Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 77

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Х.*******,

насанд хүрээгүй хохирогч Э.,

шүүгдэгч Ч.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201701080190 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                          

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн *******анд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан, нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 853 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 21 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,

регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *******, тоотод оршин суух өөрийн гэртээ төрсөн охин Э.ийг тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож баруун мөр, цээжинд цус хуралт гэмтэл үүсгэж байсан,

-ны өдөр төрсөн охин насанд хүрээгүй 15 настай Э.Оюундарийг “чи яасан том болсон юм бэ, чамайг ална шүү” гэж хэлэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Х.*******, охин Э., 15 настай Э. нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн талаар маргах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн *******, Бор үзүүрийн 7 дугаар гудамжны 03 тоотод байх өөрийн ээжийнхээ гэрт нэг шил архи авч ороод ууж суухдаа “нүүр амаа будлаа тэгж байж гэдсээ чирээд ирэв” гээд үглэж байгаад унтахаар хэвтсэн байсан төрсөн охин Э. рүү сандал авч шидэн, араас нь нуруу руу нь өшиглөж, гараараа цохьсон,

мөн -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн *******, тоот гэртээ очиход 15 настай төрсөн охин Э. нь гэрийнхээ баруун талын орон дээр зурагт үзээд сууж байсан ба түүнийг “пизда минь чи яасан том болсон юм” гэж хэлээд өмсөж байсан малгайгаа шидэхэд “та яагаад байгаа юм” гэхэд тэвэрч өргөөд газар унагааж толгойны ард дагз хэсэг рүү 2-3 удаа, нүүрээ хамгаалж доошоо тонгойж суухад нь нуруу руу нь 2-3 удаа тус тус гараа цохиж түүний биед тархи доргилт, зүүн бугалганы урд дунд хэсэгт цус хуралт гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

түүнчлэн байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурах болгондоо эхнэр Х.*******, охин Э., 15 настай Э. нарыг догшин авирлан зодож, хэл амаар доромжлон харгис хэрцгий харьцсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Х.*******гийн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Би 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед *******, тоотод манай хадам ээжийн гэрт манай нөхөр ******* манай охин ийг зодсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай нөхөр архи уусан үедээ удаа дараа агсан тавьж хүүхдүүд болон намайг дарамталж амьдарч байна. Энэ талаар хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Сүүлийн үед зан авир нь хэтэрхий догшин ширүүн, болж байна. Энэ талаар хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авч өгнө үү. Саяхан намайг согтуу машинаар дайран гэж хоёр удаа оролдсон, эхний удаа нь намайг согтуу хөөж байгаад нүхэнд ороод машин нь хөдөлж чадаагүй. Дараа нь дахин хөөж байгаад хүүхдүүд “аав аа болиоч” гэж байж зогсоосон. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болгондоо агсан тавьж “ална” гэж заналхийлж байна. намайг урьд өмнө нь зодож байсан, би энэ талаар нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ...” гэх тайлбар /хх-ийн 106 дугаар тал/,

Э.ийн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Би 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед *******, тоотод эмээгийнхээ гэрт унтах гээд эмээтэйгээ хэвтэж байтал гаднаас аав согтуу ороод ирсэн. ... тэгсэн өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд эмээд нэг татчих гээд архи уулгасан. Тэгээд намайг “нүүр амаа будлаа тэгж байж гэдсээ чирээд ирэв” гээд намайг загнаад байсан. Би аавыг архи уусан үедээ ийм зан гаргаж аргсан тавьж байдгийг мэдэж байдаг учир дуугүй л орондоо ороод дуугүй л хэвтээд байсан. Тэгээд аав өөрөө баахан үг хэлж байгаад над руу гэнэт цэнхэр хуванцар сандал шидсэн. Тэгээд араас нуруу луу өшиглөж, гараараа цохьсон. Тэгээд аав намайг зодсон гэж ээжид хэлээд ээж цагдаад хандсан байсан. Манай аав архи уусан үедээ гэртээ байнга агсан тавьж байсан. Би ээжтэйгээ айдас түгшүүр дунд амьдардаг. ... Намайг урьд өмнө нэг боож унагаж байсан. Бас нэг удаа үснээс чирч байгаад зодож байсан. Мөн энэ өвөл намайг оюутны амралтаар ирсэн байхад элэгдэж унагаж байсан. Архи уусан үедээ ээж, дүү нарыг байнга л хэл амаар доромжилж, байнга л зодож байдаг. Бид олон жил тэвчиж байна ...” гэх тайлбар /хх-ийн 107 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын: “... -ны өдөр архи ууж гэртээ очиж хүүхдээ зодож, дарамталсан. Энэ бол миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. 2017 оны 05 дугаар сараас хойш төлөв томоотой байгаа ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.*******гийн: “... Миний нөхөр Ч.******* -ны өдөр согтуу гэртээ ирж төрсөн охин Э.Оюундарийг зодсон. Би хажууд нь байсан. Тэр өдөр их шороотой, шуургатай өдөр байсан. Э. “ээж үхэр олдохгүй байна” гээд гэртээ орж ирээд сууж байтал Ч.******* согтуу орж ирээд шууд толгой руу нь цохьсон. Тэгээд шууд орон дээр дарж аваад толгой руу нь цохиод байсан. Тэгээд “боль” гээд холдуулсан чинь дахиад дайраад байсан. Э. гэрээс гарсны дараа би “яагаад хүүхэд рүүгээ дайраад байгаа юм бэ” гэж асуутал огт дуугарахгүй байсан. Цагдаа дуудсан байсан болохоор удалгүй ирээд Ч.*******ыг аваад явсан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарийн: “... -ны өдөр гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр сууж байсан. Гэтэл аав согтуу орж ирээд малгайгаа над руу шидээд “чи одоо ямар том болсон юм бэ, би чамайг ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би “та одоо яагаад байгаа юм бэ” гэсэн чинь хүрч ирээд намайг барьж аваад баруун талын орон дээр хэвтүүлж байгаад бөөр, толгой руу 2, 3 удаа цохиж, барьж аваад шидсэн. Тэгээд би гарч явах гэсэн чинь гарнаас татаад гаргахгүй байсан. Яг тэр үед ээж, дүү хоёр ирж салгасан ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарийн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... 2017 оны 05-р сарын 03-ны өдөр 17 цагийн үед гэртээ өөрийн төрсөн ээж Х.*******, төрсөн дүү 12 настай Э.Отгонжаргал, 10 настай Э.Насанбат нарын хамт гэрийнхээ баруун талын орон дээр зурагт үзээд сууж байсан чинь миний төрсөн эцэг Ч.******* гаднаас согтуу байдалтай орж ирээд шууд намайг “пизда минь чи яасан том болсон юм” гээд над руу өмсөж явсан малгайгаа шидсэн, тэгээд би “та яагаад байгаа юм гэж” хэлсэн чинь шууд миний хажууд ирээд намайг тэвэрч аваад өргөж байгаад газар унагаад толгойны ард дагз хэсэг рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохьсон, би нүүрээ хамгаалж доошоо тонгойж суусан тэгсэн нуруу руу 2-3 удаа бас гараа зангидаж байгаад цохьсон. Энэ үед манай ээж аавыг салгаад орон дээр суулгасан, би гэрээсээ гарч гүйгээд хашаандаа сууж байсан чинь ээж энэ хооронд цагдаа дуудсан байсан. ... Манай аав Ч.******* эрүүл архи уугаагүй үедээ зүгээр, харин архи уусан үедээ намайг болон манай гэрт байгаа гэр бүлийн гишүүдийг зодож байсан. Аав архи уугаад ирэхээрээ “пизда нар та нарыг ална шүү, таван ханатай гэрээ аваад ээжтэйгээ зайлаарай, чи аавыгаа гомдоовол том болоод өөдлөхгүй шүү муу гичий янхан минь, сэмжээр чинь нүүрийг чинь бүтээнэ шүү” гэж байнга занаж байдаг. Би аавыг архи уугаад ирэхээр нь аргалж байгаад гэрээсээ гараад явчихдаг, зодох гэхээр нь зугтчихдаг юм. Өмнө нь намайг 2015 оны 06-р сарын үед хөдөө байхад зодох гээд галын хайч аваад шидсэн чинь миний гарын зүүн хэсгийн булчинг хөхрүүлж тэр үед би гэрээсээ гараад дүүргийн төв рүү зугтаасан, тэгсэн миний араас “чи тэр цагдаагаа дуудаарай цагдаатай чинь цуг ална шүү” гээд хөөгөөд байхаар нь би айгаад гэр лүүгээ буцаад гүйсэн юм. Миний төрсөн эгч Э.ийг хэд хэдэн удаа согтуудаа зодож байсан. Ээжийг байнга зодож байсан. Өө хайж байгаад өмнөөс нь хэрэлдэж маргалдах юм бол шууд зоддог байсан. ... Миний толгой үе үе өвдөж байна. Аавыгаа архи уугаад орж ирээд зодох вий гэж айж байна. ... Манай аав Ч.******* архи ууж агсан тавих нь 2007 оноос эхэлсэн, эхлээд манай ээжийг зодож байсан сүүлийн 2 жилийн хугацаанд эгч бид хоёр луу агсан тавьж “эхийгээ дагаад зайл” гэж хөөж элдвээр хэлж эхэлсэн. Манай аав байнга архи ууж байдаг, сарын бүх өдөр л согтуу байдаг, тэгээд зодох болон зодох гэж дайрах нь сард нэг удаа байдаг. ... Над руу хутга барьж дайрч байсан зүйл байхгүй, нэг удаа галын хайчаар цохиж байсан. Манай ээж рүү 2016 оны зун хутга шидэж байсан, гэхдээ ээжийг онож гэмтэл учруулаагүй. Аав архи ууж агсан тавих үедээ болж өгвөл хутга барих гээд байдаг. Ээж аавыг архи уусан байна гэсэн үед гэрт байгаа хутга болон гэрт байгаа үзүүртэй зүйлээ нууж байдаг юм. ... Миний биед өөр учирсан гэмтэл байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. ... Манай аав надад ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт учруулж байгаагүй. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай ээж болон эгч нар цагдаад хандаж байсан. Би нэг удаа хандах гээд төв рүү гүйхэд “ална шүү” гээд араас хөөгөөд байхаар нь би айгаад мэдэгдээгүй тэр чигт нь дуугүй өнгөрсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******гийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Тэр өдөр би гэртээ хүүхдийн хамт байж байсан чинь 17 цагийн үед манай нөхөр Ч.******* гаднаас согтуу орж ирээд үүдэнд зогсоод намайг “хөөе хөөе” гээд дуудаад байсан, би юм хэлбэл хэрүүл болно гэж мэдээд дуугүй байсан, тэгсэн энэ үед манай охин гэрийн баруун талын орон дээр сууж байсан чинь Ч.******* шууд өмсөж явсан малгайгаа руу шидэж “чи их том байгаа шүү ална шүү” гэж хэлсэн, тэгсэн “та яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь “чамайг ална” гээд шууд очоод өргөж аваад газар шидсэн, энэ хооронд би ширээн дээр байсан хутгануудаа нууж амжаад очоод салгасан. Ч.******* Оюундарийг толгойны ард хэсэгт 3 удаа, нуруу тус газар нь бас хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед би Ч.*******ыг салгаж орон дээр суулгасан, энэ үед гараад гүйсэн, би цагдаа дуудсан. ******* Оюундарийг ямар ч шалтгаангүй цохиж зодсон. ... Манай нөхөр Ч.******* архи уусан үедээ хоёр охиноо элдэв үгээр харааж агсан тавьдаг, намайг хэд хэдэн удаа зодож байсан, би эмнэлэгт болон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Их хэцүү байнга л “ална та нарыг сэмжээр чинь нүүрийг чинь бүтээнэ” гэж хэлдэг. Намайг “янхан, гичий, банзал” гэж байнга хэлдэг. Намайг нэг удаа “ална” гээд хутга шидэж байсан нь тэр нь миний биед гэмтэл учруулж байгаагүй. Би архи уусан үед нь зугтаад явчихдаг юм. 2016 оны 8-р сард том охиноо зодож байсан. Тэр асуудлаар нь цагдаад хандаж байсан цагдаад хандахаар “ална шүү, ямар их цагдаад өгдөг юм бэ” гэж байнга занаж байсан. Тэгээд айгаад ямар ч үйлдэл хийж байгаагүй. 2016 оны 09-р сарын үед намайг хээр машинаар дайрна гээд хөөж байсан, би зугтаагаад уулан дээр гарч амь аврагдаж байсан. Өдөр болгон согтуу байдаг, уусан үедээ хэрүүл хийж өдөж байдаг, тэгээд өмнөөс нь юм хэлбэл шууд “ална та нар зайлаарай” гээд намайг “ална” гээд багалзуур шахаад таарсан гараа зангидаж байгаад цохьдог, хэдэн хүүхдүүд хажууд байж байгаад салгаж байсан. *******ын төрсөн эх Шоовдор манай хашаанд байдаг, ээжийгээ хөгшин гэлтгүй нэг удаа зодох гэж байхад би салгаж байсан. Би дөрвөн хүүхдийн хамт их айдастай байдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Би үндсэн хуулийн заалтыг ойлгосон би мэдүүлэг өгөхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Манай аав намайг 2016 оны 07-р сарын үед нэг удаа согтуу байхдаа зодож байсан, энэ асуудал тухайн үедээ шийдэгдэж аав баривчилгаанд явж байсан. Одоо манай аав надтай зүгээр харилцаатай байгаа. Би аавыг согтуу ороод ирэхээр нь дуугүй гараад явчихдаг юм. Тэгээд унтасны дараа нь би гэртээ ордог. Сүүлийн үед аав охин хоёр шиг хоорондоо харилцаатай зөвшилцөж асуудлыг шийдвэрлэж байгаа. Манай аав засарч байгаа миний үгэнд их сайн ордог болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Гын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “... Иргэн Ч.******* нь ******* Бор-Үзүүрийн 7-3 тоотод оршин суудаг архи дарс их уудаг. Уусан үед ар гэртээ агсан согтуу тавьж байсан. Манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд байгаа. Уг хүнд 2016 онд дүүргийн гэр бүлийн хөгжлийн төвөөс хамтран багийн ажиллагааны явцал кесс нээгдсэн ажиллаж байгаа. Манай хороонд түгшүүр төрүүлдэг иргэн байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Анхбаярын 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... Би цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөний дагуу уг хүмүүсийн гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ болон хүүхдийн аюулын байдлын эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж байсан. Манай байгууллага уг гэр бүлийг 2016 оны 07-р сараас эхлэн кейс нээж хяналтандаа авсан. ... *******ын гэр бүлийн байдал нь ******* архи уудаг, уусан нөхцөлд гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны дарамт учруулах, агсан тавьж, элдвээр харааж доромжлох, мөн гэр бүлийн гишүүн *******г, охин , нарыг бие махбодийн хүчирхийлэлд оруулж, биед нь гэмтэл учруулж байсан гэсэн. Дүгнэлт нь гэр бүлийн хүчирхийлэл өндөр эрсдэлтэй гэж гарсан байгаа. Өөрийн 2 бага хүүхдээ зодож байгаагүй болох нь тогтоогдсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.ын 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6100 тоот:

1. Э.Оюундарийн биед тархи доргилт, зүүн бугалганы урд дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

“Эрсдлийн түвшин өндөр” гэсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 15, 24-25, 31-32, 76-94 дүгээр тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламжийн хуудас танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 16-17, 26-27, 33-34 дугаар тал/,

            Насанд хүрээгүй хохирогч Э.Оюундарийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21 дүгээр тал/,

        Ч.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-57, 59-74, 95-101, 124-125 дугаар тал/,

            Ч.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/,

            2016 онд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсан материалууд /хх-ийн 103-121 дүгээр тал/,

     Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаа /хх-ийн 123 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.*******ад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Ч.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсгээр ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,

улмаар шүүгдэгч нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурах болгондоо эхнэр Х.*******, охин Э., 15 настай Э. нарыг догшин авирлан зодож, хэл амаар доромжлон харгис хэрцгий харьцдаг тул түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.*******, Э., насанд хүрээгүй хохирогч Э. нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүүхдээ зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

4. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ч.*******ад мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.*******, Э., насанд хүрээгүй хохирогч Э. нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ