Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/84

 

 

 

 

2026           03             11                                                2026/ШЦТ/84           

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

           Улсын яллагч У.Гантуяа,

            Шүүгдэгч, хохирогч ........., тэдгээрийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

           Шүүгдэгч ........., түүний өмгөөлөгч М.Дамбийням,

            Шүүгдэгч, хохирогч ......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А........, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

             Шүүгдэгч .......нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ..........ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

             Шүүгдэгч ............р нар нь бүлэглэн 2024 онь 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Апьфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ..........рын нүүр лүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд:

 

           Шүүгдэгч ........р шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

           Шүүгдэгч .........шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

           Шүүгдэгч ......... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

           Шүүгдэгч ....... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

           Хохирогч ...... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ ....... гэдэг хүнийг сайн мэдэхгүй байгаад байгаа. Энэ талаар өмнө нь мэдүүлэгтээ хэлсэн. Ямартай ч харанхуйд хар подволктой л хүн байсан. *******, ******* хоёроос ******* гэж сонссоноос биш яг энэ хүн ******* гэж хэлж мэдэхгүй байгаа” гэв.

 

           Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...надад одоо ярих зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

           Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд Альфа баар орсон. 2 найзтайгаа бааранд 0.5 литрийн хэмжээтэй хүний 3, 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд 03 цагийн орчимд баарнаас гараад иртэл ******* гэдэг хүнтэй ******* машин дээр очсон чинь 2 эмэгтэй байсан. Би ******* машинд суугаад хөдлөх гэж байтал Азаа гэх хүн ******* машин дээр ирсэн. Тухайн хоёр эмэгтэйг буулгаад явсан. ******* машин дотор Азаа гэх хүн бид 3 сууж байсан. Тэгээд манай аавыг Ойдов гээд байхаар нь та манай ааваас дүү биз дээ гэсэн чинь чи яасан том бацаан бэ гээд зүүн гар руу тохойдоод байсан. Тэгэхээр нь би заамдсан чинь Альфа баарны гадаа ******* машинаас чирч буулгаад ахын дүү яв гэсэн чинь Азаа машинаас бууж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараа зангидаад цохисон. Тэгээд би Азааг унагаагаад толгой руу нь 2-3 удаа цохисон чинь хамт явсан махлаг хар подволк өмссөн залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Удаагүй ******* нь ирээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн хүмүүс зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг /хх 21-22 дугаар хуудас/, 

 

          Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчимд Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Альфа баарны гадаа явах гээд зогсож байхад ******* намайг дуудаад Альфа баарны үүднээс Мүүн гэх баар руу намайг дагуулаад очсон чинь 2 хүүхэн байсан. ******* 4-үүлээ нийлээд хамт жаахан сууя гээд ******* машинд үл таних 2 эмэгтэй болон ******* хамт машинд нь сууж байтал ******* баарнаас гэрч ирээд *******тэй машины гадна юм ярьж байгаад орж ирээд суусан. Бид 5 машинтай хөдөлсөн. Хамт байсан 2 эмэгтэй гэртээ харимаар байна, хүргээд өг гэсэн тэр хоёрыг хүргэж өгөх гээд замд явж байсан ******* намайг чи чинь барилга дэр ямар ажил хийдэг билээ гэхээр нь инженер хийдэг гэтэл чи чинь том гөлөг юм байна шүү дээ гэхээр нь би уурлаад гөлөг нохойгоор битгий дуудаад байгаарай гэсэн. Тэгээд 2 эмэгтэйг хүргэж өгчхөөд явж байхад намайг чи чинь ******* юу нь билээ гэхээр нь та чинь аавыг та гээд байдаг байж яагаад байгаа юм. Гэтэл энэ их том гөлгөө гээд хажуугаас тохойлдоод байхаар нь би уурлаад заамдсан. Тэгээд Альфа баарны гадаа ирээд ******* нь урд суудлаас бууж ирээд ахын дүү яах гээд байгаа юм, одоо боль яв гээд машинаас буухаар нь би *******д нь та наад *******таа хэлээрэй идэж уучхаад сонин сонин юм яриад байна гэсэн. Тэгээд зогсож байтал ******* машинаасаа бууж ирээд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад *******г түлхээд *******ыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохиод заамдаад газар унагаасан чинь баарнаас хар болон цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй гарч ирээд Азаа зодуулаад байна гэсэн. Гэтэл хар цамцтай эрэгтэй нь миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би юм харахгүй, нүд таглаад яаж байгаа юм бэ та нар гээд зогсож байхад ******* ирээд чи ер нь яах гээд байгаа чацга вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудчих гээд зогсож байхад ******* харанхуйгаас гарч ирээд миний хувцсыг над руу шидчихээд, машинаа унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/, 

 

             Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...******* миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад *******г хойш нь түлхээд *******ыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү цохиод газар унагаад заамдчихсан байсан чинь баарнаас цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Цагаан цамцтай эрэгтэй нь Азаа зодуулаад байна гэж орилж, хар цамцтай нь ирээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Би юм харахгүй, нүд харанхуйлаад эхэлсэн. Мөн миний хамар амьсгал авахад хэцүү болсон. Уруулаас цус гараад, аманд цус амтагдаж эхэлсэн. Тэгээд байж байхад ******* бид нарыг салгах гээд дундуур орж ирсэн. Тэгээд уурлаад, чи чинь ер нь яах гээд байгаа чацга вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/,

 

             Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд найз ******* хамт Арвайхээр сум 5 дугаар багт байрлах Альфа бааранд орж нэг нэг ширхэг сэнгүр пиво аваад уугаад сууж байхад ширээ дүүрсэн, гээд тэнд байсан хүмүүсийг бид хоёрын ширээ рүү шахаад суулгасан. Баар хаах гээд шөнө 03 цагийн орчим гараад ******* машинд суухад дотор нь Сэргэлэнбаатар сууж байхаар нь ******* юу юм бэ гэж асуусан чинь манай аавыг чи нэрээр нь дууддаг хэн бэ гэхээр нь би чи миний хүүтэй чацуу л юм байна яасан том зантай юм гэсэн. Танай Шагай чинь танай хүүхэд биш гэсэн гээд машинаас зууралдаад бид 2 машинаас буусан. Бид хоёр бие биеэ заамдсан байсан. Тэгээд Сэргэлэнбаатарын доор ороод уначихсан, намайг толгой дээрээс 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Зүүн талын бөөрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж хэсэг рүү хөлийн өсгийгөөрөө тийрсэн. Манай дүү ******* салгахаар ирсэн. Би салаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төгс-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /яаралтай тусламж/-д үзүүлж 37,082 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /амбулаторийн тусламж үйлчилгээ/-д 29,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 66,782 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх 34 дүгээр хуудас/,

 

             Гэрч *******гийн мөрдөн шатгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Арвайхээр сумын 5 дугаар багт Альфа бааранд орсон. Бид хоёр пиво уугаад сууж байхад тухайн бааранд хүмүүс багтахгүй бид хоёрын ширээн дээр хүмүүс шахаад суулгасан. Баар хаах үед бид хоёр баарнаас гараад Сэргэлэнбаатартай тааралдсан. Бид 3 машинд суух үед бас 2 эмэгтэй байсан. Тухайн хоёр эмэгтэйг арын гудамжинд гэрт нь хүргэж өгөөд явж байхад ******* чи хэний хүүхэд билээ гэсэн чинь ******* хүүхэд гэсэн. ******* өө чи чинь ******* хүүхэд юм уу гэсэн чинь чи миний аавыг нэрээр нь дууддаг хэн бэ гээд маргалдаад эхэлсэн. Бид 3 альфа баарны үүдэнд ирээд зогссон. Сэргэлэнбаатар буугаад *******ыг заамдаад машинаас буулгаад зодож эхэлсэн. Би салгах гээд очсон чинь ерөөсөө салахгүй байсан.  болиод өг гээд түлхсэн чинь Сэргэлэнбаатар чи яахын гээд намайг заамдаж аваад миний хоолойг подволкоор боогоод урсан. Цээж нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/,

 

              Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой бөгөөд толгойн тус газар 3 холбогдогч тус бүр 2-3 удаа цохих өшиглөх үйлдэл хийсэн байна. Иймд гэмтлийг ялган тогтоох боломжгүй бөгөөд тархи доргилт гэмтэл нь өшиглөх үйлдлээс үүссэн байх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь толгойн тус газар цохигдох эсхүл унах, мөргөх мөргөлдөх гэх мэт үйлдлийн үйлчлэлээр өнгө шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн, дээрх бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн тул үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг  /хх 62-63 дугаар хуудас/,

 

              Гэрч Р.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний үүрээр 4 цагийн үед найз *******ын хамт Альфа баарны хажууд ирээд ******* машинд үлдээд би Альфа бааран дотор орж гадуур хувцсаа авах гэж ороход баар хаачихсан хүнгүй байсан. Баарны эзэн Долгорсүрэн л байсан. Тэгээд эргээд гадаа нь гарч ирэхэд Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж, зогсоод нэг өндөр залуу машинаас бууж ирээд *******ыг машинаас чирч гаргаж ирээд унагаагаад нүүр амгүй өшигчөөд, зодоод машины нөгөө талаас ******* бууж ирээд тэр хоёрыг салгасан. Гэтэл нөгөө өндөр залуу ******* рүү дайраад цохиод авахаар нь ******* зөрүүлээд цохисон, би очиж салгаад байж байсан чинь ******* цаанаас миний машинаас бууж ирээд бид нар дээр ирээд тэр Сэргэлэнбаатарын хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь, би боль гээд салгаад аваад явсан. Өөр зүйлгүй” гэсэн  мэдүүлэг /2 хх 48 дугаар хуудас/,  

 

             Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №621 дугаартай шинжээч эмчийн “...1.Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц, шинж байдлаараа шинэ гэмтэл болно. 2.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн  дүгнэлт /хх 43-45 дугаар хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эмчийн дүгнэлтэд “...*******ын хүзүүний нугалмын эгц, хажуу рентген зурагт: Лордоз хадгалагдана. Хүзүүний нугалмуудын гадаргуу хэвийн, нугалам хоорондын зай болон их биеийн өндөр жигд. Ясанд илэрхий гэмтлийн болон деструкци өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх 52-55 дугаар хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Үзүүлэгч *******ын биед хүзүүний зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралтуудтай байв. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн /хх 56-57 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 108-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 110-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 111-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 105 дугаар хуудас/

 

           Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,  эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 131-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 122 дугаар хуудас/

 

           Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 154-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 153-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 151-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-р  хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 145-149 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 236-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 234-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190-р  хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 235-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 192-194-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 195-207-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 209-231 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч *******, *******, ******* нарыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, шүүгдэгч *******ын ялын тооцооны лавлагаа зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

          Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч *******, *******, М.Сэргэлэнбаатар, ******* нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй улмаас маргалдан хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж, дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэсэн дүгнэлтийг,

 

                 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Дамбийням шүүдэгчийн гэм буруугийн талаар: “Прокуророос шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл заалтыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь яллах талын нотлох баримт болгож байгаа баримтуудын тухайд ганцхан хохирогч *******ын мэдүүлэг л байдаг. Хохирогч *******ын мэдүүлэгт баарнаас гарч ирэхэд хар цамцтай эрэгтэй хүн намайг өшиглөсөн гэдэг байдлаар мэдүүлдэг. Үүнтэй холбоотой *******, ******* нарын хэлснээр маргааш нь цагдаагийн байгууллага дээр очоод тухайн хар хувцастай явж байсан хүн нь ******* гэдэг байдлаар мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж тухайн өшиглөсөн хүн нь ******* юм байна гэж дүгнэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл *******т өшиглүүлсэн гэж хохирогч ч мэдүүлдэггүй. Мөн тухайн хэргийн газарт байсан *******, *******, Пүрэвдорж нарын мэдүүлэгт ******* гэдэг хүн ******* гэдэг хүний толгой руу өшиглөсөн гэдгийг хараагүй гэж мэдүүлдэг. Хөл рүү нь өшиглөсөн гэдгийг бол мэдүүлдэг. Тэгэхээр эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шинжээчийн мэдүүлэг байдаг. Шинжээчийн мэдүүлэгт мөрдөгчийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх вэ? гэдэг асуултад 3 оролцогчийн үйлдлийн улмаас дээрх гэмтэл үүссэн байна гэдэг байдлаар шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн хариулт өгдөг. Тэгэхээр тухайн шинжээчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс өмнө нь хэргийг шийдвэрлэхдээ дамжмал нотлох баримт гэдэг үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гол үндэслэл нь шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдийг тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй гэдэг байдлаар байна гэж харж байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч *******ыг хохирогч *******ын эрүүл мэндэд өшиглөх үйлдлээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Харин бусад гэрч, хохирогчийн мэдүүлгээр дээрх гэмт хэрэгт холбогдолгүй, *******ын үйлдлийн улмаас дээрх гэмтэл үүсээгүй талаарх баримтууд авагдсан учраас нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлж дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж байгаа учраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

             Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй улмаас маргалдан хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бусдын эрх чөлөөнд хууль бусаар халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох санал гаргасан хэргийн зүйлчлэлтэй маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт гэж үзэх үндэслэл байгаа. Шүүгдэгч *******, ******* нар нь тухайн өөрийн холбогдол, үйлдлийг хүлээн зөвшөөрдөг.  Ямар нэгэн маргаан байхгүй, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас энэ үндэслэлээр гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлэгтээ удаа дараа мэдүүлсэн байгаа учраас энэ хэргийн улмаас хэлэлцэх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,

          

             Шүүгдэгч *******аас: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

            Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт,

 

             Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 онь 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Апьфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ын нүүр рүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон, энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

           Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2024 онь 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Апьфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ын нүүр рүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, ******* нарын мэдүүлэг /1 хх 21-22, 25, 26, 30 дугаар хуудас/,  иргэний нэхэмжлэгчийн Н.Төгс-Очирын мэдүүлэг /1 хх 34 дүгээр хуудас/, гэрч *******, Р.Пүрэвдорж нарын мэдүүлэг /1 хх 37, 2 хх 48 дугаар хуудас хуудас/, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /1 хх 62-63/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №621 дугаартай дүгнэлт /1 хх 43-45 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эмчийн дүгнэлт /1 хх 52-55 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №691 дугаартай дүгнэлт /1 хх 56-57 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 109-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /1 хх-ийн 108-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 110-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх-ийн 111-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 105 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа /1 хх-ийн 126-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 125-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 хх-ийн 127-р хуудас/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1 хх-ийн 131-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 122 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1 хх-ийн 154-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /1 хх-ийн 153-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх-ийн 151-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 142-р  хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 145-149 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 236-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх-ийн 234-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 190-р  хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 235-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 192-194-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 195-207-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 209-231 дүгээр хуудас/, шүүгдэгч *******, *******, ******* нарыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

              Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын, шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

             Шүүгдэгч ******* үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг,

 

             Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдэл нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

             Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

 

            Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж,

             шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь  тохирсон, үндэслэлтэй байна.

                                          

              Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.     

             

               Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Дамбийням ...шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл заалтыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь яллах талын нотлох баримт болгож байгаа баримтуудын тухайд ганцхан хохирогч *******ын мэдүүлэг л байдаг. Хохирогч *******ын мэдүүлэгт баарнаас гарч ирэхэд хар цамцтай эрэгтэй хүн намайг өшиглөсөн гэдэг байдлаар мэдүүлдэг. Үүнтэй холбоотой *******, ******* нарын хэлснээр маргааш нь цагдаагийн байгууллага дээр очоод тухайн хар хувцастай явж байсан хүн нь ******* гэдэг байдлаар мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж тухайн өшиглөсөн хүн нь ******* юм байна гэж дүгнэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл *******т өшиглүүлсэн гэж хохирогч ч мэдүүлдэггүй. Мөн тухайн хэргийн газарт байсан *******, *******, Пүрэвдорж нарын мэдүүлэгт ******* гэдэг хүн ******* гэдэг хүний толгой руу өшиглөсөн гэдгийг хараагүй гэж мэдүүлдэг. Хөл рүү нь өшиглөсөн гэдгийг бол мэдүүлдэг. Тэгэхээр эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шинжээчийн мэдүүлэг байдаг. Шинжээчийн мэдүүлэгт мөрдөгчийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх вэ? гэдэг асуултад 3 оролцогчийн үйлдлийн улмаас дээрх гэмтэл үүссэн байна гэдэг байдлаар шинжээчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн хариулт өгдөг. Тэгэхээр тухайн шинжээчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс өмнө нь хэргийг шийдвэрлэхдээ дамжмал нотлох баримт гэдэг үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гол үндэслэл нь шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдийг тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй гэж үзсэн. Тэгэхээр хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч *******ыг хохирогч *******ын эрүүл мэндэд өшиглөх үйлдлээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Харин бусад гэрч, хохирогчийн мэдүүлгээр дээрх гэмт хэрэгт холбогдолгүй, *******ын үйлдлийн улмаас дээрх гэмтэл үүсээгүй талаарх баримтууд авагдсан учраас нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлж дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж байгаа учраас шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

               Шүүгдэгч ******* нь “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...” гэсэн санал, дүгнэлт тус тус гаргасан боловч энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

              2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

             

            Хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

          

            Харин шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хохирогч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн яаралтай тусламж 37,082 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 29,700 төгрөг, нийт 66,782 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн болох нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 66,782 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэлээ

 

             3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

              Шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******  нарыг буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгож, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч ******* нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 66,782 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Мөн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Дамбийням “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан. Тэгэхээр тухайн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн.

 

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, тухайн оногдуулсан ялыг эдэлж байгаа ялд зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногт шилжүүлж нийт эдлэх ялыг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

             Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох “...шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон учраас тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, ямар нэгэн гомдолгүй, хоорондоо найз нөхөд, ах дүүгийн холбоотой болсон нөхцөл байдал байгаа. Хэлэлцэх хохирол буюу сэтгэл санааны хохирлыг хохирогч нар тогтоолгох хүсэлт гаргаагүй, нэхэмжлэхгүй гэсэн. Иймд ямар нэгэн хохиролтой холбоотой асуудал байхгүй учраас хэлэлцэх хохирол төлбөр байхгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нар тогтвортой мэдүүлэг өгдөг. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй. Тодорхой ажил хөдөлмөрийг өөр аймаг, нутаг руу явж хийдэг боловч шүүхийн дуудсан цагт тэр болгонд нь хүрэлцэн ирж байсныг нь тусгайлан дурдмаар байна. Ингээд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт хэрэгт авагдсан.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал, гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн хэлэлцэх төлбөргүй талаар тогтоолд тусгуулж, таслан сэргийлэх арга хэмжээг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр үргэлжлүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь,

           Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

           Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын  хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн мянган/ төгрөгөөр торгох ял,

         шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

         шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,680,000 /нэг сая зургаан зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Бусад асуудлаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан тул шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх зүйтэй байна.

 

            Шүүгдэгч *******ыг 2426003530215 дугаартай хэрэгт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 112 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2026/ЦХШЗ/41 дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 2026/ЦХШЗ/44 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЗ/858 дугаартай яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 01/1368 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/423 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажилт хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан тул шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 112 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,680,000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх торгох ялд оруулан, шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  

 

          Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  тус тус шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овгийн Намжил-******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч овгийн *******, овгийн *******,  овгийн *******ыг нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч овгийн Намжил-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн мянган/ төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

           шүүгдэгч овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,680,000 /нэг сая зургаан зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар шүүгдэгч овгийн *******т оногдуулсан торгох  ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч  *******ын цагдан хоригдсон 112 хоногийг түүний эдлэх торгох ялд оруулан тооцож, шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 66,782 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН