Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/00611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах, И ХХК /РД:2/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт   оршин суух, Х овогт Э.З /РД:/-д

Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, У овогт Г.Т /РД:/,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Б овогт О.О /РД:/,

Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, У овогт Т.Т /РД: нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 714 000 000 төгрөг гаргуулах, ,,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Х овогт Э.З /РД:/-гийн,

 Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах И ХХК /РД:2/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагч Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Хариуцагч Г.Т, О.О, Т.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Э.З, Г.Т, О.О, Т.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 714 000 000 төгрөг төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1.Манай байгууллага Э.Згийн хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хэрэв зээлийн төлбөр төлөгдөөгүй бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлж мөнгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Э.З гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Э.Згаас үндсэн төлбөр 150 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 44 000 000 төгрөгийг хасаад төлбөл зохих хүү 424 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82 400 000 төгрөг, нийт 656 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хоёрт, зээлдэгч Э.З нь “зээлийн гэрээний барьцаанд хүүхдүүд /төрсөн охин О.О, хүргэн Г.Т, зээ хүү Т.Т/-ийнхээ нэр дээрх үл хөдлөх херөнгийг тавья, нэг мөсөн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлээд өгчихье, танай "Б-д бүр л амар биздээ” гэх зүйл ярьж, зээл төлөгдөхгүй нөхцөл байдал үүсвэл энэ орон сууцаар зээлийн төлбөрийг батлан даая гэх мэтээр ятган төөрөгдүүлж, компаний гүйцэтгэх захиралтай танил учир төөрөгдүүлэн итгэл үнэмшил олж авах замаар худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөөд зээл авах тохиролцоонд хүрч хүүхдүүдээсээ үл хөдлөх хөрөнгийг бүх хэлбэрээр захиран зарцуулах итгэмжлэл авч ирэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Хэдий бичгээр байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бодитоор манай компанид шилжиж ирээгүй, одоог хүртэл хариуцагч О.О, Г.Т, Т.Т нар амьдарч байгаа. Мөн Э.Зтай байгуулсан 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, сунгалтын 5-д “Зээлийн барьцаа хөрөнгийн нэр: Орон сууц, Улсын бүртгэлийн дугаар 2247, Гэрчилгээний дугаар: 0095” гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д “...гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах тул гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд бодитоор худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Зээлдүүлэгч ББСБ-д барьцаа хөрөнгө шаардлагатай байсан, зээлдэгч Э.З нь хариуцагч О.О, Г.Т, Т.Т нарын байрыг барьцаанд тавьсан санаа, зорилго нэг байна. Иймд талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн тул ,,,,, 60 тоот хаягт байршилтай ,,,,, талбайтай, 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалтгай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Зээлдэгч Э.З нь зээлийн гэрээний үүрэгт 656 400 000 төгрөгийг манай байгууллагад төлж, өр төлбөрөө барагдуулах ёстой. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/Ш32023/01344 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 60 хоног гэж тогтоон, шаардлагатай бол 30 хоногоор нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шүүх хурлын тов товлогдоогүй, хариуцагч шүүхээс дуудсан цагт ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, шүүгч хэд хэдэн удаа солигдсон шалтгаанаар манай хэргийн явц удааширч бид зээлийн төлбөрт барагдуулвал зохих 656 400 000 төгрөг дээр нэмж 5 сарын зээлийн хүүгийн алдагдалд ороод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 5 сарын зээлийн хүү 30 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний дүн болох 6 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгөөр шаардлагаа нэмж нэхэмжилж байна.  

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”, 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Тиймд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 3 сарын зээлийн хүү 18 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй И ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн З, Г.Т, О.О, Т.Т нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Э.Згаас гаргасан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Э.З болон манай байгууллагын хооронд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн сарын 4 хувийн үндсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүтэй 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь хууль ёсны, хүчин төгөлдөр хэлцэл мөн. Тус зээлийн гэрээг эрх бүхий этгээдүүд албан ёсоор үйлдэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан. Гэрээ нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, тайлан тооцоотой явдаг. Зээлийн мэдээллийн лавлагааг хэргийн материалд хавсаргасан болно. Зээлийн гэрээний дагуу ББСБ нь зээл олгох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд зээлдэгч тус зээлийн санхүүжилтийг зөвшөөрч, хүлээн авсан. Хариуцагч Э.З 7 жилийн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт нэг төгрөг ч төлөөгүйгээс гадна олон удаа зээлийн төлбөрийн хугацааг сунгах, хойшлуулах хүсэлтээ бичгээр өгч байсан нь зээлийн харилцааг хүлээн зөвшөөрснийг бүрэн илтгэнэ. Гэтэл ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргах байдлаар хэргийг удаашруулж, худал тайлбар үндэслэл гаргаж байгаад харамсаж байна. Энэхүү сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нэхэмжлэл байна. Учир нь “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зөвхөн барьцааны гэрээний хүрээнд л тодорхойлжээ. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь тус тусдаа эрх зүйн үр дагавартай, тус тусдаа тодорхой төрлийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн хэлцлүүд юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоорондоо зөрчилтэй, авцалдахгүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсныг зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар нь үндэслэлгүй, өөрөө зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байнга энэ талаараа хүсэлт тавьж байсан болно гэв.

 

2.Хариуцагч Э.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.З миний бие нь өөрийн бизнест зориулж 150 000 000 төгрөгийн санхүүжилтийг Их Монгол Кредит ББСБ ХХК-аас хүссэн. Тус санхүүгийн байгууллага нь сарын дөрвөн хувийн хүүтэйгээр гурван сарын хугацаатайгаар зээл олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ харилцагч иргэний барьцаа хөрөнгийг өөрийн ББСБ-ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийлгэн авч тус зээлийг олгосон. Худалдах, худалдан авах гэрээний тухай асуухад ингэдэг журамтай юмаа гэж надад хэлж байсан. Энэ нь намайг хууран мэхэлж хэлцэл хийж байсныг миний бие тухайн үед ойлгоогүй. Энэхүү зээлийн барьцаанд тавьсан ,,, болон 60 тоот хаягт байршилтай .,, талбайтай 4-н өрөө орон сууц, автомашины зогсоолуудыг барьцаалагч нь дур мэдэн өөр санхүүгийн байгууллагад барьцаалсан нь Монгол Улсын иргэний Үндсэн Хуулиар хамгаалагдсан эрхийг маань зөрчиж байна. Уг хэлцэл нь (зээл) анх хийгдэхдээ иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтууд, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үндсэн эрхүүдийг тус тус зөрчин байгуулсан хэлцэл байх тул уг зээлийн гэрээг иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу хүчингүй болгож, иргэний хуулийн 56.5 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, гэрээг хүчингүй болгож өгнө үү.

2.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний бие нь И ББСБ ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 61 дугаартай зээлийн гэрээ гэх гэрээгээр И ББСБ  ХХК-иас 150 000 000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 03 сарын хугацаатай зээлэх болоход манайд ийм журам үйлчилдэг гэж шаардсанаар зээлдүүлэгчтэй хүүхдүүдийнхээ өмчлөлийн “Ү-2247 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн , 4,,,,, ,,,,, талбайтай, 4 өрөө орон сууц, автомашины зогсоолыг 60 000 000 төгрөгөөр худалдсан агуулга бүхий гэрээ байгуулсан байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг”-тэй болохыг хуульчилсан. Харин энэ гэрээнд зааснаар худалдагч болон тэднийг төлөөлөгч болох бидний хэн нь ч “гэрээний үнэ 60 сая төгрөг”-ийг бэлнээр хүлээн аваагүй, худалдан авагч болох ББСБ төлөөгүй байсан нь гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлсэн, үнийг төлсөн үйл баримт бий болоогүйг нотолж байгаа юм.

Ийм журамтай гэснээр зээлийн хувийн хэрэгт ийм материал хэрэгтэй байдаг юм байна л гэж ойлгосон. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаас зээл хүссэн тул энэ байгууллагыг мэргэшсэн байгууллага, төрөөс тавих хяналт ч өндөр хариуцлагатай байгууллага гэж хүндэтгэсэн. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлд “худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, лавлагаа авах, ЭХЭУБА-д бүртгүүлэх, хүлээн авах эрх /......эрх болгож байгаагаа тодорхой зурж бичнэ үү/” гэж эд хөрөнгө шилжүүлэх үйлдлийг нэрлэн бичсэн байдаг боловч аль нэг үйлдлийн доогуур зураагүй, худалдах гэж байгаа бол үнийн дээд доод эрх олгосон хязгаарыг бичээгүй байгаа. Иймээс ийм журамтай гэдэгт итгэсэн. Өнөөдрийг хүртэл энэ байрандаа хууль ёсны өмчлөгч нар амьдарч байгаа нь И ББСБ уг худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг нотолж байгаа юм. Энэ бүх үйл баримтууд нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь тодорхой үр дагаварт хүргэх хүсэл эрмэлзэл, зорилгогүй хийгдсэн болохыг нотолж байгаа тул энэ хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Гэтэл хариуцагч нь итгэмжпэл хийгдсэн, зээлийн болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан мөн өдрөө нэрийн нэр дээр шилжүүлж Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506308 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан байгааг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн гэрчилгээний хуулбараар мэдлээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “Ү-2247 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн , 4,,, ,,,,, талбайтай, 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 59,, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Г.Т, О.О, Т.Тын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч И ББСБ ХХК даалгах тухай шаардлага гаргаж байна.

             2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь Зээлийн гэрээг Э.Зтай, Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг өмчлөгч нарын итгэмжпэлийн үндсэн дээр зээлдэгчтэй байгуулсан, дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүсэх үр дагавар өөр өөр байх тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тодруулах нь зүйтэй байна.  Зээлийн гэрээний 8.1-д “энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд харин гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй байгаа. ББСБ-ын өөрийнх нь Зээлийн үйл ажиллагааны журмын 5.1, 9.2, 10.4, 2.2.9-д заасан заалтыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний тухайд гэрээний үнэ 60 000 000 төгрөг төлөгдөөгүй, үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүсээгүй болно. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлд ямар эрх олгож байгаа нь тодорхойгүй байгаа. Хууль ёсны өмчлөгч нар нь өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байгаа. Нэхэмжпэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэдэг нь тодорхой байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байнаа, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч нь өөрөө шаардлагаа тодорхойлж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж  төлсөн баримт, Б.Бд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл олгохыг хүссэн өргөдөл, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, сунгалтын гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2247 дугаартай Г.Т, Т.Т, О.О нарын өмчлөх эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, кассын зарлын баримт, Э.Згийн өргөдөл, Э.Оын хүсэлт, Э.Згийн хүсэлт, Ү-2247 дугаартай И ББСБ ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Э.Тгээс Э.Зд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээлийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Мыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, зээлийн мэдээллийн лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээлийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн мэдээллийн лавлагаа, сөрөг нэхэмжлэлд  хариу тайлбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн мэдээллийн лавлагаа, М.Эт олгосон итгэмжлэл, Б.Бд олгосон итгэмжлэл /хэргийн 6-23, 29, 101-107,9-120-, 2хх-ийн 17, 23-28-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагч Э.Згаас Ц.Бт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, Д.Эт олгосон итгэмжлэл, Талын зам төсөл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Эт олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2022/13733 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2022/14853 дугаар Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/14213 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2022 оны дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШТ2022/00317 дугаар шүүхийн тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/02189 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н.Нд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Бтай байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хэргийн 33, 44-76, 81,  97-98,4, 127-135, 142, 149-151, 2хх-ийн 34-35, 40-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Т.Тээс Д.Эт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Д.Э Б.Б нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ш.Бтай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т.Тын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Эт олгосон итгэмжлэл, Т.Тын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Эт олгосон итгэмжлэл /хэргийн 77-78, 86-88,7-118, 135-136, 2хх-ийн 41-42-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр И ББСБ ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №61 дугаар Зээлийн гэрээ, 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, сунгалтын гэрээ, 2017 оны дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний хавсралт, зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет, зарлагын баримт, тооцооллын баримт, зээлийн мэдээллийн лавлагаа, И ББСБ ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журам, Э.Згийн гаргасан өргөдөл, хүсэлт, Э.Оын хүсэлт, Э.Згийн хүсэлтүүд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ТМ2022/04743 дугаар Шүүх хуралдааны тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ТМ2023/00522 дугаар Шүүх хуралдааны тэмдэглэл, И ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Сөрөг нэхэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлт, хэргийн харьяаллын тухай тайлбар, нотлох баримт гаргуулах хүсэлт, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ,,,, орон сууц, зоорийн давхар, 59, 60 тоот хаягт байршилтай авто зогсоолын дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 161-250, 2хх-ийн 1-15-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлээс 433 200 000 төгрөгийг хангаж, 280 800 000 төгрөгийг болон  үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Згийн сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хангаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Зг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа буцаан төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Згаас нийт 714 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Т, О.О, Т.Т нарын өмчлөлийн ,,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Э.З нь нэхэмжлэгч И ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь тодорхойгүй, шаардах эрхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар тодорхойлсон тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, үйл ажиллагааны журмыг зөрчсөн, мөн зээлийн гэрээний сунгалт нь уг зээлийн гэрээний сунгалт биш учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Г.Т, О.О, Т.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг зээлийн барьцаанд тавихаар итгэмжлэл өгсөн боловч өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан тул зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн гэж маргасан.

 

5.Хариуцагч Э.З нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь хууль зөрчсөн, гэрээнд зааснаар нотариатаар баталгаажуулаагүй, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, хууль зөрчиж барьцааны гэрээ байгуулаагүй, дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Г.Т, О.О, Т.Т нарын өмчлөлд буцаан  шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.  

6.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Зтай байгуулсан зээлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ятган төөрөгдүүлж байгуулсан, үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нь бусад хариуцагч нарыг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргасан нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Э.Зтай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №61 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулсан бол үндсэн зээлийн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон болох нь зээл олгохыг хүссэн Э.Згийн өргөдөл, зээлдэгчийн анкет, И ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн кассын зарлагын ордер, Э.Згийн 2022 оны 6 дугаар сарын 25, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн зээл төлөх талаарх хүсэлтүүдээр тогтоогдож байна.

7.2.Зохигч талууд 2016 оны дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалтыг байгуулж зээл төлөх эцсийн хугацааг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцжээ. 

7.3.Мөн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц, авто зогсоол/-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийг үндэслэн Г.Т, Т.Т, О.О нарыг төлөөлж хариуцагч Э.З, нэхэмжлэгч И ХХК-тай харилцан тохиролцож, худалдагч нь ,, СЗ байр ,73 мкв,.75 мк, талбайтай 4 өрөө орон сууцны сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр байгуулжээ.

8.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл эсэх талаар байна, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаараа маргаагүй байна.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.

9.1.Хариуцагч Э.З нь зээлийн гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй байсан талаарх баримтгүй байгаа тул үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон, зээлийн гэрээний 8.1-д гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасныг зөрчсөн, зээлийн үйл ажиллагааны журмын 5.1, 9.2-д заасныг зөрчсөн тул хууль зөрчсөн, мөн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно, зээлийн гэрээний сунгалт нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн .

9.2.Нэхэмжлэгч И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн №ТЗ101/23 дугаартай гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 130 дугаар тогтоолоор олгосон байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

9.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар шаардлагаа тодорхойлсон гэсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үг, үсгийн алдаа гарсан, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарахгүй болно.

 

9.4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор заасан бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

9.5.Талуудын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 8.1-д “энэхүү гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн гэсэн боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарахгүй.

9.6.Мөн нэхэмжлэгчийг “И” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмын 5.1-д “ББСБ нь өөрийн буюу үүсгэн байгуулагчдын хувь нийлүүлсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомж болон компанийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан үндэслэлээр зээлдэгчийн өмчлөлд тодорхой хугацаанд хүүтэйгээр шилжүүлэх, зээлдэгч нь тогтсон хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх нөхцөл болон энэхүү харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, маргаан шийдвэрлэх, зохицуулах арга хэлбэрийг тодорхойлж, харилцан тохиролцож зээлдэгчтэй хийх хэлцэлийг зээлийн гэрээ гэнэ”, 9.2-д “зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээлд зээлийн үйл ажиллагааны журмыг баримтлан зээлийн ангилал хийж уг зээл болон түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон чанаргүй зээлийн дансанд ангиллын дагуу бүртгэнэ”, 10.4-д “ББСБ зээлийн багцыг улиралд нэг удаа, шаардлагатай гэж үзвэл нэгээс дээш удаа ангилж ангилал тус бүрээр зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах санг байгуулна” гэж заажээ.

9.7.Нэхэмжлэгч нь дээрх үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчтай зээлийн гэрээг байгуулж, мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь И ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн кассын зарлагын ордероор тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь 150 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

10.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг хариуцагч Э.Зд шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан хугацаанд хариуцагч нь мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

10.1.Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс буюу шаардах эрх үүссэн үеэс тооцохоор 2019 онд дууссан, 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалтад “...зээлийн гэрээтэй холбоотой үүсэх харилцааг зээлийн үндсэн гэрээ болон хуулинд зааснаар зохицуулна. Энэ гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан тул 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний сунгалт биш гэж мэтгэлцсэн.

10.2.Гэвч талуудын хооронд байгуулсан 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалтад “...зээлийн хэмжээ 150 000 000 төгрөг, зээлийн хугацаа 2016 оны 7 сарын 01 өдөр, төлөх 2016 оны 10 сарын 01 өдөр, хугацаа 3 сар” гэсэн байх тул 2016 оны 7  дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч Э.З нь 2019 оны 2 дугаар сарын 27, 2022 оны 6 дугаар сарын 25-нд зээл төлөх талаарх хүсэлтийг гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

10.3.Нэхэмжлэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан зээлийн тооцоолол, зээлийн мэдээллийн лавлагаа, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэсэн баримтуудаар үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 516 000 000 төгрөг /2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 сарыг 01-нийг дуусталх хугацааны/, нэмэгдүүлсэн хүү 92 000 000 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 01-нийг дуустлах хугацааны/, нийт 758 000 000 төгрөг, үүнээс хариуцагч Э.Згийн хүүнд төлсөн 44 000 000 төгрөгийг хасч, үлдэх 714 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

10.4.Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээл 150 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацааг дууссан байхад нэхэмжлэгч нь үүргээ шаардаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан.

10.5.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Зээлийн тооцоололд 2016 оны 7 сарын 01-нээс 2023 оны 9 сарын 01-ний хүртэл үндсэн зээлийн дүн гар 150 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 516 000 000 төгрөг, төлсөн хүү 44 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 400 000 нийт нэхэмжилсэн дүн 716 400 000 төгрөг, системээр үндсэн зээлийн дүн 150 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 303 408 219 төгрөг, төлсөн хүү 44 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний дүн 26 295 786 төгрөг, нийт нэхэмжилсэн дүн 435 704 005 төгрөг гэжээ.

10.6.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоололд үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 516 000 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн хүүг хасч, 472 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 сарыг 01-нийг дуусталх хугацаанд тооцсон гэж тайлбарласан нь нийтэд илэрхий баримт буюу цар тахалын үед хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, мөн гар, системээр тооцсон тооцоолол нь зөрүүтэй байх тул хариуцагчаас үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 472 000 000 төгрөгний 50 хувь болох 236 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 400 000 төгрөгний 50 хувь болох 47 200 000 төгрөг, нийт 433 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /150 000 000 + 236 000 000 + 47 200 000=714 000 000-433  200 000=280 800 000/

11.Нэхэмжлэгч нь ,,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, уг үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн гэрээний барьцаа болох нь гэрээний нэмэлт өөрчлөлтөд барьцааны талаар тусгасан, мөн хэрэгт авагдсан хариуцагчийн хүсэлтээр барьцаа хөрөнгө болох нь тогтоогдоно гэж тайлбарласан.

11.1.Хариуцагч нь барьцааны гэрээг хуульд зааснаар байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй,  ятган төөрөгдүүлж үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх боловч нэхэмжлэгч нь өөрөө зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд гэж маргасан.

11.2.Зохигч талуудын хооронд байгуулсан 2016 оны дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт сунгалтын 5-д “зээлийн барьцаа хөрөнгийн нэр. Орон сууц, улсын бүртгэлийн дугаар 2247, гэрчилгээний дугаар 0095” гэж заажээ.

11.3.Мөн хэрэгт авагдсан “2019 оны 2 сарын 27-нд И-д хүсэлт Э.Згийн авсан 2016.7.01 авсан 150 000 000 төгрөгийн зээлийг хүүний хамт 2019 оны 5 сарын 30-ний дотор бүрэн төлж барагдуулна. Хэрэв энэ хугацаанд барагдуулж чадахгүй бол байрыг суллаж өгнө Нөхөр Э.О” гэжээ.

11.4.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр барьцааны гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйл болох нь нотлогдоно гэх тайлбар үндэслэлгүй, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох нь хуульд нийцэхгүй байна гэж үзэв.  

11.5.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болохыг хүлээн зөвшөөрсөн гэх боловч хариуцагч Э.Згийн зээлийн хүсэлт дээр барьцаа хөрөнгийн талаар дурьдагдаагүй, мөн хэрэгт авагдсан 2019 оны 2 сарын 27-ны өдрийн И-д гаргасан хүсэлтийг хариуцагч гаргасан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болно.

11.6.Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар ,,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч Э.З нарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

12.Хариуцагч Э.З нь нэхэмжлэгч И ХХК-нд холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, зээлийн гэрээ нь хууль зөрчсөн нотариатаар гэрчлүүлээгүй, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн буюу дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж шаардлагаа тодорхойлсон.

12.1.Нэхэмжлэгч нь зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь хууль зөрчөөгүй, хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь зээлийн гэрээний нэмэлтэд барьцаа хөрөнгө гэснээр нотлогдоно, хариуцагчид өмчлөгч нар нь итгэмжлэл олгосон, итгэмжлэлд барьцаалах, худалдах талаар эрх олгосон байсан, мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй, хариуцагчаар хэнийг тодорхойлсон ойлгомжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мэтгэлцсэн.

12.2.Хариуцагч Э.З нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д.Эт хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь И ХХК-ийн Э.Зтай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байгуулсан хууль бус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэнд холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг  болно.

12.3.Мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Э.Згаас Д.Нд хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч Г.Т, О.О, Т.Тын өмчлөлд буцаан шилжүүлэхийг И ХХК-д даалгахаар ихэсгэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч нарыг төлөөлөн сөрөг шаардлага гаргах эрхгүй, түүнд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй гэсэн боловч хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нарыг төлөөлөн нэхэмжлэгчтэй байгуулсан, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

12.4.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар тодруулсан.

 

13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.Згийн нэхэмжлэгч И ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд тооцогдохгүй, 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй бичгээр байгуулагдсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэв.

13.1.Зохигч талууд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц, авто зогсоол/-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийг үндэслэн Г.Т, Т.Т, О.О нарыг төлөөлж Э.З, нэхэмжлэгч И ХХК нар нь харилцан тохиролцож, худалдагч нь ,, СЗ байр ,73 мкв,.75 мк, талбайтай 4 өрөө орон сууцны сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр байгуулжээ.

13.2.Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1-д Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов. 2.2-д төлбөр төлөх нөхцөл бэлнээр бүрэн төлсөн. 2.3-д төлбөр төлөх хугацаа 2016.07.01-нд төлсөн гэжээ.

            13.3.Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй, хариуцагч нар нь эзэмшиж, ашиглаж байгаа, орон сууцны үнэ болох 60 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй, гэрээ хэрэгжээгүй, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн буюу зээлийн гэрээний барьцаанд шилжүүлэхээр хууль зөрчиж хийсэн гэсэн.

            13.4.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд , С3 байр,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2247 дугаарт Г.Т, Т.Тэнүүноргих, О.О нар бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

13.5.2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Итгэмжлэлд /үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах/ Г.Тээс худалдах, бэлэглэх зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, лавлагаа авах, ЭХЭУБА-д бүртгүүлэх, хүлээн авах эрхийг Э.Зд олгож, хамтран өмчлөгчдөөр О.О, Т.Тыг төлөөлж ээж О.О нар гарын үсгээ зуржээ.

13.6.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд , С3 байр,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2247 дугаарт И ХХК 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

13.7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл бөгөөд 56.1.3-д заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.

13.8.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө гэж тайлбарласан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зорилго байгаагүй, хариуцагчийн хүсэлтээр хийсэн гэж тайлбарласан, хариуцагч нь мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй гэсэн тул талуудын хооронд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн байна гэж үзэв.

13.9.Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" буюу хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл талууд үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар барьцааны гэрээ байгуулах байсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх боловч зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд атлаа мөн хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

 

13.10.Иймд хариуцагч Э.З, нэхэмжлэгч И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ү-2247 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн , С3 байр, ,,,, талбайтай 4 өрөө орон сууц,, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болох хариуцагч Г.Т, О.О, Т.Тын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч И ХХК-нд даалгахаар шийдвэрлэв.

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 050 /3 510 150+337 950 +265 950/ төгрөг, хариуцагч Э.Згийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 365 900 /907 950 +457 950/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 2 373 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэгч И ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 907 450 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Зд олгох нь хуульд нийцнэ.  

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2,6,8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Згаас зээлийн гэрээний үүрэгт 443 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 280 800 000 төгрөгийг, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар ,,, 60 тоот хаягт байршилтай ,,, талбайтай 4 өрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг И ХХК болон иргэн Э.З нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.5-д зааснаар хариуцагч Э.Згийн нэхэмжлэгч И ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Т, О.О, Т.Т нарын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч И ХХК-нд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д зааснаар хариуцагч Э.Згийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 050 төгрөг, хариуцагч Э.Згийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 365 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 2 373 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-нд, нэхэмжлэгч И ХХК-иас 907 450 төгрөгийг гаргуулж хариуцагч Э.Зд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН