Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01070

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01070

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х****дүүрэг, *** дугаар хороо, С.Ш*** гудамж,***в байр, **** тоот хаягт оршин суух Б* овогт Ю-йн У**** /РД:ШБ********/-ын нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: Х**** дүүрэг, * д**угаар хороо, * дугаар хэсэг, Х-с, **** дугаар байр, *** тоот оршин суух Х**** овогт Э-ны С** /РД:МТ******/-д холбогдох

14 232 600 төгрөг гаргуулах тухай үндсэн, Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүрэг алданги 14 323 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л****, Н.С  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.У  нь Э.С д холбогдуулан 14 232 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ю.У нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Э.С той захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний зорилго нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо оффис үйлчилгээний орон сууцны * блокын 10 давхарт байрлах 87.16 мкв талбай бүхий  ** тоотын орон сууцыг худалдан авах Э.С ийн тэрхүү эрхийг авах хэлцлийг байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрх шилжүүлэгч тал нь захиалагчийн эрх хүлээн авсан талд 235 332 000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцоод гэрээ байгуулсан өдөр 115 332 000 төгрөгийг үлдсэн төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нар тухайн орон сууцны барилгын доорх гражийг нэхэмжлэгч Ю.У  авах хүсэлтэй байсан тул энэ талаар хариуцагч Э.С*ой тохиролцоод орон сууц нь доороо гражтай байна. Энэ гражийг авч болох бол энэ байрыг шууд худалдан авъя гэж ярилцсан байдаг. Энэ гражийг худалдан авах боломжтой буюу хариуцагч Э.С ийн зүгээс тухайн гражийг худалдан борлуулах боломжтой юм байна гэх тохиролцооны дагуу талууд граж худалдан авах гэрээг хийхээр тохиролцсон. Эхний орон сууц авах гэрээ бол бичгээр байгуулагдаж нотариатаар баталгаажуулсан буюу хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлага хангасан. Хоёр дахь гэрээ буюу талуудын хооронд байгуулагдаж байгаа автомашины зогсоол худалдан авах гэрээг талууд амаар тохиролцсон хэдий ч харамсалтай нь бичгээр байгуулагдаагүй байна. Гэсэн хэдий ч энэхүү хэлцэл бодит байдалд амаар байгуулагдаад хэлцлийн үйл явдал өрнөсөн талаар дансны хуулгаар нотлогддог. Тодруулбал, талууд 03 дугаар сарын 14-ний өдөр буюу гэрээ байгуулагдсан өдөр граж авахаар тохиролцоод маргааш нь буюу 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.С ын данс руу 2 000 000 төгрөгийг автомашины зогсоолын төлбөр нэртэйгээр шилжүүлсэн мөн 3 дугаар сарын 05-ны өдөр 28 000 000 төгрөгийг мөн ижил гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Товчхондоо машины дулаан зогсоол худалдан авах хэлцлийг амаар байгуулаад үнийн төлбөрийг 3 дугаар сарын 15-ны өдөр болон 4 дүгээр сарын 4-ний өдөр тус тус төлөөд 30 000 000 төгрөгийг автомашины зогсоол авах зорилготойгоор шилжүүлсэн. Харин орон сууц худалдан авах гэрээний төлбөрийг 5 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч хугацаандаа төлж барагдуулаагүй. Тодруулбал, 3 дугаар сарын 3-ны өдөр 100 000 төгрөг 3 дугаар сарын 14-ний өдөр 115 000 000 төгрөг 4 дүгээр сарын 5-ны өдөр 15 000 000 төгрөг гэх мэт төлж явсаар 7 дугаар сарын 4-ний өдөр 17 000 000 төгрөгийг төлснөөр орон сууц худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн. Дээр дурдсанчлан орон сууцны гэрээний нийт үнэ 235 332 000 төгрөг төлөх байснаас төлөөд 300 000 төгрөг үлдсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч 7 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгасан. Энэ талаар Харин ийнхүү дуусгахдаа хариуцагчид тухай бүр хэлж санхүүжилт удааширсан байна. Мөнгө зарим нэг шалтгаанаар хойшилсон. Хойшлуулах хүсэлтэй байна хүлээж авна уу гэх зэргээр тухай бүрд учир шалтгаанаа хэлээд хойшлуулаад төлбөрөө төлж байсан. Ингэж явсаар 7 дугаар сарын 04-ний өдөр төлж дууссан. Энэ талаар хариуцагчид тухай бүр мэдэгдээд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа авч болох уу гэдэг нөхцөл байдлаа илэрхийлээд хариуцагчаас аман байдлаар хариуг нь аваад талууд харилцан тохиролцоод төлбөрөө төлөөд явж байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр заслыг дуусгана гэсэн боловч нэхэмжлэгч бодитоор 10 сарын сүүлээр орон сууцандаа орсон байдаг. Ингээд явахад түрүүн ярьсан гражийн асуудал өнөөдрийг хүртэл буюу талуудыг маргалдах хүртэл гражийн асуудал шийдэгдээгүй. Товчхондоо нэхэмжлэгч орон сууцыг гражтай бол авъя гэж тохиролцсон, хариуцагчийн зүгээс орон сууцаа зарж болно, үнээ хямдруулж зарж байгаа мөн граж байгаа гражийг авч өгч болно хэмээн нэхэмжлэгчид тайлбарлаж хэлсэн. Ийнхүү яваад нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны төлбөрийг бага зэрэг хугацаа хэтрүүлж төлсөн. Гражийн төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Хариуцагч, нэхэмжлэгч хоёр маргалдах үед хариуцагчийн зүгээс орон сууцны мөнгийг хугацаандаа төлөөгүй. Би чамд гражийг чинь олж өгч чадахгүй. Гражийн үнэ анх 30 000 000 төгрөг гэж тохиролцоод төлбөрийг авсан атлаа 40 000 000 төгрөг болсон гэсэн нь хэрэгт авагдсан талуудын цахим техникийн хэрэгсэл ашиглаад харилцаж байсан зурвас хуульд заасан журмын дагуу авагдсан байгаа. Ийнхүү явсаар гражийг нэхэмжлэгчид гэрээ хийгдээгүй олгож өгөөгүй бөгөөд харин ч гражын төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөгөөс 14 200 000 төгрөгийг алдангид авсан. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг буцаагаад нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байдаг. Бидний талаас маргаж буй шалтгаан нь орон сууц худалдан авах гэрээ байгуулсан. Хамгийн гол орон сууц авах нөхцөл нь доорх гражийг худалдан авах хэлэлцээр байсан. Сүүлдээ граж нь байхгүй болоод алданги тооцоод мөнгө шилжүүлсэн данс руу нь шилжүүлчихсэн. Хүнээс граж авч өгнө гэж 30 000 000 төгрөг авчхаад сүүлд нь граж чинь худлаа болчихлоо тэгэхээр би гэрээгээ уншсан чинь алданги авах ёстой байсан. Иймд учраас гражийн төлбөрт төлсөн 30 000 000 төгрөгөөс авч чадаагүй байгаа мөнгийг гаргуулж өгнө үү. Энэхүү мөнгийг авах хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд амаар байгуулагдсан гэж үзсэн. Граж худалдан авах гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд авсан өгсөн зүйлээ буцаах үүрэг хүлээнэ. Гражны төлбөрт төлсөн үнээс манайд өгөхгүй алдангид тооцоод байгаа 14 232 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авч өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ю.У  болон Э.С нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч болон миний зүгээс энэ гэрээ байгуулсан тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мөн нийтдээ Ю.У аас төлсөн төлбөр дээр маргаан байхгүй. Манай талаас буцааж төлсөн үнийн дүн дээр аль аль тал маргаан байхгүй. Маргаан гарч буй асуудал бол 14 232 600 төгрөгөө нэхэмжилж байгаа дээр манай тал алдангийн дүнд тооцож суутгаж авч үлдэж үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Яагаад тус мөнгийг алдангид тооцсон бэ гэвэл орон сууц шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт гэрээ байгуулаад 120 000 000 төгрөг, үлдэгдэл 115 332 000 төгрөгөө талууд 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр заасан. Харин 05 дугаар сарын 01-ний өдөр үүргээ биелүүлээгүй. Гэрээ байгуулсан 3 дугаар сарын 15-ны өдөр 115 000 000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 05-ны өдөр 28 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 5-ны өдөр 15 000 000 төгрөг, ингээд 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 75 332 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 10 дугаар сарын 17-ны өдөр 20 000 0000 төгрөг, нийтдээ 201 324 000 төгрөгийн алдангийн үлдэгдэл төлбөртэй явж байсан. Нийт алданги буюу 14 232 600 төгрөг байсан учраас гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар илүү төлөлтөөс нь суутгаад үлдэгдлийн буцаагаад шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ тухайн үед хугацаа сунгах зөвшөөрөл авч байсан гэж хэлж байна. Э.С ын зүгээс яаралтай мөнгөө төлөхийг сануулж байсан. Харин төлбөрийг дараа төлөх байдлаар нэмэлт шаардлагын хугацаа тохирч сунгаж байсан зүйл огт байхгүй. Иймээс анзыг хуульд заасны дагуу хэрэглэж суутган авсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Э.С  нь нэхэмжлэгч Ю.У д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүрэг алданги 14 323 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр захиалгын эрхээ шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 235 322 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний 3.2-д зааснаар 115 332 000 төгрөгийг Э.С н дансанд шилжүүлж худалдан авагч нь 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үнийг төлж дуусах үүргийг хүлээсэн. Уг үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний 3.4-д зааснаар төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5 дүнгийн алданги төлөхөөр заасан. Сөрөг нэхэмжлэлтэй өгсөн алдангийн тооцоолол, дансны хулгуудыг үндэслээд тооцож гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 01-ны өдөр гэхэд төлсөн байх үндсэн үнийг төлөөгүй. 5 дугаар сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 5 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, 5 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 6 дугаар сарын 03-ны өдөр 8 000 000 төгрөг, 6 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 6 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 7 дугаар сарын 04-ний өдөр 17 000 000 төгрөг төлж нийтдээ төлбөрөө төлж дуусгасан. Нийт алдангийн тооцооллыг авч үзвэл 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх ёстой байсан 75 332 000 төгрөг 4 хоног хэтэрсэн. Дандаа өгсөн мөнгөнүүд дээр нь тооцооллоор алдангийн хоногуудыг нэмээд явсан. Нийт 110 хоногийн хэтрэлттэй. 14 232 600 төгрөгийг захиалгын гэрээний 3.4-т заасны дагуу төлөх үүрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас Ю.У аас Э.С д гэрээний үүргийн гүйцэтгэл хангах нийт алданги 14 232 600 гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байлаар татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд 5 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлнө гэж тохиролцоод төлбөрийг хугацаандаа төлөөгүйг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухай бүр нэхэмжлэгч хэлж байсан. Мөн тухай бүр хариуцагч хариулж байсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгч хэрвээ энэ төлбөр яаралтай гэвэл газар, машин зэрэг өөр хэрэгслээр энэ төлбөрийг яаралтай барагдуулъя гэж хэлж байсан. Хариуцагч тухайн үед энэ талаар шууд өөрөө энийг авъя, энэ төлбөрийг яаралтай барагдуул гэж хэлж байгаагүй. Тухайн үед талуудад маргаан үүсээгүй болохоор нэхэмжлэгчид надад нэмэлт хугацаа олгож байгаа учраас би тухайн хугацаанд төлж болох юм байна гэх итгэл төрсөн. Тухайн үед энэ төлбөрийг 5 дугаар сарын 01-ний өдөр багтааж төл гэсэн бол нэхэмжлэгч сая хэлсэнчлэн барагдуулах бүрэн боломжтой байсан бөгөөд үүнийгээ ч хариуцагчид илэрхийлж байсан. Хариуцагч энэ тухайгаа нэг ч удаа дурдаж байгаагүй атлаа 2022 оны 11 дүгээр сард буюу талууд маргалдаж эхлэх үед гаргаж тавьж байсан. Гражийн мөнгө 30 000 000 төгрөг шилжүүлэхэд түүнээс нь алдангиа бодит байдлаар авсан. Гэхдээ энэ яриад байгаа мөнгөө өмнө нь авчихсан. Дахин мөнгө нэмж авах гэж байгаа юм уу эсвэл шүүхийн шийдвэр гарангуут нь сөрөг нэхэмжлэл гаргах юм уу тэрийг бол ойлгохгүй байна. Ийм учраас алдангийг төлөх үндэслэлгүй юм гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.03.14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, 2022.10.12-ны өдрийн 2275 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Ю.У ын иргэний үнэмлэхийн хуулбар, мессэнжэр зурвасны зураг, Ю.У ын дансны хуулга, 2023.01.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.26-ны өдрийн итгэмжлэл, Ю.У ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 5-41, 98 тал/

 

4. Хариуцагчаас: 2023.03.30-ны өдрийн итгэмжлэл, Э.С ийн депозит дансны хуулга, алдангийн тооцоолол, 2023.10.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 46, 61-63 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ю.У нь Э.С д холбогдуулан 14 323 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч граш худалдах, худалдан авах тухай аман хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх тул грашийн төлбөрт төлсөн 14 232 600 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Э.С  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

4. Хариуцагч Э.С  нь нэхэмжлэгч Ю.У д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээний үүрэг алданги 14 323 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

5. Нэхэмжлэгч Ю.У ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

6. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 Зохигч 2022.03.14-ний өдрийн 0980 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Э  Cozy apartment оффис үйлчилгээний орон сууцны А блок 10 давхар ** тоот, 87.16 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах 2022 оны 01 дүгээр 27-ны өдрийн гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууад гарын үсгээр баталгаажуулсан, /хх 5 тал/

 

6.2 Б.Б , Ю.У  нар 2022.10.12-ны өдрийн 22/75 дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Энгельс **** ффис, үйлчилгээтэй орон сууцны барилгын 10 давхарын ** тоот хаягт байрлах 87,16 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 261 480 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /хх 6-8 тал/

 

6.3 Ю.У  нь 2022.03.14-ний өдрийн 0980 дугаар Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ үүрэгт:

Хас банк дахь 500****** тоот дансаар 2022.03.14-ний өдөр 115 000 000 төгрөг, 2022.03.15-ны өдөр 2 000 000 төгрөг, 2022.04.05-ны өдөр 28 000 000 төгрөг, 2022.04.05-ны өдөр 15 000 000 төгрөг, 2022.05.05-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022.05.17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022.05.23-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022.06.03-ны өдөр 8 000 000 төгрөг, 2022.07.04-ний өдөр 17 000 000 төгрөг,

Хаан банк дахь 50****** тоот дансаар 2022.05.17-ны өдөр 10 000 000 төгрөг, 2022.06.04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2022.06.04-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 265 100 000 төгрөгийг Э.Солонгоо руу шилжүүлсэн, /хх 29-39, 61-63 тал/

 

6.4 2023.01.12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 хороолол, Энгельс гудамж 7/3 байр 44 тоот хаяг байрлах 87.52 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ю.У*г Ү******** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 98 тал/

 

6.5 2023.10.20-ны өдөр нэхэмжлэгч Ю.У-ын гар утсанд хийсэн үзлэгээр ....

 

7. Зохигч эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, төлсөн төлбөрийн хэмжээ, төлбөр төлсөн хугацаа зэрэгт маргаангүй, Орон сууц захиалгын гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж байсан эсэх, алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

 

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ... -д заасныг баримтлан хариуцагч Х  овогт Э-ны С -с 14 232 600 төгрөг гаргуулж Б- овогт Ю -ийн У-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С ос 229 113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.У д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ