Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 2026         01            23                                                        2026/ШЦТ/35                      

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Улсын яллагч: А.Алтангэрэл,

Иргэний хариуцагч: .....

Хохирогч: ******* /цахим/,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* *******т холбогдох 2526004020432 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

...........6,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан/ 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *******хээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" авто угаалгын газар дотор ******* ӨВЕ улсын дугаартай Toyota Camгу маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, иргэн *******г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шуу, богтос, баруун, зүүн дунд чөмөгт ясанд далд хугарал, зүүн тахиманд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “.....Мэдүүлэг өгөхгүй......” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би машинаа угаалгах гээд угаалгад өгсөн. Би өөрөө тухайн үед яваагүй байж байсан. Тэгээд машин хойшоо ухрахад хажууд нь хамт угаадаг эгч зогсоо, одоо болно гэж хэлсэн. Тэгээд зогсохоор нь би ахиад ухрахгүй юм байна гэж бодоод багаажаа онгойлгоод дотор нь хийсэн юмаа цэгцлэх гээд зогсоход арагшаа ухраад намайг мөргөсөн. Хүн зогс гээд анхааруулсан болохоор нь би ахиад зогсохгүй юм байна гэж бодсон байсан. Тэгсэн чинь гэнэт ухраад мөргөсөн. Одоо миний биеийн байдал зүүн хөлийн хавдар нь арай буугаагүй. Баруун хөлийн эдгэрэлт гайгүй сайн болсон байгаа. Бороолт нь дутуу байгаа гэсэн. Гишгэж болохгүй зөөлөн гишгээрэй гэж эмч хэлсэн. Тэгээд би нэг их гишгэхгүй байгаа. Одоо надад нэхэмжлээд байх зүйл алга байна. Би сардаа 1,108,900 төгрөгийн зээл тушаадаг. Энэ мөнгийг ямартай ч олж авмаар байгаа. Ажилдаа ортлоо тэрийг л олоод гаргуулмаар байна. Гэрээгээ явуулаад хавсаргасан байгаа... гэв.

 

            Иргэний хариуцагч П.Давгасүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...******* коллежид сурдаг. Тэгээд хэд хоног хичээлийнхээ хажуугаар ажил хийе гэж гуйсан. Тэгээд би хот руу 7 хоног явсан. Тэр хооронд ийм асуудал гарсан байсан. Манай зүгээс хохирогчид төлөх төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа... гэв.

 

            Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байх үед ******* паласын ард байх ******* авто угаалга дотор машинаа угаалгах гээд орсон... ******* палас ажил руугаа ороод 20-30 орчим минут болоод гарч ирээд угаалга руу орох үед миний машиныг угааж дуусаад хойшоо ухарч байсан. Би машиныхаа арын багаж хэсэгт баахан хувцас хийсэн байсан болохоор тэрийг гаргаж өгөөд тус болох санаатай наанаас нь явж байтал хажууд нь угаалгад ажилдаг нэг эмэгтэй болно зогс гээд орилсон чинь машин нь зогссон. Тэгээд би машиныхаа харалдаа ард нь ирээд зогсож байтал гэнэт машин дахиж ухраад намайг арын ханатай няхаад мөргөсөн. Би орилоод яаж байгаа юм бэ, урагшаа яваач ээ гээд орилсон чинь урагшаа хөдөлсөн чинь би газар унасан, тэгээд хажууд байсан хүмүүс түргэн дуудаж өгөөд намайг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн өдөр тийм л зүйл болсон... Би тэр машин угааж байсан залууд огт түлхүүрээ өгөөгүй. Харин миний машины түлхүүр машин дотор цүнхэнд байсан, чиптэй түлхүүртэй болохоор машин дотор байгаа үед шууд асчихдаг юм. Би хойш ухрааж байрлуул гэж огт хэлээгүй. Би тухайн ослын улмаас миний хоёр хөлийн дунд чөмөгний яс хугарсан, би хоёр хөлөө хадуулсан. Зүүн гарын савхан яс хугарсан байсан. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би гомдолтой байна намайг машинаар дайрч хоёр хөл хугалсан болохоор. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Мөн миний машины арын багааж хэсэг нь гажсан шороо ороод байгаа, арын гупер бас халцарсан, тэрийг үнэлгээг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би "*******" авто угаалганд угаагч, мөн давхар зохион байгуулагчийн ажил эрхэлдэг... Манай менежер Хандаа Тогтохсүрэн нар автомашиныг бид нарыг жолоодож болохгүй жолооч нараар өөрсдөөр нь жолоодож байрлуулж байх талаар хэлж байсан... Би *******тай уулзаж ярилцаад ажилд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

             Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай авто угаалгын урд талын ресторанд ресепшин ажилтай Пүүжээ автомашинаа угаалгахаар орж ирээд хамт ажиллаж байсан Эрхэмээ гэх хүүхдэд сайн угаагаарай гэж хэлээд үлдээгээд гадаа гараад зогсчихсон байсан. Эрхэмээ нөгөө эгч хааччихваа гэхээр нь гадаа байгаа гэж хэлчхээд би ажлаа хийж байсан чинь Эрхэмээ машиныг нь хөдөлгөөд ухарч байхаар нь зогс гэж хэлсэн чинь Эрхэмээ зогссон, тэгээд би эргэж хараад ажлаа хийж байхад хүн орилоод унахаар нь барьж байсан буугаа шидчихээд гүйгээд очсон чинь машины ар талд нь эмэгтэй хүн хавчуулагдчихсан орилоод байхаар нь би яадаг хүүхэд вэ машинаа урагшлуулаач ээ гэж хэлээд эмэгтэйг газар хэвтүүлээд хажууд зогсож байсан машинаа угаалгах гэж байсан ахыг түргэн дуудаарай гэж хэлсэн... Угаалгад байгаа автомашинаа жолооч байгаа тохиолдолд өөрсдөөр нь хөдөлгөж байрлуулдаг, жолооч нь байхгүй машиныг урд талын ресторанаас хүн дуудаж хөдөлгөж байрлуулдаг, би өөрөө машин жолооддоггүй учир машин унаж хөдөлгөдөггүй, би Эрхэмээ гэх хүүд ч гэсэн байнга хэлдэг байсан битгий хүний машин унаж эвдэж сүйтгээд өрөнд орчхоорой өөрсдөөр нь бариулаарай гэдэг байсан... *******ыг Давгасүрэн ажилд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

            Техникийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №61 дугаартай дүгнэлтэд “...Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж ,эвдэрч гэмтэх.ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” хэлнэ гэж заасан байна. ******* ӨВЕ улсын дугаартай Саmгу маркийн автомашины жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: 1. Монгол Улсын ЗХД-ын 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. ЗХД-ын 10.14-д Бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна... Хурдыг тодорхойлох боломжгүй байна... ******* ӨВЕ улсын дугаартай Саmгу маркийн автомашины жолооч ******* нь МУ-ын ЗХД-ын 10.1, МУ-ын ЗХД-ын 10.14 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

            Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлтэд “...тээврийн хэрэгслийн үнэлгээг хохирлын 695,000 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээ...” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ӨВХ0725/031 дугаартай дүгнэлтэд “... ******* гэж хаяглан ирүүлсэн цуснаас спиртын агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

       

          Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВХ0725/562 дугаартай дүгнэлтэд “... *******гийн биед зүүн шуу, богтос, баруун, зүүн дунд чөмөгт ясанд далд хугарал, зүүн тахиманд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр  зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 33-35 дугаар хуудас/,

 

          Мөрдөгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******ын насыг тоолсон талаарх “... ******* нь 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 7 хоногтой байжээ...” гэх тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгийн төлөөлөгч Н.Төгс-Очирын Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,321,944 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн мэдүүлэг, холбогдох баримт /хх-ийн 22, 28 дугаар хуудас/,

 

           Хохирогч *******гээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх бичгээр гаргасан хүсэлт, түүнийг хангаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

          Шүүгдэгч ******* нь /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан/ 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *******хээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" авто угаалгын газар дотор ******* ӨВЕ улсын дугаартай Toyota Camгу маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, иргэн *******г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шуу, богтос, баруун, зүүн дунд чөмөгт ясанд далд хугарал, зүүн тахиманд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч *******, иргэний хариуцагч П.Давгасүрэн нарын мэдүүлсэн мэдүүлэг,  хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч , Э.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 18, 20 дугаар хуудас/, техникийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №61 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-80 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ӨВХ0725/031 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВХ0725/562 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 33-35 дугаар хуудас/, мөрдөгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******ын насыг тоолсон талаарх тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгийн төлөөлөгч Н.Төгс-Очирын Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,321,944 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн мэдүүлэг, холбогдох баримт /хх-ийн 22, 28 дугаар хуудас/, хохирогч *******гээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэх бичгээр гаргасан хүсэлт, түүнийг хангаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

                        Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

            Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

            Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

            Түүнчлэн Өвөрхангай аймгийн прокуророос *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

 

            Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

                        Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

          Шүүгдэгч ******* нь  “******* палас” ХХК /******* авто угаалгын газар/ ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан иргэний хариуцагч П.Давгасүрэн, гэрч Э.Эрдэнэчимэг нарын мэдүүлгээр нотлогдсон.

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч ******* “...Би сардаа 1,108,900 төгрөгийн зээл тушаадаг. Энэ мөнгийг ямартай ч олж авмаар байгаа. Мөн машины хохирол 695,000 төгрөгийг гаргуулмаар байна...” гэж тайлбарласан.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,321,944 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 695,000 төгрөгийн хохирол тус тус  учирсан болох нь тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан тул иргэний хариуцагч “******* палас” ХХК /******* авто угаалгын газар/-аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 695,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, иргэний хариуцагч “******* палас” ХХК /авто угаалгын газар/-аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,321,944 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Харин хохирогч цалин гэж 1,108,900 төгрөг нэхэмжилсэн боловч тэр талаар баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цалин болон хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл  гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

            Шүүгдэгч нь хохирогч *******д 370,000 төгрөгийг төлсөн, иргэний хариуцагч 4,656,312 төгрөгийг тус тус төлсөн болохыг, хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзаад дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг түүний оршин суугаа хаягийн дагуу буюу Өвөрхангай аймгийн *******хээр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас уг зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна....” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд ам бүл олуулаа, 5 дүүгээ харж ханддаг хүн байгаа. Амьжиргааны түвшин доогуур учраас улсын өмгөөлөгч авч үнэ төлбөргүй өмгөөлүүлж байгаа. *******ын хувийн байдлын тухайд харьцангуй төлөвшсөн, аливаа зүйлд хариуцлагатай хандсан гэж харж байгаа. Гэтэл ингэж ажил хийж явахдаа санамсар болгоомжгүйгээр хүний биед хүндэвтэр гэмтэл учруулж үүндээ маш их харамсаж гэмшсэн. Тодорхой хэмжээгээр мөн өөрийн цуглуулж байсан 370,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэмт хэрэг гарах үед хавтаст хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэлээр ******* нь 17 настай өсвөр насны хүүхэд байсан гэдэг нь тогтоогддог. Нэгэнт өсвөр насны хүүхэд байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь байгаа. Үүнд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ  бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан 18 насанд хүрээгүй байсан учраас энэ зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулна гэж заасан учраас өсвөр насны хүний хувийн байдлыг харгалзаж ял оногдуулахыг тэнсэж, 1-3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэр болно гэж заасан учраас ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр буюу хянан хүмүүжүүлэх санал гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-т “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3-т Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. гэж тус тус заасан ба 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар ******* 18 нас 4 сар 20 хоногтой болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

         

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар “....Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******т энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эхэд нь даалгах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэв.

 

            Үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алтан ураг ******* ******* *******т  тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эхэд нь даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

            5. Үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

           

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 370,000, иргэний хариуцагч эмчилгээний зардалд 4,656,312 төгрөгийг тус тус төлсөн, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг, хохирогч цалин гэж 1,108,900 төгрөг нэхэмжилсэн боловч тэр талаар баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цалин болон хохиролтой холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл  гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар иргэний хариуцагч “******* палас” ХХК /******* авто угаалгын газар/-аас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 695,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д,

иргэний хариуцагч “******* палас” ХХК /авто угаалгын газар/-аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 4,321,944 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн газрын бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН