Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 83

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж, шүүгч Д.Лувсандорж, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Д.Энхбаяр,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат (ҮД:0656),

иргэний нэхэмжлэгч Б.*******,

шүүгдэгч Л.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501080407 дугаар, 108/2016/0015/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 12-ны өдөр У*******,******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт У*******,******* тоотод оршин суух,

2000 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 70,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жил хорих ял шийтгэж, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******гийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - “Цаг хугацаанд нь зээлийг чинь төлөөд байрыг чинь буцааж авч өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар иргэн А.ыг залилан түүний эзэмшлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 дугаар байр 57 тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг “”-ны барьцаанд тавиулан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар 20.000.000 төгрөгийг 24 сарын 42 хувийн хүүтэй зээлийн гэрээг А.аар хийлгүүлж 20.000.000 төгрөгийг авч залилан мэхэлсэн ба дээрх үйлдлийн улмаас хохирогч А. нь 48.840.000 төгрөгийн үнэлгээ бүхий 28м2 талбайтай 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаад шилжүүлж хохирогч А.д  48.840.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.гийн өмчлөлийн тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцыг “банкны зээлээр худалдаж авна” гэж хуурч мэхлэн өмчлөх эрхийг яллагдагч Л.******* өөртөө шилжүүлж хохирогч Д.д 47.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Д.гээс орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн байр мэтээр хохирогч Ж.д ойлгуулж байраа барьцаанд тавиад 20.000.000 төгрөг зээлж “нөхрөө эмчилгээнд явуулах гэсэн юм” гэж хуурч мэхлэн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3 сарын хугацаатай хохирогч Ж.тай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг залилан нийт 3 хохирогчид 3 удаагийн давтан үйлдлээр ба байнга бусдыг хуурч, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, нийт 116.580.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь иргэн А.ын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо 72 дугаар байрны 57 тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцны гэрчилгээг “15-30 хоногийн хугацаатай барьцаанд тавиад зээл аваад буцаагаад өгнө” гэж хуурч мэхлэн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч, улмаар түүний Налайх дүүргийн 5 дугаар хороо 72 дугаар байрны 57 тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Б.*******д 20.530.000 төгрөгөөр худалдаж, хохирогч А., Б.******* нарыг залилан 48.840.000 төгрөгийн хохирол,

мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.гийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо 41 дүгээр байрны 35 тоотод байрлах 28м2 талбайтай 2 өрөө орон сууцыг “банкны зээлээр худалдаж авна” гэж хуурч мэхлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авч хохирогч Д.д 47.740.000 төгрөгийн хохирол,

мөн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр (3 сарын хугацаатай) хохирогч Ж.тай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 116.580.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******гийн өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нөхрөө эмчлүүлэх зорилгоор иргэн А.тай тохиролцож түүний эзэмшлийн 2 өрөө байрыг ны 20.000.000 төгрөгийн зээлд тавьсан. Би 17.100.000 төгрөгийг авсан. 800.000 төгрөгийг зээл гаргаж өгсөн хүнд өгсөн. Нөхөр Нармандах нь нас барахдаа Хаан банкинд тэтгэврийн зээлтэй байсан учир А. 2.000.000 төгрөгийг авсан. 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн банкны эргэн төлөлтийг би төлж байсан. Ингээд 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй зээлийн хугацааг 20 хоног хэтрүүлсэн. “” банкны эдийн засагч гэдэг хүнтэй би уулзаж “надад 7 хоногийн хугацаа өгөөч, миний номын орлого орж ирэхгүй байна” гэж хэлэхэд хариу “та хоёр өндөр хүүтэй бонгино хугацааны зээл авсан. Урьд авсан зээлээ чөлөөлөөд урт хугацаатай, хүү багатай зээл ав” гэж хэлсэн. А. бид хоёрыг очиход эдийн засагч “зээлийн эргэн төлөлтөө бүгдийг нь хийчих” гэж хэлсэн. Манай охин, хүргэн, бид гурав эдийн засагчаас дахин зээл гарах уу гэж асуухад “би зээлийг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. Ингээд “зээл чөлөөлнө” гэсэн зараас Б.******* гэх хүнтэй холбогдож 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “” банкны эдийн засагчтай зээл яг гарах талаар өөрөө очиж уулзсан. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээл гарах боломжгүй болсон гэж хэлсэн. ******* мөнгөө нэхэхээр нь бид хоёр дахиж барьцаанд тавих банк хайсан ч олдоогүй. Тухайн өдөр манай машины дугаар явдаггүй учир хүргэн Отгондэлгэрийн Портер машинтай явж байсан. Уг машиныг Отгондэлгэрийн ээж нь хэдэн малаа зараад авч өгсөн, худалдаж аваад 6 сар болж байсан шинэ машин байсан. “Онч-Энх” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан машин гэж хэлэхэд ******* зүгээр үлдээчих гэж хэлээд авч үлдсэн. Тэгээд бид хэд Налайх дүүргийн нотариатын газарт ирж Портер маркийн авто машиныг А.ын хоёр өрөө байран дээр нэмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөнх-Эрдэнэ гэх залууг таньдаг болохоороо Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлээ хөөцөлдүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.******* над руу утсаар залгаж “байраа өөрийнхөө нэр дээр болгомоор байна” гэж хэлэхээр нь би “удахгүй мөнгийг чинь өгнө, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Материалаа бүрдүүлж ирэхэд байр Б.*******гийн нэр дээр шилжсэн байсан учир зээл бүтээгүй. ******* байнга байрнаас гар гэж дарамт шахалт өгч байсан. Хулан гэх эмэгтэй байрыг үзээд зээлийн асуудлыг цэгцэлж өгсөн. , ******* нарын хийсэн гэрээнээс болж ын байр хураагдснаас надад эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. гийн эзэмшлийн 2 өрөө байрыг банкны зээлээр охин Пүрэв-Эрдэнэд авч өгөхөөр Отгончимэгтэй ярилцаж тохиролцсон. хүү Батмэндийн хамт ирж байрыг шилжүүлж өгсөн. Ч.Отгончимэг нь “хадам ээж 5.000.000 төгрөг нэхээд байна та олоод өгчих” гэж хэлсэн. Мөн зээл хамт хөөцөлдөж байсан гэх эмэгтэй надаас мөнгө нэхээд байсан учир би тухай байрыг 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ын хохирлыг барагдуулсан. Бүх хохирол төлбөр бүгд барагдсан. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.*******гийн өгсөн “... Тухайн өдөр намайг , ******* нар Яармагийн “” банкин дээр дуудаж, өндөр хүүтэй мөнгө зээлсэн учир 19.200.000 төгрөгөөр уг зээлийг чөлөөлж өгсөн. Тэгээд эргэж эдийн засагчтай холбогдоход зээл гараагүй гэж хэлсэн. бид хоёр нэг сарын хугацаатай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би 20 гаруй хоног хүлээгээд Налайх дүүрэгт хүртэл ирж уулзах гэхэд ******* надтай уулзаагүй. Би байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Би тай л холбогдож байсан. *******д би гомдол гаргаагүй ...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын дундуур ******* гэдэг хүн надад хандаж “та байрныхаа гэрчилгээг өгөөч би банкинд тавиад зээл аваад зээлийг нь цаг хугацаанд нь төлөөд зээлээ дуусгачихна” гээд гуйгаад байхаар нь би *******тай хамт У*******ын Яармагт байдаг “” гэдэг нэртэй банкинд хамт очоод миний Налайх дүүргийн 5 дугаар хороо, 72-57 тоотод байдаг 2 өрөө 28м2 талбайтай байрыг 20 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан юм. ******* надад “хашаа байшин авна” гэж байсан ба хашаа байшингаа авчихаад тэр хашаа байшингаа банкинд тавиад таны байрыг чөлөөлөөд өгнө гэсэн юм. Тэгээд түүнээс хойш ******* банкныхаа зээлийг цаг хугацаанд нь төлдөггүй байсан ба “” банкнаас удаа дараа надаас зээлээ гүйцэт цаг хугцаанд нь төлөөч гэж утасддаг байсан ба наас *******д хандаж “байраа чөлөөлөх хүн олоод ир байрыг чинь чөлөөлчихөөд дахиж хурлаар оруулаад хүүг нь багасгаад өгье” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь ******* ******* гэдэг хүнийг олж ирсэн ба бид 3 хамт байж байгаад 2015 оны 03 дугаар сарын дундуур чөлөөлүүлж авсан юм. Тэгээд би дахиад “” банкнаас байраа чөлөөлүүлж аваад байрныхаа гэрчилгээг өөрөө автал ******* гэдэг хүн “би танай байрыг банкнаас чөлөөлүүлж өгсөн учраас байрны чинь гэрчилгээг барьцаанд авлаа” гэхээр нь “би одоо байрныхаа гэрчилгээг өгөхгүй чи наад асуудлаа *******тайгаа учраа ол” гэсэн боловч “таны байрыг би чөлөөлсөн учраас би гэрчилгээг чинь авлаа” гээд авсан. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа *******, ******* 2 хамт манай гэрт ирээд зээлийн гэрээ гэсэн цаасан дээр 2 удаа гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зуруулж байхдаа ******* “энэ дээр гарын үсэг зурчих би чиний байрыг 15-30 хоногийн хугацаатай байраа өгчих би 15-30 хоногийн дотор байрыг чинь буцаагаад өгчихнө” тэгэхээр нь би гарын үсэг зураад өгчихсөн юм. Түүнээс хойш тэр 2 таг алга болсон бөгөөд 20-иод хоногийн дараа ******* гэдэг хүн над руу утсаар яриад “таны байр минийх болсон үл хөдлөх дээр очоод үл хөдлөх дээр очоод гарын үсгээ зураарай” гэхээр нь би ******* руу яриад болсон асуудлын талаар хэлэхэд “наад ******* чинь худлаа ярьж байгаа юм” гэж хэлэхээр нь би 2, 3 хоногийн дараа Налайх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газар очиж өөрийнхөө байрыг шүүлгэхэд 20 сая төгрөгөөр ******* гэдэг хүнд зарагдсан байсан. Тэгэхээр нь би Налайх дүүргийн нотариатын газраар өөр ажил хөөцөлдөж яваад Майрагүль гэдэг манай Налайхын нотариатчаас хууль зүйн зөвлөгөө авах зорилгоор болсон асуудлын талаар хэлэхэд “давуу эрхээр авдаг болсон шүү дээ наадуул чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь *******тай дахиж утсаар холбогдоод “миний байр ******* гэдэг хүний нэр дээр 20 сая төгрөгөөр зарагдсан байна” гэсэн чинь ******* “давуу эрхээр авдаг болчихсон гэсэн ******* өөрөө очоод шилжүүлээд авчихсан байх би уг нь битгий нэр дээрээ шилжүүлээрэй гэж хэлсэн дээ” гэсэн утгатай юм надад хэлсэн. Тэгээд түүнээс хойш ******* миний байрыг тэр ******* гэдэг хүний нэр дээрээс минийх дээр шилжүүлж өгөхгүй байсаар байгаад өдийг хүрч байна. ******* гэдэг хүний нөхөр нь гэх хүн залгаад байр чөлөөлж өг ******* гэдэг хүнээсээ мөнгөө ав гэж утсаар ярьдаг болсон. Одоо би өөрийн байрандаа амьдарч байгаа боловч миний байр өөр хүний нэр дээр байгаа болохоор миний хувьд гомдолтой байна.

...миний байрны гэрчилгээ одоо надад байхгүй ******* гэх эмэгтэйн нэр дээр байгаа. Энэ ******* л *******гийн нэр дээр миний байрыг шилжүүлсэн байсан. Энэ талаар ******* надад хэлээгүй.

...Л.******* 2015 оны 03 дугаар сард надад халамжаас тэтгэмж авч өгнө гэхээр нь би Л.*******д Налайхын нотариатын газар дээр очоод итгэмжлэл хийж өгсөн.

...би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн прокурор болон цагдаагийн байгууллагад бичсэн өргөдлүүдийг нэгийг нь өөрийн гараар бичсэн нэгийг нь тэнд байсан хүүхдийг гуйж бичүүлсэн учир нь би бие муутай юм удаан бичихээр бие өвддөг учир хүнээр бичүүлсэн. Уг өргөдлийг Налайх дүүргийн нотариатч Майрагүль дээр батлуулсан. Мөн өдөр ******* нь манай байрны мөнгийг ******* гүйцэт өгсөн. Одоо ямар нэгэн өр авлага байхгүй гээд таны байрыг буцааж өөрийн чинь нэр дээр шилжүүлж өгч байгаа юм гээд гэрээ хийсэн нь үнэн. Энэ өдөр бол би өөрийн биеэр нотариат дээр очсон нь үнэн.

...одоо бол ямар нэгэн гомдолгүй...” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 20-22, 2хх-ийн 141-142 дугаар тал/

Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 03 дугаар сард шиг санаж байна. Намайг гэртээ байхад манай бэр Ч.Отгончимэг ирээд “ээж би байраа Сараа эгчид 57,000,000 төгрөгөөр зарах гэж байна та манай шинэ авах гэж байгаа байрыг үзээдэх” гэхээр нь би шинэ байрыг нь очоод үзэхэд сайхан байр байхаар нь зөвшөөрсөн. Гэтэл нөгөө Сараа гэх эмэгтэй нь “банкнаас зээл авах гэхээр банк мөнгө гаргахгүй байна байрныхаа гэрчилгээг заавал нэр дээрээ шилжүүлэх шаардлагатай байна” гэхээр нь үнэхээр тийм юм байлгүй гэж бодоод манай хүү Т.Батдорж, Т.Батмэнд бид гурав худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд тэр эмэгтэйгийн мөнгө төгрөг нь бүтээд байр нь зарагдаад мөнгө төгрөгийн тооцоогүй болоод хүүхдүүд шинэ байр савандаа орчих юм болов уу гээд хүлээгээд байсан чинь удаад болдоггүй. Бэрээсээ асуусан чинь “Сараа эгч мөнгөө банкнаас авах гэж хөөцөлдөж байгаа” гэж хэсэг хугацаа өнгөрсөн. Ингээд удаад байхаар нь 2015 оны 07 дугаар сард буюу наадмын дараахан би хүү, бэрийнхээ шинээр орох гэж байгаа байранд очоод борлуулагчтай нь уулзахад “танай бэр 5,000,000 төгрөг өгчихөөд үлдсэн мөнгөө одоо болтол авч ирж өгөөгүй байна” гэсэн. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай байрыг *******гийн ******* буюу Сараа нь Жамъяндоржийн гэх эмэгтэйд зараад гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлээд өгсөн байсан. Ийм хэргийн учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр ******* гэх эмэгтэйг би огт танихгүй. Байр худалдаж авах гэж байна гэхэд л анх харж танилцсан юм. Сүүлд олж уулзах гээд үнэхээр чадаагүй. Манай бэр Ч.Отгончимэг л тэр *******г таньдаг байраа зарна гэхэд нь л наадах нь авна гэсэн юм билээ.

...Манай байрыг тэр Л.******* өөрийнхөө нэр дээр шилжүүлчихээд банкнаас зээлээр мөнгө хөөцөлдөж байгаа гэж байхдаа өөрийнхөө охин хүргэнийг тэр байранд 3 сар суулгасан. Манай байранд байхдаа тэр айл ус, цахилгаан, байр, СӨХ-ийн мөнгө нэгийг ч төлөөгүй байж байгаад байрнаас гарсан байсан. Одоо *******гаас манай байрыг авсан гэх эмэгтэй хүн утсаар яриад “манай байрыг суллаж өг зарах гэж байгаа” гэх мэтээр дарамтлаад байгаа юм. Миний ойлгож байгаагаар Л.******* нь анхнаасаа манай байрыг худалдаж авна гэж хууран мэхэлж гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулж аваад өөр хүнд зараад мөнгийг нь авчихсан юм билээ...” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 27-30 дугаар тал/

Хохирогч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шиг санаж байна өөрийгөө ******* гэж танилцуулсан нэг эмэгтэй зарын дагуу ярьж байна гээд “Налайх дүүрэгт байгаа 2 өрөө байраа барьцаанд тавиад 20,000,000 төгрөг зээлж нөхрийгөө эмчилгээнд явуулах гэсэн юм” гэхээр нь Налайхад очоод байрыг нь үзэхэд 2 өрөө байр байсан ба хүүхдүүд нь тэндээ амьдарч байсан. Мөн үл хөдлөх дээр очоод шалгуулахад *******гийн ******* гэх нэг хүний нэр дээр байсан учир би 20,000,000 төгрөг *******д зээлхээр болж худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж мөн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулаад байрны гэрчилгээг би өөрийнхөө нэр дээр гаргуулаад  орой нь би 20,000,000 төгрөг Л.*******д бэлнээр өгсөн ба гэрээнд 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ингээд нэг ч төгрөг өгөөгүй уулзаж утсаар ярихад “одоо удахгүй өгнө киноны болон номны мөнгө орж ирнэ” гэж ярьсаар байгаад өдий хүрлээ. Мөнгөө өгөхгүй болохоор нь байранд нь очиход өөр танихгүй хүмүүс байсан. ******* хэлэхдээ “хөдөө явж мал авч ирж зарна” гэдэг байсан. Байрны эзэн гэх 2 залуутай уулзаж “байрны гэрчилгээ чинь миний нэр дээр байгаа шүү байр суллаж өгөөрэй” гэж хэлсэн. Би хуулийн дагуу энэ байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 33-25 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Зар” сонин дээр “зээл чөлөөлнө” гэсэн зар тавьсан юм. Гэтэл 2015 оны 3 сарын 10-ны үед танихгүй 2 эмэгтэй утсаар яриад банкны зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэхээр нь Яармаг дахь “” банкин дээр очоод , ******* гэх 2 хүнтэй уулзаж өөрсдийгөө хамаатан садангийн хүмүүс гэж байсан. Ингээд банкны эдийн засагчтай нь уулзахад “энэ 2 хүн богино хугацаатай хүү өндөртэй зээл авчихаад эргэн төлөлтөө төлж чадахгүйд хүрээд байна. Одоо урт хугацаатай зээл гаргах боломжтой. Та төлчих найдвартай” гэхээр нь би зээлийн үлдэгдэл болох 19,200,000 төгрөгийг нь би гаргаад маргааш нь банкин дээр материалаа бүрдүүлээд эдийн засагчтай нь уулзахад “би зээл олгох асуудлыг ганцаараа шийдэхгүй дарга удирдлагад танилцуулахад зөвшөөрөхгүй байна зээл олгох боломжгүй” гээд материалыг нь буцааж өгсөн ба , ******* хоёр “зээлийг чинь удахгүй төлж өгнө” гээд ын нэр дээрх байрны гэрчилгээг барьцаанд өгсөн. Ингээд мөнгөө өгөхгүй сар гаран болсон ба энэ хооронд байнга *******тай холбогдож асуухад “одоо удахгүй зээл гарна” гэх мэтээр худлаа ярьсан. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ын 2 өрөө 28м2 байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж улсын бүртгэлд шилжүүлсэн юм. Холбогдох бүх урсгал зардлууд бүгд надаас гарсан. Хэн хэн нь ямар ч төлбөр мөнгө төлөөгүй, тай нь уулзаж утсаар ярихад одоо төлөх байх *******тай уулзана гэсэн. аар *******гийн гэрийг заалгаж уулзахад удахгүй мөнгө бүтэж байгаа өгнө гэсэн хариу өгсөөр өдийг хүрлээ.

...2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн нотариатаар хийлгүүлсэн худалдах худалдах авах гэрээг тай хийсэн нь үнэн. Энэ үед болон ******* нар байсан. нь надад төлөх ёстой 19,200,000 төгрөгөндөө У*******од үл хөдлөх хөрөнгө болох ажлын байрыг барьцааны гэрээ хийж уг байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр гэрээ хийсэн. Би одоо болон *******тай ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. ын байрны гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхээр өгсөн байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 37-40, 2хх-ийн 143 дугаар тал/

Гэрч Ч.Отгончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр Т.Батмэнд хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо Нисэхийн 41 дүгээр байрны 35 тоот хоёр өрөө 28м2 байранд 1996 оноос хойш амьдарч байгаа юм. Энэ байрыг манай нөхөр Т.Батмэнд Солонгос улсад ажил хийж мөнгө цуглуулж байгаад худалдаж авсан юм. Энэ байрны гэрчилгээ манай хадам ээж Д.гийн нэр дээр манай нөхөр Т.Батмэнд, төрсөн ах Т.Батдорж нарын хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байдаг байсан юм. Нөхөр бид хоёр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан 9 давхар байранд 2 өрөө байр сонирхоод хуучин 2 өрөө байраа зараад шинэ байр авахаар болж хуучин байраа авах хүмүүс хайсан юм. Тухайн үед би Л.******* гэх юм үздэг эгчийг таньдаг байсан ба цагаан сараар очиж золгодог байсан юм. Өнгөрсөн цагаан сараар Л.******* эгчийнд би очиж золгохдоо манайх байраа зараад шинээр баригдсан 9 давхарт 2 өрөө байранд орох санаатай байгаа талаараа ярьж байсан юм. Тэгээд Л.******* эгч “би 2 охиндоо байр авч өгөх гэж байгаа танайх шинэ байранд орохоор болвол манайх байрыг чинь худалдаж авна шүү” гэж байсан юм. Ингээд би нөхөртэйгээ 9 давхарт байр үзэхэд 3 давхрын 2 өрөө 45 мк байрыг бэлэн мөнгөө бариад ирвэл*******,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би хадамдаа энэ талаараа хэлэхэд ах дүү нартай чинь ярьж байж болно гээд удалгүй зөвшөөрсөн юм. Тэгээд би Л.******* эгчид “манайх 9 давхарт байр авахаар болчихлоо та манай байрыг авах юм уу, мөнгийг нь хэзээ яаж өгөх юм бэ” гэхэд Л.******* эгч “би охиндоо танай байрыг 57,000,000 төгрөгөөр худалдаж авч өгнө, мөнгийг нь долоо хоногийн дотор банкнаас зээлээд аваад өгнө” гэсэн. Тэгснээ хэд хоногийн дараа Л.******* эгч “байрныхаа гэрчилгээг миний нэр дээр болгохгүй бол банкнаас зээл гарахгүй байна” гэхээр нь би хадам ээждээ хэлээд Т.Батдорж, Т.Батмэнд хадам ээж Д. гурав байраа Л.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад байрны гэрчилгээгээ Л.******* эгчийн нэр дээр шилжүүлсэн. Тэгэхэд “7 хоногийн дараа банкнаас зээл гарна” гэсэн боловч “өнөө маргаашгүй зээл гарлаа одоо гарлаа” гээд худлаа ярьсаар байгаад их хугацаа өнгөрсөн. Би тухайн үед Л.******* эгчид их итгэсэн, юм хум үзэж хардаг ном зохиол бичдэг болохоор арай ч хуурахгүй байх гэсэн чинь манай байрны гэрчилгээг өөр хүний нэр дээр шилжүүлээд 20,000,000 төгрөгийн зээл авчихсан байсан. Тэгэхээр нь би Л.******* эгчтэй уулзаад байрны ордероо нэхэхэд “сүртэй юм удахгүй өгчихнө” гээд уурлаад байдаг байсан. Сүүлдээ бүр олдохгүй зугтаагаад явчихсан юм. Ингээд цагдаад хандсан юм. ...2015 оны эхээр байх ******* нь манай хадам Норвсүрэнгийн Налайхад байдаг 2 өрөө байрыг хүүхдүүддээ худалдаж авч өгнө гэж манай хадам ээжтэй тохироод байр худалдах, худалдан авах гэрээг *******, нар хоорондоо бичгээр хийсэн ингээд манай хадмын байрыг ******* өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваад урьдчилгаа мөнгө гэж 5,000,000 төгрөгийг миний данс болох Хаан банкны данс руу хийсэн. Уг мөнгөөр нь би тухайн үед шинэ байр авах гээд түүний урьдчилгаанд өгсөн. ******* нь манай байрыг авна гээд гэрээ хийсэн мөртлөө мөнгөө өгөөгүй удаад “мөнгө одоо бүтнэ” гэсээр байгаад манай байранд *******гийн хүүхдүүд 3 сар гаран суусан. Энэ хугацаандаа байрны мөнгөө өгөөгүй. Мөн надаас намайг дэлгүүрт худалдагч хийж байхад 2015 оны эхээр 200 гаран мянган төгрөгийн бараа зээлээр аваад өгөөгүй. Тэгээд *******тай ярилцаж тохироод манай байрыг манай хадам ээжийн нэр дээр шилжүүлж өгсний дараа түүнээс авсан мөнгө болох 5 сая төгрөгнөөс манай байранд суугаад байрны мөнгөө өгөөгүй болон дэлгүүрээс бараа авсныг нь тооцоод нийт 2 сая төгрөгийг суутгаад үлдэгдэл болох 3 сая төгрөгийг миний бие *******д байраа хадам ээж гийн нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгийг нь өгнөө. ******* бид үүнээс өөр ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. ” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 41-43, 2хх-ийн 184 дүгээр тал/

Гэрч Т.Батмэндийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо Нисэхийн 41 дүгээр байр 35 тоот 2 өрөө 28м2 байранд 1996 оноос хойш амьдарч байгаа юм. Энэ байрыг би Солонгос улсад ажил хийж байгаад мөнгөө цуглуулж байж худалдаж авсан юм. Миний энэ байрыг төрсөн ээж Д., төрсөн ах Т.Батдорж бид гурвын нэр дээр байдаг. Эхнэр бид хоёр энэ байраа шинэчлэе гээд 2014 онд зарна гэсэн Налайхад зар өгч байсан. Ингээд 2015 оны цагаан сараар таньдаг Л.*******  гэх юм үздэг ном зохиол бичдэг эгчийнд орж нөхөртэй нь золгосон ба тэгэхдээ манайх байраа зарж шинэ байранд орох санаатай байгаа талаараа хэлсэн. Тэгтэл Л.******* эгч би танай байрыг охиндоо авч өгье чиний хэлсэн 57,000,000 төгрөгөөр худалдаж явъя гэсэн. Ингээд хэд хоногийн дараа эхнэр бид хоёр Налайхын төвд шинээр баригдсан 9 давхар орон сууцны 3 давхрын 2 өрөө байрыг*******,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод манай ээж, ах, дүү нарт үзүүлсэн. Тэгтэл Л.******* эгч зээл 7 хоногийн дараа гарна. Танай байрны гэрчилгээг би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд банкинд бичиг баримттайгаа өгч зээлээ авна гэсэн. Тэгэхээр нь ээж, ах бид гурав байраа худалдах худалдан авах гэрээ Л.******* эгчтэй хийж байрныхаа байрныхаа бичиг баримтыг нэр дээр нь шилжүүлсэн. Тэгээд Л.******* эгч манай байрыг нэр дээрээ шилжүүлээд мөнгөө өгөхгүй худлаа ярьж эхэлсэн. Тэгтэл манай байрыг гэх хүнд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиад нэр дээр нь шүлжүүлсэн байсан. Маш их гомдолтой байна. Манай байрыг худалдаж авах ямар ч зорилгогүй, ямар нэгэн байдлаар хуураад нэр дээрээ шилжүүлээд авсан байна. Манайх байраа 57,000,000 төгрөгөнд зарна гэхэд ямар ч цааргалах юмгүй манай байрыг шууд худалдаж авна гэсэн. Эхнэр бид 2 ч Л.******* эгчид итгээд байраа гайгүй үнээр зарчихна гэж бодсон. Сүүлд бодоод байхад үнэхээр л байрыг минь авах байсан бол буулгаад ярьж хөөрөх байсан, тэгсэн ч юм байхгүй шууд л авна гэсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 46-47 дугаар тал/

Гэрч Х.Майрагүлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би , ******* нарыг танина. Манайхаар үйлчлүүлдэг бараг байнгын үйлчлүүлэгч гэдгээр нь танина Налайхын хүмүүс. ******* гэдэг хүнийг танихгүй. Харин одоо он сар өдрийг нь санахгүй байна. Саяхан манайхаар 3-4 хүн орж ирээд *******гийн барьцаанд тавьсан байрыг нь чөлөөлсөн гэж байсан. Тэгээд надаар зээлийн гэрээ байх бас итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээ батлуулсан. ...Энэ батласан 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан л хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь миний баталсан гэрээ мөн байна. *******, нар нь манай ажлын байранд орж ирээд тэр 2 зээлийн гэрээ болон худалдах худалдан авах гэрээ зэргийг хийлгэж байсан. нь нөхөр нь нас барсан өв залгамжлах гэрээ хийлгүүлэх гэсэн юм гээд хуулийн зөвлөгөө авч байсан. ******* ч гэсэн надад ын амьдралын талаар ярьдаг байсан. Туслах хүн байхгүй авчтэй, зовлонтой гээд ярьдаг байсан юм. Миний хувьд тэгээд гэдэг хүнийг амьдрал нь хүнд гэдгийг ойлгож тусалж дэмждэг л байсан. Энэ гэрээний хувьд нь өөрөө байсан байх, харин ын хүү нь Дархан гэл үү Эрдэнэтэд байдаг өв залгамжлалын гэрээ хийлгүүлэхдээ намайг гуйсаар байгаад хүүгээ утсаар яриулаад би хүүг нь байхгүй үед нь гэрээг нь хийж өгсөн. Тэрнээс энэ гэрээний хувьд өөрөө байсан. Тэгэхээр энэ гарын үсэг нь ын гарын үсэг мөн гэж бодож байна. Энэ гэрээг батлуулах үедээ , *******, ******* 3 байсан байх. Эд нар нь уг гэрээг хийлгэхдээ хийлгэхээс өмнө үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах талаар гэрээг хийлгүүлэх гэж ирж байсан. Би тэр үед зарим нэг материал дутуу болохоор батлаагүй явуулж байсан. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан талаар, мөнгөө хаана өгч авсан үгүйг нь мэдэхгүй. Сүүлийн үед хүмүүс зээлийн гэрээ хийх үед мөнгөө өгч авсан баримтаа гэхээр их дургүйцдэг юм. Учир нь банкаар хийсэн гээд байдаг юм. Тэр үед ч гэсэн *******, нар нь манай өрөөнд ямар нэгэн мөнгө өгч аваагүй. Үйлчилгээнийхээ хөлсийг л төлсөн. ... нь надад хэлэхдээ “******* миний байрыг зээлийн барьцаанд тавьсан. Зээлээ төлөхгүй байр минь хураагдах гээд байна яах вэ?” гэж хэлж байсан. Түүнээс гэрээний талаар юм яриагүй. ...Энэ үзүүлж байгаа гэрээ өргөдлийг баталсан нь миний баталсан материалууд мөн байна. Энэ гэрээг батлахад , *******, ******* болон танихгүй 2 эмэгтэй байсан. Би энэ гэрээг өөрсдийнх нь бичгээр гаргасан өргөдөл болон амаар хэлсэн зүйлсийг үндэслэн баталгаа хийж өгсөн.” гэх мэдүүлэг,

/2 дугаар хх-ийн 144-145 дугаар тал/

Гэрч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэдэг хүнийг “” банкны “Вива сити” хотхоны салбараас 2014 он байх сайн санахгүй байна Налайх дүүргийн Городокод байрлалтай, гал тогоо нь тусдаа нэг өрөө байх байрыг барьцаалж зээл авч байсан. Зээл авсан дүнг нь одоо санахгүй байна. 20 орчим сая төгрөг байх. 2 жилийн хугацаатай авсан. Зээлээ авчихаад эхний 2, 3 сар төлж байгаад цааш зээлээ хугацаа хэтрэлттэй алдаг оног төлж байгаад зээлээ төлөхгүй болохоор нь би ыг судлахад ******* гэдэг хүнтэй хамтран ном хэвлүүлж байгаа гэсэн. Тэгээд нэг жил арай болоогүй байх хугацааг нь санахгүй байна. нь *******гийн хамт өөр нэрийг нь мэдэхгүй 30-40 орчим насны эмэгтэйтэй хамт 3-уулаа ирэн зээл, зээлийн хүүгээ хаасан. ******* гэдэг хүнийг мэдэхгүй. Одоо бодоход хамт ирсэн хүүхэн нь ******* мөн байсан юм шиг байна. Түүнээс , ******* нарыг танихгүй, манай банкинд зээл хүсэж л авсан хүмүүс. ... нь өөрийн нэр дээрх байрыг барьцаалж зээл авсан. Байр барьцаалан зээл авч байгаа тохиолдолд байрны гэрчилгээ нь манай банкинд хадгалагдан зээл дууссан тохиолдолд зөвхөн эзэнд нь өгдөг. Уг байрны гэрчилгээ мөн д л гардуулан өгсөн. Байр барьцаалахдаа хамтран зээлдэгчийг судлаагүй. Авсан уг зээл нь байранд нь тулгуурлаж олгосон зээл. нь байрнаас өөр зүйл барьцаалаагүй. нь байраа чөлөөлөхөөсөө өмнө нэмж зээл хүсэж байсан. Манайх зээлийн үлдэгдэлтэй болохоор зээлээ хаасан тохиолдолд зээл нэмж хүсэх боломжтой гээд нь зээлээ хаагаад дахин зээл хүсэж манай банкны хурлаар орж дахин зээл хүссэн нь батлагдаагүй. ...Би тус салбарт ажиллахаа больсон. Мөн уг Вива ситид байсан “” банкны салбар шилжиж нүүсэн. 2 жилийн өмнөх материал одоо хаана байгааг мэдэхгүй. Харин нь зээлээ хаасан дансныхаа хуулгыг авах боломжтой...” гэх мэдүүлэг,

/2 дугаар хх-ийн 151-152 дугаар тал/

Хохирогч Ч.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2207000076 дугаартай Налайх дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байр 35 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол,

/2 дугаар хх-ийн 166-167 дугаар тал/

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

/2 дугаар хх-ийн 137 дугаар тал/

Монгол Улс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн №0041262, Монгол Улс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000376074 дугаар гэрчилгээнүүдийн хуулбар,

/1 дүгээр хх-ийн 87 дугаар тал/

Монгол Улс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000376074, №000376079 дугаар гэрчилгээнүүдийн хуулбар,

/1 дүгээр хх-ийн 90 дүгээр тал/

Зээлийн гэрээний хуулбар,

/1 дүгээр хх-ийн 91 дүгээр тал/

“Вендо” Хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/1 дүгээр хх-ийн 103-123 дугаар тал/

“Вендо” Хөрөнгийн үнэлгээний компанийн бэлэн мөнгөний орлогын баримт,

/1 дүгээр хх-ийн 124 дүгээр тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр:

“1. Л.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Л.******* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна.

3. Л.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Л.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,   

/1 дүгээр хх-ийн 185 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,

/1 дүгээр хх-ийн 65 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/1 дүгээр хх-ийн 68 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/

Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/1 дүгээр хх-ийн 74-78 дугаар тал/

Хохирогч Д.гийн тус шүүхэд гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү” гэсэн хүсэлт,

/3 дугаар хх-ийн 68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэхдээ шүүгдэгч Л.*******д Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “байнга гэдэг нь давтангийн нэлээд хүнд хэлбэр бөгөөд гэмт этгээдийн үйл ажиллагааны нэлээд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон үйлдлийг хэлнэ, мөн байнга үйлдэх, тогтвортой үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгох зэрэг ойлголтыг 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийн амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийн нийлбэрээр уг ойлголтыг ойлгох” ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд Л.*******гийн үйлдэлд залилангийн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон, тогтвортой давтагдсан шинж байхгүй, амьдрал, зан төлөвийн хэвшил болгосон зүйл тогтоогдохгүй байх бөгөөд харин үргэлжилсэн үйлдлээр бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан болох тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Л.*******д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж,

урьд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоног, нийт 195 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. ******* овогт *******гийн *******г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. *******гийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.*******гийн урьд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 (нэг зуу) хоног, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 (ерэн тав) хоног, нийт 195 (нэг зуун ерэн тав) хоногтой тэнцэх 2.925.000 (хоёр сая есөн зуун хорин таван мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан торгох ялыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ЧИНЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                                 Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                           А.БЯМБАЖАВ