Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/00836

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/00836

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Худалдах худалдах авах гэрээний үүрэгт төлсөн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******ад холбогдуулан Худалдах худалдах авах гэрээний үүрэгт төлсөн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

  1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь*******тай харилцан тохиролцож түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, дүнжингарав гудамж,******* тоот хаягт байрлах,******* дугаартай амины орон сууцыг худалдан авахаар 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийн дугаар******* худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр талууд дээрх амины орон сууцыг 450 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр*******ын Хаан банкны******* дугаар дансанд 100 000 000 төгрөгийг шилжүүлэн, амины орон сууцандаа орсон бөгөөд үлдэгдэл төлбөр 350 000 000 төгрөгөөс 120 000 000 төгрөгт бартераар орон сууц тооцож 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 60 000 000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 170 000 000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус тус шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. *******ы зүгээс цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээний дагуу үлдэгдэл 350 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг бэлнээр*******ад төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж чадаагүй байдаг. Гэтэл******* нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр надад зарсан амины орон сууцаа буцаан авлаа гэж хүч түрэн, дайрч миний байранд нэвтрэн орж, чамтай байгуулсан гэрээгээ цуцаллаа гэж намайг тухайн байрнаас хөөж гаргасан байдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Нэгэнт******* нь надтай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, амины орон сууцаа буцаан авсан тул миний зүгээс*******ад шилжүүлсэн нийт 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсэж байна. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн бүртгэлийн дугаар******* худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 200 000 000 төгрөгийг буцаан*******аас гаргуулж, *******д олгож өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхээс*******ын нэхэмжлэлтэй *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах үйл баримтыг тогтоосон байдаг. Талууд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу тохиролцсон, гэрээний дагуу *******д 200 000 000 төгрөг төлсөн талаар дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү гэв.

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь нэхэмжлэл болон гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан өдөр болох 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр гэж 100 000 000 төгрөг миний эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлснээс өөр төлбөр мөнгийг түүнээс хүлээн аваагүй болно. Тийм ч учраас нэхэмжлэлдээ Хаан банкаар шилжүүлсэн 100 000 000 төгрөгийн дансны хуулга гэх баримтаас өөр мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргаагүй байгаагаас харж болно. Мөн энэхүү гэрээ нь ******* нь 2020 онд төлөх ёстой төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүйгээс болж биелэгдэх боломжгүй болсон ба 2020 оны 9 сард тухайн байранд түлхүүрийг хүлээн авч амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн байранд 3 жил гэрээний болон бусад байдлаар төлбөр, мөнгө төлөхгүй амьдарсан ба засвар хийсэн шинэ байрыг хүлээн авч буцаан өгөхдөө дахин засвар хийх шаардлагатай болгосон байдлаар өгсөн. *******ы төлбөр төлөх гэрээний үндсэн үүрэг биелэгдээгүйгээс үүдэн миний бие маш их хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс руу шилжүүлсэн 100 000 000 төгрөгт талууд маргаан байхгүй. Үлдэгдэл 100 000 000 төгрөгөө 2022 оны эхээр бэлнээр төлсөн огноог нь санахгүй байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ хариуцагч огт 100 000 000 төгрөгийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй. Талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсэж, улмаар******* нь *******аас гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ шаардаж гэрээний үүргээ хэсэгчилж буюу 2021.5.15-ны өдөр төлөх ёстой 120 000 000 төгрөг, 2021.12.31-ний өдөр төлөх ёстой 50 000 000 төгрөг, 2022.04.20-ны өдөр төлөх ёстой 80 000 000 төгрөг, нийт 250 000 000 төгрөгийг, түүний алданги 104 200 000 төгрөг, нийт 354 200 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэрээр *******аас 300 000 000 төгрөгийг гаргуулж,*******ад олгохоор шийдвэрлэсэн, үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин магадлалд техникийн алдаа гарсныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 210/АБ2023/00357 Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн албан тоотыг өгсөн. Үүнд болохоор шүүгч болох н.Нямбазар,******* нар нь техникийн алдаа гаргаж 100,000,000 төгрөгийг*******аас гаргуулах гэж бичиж байснаа 200,000,000 төгрөг гэж бичсэн тул энэ шүүхийн магадлалыг тайлбарлан засах тухай гэж бичсэн. Талуудын хооронд 100,000,000 төгрөгийн харилцаа өрнөсөн техникийн алдааны үндсэнд 200,000,000 төгрөг гэж бичсэн. Талуудын хооронд анх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн ба үүний дараа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Нэмэлт гэрээ хийгдсэн байдаг. Нэмэлт гэрээ хийгдэх болсон шалтгаан нь ******* төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул хуваарийг нэмэлтээр тохирч гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар тохиролцсон. Гэтэл урьдчилгаа 100,000,000 төгрөгийг өгчхөөд хуваарийн дагуу ******* ерөөсөө төлөлт хийгдээгүй. Төлбөрийг 5 хувааж төлөхөөр тохиролцсон боловч мөн үүргээ биелүүлээгүй. Дээрх шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед ******* нь мөнгөө төлж чадахгүй болсон гэсэн тул******* нь байраа буцаан авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023.11.17-ны өдөр дуусгавар болсон тогтоол гарсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, талуудын байгуулсан нэмэлт гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч талд төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалж худалдагч тал гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан олгохгүй болно. Энэхүү төлбөр нь үл хөдлөх хөрөнгийн засвар амьдран суусан хугацааны төлбөрт зарцуулагдана. гэж тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс 2020.09.03-ны өдрийн******* дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2021.04.05-ны өдрийн нэмэлт гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. хх-ийн 3-7/

 

5. Хариуцагчаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.30-ны өдрийн 210/МА2022/01835 дугаар магадлал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023.11.17-ны өдрийн дугаар тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023.08.25-ны өдрийн дугаар хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, финанс ББСБ ХХК-ийн 2023.09.04-ний өдрийн дугаар тодорхойлолт, зээл төлөлтийн дансны хуулга, капитал ББСБ ХХК-ийн 2023.08.22-ны өдрийн 23/120-389 дугаар тодорхойлолт, зээл эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн./хх-ийн 34-67/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.Эрдэнэбат нь надтай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, амины орон сууцаа буцаан авсан тул миний зүгээс*******ад шилжүүлсэн нийт 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсэж байна. гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* нь нэхэмжлэл болон гэрээнд заасны дагуу гэрээ байгуулсан өдөр болох 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр гэж 100 000 000 төгрөг миний эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлснээс өөр төлбөр мөнгийг түүнээс хүлээн аваагүй болно. Мөн энэхүү гэрээ нь ******* нь 2020 оны 9 сард тухайн байранд түлхүүрийг хүлээн авч амьдарч ирсэн. Шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед ******* нь мөнгөө төлж чадахгүй болсон гэсэн тул******* нь байраа буцаан авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023.11.17-ны өдөр дуусгавар болсон тогтоол гарсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, Гэрээний гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар мөнгийг буцаан өгөх боломжгүй, зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.*******, ******* нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр******* дугаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж,******* тоотод байрлах, 167.5 м.кв аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000 төгрөг байхаар, уг төлбөрийн урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2020.09.03-ны өдөр*******ын Хаан банкны******* тоот дансанд шилжүүлсэн, төлбөрийн 120 000 000 төгрөгийг бартерд орон сууц оролцуулан 2020.12.31-ний дотор, 60 000 000 төгрөгийг 2020.12.31-ний дотор, 170 000 000 төгрөгийг 2022.09.03-ны дотор тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 3-4/

4.1 Мөн үүний дараа талуудын хооронд 2021.04.05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж,******* тоотод байрлах, 167.5 м.кв аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 450 000 000 төгрөг байхаар, уг төлбөрийн урьдчилгаа төлбөр болох 100 000 000 төгрөгийг 2020.09.03-ны өдөр*******ын Хаан банкны******* тоот дансанд шилжүүлсэн, 2021.05.15-ны дотор 120 000 000 төгрөгөнд бартераар орон сууц тооцож, 2021.12.31-ний дотор 50 000 000 төгрөгийг, 2022.04.20-ны өдрийн дотор 80 000 000 төгрөгийг, 2022.09.03-ны дотор 100 000 000 төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-6/

4.2 Дээрх гэрээний дагуу ******* нь 2020.09.03-ны өдөр 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч*******ын Хаан банкны******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байна. /хх-ийн 7/

4.3 Талууд дээрх гэрээг байгуулсан болон цуцалсан асуудлаар маргаагүй ба нэхэмжлэгч ******* нь гэрээ цуцалсантай холбоотой гэрээний үүрэгт төлсөн 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

5. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

5.1 Дээрх худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүрэгтэй холбоотой асуудлаар******* нь *******д холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дүгээр шийдвэрээр *******аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300 000 000 төгрөгийг гаргуулж, Д.Эрдэнэбатад олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байх ...нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хэсэгчлэн биелүүлэх агуулгаар буюу 2021 оны 04 сарын 05-ны өдрийн Нэмэлт гэрээний 3.2-т заасан 2021.05.15-ны өдрөөс 2022.04.20-ны өдрийн хоорондох төлбөр 250 000 000 төгрөгийг, алдангийн 104 200 000 төгрөг, нийт 354 200 000 төгрөгийг гаргуулах...-аар шаардсан байна.

5.2 Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед талууд гэрээнээс татгалзсан үндэслэлээр******* нь 2023 оны 09 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж,******* тоотод байрлах, 167.5 м.кв аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг *******аас буцаан авч,*******ад өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх ба хэрэгт 2023.11.17-ны өдрийн дугаар тогтоол авагдсан байна./хх-ийн 34/

6. Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан байх ба нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө шаардсан гэж үзэхээр байна.

6.1 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шүүхийн магадлалд ...Анхан болон давж заалдах шатны шүүхээс*******ын нэхэмжлэлтэй *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах үйл баримтыг тогтоосон байдаг. Талууд хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу тохиролцсон, гэрээний дагуу *******д 200,000,000 төгрөг төлсөн үйл баримт нь тогтоогдсон, энэ талаар дүгнэсэн. гэж тайлбарласан байна.

6.2 Хэргийн баримт болон шүүхийн шийдвэрт авагдсан талуудын тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл зэрэгт нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэгт 200 000 000 төгрөгийг хариуцагч*******ад төлсөн талаар дүгнэсэн зүйл байхгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

7. Хариуцагч******* нь *******ы төлбөрт шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан төлөхгүй үндэслэлээ 2020 оны 9 сард тухайн байранд түлхүүрийг хүлээн авч амьдарч ирсэн. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн байранд 3 жил гэрээний болон бусад байдлаар төлбөр, мөнгө төлөхгүй амьдарсан ба засвар хийсэн шинэ байрыг хүлээн авч буцаан өгөхдөө дахин засвар хийх шаардлагатай болгосон. Мөн нэмэлт гэрээний 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээний 6.6-д уг төлбөрийг буцаан өгөхгүй байхаар тохирсон. гэх тайлбарыг гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайлан, зээл төлөлтийн баримтууд зэргийг ирүүлсэн.

7.1 Шүүх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь талуудын байгуулсан гэрээний 6.6-д худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан худалдан авагч гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг буцаан олгохгүй болно. Энэхүү төлбөр нь үл хөдлөх эд хөрөнгийн засвар, амьдран суусан хугацааны төлбөрт зарцуулагдана гэж тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцсэн байна.

Тодруулбал, ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байх ба төлбөрт авсан 100 000 000 төгрөгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 3 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашигласны төлбөрт болон үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулах үндэслэлээр буцаан олгохгүй гэснийг үндэслэлтэй гэж үзэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 200 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ