Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/00835

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/00835

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, бэлэглэлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Ч

нэхэмжлэгч Г.

хариуцагч Ч.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч *******,*******,******* нар хариуцагч*******д холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, бэлэглэлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

2. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг дэмжиж төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчид болох өөрийн нөхөр******* болон төрсөн хүү******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн******* тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнээс татгалзаж байна. Миний бие ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийн дүү болох*******ын шахалтаар өөрийн төрсөн хүүгийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн******* дугаар байрны******* тоот хаягт байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Тухайн үед энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр миний дүү******* нь намайг болон миний гэр бүлийг дарамтлахаа болих болов уу, мөн тус орон сууц нь амьдралд нь нэмэртэй байх болов уу гэж бодсон боловч миний дүү******* нь дарамтлахаа зогсоохгүйгээр үл барам шүүхэд болон цагдаагийн байгууллагаар намайг болон манай гэр бүлийнхнийг удаа дараа шалгуулах тухай гомдол гаргаж байна. Мөн түүнчлэн миний хувийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж, харилцагч байгууллагууд руу үндэслэлгүй худал мэдээлэл хүргүүлж, миний болон манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна. Энэ нь Товч.мн сайтаар дамжуулж, нэвтрүүлэг хийлгэсэн баримтаар болон Канад улсын иргэн хариуцагчийн гэр бүл*******д итгэмжлэл олгосон болон ирүүлсэн захидал зэрэг баримтуудаар нотлогдоно. Иймд миний бие болон манай гэр бүлийн гишүүд болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэх эрх бүхий этгээдүүд бид Монгол Улсын Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн******* тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

3. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав ******* ээж нар нь 1992 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчимд хашаа байшинд амьдарч байгаад нас өндөр болсон учраас 2004 онд Хан-Уул дүүргийн 1 хороо Эрэлийн******* байрны******* тоот 2 өрөө орон сууцыг 23 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд ингэхдээ өөрийн Дамбадаржаа дахь хашаа байшингаа зараад тодорхой хэмжээний мөнгө нэмж авсан. Аав ээжийн хувьд 2004 оноос хойш тухайн байрандаа амьдарч байгаад аав 2016 оны 7 дугаар сард, ээж 2019 оны 6 дугаар сард нас барсан ба эцгийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа амьд сэрүүн үедээ өөрийн голомт залгах ганц хүү болох Мөнхжаргалын Энхбаярт бид бүгдэд хэлж байсны дагуу гэрээслэлээр өгөхөөр шийдвэрлэсэн ба аавын гэрээслэлийн дагуу эгч ******* нь 2022 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба гэрээ хийгдэх үед уг орон сууц *******,*******,******* нарын нэр дээр байсныг мэдсэн ба эцэг минь өөрийн захиасыг эгч *******д хэлж, захисны дагуу эгчийн хувьд эцэг *******ын гэрээслэлийг биелүүлж миний хүүд уг орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа үйл байдал юм. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээний дагуу орон сууцыг авах талаар болон өөрийн хүүгийн амьдарч байсан байрыг дарамт шахалтаар өгсөн гэж бичсэн нь үндэслэлгүй. *******гийн хувьд эцгийн захиасыг биелүүлж ач хүүд нь орон сууцыг нь шилжүүлж өгсөн үйл байдлыг зориуд мушгин, хүн чанаргүй, ёс жудаггүй үйлдэл гаргаж буцаан нэхэж байгааг гайхаж байхын сацуу хуульд заасны дагуу миний зүгээс нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй Маргаан бүхий орон сууцад бэлэглэлийн гэрээ байгуулах үед 3 хүний нэр дээр байсан. Нэхэмжлэгч нар гурвуулаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа тайлбараас авч үзвэл ******* гэдэг хүнийг л******* гомдоосон талаар ярилаа.*******,******* нарыг ноцтой гомдоосон үйл баримт яригдахгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар нотлох баримтын шаардлага хангаагүй албан бичиг өгсөн бөгөөд энэ баримт нь энэ шаардлагад хамааралгүй юм. бид нар судалсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй. Тийм учраас эхний албан бичигтэй холбоотой үйл баримт үгүйсгэгдэж байна. Бичлэг гээд флаш гаргаж өгсөн боловч үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, иймд юу байгааг бид мэдэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар нэг ийм бичлэг байгаа тэрэнд ярьсан гэнэ, нэхэмжлэгч нарын нэрсийг дурдсан гэж тайлбарласнаас өөрөөр энэ талаараа тухайн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч тал сэтгүүлчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан тухайн үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн. Энэ бичлэг сэтгүүлчтэй хамааралтай бичлэг юм байна гэж би ойлгосон. Тэрнээс биш*******, гэдэг хүмүүс энэ асуудал хамраалтай гэснийг тогтоосон баримт байхгүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд Daniel Micheal Beaudoin хүний албан бичиг нь*******ын бэлэглэлийн гэрээтэй холбоотой энэхүү хэрэг маргаанд ач холбогдолгүй хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Отгонсүрэнгийн тухайд шударга өмчлөгч, шударгаар эд хөрөнгийг олж авсан, төгрөгөө 100 хувь зохих ёсоор төлж, төлснийхөө хариуд тухайн эд хөрөнгийг авсан.******* гэдэг хүнийг танихгүй, урьдын танил найз нөхдийн харилцаа байхгүй. Нэгэнт хэргийн оролцогч болсон болохоор хэргийн материалтай танилцаж үзэхэд энэ хэрэгт огт хамааралгүй материалууд харагдаж байна. Энэ хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагыг нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж би ойлгосон. Би ноцтой гомдоосон гэх шалтгаанаа нотлох баримт нь тухайн флашинд байгаа бичлэг гэж ойлгосон. Тэр нь бол сая******* хэлж байх шиг байна, тэр сэтгүүлчид өөрсдөө хийсэн гэж. ******* яаж ноцтой гомдож байгаа иргэний хууль, иргэний хэрэгт заасны дагуу ерөөсөө хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээ байх ёстой. Хөрөнгийн үнэлгээ 160 сая төгрөг гэж бичсэн байна. Хариу төлбөр авсан уу? үгүй гэдэг тэр талаар тодорхойлж өгөх ёстой. Дээрээс нь ноцтой гомдож байгаа асуудлыг ярих ёстой түүнээс хаа хамааралгүй урьдын асуудал энэ хэрэгт ямар ч холбоо хамааралгүй. Ийм байдлаар ноцтой гомдож болохгүй, хуульд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, татгалзах хоёрхон үндэслэл байгаа тэр үндэслэл байхгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022.05.02-ны өдрийн******* дугаар бүртгэлийн хуудас, 2022.05.02-ны өдрийн******* дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн 2023.05.02-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын гадаад харилцааны яамны 2023.09.14-ний өдрийн дугаар албан бичиг, 2023.06.08-ны өдрийн дугаар Канад улсад суугаа элчин сайдын яам нотариатчийн үүрэг гүйцэтгэх итгэмжлэл, иргэний үнэмлэхний зураг, сертификат зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-17, 82-90/

 

6. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023.09.12-ны 1/1221 дүгээр гомдолд хариу өгөх тухай албан бичиг, фото зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.25-ны өдрийн 210/МА2023/01669 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.10.19-ний өдрийн 001/ШХТ2023/01234 дугаар тогтоол, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 37, 54-70, /

 

7. Шүүх талуудын хүсэлтээр Монголын нотариатчидын танхимын 2023.11.16-ны өдрийн дугаар албан бичиг, Монголын нотариатчидын танхимын 2023.12.06-ны өдрийн *** дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.11.20-ны өдрийн 5/**** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2024.01.22-ны өдрийн 0* дугаар албан бичиг, өрхийн гишүүний бүртгэлийн мэдээлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024.01.22-ны өдрийн **** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, **********2006.09.11-ний өдрийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, газрын кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын маягт, *******рын Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, 2020.08.04-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, орлогын баримт, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2020.08.10-ны өдрийн **** дугаар албан бичиг, 2020.08.18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, *******рын эзэмшилд байгаа газрын байршлын кадастрын зураг, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021.09.23-ны өдрийн *********** дугаар гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, *******рын 2022.01.20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2022.01.13-ны өдрийн дугаар гэрээ, 2022.01.14-ний өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, газрын байршлын кадастрын зураг, мөнгө шилжүүлгийн баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, *******ын 2006.09.11-ний өдрийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын маягт *******рын хүсэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2020.08.10-ны өдрийн ****дугаар албан бичиг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013.10.30-ны өдрийн гэрээ, кадастрын зураг, орлогын баримт, 2020.08.18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020.08.04-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.10.30-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020.11.06-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, өргөдөл гомдлын бүртгэл хяналтын картын маягт, *******рын Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.11.06-ны өдрийн 01119-2020/3**** дугаар гэрээ, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, кадастрын зураг, 2021.09.15-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.09.23-ны өдрийн 01119-2021/0****дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Гадаад харилцаа яамны 2024.02.07-ны өдрийн ****** дугаар албан бичиг, 2023.06.08-ны өдрийн итгэмжлэл, орчуулга зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн 45, 47-48, 91-189-197/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өөрийн дүү болох*******ын шахалтаар өөрийн төрсөн хүүгийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн******* дугаар байрны******* тоот хаягт байрлах орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Тухайн үед энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр******* нь намайг болон миний гэр бүлийг дарамтлахаа болих болов уу, мөн тус орон сууц нь амьдралд нь нэмэртэй байх болов уу гэж бодсон боловч миний дүү нь дарамтлахаа зогсоохгүйгээр үл барам шүүхэд болон цагдаагийн байгууллагаар намайг болон манай гэр бүлийнхнийг удаа дараа шалгуулах тухай гомдол гаргасан. Мөн бидний бизнесийн нэр хүндэд халдсан нэвтрүүлгийг захиалан хийлгэж, нэр хүндэд халдсан. Иймд Иргэний хуулийн 280.1.1-д зааснаар******* нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн******* тоот бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Миний аав ******* ээж нар нь Дамбадаржаа дахь хашаа байшингаа зараад тодорхой хэмжээний мөнгө нэмж авсан. Аав, ээжийн хувьд 2004 оноос хойш тухайн байрандаа амьдарч байгаад аав 2016 оны 7 дугаар сард, ээж 2019 оны 6 дугаар сард нас барсан ба эцгийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа амьд сэрүүн үедээ гэрээслэлээр миний хүү М.Энхбаярт өвлүүлэхээр шийдвэрлэсэн ба аавын гэрээслэлийн дагуу эгч ******* нь 2022 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба гэрээ хийгдэх үед уг орон сууц *******,*******,******* нарын нэр дээр байсныг мэдсэн ба эцэг минь өөрийн захиасыг эгч *******д хэлж, захисны дагуу эгчийн хувьд эцэг *******ын гэрээслэлийг биелүүлж миний хүүд уг орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа үйл байдал юм. Харин энэ байдлыг зориуд мушгин, хүн чанаргүй, ёс жудаггүй үйлдэл гаргаж буцаан нэхэж байгааг гайхаж байхын сацуу хуульд заасны дагуу миний зүгээс нэхэмжлэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарласан.

 

4. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд хариу тайлбарын үндэслэлээ Миний бие уг байрыг зохих ёсоор худалдаж авсан бөгөөд одоо байрандаа амьдарч байгаа шударга өмчлөгч. Энэ хүмүүсийн хооронд үүссэн асуудал надад хамааралгүй. гэж тайлбарлажээ.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр*******,*******, ******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Эрэлийн******* дугаар байрны******* тоот, 2 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай, 160 000 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр*******ын өмчлөлд бэлэглэлээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-11/

 

5.2 Гэрээний дагуу нэхэмжлэгч *******,*******,******* нар нь хариуцагч*******д 160 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг, үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх уг гэрээ биелэгдсэн хэдий ч нэхэмжлэгч нар нь хариуцагч******* нь бэлэглэгчийн ноцтой гомдоосон үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

5.3 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна.

 

6. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01897 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2023.08.25-ны өдрийн 210/МА2023/01669 дугаар магадлал зэргийг хариуцагч тал гаргаж ирүүлсэн байх ба уг шийдвэрт талууд бэлэглэлийн гэрээний талаар маргаж байсан талаар тайлбарласан байна.

6.1 Дээрх шаардлагын хүрээнд талууд маргахдаа хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 160 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. гэсэн, нэхэмжлэгч******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн, мөнгөн хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт шилжээгүй, энэ талаар гэрээнд дурдаагүй, харилцан тохиролцоогүй. гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

7. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор зохицуулсан байх ба нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ хуулийн дээрх заалтад хамааралтай гэж тайлбарлаж, тухайн нэвтрүүлэг бичигдсэн гэх флаш болон 2023.05.02-ны өдрийн ХХК-ийн албан бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас хэрэгт гаргаж ирүүлсэн Канад улсын иргэн хариуцагчийн гэр бүл*******д олгосон итгэмжлэл болон сайдад бичсэн захидал зэрэг баримтуудаар нотлогдоно гэж тайлбарлав.

7.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Товч.мн сайтад сэтгүүлч Д.Майцэцэгээр дамжуулан 2023 оны сарын 26-ны өдөр Монголын анхны хөрөнгө оруулагчийн учир битүүлэг үхэл нэртэй нэвтрүүлгийг хариуцагч болон хариуцагчийн гэр бүлийн хүн******* нар захиалгаар хийлгэж, миний үйлчлүүлэгчдийг алуурчин, луйварчин гэж олон нийтэд зарласан. гэж тайлбар гаргаж, уг нэвтрүүлэг бичигдсэн гэх флашийг гаргаж ирүүлсэн хэдий ч бичигдсэн зүйлд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй байна.

7.2 Нөгөөтэйгүүр, ХХК-ийн 2023.05.02-ны өдөргрупп ХХК-д хүргүүлсэн албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч нар маргасан хэдий ч уг баримт тухайн шаардлагын үндэслэлд хамааралтай баримт гэж үзэхээргүй байх ба уг баримтад тус компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдсан байна.

7.3 Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас шүүхээр гаргуулж авсан баримт болох Канад улсын иргэн хариуцагчийн гэр бүл*******д олгосон итгэмжлэл болон сайдад бичсэн захидал зэрэг баримтуудад бэлэглэгч нарын талаар дурдсан зүйл тусгагдаагүй байна.

7.4 Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь бэлэглэгчийг гомдоосон гэсэн үндэслэл зааж,*******тай байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж байх боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******,*******,******* нарын хариуцагч*******д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, бэлэглэлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ