Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/00561

 
 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт оршин суух, Д овогт Б.Д /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Н******* ГХОХХК /РД:*******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай,

Хариуцагч: Х дүүрэгт  байрлах, Н ГХОХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: С дүүрэгт оршин суух, Д овогт Б.Д  /РД:**********/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүй хөрөнгөжиж, зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 11 048 831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, В.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Д******* нь хариуцагч Н******* ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Д******* миний биеийг ажлаас халсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалдаа дараах үндэслэлүүдийг зааж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн Харилцааг цуцлах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд: 1 “...осол дөхсөн тохиолдын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, мэдээллэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй..." гэсэн. Уг болсон асуудлыг сийрүүлэн бичвэл манай ХАБ н.Э******* 01 дүгээр сарын 24-ний өдөр надад ирж "...уул дээр цахилгаан экскаватор 113-н аттач цохигдчихсон” гэж мэдэгдсэн. Өглөө 6 цагт болсон процедур болсон байсан, надад хэлэхээр би уурхайн дарга н.А*******д хэлсэн"... с тд мэдэгдэхээр кп онооноос хасагддаг. Түншлэлийн хэмжээнд мэдэгдээд явах уу" гэсэн гэтэл н.А******* "... байж бай" гэснээ Т******* ХАБ-ын менежер н.Ч*******тай утсаар яриад "За сэрэмжлүүлгээр хаачихъя” гэж хэлсэн. Тэгээд би хэлтэс рүүгээ орж ирээд "За уурхайн даргатай ярьчихлаа, түншлэлийн хэмжээнд сэрэмжлүүлэг хийе" гэж хэлээд сэрэмжлүүлэг хийсэн. ХАБ-ын дүрмээр "ямарваа нэгэн гэмтэл болвол 4 цагийн дотор хэлэх ёстой, 12 цагийн дотор цаасаар сэрэмжлүүлэх явах ёстой, 72 цагийн дотор холбогдох байгууллагад мэдээлэх ёстой" гэх мэт шаталсан байдаг. Иймд миний бие ахлах мэргэжилтний хувьд с тн ХАБ н.Этэй утсаар ярихад сэрэмжлүүлэг бич гэсэн. Би "Ийм зүйл болоод байна, ахиж ийм алдаа гаргавал хариуцлага тооцно гэсэн мэйл хэлтэс дотроо бичсэн.” Компанийн ХАБ-ийн дүрмээр аливаа осол гарсан тухай холбогдох хэлтсийн ахлах ажилтнууд нь осол гаргасан мэдэгдэх үүрэгтэй. Осол мэдээлэх журмын 3.3 дээр ослын талаар 4 цагийн дотор урьдчилсан мэдэгдлийг цахимаар өгнө гэсэн байгаа. Тиймээс уулын хэлтэс энэ тухай мэдээлэх үүрэгтэй байсан. с болон Т*******-той холбогдоод хийх ёстой. Холбогдох хэлтэс гэхээр уулын хэлтэс мэдэгдэхээр журамласан байдаг. 2. "... мөн өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй" гэсэн. Миний бие ажилтнуудад ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн дагуу ажлын шаардлага тавьж ажилладаг, хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой хариуцлагатай ажил тул ажлын хариуцлагыг бүрэн шаардаж ажилладаг. Түүнээс "дарамт, шахалт үзүүлсэн” асуудал огт байхгүй. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажилладаг. Миний талаар гомдол санал гаргасан 5 хүнийг нэг бүрчлэн авч үзвэл 1 хүн: 3 сарын туршилтын хугацаандаа ажилд тэнцээгүй ажлаас гарсан ажилтанг яагаад тэнцээгүй вэ? Д******* л чамайг тэнцүүлсэнгүй гээд ажлаас гарахад нь гомдол санал бичээд өг гэж байгаад миний талаар гомдол бичүүлсэн байсан. 2 хүн: С- гэдэг нь манай хэлтсийн ажилтан. Ажлын шаардлага тавихад "гомдож уйлж байсан." 3 хүн: Манай хэлтсийн ажилтан биш. Хүний нөөцийн ажилтан. Би ажлын байрны хувьд ямарч дарамт учруулаагүй, ажлын чиг үүргийн хувьд тийм зүйл хийх ч боломжгүй юм. 4 хүн: Манай хэлтсийн ажилтан биш. Сайтын админ. Би ажлын байрны хувьд ямарч дарамт учруулаагүй, ажлын чиг үүргийн хувьд тийм зүйл хийх ч боломжгүй юм.  5 хүн: Манай хэлтсийн ажилтан боловч миний талаар гомдол санал гаргаагүй. Намайг ороход Саа уйлчихсан байсан гэж гэрчээр бичиж өгсөн байсан. Ажлын байрны даралт гэсэн зүйл огт бичээгүй. Тийм зүйл хийгээгүй учир бичих үндэслэл баримт байхгүй болно. 3. "... сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэснийг авч үзвэл Н******* ХХК гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дүгээр тушаалаар тус компанийн ХАБЭАБО хэлтэст ХАБЭА ахлах мэргэжилтэн албан тушаалтай Б.Д*******д нэг сарын цалин хөлсийг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсныг миний бие шүүхэд гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч овогт Б.Д*******гийн хариуцагч Н******* ХХК /-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай" хэмээн шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож, Б.Д*******г Н******* ХХК-д ХАБЭАБО хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн авсугай гэж шийдвэрлэсэн. Тэмдэглэлийг нэхэмжлэлд хавсаргасан. Иймд Н******* ХХК нь Б.Д*******г үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасаныг хүчингүй болгож, миний хууль ёсны эрх ашгийг хуулиар хамгаалж өгөхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2018 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний сүүлийн хувилбар 2021 онд шинэчлэн байгуулсан. Осол дөхсөн талаар урьдчилан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, хүргүүлээгүй,  мэдээллийг ажилтануудад үүрэгдээгүй гэсэн эхний үндэслэл гэж тушаалаас харсан. Энэ үндэслэл дээр тайлбар хэлэхэд с т ХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, тохиолдлын мэдээллийг судлан бүртгэх журам гэж байгаа. Хэрэгт авагдсан байгаа. Энэ журмын 3.3-т Холбогдох нэгжийн удирдлага болон шууд удирдах ажилтан 2 дугаар хавсралтаар урьдчилан мэдэгдлийг баталгаажуулан 4 цагийн дотор шуурхай удирдлагын хэлтэс болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэст цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж байгаа. Энийг судлаад үзэхээр осол болсон газрын буюу Уулын хэлтэст осол нь холбогдож байгаа юм. Тэгэхээр холбогдох хэлтсийн ахлах ажилтнууд мэдэгдэх үүрэгтэй гэхээр уулын хэлтсийн ахлах ажилтнууд мэдэгдэх үүрэгтэйгээр энэ с т журам дээр журамласан байгаа. с т ХК нь  Н******* ХХК-ны захиалагчийн үүрэгт холбогдох учраас энэ Н******* ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэдээлэл судлан бүртгэх журам буюу с тн журмыг  энэ үйл ажиллагаандаа баримталдаг гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Үүнийг Б.Д*******гийн хэлстийн Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан н.Э 1 дүгээр сарын 24-нд ирээд Б.Д******* УБ Цахилгаан экскеваторын 113-т мэдэгдсэн. Өглөө 06 цагт болсон процедур бөгөөд Б.Д*******д хэлэхээр уурхайн дарга н.А*******д хэлсэн байдаг. Н.А******* болохоор с тд мэдэгдэхээр KPI онооноос хасагддаг  түншлэлийн хэмжээнд мэдэгдээд явах уу гэсэн. За тэгээд А******* байж байснаа Т ХХК-ийн Хөдөмөрийн аюулгүй байдалд эрүүл ахуйн инженер н.Чтай утсаар яриад сэрэмжлүүлэгээр хаачихая гэж хэлсэн. Б.Д******* хэлтэсрүүгээ орж ирээд,  уурхайн даргатай ярилаа сэрэмжлүүлэгээр хийе гэж хэлээд сэрэмжүүлэг хийсэн мэйл хэрэгт авагдсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмээр ямарваа нэг гэмтлийг 4 цагийн дотор хэлэх ёстой, 12 цагийн дотор цаасаар сэрэмжлүүлэх ёстой, 72 цагийн дотор холбогдох байгууллагад мэдээлэх ёстой гэх мэт  шаталсан байдаг. Иймд Б.Д******* ахлах мэргэжилтний хувьд с тн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан н.Этэй утсаар яриад сэрэмжлүүлэг бич гэсэн чиглэл өгсөний дагуу  ийм зүйл болоод байна ахиж ийм алдаа гаргавал хариуцлага тооцно гэсэн сэрэмжлүүлгийг хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмээр  аливаа осол гарсан тухай холбогдох хэлтсийн ахлах ажилтнууд осол гарсаныг мэдэгдэх үүрэгтэй. Тэгэхээр би холбогдох хэлтэс гэдгийг онцлоод байгаа. Энэ дагуу Б.Д******* ажилтнууддаа анхааруулаад н.А, н.Х  гэсэн 2 ажилтан буцаж мэйл явуулсан байдаг. Осол бүртгэх журмын 3.3-т зааснаар ослын талаар 4 цагийн  дотор урьдчилсан мэдэгдэнэ мэдэгдлийг цахимаар өгнө гэсэн байгаа. Тиймээс уулын хэлтэс энэ тухай мэдэгдэх байсан тухай би түрүүнд хэлсэн. Мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны 00:30 цагт бичсэн байдаг, сэрэмжлүүлэгийн хуудсыг 2023 оны 06 дугаар сарын 06:05 минутад бичсэн байсан тухай хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр энэ 2 өөр ослын тухай яригдаад байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын  23-ны өдөр болсон осолд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болсон осол. Өөр осол. Энэ Н*******  ХХК-ийн ажил хариуцаж байсан хүмүүс сайн мэдэж байсан боловч, үл хүндэлсэн байдлаар тайлбар өгөөд, үзлэгт ч гэсэн тйимэрхүү байдлаар оруулсон. Энэ 2 ослын талаар 23-ны осол нь уулын хэлтэс дээр болсон тэгэхээр Уулын хэлтсийн ажилтнууд с т журмын дагуу холбогдох хэлтэст  мэдэгдэх үүрэгтэй  байсан. 25-ны ослын асуудлаар цахилгааны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан нь зөрчлийн хуудас авсан байгаа. Шөнийн 12 цагт болсон ослыг өглөө 06 цагт ажилдаа очиход нь Б.Д*******д мэдэгдсэн яагаад хугацаандаа мэдэгдээгүй вэ гэсэн асуудал яриад 25-ны өдрийн ослын талаар цахилгааны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн арга хэмжээ авагдсан. Тэгэхээр энэ 2 ослын талаар мөн с т буюу захиалагч компаниас ямар нэгэн зөрчлийн хуудас мэдэгдэл ирээгүй. Тэгэхээр Б.Д*******д хамаарах ямар нэгэн зөрчлийн хуудас мэдэгдэл ирээгүй байна. Тэгэхээр энэ ослыг Б.Д*******тэй холбож хөдөлмөрийн харилцааг зогсоох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Т ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 819/22тоот  албан бичиг  ирсэн мэдэгдэл хүргүүлэх тухай гээд  энэ албан бичиг бол 2 компани ажлаа сайжруулах жр гаргасан албан бичиг байдаг. Энэ албан бичигт бол н.М*******, хүний нөөцийн мэргэжилтэн н.Э гэсэн эдгээр хүмүүс нь Б.Д*******г ажлаас чөлөөлөхдөө энэ албан бичгийн дагуу чөлөөлж байгаа юм шиг асуудал хөдөлмөрийн  харилцаа цуцлахдаа ярьсан байдаг. Гэвч энэ албан бичгийг судлаад үзэхээр Б.Д******* осол гаргажээ, ослын талаар  мэдэгдсэнгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үүргээ биелүүлээгүй учраас  Б.Д*******д арга хэмжээ ав гэсэн үг үсэг тэр албан бичигт огт байдаггүй. Ажлаас чөлөөлсөн тушаалын 2 дах үндсэн асуудлыг авч үзье. Мөн өөрийн удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлиийн ёс зүйн хэм хэмжээг хангаж ажиллаагүй гэсэн асуудал  ярьсан. Тэгэхээр 3 сарын туршилтын хугацаанд ажиллаад  ажилд тэнцээгүй хүнээр  гомдол бичүүлсэн байдаг, мөн н.Саа гэдэг эмэгтэй ажлын шаардлага тавьж биелүүлэгүйн улмаас  уйлж бусдад ярьсан асуудал гаргасан аайдаг. Хүний нөөцийн ажилтан, сайтын админ  хоёр  н.Сааг уйлсаныг харсан гэж бичсэн байдаг хэрэгт авагдсан баримтыг аваад үзэхээр. Мөн энэ  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  хэлтэсийн хоёр ажилтан ийм юм болсон юм шиг байна лээ гэсэн гэрчийн мэдүүлэг бичсэн байдаг. Б.Дгийн талаар санал гомдол гаргасан 5 хүний  асуудлыг  нэг бүрчлэн авч үзье . 1 дүгээр хүн 3 сарын туршилтын хугацаандаа ажилдаа тэнцээгүй. Тийм учраас энэ ажилтаныг  ажилдаа тэнцээгүй цаашид үргэлжлүүлж ажиллуулах  боломжгүй гэж хэлээд явуулсан байдаг. Тэгэхээр явахаас нь өмнө хүний нөөцийн ажилтан Б.Д чамайг тэнцүүлсэнгүй чи гомдол бичээд өгчих тэгвэл чамайг буцаагаад ажилд авчиж магадгүй гэсэн байдлаар хэлээд  Б.Дгийн нэр дээр гомдол бичүүлсэн.  За  хоёр дугаар хүн н.С- гэдэг  ажилтан ажлын шаардлага  тавихад  хувь хүний онцлогоос ч юмуу шалтгаалаад байс хийгээд уйлчихдаг тийм эмэгтэй байдаг. Энэ хүн зүгээр гомдож уйлсан  гэж ярьсан байдаг.3 дугаар хүн Хүний нөөцийн ажилтан. Би ажлын байрны хувьд ямар нэг дарамт шахалт   учруулаагүй гэж Б.Д мэдэгдэж байгаа юм хүний нөөцийн ажилтанд, ажлын чиг үүргийн хувьд бол мэдээж  тийм зүйл болох боломжгүй,хүний  нөөцийн ажилтанд, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ямар нэг байдлаар ажлын байрын дарамт шахалт учруулах боломжгүй. 4 дүгээр хүн сайтын админ  мөн Б.Дгийн хэлтсийн  ажилтан биш. Ажлын байрын хувьд бас ямар нэг дарамт шахалт учруулаагүй ажил үүргийн хувьд ч чиг үүргийн хувьд ч тийм боломжгүй. Зүгээр н.С-ийг уйлахыг харсан гэж хэлсэн. 5 дугаар хүн  мөн Б.Дгийн хэлтсийн ажилтан биш түүний талаар  ямар нэг санал гомдол гаргаагүй, намайг ороход н.Саа уйлсан байсан л гэж хэлсэн. Мөн энэ тайлбартаа ямар нэг ажлын байрны дарамт шахалтын талаар ямар нэг юм огт бичээгүй угаасаа ч тийм зүйл  огт байхгүй байгаа юм. Ингэхээр ажилтануудтайгаа ёс зүйн хувьд шаардлага хангахгүй ажилладаг гэсэн ийм 2 дах үндсэн асуудал няцаагдаж байгаа юм гэж ойлгогдож байна. Гуравдугаарт нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заагдсан зөрчил гаргасан гэж үзсэн .Үүнийг би  ерөнхийд нь протоколд тэмдэглүүлэх үүднээс уншиж өгье. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183ШШ/2023/00318 дугаар шийдвэр хавтаст хэрэгт хавсаргасан. Тогтоох хэсэгт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Дгийн хариуцагч Нармоунт ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Б22/791 дугаар сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн ийм шийдвэр гарсаныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс. ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2010/МА2023/00927 дугаартай магадлалын тогтоох хэсэг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183ШШ/2023/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн имтгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж байгаа. Дээрх шүүхийн Иргэний хэргрүү мөн давж заалдсан. Одоо бодвол компаний  хуульчийн хийдэг ажил байх. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хуралдааны 00/ШХТ2023/00769 дугаар тогтоолын тогтоох хэсэгт хариуцагчийн имтгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******ын хяналтын жр гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр татгалзсугай гэж байгаа ингээд нэхэмжлэгч Б.Дг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай энэ тушаалд авагдсан үндэслэлүүдийг бичвэр хэсэгт ямар учраас энэ хүнийг ажлаас чөлөөлсөн бэ гэдэг шалтгааныг ерөнхийдөө тайлбарлалаа. Хэрэв асуулт хариулт явагдаад шаардлагатай бол үндэслэл хэсэгт авагдсан баримтуудын талаар үргэлжлүүлж асуулт хариултын хэмжээнд ярилцах хэрэгтэй байх гэж бодоод энд дурьдсангүй өнгөрлөө. Нэхэмжлэл дээр бол бүрэн бичсэн байгаа гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №183/32023/06372 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай"’ шүүгчийн захирамж, шийдвэр нь дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн болно. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг, сум дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.8 дахь хэсэгт заасны дагуу маргалдагч талуудын хооронд үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүргийг харилцан хүлээдэг. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 154.4-т “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно" гэж заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо /ХЭМЗГТХ/-ны хуралдааны тэмдэглэлд талууд гарын үсэг зурснаар шийдвэрлэгдсэн тооцохоор холбогдох хууль тогтоомжид тусгасан байдаг.  Хөдөлмөрийн тухай хуулийн 154.6-т “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг уръдчилан шийдвэрлүүлэхээр дүүргийн  хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана" тус хуулийн 154.5-т “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх жр зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно” гэж тус тус заасны дагуу ажилтан Б.Д******* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлаар  /ХЭМТК/-т гомдол гаргаж. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн комиссын хуралд 6 гишүүн оролцсоноос гишүүн үндэслэлтэй, 2 хүн үндэслэл, 1 гишүүн санал өгөхөөс татгалзаж комиссоос ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болохыг энд дурдах нь зүйтэй. Улмаар ажилтан ХЭМТК-н шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр ХЭМЗГТХ-ны хуралдаанаар шийдвэрлэх явц үедээ ажил олгогчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар шийдвэр хууль тогтоомж, дүрэм, жүрам зөрчөөгүй хууль зүйн үндэслэлтэй боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул хөдөлмөрийн эрхийн маргааныг ажилтны талд шийдвэрлэж... ” гомдол гаргагч Б.Д*******гийн хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар ажил олгогчоос гарсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж шийдсэн боловч 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр хуралдааны тэмдэглэлээр ажил олгогчийн гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж хорооноос бичгээр хэлбэржүүлэн гаргасан шийдвэр нь хууль зүйн агуулга, үндэслэлийн хувьд зөрчилдөөнтэй, хуралдааны тэмдэглэлийг үнэн зөвөөр бичиж гаргаагүй, талуудын хооронд үүссэн маргааны хувьд илт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй, дутуу дулимаг шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байгааг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Тус хуулийн 154.8-т “...154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 154.9-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талүүд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй'’ гэж заасан байдаг. Тус зохицуулалтаас дүгнэхэд хөдөлмөрийн эрхийн маргаан А урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь 154.8-т заасны дагуу тус шийдвэрийг ажил олгогч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахаар байна. Харин ажилтан Б.Д******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1 1-т "...шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно" гэж заасны дагуу шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногийн дотор шүүхэд хүсэлт гаргаж, баталгаажуулахаар хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл ажилтан Б.Д******* нь шүүхэд хүчин төгөлдөр шийдвэрийг баталгаажуулахаар хүсэлт гаргах байтал гаргаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №183/32023/06372 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь явдал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэж заасны дагуу хуульд тусгайлан заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба тухайн журмыг хэрэглэх боломжтой байсныг харгалзан үзэж нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байхад түүнийг авч хэрэгжүүлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэх процесс ажиллагааг зөрчсөн байна. Түүнчлэн ажил олгогчоос 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг болохыг давхар энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...осол дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, мэдээлэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй... ”, мөн “...осол мэдээлэх журмын 3.3 дээр ослын талаар 4 цагийн дотор урьдчилсан мэдэгдлийг цахимаар өгнө гэсэн байгаа. Тиймээс уулсын хэлтэс энэ тухай мэдээлэх үүрэгтэй байсан. с болон Т-той холбогдоод хийх ёстой. Холбогдох хэлтэс гэхээр уулын хэлтэс мэдэгдэх журамласан байдаг ...” гэж дурдсан байна. Манай Н******* ХХК нь захиалагчтай байгуулсан "Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр Захиалагчийн салбарын захирлын батасан хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журам, горим заавар болон бусад шаардлагатай баримт бичгийг заавал дагаж мөрдөх үүргийг хүлээдэг. Тус үүргийн хүрээнд захиалагчаас батлан гаргасан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-т ЭТТ ХК-ийн ажилтан, гэрээт компани тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчилд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, осолд дөхсөн тохиолдол (ОДТ), гэмтэл өмчийн эвдрэл (ӨЭ) байгаль орчны хохирлыг өөрийн нэгж удирдлагад болон ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал /цаашид “ХАБ” гэх/-ын мэргэжилтэнд Шуурхай уирдлагын хэлтэст /цаашид “ШУХ” гэх/-т нэн даруй адио станц болон гар утсаар мэдэгдэхээр заасан байхад мэдэгдээгүй, мэдээллээгүй байдаг. Түүнчлэн тус журмын 3.5-т “ЭТТ” ХК болон гэрээт компаниудын ХАБ хариуцсан ажилтан мэдээллэхээр заасан байхад холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, түүнийг өөр бусад хэлтэс, нэгжийн хариуцах асуудал мэтээр хандаж, тайлбарлаж буйд гүнээ харамсаж байна. Тухайлбал дараах осолд дөхсөн тохиолдол болсон байдаг. Үүнд: (1). 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 06:45 цагийн үед С3.2.3 блок 1407 түвшин ажиллаж байсан Н1ТАСН1-5600 №113 цахилгаан экскаваторын кабель хураагчийн их бие хэсэгт мөргөцөгөөс чулуу өнхөрч цохигдсон тохиолдол, (п). 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00:30 цагийн үед С2.3.2 блок +1407 түвшинд ажиллаж байсан Н1ТАСН1-5600 №113 цахилгаан экскаватор парклаж зогсоогоод автомат кабель хураагчид үзлэг хийх үед ЯКНО №10 дээр КГЭ-3*70+1 *16 маркийн кабелийн А фаз гэмтсэн тохиодолдлууд тус тус болсон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: "...миний бие ахлах мэргэжттний хувьд с тн ХАБ Этэй утсаар ярихад сэрэмжлүүлэг бич гэсэн. Би "Ийм зүйл болоод байна, ахиж ийм алдаа гаргавал хариуцлага тооцно гэсэн мэйл хэлтэс дотроо бичсэн... ” гэж дурдсан байдгаас дүгнэхэд нэгдүгээрт, Би ийм зүйл болоод байна, ахиж ийм алдаа гаргавал хариуцлага тооцно гэдэг нь тухайн осолд дөхсөн тохиолдолд холбогдох журамд заасан зөрчлийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрч, дахин гаргасан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхааруулж буй нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож байна. Хоёрдугаарт, захиалагч болох с тн ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Эээс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11:01 цагт ирүүлсэн мэдээлэлд цанхийн зүүн уурхайн Тиэн түншлэлд гарсан тохиолдлыг хохирч мэдээллэх, мэдээлэхгүй зөрчилд гарч байна, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг мөрдөж ажиллах, гарсан тохиолдлын тухайд нь даруй мэдээллэх болон урьдчилан  мэдэгдэл болон сэрэмжлүүлэг хуудсыг журамд заасан хугацаанд ирүүлэхийг тус тус дурдсан зэргээр нотлогдож байна. Н******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар тус компанийн ХАБЭА,БО-ны хэлтэст ХАБЭА-н Ахлах мэргэжилтэн албан тушаалтай Б овогтой Д******* (N0110048) нь осол дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих Захиалагч компанийн мөрдүүлж буй журмын дагуу захиалагч компанид мэдэгдээгүй, хүргүүлээгүй, мэдээллэх журмыг зөрчсөн, ажилтнууддаа үүрэгдээгүй, мөн өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан сахилгын зөрчил гаргасан, эдгээр зөрчил нь уг ажилтантай байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд гэрээг цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчилд тооцогдохоор тусгайлан заасан тул ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Б.Д*******гээс гаргасан гомдлын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Н******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлаар авч хэлэлцээд түүнд ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийн талаар: “...нийт хуралд оролцох ёстой 8 гишүүний хуралд оролцсон гишүүдийн 6 гишүүнээс 3 гишүүн үндэслэлтэй, 2 гишүүн үндэслэлгүй, 1 хүн санал өгөхөөс татгалзсан... ” байдаг. Өөрөөр хэлбэл тус хурлаар ажилтны гомдол үндэслэлгүй, ажил олгогчийн шийдвэр 3 хүний саналаар үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгуй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" , 27.3.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;, мөн 27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж тус тус зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр зөрчигдсөн асуудлаар тухайн аж ахуйн, нэгж байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцах, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй талаар дээрх холбогдох хууль тогтоомжид тусгайлан заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг, 47 дугаар зүйлийн 47.1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ ”, мөн Шүүх эрх мэдлийн байгууллага нь шүүн таслах, хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх, шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан, хараат бус байдлаар шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэрэгт болон хэргийн материалд цугларсан нотлох баримтыг талуудын хууль зүйн үндэслэл, тайлбарлалд тулгуурлан шүүн таслах, шийдвэр гаргахаар холбогдох хууль тогтоомжид тус тус зохицуулсан байдаг тул талуудын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг зохих журам, дүрмийн дагуу урьдчилан шийдвэрлэх шатанд шийдвэрлэж чадаагүй тул тус маргааныг урьдчилан шийдвэрлэх хүрээнд гарсан комисс болон гурван талт хорооны тэмдэглэл/ шийдвэрүүдийг мөн талуудаас шүүхэд хүргүүлэх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны талаар холбогдох бодит нотлох баримтуудыг хянан үндэслэн, мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн маргааныг үнэн зөв, тал бүрээс нь бодитой шийдвэрлэж талуудын зөрчигдөж буй эрхийг сэргээн шийдвэрлэж өгөх ёстой болохыг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Бид бусад буюу ажилтны гаргасан гомдолтой холбоотой нэмэлт тайлбарыг шүүх хурал дээр гаргаж өгөх, тайлбарлах болно. Иймд дээр дурдагдсан хууль зүйн үндэслэлээр хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийг зөрчсөн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №183/32023/06372 дугаар "Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжыг хүчингүй болгож, мөн тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Н******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаартай "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар иуцлах тухай” гүйцэтгэх захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.Д*******г 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхөөс өмнө тус компанийн хүний нөөцийн газар, санхүүгийн газраас тус тус уулзаж тооцоо хийсэн. Тооцоо хийх үед талууд ажлаас чөлөөлөгдөх, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх, иргэн Б.Д*******гийн ажилаагүй байсан хугацааны цалинг ажилсан байдлаар тооцож бүрэн олгохоор хэлэлцэж тохиролцсон. Иргэн Б.Д*******гийн үндсэн цалин нь 4 000 000 төгрөг байсан бөгөөд 168 цаг ажиллах ёстой байсан. Талуудын зөвшилцлийн дагуу Н******* ХХК-иас нь иргэн Б.Д*******д ажиллавал зохих 168 үндсэн цагаас 120 үндсэн цагийн болон 64 илүү цаг ажилласан гэж бичилт хийж 2 857 143 төгрөгийн үндсэн цалин, 2 285 714 төгрөгийн илүү цагийн цалин, мөн нэмэгдэл 4 400 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 105 022 төгрөг, хоолны мөнгө гэх мэт бусад нэмэгдлүүдийг бодож, ийт 11 048 831 төгрөгийн цалин гарсан. Үүнээс хуульд заасан суутгалыг хийж 7 743 881 төгрөгийн цалинг нь 3205111048 тоот харилцах данс руу нь шилжүүлсэн.Тус тохиролцоог иргэн Б.Д******* нь зөвшөөрч цалингаа бүтэн авсан. Гэтэл иргэн Б.Д******* нь дээрх мөнгийг авсан атлаа талуудын тохиролцсон тохиролцоо, хэлцэлээ зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүний дагуу Н******* ХХК нь иргэн Б.Д*******д зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон бүтэн цалинг буцаан нэхэмжлэх шаардах эрх үүсэж байна. Н******* ХХК нь иргэн Б.Д*******гээс үндэслэлгүй хөрөнгөжиж, арилжаагүй атлаа зөвшилцлийн хэлцлийн дагуу олгосон 11 048 831 төгрөгийн цалинг гаргуулж Н******* ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Б.Д******* 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс компанийн ХАБЭА, БО-ны хэлтэст ХАБЭА-н ахлах мэргэжилтэнээр томилогдон 2023 оны 02 сар хүртэл ажилласан. Н******* компанийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Д*******г дуудаж уулзсан боловч ямарваа нэгэн тохиролцоо, хэлцэл, зөвшилцөл огт хийгээгүй болно.

Харин үндэслэлгүй сахилгын арга хэмжээ авсаныг шүүхээс тогтоосон тул сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хүчингүй болсон тухай компанийн удирдлагад мэдэгдсэн. Н******* ХХК-нд ХАБЭАБО хэлтэст ХАБЭА Ахлах мэргэжилтэнээр ажиллаж байхад буюу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 тоот тушаалаар үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тухай ХАБЭАБО хэлтэст Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн албан тушаалтай Бийн Д*******д нэг сарын цалин хөлсийг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсныг миний бие шүүхэд гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч овогт Бийн Д******* // -гийн хариуцагч Н******* ХХК //-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2Ю/МА2023/00927 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-т Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183ШШ/2023/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах номдлыг хангахгүй орхисугай гэж, Мөн Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00769 дугаар тогтоолын тогтоох хэсгийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчий Д.М*******ын хяналтын жр гаргасан гомдлыг   Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсугай гэж тус тус шийдвэрлэсэн. Б.Д*******д олгосон мөнгийг сахилгын шийтгэлийн дагуу суутгасан цалингийн хувь, ээлжийн амралтын нөхөн олговор 2023 оны 1 сард ISO стандартын сургалтанд суусны нөхөн олговор олгосон гэж ойлгоно гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Н******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Б.А*******д олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /хэргийн 4-21, 232-233-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.М*******т олгосон итгэмжлэл, орчуулга, хариу тайлбар, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Н******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл, Сахилгын шийтгэлийн маягт, Ю.Бгийн гаргасан өргөдөл, тайлбар, bunt.mn мейл хаягаас илгээсэн цахим зурвас, гаргасан хүсэлт, Ж.Д тайлбар, Б.С-ийн тайлбар, Ж.Жын тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сэрэмжлүүлгийн хуудас, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Урьдчилсан мэдэгдэл, Т ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 819/22 дугаар мэдэгдэл, Б.Э*******гийн тайлбар, Я.Бын тайлбар, с т ХК-ийн аймгийн сум дахь салбарын захиралын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам шинэчлэн батлах тухай тушаал, хасвралт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам, Н******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Компанийн ёс зүйн дүрэм, В.М*******ад олгосон итгэмжлэл, орчуулга, Н******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн NM-A/22-023 тоот Урамшуулал цалин олгох журам батлах тухай тушаал, Н******* ХХК-ийн урамшуулалт цалин олгох тухай журам, мөнгөн шилжүүлгийн баримт, цалингийн хүснэгтүүд, с т ХК, Ти эн түншлэл хооронд байгуулсан Тавагтолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хууралт, нүүрс, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ЭТТ-2021/705 дугаар Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хууралт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ,  Н******* ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/22/791 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Н******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гүйцэтгэх захиралын ээлжит бус хурал, Н******* ХХК-ийн тамга ашиглах хүсэлт бүхий баримт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 927 дугаар магадлал, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б23/199 дүгээр Урамшуулал цалин болон ажилтанд ногдуулсан сахилгын шийтгэлийн 10 хувьтай тэнцэх үндсэн цалинг буцаан олгох тухай тушаал, цалингийн хүснэгт, Н******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23/186 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэр /хэргийн 26-28, 33-36, 38-121, 131-160, 178-185, 188-193, 225-227, 240-247-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалх ерөнхий газраас -ийн Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр и-мейлд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н******* ХХК-иас нотлох баримт гаргуулахтай холбоотой хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Г.Эг асуусан тэмдэглэл /хэргийн 164-165, 195-222, 237-238-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Б.Д******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, осол дөхсөн тохиолдлын талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох,

-ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах,

-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.

3.Хариуцагч Н******* ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөж ажлаас чөлөөлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэж тохиролцож, ажиллаагүй байсан хугацааны цалинд 11 048 831 төгрөгийг шилжүүлсэн боловч шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа учраас үндэслэлгүй хөрөнгөжиж ажиллагаагүй байж зөвшилцлийн гэрээний дагуу олгогдсон 11 048 831 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

5.Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар хариуцагчтай харилцан тохиролцоогүй, түүнд шилжүүлсэн 11 048 831 төгрөг нь сахилгын шийтгэлийн дагуу суутгасан цалингийн хувь, урамшуулал, ээлжийн амралтын нөхөн олговор, 2023 оны 1 сард сургалтад суусны нөхөн олговор тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            6.1.Нэхэмжлэгч Б.Д******* нь хариуцагч Н******* ХХК-ийн ХАБЭА,БО-ны хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            6.2.Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №Б23/153 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.4 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.2.3 дах заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3-83.6, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.4, 8.2.10, 8.4.3, 9 дүгээр зүйлийн 9.3.5, 10 дугаар зүйлийн 10.3.2.1, 10.3.2.12, 10.3.2.19 дэх заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3 дах заалтууд, 8.1.5, 13 дугаар зүйлийн 13.4.7, 13.8.23 дах заалтууд, Компанийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дах заалт, захиалагч с ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 3.4 дэх заалтууд болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн хуудсыг үндэслэн тус компанийн ХАБЭА,БО-ны хэлтэст ХАБЭА-н ахлах мэргэжилтэн албан тушаалтай Б овогтой Д******* нь осол дөхсөн тохиолдлын талаарх урьдчилсан мэдэгдлийг зохих журмын дагуу захиалагч байгууллагад тогтоосон хугацаанд мэдэгдээгүй, хүргүүлээгүй, мэдээллэхийг ажилтнууддаа үүрэгдээгүй, мөн өөрийн шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтнууддаа ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн, удирдах ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ханган ажиллаагүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байх тул ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

6.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тушаалыг гаргах үед эрх бүхий албан тушаалтан нь Монгол улсад байгаагүй, тушаал нь хууль бус болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтаар нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарах, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр орох гэснээр нотлогдоно гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын ээлжит бус хурлаар “...компанийн өдөр тутмын үйл ажилллагааг дэд захирал хариуцаж, гүйцэтгэх захирлыг орлон ажиллах болсныг мэдэгдье гэсэн” байх бөгөөд Н******* ХХК-ийн тамга ашиглах хүсэлт зэрэг баримтаар тушаалыг хууль бус, эрх бүхий албан тушаалтан гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

            6.4.Нэхэмжлэгч  ажлаас чөлөөлсөн тухай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №Б23/153 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус х******* эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Н******* ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурал, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

            7.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

            8.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр цуцласан байх бөгөөд нэхэмжлэгчийг осол дөхсөн тохиолдлын талаар мэдэгдээгүй, журам зөрчиж нуун дарагдуулахаар оролдсон, ажлын байрны дарамт үзүүлдэг нь ажилчдын өргөдлөөр тогтоогдоно, мөн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдсан боловч дахин ослын талаар мэдэгдээгүй ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно гэсэн.

            8.1.Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.3.2.1-д “хөдөлмөрийн дотоод журам хэм хэмжээ кемпийн журам болон бусад дотоод дүрэм, журмыг зөрчсөн энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, хориглосон заалтуудыг зөрчсөн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас ажил олгогчид их хэмжээний учруулсан”, 10.3.2.12-д “өөртэй нь хамт ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж /бэлгийн болон бусад/ хүчирхийлэл, дарамт үзүүлсэн”, 10.3.2.19-д “холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэл хийсэн” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заажээ.

 

            9.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Д*******г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу осол дөхсөн тохиолдлын талаар урьдчилан мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг зөрчиж осол болох аюултай нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Т ХХК-ийн албан бичиг, мөн түүний удирдлагад ажиллаж байсан Б.Э*******, Я.Б нарын тайлбар, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдоно гэсэн.

            9.1.Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Сэрэмжлүүлгийн хуудасд “...2022.12.23-ны өглөөний 06.45 цагийн үед С3.2.3 блок 1407 түвшин ажиллаж байсан HITACHI-5600 №113 цахилгаан экскаваторын кабель хураагчийн их бие хэсэгт мөргөцөгөөс чулуу өнхөрч цохигдсон тохиолдол болсон. /Хүн бэртэж гэмтээгүй/, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Урьдчилсан мэдэгдэлд “...2022 оны 12 дугаар сарын 25-ны 00.30 цагийн үед С2.3.2 блок +1407 түвшинд ажиллаж байсан HITACHI-5600 №113 цахилгаан экскаватор парклаж зогсоогоод автомат кабель хураагчид үзлэг хийх үед ЯКНО №10 дээр КГЭ-3х70+1х16 маркийн кабелийн А фаз гэмтсэн” гэж тэмдэглэгдсэн байна.

9.2.Хариуцагч нь с Т ХК болон хооронд байгуулсан  Т ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэж байсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талууд с Т хувьцаат компанийн аймгийн сум дахь салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байсан байх бөгөөд уг журмын 2.1-д “Осол дөхсөн тохиолдол” гэж хүн гэмтээгүй, техник тоног төхөөрөмж эвдрэл гараагүй хохирол учруулах дөхсөн тохиолдлыг хэлнэ” гэж заажээ.

Мөн журмын 3.1-д “ЭТТ ХК-ийн ажилтан гэрээт компани тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ажилчид нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, ОДТ, гэмтэл, ӨЭ, гал түймэр, байгаль орчны хохирлыг өөрийн нэгжийн удирдлага болон ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, /цаашид ХАБ гэх/ мэргэжилтэнд Шуурхай удирдлагын хэлтэсд нэн даруй радио станц болон гар утсаар мэдэгдэнэ”, 3.4-д “ШУХ нь урьдчилсан мэдэгдлийг нэн даруй компанийн удирдлагууд болон бусад бүтцийн нэгжүүд, гэрээт компаниудад цахим хэлбэрээр хүргүүлнэ”, 3.5-д “ЭТТ ХК болон гэрээт компаниудын ХАБ хариуцсан ажилтан нь гуравдугаар хавсралт дахь Сэрэмжлүүлгийн хуудас 12 цагийн дотор боловсруулан ШУХ-д цахим хэлбэрээр мэдээлнэ” гэж заасан байна.

 

9.3.Нэхэмжлэгч нь дээрх журамд зааснаар 2022 оны 12 сарын 23-нд сэрэмжүүлгийн хуудас, 2022 оны 12 дугаар сарын 25-нд урьдчилан мэдэгдэл бичсэн байх бөгөөд энэ нь дээрх журмыг зөрчөөгүй, осол дөхсөн нөхцөл байдлын талаар мэдэгдэж, тэмдэглэгдсэн байх бөгөөд журмын 3.1-д зааснаар өөрийн нэгжийн удирдлагад мэдэгдсэн, хариуцагч нь журамд заасан холбогдох мэргэжилтэн, хэлтэст мэдэгдээгүй болох нь мэйлээр нотлогдоно гэсэн боловч тухайн ажилтнууд нь гэрээнд заасан байгууллагад ажилладаг эсэх нь тодорхойгүй, тайлбарыг нотлох баримтаар үнэлэхгүй, мөн Шуурхай удирдлагын хэлтэст ажилладаг талаарх баримтгүй, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Т ХХК-ийн Н******* ХХК-нд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь дээрх осол дөхсөн тохиолдлыг мэдэгдээгүйг нотлоно гэсэн боловч Н******* ХХК-ийн үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдэгдсэн, хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

9.4.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Д******* нь удирдах ажилтны ёс зүйг баримтлаагүй, ажилтнууддаа ажлын байрандаа дарамт үзүүлдэг, Компанийн ёс зүйн дүрмийн 7.1, 7.3-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Ю.Бгийн өргөдөл, тайлбар, өргөдөл, Ж.Д тайлбар, Б.С-ийн тайлбар, Ш.Жын тайлбараар нотлогдоно гэсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гэрчээр дуудаж хууль сануулан мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргаагүй тул шүүх тайлбар, тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

9.5.Нэхэмжлэгч нь Компанийн ёсзүйн дүрмийн 7.1, 7.3-д заасан ажлын байрны дарамт хүчирхийлэл үйлдсэн гэж хариуцагч нь маргаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.6.Мөн нэхэмжлэгчийг сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин ноцтой зөрчил буюу осол дөхсөн тохиолдлын талаар мэдэгдээгүй гэж хариуцагч тушаалдаа дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сахилгын зөрчлийг буруу ногдуулсан тул шүүх хүчингүй болгосон, 2022 оны 10 дугаар сарын 28-нд сахилгын арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй, тушаал гаргаагүй гэж маргасан.

            9.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.3-д “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан байх бөгөөд хариуцагч Н******* ХХК нь сахилгын шийтгэлийн маягтаар нэхэмжлэгчид 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлын байран дээрээ бусадтай маргалдан бусдыг хэл амаар доромжилсон зүй бус үйлдэл гаргасан зөрчил гаргасан гэж хаалттай сануулах арга хэмжээг авчээ.

9.8.Хөдөлмөрийн дотоод журмын 13.4.7-д “...энэ журмын 13.4.3-т заасан сахилгын шийтгэл авснаас хойш 1 жилийн хугацаа дуусаагүй байхад ямар нэгэн сахилгын зөрчил давтан гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”-аар, 13.5-д “ажил олгогчоос энэхүү журмын 13.4.1, 43.42-т заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг Сахилгын шийтгэлийн маягт хуудсаар ногдуулах ба харин энэхүү журмын 13.4.3, 13.4.4, 13.4.5-т заасан сахилгын шийтгэлийг Гүйцэтгэх захирлын тушаалаар тус тус ногдуулна” гэж заасан байх тул дотоод журамд зааснаар хаалттай сануулах сахилгын шийтгэлийг сахилгын шийтгэлийн маягтаар ногдуулсан нь хууль зөрчөөгүй боловч сахилгын шийтгэлийг ногдуулахаас өмнө мэдэгдэх, тайлбар авах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй байна.

 

9.9.Нэхэмжлэгч нь дээрх сахилгын арга хэмжээ ногдуулсан нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэж тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэлд дурдсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын шийтгэлийн маягтаар ногдуулсан зөрчил биш 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б22/791 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан сахилгын арга хэмжээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/00318 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гэвч нэхэмжлэгчийг 2022 оны 10 дугаар сарын 28-нд сахилгын арга хэмжээ авагдсан байхдаа дахин хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу осол дөхсөн тохиолдлын талаар урьдчилан мэдэгдээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмыг зөрчиж осол болох аюултай нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.10.Иймд нэхэмжлэгч Б.Д*******г Н******* ХХК-ийн ХАБЭА,БО-ны хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

 

10.1.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 4 986 489 төгрөг / 1сар 3 019 999+12сар 5 162 856+11сар 6 776 613=14 959 468 төгрөг:3=4 986 489 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 30-ний хүртлэх 11 сар 20 хоногийн цалин нийт 59 384 639 төгрөгийг /4 986 489х11=54 851 379төгрөг, 12сар-22 хоног, 11 сар 22 хоног, 1 сар 22 хоног, нийт 66 хоног, 14 959 468:66 хоног=226 658 төгрөг, 226 658 х20хоног=4 533 160 төгрөг, 54 851 379+4 533 160=59 384 539 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            11.Хөдөлмөрийн тухай хуулийн  дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан жр даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч Н******* ХХК-нд нэхэмжлэгч Б.Д*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

            12.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажиллаагүй байж үндэслэлгүй хөрөнгөжиж, харилцан зөвшилцлийн дагуу 11 048 831 төгрөгийг шилжүүлэн авсан боловч шүүхэд хандаж маргаж байгаа тул цалин 2 857 143 төгрөг, илүү цагийн цалин 2 285 714 төгрөг, мөн нэмэгдэл буюу урамшуулалд олгосон 4 400 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 105 022 төгрөг, хоол мөнгө бусад нэмэгдэлд олгосон мөнгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан боловч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 8 268 831 төгрөг болгож багасгасан.

 

            12.1.Нэхэмжлэгч нь хариуцагчтай ямарваа нэгэн тохиролцоо хийгээгүй, зөвшилцөөгүй, ээлжийн амралтын нөхөн олговор олгогдоогүй буюу сахилгын арга хэмжээ хүчингүй болгосон тул суутгагдсан цалин, сургалтын зардал, 2023 оны шагналт цалинг буцаан олгосон тул үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж маргасан.

            12.2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

12.3.Хариуцагч Н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн NM-А/22-023 дугаартай “Урамшуулалт цалин олгох журам батлах тухай” тушаалаар батлагдсан журмын 3.1.1-д сахилгын шийтгэл нэг удаа авсан ажилтанд дүйцүүлсэн хувийн 50 хувийг хасаж тооцно”, 4.1-д тайлант жилд 2 ба түүнээс дээш сахилгын шийтгэл авсан ажилтанд урамшуулалт цалин олгохгүй” гэж заасан байх бөгөөд Голомт банкны цахим гүйлгээний баримтаар 2023 оны 3 дугаар сарын 06-нд Б.Д*******д сүүл цалин 2 сар гэсэн гүйлгээний утгатайгаар 7 743 881 төгрөгийг Н******* ХХК-иас шилжүүлжээ.

 

            12.4.Хэрэгт авагдсан цалингийн тооцоолол, урамшуулал олгосон баримт, гэрч Г.Эгийн мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа ажиллаагүй байж цалин, сахилгын шийтгэлтэй байж урамшууллаа авсан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй, мөн хэрэгт авагдсан хариуцагч Н******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тушаал, урамшууллын жр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс ажиллаагүй хугацааны цалин, урамшууллын 50 хувийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

            12.5.Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн цалин 2 857 143 төгрөг, илүү цагийн цалин 2 285 714 төгрөг, урамшуулал 50 хувь 2 000 000 төгрөг, нийт 7 142 857 төгрөгийг буцаан гаргуулж, үлдэх 1 125 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

           11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454 873 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Н******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 191 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 129 236 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:                        

                                                                                                                   

1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч овогт Бийн Д******* /РД:/-г Н******* ХХК-ийн ХАБЭА,БО-ны хэлтэст ХАБЭА-н ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

           2.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Н******* ХХК-иас нэхэмжлэгч Б.Д*******гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 59 384 639 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*******д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Д*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Н******* ХХК-д даалгасугай.

4.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д*******гээс 7 142 857 төгрөгийг гаргуулж хариуцагч Н******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 125 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Д******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Н******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 454 873 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Н******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 191 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 129 236 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н******* ХХК-д олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ХУЛАН