Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/00590

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2024/00590

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Толгод ******* тоотод оршин суух хаягтай, ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.******* нь 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ардын армид алба хааж улмаар 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 186 дугаар ангид станцын даргаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл СУТМ-д угсрагчийн ажилд станцын даргаар ажиллаж байгаад 1991-1996 оны хооронд Эрдэнэт хотын Орд пүүсийн 9 дүгээр цуваанд гагнуурчнаар ажиллаж байсан. Энэ үед хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ овог нэрийг минь овогтой гэж буруу бичсэн байна. Архивын лавлагаа мөн ******* гэсэн нэрээр гарч байна. Ийм учраас ******* нь ******* ******* нь нэг хүн гэдгийг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт Ж.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, Ж.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-8/, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 369, 370 дугаартай албан бичиг /хх-9-10/, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3307 дугаартай лавлагаа /хх-11/, Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаал /хх-12/, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1481 дугаартай лавлагаа /хх-13/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай лавлагаа /хх-14/, Эрдэнэт хот орон сууцны ашиглалтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 04-ний 49 дугаартай тушаалын хуулбар /хх-15/, Эрдэнэт хот орон сууцны ашиглалтын конторын даргын 1988 оны 10 дугаар сарын 11-ний 69 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Зэсмолбиден барилга удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/104 дугаартай тушаалын хуулбар /хх-17/, Зэсмолбиден барилга удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаартай тушаалын хуулбар /хх-18/, Зэсмолбиден барилга удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаартай тушаалын хавсралт /хх-19/ зэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Ж.*******ийн ХААТР-1 маяг /хх-35/, иргэний хаягийн хуудас гэх баримт /хх-36/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Ж.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2. Хүсэлт гаргагч Ж.******* нь 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээсэн /*******/ гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

3.Хүсэлт гаргагч Ж.*******ийг 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээсэн /*******/ гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Баянхонгор аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаал, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1481 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай лавлагаа, Эрдэнэт хот орон сууцны ашиглалтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 04-ний 49 дугаартай тушаал, Эрдэнэт хот орон сууцны ашиглалтын конторын даргын 1988 оны 10 дугаар сарын 11-ний 69 дугаартай тушаал, Зэсмолбиден барилга удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/104 дугаартай тушаал, Зэсмолбиден барилга удирдах газрын дэргэдэх монгол ажилчдын захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаартай тушаалын хавсралтуудад ******* бичилттэй,

Харин Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3307 дугаартай лавлагаанд овогтой ******* // гэх бичилттэй,

Гэрч шүүхэд өгсөн: Б.*******тэй нэг нутгийн хүмүүс, нэг уулны хүмүүс. *******ийг бага залууд нь гэж дууддаг байсан. Тэгэж дууддаг байснаас болоод бичиг баримтан дээр нь буруу зөрүү бичигдсэн байх. Эднийхэн бүгд хоёр нэртэй дууддаг нэр нь өөр байдаг гэх мэдүүлэг

Гэрч шүүхэд өгсөн: Б.*******тэй нэг нутгийн хүмүүс, нэг уулны хүмүүс. *******ийг бага залууд нь гэж дууддаг байсан. гэж өөр хүн байхгүй гэх мэдүүлэг

-хөдөлмөрийн дэвтэрт овог гэх хэсэгт , нэр гэх хэсэгт , төрсөн он гэх хэсэгт ******* зэрэг баримтууд болно.

 

4.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ж.*******ийг 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээсэн /*******/ гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

5.Хүсэлт гаргагч Ж.*******ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийг 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээсэн /*******/ гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН