Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00868

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00868

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч:

Хариуцагч:

Зээлийн гэрээний үүрэгт 199 253 797 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

Хариуцагч ***********ын талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №********** тоот зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

Хариуцагч *******гийн талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №********** тоот зээлийн гэрээний *******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *********ийн *********ХХК-д холбогдуулан гаргасан барьцааны гэрээнээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********ын *********ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ********* дугаар зээлийн гэрээ, **********-01 дугаар барьцааны гэрээнүүдийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөл

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувданчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *********ХХК хариуцагч ******* ХХК, М.Н *******, *******, ********, ***********, ******* нарт холбогдуулан 2019 оны 09 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 36 629 916 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993 068 төгрөг, нийт 187 622 984 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

1.1 2020.01.24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 10 144 110 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 486 703 төгрөг, нийт 11 630 813 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 199 253 797 төгрөгийг гаргуулахаар шаардсан./1-р хх-ийн 212/

1.2 2020.10.26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2020.01.24-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлага 11 630 813 төгрөгөөс татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 187 622 984 төгрөг гаргуулахаар багасгасан байна./2-р хх-ийн 86/

1.3 2023.05.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зээлийн гэрээний үүрэгт 199 253 797 төгрөг гаргуулахаар шаардсан ба үүнээс хариуцагч М.*******-******* нь 28 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 170 753 797 төгрөгийг үлдэх 6 хариуцагч *******ас тус бүрээс 28 458 966 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна./4-р хх-ийн 79/

2. Хариуцагч *********** Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №********** тоот зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

2.1 Хариуцагч ******* Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №********** тоот зээлийн гэрээний *******д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл,

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *********ийн *********ХХК-д холбогдуулан гаргасан барьцааны гэрээнээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

3.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********ын *********ХХК-д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ********* дугаар зээлийн гэрээ, **********-01 дугаар барьцааны гэрээнүүдийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ******* ХХК, *******, М.*******-*******, *******, ********, ***********, ******* нар нь ******* банктай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ********** тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 150,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй, алданги 20 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтайгаар авахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******** тоот хариуцагч ******* ХХК-ийн дансанд 150,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн **********-01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр иргэн **********ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны тоот хаягт орших 50 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн *********ийн өмчлөлийн ********** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, дүгээр байр, дүгээр тоот хаяг орших 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байдаг. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн дагуу бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ********** тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгө буюу ашиглалтын гол үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан байдаг юм. Хариуцагч нар буюу үүргийг буцаасан хугацаанд биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлдээ хариуцагч *******ас 187,622,980 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүүг 10,144,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,486,703 төгрөг буюу үндсэн зээл хариуцагч *******ас 150,000,000 төгрөг, зээлийн хүү нь 46,774,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,479,771 төрөг буюу нийт 199,253,797 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болон нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байдаг. Хариуцагч М.*******-******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид 28,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч банкны зүгээс анх нэмэгдүүлсэн шаардлага 199,253,797 төгрөгөөс 28,500,000 төгрөгийг хасаж, өнөөдрийн байдлаар нэр бүхий 6 хариуцагч *******ас 170,753,797 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр 2 үл хөдлөхөөр хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа дэмжиж байна. Бид Иргэний хуулийн дагуу нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ 6 хариуцагч нарт тэнцүү хувь хэмжээгээр хуваарилж нэг хариуцагчид 28 458 966.17 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

2. Хариуцагч ******* ХХК, хариуцагч ****** нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *********ажиллагааны явцад 11,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 170,753,795 төгрөгөөс сүүлд 11,000,000 төгрөг нэмэгдүүлсэн 11,000,000 төгрөгийг хасаад үндсэн 159,000,000 төгрөг орчим үнийн дүнг 6 хуваагаад гарсан үнийн дүнг компани болон *******ийн хувьд татгалзах зүйлгүй. Яагаад гэвэл нэмэгдүүлсэн 11,000,000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах шалтгаан нь өөрөө гэрээний үнэ зөрчигдсөн буюу гэрээгээ цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцлагдсан учраас хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогдох ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй тийм учраас нэмэгдүүлсэн 11,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан гэхдээ барьцааны өмчлөгч нарыг шүүхэд хариуцагчаар татагдаагүй учраас барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх болон дээд шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой шаардлага гаргахад заавал өмчлөгч буюу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг татсан байхыг шаардах практиктай тийм учраас энэ асуудлыг хариуцагчаар барьцааны зүйл буюу 2 орон сууцны өмчлөгдөгчийг татаагүй учраас барьцааны үүргийн гүйцэтгэл шаардсан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч *******ийн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2018 онд ******* зээл авсан асуудал байхгүй тухайн үед ******* ХХК авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөрөнгө оруулалтын зээлийг тоног төхөөрөмж барьцаалж 150,000,000 төгрөг авсан гэдэг. Үүнээс үзэхэд тухайн зээлийг хэн авсан, юунд зарцуулсан гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан хойшилсон цаг хугацаа авсан энэ байдал нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар удаж байна. Зээлийн гэрээний маргаан ойлгомжтой байдаг. Өмнөх шүүх хуралдаанд ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хурлын тэмдэглэлд тусгагдсан. Үүнийг эвлэрээд шийдэх боломж байсан боловч өмнөх хуралдаанаар тодруулах шаардлагатай гэж үзэж 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хойшилж байсан. Тус шүүх хуралдаанд компани мөнгийг төлөх ёстой төлнө гээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан. Өнөөдөр нэхэмжлэгчийн шаардлага тодорхойлсон хүрээнд буюу өөрт оногдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь компанийн үйл ажиллагаанд зарцуулъя, тухайн этгээдүүдийг яагаад компани зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй байна. Үүнтэй холбоотой олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар гуравдагч, хариуцагч нарын зүгээс хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Түүнтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар хувьцаагаа шилжүүлээд бүх эд хөрөнгөө объекттой нь түрээсийн хүнд үлдээгээд гарсан. 1 давхрын объектын түрээсийн төлбөрийг М.*******-******* авдаг байсан. 2 давхрын объектын түрээсийн эд хөрөнгө бүхэлд нь аваад бүх өр зээл, хувьцаа эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгнө гэж үлдчихээд одоо түрээс болон эд хөрөнгө нь байхгүй бид *******ас мөнгө нэхэж байгаа нь ******* ХХК нь сонин санагдаж байна. Ярьсан хэлсэндээ байхгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй, уг мөнгийг бид аваагүй, ашиглаагүй гэв.

5. Хариуцагч ***********, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** хувьцаа эзэмшигч болоод 7 сарын хугацаанд 390,000,000 төгрөг хөрөнгө оруулалт хийсэн. Тэр хөрөнгөөр тоног төхөөрөмж, рестораныг засаж сайжруулсан үйл явдлууд харагддаг. ******* гэж ******* ХХК-ийн захирал нь, Тус объект түрээслэгддэг түрээсийн мөнгө бол банканд очдог байх гэж үздэг. Яагаад гэвэл *******ийг шүүх хуралд оруулахгүй байх ******* ХХК-ийг төлбөрөөс чөлөөлөх асуудлыг *********байнга үзүүлдэг, ашиг сонирхлын зөрчил байна гэж үздэг. Хавтас хэргийн материал нэхэмжлэгчийн дарагдуулсан зарим нотлох баримтыг олон шүүх дамжиж байхдаа шаардаж авсан. Барьцаа хөрөнгө 254,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж бүхий хөдлөх хөрөнгийн барьцааг нууж шүүх таслах ажиллагааны эсрэг үйлдэл хийсэн. Өөрийн банкны дотоод хяналт шалгалтын албанаас нуусан байсан тэгэхээр үүнд ашиг сонирхлын ноцтой хэлбэр байгаа шүүх яаж шийдэхийг харна гэж бодож байна. Мөн хяналт шалгалтын мэдэгдэл өгсөн гээд байх боловч хувийн хэргээс үзэхэд *******ийг захирал байхад нь түүнд өгсөн, гэрээ цуцална гэж анхааруулсан процесс байдаг. Тус гэрээнд үнэхээр хүмүүсийн хүсэлт зориг байна уу, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэсэн эрмэлзэл зориг байна уу гэхээр юу ч байдаггүй яагаад гэвэл хуульдаа зээлдэгч болгонд хувийн хэрэг нээнэ гэсэн байдаг. Гэтэл хувийн хэрэг ******* ХХК дээр байдаг, бусад хүмүүсийн нэр дээр байдаггүй. *******, М.*******-*******, ******** нарыг сонгоод шалгаж үзэхэд тэрбумын өртэй түүнээс 590 гаруй сая төгрөг байхад зээл олгосон байдаг. Тэгэхээр ашиг сонирхлын процесс явагдаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, заримдаа 6 иргэнд 190,000,000 төгрөгийг хуваагаад заримдаа 33,000,000 болгож янз бүрийн байдлаар хувирдаг. Нөгөөтээгүүр, гэрээнд зээлдэгчийг төлөөлж гээд хувьцаа эзэмшигч *******ар гарын үсэг зуруулаад байдаг, тэгсэн хэрнээ хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж гээд 6 хүнээр гарын үсэг зуруулаад байдаг, энэ нь хуульд заасан ямар зохицуулалт байгааг ойлгохгүй байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн талаар хүсэлт зориг хавтас хэрэгт, хувийн хэрэгт байхгүй ******* ХХК-ийн хүсэлт зориг байдаг. Тэгэхээр ******* ХХК дангаараа хариуцах боломжтой, хамтран үүрэг гүйцэтгэгчийг хуулиар зөрчиж хийсэн. Хууль тогтоогч банк бус тусгайлсан зохицуулалттай хуульд 3 субъект зааж өгсөн. Яагаад гэвэл эрсдэл хүлээхээс хамгаалсан. Зээлдэгч, батлан даагч барьцаалагч зааж өгсөн. Одоо зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гээд холиод юугаар нэхэж байгаа нь нэхэмжлэлд тодорхойгүй байна. Тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

6. Хариуцагч *******гийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа анх тус компанид хөрөнгө оруулж нийтдээ 200 гаруй орчим сая төгрөг хийсэн. Мөн анхны хөрөнгө оруулагч гээд урамшуулсан. Үүнээс гадна маш их мөнгийг үйл ажиллагаа доголдож байна гэж хэлээд ажилчдын зээл хөрөнгө оруулалт гэх мэтээр зээлж авсан байдаг. Сүүлдээ хөрөнгө оруулалтгүй, ногдол ашиггүй, мөнгөгүй болж хувьцаагаа ******* худалдан авч, одоо ******* нь хувьцаа эзэмшигч биш болсон. Энэ хооронд цагдаагаар шалгуулж 5 жил эрүүгийн журмаар шалгуулаад энэ хугацаанд маш их хохирч байна. Зээлийн гэрээний хувьд ******* зээлдэгч биш юм зээлийн хувийн хэрэгт хүсэлтүүд байгаагүй зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн төлөөлөл байгаа юм уу энэ нь тодорхой биш тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *********ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар бие даасан шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан *********ийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь ********* тухайн үед ***********ад итгэмжлэл өгсөн байдаг. Итгэмжлэлээр зээлийн гэрээнд барьцаалаад барьцаа хөрөнгө болгож тухайн яригдаад байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгө болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч ********* нь тухайн итгэмжлэлийг нэг жилийн хугацаатайгаар гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар хязгаарлалт хийж итгэмжлэл олгож өгсөн байдаг. Гэвч уг итгэмжлэл нь *********** ********* ББСБ ХХК-иас ***********, ******* нарт үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан байдаг үүнийг хавтас хэрэг нотлох баримтаар өгсөн байдаг. Нэг удаа ашиглах итгэмжлэлээр ********* ББСБ ХХК-иас зээл авсаар байхад банк өөрийнхөө банканд барьцаалсан байдаг. Энэ нь хавтас хэрэгт баримтаар авагдсан байгаа цаг хугацааны хувьд 01 дүгээр сарын 30, 02 дугаар сар гэсэн 07 хоногийн хугацаатай барьцаалаад банканд барьцаалсан байдаг. Банк тухайн зээл олгохдоо ******* ХХК болон бусад зээл олгож байгаа баримтыг шалгах үүрэгтэй байдаг. Гэтэл тэр үүргээ хэрэгжүүлээгүй зээл олгосон байна. Үүнээс харахад *********ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь хязгаарлагдмал өмчлөх эрхээ 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд хязгаарлуулж хохироод явж байгаа энэ удаадаа хохирлын тухай ярихгүй зөвхөн өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа тухай яриад байгаа юм. *********ийн хувьд өөрийнхөө өмчлөх эрхийг алдаж маш их хохирол учирч байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********ын төлөөлөгч бие даасан шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бие даасан шаардлагаа дэмжиж оролцож байна. Бие даасан даасан шаардлагыг баталгааны хувьд ХК болон ******* нар нэр бүхий ******* ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №*********** дугаарын зээлийн гэрээ мөн ********* барьцааны гэрээнүүдийг холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан. Үндэслэлийн тухайд ********** нь өөрийн төрсөн ах болох *******д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр барьцаанд тавиад зээлийн гэрээ байгуулахад барьцаанд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд мэдүүлэх, мэдүүлэгт холбогдуулан лавлагаа авах, холбогдох зөвшөөрөлд гарын үсэг зурах гэсэн бүрэн хэмжээ хязгаартайгаар тодорхойлж эрхүүдийг итгэмжлэлийг олгосон байдаг. Гэтэл *********ХХК нь дээрх **********аас *******д олгосон итгэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ мөн өдөр байгуулсан барьцааны гэрээг байгуулахад ашигласан баримт хэрэгт авагдаж тодорхой болсон. Энэ нөхцөл байдалтайгаар үүдэлтэй гуравдагч этгээдээр оролцож байгаа **********ын эрх, хууль ёсны ашиг ноцтойгоор зөрчигдөж хохирол үр дагаварт хүрч байна. Учир нь итгэмжлэлийн хугацаа болон итгэмжлэлээр эдлэх үл хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хязгаарласан эдгээр нөхцөлийг зөрчиж дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж байна. Түүнчлэн ********** нь зээлийн гэрээ, барьцааны гэрээний дугаартай харилцаанд оролцоогүй тус гэрээний харилцаанд оролцох эрхээ шилжүүлээгүй байхад тухайн гэрээнд оролцогч этгээдүүдийн хувьд хүлээх үүргийг гуравдагч этгээд **********ын өмчлөх үл хөдлөх эд хөрөнгөөр бүхэлд нь хангуулахаар тус гэрээнүүдийн холбогдох хэсгийг тодорхойлсон байгаа нөхцөл байдалтай маргаан бүхий иргэний хэрэг үүссэн байна. **********ын хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байгаа учраас шүүх анхаарч харгалзаж үзнэ үү. Мөн дээрх нөхцөл байдалд тус итгэмжлэлээр *******д олгогдсон эрхийг хэтрүүлэн ашигласан нөхцөл байдал дүгнэгдэж байгаа **********аас итгэмжлэл олгогдоогүй ******* ХХК хууль зөрчиж ашиглаж зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж байна. ********** нь ******* ХХК болон нэр бүхий иргэд итгэмжлэл олгоогүй тэдгээр иргэдийг таньж мэдэхгүй тэд нарын өмнөөс үүрэг хүлээнэ гэсэн хүсэлт зоригийн илэрхийлэл анхнаасаа байхгүй тул бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Хариуцагч ***********ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд миний нэрийг хариуцагчаар оролцуулсан байгаатай холбогдуулж зээлийн гэрээтэй надад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. . Үндэслэл нь *********ХХК-д зээл олгохыг хүссэн өргөдөл өгч байгаагүй зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар сонгосон арга хэлбэр түүнтэй холбогдох мэдээлэл зээлдэгчийн талаарх мэдээлэл, надтай холбоотой хувийн хэрэг нээгдээгүй мөн надад мэдэгдэл өгч байгаагүй зээл доголдсон эсэх талаар мэдэгдээгүй энэ үед хувьцаа эзэмшигчээс гарсан байсан. Мөн зээлдүүлэгч *********нь зээлдэгч ******* ХХК-д зээлийн гэрээний дагуу зээлийн данс нээж түүний дансанд зээлийг олгосон. Тус зээлийн зарцуулалтыг тухайн үеийн гүйцэтгэх захирал н.******, *******, ******** нар захиран зарцуулсан байдаг. Зээлийн гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшиж байсан *********** нарын 6 этгээд гарын үсэг зурсан зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй гэж хувиасаа үзэж байна. Зээлийг ******* ХХК-иас шаардах ёстой. 2014 оны Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. 2002 оны банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаанд оролцох этгээдийг зээлдэгч хамтран зээлдэгч, зээлийн батлан даагч зээлийн батлан даагч, барьцуулагч хувийн этгээд байхаар зохицуулж өгсөн. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тодорхойлж цорын ганц заалт хийж өгсөн байгаа үүнийг хэрэгжүүлэхгүй биднээс нэхээд явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар сөрөг шаардлагаа гаргасан гэв.

10. Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********ХХК болон ******* нар нь 6 этгээдийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн ********** тоот зээлийн гэрээний ******* нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болгох шаардлага гаргасан. Үндэслэл нь *********ХХК нь ******* нарт зээл олгохдоо ямар нэгэн данс нээгээгүй миний дансанд зээл шилжүүлээгүй надад зээл олгоогүй миний бие тухайн зээлийг ашиглаагүй ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж үүрэг хүлээх тухай барьцаа баталгааг гаргасан удаа байхгүй хэрэгт зээлийн хувийн баримт огт байхгүй байгаа миний бие 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тоот зээлийн гэрээнд гарын үзэг зураарай гэхээр нь зээлдэгчийн төлөөлөгчийн хувьд гарын үсэг зуруулж байгаа гэж ойлгож гарын үсэг зурсан. Төлөөллийн үүргийг гүйцэтгэх байдлаар зурсан нөхцөлийг *********ХХК нь зориудаар өөрөөр тайлбарлаж зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн үүрэгтэй адилхан маргаж хариуцагчаар тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс иргэн миний бие зээлдэгчийн бусдад төлөх зээлийн үүргийг үүргийн гүйцэтгэлд гүйцэтгэх түүний хөрөнгийг өөрт шилжүүлэх үндэслэлгүй тиймээс *********ХХК-ийн шаардаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тухайн компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг тус компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хүлээх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар компанийн тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн байдаг. *********ХХК-ийн агуулгаар хандаж маш тодорхой зээлдэгч буюу ******* ХХК-д зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг хүчээр авч төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс тус зээлийн гэрээний ******* нарт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагын хувьд итгэмжлэл нэг удаагийн шинжтэй гэдэг зүйлийн хэлдэг. Гэтэл тухайн 2 итгэмжлэлээс үзэхэд тодорхой нэгэн этгээд ******* банкны зээлийн зориулалтаар эсхүл Хөтөлт номгон ББСБ ХХК-ийн зээлд зориулж энэхүү итгэмжлэлийг ашиглана гэсэн үг өгүүлбэр огт байхгүй байдаг. Нэг жилийн хугацаанд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, үүргийн гүйцэтгэлд хангаж болно гэдгийг итгэмжлэл дээр дурдсан үүнийг нотлох баримт судлуулах явцад дэлгэрэнгүй судлуулна. Мөн гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гэрээг байгуулсан түүнээс биш **********аас *******д итгэмжлэл олгосон байдаг. Жишээ нь ******* нь н.Доржид итгэмжлэл олгоод н.Дорж нь манай банканд барьцаанд тавиагүй 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ дээр итгэмжлэлээр төлөөлж гарын үсэг зурж оролцсон байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээ нь 2019 онд байгуулагдсан байтал *******, *********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2021 оны банкны шинээр батлагдсан банкны худалдан авах гэрээ хуулийн зохицуулалтын дагуу зохицуулах ёстой гэж тайлбарлаж байна. Гэвч энэ нь 2019 онд анх үүссэн асуудал тэгэхээр хууль эргэж өнөөдрийн хүчингүй болсон хуулийг хэрэглэх ёстой. Гэрээ нь 2018 онд байгуулагдсан тэгэхээр хууль хэрэглээний хувьд алдаатай тайлбарлаж байна. Тэгэхээр 1995 онд батлагдсан банкны худалдах худалдаа ашиглаж байгаа юм. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь өөрт холбогдох хэргээ өөрсдөд холбогдох хэргээ хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь ямар агуулгаар хүчин бусад тооцуулах гээд байгаа нь тодорхойгүй иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хэдийг бариад байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс үндэслэлээ тодорхойлох ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээний үндсэн дээр талуудыг оролцуулахгүйн тулд мэтгэлцэх зарчмыг алдагдуулахын тулд арга хэрэглэж байна гэж үзэж байна. Тиймээс 56 дугаар зүйлийн үндэслэл зэргээр тодорхойлж чадахгүй бол бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэл, ******* ХХК-ийн 2018.01.25-ны өдрийн дугаар зээл хүсэх тухай албан бичиг, 2018.02.07-ны өдрийн ********** дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.02.07-ны өдрийн **********-01 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2018.01.26-ны өдрийн итгэмжлэл, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *********ХК-ийн 2019.04.09-ний өдрийн дугаар албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээл, зээлийн хүүний тооцоолол, иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, ******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, 2018.01.26-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн 2018.01.25-ны өдрийн дугаар зээл хүсэх тухай албан бичиг, ******* ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл хүсэгчийн анкет, үйлчилгээ эрхлэх гэрээ, тусгай зөвшөөрөл, үндэсний татварын албаны тодорхойлолт, 2018.02.06-ны өдрийн ****** дугаар зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн шинжилгээний тайлан, санал дүгнэлт, орлогын тайлан, мөнгөн урсгалын төсөөлөл, зээлийн баримт бичиг хүлээлцсэн акт, гүйлгээ хийх шийдвэр, 2018.02.07-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, барьцаалбар, 2018.02.07-ны өдрийн **********-02 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа гэрээ, зээлдэгчийн талаарх мэдээлэл, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, 2018.1.26-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, ******* ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан, депозит дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, франчайзийн гэрээ, орчуулга, зээлийг тах-д шилжүүлэх тухай, *********ХК-ийн 2019.01.31-ний өдрийн ******* дугаар зээлийн хорооны хурлын шийдвэр, зээл олгосны дараах шалгасан акт, зээлийн хяналтын тайлан, 2018.02.07-ны өдрийн **********-02 дугаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.12.24-ны өдрийн тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, 2018.02.06-ны өдрийн ****** дугаар зээлийн хорооны хурлын шийдвэр, чанаргүй активын хорооны хурлын шийдвэр, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Үндэсний татварын албаны тодорхойлолт, зээлийн баримт бичиг хүлээлцсэн акт, гүйлгээ хийх шийдвэр, чанаргүй зээлийн талаар авах арга хэмжээний санал, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, үндсэн хөрөнгийн тайлан, 2017 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын гэрээ, 2017.05.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, ******* ХХК-ийн 2018.01.25-ны өдрийн дүгээр албан бичиг, франчайзинг удирдах болон үйл ажиллагааны эрх шилжүүлэх гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн хувийн хэргийг тусгай актив хариуцан нэгжид шилжүүлэх акт, 2019.03.29-ний өдрийн чанаргүй активын хорооны хурлын шийдвэр, баримтуудыг ирүүлсэн. /1-хх-ийн 7-32, 213, 2-хх-ийн 102-250, 3-хх-ийн 1-25, 91-157 /

13. Хариуцагчаас ******* ХХК-ийн баталгаа өгөх тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, 2018.03.01-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.03.01-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019.01.16-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019.01.16-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2019.01.16-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2019.01.16-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2018.08.20-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2018.08.20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023.01.20-ны өдрийн дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн дугаар шийдвэр зэргийг ирүүлсэн . /1-хх-ийн 56-66, 72-76, 82-85, 3-хх-ийн 246- 250/

14. Гуравдагч этгээдээс 2022.03.28-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.10.20-ны өдрийн, 2021.06.03-ны өдрийн, 2021.07.05-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /4-хх-ийн 170-176/

15. Шүүхээс талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020.01.03-ны өдрийн дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, зээлийн дансны хуулга, депозит дансны хуулга, 2018.02.06-ны өдрийн ****** дугаар зээлийн хорооны хурлын шийдвэр, 2017 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, иргэний үнэмлэхний хуулбар, дугаар тусгай зөвшөөрөл, үйлчилгээ эрхлэх гэрээ, үйлчилгээ эрлэх гэрээ, зээлийн шинжилгээний тайлан, санал дүгнэлт, орлогын баримт, мөнгөн урсгалын төсөөлөл, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, 2018.01.26-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, ******* ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан, зээлдэгчийн талаарх мэдээлэл, эх баримтаас хуулбарлан авсан баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022.11.15-ны өдрийн дугаар албан бичиг, 2018.01.26-ны өдрийн итгэмжлэл, гэрчилгээний хуулбар, 2018.01.26-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018.01.26-ны өдрийндугаар ипотекийн гэрээ, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023.04.28-ны өдрийн **** дугаар дүгнэлт, 2018.02.07-ны өдрийн **********-01 дугаар үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.01.31-ний өдрийн итгэмжлэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 114-124, 130-174 , 3-хх-ийн 158-159, 223-233, 242-250, 4-хх-ийн 1-78, 91-99 /

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан зарим хэсгийг ханган шийдвэрлэж, хариуцагч *******, *******, ********, ***********, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1 Хариуцагч ***********, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********, ********* нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *********ХХК хариуцагч М.*******-******* нь зээлийн төлбөрт 28 500 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ******* ХХК, *******, М.*******-*******, *******, ********, ***********, ******* нартай ********** тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, алданги 20 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтайгаар авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******** тоот хариуцагч ******* ХХК-ийн дансанд 150,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Мөн дээрх зээлийн гэрээний баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан. Гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан тул өнөөдрийн байдлаар нэр бүхий 6 хариуцагч *******ас 170 753 797 төгрөг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр 2 үл хөдлөхөөр хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа дэмжиж байна. Бид Иргэний хуулийн дагуу нийт нэхэмжилсэн үнийн дүнгээ 6 хариуцагч нарт тэнцүү хувь хэмжээгээр хуваарилж нэг хариуцагчид 28,458,966.17 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэж тайлбарласан.

3. Хариуцагч ******* ХХК, ******* нар ...зээлийн төлбөрийг хувь тэнцүүлэн төлөхөд татгалзахгүй. гэж, хариуцагч *******, ********, ***********, ******* нар ...зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч ёстой этгээд нь ******* ХХК, захирал ******* нар тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.

4. Хариуцагч ***********, ******* нар ...зээлийн гэрээний зээлдэгч биш тул зээлийн гэрээний холбогдох хэсгийг хүчинтөгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, дэмжиж байна. гэж тайлбарласан.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********, ********* нар ...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ********* дугаар зээлийн гэрээ, **********-01 дугаар барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, өмчлөгч бидний зөвшөөрөлгүй хийгдсэн, өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн тул бидэнд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэж тайлбарлажээ.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Зээл олгох болсон үндэслэлийн тухайд:

******* ХХК нь Солонгос улсын сүлжээ түргэн хоол, рестораны үйл ажиллагааг Монгол Улсад оруулж ирж байгаатай холбогдуулан тус компанийн үндсэн салбар болох Nuclear Steak ресторан, лоунжед 200 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа үндэслэлээр 2018 оны 01 сарын 25-ны өдөр *********ХХК-нд хүсэлт гаргасан байна./2-р хх-ийн 102-126/

******* ХХК-ийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр ******* ХХК-ийн дээр 200 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг Гүйцэтгэх Н.Гантулгад даалгасан хувьцаа эзэмшигч нарын шийдвэр гарсан байна.

Дээрх хүсэлтийн дагуу ******* банкны зээлийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ****** дугаар хурлын шийдвэр гарч, уг шийдвэрээр ******* ХХК-д 150 000 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 127/

8. *********ХХК болон ******* ХХК нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ********** дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 150 000 000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан гэрээг байгуулсан байна.

8.1 Дээрх гэрээнд зээлдэгчийг төлөөлж ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар болох *******, *******, ********, *******, ***********, М.******* нар, мөн хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж *******, *******, ********, *******, ***********, М.******* нар гарын үсэг зуржээ./хх-ийн 12-16/

8.2 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр **********-01 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр *********ийн өмчлөлийн ********** улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74б байр, тоот, 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 840 000 төгрөгөөр, Д.Далайнхандын өмчлөлийн Ү-2204065704 улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, 49 байр, 6-05 тоот, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 72 450 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 17-20/

8.3 Дээрх гэрээний дагуу *********ХК нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн 3096001333 тоот дансанд 150 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч Хэг стард холдинг нь зээл авснаасаа хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүд 13 252 275.34 төгрөгийг төлсөн байх ба 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. /хх-ийн 32/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр *********ХХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба талууд эдгээр асуудлын тухайд маргаангүй байна.

9. Нэхэмжлэгч *********ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр албан бичгээр зээлдэгч ******* ХХК-д хүргүүлж байсан талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн ба талууд дээрх гэрээ байгуулагдсан болон хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба хариуцагч ******* ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, улмаар банк нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан байна.

10. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй хэдий ч уг зээлийг ******* ХХК төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан, түүнчлэн уг мөнгө компанийн дансанд орсон гүйлгээ хийгдэж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байхад компанийн хувьцаа эзэмшигч нарыг зээлдэгчийг төлөөлж гарын үсэг зуруулж, уг зээлийг авсан мэтээр зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Нөгөөтэйгүүр, дээрх зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019.01.16-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 20 хувийн хувьцааг, мөн өдөр хувьцаа эзэмшигч ******** нь 12.5 хувийн хувьцааг, 2018.08.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч *********** нь 30 хувийн хувьцааг тус тус *******эд худалдсан байх ба тус компанийн 90 хувийн хувьцаа эзэмшигч *******, 10 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар үлдэж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* /2018.08.07/болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна./1-р хх-ийн 115/

10.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 4-т Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно. Хамтарч зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна. гэж, 23 дугаар зүйлийн 1-д .Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө., 28 дугаар зүйлийн 1-т Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ. 28.2-т Зээлдэгч нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу батлан даагчтай гэрээ байгуулна. гэж заасан байна. /1995 оны/

10.2 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ., 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна., 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна., Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ., 9 дүгээр зүйлийн 9.1-т компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байна.

10.3 ******* ХХК-ийн дүрмийн 8.1-т Компанийн гүйцэтгэх удирдлага нь Компанийн гүйцэтгэх захирал байна. Компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. гэж заажээ.

11. Хэргийн баримт, талуудын тайлбар, хуульд заасан шаардлага зэргээс ******* ХХК-ийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор авсан зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хувьцаа эзэмшигч нар гарын үсэг зурсан гэх үндэслэлээр тухайн зээлийг хариуцах ёстой этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал хэргийн баримтаас нэхэмжлэгч *********ХХК нь хувьцаа эзэмшигч нарт зээл олгосон, түүнчлэн эдгээр нэр бүхий хүмүүс гэрээний дагуу зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй талаар баримтаар нотлоогүй байна.

11.1 Иймд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ********** дугаар зээлийн гэрээний дагуу ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд зээлдэгч байх тул хариуцагч *******, М.*******-*******, *******, ********, ***********, ******* *******ас зээлийн гэрээний дагуу төлбөрийг хариуцах үндэслэлгүй.

11.2 2023.05.05-ны өдөр нэхэмжлэгч *********ХХК зээлийн гэрээний үүрэгт 199 253 797 төгрөг гаргуулахаар шаардсаныг, *********ХХК нь 2019 оны 09 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 36 629 916 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 993 068 төгрөг, нийт 187 622 984 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэмжээнд шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, дээрх шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.*******-*******гийн зээлийн төлбөрт төлсөн хэсгийг хасаж, харуцагч ******* ХХК-иас 159 122 984 төгрөг гаргуулж, *********ХК-д олгохоор шийдвэрлэж, илүү нэхэмжилсэн 11 630 813 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

11.3 Шүүх дээрх зээлийн гэрээг хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж, харин хариуцагч хувьцаа эзэмшигч нар нь төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч ***********, ******* нарын сөрөг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба өөрөөр хэлбэл дээрх шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.

12. Барьцааны гэрээ болон бие даасан шаардлагын тухайд:

12.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр **********-01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ *********ХХК болон барьцаалуулагч *********, ********** нарын хооронд байгуулагдсан байна.

12.2 Барьцааны гэрээгээр *********ийн өмчлөлийн ********** улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, *** байр, **** тоот, 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 840 000 төгрөгөөр, ***********ын өмчлөлийн Ү-********** улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, ***** байр, ***** тоот, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 72 450 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, барьцаалбарт бүртгүүлсэн, барьцааны гэрээнд *********ийг төлөөлж ***********, **********ыг төлөөлж ******* нар гарын үсэг зурсан байна./1-р хх-ийн 17-20/

13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ********* шаардлагын үндэслэлээ ...********* тухайн үед ***********ад итгэмжлэл өгсөн байдаг хэдий ч уг итгэмжлэлээр ******* ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг олгоогүй. Өөрөөр хэлбэл *********** нь Хөтөлт номгон ББСБ-аас зээл авах зорилгоор уг итгэмжлэлийг хийлгэж, зээлээ авсан байдаг. гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ********** ...өөрийн төрсөн ах болох *******д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр барьцаанд тавиад зээлийн гэрээ байгуулахад барьцаанд гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд мэдүүлэх, мэдүүлэгт холбогдуулан лавлагаа авах, холбогдох зөвшөөрөлд гарын үсэг зурах гэсэн бүрэн хэмжээ хязгаартайгаар тодорхойлж эрхүүдийг итгэмжлэлийг олгосон, гэвч Хэг стар ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг буюу гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхийг олгоогүй. гэж тайлбарлаж байна.

13.1 Нэхэмжлэгч *********ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 01 сарын 26-ны өдрийн *********ээс ***********ад олгосон итгэмжлэлийг ирүүлсэн байна.

13.2 Харин **********аас *******д олгосон гэх итгэмжлэлийг ирүүлээгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр нотариатчаас холбогдох баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг хангаснаар, 2018 оны 01 сарын 31-ний өдрийн **********аас *******д олгосон итгэмжлэлийг архивын баримтаасаа гаргаж ирүүлсэн байна. /4-р хх-ийн 97/

13.3 Нэхэмжлэгч тал дээрх итгэмжлэлийн дагуу *********, ********** нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан, түүнчлэн зээлийн хорооны шийдвэрээр уг эд хөрөнгүүдийг барьцаалахыг зөвшөөрч гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарт бүртгүүлсэн тул гэрээ хуульд нийцсэн гэж тайлбарлав.

13.4 Шүүх дээрх барьцааны гэрээг хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэв.

Учир нь иргэн **********, ********* *******ас олгосон дээрх итгэмжлэлүүдэд ******* ХХК-ийн зээлийн барьцаанд өөрийн хөрөнгийг барьцаалах эрхийг тухайн этгээдүүдээр дамжуулан олгосон тухай хүсэл зориг дурьдагдаагүй, энэ талаар эрх олгоогүй байна.

13.5 Өөрөөр хэлбэл ***********, ******* нарт өөрсдийн нэрээр зээл авахад нь туслах зорилгоор тухайн хөрөнгүүдийг барьцаалах эрхийг итгэмжлэлээр олгосон гэж тайлбарласан **********, ********* нарын тайлбар үндэслэлтэй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үр дагаврыг шаардаагүй хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалбарт бүртгүүлсэн нь гуравдагч этгээд нарын өмчлөх, эзэмших эрхээс бусад эрхэд саад учруулж байх тул барьцаанаас чөлөөлөхийг даалгах агуулгаар шийдвэрт тусгах нь хууль зөрчихгүй гэж дүгнэв.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, бусад шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 159 122 984 төгрөг гаргуулж, *********ХХК-д олгож, хариуцагч *******, *******, ********, ***********, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11 630 813 төгрөгийн шаардлагыг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч *********ХХК нь хариуцагч М.*******-*******г нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр **********-01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *********ийн өмчлөлийн ********** улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, *** байр, *1 тоот, 44.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, **********ын өмчлөлийн Ү-2******** улсын дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж,** байр, *** тоот, 50 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцаалбарыг хүчингүй болгосугай.

4. Хариуцагч ***********, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 727 150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 150 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 953 565 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********ХХК-д олгож, нэхэмжлэгч *********ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 517 150 төгрөгийг гаргуулж, *********т, улсын тэмдэгтийн хураамжид 517 150 төгрөгийг гаргуулж **********ад тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, хариуцагч ***********, ******* нарт буцаан олгосугай.

7 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ