Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 80

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр (томилолтоор),

шүүгдэгчийн өмгөөлөгч Б. (ҮД:2242),

хохирогч Б.*******,

шүүгдэгч Х. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

******* овогт ы д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080125 дугаар, 108/2017/0083/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******анд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “*******” ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух,

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

регистрийн ******* дугаартай, ******* овогт ы нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв ордоны урд машины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.*******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Базаррагчаагийн гэрт очиж 0.75 литрийн Хараа архийг Д., Базаррагчаа нарын хамт хувааж уугаад такси барихаар Д.тай хамт Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв ордоны урд таксины зогсоол дээр зогсож байсан хувиараа таксинд явдаг иргэн Б.*******ын машины хаалгыг очиж онгойлгоод “таксинд явах уу, очоод мөнгийг нь өгье” гэж асуухад “согтуу хүнд явахгүй” гэхэд хаалгыг нь хүчтэй хаагаад цаашаагаа явтал Б.******* машинаасаа бууж очоод “хаалга чанга хаагаад яаж байна аа” гэж хэлээд Х.ы зүүн талын мөрнөөс нь бариад автал түүний нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.ы: “... Тухайн өдөр би такси барихаар Б.*******ын машинд сууж “явах уу” гэж асуухад “явахгүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би машины хаалгыг нь чанга хаагаад явахад хохирогч “машины хаалга эвдлээ” гэж орилоод араас ирж намайг татах шиг болсон. Тухайн үед хохирогч намайг цохих гэж байна гэж бодоод би хохирогчийг цохьсон ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ын: “... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед би халтуур хийхээр нэгдүгээр эгнээнд зогсож байхад шүүгдэгч нэг хүний хамт нүүр нь цус болсон байдалтай ирсэн. Зогсоол дээр байсан таксинуудаас бүгд явахгүй гэхэд над дээр ирж “явах уу” гэж асуухад нь би “явахгүй” гэхэд шүүгдэгч “явахгүй юм бол юу гэж зогсож байгаа юм бэ” гэж хэлээд намайг хэл амаар их доромжилсон. Миний машинд суугаагүй. Шүүдэгч худал мэдүүлэг өгч байна. Би шүүгдэгчээс прокурорын шатанд 1.000.000 төгрөгийг авсан. Би үүдэн хоёр шүдээ 500.000 төгрөгөөр хийлгэсэн. 3-4 жилийн хугацаатай шүд гэсэн. Би цаашид суулгадаг шүд хийлгэх хүсэлтэй байна. Иймд нэг шүдийг 1.500.000 төгрөгөөр бодож, 6 шүдний үнэ 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... гэгч “таксинд явах уу” гэхээр нь “явахгүй” гэтэл машины хаалгыг маань савж хаахаар нь би машинаасаа буугаад “яаж байгаа юм бэ” гэтэл тэр залуу үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл миний аманд таараад амнаас цус гараад нэг шүд нь уначихсан. Бусад хөдөлсөн шүдийг нь хэлээрээ түлхчихээд нөгөө залуутай хамт явж байсан залууг бариад автал намайг цохьсон гэх нь цаашаагаа яваад өгсөн. Би хамт явсан залууг нь бариад машиндаа суулгаад цагдаа дээр ирсэн юм. ... Тухайн үед нэг шүд хугараад уначихсан, бусад шүд нь хөдөлгөөнд орсон, цаашаагаа цөмөрсөн байсан. Эмнэлэгт үзүүлээд одоо үүдэн дээд 3 шүд, доод 3 шүд авахууллаа. Өөр учирсан гэмтэл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “... ямар учраас таксинд явахгүй гэж хэлсэн бэ гэвэл тэр хүний нүүр нь цус болчихсон, хүнд зодуулсан юм шиг харагдаж байсан, мөн согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн хамт явсан хүн нь хүртэл согтуу байсан, мөн мөнгөгүй хүргүүлсэн газраа очоод мөнгөө өгье гэсэн тул би согтуу хүмүүс хүргүүлчихээд мөнгөө өгөхгүй, хэт согтуу байсан учир хоёулаа байж яах юм билээ гэж бодсон. ... Тухайн үед машины хаалгыг маань нэлээн хүчтэй хаасан. ... Шүүх эмнэлгийн эмч бол унасан 6 шүд хөдөлгөөнтэй, 2 шүдийг бүгдийг хамруулан дүгнэлт гаргасан байна. Одоо 6 шүдээ бол бүрмөсөн авахуулсан. Хиймэл шүд хийлгэх шаардлагатай. Учир нь юм идэж болохгүй байгаа, мөн хүнтэй ярихад төвөгтэй байна. Тийм учраас яаралтай 6 шүдээ хийлгэж авмаар байна. Эмчилгээний зардал болох 1 шүдийг 20.000 төгрөгөөр авсан, нийт 120.000 төгрөг болсон. Рентген зураг авахуулахад 15.000 төгрөг. Одоо шүд хийлгэхэд шинжилгээ өгнө, шинжилгээний төлбөр 30.000  төгрөг. Нэг шүд хийлгэхэд 1.500.000 төгрөг, тэгэхээр нийт 9.000.000 төгрөг болно гэсэн. Мөн унаа машины бензин тосны мөнгө 200.000 төгрөг болно. Мөн ажилдаа явж байсан бол 20.000 төгрөг тогтмол олдог. 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй үүний 320.000 төгрөг энэ зардлаа нэхэмжлэнэ. Ингээд нийт 9.685.000 төгрөг нэхэмжлэнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.ы 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... тэр өдөр нь манайд ирээд бид 2 Базаррагчаагийнд очсон, тэнд очоод Базаррагчаа нь 0.75 литрийн Хараа архийг бид 2-т авч өгсөн. Тэгээд тэнд тэр архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд бид 2 хамт гараад Соёлын ордоны тэнд очоод такси барихаар болоод мөнгөгүй байсан учир тэнд зогсож байсан цагаан өнгийн приус маркийн машинтай хүн дээр очоод жолоочийн талын урд хаалгыг онгойлгоод “таксинд явах уу, очоод мөнгийг нь өгье” гэхэд нөгөө жолооч нь “согтуу хүнд мөнгөгүй бол явахгүй” гэхэд “тэгвэл чамайг авахгүй” гээд хаалгыг нь хаачихаад өөр такси авахаар эргэтэл нөгөө машины жолооч гарч ирээд “чи хаалга чанга хаалаа” гэж хэлээд дээр ирээд зүүн талын мөрнөөс нь татаад мөргөх гэтэл өөдөөс нь баруун гараараа нүүр лүү нь цохьчихсон юм. Тэгээд нөгөө таксины жолооч амаа дараад доошоо суусан, цаашаагаа яваад өгсөн. Тэгтэл намайг бариад авсан тэр үед харахад шүд нь уначихсан юм шиг цагаан цагаан юм харагдсан. Би хиймэл шүд байна гэж харсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч У.ын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... тэгээд байж байтал баруун талаас машин дээр очоод л хаалгыг нь саваад л явсан, тэгснээ над руу ирэхээр нь согтуу нэгнийх нь нүүр ам нь цус болчихсон харагдахаар нь би айгаад машиныхаа хаалгыг түгжээд явахгүй гээд гараараа дохьсон юм. Тэгтэл урд талын машин дээр очоод жолоочийн талын хаалгыг онгойлгосноо юм асуугаад яриад байгаа бололтой болсноо хаалгыг нь нэлээн ширүүн хаагаад цаашаагаа явсан, тэгтэл нь жолооч нь гарч ирээд хаалга руугаа харж байсан юм. Тэгтэл гэнэт л нүүр лүү нь нэг намхан залуу нь гараараа цохиод авсан. Яг юунаас болоод цохьсоныг мэдээгүй. ... Тэгээд тэр залуу цохиулаад доошоо суусан, цохьсон залуу нь цаашаагаа гүйгээд явчихсан. Хамт явсан залуу нь үлдсэн. Тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгоод цагдаад барьж өг гээд хэлтэл тэр залуу нөгөө хамт явсан залууг нь машиндаа суулгаад цагдаа руу явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/190 тоот:

1. Б.*******ын биед дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1-р шүд, доод баруун 1-р шүд, доод зүүн 1-р шүдний булгарал, дээр баруун 2-р шүд, дээд зүүн 2-р шүд доод баруун 2-р шүд, доод зүүн 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.51.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

           Х.ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-33 дугаар тал/,

           Х.ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/,

           Х.ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 36-40 дүгээр тал/,

          Хохирогч Б.*******аас гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 45-47 дугаар тал/,

Х.аас эмчилгээний зардалд хохирогч Б.*******т 1.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Х.д шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Х.д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч эмчилгээний зардалд 680.100 (хх-ийн 45-47, 65-66) төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч 1.000.000 (хх-ийн 64) төгрөг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Б.******* нь цаашид 6 шүд хийлгэхэд шаардлагатай 9.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч бодит байдлаар уг зардлыг гаргасан баримт гаргаж өгөөгүй тул дээрхи мөнгийг гаргуулах үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт ы ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ы д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.*******ын эмчилгээний зардалд 9.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ