Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00442

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00442

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч:

Хариуцагч: 

Хариуцагч: нарт холбогдох

Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийгын өв залгамжлагч нараас *******од ногдох хэсэг болох 5 930 484 050.50 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

хариуцагч Ч.С,

хариуцагч А.Уэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг23 оны дугаар сарын-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 9-р хороо,******* хаягт байрлах 1404 м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай 4040 м.кв газар, Газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын 8006/0009 дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 1050 м.кв газар,ын худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот дансанд байсан 189 471 812 төгрөг, тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, тоот дансанд байсан 172 142 454 төгрөг,тад байсан 3 633 931 төгрөг, ам долларын дансанд байсан 8 108 ам.доллар, тооттад байсан 18 923 ам доллар, тоот дансанд байсан 88 доллар, тооттад байсан 18 923 ам доллар, юанийн тоот дансанд байсан 8733 юань, Төрийн банкин дахь тоот дансанд байсан 124 697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300 000 000 төгрөг, авто засварын төвийн үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилгуудын үнэ 10 320 000 төгрөгийн үнэлгээ бүхий дагалдах эд хөрөнгө нь болон ******* нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийгын өв залгамжлагч нараас *******од ногдох хэсэг болох 5 930 484 050.50 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* миний бие 1989 оноос эхэлж өөрийн төрсөн ахийн хамтаар ОХУ-руу арилжаа наймаа хийж эхэлсэн. ОХУ-аас нэхий дээл, савхин куртик, үхэр малын тэжээл, барааны саван, угаалгын нунтаг, архи, тамхи Монгол улс руу нөөж, Монгол улсад худалдан борлуулж ах бид хоёрын наймаа амжилттай байж ашиг их олж эхэлсэн. 1992 онд миний дүүыг ах бид хоёр туслах ажилтнаар дэргэдээ авч арилжаа наймаандаа дагуулж явж эхэлсэн юм. Мөн миний төрсөн дүү нөхрийн хамт Герман улсад ажиллаж амьдардаг байсан тул 1993 онд ах, дүү нарын хамт Герман улс руу явж Герман улсаас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуйг Монгол улсад оруулж ирэн худалдан борлуулж эхэлсэн. Миний гарааны бизнес ингэж эхэлсэн бөгөөд Герман улсаас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуй, сэлбэг зэргийг 40 тн чингэлгээр бөөнөөр оруулж ирэн, худалдаж борлуулж, ахин дахин зөөж эхэлснээр миний бизнес хөгжиж, өргөжсөн юм. Энэ бүх арилжаа наймаанаас олсон мөнгөөрөө03 онд би Чингэлтэй дүүрэг, 9 хороо,*******нд байрлах өөрийн эзэмших эрхийн гэрчилгээ газар дээр 60 автомашины дулаан граж болон авто засвар төв-ийн 1404 м.кв талбайтай барилгыг ХХК-иар03-2004 оны хооронд 510 000 000 төгрөгөөр бариулсан. Барилга баригдаж дууссаны дараа,04 оны 8-р сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн******* дугаарт бүртгэн, *******, нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Миний бие дүүтэйгээ хамт наймаа хийж эхэлсэн үеэс эхлээд дүүдээ бүх итгэл үнэмшлээ үзүүлсэн. Ах дүү бид амь нэгтэй нэгэндээ муу муухай үг, үйлдэл огт гаргаж үзээгүй. Би дүүод арилжаа наймаатай холбоотой өдөр тутмын асуудлуудыг хариуцуулж би өөрөө гадаад худалдаа, бараа татан авах зэрэгтээ анхаарч ажиллаж байсан. намайг гадагшаа явсан үед Монголд үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гараад байна, тийм болохоор гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан үед газар болон үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл аваад арилжаа наймаагаа саадгүй явуулж байх боломжтой байна гэсний дагуу өөрийн нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгөө дүүын нэр дээр шилжүүлсэн. Үүнд: Газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын 8006/0009 дугаартай газар 1 000 000 000 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын дугаартай, 4040 м.кв газар 1 000 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн******* дугаартай, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, 1404 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 4 500 000 000 төгрөг, мөнгөн хөрөнгө Худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот дансанд байсан 189 471 812 төгрөг, тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, тоот дансанд байсан 172 142 454 төгрөг,танд байсан 3 633 931 төгрөг, ам долларын 452531167 тоот дансанд байсан 96,053 ам доллар, тоот дансанд байсан 8,018 ам доллар, тооттанд байсан 18,923 ам доллар, юанийн тоот дансанд байсан 8733 юань, Төрийн банкин дахь тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, дансны хөрөнгө 5 050 648 101 төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300 000 000 төгрөг, авто засварын төвийн дагалдах эд хөрөнгө авто засварын төвийн худалдаа үйлчилгээний зориулалттай контейнер, түр барилгууд 10 320 000 төгрөг нийт 110 968 101 төгрөг. Би өөрийн хөрөнгүүдээ дүүын нэр дээр шилжүүлсэн ч бид тухайн газар, үл хөдлөх хөрөнгөд автомашин засварын төв, автомашины дугуй, сэлбэгийн худалдааны үйл ажиллагаа эрхлэн явуулж, арилжаа наймаагаа хэвийн үргэлжилж байсан. Дүү бид хоёрын бизнесийн үйл ажиллагаа15 он хүртэл саадгүй хэвийн үргэлжилж байсан.15 оны-р сарын-ны өдөр миний дүүын амь насыг хохироосон хэрэгт бэр*******, төрсөн эгч нарыг холбогдуулан шалгасан боловч хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгосоор өдийг хүрсэн. Дүүгээ нас барснаас хойш би сэтгэл зүйн хувьд туйлын хүнд байдалд байснаас16 оны 1 сард цус харвасан. Үүнээс шалтгаалан миний эрүүл мэндийн байдал маш ихээр доройтон би байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болсон. Гэтэл миний эрүүл мэндийн байдалд тааруу, сэтгэл зүйн байдал хүнд байхад бэр буюу дүүын эхнэр******* болон түүний хүүхдүүд болох*******,*******,*******,*******,******* /Ч.Батболдын эгч/ нар нь Ч.Батболын нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгийг өвлөж авсан.*******,*******,*******,*******,*******,******* нарт өвлөгдсөн хөрөнгөн дунд дүү бид хоёрын хамтран өмчилж байсан дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 хороо, Энхтайваны гүүрний баруун талд Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 108 м.кв газар, Чингэлтэй дүүрэг, 9-р хороонд байрлах 4040 м.кв газрыг05 оны 9-р сарын 12-ны өдөр газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн, автомашины засвар үйлчилгээний зориулалттай, 1404 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгө байсан. Гэтэл бидний дундын хөрөнгүүдийг оролцуулан өв нээлгэсэн байдаг. Бэр******* нь Баянгол дүүрэг, 3 хороо, Энхтайваны гүүрний баруун талд Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 1050 м.кв газар, Чингэлтэй дүүрэг, 9-р хороонд байрлах 4040 м.кв газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн******* дугаартай 1404 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь анх хэний хөрөнгөөр бий болсон гэдгийг, дүү бид хоёр дээрх хөрөнгүүдийг хамтдаа өмчилж байсан, дүү бид хоёрын дундын өмч гэдгийг бүгдийг мэдэж байсан атлаа миний хөрөнгийг оролцуулан өв нээлгэсэн байсан. хариуцагч нарын өвлөн авсан дээрх хөрөнгүүд нь дүү бид хоёрын 1995 оноос хойш арилжаа наймаанаас олсон ашгаараа бүтээн босгосон бидний дундын хөрөнгө байсан юм. Түүнчлэн дүү бид хоёрын авто засварын төв, авто машины дугуй, сэлбэгийн худалдааны бизнесийг******* дүүг нас барсанаас хойш эрхэлж байгаа бөгөөд миний үүсгэн байгуулсан энэ бүх зүйлсийг миний эрүүл мэндийн байдал муу байсныг далимдуулан надаас булаан авсанд маш их гомдолтой байна. Хариуцагч нар ньын арилжааны банкан дахь дансуудад байсан мөнгийг өв залгамжлалаар авснаас гадна хариуцагч******* нь дүү бид хоёрын бизнесийг булааж авахдаа тухайн үед бэлэн байсан бизнесийн орлого болох 4 000 000 000 төгрөг, мөн тухайн үед авто засварын төвд хадгалагдаж байсан бэлэн бараа бүтээгдэхүүн болох 300 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий авто засварын сэлбэг хэрэгсэл, дугуйнуудыг өв залгамжлалын гэрчилгээнд тусгалгүйгээр бүгдийг нь авсан. Дээрх бүх мөнгөн хөрөнгө нь бид хоёрын бизнесийн үйл ажиллагаанаас бий болсон ашиг, орлого, бараа бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгө байсан юм. Иймд, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 2-р хороо,******* хаягт байрлах 1404 м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын 8006/0009 дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 1050 м.кв газар, Газар эзэмших эрхийн гэрчилгээний, газрын нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай 4040 м.кв газар,ын худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот дансанд байсан 189,471,812 төгрөг, тоот дансанд байсан 379,403,008 төгрөг, тоот дансанд байсан 172 142 454 төгрөг,тад байсан 3,633,931 төгрөг, ам долларын дансанд байсан 8,108 ам.доллар, тооттад байсан 18,923 ам доллар, тоот дансанд байсан 8,018 доллар, тооттад байсан 18,923 ам доллар, юанийн тоот дансанд байсан 8733 юань, Төрийн банкин дахь тоот дансанд байсан 124,697 төгрөг, бэлэн мөнгө ажлын байран дахь сэйфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, бэлэн бараа бүтээгдэхүүн авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300 000 000 төгрөг, авто засварын төвийн 10,320,000 төгрөгийн үнэлгээ бүхий дагалдах эд хөрөнгө нь болон ******* нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, талийгаачын өвлөгч нараас эдгээр хөрөнгийн ногдох хэсэг болох 5 930 484 050.50 төгрөгийг өвлөсөн хэмжээнээс нь хувь тэнцүүлэн хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 9-р хороо******* хаягт байрлах 1404 м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1050 м.кв газар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай 4040м.кв газар,ын Худалдаа Хөгжлийн банкин дахь ********** тоот дансанд байсан 189 471 812 төгрөг, тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, тоот дансанд байсан 42 454 төгрөг, тоот данснытад байсан 3 633 931 төгрөг, ам.долларын 452531167 тоот дансанд байсан 96 053 ам.доллар, тоот дансанд байсан 8.018 ам.доллар, тоот дансанд байсан 18.923 ам.доллар, юанийн тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны тоот дансанд байсан 124.697 төгрөгийн маргаантай асуудлыг өмнө нь шүүх хянан шийдвэрлэсэн ба давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хянаад шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хүчин төгөлдөр болсон, энэхүү шийдвэрийн дагуу өвлөгдөх хөрөнгийг нь хадам эхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******т өгсөн. Миний талийгаач нөхөрын ээж өвийн асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэж өөрт ногдох өв хөрөнгө 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа, ногдол ашиг гаргуулахыг хүссэн ба шүүх17 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 183/ШШ2017/01962 дугаартай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 9-р хороо******* хаягт байрлах 1404 м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай газарт байрлах дугуй засварын барилга, дэлгүүрийн түр барилга, Худалдаа Хөгжлийн банкин дахь ********** тоот дансанд байсан 189 471 812 төгрөг, тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, тоот дансанд байсан 172 142 454 төгрөг, тоот данснытад байсан 3 633 931 төгрөг, .долларын 452531167 тоот дансанд байсан 96.053 ам.доллар, тоот дансанд байсан 18 ам.доллар, тоот дансанд байсан 18.923 ам.доллар, юанийн тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны тоот дансанд байсан 124.697 төгрөг, автомашин, орон сууц, автомашины зогсоол зэргийг өв залгамжлалаар хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх ёстой хөрөнгө гэж тогтоож Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэхь хэсэгт заасан хууль ёсны өвлөгч нар болох,*******,*******,*******,*******, Ганхил нарт адил тэнцүү хуваан олгох, эдгээр хөрөнгө болон өмчлөлийн орон сууц, гарааж, автомашинууд зэргийн үнэлгээг үндэслэн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6-д зааснаар хариуцагч******* надааст ногдох өв болох 599 1460 төгрөгийг гаргуулан түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 853 910 төгрөг болон Мобикомын дугаар, ХХК-ийн хувьцаа,14 оноос16 оны ногдол ашиг гаргуулахыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд17 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тоот магадлал гаргаж, анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүхийн хянан хэлэлцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон 4 624 366 551 төгрөгөөр нийтдээ үнэлэгдсэн нэхэмжлэгч *******ын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа дээрх хөрөнгүүд нь Иргэний хуулийн 126 дугаар үйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх хэсгүүдэд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул 6 гишүүнтэй гэр бүлийн нэг гишүүнд оногдох хувийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 770 727 758 төгрөг байна гэж тогтоогоод Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчын 770 727 758 төгрөгийн хөрөнгө хууль ёсны өвлөгч,*******,*******,*******,*******,******* нарт өвлөгдөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар 6 өвлөгч тус бүрд адил хэмжээгээр буюу 128 454 626 төгрөгийн өв ногдохоор байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,*******ээс 128 454 626 төгрөг гаргуулжт олгохоор болсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тоот магадлалыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор УДШ-ийн хяналтын шатны шүүх хянаж18 оны 5 дугаар сарын-ний өдөр 001/ХТ2018/0669 тоот тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Хяналтын шатны шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх маргаж байгаа хөрөнгөөс өвлөгч нарт оногдох ногдох хэсгийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байдлыг үндэслэн тодорхойлсон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, учир дутагдалтай болсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын заримыг давж заалдах шатны шүүх зөвтгөж зассан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэхь хэсэгт "гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн" гэж, 126.2.4 дахь хэсэгт "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна" гэж тус тус тодорхойлсон байх тул дан ганц талийгаачын нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээг тодорхойлсны дараа өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох заалт, зохицуулалтад нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1050 м.кв газар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засвар, үйлчилгээний зориулалттай 4040 м.кв газрыг талийгаачын эзэмшилд байсан, түүний өмчлөлийн газар биш тул Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх хөрөнгөд тооцогдохгүй түл Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэхь хэсэгт зааснаар зөвхөн газар эзэмших эрх нь өвлөгдөх боломжтой, харин ньын эзэмшлийн газраас ногдох өвийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, уг газруудыг талийгаач нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан тул газар эзэмших эрх нь*******т өвлөгдөх нь зүйтэй гэж үзэж, харин Баянгол дүүргийн 3-р хороонд орших газар дээр байрлах контейнер, түр барилгууд болох хөрөнгөнөөс ногдох өвийг нэхэмжлэгчт олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү. Талийгаачын өв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******ын маргаж байгаа, хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоолгохыг хүссэн эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө мөн гэж тогтоосон, түүнээс нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж,од ногдох хэсгийг өвлөгч нарт тэнцүү хуваасан ба үүнээс харвал нэхэмжлэгч ******* нь талийгаачын нэр дээрх, бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийн хамтран өмчлөгч байх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 9-р хороо******* хаягт байрлах 1404 м.кв талбай бүхий автомашины засвар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1050 м.кв газар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автозасвар, үйлчилгээний зориулалттай 4040м.кв газар,ын Худалдаа Хөгжлийн банкин дахь ********** тоот дансанд байсан 189 471 812 төгрөг, тоот дансанд байсан 379 403 008 төгрөг, тоот дансанд байсан 172 142 454 төгрөг, тоот банкнытад байсан 3 633 931 төгрөг, ам.долларын 452531167 тоот дансанд байсан 96.053 доллар, тоот дансанд байсан 8.018 ам.доллар, тоот дансанд байсан 18.923 доллар, юанийн тоот дансанд байсан 8.733 юань, Төрийн банкны тоот байсан 124 697 төгрөг, ажлын байрны сейфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох 300 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэг хэрэгсэл, автомашины дугуй, авто засварын төвийн 10 320 000 төгрөгийн үнэ бүхий дагалдах эд хөрөнгө нь талийгаач бид хоёрын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй бөгөөд эдгээр хөрөнгийг шүүх өв залгамжлах эд хөрөнгө хэмээн шийдвэрлэсэн байхад мэдсээр байж утгагүй, үндэслэлгүй маргаан үүсгэж байгаа нь түүний хариуцагч нарыг чирэгдүүлж дарамтлах гэсэн үйлдэл харагдаж байна. Өөрийн эгч*******ийг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь ойлгомжгүй бөгөөд маргаж байгаа эдгээр хөрөнгүүд нь энэ хариуцагчид ямар ч хамааралгүй, тэрээр ээжийн өвийн маргаанд түүнийг төлөөлөн оролцож байсан, Хяналтын шатны шүүхийн18 оны тоот тогтоол гарахаас өмнө төрсөн эх нь өвчний улмаас нас барж, хариуцагч*******ээс шүүхийн шийдвэрийн дагуу авсан 128 454 626 төгрөгийг хууль ёсны өв залгамжлагч болох хүүхдүүд нь хуваан авсан байх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь хэрэв оногдох хэсгээ аваагүй бол*******ээс тусад нь нэхэмжлэл гарган шаардах эрхтэй юм. Түүнчлэныг нас барах үед ажлын байрны сейфэнд хадгалагдаж байсан бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох 300 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий сэлбэг хэрэгсэл, автомашины дугуй, авто засварын төвийн 10 320 000 төгрөгийн үнэ бүхий дагалдах эд хөрөнгө гэж огт байгаагүй бөгөөд15 оны дүгээр сарын-ны өдөр ажлын байранд гэмт хэрэг үйлдэгдэж цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж дуусаагүй байхад талийгаачийн автомашин болон бусад эд зүйлийг ах дүүс нь эзэмшилдээ авсан, эхнэр хүүхдүүдийг нь оршуулах ёслолд нь ч оролцуулаагүй учраас ийм их хэмжээний хөрөнгө, бэлэн мөнгө байсан бол нэхэмжлэгч өөрөө болон эх, эгч дүү нар нь авсан байх магадлалтай юм. Намайг болон 4 хүүхдийг минь бидний өмчлөлийн байранд оруулахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гарган байраа буцааж авсан, хадам ээж өвийн асуудлаар маргаан үүсгээд шүүхийн шийдвэрээр хууль ёсны өв залгамжлагч ээжид нь өгөх ёстой мөнгөн хөрөнгийг өгсөн нь шүүхийн дээрх шийдвэрээр тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгч нь ямар хуульд заасан үндэслэлээр шаардлага гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд тодруулж хариуцагчид мэтгэлцэх боломж олгохыг хүссэн боловч одоо хүртэл тодруулаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, шүүх шийдвэрлэж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон асуудлаар шаардлага гаргасан, ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа" бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд тогтоогдсон гэсэн үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******оос нэхэмжилж байгаа зүйлээс өөрт оногдох миний ээжийн өв залгамжлах асуудалд би өөрөө зөвшөөрсөн тул хариуцлага хүлээнэ. Тухайн үед би*******т хэлж сануулж байсан. Миний төрсөн дүү талийгаач, ******* хоёрын өмч хөрөнгө хамт байдаг гэдгийг хэлж байсан. Санаатайгаар өмгөөлөгчдийнхөө хамт ийм асуудал үүсгэж цаг хугацаа хожиж, хүн хохироосон асуудалд*******т гомдож байна. Шүүх хуралдааныг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Тухайн үенд Ч.Батболд, *******, гэж 3 залуу ажиллаж байсан.*******ийн талын нэг ширхэг ч хадаас байхгүй. Бүх юм *******ын хөрөнгөөр баригдсан.******* миний нөхөр гэж яриад байна. та 2 салсан байсан гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн21.06.25-ны өдрийн 183/ШЗ2021/07354 дугаар захирамж, *******ын өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар,22.12.15-ны өдрийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн21.06.25-ны өдрийн 183/ШЗ2021/07354 дугаар захирамж,22.12.18-ны өдрийн тайлбар, эмчийн үзлэгийн тэмдэглэл, Төрийн банкны22.12.16-ны өдрийн дугаар тодорхойлолт, Төрийн банкны харилцах дансны хуулга, барилга угсралтын тусгай зөвшөөрөл, барилгын ажил гүйцэтгэх тухай03.03.15-ны өдрийн 5 дугаар гэрээ, суурийн нүх ухсан03.05.20-ны өдрийн дугаар акт,03.06.15-ны өдрийн 02 дугаар суурь хийсэн акт, барилгын салхивчийн систем угсарсан, сорилтоор шалгасан03.08.04-ний өдрийн дугаар акт, гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан03.09.08-ны өдрийн дугаар акт, хананд салхивч, утааны суваг хийсэн03.10.14-ний өдрийн дугаар акт, угсармал төмөр бетон дам нуруу, багана угсарсан03.06.20-ны өдрийн дугаар,03.07.05-ны өдрийн дугаар акт, хаалга, цонхны ялуу суулгасан03.09.05-ны өдрийн дугаар акт, төмөр бүтээцийг угсарч гагнасан03.08.20-ны өдрийн дугаар акт, гадна дотор будаг, заслалын ажил хийсэн акт, хавтгай тээвэр хийсэн акт, ханийн өргийн акт, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын00.08.28-ны өдрийн дугаар захирамж, хавсралт, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, өргөдлийн бүртгэлийн хяналтынт, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын04.08.05-ны өдрийн дугаар захирамж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,ын08.08.19-ний өдрийн өргөдөл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох бичиг гэрчилсэн баримт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ын04.08.31-ний өдрийн өргөдөл, автомашины засвар үйлчилгээний барилгын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах05.09.07-ны өдрийн хэлцэл,ын өргөдөл, Төрийн банкны харилцах дансны хуулга, Хил хамгаалах Ерөнхий газрын19.03.25-ны өдрийн дугаар албан бичиг, лавлагааны хариу, Гаалийн Ерөнхий газрын22.10.11-ний өдрийн-9/2712 дугаар албан бичиг, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа мэдээлэл, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн22.10.31-ний өдрийн 183/ШЗ2022/18192 дугаар захирамж,ийн15.01.15-ны өдрийн гэрээслэл, *******ын гараар бичсэн тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны19.05.16-ны өдрийн дугаар тэмдэглэл, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны20.05.14-ний өдрийн 001/ТМ2020/00221 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны21.01.22-ны өдрийн8 дугаар тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн21.06.25-ны өдрийн 183/ШЗ2021/07354 дугаар захирамж, *******ын тэтгэврийн дэвтэр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газрын23.09.02-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас, Ерөнхийлөгчийн тамгын газрын23.04.10-ны өдрийн дугаар албан бичиг, фото зураг, Улсын Ерөнхий прокурорын газрын23.05.02-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас, цахим шуудангийн зураг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн15.11.17-ны өдрийн дугаар,15.11.18-ны өдрийн 4829 дугаар шинжилгээний магадалгаа, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах15.03.16-ны өдрийн1525030058 дугаар тогтоол, хууль сануулсан тухай тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газрын23.06.02-ны өдрийн, дугаар, хариу мэдэгдэх хуудас, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******ын хилийн лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын19.04.01-ний өдрийн дугаар албан бичиг, зарлагын баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1-хх-ийн 6-116, 133-166, 177-186, 238-247, 2-хх-ийн 6-16, 22, 25-27, 31-32, 58-59, 90-137,5-215/

 

5. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17.09.19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17.12.22-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн18.05.01-ний өдрийн 001/ХТ2018/00669 дугаар тогтоол,ийн хүсэлт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн тодорхойлолт,ын08.08.19-ний өдрийн өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын04.08.05-ны өдрийн дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, *******ын15.11.12-ны өдрийн өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын06.03.06-ны өдрийн дугаар захирамж, иргэний газар ашиглах гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, Санхүүгийн зохицуулах хорооны19.04.09-ний өдрийн 9/1609 дүгээр албан бичиг, Голомт банкны22.10.10-ны өдрийн 10/1496 дугаар тодорхойлолт баримтууд зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн1-215, 2-хх-ийн 35-55, 66-68/

 

6. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Архивын Ерөнхий газрын23.07.05-ны өдрийн дугаар албан бичиг, Голомт банк ХК-ийн23.06.28-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн23.09.08-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралт, Төрийн банк ХК-ийн23.09.18-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралт, Голомт банк ХК-ийн23.10.10-ны өдрийн 14/хх103-1914 дугаар албан бичиг, хавсралт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн23.10.19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргав. /2-хх-ийн 77-82,143-159, 170-198/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие дүүтэйгээ хамт наймаа хийж эхэлсэн үеэс эхлээд дүүдээ бүх итгэл үнэмшлээ үзүүлсэн. Ах дүү бид амь нэгтэй нэгэндээ муу муухай үг, үйлдэл огт гаргаж үзээгүй. Би дүүод арилжаа наймаатай холбоотой өдөр тутмын асуудлуудыг хариуцуулж би өөрөө гадаад худалдаа, бараа татан авах зэрэгтээ анхаарч ажиллаж байсан. Намайг гадагшаа явсан үед Монголд үе үе бэлэн мөнгөний хэрэгцээ гараад байна, тийм болохоор гэнэт мөнгөний хэрэгцээ гарсан үед газар болон үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл аваад арилжаа наймаагаа саадгүй явуулж байх боломжтой байна гэсний дагуу өөрийн нэр дээр бүртгэлтэй бүх хөрөнгөө дүүын нэр дээр шилжүүлсэн. Эдгээр хөрөнгүүд нь дүү бид хоёр 1995 оноос хойш арилжаа наймаанаас олсон ашгаараа бүтээн босгосон бидний дундын хөрөнгүүд байсан тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, өвлөгч нараас ноогдох хэсгийг гаргуулна. гэж тайлбарлав.

Хариуцагч******* татгалзлын үндэслэлээ ...Маргаан бүхий эд хөрөнгүүд нь талийгаач нөхөр бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгүүд юм. Нэхэмжлэгч ******* нь  манай гэр бүлтэй хамтын ямар ч бизнес эрхэлж байгаагүй, өөрөө бизнес хийж байгаад дампуурч, амьдрал нь дээр дурдсан болсонд манай гэр бүл болон миний хүүхдүүдэд ямар ч хамааралгүй. Тухайн үед ******* нь өөрийн эзэмшиж байсан хоёр газрын эзэмших эрхийг болон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,  1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхийг тус тусод гэрээгээр шилжүүлсэн өгсөн бөгөөд үүнийхээ төлбөрт0 000 000 төгрөгийг авсан байдаг. Үнэхээр үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэж байсан бол тухайн үедээ талийгаачийг амьд сэрүүн байхад яагаад гомдлоо гаргаагүй юм. Хэрэв минийх гэж үзэж байгаа бол яагаад өдий хүртэл гомдлоо гаргаагүй юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Өөрөө хүлээн зөвшөөрч эзэмшигчийг өөрчилсөн. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд маргаад байгаа эд хөрөнгүүдийг өвлөгч нарт хуваасан, нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргажээ.

3. Хариуцагч******* Миний төрсөн дүү талийгаач, ******* хоёрын өмч хөрөнгө хамт байдаг гэдгийг хэлж байсан. Санаатайгаар өмгөөлөгчдийнхөө хамт ийм асуудал үүсгэж цаг хугацаа хожиж, хүн хохироосон асуудалд*******т гомдож байна. Шүүх хуралдааныг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. гэсэн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ******* анх маргаан бүхий Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд дугуйн худалдаа болон засварын газрын зориулалтаар 144 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, эзэмшүүлэхээр олгосон болох нь Баянгол дүүргийн Засаг даргын00 оны дугаар сарын 28-ны өдрийн дугаар захирамж,  түүний хавсралт, газар ашиглах, эзэмших гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдож байна./хх-ийн 54-59/

5.1 Үүний дараа нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газрыг дүүод шилжүүлснийг газрын хэмжээг нэмэгдүүлэн 1050 м.кв газрыг04 оны 12 дугаар сарын-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байна./хх-ийн 55-59/

5.2 Мөн нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******нд байрлах 870 м.кв  талбай бүхий газрыг 2 жилийн хугацаатайгаар тус тус ашиглах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын02 оны дугаар сарын-ны өдрийн дугаар захирамж авсан болох нь түүний хавсралт, газар ашиглах, эзэмших гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдож байна. /1-р хх-ийн 64-66/

     Үүний дараа нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 870 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн нийт 4040 м.кв газрыг04 оны 11 дүгээр сарын-ний өдрөөс 15 жилийн хугацаатайгаарын хамт эзэмшиж байгаад дүүод05 оны сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх  шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн өгсөн байх ба үүний дагуу Нийслэлийн Засаг даргын06 оны дугаар сарын-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийгод шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 69-72, 2-р хх-ийн 41-44/

        5.3 Тухайн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******нд байрлах 4040 м.кв бүхий газарт 60 автомашины гарааштай, автомашины засвар, үйлчилгээний зориулалттай 1404 м.кв талбай бүхий барилга баригдаж ашиглалтад орсныг04 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******, нар нь улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлжээ. /1-р хх-ийн 73-75/

5.4 Нэхэмжлэгч ******* нь 05 оны дүгээр сарын 07-ны өдөр дүүтой Автомашины засвар үйлчилгээний барилгын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл  байгуулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******д байршилтай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхээсээ сайн дураар татгалзаж, дангаар өмчлөх эрхтэй болсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 76-78, 2-р хх-ийн 48-55/

Дээрх үйл баримтын тухайд талууд маргаангүй байна.

        6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ******* газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг гэрээний дагуу шилжүүлсэн хэдий ч уг эд хөрөнгүүдийг шилжүүлэхдээ ...******* би тодорхой шалтгааны улмаас энэ газраа дүүод эзэмшүүлэхээр боллоо гэсэн, мөн хамтран өмчлөгчөөс хасуулахаар хамтран эзэмшигчтэй харилцан, тохиролцож ... гэж, байгаа зэргээс талуудын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд ах, дүү нарын хооронд тохиролцоо байсан учраас нэр шилжсэн гэдэг нь тогтоогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Мөн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна. гэж заасан тул дээрх эд хөрөнгийн үнийг талийгаач Ч.Батболдын өвлөгч нараас Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн шаардсан. гэж тайлбарлав.

6.1 Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтай газрыг тус тус эзэмшиж байсан нь15 оны сарын-ны өдөр нас барснаар хууль ёсны өв залгамжлагч нарт шилжсэн үйл баримт тогтоогдсон, тухайн газар эзэмших эрх нь талийгаачын хууль ёсны өвлөгч хариуцагч******* эзэмших эрхтэй этгээд болжээ.

            6.2 Түүнчлэн талийгаач нарын хууль ёсны өвлөгч нарын хооронд ногдох өв хөрөнгийн талаар маргаан үүсэж, улмаар түүний эх нь энэ талаар нэхэмжлэл гарсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн17 оны дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн17 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн18 оны 05 дугаар сарын-ний өдрийн 001/ХТ2018/0000 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. /1-р хх-ийн1-213/

6.3 Шүүхийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******нд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай газар болон 1404 м.кв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайван гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах газар болон Япон дугуйн худалдаа, үйлчилгээний чингэлэг, түр барилгуудыг, мөнын нэр дээрх худалдаа хөгжлийн банк дахь ********** тоот дансанд 189 471 812 төгрөгийн, тоот дансанд 379 403 008 төгрөгийн, тоот дансанд 72 142 454 төгрөг,тад байсан 3 633 931 төгрөгийн, тооттад 18 923 ам доллар, юанийн тоот дансанд байсан 8 733 юань, Төрийн банкин дахь тоот дансанд байсан 124 697 төгрөг зэрэг эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хууль ёсны өвлөгч болох,*******,*******,*******,*******,******* нарт өвлүүлэн оногдох хэсгийг гаргуулан шийдвэрлэсэн байна.

6.4 Шийдвэрийн үндэслэлд ...Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө ньын хуваарьт хөрөнгө байсан болохыг нотолсон баримтгүй тул ...хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй ... гэж дүгнэжээ.

            7. Нэхэмжлэгч С.Ганболд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг байгуулж, газар эзэмших эрх шилжүүлж өгсний дараа болон15 оны дүгээр сарын-ны өдөр дүүыг нас барснаас хойш өөрийн газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгийг буцаан шаардах эрхтэй атал түүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй байх ба энэ талаараа өөрийн эрүүл мэндийн байдал муу байсантай холбоотой. гэж тайлбарлаж байна.

8. Харин хариуцагч нь дээрх хөрөнгүүдийн үнэ болох0 000 000 төгрөгийг талийгаач нөхөр нь *******од өгсөн бөгөөд эдгээр хөрөнгүүд нь гэр бүлийн хөрөнгө болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад ийм үндэслэлээр маргаж байгаа нь хуульд нийцэхгүй, мөн хэзээ ч энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаагүй ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна.

           9. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар хуулийн дагуу өмчлөх эрход үүссэн байна.

9.1 Нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******нд байрлах  4040 м.кв газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газруудыг  тус тус эзэмшиж, дээр газруудад автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 1404 м.кв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгө болон худалдаа, үйлчилгээний чингэлэг, түр барилгуудыг байгуулж, дүүын хамт өмчилж байсан зэргээс үзэхэд тэд дугуй болон автомашины худалдаа, засварын газар, дулаан авто зогсоолын үйл ажиллагааг явуулж, хамтран ажиллаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч дээрх хөрөнгүүдийн хэд ньын хөрөнгө, хэд нь *******ын  хөрөнгө байсан болох нь тогтоогдохгүйгээс гадна тэрээр тухайн газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийгод шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх нь дуусгавар болсон байна.

9.2 Нөгөөтэйгүүр, тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлснээс хойш 18 жил гаруй хугацаа өнгөрсөн байх ба дээрх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэгч *******ыг тогтоосон нь тухайн хөрөнгүүдээс ноогдох хэсгээ /тэдгээрийн үнээс/ шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

10. Нэхэмжлэгч нь талийгаачыг нас барах үед ажлын байран дахь сэйфэнд бэлэн мөнгө болох 4 тэрбум төгрөг, авто засварын төвд хадгалагдаж байсан эргэлтийн хөрөнгө болох сэлбэг хэрэгсэл, авто машины дугуй 300 000 000 төгрөг зэрэг байсан бөгөөд эдгээр мөнгөнүүдийг тухайн үед******* авч явсан гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаараа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

10.1 Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар нэхэмжлэгч ******* нь эрүүгийн журмаар гомдол гаргаж, эрүүгийн15250000015 тоот хэрэг үүсгүүлж, шалгуулж байсан, одоо шалгуулж байгаа талаараа шүүхэд гаргасан тайлбарууд, хүсэлт зэрэгт удаа дараа дурдсан байна.

10.2 Түүнчлэн дээрх хөрөнгүүдийг талийгаачын өвлөгч нар өвлөн авч, хуульд зааснаар өвлөгч нарт ноогдох хэсгийг хуваасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба нэхэмжлэгч ньын өвлөгч нараас Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний төв архивын газар зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасны дагуу холбогдох бичгийн нотлох баримтууд хэрэгт ирсэн, мөн арилжааны банкнуудаас маргаан бүхий дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргуулж, хэрэгт хавсаргасан, мөн гэрчээр,, нарыг оролцуулж, мэдүүлэг авсан байх ба гэрч Ц.Батболдыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна.

11.1 Дээрх гэрч нар талийгаач болон ******* нарын тус тусдаа эрхэлж байсан бизнес, үйл ажиллагааны талаар мэдүүлж байх ба тухайн хөрөнгүүд нь дээрх 2 хүний хамтран өмчлөх өмч, хөрөнгө байсан талаар болон тайлбар гаргаагүй, энэ талаар мэдэхгүй гэсэн зэргээс, мөн хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтууд нь *******ын нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтууд биш байна.

12. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ., 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. гэж заажээ.

12.1 Эдгээрээс дүгнэхэд талийгаачын өвлөгч нарт түүний гүйцэтгэвэл зохих үүрэг үүссэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

13. Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн үлдэх хэсгийг төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамжийн бусад хэсгээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,*******,*******,*******,*******,******* нарт холбогдуулан Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг талийгаачын өв залгамжлагч нараас *******од ногдох хэсэг болох 5 930 484 050.50 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамжийн 29 669 970 төгрөгийг төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ