Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 78

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр (томилолтоор),

хохирогч М.*******, З.*******,

шүүгдэгч Э. (өөрөө өөрийгөө өмгөөлнө),

шүүгдэгч Б.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

овогт ын , овогт гийн ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080142 дугаар, 108/2017/0079/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 22 настай, эрэгтэй,******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,*******,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******той бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо “” клуб баарны гадна нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн М.*******ын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хөнгөн хохирол учруулсан, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,   

2. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 49 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт гийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.тай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо “” клуб баарны гадна нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн З.*******ын нүүрэн тус газар нэг удаа цохиж халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан, М.*******ын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хөнгөн хохирол учруулсан, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э., Б.******* нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн талаар маргах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э., Б.******* нар нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Э. нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” клуб баараар үйлчлүүлж байгаад шөнийн 01 цагийн үед тэнд сууж байсан хүмүүс рүү дайраад агсрахад нь тухайн бааранд хамгаалагч ажилтай М.******* түүнийг “хүмүүстэй битгий маргалд” гээд гаргахад гадаа байсан хүмүүс рүү дайрч цохих гээд байхаар нь очоод салгах гээд бариад автал хажуунаас нь Б.******* М.*******ын нүүр лүү нь гараараа цохиж газар унагаан, толгой руу нь дахиад нэг удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөхөд нь З.******* очоод салгахад мөн түүний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон ба М.*******ыг газар хэвтэж байхад Э. ирж толгой руу нь 2 удаа өшиглөөд тэлээгээ тайлаад гадаа байсан хүмүүс рүү дахиж дайран хэрүүл хийж байгаад баарны үүдэнд зогсож байсан М.*******ын чихний ар хэсэг рүү дахиж тэлээгээрээ нэг удаа цохиж М.*******, З.******* нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.ын: “Гэм буруугаа хүлээж байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******н: “Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******ын: “ бааранд хүмүүстэй маргах гээд байхаар нь “за харь” гээд гаргаад явуулсан. Тэгсэн “намайг хөөдөг хэн бэ” гээд тэлээ бариад яваад байсан. Тэлээнд нь нэг шавхардуулсан. Дахиад салгаад явуулах гэтэл ******* нэг цохиулсан байх. Тэгж байтал *******гийн төрсөн дүүгээс нь ялгаагүй гээд яриад байгаа Төөдөг гэгч залуу найзыгаа зодолдож байна гэж бодоод ирсэн. Тэгэхээр нь би зодолдоогүй цаашаа яв гэж байтал ******* хажуугаас ирээд цохьсон. Би унаад босч ирэх гэтэл дахин өшиглөсөн. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.*******ын: “Тэр өдөр манай бааранд хүмүүстэй маргаад байхаар нь ******* бид хоёр гадаа гаргасан. гадаа хүмүүстэй маргалдсан юм шиг байгаа юм. Гадаа зодоон болох гээд байна гэхээр нь ******* бид хоёр очоод салгасан. Тэгсэн *******тай маргалдаад байж байтал *******гийн яриад байгаа дүүгээ яасан гээд *******ыг бариад авсан. ******* тухайн үед *******ыг дүүг нь бариад авлаа гэж буруу ойлгоод *******ыг нэг удаа өшиглөөд 2 удаа цохьсон. *******ыг унасан байхад нь 2 удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би “боль” гээд салгасан чинь ******* намайг нэг удаа цохьсон. ******* ухаан алдаад унасан байхаар нь хүмүүстэй хамт бааранд оруулсан байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч З.*******ын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* бид хоёр ажил дээрээ зохион байгуулагчаар ажиллаж байсан ба шөнийн 01 цагийн үед бааранд сууж байсан гэх залуу согтуу 2 залуутай маргалаад тэнд байсан хүмүүс рүү дайраад агсраад байхаар нь ******* бид хоёр тус залууг “хүмүүстэй битгий маргалд” гээд гадаа гаргасан. Тэр залууг бага зэрэг таньдаг юм, тэгтэл нөгөө залуу гадаа байсан хүмүүс рүү дайраад цохих гээд байхаар нь ******* очоод салгах гээд бариад автал замын цаанаас тус залуугийн найз Төөдөг гэгч нь ирээд *******ыг барьж аваад хавирсан боловч оноогүй. Тэгээд заамдаад зогсож байхад хажуунаас нь ******* гэх бас нэг залуу ирээд *******ыг нүүр лүү нь гараараа цохиод ******* газар унасан. Тэгээд босох гэж байтал ******* нь толгой руу нь нэг удаа гараараа цохиод нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би *******г бариад автал цаанаасний согтуу залуу нь ирээд *******ын толгой руу 2 удаа өшиглөсөн тэгээд Төөдөг гэх залуу нь бид нар салгасан юм. Тэгээд салгасны дараа Төөдөг, ******* нар нь яваад өгсөн ба нь гадаа байсан хүмүүс рүү дахиж дайраад хэрүүл хийгээд зогсоод байсан ба тэлээгээ тайлаад хүмүүс рүү дайраад байсан. Тэгээд ******* баарны үүдэнд зогсож байхад дахиж ирээд тэлээгээрээ *******ын чихний ар хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд цаашаа яваад өөр хүмүүс цохих гээд дайраад яваад байсан ба цагдаа нар ирээд ыг аваад явсан юм. ... тухайн үед нилээд их согтолттой байсан ба бааранд байсан хүмүүс рүү дайраад байхаар нь ******* бид хоёр баарнаас гаргасан. Тэгтэл гадаа байсан хүмүүс рүү дайраад ******* болиулах гээд очтол цаанаас Төөдөг нь ирээд бариад авсан ба ******* нь хажуунаас нь ороод нүүр лүү нь цохиж унагаагаад толгой руу нь нэг удаа гараараа, нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгтэл цаанаас нь ирээд *******ын толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд салгасны дараа нь дахин тэлээгээ тайлаад гартаа барьчихсан хүмүүс рүү дайраад байсан ба баарны үүдэнд *******ыг зогсож байхад нь чихнийх нь ар хэсэг рүү нэг удаа шавхуурдаж цохьсон. ... ******* , ******* нарыг цохиж зодоогүй. Салгах гээд барьсан байх. ... *******ыг бариад зосгож байх үед хажуунаас нь ******* нь нүүр лүү нь цохиод унагаасан, сүүлд Төөдөг бид хоёр тэд нарыг салгасан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинтөгсийн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... 2017.04.07-ны шөнө 01 цагийн үед би Бизоны урд талаас таксинд суугаад ******* 1-р хороо гэр лүугээ явж байтал Буян Налайх буудлын хажуу талын “М” гэх баарны гадаа хүмүүс зодолдох гээд байсан ба би харахад манай найз руу хүмүүс дайраад “намайг зодоод байна” гээд орилоод байхаар нь машинаас буугаад ын дэргэд байсан ******* гэх залуу руу ойртож очоод барьж аваад “яагаад маргалдаад байгаа юм бэ” гээд зогсож байтал ******* ах хажуунаас орж ирээд *******ын нүүрэн тус газар нь нэг цохиход ******* газар уначихсан. Тэгтэл ******* ах *******ын толгой руу 1 удаа цохьсон, тэгсэн чинь цаанаас хүрч ирээд *******ын толгой руу нь 2 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би шууд дундуур нь ороод салгасан. Тэрнээс хойш ямар нэг зодоон болоогүй би салгачихаад ыг “явъя” гэтэл “явахгүй” гээд байхаар нь ******* ах бид 2 яваад өгсөн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ... Намайг *******ыг бариад авахад ******* ах хажуунаас гэнэт тэр залуугийн нүүр лүү цохьсон, тэгээд ******* газар унахад толгой руу нь ******* ах нэг удаа цохьсон, тэгтэл цаанаас ирээд *******ын толгой руу 2 удаа өшиглөсөн, тэгээд би салгасан өөр зүйл болоогүй. Би *******ыг өшиглөх гэж оролдоогүй зүгээр түлхсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ариунзаяагийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2017.04.07-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найзуудтайгаа “М” клуб баар луу ороод сууж байгаад 01 цагийн үед гадаа найз Гантуяагийн хамт гартал “М” баарны гадаа талбай дээр тус баарны ажилчин шар пудболктой залуу газар хэвтчихсэн байсан ба нэг туранхай өндөр залуу очоод тус газар хэвтэж байсан залуугийн толгой руу нь нэг удаа цохиод, нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгтэл нэг арай намхан махлагдуу залуу орилоод тус залуугийн толгой руу нь 2, 3 удаа өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгахад нь Гантуяа бид хоёр очоод тус залууг босгоод баар луу авч оруулсан. ... Ямар ямар хүмүүс зодож цохьсоныг би сайн танихгүй, нэг нь туранхай өндөр залуу, нэг нь намхан махлаг залуу байсан. Тойроод бас ганц хоёр залуу байсан, тэд нар зодоонд оролцоогүй салгасан. ... Намхан бүдүүн залуу нь “чамайг ална” гээд баахан хараал хэлээд тус залуугийн толгой руу өшиглөөд байсан. Манай найз Гантуяа хэлэхдээ тэр намхан залуу нь тэлээгээ тайлчихаад хүмүүс рүү цохих гээд дайраад яваад байсан гэж хэлсэн. Гантуяа бид хоёрыг очиход тус залуугийн амнаас нь цус гарчихсан зодуулаад жаахан манаралтын байдалтай байсан, бид хоёр босгоод баар луу нь дагуулж оруулсан. ... Гантуяа хөдөө байгаа гэсэн, утаснууд нь холбогдохгүй гэртээ бас байхгүй байна лээ. Аав, ээж нь хөдөө байдаг гэсэн, тийшээгээ явсан байх гэж бодож байна. Би зодуулсан залуугийн нэрийг нь л мэднэ ******* гэдэг юм. “М” бааранд ажилладаг өөр зүйл мэдэхгүй. ******* тус залуучуудыг цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/197 тоот:

1. М.*******ын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

Хохирогч М.*******ын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34 дүгээр тал/,

            Э.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/,

            Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/,

            Э.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 56, 59, 61, 91 дүгээр тал/,

            Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 58, 60 дугаар тал/

            Хохирогч М.*******аас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 77 дугаар тал/,

      Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн клубын камерын тухайн үйл явдлыг харуулсан бичлэгтэй Сиди 1 ширхэг зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э., Б.******* нарт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Э., Б.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсгээр ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,

улмаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ олон нийтийн дунд биеэ зөв авч явах чадваргүйгээр үйлдсэн байх тул тэдэнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.*******, З.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” клубын камерын тухайн үйл явдлыг харуулсан бичлэгтэй Сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ын , овогт гийн ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э., Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн ******* дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” клубын камерын бичлэгтэй Сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

5. Шүүгдэгч Э. нь цагдан хоригдсон хоноггүй, Б.******* нь 9 (ес) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М.*******, З.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Э., Б.******* нарт мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ