Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

2026           03           06                                        2026/ШЦТ/42  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн

Улсын яллагч Д.Ням-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг, ******* 02 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******/рд:М307310838/,

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсроолтой, ам бүл 5, аав, ах эгч нарын хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт ын /рд:М310241536/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Өсвөр насны шүүгдэгч овогт ын нь: ...С.*******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Д.гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг: “Улиастайн” 119 тоотод байх байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 3880000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 3880000 төгрөгийн хохирол учруулсан /*******/

  • С.*******тай бүлэглэн “2024 оны 05 дугаар сарын -ны өдрөөс 2024 оны 05 дугаар дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өртөөгийн 4-451 тоотод байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15060000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 15060000 төгрөгийн хохирол учруулсан /2432001130094/
  • С.*******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд хохирогч гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг гудамжны 56 тоотод байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 320,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 320000 төгрөгийн хохирол учруулсан/2432001250098/
  • С.*******тай бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс -ны өдрийн хооронд хохирогч А Эрдэнэтуяагийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сум Төмөр зам 1 дүгээр баг Депо 4-404 тоот хашаанд байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 3,310,000 эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 3310000 төгрөгийн хохирол учруулсан/2432000000100/

 

 Өсвөр насны шүүгдэгч******* нь: ...*******тэй бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар дугаар сарын 25-ны өдрийн хооронд хохирогч Д.гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, “Улиастайн” 119 тоотод байх байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 3.880,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 3880000 төгрөгийн хохирол учруулсан /*******/

  • *******тэй бүлэглэн “2024 оны 05 дугаар сарын -ны өдрөөс 2024 оны 05 дугаар дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өртөөгийн 4-451 тоотод байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15060000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 15060000 төгрөгийн хохирол учруулсан /2432001130094/
  • *******тэй бүлэглэн “2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд иргэн И.ийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг. Үйлдвэрийн 606 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч, “Самсунг” брендийн 49 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс, зургийн аппарат, алтан ээмэг 2 ширхэг, хөнгөн цагаан 20 литрийн сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогч И.т 1560000 төгрөгийн хохирол учруулсан /2432000910095/
  • *******тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд хохирогч Г.ийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сум, 6 дугаар баг Номт 3-329 тоот хашаанд байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 2669000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хохирогчид 2669000 төгрөгийн хохирол учруулсан /2432000780097/
  • *******тэй бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд хохирогч гийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг. Ширхэнцэг гудамжны 56 тоотод байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 320000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 320000 төгрөгийн хохирол учруулсан /2432001250098/
  • *******тэй бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 2024 оны 03 дугаар дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян-Арцат 9 дүгээр баг, Үйлчилгээний 22 тоотод байрлах мужааны цехийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 1015000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Даваадоржид 1015000 төгрөгийн хохирол учруулсан /2432000940099/
  • *******тэй бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс -ны өдрийн хооронд хохирогч А.Эрдэнэтуяагийн өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сум Төмөр зам 1 дүгээр баг Депо 4-404 тоот хашаанд байрлах байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 3310000 эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 3310000 төгрөгийн хохирол учруулсан/2432000000100/

            -С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн А.Баяртулгын өмчлөл, эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, “Номт” 434 тоотод байх байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 2000000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2000000 төгрөгийн хохирол учруулсан /2432001190096/хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Өсвөр насны шүүгдэгч*******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн талаар:

 

1. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын бүлэглэн хохирогч Д.гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Улиастайн 119 тоотод байрлах зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 05 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө нэвтэрч 3880000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж 3880000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

            Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрөө Спиртийн байранд амьдардаг юм. Ширхэнцэгийн 119 тоотод манай хашаа байшин байдаг юм. Би тэндээ өвлийн идэшний мах болон ойр зуурын эд зүйлээ хадгалдаг. 2024 оны 05 дугаар сарын -ны өдөр 14 цагийн орчим би хашаа байшиндаа очиход зүгээр байсан. Харин маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчим хашаа байшиндаа очиход манай байшинд хулгай орчихсон байсан. Вакум цонхны порчикыг түлхэж нээгээд хулгай орсон юм шиг байгаа юм. Байшинд хөлдөөгчид байсан 5 ширхэг үхрийн гуя, мөн байшинд байсан ногоон өнгийн хайрцагтай хутганы ком, биллъярдны өрөөнөөс майхан, аяны хөнжил, тосгүй шарагч, батарейтай дрилл, ягаан өнгийн нөтбүүк/эвдэрсэн/-ийг хулгайд алдсан. ...Алдагдсан үхрийн гуяыг тус бүр нь 35-40 орчим кг жинтэй байсан. Тиймээс 5 үхрийн гуя нийлээд 175 кг, нэг үхрийн махыг 17,000 төгрөгөөр тооцоолоход 2975000 төгрөгийн мах, хутганы комыг хүнээс бэлгэд авч байсан бөгөөд 150000 төгрөг, майхан 1000000 төгрөг, тосгүй шарагч 450000 төгрөг, батарейтай дрилл 80000 төгрөг, нөтбүүкийг 2000000 төгрөгөөр тус бүр үнэлнэ. ... Мэддэг хүн л авсан юм шиг байгаа юм. Гэхдээ надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...Би гомдолтой байна. өөрийн алдсан эд зүйлийг олж авмаар байна. ...Сүүлд нь нягталж үзэхэд гэрээс 5 ширхэг үхрийн гуяны мах, хутганы ком, тосгүй шарагч, аяны майхан зэрэг зүйлс алга болчихсон байсан. ...Би тухайн үхрийн махыг 20 оны 12 дугаар сарын эхээр идэшний үеэр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас авчирч байсан. Харин тосгүй шарагчийг 2024 оны 03 дугаар сарын эхээр ******* сумын зах дээрээс явуулын цахилгаан бараа зарж байсан хүмүүсээс худалдаж авч байсан. Аяны майхнаа 2017 оны хавьцаа эрээнээс авч байсан. Мөн хутганы комыг 2022 онд хүүхдүүд Америкаас авчирч надад бэлэглэж байсан. ...Манайхаас хулгайд алдагдсан эд зүйл болох хутганы ком ногоон өнгийн хайрцагтай, майхан саарал өнгийн 4 хүний багтаамжтай, тосгүй шарагч хар шаргал өнгөтэй байсан. Өөр содон шинж тэмдэг гэхээр зүйлүүдийг нарийн хэлж мэдэхгүй байна. ...Би хулгайд алдагдсан эд зүйлүүдийн хохирлын үнэлгээг хууль ёсны байгууллагаар тогтоолгоно. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 27, 29-30 дугаар хуудас/,

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Хаан банкны 5001696918 тоот дансыг эзэмшдэг. Надаас өөр хүн миний дансыг ашигладаггүй. ...2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Зүүнхараа захаар юм худалдаж авах гээд явж байсан. Тэгсэн манай найз болох над руу утсаар холбогдож “хямдхан мах байна авах юм уу” гэж надаас асуусан Тэгэхээр нь би “хаана тийм хямдхан мах байгаа юм” гэж асуутал “хажуу айлд хямдхан мах байна” гэхэд нь “за удахгүй очлоо” гээд утсаа салгасан. Тэгээд би найз болох ******* сум 9 дүгээр баг н 15 тоотод ороод сууж байтал гаднаас Дөлгөөнөө гэх манай хажууд байдаг залуу үхрийн нэг гуяны мах авч орж ирсэн. Би уг махыг “хэдэн кг мах вэ” гэж асуухад надад "20 гаран кг бол найдвартай байгаа, та 180,000 төгрөгөөр авчих” гэж хэлчхээд гараад явсан. Би Дөлгөөнийг гараад явсны дараа хажуу хөрш болох д утсаар залгаж “хямдхан мах хажуу талын хүүхэд зараад явж байна авах уу” гэж асуусан. Тухайн үед “найз нь нэг бүтэн гуяны махыг нь авчихъя” гэж утсаар хэлсэн. Тэгээд миний Хаан банкны данс руу 180000 төгрөг шилжүүлэхэд нь би буцаагаад Дөлгөөнөө гэх хүүхдийн Хаан банкны данс руу мах худалдаж авсан өөрийн 180000 төгрөгийг нийлүүлээд нийт 360.000 төгрөг шилжүүлэхэд “махыг оруулаад өгчихлөө” гэж хэлсэн. Би “дахиад мах үлдсэн юм уу” гэж Дөлгөөнөөс асуухад надад “хот руу явуулах гэж байгаа мах л байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Дөлгөөнөө манай гэрт орж ирээд "танайх хөлдөөгчтэй юм байна, манайх жижиг хөргөгчтэй болохоор мах багтахгүй муудчих гээд байна” гэж хэлэхэд нь “хэзээ авах юм” гээд асуутал “удахгүй авчихна” гэж хэлээд 2 уут ясгүй үхрийн цул мах манай хөлдөөгчид хийж тавьсан. ...Би Дөлгөөнбаярыг сайн танихгүй. Хөрш айлын хүүхэд гэдгээр нь мэднэ. ...Би тухайн үед Дөлгөөнбаяраас үхрийн гуяны 7-8 кг мах худалдаж авсан. Надаас өөр манай хажуу талын хөрш айлууд болох , , нар худалдаж бас авсан. ...Би Дөлгөөнбаяраас тус махыг “хаанаас ирсэн, юун мах авчирч зар байгаа мах вэ?" гэж асууж байсан. Дөлгөөнбаяр надад “Говиос ирсэн мах байгаа юм” гэж хэлж байсан. ...Тухайн үед надад хэдэн кг үхрийн гуяны мах байгаа талаараа хэлээгүй. ...Байхгүй. Би уг махыг буцаагаад өгчихсөн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг: ...Би танина. Бид нар найзууд нэг гудамжны хөрш айлууд байгаа юм. ...2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад найз гэрт орж ирсэн. Тэгээд “хямдхан мах зарж байна, хоёулаа орж үзье” гээд намайг айл руу дагуулж явсан. Тэгэхэд хөрш гудамжны айл болох Дөлгөөнөө гэдэг хүүхдийн гэрт ороход Дөлгөөнөө “энд мах байгаа ийшээ орж үз” гээд зуны байшин руу дагуулж орсон. Тус байшинд би найз ийн хамт ороход модон орон дээр 3 ширхэг үхрийн гуяны мах байсан. Бид 2 тэр махнуудыг үзэж байгаад энэ хэдэн кг болох бол гэж асуухад “21 кг бол байгаа. та хоёр 18 кг-р бодоод ав” гэж хэлсэн. Тэр үед би “энэ мах хаанаас ирсэн талаар тодруулж” асуухад “Говиос ирсэн мах байгаа юм” гэж хэлсэн. Тэгж үзэж байгаад гэрээс нь гараад гэдэг найзыгаа дуудаж уулзаж. ярилцаж байгаад , бид гурав нэг үхрийн махыг нь хувааж авахаар болж Дөлгөөнд хэлж нэг махыг нь авсан. Тэгээд бид гурав тухайн худалдаж авсан махаа хувааж авцгаасан. ...Би танина. Надтай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Харин манай гудамжны хөрш айлын хүүхэд гэдгээр нь мэднэ. ...Би тухайн үед мах худалдаж авахдаа хувааж авсан махныхаа мөнгийг нөхөр ын эзэмшлийн Хаан банкны 5001352842 тоот данснаас найз ийн Хаан банкны данс руу нэг удаагийн гүйлгээгээр нийт 120,000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Х. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би танина. нь манай хажуу зэргэлдээ гудамжинд байдаг. Бид нар хөршүүд байгаа юм. ...Би тухайн өдөр ээс мах худалдаж аваагүй. Харин 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад манай гудамжинд байдаг Дөлгөөнөө гэдэг хүүхэд гэрт орж ирээд надаас “мах авах уу” гэж асуусан. Тэгээд би найз ын хамт Дөлгөөний гэрт ороход 3 ширхэг үхрийн мах зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Би “махаа хэдээр зарах” талаар асуухад “1 ширхэг махыг кг-г нь 10.000 төгрөг” гэж хэлсэн. Би найз ын хамт гэрээс гараад т утсаар “хямдхан мах байна, авах уу” гэж асуутал “зах явж байна, одоохон очлоо” гэж хэлсэн. Төд удалгүй гэртээ ирж “юун махны талаар" асуухад би “хажуу хөршийн хүүхэд хямдхан мах зарж байна авах уу” гэж асуусан. Тэгээд би найз , нарын хамт Дөлгөөний авч ирж өгсөн махыг хувааж авсан. ...Би Дөлгөөнбаярыг сайн танихгүй. Харин нэг гудамжны хөрш хүүхэд айлын хүүхэд гэдгээр нь мэднэ ...2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би найз ын гэрт ороод юм яриад сууж байтал гаднаас Дөлгөөнөө орж ирээд мах авах уу? гэж асуусан. Тэгээд би ын хамт Дөлгөөнбаярын гэрт орж үзэхэд 3 ширхэг үхрийн мах байсан Тэгсэн нэг махыг нь 1 ширхэг махыг 18 кг-р бодоод 180.000 төгрөгөөр авчих гэж хэлж байсан. Тэр үед хаанаас ирсэн мах вэ гэж асуухад “би Говьд ажиллаж байгаад ирэхдээ олноор нь авчирсан” гэж хэлсэн. Тэгээд би найз , нарын хамт 1 ширхэг үхрийн махыг хувааж авсан. Махны мөнгөө бид нийлүүлж 180.000 төгрөг болгоод өөрийн Хаан банкны данснаасаа Дөлгөөнбаярын Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би гэдэг хүнийг танина. Манай гудамжны хөрш, миний эхнэрийн найз байгаа юм. ...2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Сэлэнгэ аймаг ******* сумын орос цэргийн ангийн хашааны ажил хийж байсан. Тухайн өдөр өдрийн хэдэн цаг болж байсныг санахгүй байна, над руу өөрийн 99790589 дугаарын утсаар миний 890913 дугаарын утас руу залгаж “манай хөрш айлын жижигхэн байшинтай хүүхэд Дөлгөөнөө гайгүй хямдхан үхрийн мах зарж байна, нэг үхрийн гуяны махыг хуваагаад авъя” гэж надад хэлээд утсаа салгасан. Тэгсэн над руу эргэж залгаад “хот руу ах руугаа өгч явуулах гэж байсан дахиад нэг үхрийн гуя байгаа гэнэ авах уу” гэж надаас асуусан. Тэгээд хувааж авах гэж байсан махаа болиод “би ганцаараа нэг махыг нь авахаар” болсон. Надад “үхрийн нэг гуяны мах нь 18 кг болох юм байна" гэж хэлэхэд нь би “ямар учиртай мах билээ” гэж тодруулж асуухад “хөдөө Говьд ажиллаж байгаад цалингийнхаа оронд мах авчирсан" гэж хэлсэн. Тэгээд би нэг үхрийн махыг 18 кг- р бодож 180,000 төгрөгийг найз ийн данс руу шилжүүлсэн. ...Би тухайн өдөр мах худалдаж авахдаа мөнгөө дансаар шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны 5001648206 тоот данснаас найз ийн Хаан банкны 5001696918 тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 180.000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

2. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын бүлэглэн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өртөөний 4-451 тоотод оршин суух, хохирогч гийн өмчлөлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 05 дугаар сарын -ны өдрөөс 2024 оны 05 дугаар дугаар сарын 06-ны өдрийн орчимд нэвтэрч 15060000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 15060000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын Төмөр зам 1 дүгээр баг, Өртөөний 1-451 тоотод 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш амьдарч байгаа. Би ******* сумын Төмөр зам 1 дүгээр баг, Өртөөний 1-451 тоотыг өөрөө худалдаж авсан миний эзэмшил, өмчлөлийн хашаа байшин байгаа юм. Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны 11 цаг 15 минутад гэрээсээ гараад суудлын галт тэрэгт суугаад Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хот руу явсан талаараа миний төрсөн хүү , бэр нар мэдэж байгаа. Өөр хүн бол мэдээгүй. Би Зүүнхараад бол тавьж мэдэх хүн байдаггүй юм. Хулгай манай гэр рүү орсон талаар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөр гэртээ ирээд хулгайд алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд манай байшин нь 3 өрөөтэй бөгөөд 2 жижиг өрөө бас байдаг. Тэр жижиг өрөөний зүүн талын өрөөнд байсан шаргал өнгийн авдрын цоожийг сугалаад дотор нь байсан монет бөгж 3 хос, монет гинж 1 ширхэг, монет бугуйвч 3 ширхэг, монет бүрмэл цаг 1 ширхэг, даралтын монет бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, колони гинж ногоон /маргад чулуун шигтгээтэй/ 1 ком, ногоон маргад шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, шар чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, колони гинж 1 ком, шар чулуун шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ногоолин шигтгээтэй ээмэг, бөгж 1 ком, сваровски шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 ком. хар ман чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 ком, цэнхэр циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 ком, ягаан амьстист чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, колони 1 ком, 3 ширхэг ягаан амьстист шигтгээтэй мөнгөн бугуйвч, ногоон хаш чулуун хүзүүний зүүлт 1 ширхэг, мөнгөн хэт цохиур 1 ширхэг, жижиг мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн зоос 1 ширхэг, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Анар чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, колони, гинж 1 ком, шар ман чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж 1 ком, цэнхэр чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, колони, гинж 1 ком. сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, цагаан хар өнгийн сувдан бугуйвч 1 ширхэг, хар сувдан ээмэг 1 хос алга болсон байсан. Баруун талын өрөөнөөс бол алга болсон зүйл байхгүй байсан, авдрын цоожийг нь эвдсэн байсан. Хар хүрэн түрүүвч дотор байсан 700,000 төгрөг, доллар 5000 дэвсгэрт 2 ширхэг, 2-ийн дэвсгэрт 2 ширхэг, 1-ийн 2 ширхэг, 3,500,000 рубль алга болсон, мөн шар болох чулуун шигтгээ 1 ширхэг, ягаан амьстист чулуун шигтгээ 4 ширхэг, 2 ширхэг сувд, самсунг үйлдвэрийн загварыг нь мэдэхгүй байна 1 ширхэг гар утас алга болсон байсан. ...Алга болсон зүйлс нь бүгдээрээ миний эд зүйлс байсан. Авдар дотроос л эд зүйлс авсан байна лээ. ...Би алга болсон эд зүйлсийн үнийг нь судалж байгаад хэлнэ. Хуучны эд зүйлс их байсан юм. ...Надад хулгайлсан гэж сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрийн түлхүүр надаас өөр манай хүүхэд д байдаг, өөр хүнд байдаггүй. Дотроос нь эд зүйлс алга болсон зүүн өрөөний хаалгыг би түгжээд явчихсан байсан, түлхүүр нь надаас өөр хүнд байдаггүй. Дотроосоо бол түлхүүргүй онгойчихдог юм. ...Гомдолтой байна. Эд зүйлсээ олж авмаар байна. Буруутай хүнийг олж тогтоон хариуцлага тооцож өгнө үү. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 1-124 дүгээр хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ээж Мягмарсүрэнгийн хамт 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн суудлын галт тэргээр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд буцаад 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 40 минутад Улаанбаатар хотоос Зүүнхараад суудлын галт тэргээр ирсэн. 2024 оны 05 дугаар сарын 06-ны 19 цаг өнгөрөөгөөд ээжийн хашааны модыг нь услах гээд эхнэр, 2 хүүхдийн хамт ирээд усалсан. Манай хүү Тайхар ээждээ “эмээгийн байшингийн цонх нь завсартай байна гэж хэлсэн байсан, тэрийг нь манай эхнэр тоохгүй “аав нь дотроос нь онгойлгосон байх” гэж хэлсэн байсан. Би болохоороо цонх руу ойртоогүй коридор хэсгээс нь шланк аваад айлын шланктай залгаад хүүхдэд өгөөд ээжийн модыг нь хагалаад дуусаад очсон чинь манай эхнэр “портчик нь онгорхой байна, чи онгойлгосон юм уу” гэж надаас асуухаар нь би “үгүй” гэж хэлээд байшин руу орсон чинь ээжийн унтдаг зүүн талын жижиг өрөөний хаалга онгорхой байхаар нь гайхаад юу өөрчлөгдсөн байна гээд харсан чинь анзаарагдах юм байхгүй байсан. Тэгээд сайн хараад байсан чинь авдрын цоожийг нь мултлаад авдар дээр тавьчихсан байсан, тэгээд ээж рүү залгаад “хулгай орсон байна” гэж хэлээд, тэгсэн чинь ээж “юу алга болчихсон байна, үз дээ” гэхээр нь авдрын тагыг хоёр талаас нь бариад доош нь тавиад юмыг нь үзсэн чинь ээжийн хэлсэн “түрүүвчинд нь байсан мөнгө байхгүй, монет эдлэл, мөнгөн эдлэл байгаа” гэхээр нь үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд сайн ухаж үзсэн чинь байхгүй байхаар нь цагдаад мэдэгдэх гээд утсаар ярих гэсэн хэрхэн залгахаа мэдэхгүй, өөрөө ирж дуудлага өгсөн юм. ...Би онгорхой байсан цонхны дотор талын бариулаас барьж түгжсэн. Мөн авдрын таганд хүрсэн, авдар дээр тавьсан байсан цоожинд хүрээгүй. Өөр зүйлд хүрсэн юм байхгүй. ...Ээжийг эзгүй байгаа талаар мэдэх хүн байхгүй байх. Зүүнхараад 20 оны намар ирсэн юм. ...Сэжиглэж байгаа хүн бол байхгүй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/

Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хотод “Урт цагаан”-д алт, мөнгө, монет авдаг ченж хийдэг байгаад одоогоор хийх ажилгүй гэрээр байгаа. 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дүү “хэдэн хүүхдүүд мөнгөн эдлэл зарна гэж байна, та сонирхох юм уу” гэж утсаар холбогдсон. Би одоо ямар утсаар холбогдож мөнгөн эдлэл авсан талаар санахгүй байна. Сэлэнгэ аймгаас явж байна гээд 14-16 орчим насны 2 эрэгтэй үе тэнгийн бололтой 1 эмэгтэй байсан. Тэгээд надад их хэмжээний мөнгөн эдлэл болон монет бөгж 1 ширхэг, өрөөсөн монет ээмэг байсан. Дээрх бүгдийг нийлүүлээд 1.474,000 төгрөгөөр худалдан авсан. Намуунцэцэг гэх хүний данс руу явуулсан. ... Би дээрх эд зүйлсийг зарж борлуулсан. Одоо надад байхгүй. Надад зарахдаа “ээж, аавын эд зүйлс” гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/

 

3. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэг гудамжны 56 тоотод оршин суух, гийн өмчлөлийн  байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 05 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө нэвтэрч 320000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 320000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн ******* сум Ширхэнцэг гудамжны 56 тоотод хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би охинтойгоо хөдөө тус сумын 1 дүгээр баг “Орхироо” хэсэгт малаа маллаж амьдардаг, зарим үед гэртээ ирдэг юм. Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай хүүхдүүд хашаанд ногоо тарьж байгаад орой бүрэнхий болох үеэр хүүхдүүд хаалга түгжээд гадна хаалгаа хаагаад гэрийн гаднаас хөдлөх гэж байна гэж утсаар ярьсан юм. Тэгээд хүүхдүүд гэрээс ч яваад хөдөөгөөс манай хүү төв орж хононо гэхээр нь явуулчихсан чинь гэртээ очоод над руу залгаад гэрт хулгай орчихсон юм шиг байна хаалга онгорхой байна гэхээр нь хүргэн хүү рүү утасдаад цагдаад дуудлага өгүүлсэн юм. Би маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэртээ очиж харахад хаалганы цоожийг ямар нэг юмаар цохиж эвдсэн байсан бөгөөд гэр дотор нь хамаг юм замбараагаа алдсан байсан. Гэрээс алга болсон эд зүйлсийг бүртгэхээр очиж үзсэн юм. Тэгсэн чинь гэрийн том өрөөний шкаф болон модон авдруудад хувааж хийсэн байсан 10 шил архи алга болсон байсан бөгөөд би архины нэрийг нь сайн мэдэхгүй. Мөн авдар дотроос бэлэн 300.000 гаруй төгрөг, бас төрийн банкны виза карттай хамт бэлэн 80.000 төгрөг, виза карт зэрэг зүйлс алдагдсан байсан. Манай гэрийн авдруудад авч болох олон мөнгөн аяга: үнэт эдлэлүүд байсан бөгөөд тэдгээр аяганаас нэг аяганы мөнгө металл хэсгийг нь эвдэж салгасан байсан. Тэдгээр аяга болон үнэт эдлэлүүдээс алга болсон эсэхийг нь мэдэхгүй их л олон аяга байдаг юм Одоохондоо өөр алга болсон зүйл мэдэхгүй байна. Гэртээ очиж тухтай бүртгээгүй байна. ...Би тэдгээр архины нэрийг нь мэдэхгүй зарим нь шилтэй, зарим нь шилнийхээ гадна талд төмөр савтай, хайрцагтай янз бүрийн гадна дотнын үйлдвэрийн 10 гаруй шил архи байсан юм, бүгдийг нь аваад явсан байсан. ...Манай охин халамж авдаг төрийн банкны виза карт байсан юм. Тухайн артнаас 5 удаагийн гүйлгээгээр 340.000 төгрөгийн зарлага гарсан байсан. ...нийт халдсан мөнгө нь 720,000 төгрөг гэж тооцоолж байна. Мөн 10 гаруй шил архи алдагдсан. Мөн авдар дотор байсан мөнгөн аягануудаас 1 ширхгийг юу ч үгүй эвдчихсэн байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй байх гэж бодож байна. Авдруудын цоож, хаалганы цоож түгжээ зэрэг зүйлсийг эвдсэн тул хохирлоо барагдуулж авна. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 144-145 дугаар хуудас/

 

4. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Депогийн 4-404 тоотод оршин суух, А.Эрдэнэтуяагийн өмчлөлийн  байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 05 дугаар сарын 12-оос 24-ний өдрийн орчимд нэвтэрч 3310000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 3310000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Хохирогч А.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн галт тэргээр Улаанбаатар хот руу хүүхэд харах зорилгоор яваад 2024 оны 05 дугаар сарын -ны өглөө 11 цагийн үед Улаанбаатар хотоос нөхрийн хамт гэртээ буюу ******* суманд ирээд гэртээ ортол манайд хүн ороод бүх эд зүйлсийг нураагаад хаячихсан байсан. Би нөхрийгөө ажилдаа явахаар нь Улаанбаатар хот руу очиж хүүхдээ хардаг нөхөр ажлаасаа бууж ирэхээр нь хамт буцаад гэртээ ирдэг байсан сүүлийн хэдэн сар ийм байдалтай явсан. ...7 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг бугуйн цаг зэрэг. Эхний мөнгөн аяга нь дунд гарын мөнгөн аяга “БАУ 1 дүгээр анги 2012 оны ангийн аварга А.Эрдэнэтуяа” гэсэн бичигтэй, зузаан амсартай мөнгөн аяга манай ажлын хамт олноос 2012 онд бэлэглэж байсан. Би үнэлгээг нь сайн мэдэхгүй байна. Хоёр дахь мөнгөн аяга нь дунд гарын мөнгөн аяга “БАУ 1-р анги 2002 оны ангийн аварга А.Эрдэнэтуяа” гэсэн бичигтэй. Манай ажлын хамт олноос 2002 онд бэлэглэж байсан бусдаасаа бага зэрэг том байсан. Би үнэлгээг нь сайн мэдэхгүй байна. Гурав дахь "Сайншанд татах хэсэг 5 дугаар зууны хамт олноос Х.өд” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга манай нөхөрт ажлын хамт олон 2018 онд бэлэглэж байсан. Дөрөв дэх мөнгөн аяга "Сайншанд татах хэсэг ҮЭ-үйлдвэрчний эвлэлийн хорооноос” гэсэн бичигтэй, дунд гарын мөнгөн аяга манай нөхөрт ажлын хамт олон 2018 онд бэлэглэж байсан.Тав дахь мөнгөн аяга нь цулгуй, дунд гарын мөнгөн аяга байсан. Энэ мөнгөн аягыг 350,000 төгрөгөөр үнэлж байна. Зургаа дахь мөнгөн аяга нь цулгуй, дунд гарын мөнгөн аяга байсан. Энэ мөнгөн аягыг би 250,000 төгрөгөөр үнэлж байна. Долоо дахь мөнгөн аяга нь цулгуй, жижиг хундаганы зориулалтаар ашигладаг мөнгөн аяга 50,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Монгол улсад үйлдвэрлэгдсэн Эхлэл брэндийн “Smartcors” загварын хар өнгийн цаг. Би тухайн цагийг 2024 оны 04 дүгээр сарын эхээр 0.000 төгрөгөөр худалдаж авч байсан бараг зүүгээгүй шинээрээ байсан. Би 0.000 төгрөгөөр үнэлж байна. Хөөргийг би 2019 онд 800,000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн нуухтай энгийн толгойтой, зэс халбагатай, цэцэгт мана гэх хөөрөг. Би тухайн хөөргийг 800,000 төгрөгөөр үнэлж байна. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 1-3 дугаар хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэргийн талаар:

 

5.Өсвөр насны шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Үйлдвэрийн 606 тоотод оршин суух, И.ийн өмчлөлийн  байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 31-ний өдрийн орчимд нэвтэрч 1560000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1560000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Хохирогч И. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13:00 цагийн үед манай дүү И.Алтанзул миний Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг Үйлдвэрийн 606 тоотод байрлах гэрт ирчхээд 15:00 цагийн үед Сүхбаатар сум орохоор явсан. Тухайн үед гэрт ирэхэд эд хогшил зүгээр байсан гэх. Тэгээд 7 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 цаг өнгөрч байхад өөрийн бага дүү И.Өлзийбаатарын хамт тус тоотод гэртээ ирээд дотогш ороод байшингийнхаа 1 давхарт цэцгээ услаад зогсож байтал манай дүү намайг “та 2 давхрын цонхоо онгойлгочихсон байгаа юм уу” гэж асуусан. Хариуд нь "би дээшээ 2 давхарт гарч амжаагүй байна" гэж хэлээд 2 давхарт гарч ирээд хартал телевизор, дунд гарын мөнгөн аяга зэрэг зүйл байхгүй, цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Самсунг брэндийн 49 инчийн лед телевизор, дунд гарын “Номголжин ХХК- ний 5 жилийн ойгоор ажилчдаас дурсгав” гэсэн бичиглэлтэй мөнгөн аяга 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсан. ...Би санахгүй байна, 3-4 зүйлийн өмнө байх, тухайн үед уг телевизорыг 2600000 төгрөгөөр авч байсан. ...Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд эхнэр ийн хамт байж байгаад бид хоёр цуг Баруунбүрэн явсан. ...Манай гэрээс миний хэрэглэж байсан М-коп загварын-05100 гэсэн зургийн аппарат, цүнхтэй 2 дурантайгаа алга болчихсон байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ...Би хаан банканд 5001503665, 5001726376. 5305456545 тоот дансыг эзэмшдэг юм. ...Би өөрийн 5001503665 тоот дансыг одоогоор ашиглахгүй байгаа. Уг дансыг миний төрсөн дүү *******, Д.Нямтайван хоёр ээлжлээд эзэмшиж байгаа. ...5001503665 тоот дансанд 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр 2,244,000 төгрөгийн орлого орсон. Би мөнгө орсон гэдгийг миний утсанд мессеж ирэхээр нь мэдсэн. Тухайн үед би дүү *******ээс “сая 2,244,000 төгрөг дансанд орлоо, ямар учиртай юм” гэж асуутал ******* "ажил хийсэн цалин хөлс" юм гэж хэлсэн. ...Би Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаа. Дүү ******* Сэлэнгэ аймгийн ******* суманд сургуульд явдаг учир хичээлийн хажуугаараа ажил хийгээд цалин орсон гэж хэлсэн юм бол уу гэж бодсон. ...2024 оны 04 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 1-тийн дэвсгэртэй 11 ширхэг доллар надад ******* өгсөн. Би уг долларыг өмнө өөрт байсан хэдэн доллартой нийлүүлээд Монгол мөнгөөр сольсон юм. ...Хэний доллар гэдгийг хэлж байгаагүй. “Танд доллар байгаад байдаг болохоор надад байгаа 11 ширхэг долларыг авчих” гэж хэлэхээр нь юм бодоогүй авсан юм. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Төрийн банканд 313101855315 дугаарын дансыг 2024 оны эхээр нээсэн. ...Би ажлын хажуугаар “камер авах” зорилготой зарын дагуу камер худалдан авсан. Уг “05100 камер”-ыг надад ямар хүн авчирч зарсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн дансны хуулгыг харахад өөрийн Төрийн банкны 313101855315 тоот данснаас Хаан банкны 5001503665 тоот Намуунцэцэг гэсэн тоот дансанд 380,000 төгрөг шилжүүлж дээрх камерыг авсан байна. ...Надад зарахдаа “өөрийн камер, мөнгө хэрэг байна” гэж хэлж зарсан байх, би сайн асууж байгаад авсан. Одоо худалдан авсан камер надад байхгүй. Би цааш нь зарж борлуулсан. ...05100 камерыг авахад цүнхтэй байсан”. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/

 

6.Өсвөр насны шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Номтын 3-329 тоотод оршин суух, Г.ийн өмчлөлийн  байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 03 дугаар сарын 12-өөс 13-нд шилжих шөнө нэвтэрч 2669000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 2669000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

                Хохирогч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манайх Сэлэнгэ аймгийн ******* сум, 6 дугаар баг Номт 3-329 тоотод байдаг юм. Сүүлийн 3 хоног манай гэр эзгүй байсан юм. Учир нь манай нөхөр Улаанбаатар хот руу ач хүү, охиноо харах гээд явсан юм. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагийн үед гэрээ очиж эргээд, охиндоо өгөх гэж авсан монет ээмгээ 1 давхрын баруун талд байх хүрэн тавиар дээр тавиад гэрээсээ гарсан. Тэр үед манай гэрт хулгай орсон зүйл байгаагүй. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 20:00 цагийн үед гэртээ хонох гээд ирэхэд манай гэрийн хаалга түгжээтэй хэвээрээ байсан, хаалга онгойлгоод ороход үүдний хэсэгт гампанзыг саарал өнгийн хулдаасан уутнаас нь гаргаад тавьчихсан уут нь байхгүй болчихсон байсан. Гэртээ орсон чинь үүдний шүүгээний хаалгыг онгойчихсон байхаар нь цааш харсан чинь бүх юмыг бусниулаад хаячихсан байхаар нь хулгай орчихсон байна гэж мэдсэн. ...Манай гэрийн хойморт стинк дээр Урбин улаан шигтгээтэй /дөрвөлжин/ 3 хос ээмэг бөгж /монет бүрмэл/, цагаан чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 3 хос, Хар мөнгөн унждаг ээмэг, 3 хэсэг цагариган хэлбэртэй монет хос ээмэг, хүүхдийн шувууны хэлбэртэй монет ээмэг 1 хос, охины маань гоёл чимэглэлүүд, эмэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гээгдүүлсэн өрөөсөн, хаягдсан үнэт эдлэл нийлүүлж уутанд хийсэн байсан мөнгөн эдлэлүүд алга болсон байсан. Мөн гарын бугуйн цаг 2 ширхэг алга болсон ба нэг цаг нь цагаан оосортой бөөрөнхий эмэгтэй цаг, алтлаг шар өнгөтэй эмэгтэй жижиг бөөрөнхий хэлбэртэй, давхар бугуйвчтай бугуйн цаг, sony загварын 32 инчийн зурагт, 1 ширхэг lenovo загварын нөтбүүк, ургамлын тос, ууттай бууз, “КЕN” загварын 220w түрдэг цахилгаан гар хөрөө /дунд зэргийн хэмжээтэй уран хөрөө/, “КЕМ” загварын 220w цахилгаан дрилл /улаан хүрэн өнгөтэй/, 25 кг шуудаатай гурил, угаалгын нунтаг, нойлын цаас зэрэг зүйлс тус тус алдагдсан байна. …гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 71, 72-73 дугаар хуудас/

            Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Урт цагаан”-д алт, монет, мөнгөн эдлэл худалдан авдаг лангуун дээр суудаг байсан. Урт цагааны барилга буугдаад хийх ажилгүй гэртээ байгаа одоо. Би одоо гэрээр фейсбүүк дээр “Алт, монет. мөнгөн эдлэл худалдан авна” гэсэн зар байршуулж дээрх эд зүйлсийг гэрээр авч байгаа юм. ...Би фейсбүүк дээр “алт, монет, мөнгөн эдлэл авна” гэж өөрийн “88088302” дугаарын утсыг байршуулж зар тавьдаг. Би өөрийн дансны хуулгыг харахад 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр 2 хүүхэд надтай утсаар холбогдож “Алт, монет, мөнгөн эдлэл” авдаг уу гэж асуухаар нь “Авч байгаа гэрээрээ” гээд хэлсэн. Тэгээд гэрээ заагаад өгөөч гэж хэлэхээр нь өөрийн байгаа хаяг Баянгол дүүргийн 10 дугаар хороолол 806-58 тоот хаягийг хэлсэн. Манай гэрт хоёр хүүхэд ирж “Алтан ээмэг, алтан бөгж болон дунд гарын 2 мөнгөн аяга” надад зарсан юм. Би тухайн эд зүйлийг 2.244.000 төгрөгөөр худалдан авч бэлэн мөнгө байхгүй байсан учир данс руу явуулъя гэж хэлтэл надад хаан банкны 5001503665 / овогтой Намуунцэцэг/ тоот дансанд өөрийн хаан банкны 5063091193 тоот данснаас нэг удаагийн гүйлгээгээр 2.244.000 төгрөг шилжүүлсэн... Би тухайн хоёр хүүхдээс хэний эд зүйлс зарж байгаа юм гэж асуутал “Манай найз охины эд зүйлс” юм сая орж ирээгүй байрны доор сууж байгаа гэж хэлсэн юм... Би тэр даруй худалдан аваад маргааш, нөгөөдөр нь цааш нь зарж борлуулсан. Дээрх худалдан авсан эд зүйлс надад байхгүй... Алтан ээмэг, алтан бөгж болон дунд гарын 2 мөнгөн аяга зарсан. Үүнээс гадна мөнгөн бөгж 1 ширхэг, шүрэн бугуйвч 2 ширхэг, мөнгөн хос ээмэг, зүүлт надад зараагүй, би худалдан аваагүй юм. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/

 

            7. Өсвөр насны шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 9 дүгээр баг, Үйличлгээний 22 тоотод оршин суух, Д.Даваадоржийн өмчлөлийн мужаан цехэд буюу хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах саванд 2024 оны 03 дугаар сарын -ны өдрөөс 25-ны өдрийн хооронд нэвтэрч 1015000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1015000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

            Хохирогч Д.Даваадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум 9 дүгээр баг Үйлчилгээний 22 тоотод байрлах мужааны цехээ очиж шалгахад хаалга нь онгорхой цоожны цүүг нь тастаад эвдэлчихсэн хулгай орсон байдалтай байсан. Тэгэхээр нь дотор нь явж ороод эд зүйлээ бүртгэж үзтэл 220-ын гагнуурын аппарат, 220-ын суурин төмөр тастагч, том төмөр тастагч, жижиг тастагч, саарал өнгийн түрдэг хөрөө зэрэг дандаа цахилгаан байхгүй болчихсон байсан. ...Би 2024 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн орчимд Хэнтий аймаг руу явахаасаа өмнө шалгаж үзчихээд явсан. Тэгэхэд хулгай ороогүй зүгээр байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3 хоногийн дараа дахин ирж шалгаж үзэхэд хулгай орж эд зүйлс алга болсон байсан. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 198-199 дүгээр хуудас/

 

            8.Өсвөр насны шүүгдэгч******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Номтын 434 тоотод оршин суух, А.Баяртулгын өмчлөлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэвтэрч 2000000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

            Хохирогч А.Баяртулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд хүүхдээ аваад хуучин таван давхарт очихоор гэрээсээ гарсан. Намайг гэрээсээ гарах үед манай гэрийн бүх зүйл эмх цэгцтэй авдар цоожтой байсан. Би бүх хаалга цонхоо түгжээд шалгаад гарсан. Хуучин таван давхарт очоод би 4-5 цаг орчим болсон. Би хүүхдээ усанд оруулаад, хувцсаа угааж дуусаад хүүхдээ аваад гэртээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01 цагийн үед буцаад ирсэн чинь хойморт байсан зурагтын хажуу талын мөлхөө стенк дотор байсан 5 шил архийг гаргаад газар тавьчихсан хоймор хэсэгт байсан авдрын цүүг хөшсөн байдалтай байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн өдөр манай гэрээс 1 ширхэг хөөрөг алга болсон байсан. Алдагдсан хөөрөг нь “шөрмөс мана” гэх нэртэй, гуулин нуухтай, шахмал толгойтой байсан. ...Би хөөргөө 2.000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Манай дүү Чинбаяр гэх залуу надад өгч байсан. Тухайн үед хийлгэсэн гэж ярьж байсан. ...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. ...гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

                Өсвөр насны шүүгдэгч******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би хамгийн анх Замын хойно Буд дэлгүүрээс урагшаа яваад байдаг Сүмийн урд талын 2 давхар байшинтай айлаас ий хамт хулгай хийж байсан. Бид хоёр хулгай хийхдээ тэр айлын хажуугаар явж байсан чинь эзэнгүй айл байсан. Одоо бол тэр айл руу орсон он, сар, өдрөө санахгүй байна. 3 сард байсан байх. Зүүн талын цонхыг нь хөшиж онгойлгоод ороод түрдэг хөрөө, дрилль, 10 кг гурил, мөнгөн хос ээмэг бөгж авсан 2 давхраас нь зурагт, нөтбүүк авсан. Доод давхраас нь алтан хос ээмэг, дахиад мөнгө хос бөгж зэрэг эд зүйлсийг авсан, зарим зүйлийг нь санаж байна. Авсан зүйлсээ дутуу юм уу. буруу хэлсэн байж магадгүй. бид хоёр Улаанбаатар хот руу яваад ээмэг, мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нь хүнд зарчихсан. Зурагтыг нь Зүүнхараагийн фейсбүүк зар дээр тавиад зарчихсан. ...Дараа нь Номголжин модны захын хажууд байдаг 2 давхар байшинтай айл руу бид хоёр орсон. Тэр айлаас 2 хос ээмэг, мөнгөн бүс, зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг авсан. Авсан зүйлсээ Улаанбаатар хотод очоод зарчихсан. ...Дараа нь хүмүүс Даваака гэж яриад байдаг айл руу ороод төмөр тастагч, түрдэг хөрөө, дрилль, гагнуурын аппарат, суурин тастагч зэрэг эд зүйлсийг бид хоёр хулгай хийсэн. Би одоо хулгай хийсэн зүйлсээ дутуу, буруу хэлж байж магад үгүй, санаж байгаагаа хэлж байна. Авсан эд зүйлсээ зар дээр тавиад зарчихсан, хэнд зарсан гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед манай гэрийн урдаас нэг ах ирээд аваад явж байсан. ...Дараа нь ******* сумын 1 дүгээр сургуулийн урд талд байдаг айлаас бид хоёр унтлагын өрөөнд байсан авдраас нь бэлэн 800.000 төгрөг, монет бугуйвч, баахан мөнгөн эдлэл, Самсунг Эс 8 маркийн гар утас, баахан идэх юм авсан. Авсан зүйлсийг Улаанбаатар хотод очиж зарсан бид хоёр цуг очиж зарсан юм. ...Дараа нь Замын хойд талаас 2 дугаар сургуулийн урд талд байдаг 1 давхар саарал өнгийн байшингийн цонхоор нь бид хоёр ороод 7 ширхэг байх мөнгөн аяга, 5 литр тос, 2 уут чихэр зэргийг авсан. Авсан зүйлсээ Улаанбаатар хотод авч очиж зарсан. ... Дараа нь 5 сард гэж санаж байна. Анх хулгай хийсэн айлын хажууд байдаг Сумын урд талд 2 давхар байшинтай айл руу би ганцаараа ороод нэг хөөрөг аваад гарсан. Тэр айл өөр авах юм юу ч байхгүй байсан. Хашаа нь цэнхэр өнгийн тэнгэр шиг нар мандаж байгаа юм шиг зурагтай айл байсан. Авсан хөөргийг хэрэггүй юм шиг санагдахаар нь замдаа хаячихсан юм. Харанхуй байсан болохоор хаана хаяснаа мэдэхгүй байна. Гүйгээд явж байхдаа шидчихсэн. ...Дараа нь Ширхэнцэгийн гудамжинд 1 давхар улаан өнгийн тоосгон байшинтай айл руу бид хоёр орж цагаан идээ, үхрийн 4 ширхэг гуя, майхан зэрэг эд зүйлсийг авсан. Бүрэн юу авснаа санахгүй байна. Авсан эд зүйлсийг буцаагаад өгсөн. ...Дараа нь хамгийн сүүлийн айл буюу Ширхэнцэгийн гудамжинд байдаг модон байшинтай айл руу орж баахан архи, бэлэн мөнгө, карт зэргийг нь авсан. Мөн спикер авсан. Авсан зүйлсийг буцаагаад өгсөн. Мөнгөө дутуу хураалгасан. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас/

            Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би яллагдагчаар татагдсан 7 айл руу *******ын хамт орж хулгай хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Намайг айлган сүрдүүлж, дарамталж, айл руу ор гэж зөвлөж айлаас хулгай хийлгэсэн хүн байхгүй. ******* бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийсэн юм. Айлаас их юм авах юм бол гадаа нь нууж байгаад гэр рүүгээ зөөвөрлөдөг байсан. Бага юм байвал тэр чигээр нь аваад явчихдаг. Ихэнх эд зүйлсийг нь Улаанбаатар хотод очиж зарсан. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 62 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 2, 102, 162, 243 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 58, 1, 186, 4, /

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 3-13 дугаар хуудас, 59-68, 103-114, 164-176,   дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 124-133, 188-194, 7-243, 244-250  /,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 15-18, 180-181 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 1-4,134-138,  /

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 22-, 184-185,  дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хохирогч /3 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3 дугаар хх-ийн 127-133 дугаар хуудас/

Иргэн *******ын Хаан банк дахь дансны хуулга/1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 41-49 дүгээр хуудас/

Иргэн ийн Хаан банк дахь дансны хуулга/2 дугаар хх-ийн 25-35 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч*******, *******ий  насыг тоолсон тухай тэмдэглэл/3 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний үнэлгээчний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-3324/0073 дугаартай

1. Үхрийн гуя 175 кг, нэгжийн үнэ 16,800 төгрөг, нийт үнэ 2,940,000 төгрөг.

 2. Ктдсатр 4 хүний майхан 1 ширхэг. нэгжийн үнэ 410.000 төгрөг. нийт үнэ 410.000 төгрөг.

3. Outdoor edge -хутганы ком 1 ширхэг, нэгжийн үнэ 130,000 төгрөг, нийт үнэ 130,000 төгрөг.

4. Bosh 5,5 литрийн тосгүй шарагч 1 ширхэг, нэгжийн үнэ 400,000 төгрөг, нийт үнэ 400,000 төгрөг. Нийт үнэ 3.880,000 төгрөг. ...гэх үнэлгээний тайлан/1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний үнэлгээчний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-124/0178 дугаартай нийт үнэ 1.560.000 төгрөг. ...гэх үнэлгээний тайлан/1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,

            Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Х-00083 дугаартай  Хөрөнгийн үнэлгээний тайлан-д  нийт 2,669,000 төгрөг. ...гэх үнэлгээний тайлан/3 дугаар хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-124/0177 дугаартай тайлан

1.Эдэн 1ш, нийт 48000 төгрөг, Архи-0,75, 1ш нийт 28000 төгрөг, Алтантүрүү-0,75, 1ш, нийт 24000 төгрөг, Голд чингис 0,75-1ш нийт 38000 төгрөг, ngrebo blance 0,75 1ш нийт 25000 төгрөг, Соёмбо 0,7 1ш нийт 78000 төгрөг, Korn 1ш, нийт 57000 төгрөг,  Chingis 0,5-1ш нийт 22000 төгрөг. Нийт үнэ 320000 төгрөг. ...гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 152-155 дугаар хуудас/,

Хөрөнгө. даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-124/0180 дугаартай тайлан

1. Гагнуурын аппарат 1 ширхэг, нэгжийн үнэ 0,000 төгрөг,

2. Суурин төмөр тастагч 1 ширхэг, нэгжийн үнэ 190,000 төгрөг,

3. Гар тастагч 1 ширхэг, нэгжийн үнэ 140.000 төгрөг,

4. Гар тастагч/жижиг/1 ширхэг, нэгжийн үнэ 95,000 төгрөг,

5. Түрдэг гар хөрөө 1 ширхэг, нэгжийн үнэ 140,000 төгрөг.

6. Гар дрилл /том/1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг,

7. Гар дрилл /жижиг/1 ширхэг, нэгжийн үнэ 70,000 төгрөг. Нийт үнэ 1,015,000 төгрөг. ...гэх дүгнэлт/2 дугаар хх-ийн 204 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/3 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/3 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ий төрсний бүртгэлийн лавлагаа/3 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/3 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч*******ын төрсний бүртгэлийн лавлагаа/3 дугаар хх-ийн 77 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/3 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч С.*******, ******* нар нь бүлэглэн 4 удаагийн үйлдлээр хохирогч Д.Дангаа, , , А.Эрдэнэтуяа нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч******* нь 4 удаагийн үйлдлээр хохирогч И., Г., Д.Даваадорж, А.Баяртулга нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 27, 29-30 дугаар хуудас/,гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас/, гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн  ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/,гэрч Х. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 1-124 дүгээр хуудас/,гэрч Т. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/,гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 144-145 дугаар хуудас/,хохирогч А.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 1-3 дугаар хуудас/,хохирогч И. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр хуудас/,гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд эхнэр ийн хамт байж байгаад бид хоёр цуг Баруунбүрэн явсан. ...Манай гэрээс миний хэрэглэж байсан М-коп загварын-05100 гэсэн зургийн аппарат, цүнхтэй 2 дурантайгаа алга болчихсон байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/,гэрч мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 201-202 дугаар хуудас/,хохирогч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 71, 72-73 дугаар хуудас/,гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/,хохирогч Д.Даваадорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 198-199 дүгээр хуудас/,хохирогч А.Баяртулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/,өсвөр насны шүүгдэгч******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 64-65 дугаар хуудас/,өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 62 дугаар хуудас/,гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 2, 102, 162, 243 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 58, 1, 186, 4, /,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 3-13 дугаар хуудас, 59-68, 103-114, 164-176,   дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 124-133, 188-194, 7-243, 244-250  /,Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 15-18, 180-181 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 1-4,134-138/,Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 22-, 184-185,  дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хохирогч /3 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/,Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3 дугаар хх-ийн 127-133 дугаар хуудас/,Иргэн *******ын Хаан банк дахь дансны хуулга/1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 41-49 дүгээр хуудас/,Иргэн ийн Хаан банк дахь дансны хуулга/2 дугаар хх-ийн 25-35 дугаар хуудас/,Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний үнэлгээчний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-3324/0073 дугаартай үнэлгээний тайлан/1 дүгээр хх-ийн 61-62 дугаар хуудас/,Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний үнэлгээчний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-124/0178 дугаартай үнэлгээний тайлан/1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Х-00083 дугаартай үнэлгээний тайлан/3 дугаар хх-ийн 51-53 дугаар хуудас/,Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-124/0177 дугаартай үнэлгээний тайлан/2 дугаар хх-ийн 152-155 дугаар хуудас/,Хөрөнгө. даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №ТХҮ-124/0180 дугаартай үнэлгээний тайлан/2 дугаар хх-ийн 204 дүгээр хуудас/,Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/3 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар  нь бүлэглэн 4 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл, өсвөр насны шүүгдэгч*******ын 4 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Тиймээс өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

 

            Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч хохирогч нарт учруулсан хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан  шууд бодит хохиролд тооцох нь зүйтэй байна.

            Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарын бүлэглэн үйлдэж хохирогч Д.Дангаа, , , А.Эрдэнэтуяа нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй болно.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******аас

            Хохирогч Д.Дангаад 1324638 төгрөг

            Хохирогч И.т 1560000 төгрөг

            Хохирогч д 7530000 төгрөг

            Хохирогч Г.т 2669000 төгрөг

            Хохирогч д 160000 төгрөг

            Хохирогч Д.Даваадоржид 1015000 төгрөг

            Хохирогч А. 2000000 төгрөгийг тус тус олгож,

            Өсвөр насны шүүгдэгч ******* түүний хууль ёсны төлөөлөгч *******аас

            Хохирогч Д.Дангаад 1324638 төгрөг

            Хохирогч д 7530000 төгрөг

            Хохирогч д 160000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч А.Эрдэнэтуяа нь өсвөр насны шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол 3310000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нарын бүтэн өнчин, өнчин амьдралтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага түүнд нийцүүлэн шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэх, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Эрдэнэтуяа 3310000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  18.7 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 зүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******,   овогт ын нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******ыг 02/хоёр/ жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч *******ийг 02/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт хүмүүжлийн чанартай арга хэмжээг Сэлэнгэ аймгийн ******* сумын “Хүүхдийн ордон”-д даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******, *******  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг  биелүүлэх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг арга хэмжээг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дэх хэсэгт заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч*******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Өсвөр насны шүүгдэгч*******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч А.Эрдэнэтуяа нар шүүгдэгч нараас 3310000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******аас

-1324638/нэг сая гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Спиртийн 3 дугаар байр, 2-58 тоотод оршин суух, Эрхүд овогт Дэчиний /рд:/-д,

-7530000/долоон сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өртөөний 1-451 тоотод оршин суух, Бэсүд овогт Гомбын Мягмарсүрэн/рд:/-д

-1560000/нэг сая таван зуун жаран мянга/төгрөгийг хохирогч Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар хороолол 59-48 тоотод оршин суух, Боржигон овогт Ичинноровын /рд:/-д

-2669000/хоёр сая зургаан зуун жаран есөн мянга/төгрөгийг, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Номтын 3-329 тоотод оршин суух, Сахиров овогт Гантөмөрийн /рд:/-д

-160000/нэг зуун жаран мянга/төгрөгийг, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 56 тоотод оршин суух, Дураал овогт Цэдэний Даваасамбуу/рд:БЗ58110516/-д

-1015000/нэг сая арван таван мянга/төгрөгийг, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, 51 дүгээр байрны 67 тоотод оршин суух, Ашабагад овогт Дондогийн Даваадорж/рд:МЗ630911/-д

-2000000/хоёр сая/төгрөгийг, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, Номтын 434 тоотод оршин суух, Боржигон овогт Адъяагийн Баяртулга /рд:/-д тус тус олгож,

Өсвөр насны шүүгдэгч *******ий хууль ёсны төлөөлөгч буюу иргэний хариуцагч *******аас

-1324638/нэг сая гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Спиртийн 3 дугаар байр, 2-58 тоотод оршин суух, Эрхүд овогт Дэчиний /рд:/-д,

-7530000/долоон сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Өртөөний 1-451 тоотод оршин суух, Бэсүд овогт Гомбын Мягмарсүрэн /рд:/-д

-160000/нэг зуун жаран мянга/төгрөгийг, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн 56 тоотод оршин суух, Дураал овогт Цэдэний Даваасамбуу/рд:БЗ58110516/-д тус тус гаргуулж олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч*******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ