Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01227

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр  Дугаар 183/ШШ2024/01227  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  М******* к******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  Х******* овогт Гн С -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,585,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 25,585,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сд холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Иргэн Г овогтой С нь нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагатай №********* дугаартай Зээлийн гэрээ-г байгуулан, 16,000,000 төгрөгийн зээлийг 3,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд Зээлдэгч үндсэн зээлээс 13,7 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,288,045 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөгийг буюу нийт 1,288,059 төгрөгийг төлсөн. Гэвч зээлдэгч нь гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлдэггүй бөгөөд манай байгууллагаас удаа дараа Г.Соос үндсэн зээлийн үлдэгдэл 15,999,986 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8,475,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,110,807 төгрөг нийт 25,585,809 төгрөгийг гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.03.16-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2023.04.07-ны өдрийн 181/ШШ2023/01060 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.10.16-ны өдрийн 6274 дугаартай албан бичиг зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 

 

Хариуцагчаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 25,585,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сд холбогдуулан гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М******* к******* ББСБ ХХК нь Г.Стой 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг, жилийн 38.40 хувийн хүүтэй, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 6-8 тал/

 

Дээрх №******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 9-11 тал/

 

Хариуцагч Г.С, нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК нар 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №******* дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Г.Сын хүсэлтээр 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Г.С нь 16,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус заасан.

 

Иймд үндсэн үүрэгт 15,999,986 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүү 8,475,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,110,807 төгрөг нийт 25,585,809 төгрөгийг хариуцагч Г.Сдоос шаардах эрхтэй тул нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 285,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Сдоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,585,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос улсын тэмдэгтийн хураамжид 285,879 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ