар нь нохойгоо аваарай гээд л орилсон. Тухайн үед би ч бараг ухаан алдаад яг хазсаны дараа юу болсныг хэсэг санахгүй байсан. Нөгөө нохойны эзэн ******* гэх хүн утсаар яриад эхнэр Чулуунцэцэгийг дуудсан. Тэгээд л машинтай хүн ирээд эмнэлэг дээр очсон. Тэндээсээ нөгөө нохойны эзэн гэх хүмүүстэй хамт аймаг руу явж үзүүлж оёдол тавиулаад эмнэлэгт хэд хоног хэвтсэн. Сүүлдээ бүр гар маань болохоо болиод ирэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. Харин тэр хазсан гэх хар өнгийн жижиг нохой нь намайг аймагт эмнэлэгт яг ирэхэд Чулуунцэцэг гэх эмэгтэй “манай нохой хөдөө очоод үхсэн байна гэнэ хоол өгч чадсангүй” гэх мэт л зүйл яриад байсан..Ийм л зүйл болсон “ гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр би сумын төвийн гэртээ буюу сумын 1 дүгээр багийн Ягаан толгой тоотод байсан юм. тус өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр ******* нь хөдөөнөөс нохойгоо авах гээд ирсэн байсан юм. Ирээд цай унд уучхаад би хоёр гараад нохойныхоо уяаг тайлах гээд оролцож байтал хүзүүвч нь тасарчихсан юм. Тэгээд хашааны дотор талд тойрч гүйж байгаад сургуулийн хүүхэд орж ирэхтэй зэрэгцээд зөрөөд гараад давхичихсан юм. би ч араас нохойгоо араас нь гүйгээд дуудтал гудамжны баруун талаар хойшоо эргээд гүйчихсэн. Манай нөхөр ч мотоциклоо унаад араас нь явсан. би ч сандраад гэрээрээ ороод нохойныхоо хоолыг аваад эргээд гартал нөхөр залгаад манай нохой хүн урчихлаа гэсэн. Би ч сандраад гүйгээд очтол Долгорсүрэн гэх эмэгтэй хазуулчихсан гараа унжуулчихсан зогсож байсан. Тэгээд л эмнэлэг рүү авч яваад сумын ЭМТ-д оёдол тавиулаад зовиурлаад байх шиг байхаар нь би ер нь хүнд байх шиг байна гээд аймгийн БОЭТ-рүү хүүхдээ гуйгаад машинаар авч яваад аймагт очиж үзүүлж харуулсан. Би тухайн үед бэлэн 300.000 төгрөг өгөөд хоол унд, хувцас хунар боов чихэр хүртэл авч өгөөд 500.000 гаруй төгрөгийн эд зүйл өгсөн. Тэгээд эргээд бид нартай холбогдоорой гэж хэлээд сум руу явсан. Сүүлд харин хэд хоногийн дараа цагдаад намайг өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлэх, тусламж үйлчилгээ, мэс засал 1,156,236 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ, хяналтын үзлэгт хамрагдсан байх бөгөөд нэ удаагийн үнэ 15,444 төгрөг нийт 154,440 төгрөг байна. Нийтдээ тус хохирогч иргэнд 1,3,676 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 тоот дансанд төвлөрүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

 2. Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гаргасан “...1. *******гийн биед баруун богтос ясанд ил хугарал, шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амьтанд хазагдах үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн дугаартай дүгнэлт /хх-ийн 7, 21 дүгээр хуудас/,

 

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

4. Хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

5. Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эрүүл мэндийн даатгалын санд 1,302,000 төгрөг төлсөн баримт болон хохирогчид 500,000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

 

1. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******ид холбогдох 2626000000 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын сумын хорооллын 3-4 тоот хаягт өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалт, хараа хяналтгүй байлгасны улмаас нийтийн эзэмшлийн зам талбайгаар зорчиж явсан иргэн Долгорсүрэн рүү дайрч хазуулан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрч Чулуунцэцэгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч Одгэрэлийн 715 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад шүүгдэгчийн гэм буруутай байдал бүрэн нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч 400,3 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилж, хэрэгт хавсаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 878,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн гэмт хэргийн улмаас төрд буюу Эрүүл мэндийн даатгалын санд 1,3,676 төгрөгийн хохирол учирсныг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжилсэн бөгөөд шүүхэд хэрэг шилжсэнээс хойш шүүгдэгч уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяастогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн нохойг хөдөө авч явах зорилгоор сумын төвийн хашаанаас уяаг нь тайлах явцад оосор нь тасарч, нохой хяналтаас гарч гудамжинд явж байсан иргэн Долгорсүрэн рүү дайрч хазсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Прокуророос уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн байна. Хэргийн үйл баримт хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд *******ийг тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул хэлэлцэх эд мөрийн баримтгүй, төлбөрийн үлдэгдэлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн хорооллын тоот хашаанд байх өөрийн нохойг сумын төвөөс хөдөө авч явах зорилготой уяанаас нь тайлах үйлдэл хийх үед нохойны хүзүүвч тасарч, улмаар нохойг хашаанаас гадагш гүйлгэн алдсаны улмаас тус нохой нийтийн эзэмшлийн гудамж талбайд зорчиж явсан явган зорчигч иргэн ******* рүү дайрч хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

             Шүүгдэгч ******* овгийн *******ын ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

                         

   Хохирогч *******гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Би урьд өмнө зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Мөн өөрийн биед учирсан гэмтлийн зэргийн дүгнэлттэй мөн танилцсан. Болсон зүйл бол тодорхой байгаа. Би Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүүгийн хамт мал маллан амьдардаг. Хэрэг болсон гэх 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд сумын 1 дүгээр багийн ягаан толгой 10 дугаар гудамжинд байх гэрээсээ гараад эмнэлэг рүү орж тариа хийлгэх ажлаар гараад хойд гудамжны хамгийн баруун захаар уруудаад явж байгаад 7, 8 дугаар гудамжны баруун захын зам дээр явж байхад улаан хүзүүвчтэй жижигхэн хар нохой дагуулсан мотоциклтой хүн надтай зөрсөн юм. Яг тэр үед нохой шууд над руу зүүн талаас давхиж ирээд миний баруун гарын шуу хэсгээс хазаад намайг газарт унагасан. Тэр үед буюу яг унах үед баруун гарын тохойгоороо газар тулж унасан. Уг нохой намайг уначихаад байхад л зуугаад тавихгүй байхаар нь нохойгоо аваарай гээд л орилсон. Тухайн үед би ч бараг ухаан алдаад яг хазсаны дараа юу болсныг хэсэг санахгүй байсан. Нөгөө нохойны эзэн ******* гэх хүн утсаар яриад эхнэр Чулуунцэцэгийг дуудсан. Тэгээд л машинтай хүн ирээд эмнэлэг дээр очсон. Тэндээсээ нөгөө нохойны эзэн гэх хүмүүстэй хамт аймаг руу явж үзүүлж оёдол тавиулаад эмнэлэгт хэд хоног хэвтсэн. Сүүлдээ бүр гар маань болохоо болиод ирэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. Харин тэр хазсан гэх хар өнгийн жижиг нохой нь намайг аймагт эмнэлэгт яг ирэхэд Чулуунцэцэг гэх эмэгтэй “манай нохой хөдөө очоод үхсэн байна гэнэ хоол өгч чадсангүй” гэх мэт л зүйл яриад байсан..Ийм л зүйл болсон “ гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/ гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр би сумын төвийн гэртээ буюу сумын 1 дүгээр багийн Ягаан толгой тоотод байсан юм. тус өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр ******* нь хөдөөнөөс нохойгоо авах гээд ирсэн байсан юм. Ирээд цай унд уучхаад би хоёр гараад нохойныхоо уяаг тайлах гээд оролцож байтал хүзүүвч нь тасарчихсан юм. Тэгээд хашааны дотор талд тойрч гүйж байгаад сургуулийн хүүхэд орж ирэхтэй зэрэгцээд зөрөөд гараад давхичихсан юм. Би ч араас нохойгоо араас нь гүйгээд дуудтал гудамжны баруун талаар хойшоо эргээд гүйчихсэн. Манай нөхөр ч мотоциклоо унаад араас нь явсан. Би ч сандраад гэрээрээ ороод нохойныхоо хоолыг аваад эргээд гартал нөхөр залгаад манай нохой хүн урчихлаа гэсэн. Би ч сандраад гүйгээд очтол Долгорсүрэн гэх эмэгтэй хазуулчихсан гараа унжуулчихсан зогсож байсан. Тэгээд л эмнэлэг рүү авч яваад сумын ЭМТ-д оёдол тавиулаад зовиурлаад байх шиг байхаар нь би ер нь хүнд байх шиг байна гээд аймгийн БОЭТ-рүү хүүхдээ гуйгаад машинаар авч яваад аймагт очиж үзүүлж харуулсан. Би тухайн үед бэлэн 300.000 төгрөг өгөөд хоол унд, хувцас хунар боов чихэр хүртэл авч өгөөд 500.000 гаруй төгрөгийн эд зүйл өгсөн. Тэгээд эргээд бид нартай холбогдоорой гэж хэлээд сум руу явсан. Сүүлд харин хэд хоногийн дараа цагдаад намайг өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ******* нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлэх, тусламж үйлчилгээ, мэс засал 1,156,236 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 10 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ, хяналтын үзлэгт хамрагдсан байх бөгөөд нэ удаагийн үнэ 15,444 төгрөг нийт 154,440 төгрөг байна. Нийтдээ тус хохирогч иргэнд 1,3,676 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900080020 тоот дансанд төвлөрүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гаргасан “...1. *******гийн биед баруун богтос ясанд ил хугарал, шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амьтанд хазагдах үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн дугаартай дүгнэлт /хх-ийн 7, 21 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, хохиролтой холбоотой эмчилгээний баримтууд /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эрүүл мэндийн даатгалын санд 1,302,000 төгрөг төлсөн баримт болон хохирогчид 500,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******ийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгаж *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгаж *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Энэ хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч ******* 400,3 төгрөгийг баримтаар нэхэмжилж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч нь 1,3,676 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,302,000 төгрөгийг,  хохирогч *******гийн хохиролд 500,000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...хөдөлмөрийн чадваргүй болсон тул хохирол төлбөр гаргуулна” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн ч баримтаар нэхэмжилсэн 400,3 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа бүрэн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, гэмт хэрэг нь болгоомжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу биелүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт хураалгасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Мөн шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсэж байна.Тухайлбал, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөртэй, хөдөө аж ахуй эрхэлдэг иргэн болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Мөн уг хэрэг гарсны дараа шүүгдэгч нь эхнэрийнхээ хамт яаралтай арга хэмжээ авч, хохирогчийг сумын эмнэлэгт хүргэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Улмаар өөрсдийн зардлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн, шаардлагатай үзлэг, оношилгоо, эмчилгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлж, эм тариа, хэрэглэгдэхүүн, хоол тэжээлийн зардлыг гарган бодит туслалцаа үзүүлсэн. Энэ нь гэмт хэргийн хор уршгийг арилгах чиглэлд идэвх санаачилгатай, хариуцлагатай хандсан үйлдэл гэж үзэхээр байна. Прокуророос Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт заасны дагуу торгох ял оногдуулах санал гаргасныг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******ид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА