Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0600

 

 

 

                                                                                 

 

       

                     

      

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц.Одмаа би, “Эм ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*********” ХХК-д холбогдох “Эр**********ББ/202****** дугаартай "ХѴ-*********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгч”-ийг сонгон шалгаруулах тендерт Эм Жи Эл Ди ХХК шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эм *********** ХХК- тай тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу “ХѴ-0*********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хугацаанаас хойш талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан тул дээрх нэхэмжлэлийг хангагдсан гэж үзэж нэхэмжлэлээс татгалзаж байна. Үүнээс гарах үр дагаврыг бид бүрэн хариуцах болно...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Эм ***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эр***********” ХХК-д холбогдох “Э***********сББ/20*********** дугаартай "ХѴ-0*********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгч"-ийг сонгон шалгаруулах тендерт Эм Жи Эл Ди ХХК шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эм *********** ХХК- тай тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу "ХѴ-0*********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулахыг хариуцагчид даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг Эм *********** ХХК-ийн төлөөлөгч Ч.Я*********** бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд үүсэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Эм ***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэс Бая***********” ХХК-д холбогдох “Эр***********дугаартай "ХѴ-0*********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгч"-ийг сонгон шалгаруулах тендерт Эм ***********ХХК шалгарсан байхад гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эм *********** ХХК- тай тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу "ХѴ-0***********дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Эм ***********” ХХК-ийн  төлөөлөгч *********** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  50  дугаар

зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

                                       

ШҮҮГЧ                            Ц.ОДМАА