| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0010/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
иргэдийн төлөөлөгч Д.Амарсанаа,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч Э.Чулуунбат (ҮД:0760), Ю.Батболд (ҮД:958),
шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Н.Баярхүү (ҮД:79), С.Оюунцэцэг (ҮД:0229),
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, Г.*******,
насанд хүрээгүй хохирогч У.*******,
насанд хүрээгүй хохирогч У.*******гийн хууль ёсны төлөөлөгч П.Цогтсайхан,
насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
шүүгдэгч Г.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт*******гийн *******д Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.4,
******* овогт ын *******од Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 207 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 227 дугаар магадлалаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан эрүүгийн 206008038 дугаартай хэргийг 207 оны 04 дүгээр сарын-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн бацаалт:
. Монгол Улсын иргэн, , нас 2 сар 2 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнд машин механизмийн засварын ангийн 2-р курсэд суралцдаг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Дүүрэг 0 дугаар гудамжны 458 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт*******гийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр ийн замд 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тоёота марк-2 маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2. дүгээр зүйл дэх “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7 дугаар зүйл дэх “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9. дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дугаар зүйл дэх “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч У., Э. нар нас барж, зорчигч У.*******гийн биед хүнд, Ө.гийн биед хөнгөн гэмтэл учруулж иргэний нэхэмжлэгч А.*******од 2.20.000 төгрөгийн шууд хохирол учруулсан,
2. Монгол Улсын иргэн, 99 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, элчит тэрэгний засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , Зүүн нарангийн 7 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ЗП908239 дугаартай, ******* овогт ын ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тоёота марк-2 маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг автомашин жолоодох эрхгүй этгээд болох Г.*******д шилжүүлэн өгснөөс Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад замын хажуу руу онхолдож зорчигч У., Э. нар нас барж, зорчигч У.*******гийн биед хүнд, Ө.гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******ийн: “... 206 оны 07 дугаар сарын 08-ны орой хамаатны ах болох *******од жолооны үнэмлэхтэй гэж худлаа хэлж, машиныг нь авч явсан. 206 оны 07 дугаар сарын 09-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж зам тээврийн осол гаргасан. Өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, ухаарч ойлгож байгаа. ******* ахад худлаа хэлж хохироосондоо уучлалт гуйж байна. Мөн хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын: “... ******* надад хуурамч үнэмлэх үзүүлж “ээжийгээ тосно” гээд машин авч явсан. Би *******д “тусалъя” гэж бодоод машинаа өгсөн. Ээжийнх нь машин эвдэрсэн гэж хэлсэн. Би энэ хэрэгт өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. ******* надад үнэмлэх үзүүлсэн болохоор би түүнд нь итгээд машинаа өгч явуулсан. ... ******* бид хоёр ах дүү хүмүүс учраас миний машин эвдэрснээс учирсан хохирол болох 2.20.000 төгрөгийг хоорондоо тохиролцоно. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******ын: “... *******, ******* нараас оршуулгын зардал, хохирол төлбөрөө бүгдийг нь гаргуулж авсан. Одоо гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гийн: “... Миний хувьд хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлнэ гэсэн байсан. Гэхдээ өөрсдөө хийсэн хэргээ хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн учраас одоо гомдол санал байхгүй. Миний хүү эргэж төрөхгүйгээс хойш нэг айл ч гэсэн элэг бүтэн яваг. *******д оногдуулах ял шийтгэлийг нь хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэж хүсч байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч У.*******гийн: “... Нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч У.*******гийн хууль ёсны төлөөлөгч П.Цогтсайханы: “... Надад гомдол, санал байхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн: “... Би *******г сургуульд орохоос өмнө 0 хоног эмнэлэгт хэвтүүлнэ гэж хэлсэн байгаа. Үүнийгээ биелүүлнэ ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн өгсөн: “... Миний төрсөн дүү нь Улаанбаатар хотод нутгийн ахтайгаа хамт амьдардаг байсан бөгөөд барилгын компанид ажиллаж байсан. Төрсөн дүүгээ 206 оны 09-нөөс 0-нд шилжих шөнө зам тээврийн осолд орсон гэдгийг мэдээд 0-ны өглөө шууд Улаанбаатар хотод ирэхэд миний дүү үнэхээр зам тээврийн осолд орсон гээд гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Намайг очиход ухаантай миний яриаг сонсож байсан боловч бие нь нэлээн муу байсан. Ингээд тэр тасагтаа хэвтэн эмчлүүлж байгаад 206 оны 07 дугаар сарын 5-ны өдөр насан өөд болсон. ... Хуулийн дагуу шалгаж шийднэ биз дээ. Буруутай хүнээс оршуулгын зардал, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна ...” /хх-ийн 37 дугаар тал/, “... 206 оны 07 дугаар сараас гаргасан зардлын дагуу нийт 2.207.762 төгрөгийн хохирол учирсан ба 2.087.762 төгрөгийн баримт гаргаж өгсөн, баримтгүй 20.000 төгрөгийн зардал гарсан байгаа. ... Би маш их гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Одоо миний бие жирэмсэн 6 сартай, Сэлэнгэ аймгаас тэр болгон ирж чадахгүй учир би өөрийн төрсөн ээж *******г энэ хэрэгт хохирогчоор оролцуулмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гийн өгсөн: “... Миний төрсөн охин 206.07.25-ны өдөр анх хохирогчоор тогтоогдон болсон зүйлийг бүгдийг нь хэлсэн, одоо манай охин жирэмсэн Сэлэнгэ аймгаас дахин нааш Улаанбаатар луу явж чадахгүй болсон учир би үүнээс хойш энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцох болно. ... 206 оны 07 дугаар сараас гаргасан зардлын дагуу нийт 2.207.762 төгрөгийн хохирол учирсан ба 2.087.762 төгрөгийн баримт гаргаж өгсөн, баримтгүй 20.000 төгрөгийн зардал гарсан байгаа. ... Би маш их гомдолтой байна, хохирлоо түргэн барагдуулмаар байна. Үүнээс гадна 206.09.05-ны өдөр миний бие нэхэмжлэл гаргаж өсгөн байгаа нэхэмжлэл гаргасан учир нь миний сэтгэл санаа уг асуудлаас болж маш их уймарсан, мөн би элэг, ходоодны хорт хавдартай байсан ба өмнө нь нэг удаа хагалгаанд орсон, одоо дахин сэдрээд хагалгаанд орох шаардлагатай болсон, мөн би группт хөдөлмөрийн чадвар алдалт 80% гэж гарсан байгаа, сэтгэл санааны байдал хүнд байгаа учир уг хагалгаанд орж чадахгүй байгаад байна, сэтгэл санаа байнгын тогтворгүй байгаа учир би нэхэмжлэлд 00.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж өгсөн болно. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна, ахин дахин Сэлэнгэ Улаанбаатар явах хүнд, дээрээс нь бие муу байгаа болохоор явах хэцүү байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 223 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******ын өгсөн: “... Миний бие нь доороо гурван дүүтэй бөгөөд гурван дүү минь миний хойд эцэг Цогтсайханы хамтаар амьдардаг юм. Гэтэл 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн дүү , ******* нарыгаа зам тээврийн осолд орж нас барсан, ******* биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг мэдсэн. Ер нь би хоёр дүүгээ ямар хүмүүстэй ямар машинтай явж байгаад осолд орсныг мэдээгүй. Ямар ч байсан ийн нутаг дэвсгэрт явж байгаад осолд орсон гэж сонссон. ... ******* бол миний хамгийн бага эрэгтэй дүү минь байгаа юм. Одоо Эрдмийн Оргил цогцолбор сургуульд суралцаж байгаа. Ослын улмаас *******гийн хөл хугарсан, нүүрэндээ нэлэнхүйдээ бэртэл гэмтэл авсан гэх мэтийн нэлээн их хэмжээний бэртэл гэмтлийг авсан. Одоо бие нь нэлээн зовиуртай байдаг хөл нь бүрэн гүйцэд эдгэхгүй насан туршдаа хазгар доголон явна гэж эмч нь хэлж байсан. ... Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү. Буруутай хүнээс оршуулгын зардал болон бусад эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна. Ер нь автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан залууд болон тэдний ар гэрийн хүмүүст нэлээн их гомдолтой байна. Бүхэл бүтэн хүний амь нас хохироосон нэгийг нь насан туршид нь эдгэхгүй хүнд өвчтэй болгосон мөртлөө анхаарал тавихгүй хохирлын мөнгө төгрөгөө бүрэн гүйцэд өгөхгүй байгаа явдалд үнэхээр их гомдолтой байна ...” /хх-ийн 39 дүгээр тал/, “... 206 оны 07 дугаар сараас эхлэн нийт 0.645.375 төгрөгийн хохирол учирсан ба баримт гаргаж өгсөн нь 7.390.375 төгрөг, баримтгүй нь 3.255.000 төгрөг ба цаасан дээр бичиж өгсөн үүнээс төлөгдсөн нь .540.000 төгрөг төлөгдсөн байна, бусад нь төлөгдөөгүй байгаа болно. ... Би маш их гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ө.гийн өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 08-ны орой 8 цагийн үед миний бие нь Улаанбаатар хотод ийн хамтаар Тэнгис кино театрт кино үзчихээд гараад ирэхэд *******ийн 8835677 дугаараас ийн дугаар луу залгахаар нь би утсыг нь аваад ярьсан чинь ярьж байсан бөгөөд “чи ирнэ гэсэн чинь яасан бэ, ******* бид хоёр ид байна, ад орж ирээд залгаарай тосоод авъя” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр “оройтох байх” гэсэн чинь “ад орж ирэхээр чинь тосоод авъя” гээд байхад гэхээр нь бид хоёр явахаар болоод ийн гэрт нь очиж цүнхийг нь аваад автобусанд суугаад шууд явсан. дүүрэгт 2 цаг болж байхад ирсэн бөгөөд ад ирээд *******ийн дугаар луу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь -р хороонд байх өвөөгийндөө очоод байж байхад 23 цагийн үед *******ийн утсаар залгаад “хаана байна” гэхээр нь бид хоёр байгаа газраа хэлж өгсөн. Тэгээд удалгүй манай өвөөгийнд найзтайгаа хамт ирсэн. “******* яасан юм бэ” гэхэд “Буян дээр байгаа” гэсэн. Тэгээд бид дөрөв алхаад мөнгөний машинаас 0.000 төгрөг аваад *******ийн байгаа газар очсон. Тэр Буян дээр нэг машинтай зогсож байсан бөгөөд дотор нь ын төрсөн дүү ******* хамт байж байсан. Тэгээд шатахуун аваад ын ангийн охиныг Нисэхийн хороонд хүргэж өгөөд шууд цаашаа ийн зүгт явсан. Явсаар байгаад туулын гүүр гараад зүүн гар тийшээ эргээд явж байгаад туул голын эрэг дээр очиж зогсоод майхан бариад бэлэн гоймон чанаж идсэн. Тэгж байхдаа ******* 2 литрийн савтай пиво машинаасаа гаргаж ирээд ууцгаасан. Тэр пивоноос бид хоёр амсаад өгсөн бөгөөд , ******* хоёр хоёр литрийн савтай хоёр пивыг хоёулаа ууж суусаар байгаад үүр цайлгасан. Үүр цайхын алдад , ******* хоёр хэрэлдэж байгаад ******* машиндаа ороод унтсан. , *******, бид дөрөв майханд унтсан. Бид нар өглөө 09 цаг хүртэл унтсан. Сэрэнгүүтээ , ******* хоёр ын төв орох гээд ******* машинаа жолоодоод явсан. Тэр хоёр нэг цаг орчмын дараа ирсэн бөгөөд ирэхдээ “Билгүүнтөсгийн гар утсыг ломбарданд тавиад ирлээ” гээд хуурай идэх юм, бэлэн гоймон, хиам, жимс, 2 литрийн сэрүүн гэх пиво 3 савыг авч ирсэн. Нэг пивыг нь *******, хоёр аас ирэхдээ уусан гээд талдаа орсон байсан. Тэгээд хоол унд идэж уугаад байж байтал бороо орох гээд байсан. Мөн , ******* хоёр ын хуучин найз залуугаас болоод хоорондоо хэрэлдсэн. Ингээд бүгдээрээ явахаар болонгуут бид хоёр *******ийг “согтууруулах ундаа хэрэглэсэн байж автомашин жолоодож болохгүй шүү” гэж анхааруулж хэлэхэд “би Улаанбаатар хотоос ахыгаа дуудсан, удахгүй ирнэ гээд утсаар дуудсан” гэж байснаа гэнэт уурлаад машинаа жолоодоод явах гэхээр нь бид нар машинд нь суусан. Тэгээд ******* машинаа жолоодоод дүүрэг рүү орж ирээд Багануур салдаг уулзвар дээр байх шатахуун түгээх станцаас шатахуун авсан. Тэгэхэд нь уурлаад “чи согтуу байж яаж ахтайгаа уулзах гээд байгаа юм бэ, одоо буцаад явъя” гэсэн. Тэгээд ******* буцаад яваад урд шөнийхөө хоносон газарт очсон. Тэндээ хэсэг байж байгаад хөдлөөд явсан бөгөөд төв зам руу орж туулын гүүрний дэргэдэх “Боса” дэлгүүр орж тамхи, ариун цэврийн хэрэглэл, ундаа зэргийг аваад хөдөлсөн. Тэгээд шууд ийн замаар дээшээ өгсөөд явж байхад нэг машин *******ийн жолоодон явсан машиныг гүйцэж түрүүлэнгүүт ******* хурдаа нэмээд нөгөө машиныг гүйцэж түрүүлээд урд нь гарангуутаа шууд замынхаа баруун тал руу унасан. Нэг мэдсэн чинь түргэний машин ирсэн байдалтай байсан. Тэгээд намайг аваад эмнэлэгт хүргэсэн. ... ******* нэлээн их хэмжээний согтолттой байсан. ... Хойно нь явсан машин гүйцэж түрүүлээд урд нь гарах үед “би энэ машины урд гарах уу” гэнгүүт бид хоёр “хэрэггүй гээд километрийн заалтыг нь харахад 80 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд шууд гүйцэж түрүүлж эхэлсэн бөгөөд урд яваа машиныхаа зүүн талд гараад ирэнгүүт нь км-ийн заалтыг нь харахад ямар ч байсан 00 км/цагийн хурдтай явж байсан. ... Шулуун засмал зам байсан бөгөөд зам дээр халтиргаа, гулгаа байхгүй байсан. Осол болсоны дараа миний бие ухаан оронгуут нэлээн их хэмжээний бороо орсон. ... Машиныг ******* жолоодон явсан. Түүний зүүн талын суудал дээр сууж явсан. *******ийн чанх ар талын суудал дээр ******* сууж явсан. Түүний зүүн талд талийгаач , ын зүүн талд буюу машины зүүн хойд талын суудал дээр миний бие сууж явсан. ... Надад зөөлөн эдийн гэмтлүүд учирсан. Ямар нэгэн яс хугараагүй. ... ямар нэгэн гомдол санал бол байхгүй. Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлаа буруутай хүнээс нэхэмжилж байна. ... Миний бие нь , ******* хоёртой ойрын хамаатнууд байгаа юм. бид хоёр найзууд, ******* хоёр үерхдэг байсан. ... ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос замын хажуу руу онхолдоод хүмүүсийн биед бэртэл гэмтэл учирч хоёрын хоёр хүний амь нас хохирлоо гэж үзэж байна. ... 206 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бид хоёрыг Улаанбаатар хотод хамт байж байхад ******* тай яриад 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр рүү зугаалганд явахаар болсон. Тэгээд “чи хамт явах уу” гэхээр нь би “ар гэрийнхэнтэйгээ ярьж байгаад больё” гээд зөвшөөрөөгүй байсан. Тэгтэл 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “хүрээд ир” гээд байхаар нь ийг дагуулаад очсон юм. *******, хоёр бие биенээ урьд нь таньдаггүй байсан. ... Жолооч ******* машинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Мөн жолоогоо зүүн тал руугаа дарсан зүйл байхгүй. Машин гүйцэж түрүүлж урд нь гарангуут л яах ийхийн зуургүй л замын хажуу руу онхолдсон. ... Осол болохын өмнө асуухад ******* “миний машин” гэж байсан. Осол болсоны дараа “өөр хүнийх” гэж байсан. ... ******* автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нь мэдээгүй байж байгаад осол болсоны дараа цагдаа “үнэмлэх чинь бий юу” гэхээр “машинд байгаа” гээд, намайг асуухаар “надад үнэмлэх байхгүй” гээд байсан ...” /хх-ийн 42-43 дугаар тал/, “... Миний бие автомашины зүүн хойд талын захын суудал дээр сууж явах нь явсан. Гэхдээ осол болохын өмнө машинаас үсэрч буусан үйлдэл огт гаргаагүй. Намайг машинаас үсэрч буугаагүй гэдгийг ******* өөрөө мэднэ. Мөн одоо амьд сэрүүн байгаа ******* хүртэл мэднэ шүү дээ. Осол зөвхөн *******ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа. Ослын улмаас миний бие машинаас шидэгдсэн. Талийгаач машинаас хамгийн хол шидэгдсэн ...” /хх-ийн 44 дүгээр тал/, “... Би зун 206.08.7-ны өдөр 8 нас хүрсэн, одоо хууль ёсны төлөөлөгч надад хэрэггүй, би ганцаараа байцаалт өгч чадна. Би ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан. Миний бие одоо эрүүл байгаа, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би 206 оны сүүлээр эсвэл 207 оны эхээр БНХАУ-д суралцахаар явах гэж байгаа учир энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Одоо миний бие эрүүл хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл мөн адил байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 220 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч У.*******гийн өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний бие дүүргийн 2-р хороо Нарлагийн гэр хороололд байх гэртээ байж байхад манай аниа “найзуудтайгаа салхинд гарч зугаална” гэж байсан. Тэгээд 2 цагийн үед ******* гэх залуу машинтайгаа ганцаараа ирээд эгчийг гэрээс авсан ба эгч “ эгч бид хоёрыг хамт явах уу” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд машинд нь суусан. Тэгээд явж байхад эгчийн найзууд болох , нарыг Өвөршандын гэр хорооллоос аваад бид зургаа дэлгүүр орж идэж уух юм аваад шууд ийн туулын гүүрээр гараад зүүн гар тийшээ эргээд туул голын хойд эрэг дээр очиж майхан бариад байж байхад манай аавын эгчийнх нь төрсөн хүүхэд нөхөр хүүхэдтэйгээ, эгчийн нөхөр хүүхэд “гол орно” гэхээр нь ******* ах, эгч, талийгаач эгч гурав машинтай яваад тэдгээр хүмүүсийг гол дээр авч ирсэн. Тэд нар ирсний дараа хоол унд идэж уусан ба ******* ах, эгчийн нөхөр хоёр нэг нэг лааз пиво уусан. Тэгээд сүүлд ирсэн хүмүүс цагийн үед явахаар болонгуут ******* ах нөгөө хүмүүсийг хүргэж өгөх гээд явангуут би ганцаараа майхан хараад үлдсэн. Тэгээд буцаад ******* ах, эгч, эгч, талийгаач эгч нар алхаад ирсэн ба “машинаа яасан бэ” гэхэд “төв замаас гарангуут машин унтарчихлаа” гэсэн. Тэгээд бид тав майханаа хурааж алхаад машин дээр нь очсон. Тэгээд машинаа асаагаад орох гээд төв зам руу ороод явсан чинь туулын гүүрэн дээр цагдаа нар байсан тул цагдаа нарыг явтал нь зам дээр зогсож хүлээсэн ба гучаад минут болонгуут цагдаа нар явангуут нь ******* ах машинаа асааж жолоодоод ын төвд 23 цагийн үед ирсэн. дүүрэгт ирээд “Буян ” худалдааны төвийн урд талд г Улаанбаатар хотоос ирэхийг хүлээсэн ба тэр нэлээн орой 02 цагийн үед залгаад “би -р хороонд өвөөгийнд байна” гэсэн. Тэгээд эгч хоёр найзынхаа хамтаар г авахаар алхаад явсан, машинд ******* ах бид хоёр үлдсэн. Удалгүй тэр гурав эгчийг дагуулаад ирсэн ба эгч бас нэг залуугийн хамтаар ирсэн. Тэгээд бид нар машинд суугаад хөдөлсөн ба эгчийн хоёр найз болох , эгч хоёр “үлднэ” гэхээр нь тэр хоёрыг гэр гэрт нь буулгаж өгөөд явсан. ийн нутаг дэвсгэрт байх туулын гүүрээр дөнгөж гараад зүүн гар тийшээ эргээд нэг газар зогсоод майхан саваа барьсан. Тэгээд ******* ах, эгч, аниа, аниагийн найз нар нэлээн их хэмжээний пиво ууцгаасан. Тэд нар бараг үүр цайтал пиво ууцгаасан. Тэгээд бүгдээрээ майханд унтсан ба эгч бид хоёр зүүн захад нь унтаж байхад ******* ах гараараа эгч бид хоёрыг тэврээд байнгуут эгч уурлаад ******* ахтай хэрэлдсэн ба ******* ах уурандаа машиндаа ороод унтсан. Тэгээд 206 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг хүртэл унтаад сэрсэн. Тэгээд ах гар утсаа барьцаанд тавихаар болоод *******, хоёр дүүрэг явж хоол ундны зүйл авч ирсэн. Мөн гурван ширхэг том пиво авч ирсэн. Тэр хоёр ирэхдээ нэг пивоо дунд нь ортол уусан байсан. Тэр хоёр ирснийхээ дараа нэг сав пивоо хувааж уугаад дуусгасан. Харин эгч, эгч хоёр “гэртээ харина” гээд пиво уугаагүй. Тэгээд дөрөв таван цаг гээд гэр лүүгээ харихаар болоод бүгдээрээ машинд суугаад дүүргийн , Багануур салдаг уулзвар дээр байх колонкоос шатахуун авсан. Тэгтэл ах “дахиад нэг хоноё, би гэр авъя” гэсэн. Тэгээд буцаад явсан ба туулын гүүр гараад нэлээн хурдтай явангуут ах ******* ахыг “хурдтай яваад байна, би машин жолоодох уу” гэхэд ******* ах үгэнд нь орохгүй хурдтай яваад байсан. Тэгтэл хойно яваа машин гүйцэж түрүүлээд урд гарангуут ******* ах хурдаа нэмээд нөгөө машинаа гүйцэж түрүүлээд урд нь гарангуутаа замынхаа баруун тал руу орсон. Тэгэнгүүт баруун хойд талд сууж явсан эгч хаалгаар үсрээд явсны дараа машин хэд хэд өнхөрсөн, яг хэд өнхөрсөн гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэлээн хэд өнхөрч байхад би цонхоор шидэгдсэн. Тэгээд би газар унаад хэвтэж байгаад цагдаа, эмнэлэг ирсний дараа ухаан алдсан. ... Машиныг ******* ах жолоодон явсан. ... Нэлээн их хэмжээний согтолттой байсан. ... Сүүлд цагдаа нар ирээд *******ийг хөл дээр нь зогсоох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй байсан. ... ямар ч байсан нэлээн их хэмжээний хурдтай явсан, хянах самбар дээрх хурд заагчийг нь хараагүй. ... Зам дээр бороо орсон чийгтэй байсан. ... Миний дал цуурсан, уушиг бяцарсан, хөл хугарсан, хөлийн ул бяцарсан, эгэм хугарсан зэрэг бэртэл гэмтэл авсан. ... ******* согтуудаа автомашин жолоодож хурдтайгаар урдаа яваа машиныг гүйцэж түрүүлснээс замын хажуу руу орж онхолдсон гэж үзэж байна. ... Жолооч ******* машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, тоормосон дээрээ гишгээгүй л замын хажуу руу орсон. Харин жолоогоо зүүн тал руугаа дарах нь дарсан тэгээд байхад л машин замын баруун тал руу гулгасаар байгаад орсон. ... 206 оны 07 дугаар сарын 07-ны орой ******* ах аниатай ярихдаа “ахынхаа машиныг авсан гэж ярьж байсан”. ... Гомдолтой байна. Буруутай хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ...” /хх-ийн 47-48 дугаар тал/, “... Осол болох гэж байхад буюу машин замаас гараад онхолдохын өмнөхөн баруун хойд талын хаалгыг онгойлгож машинаас үсэрч унасан. Түүнээс машинаас үсэрснээс болж осол болсон асуудал байхгүй. машин онхолдохын өмнө машинаас амжиж үсэрснээрээ амь нас эрүүл мэнд нь гайгүй үлдсэн. ... Эхний ээлжний эмчилгээний зардлыг буруутай хүнээс гаргуулан авсан. Одоо гомдолтой байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардлыг гаргуулан авах хүсэлтэй байна ...” /хх-ийн 86 дугаар тал/, “... 206 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 206 оны 08 сарын дундуур хүртэл эмнэлэгт хэвтсэн хохирлын баримт бол гаргаж өгөөгүй. Эмчилгээнд нийт зарцуулсан мөнгөө сайн мэдэхгүй байна, ойролцоогоор 500.000 төгрөг болсон. Эмчилгээний эм, боолтууд авсан болохоор баримт гэж зүйл аваагүй юм. Орой болохоор миний хөл өвдөөд халуураад байна. Би маш их гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна. Би эмчилгээний зардалдаа зарцуулсан 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас эмнэлэгт үзүүлэхэд “хөлний хадаас хүйтэнд царцсан байна” гээд эмнүүд бичиж өгсөн, тэр эмийг нь мөнгө олдоогүй учир авч чадаагүй байгаа. Эмнэлэгт бас хэвтэн эмчлүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “... Би Улаанбаатар хотоос гараад ганцаараа ийн мэлхий хадны хажууд байрлах ахынхаа барилгын ажил руу явж байсан юм. Тэгтэл одоогоос нэг цагийн өмнө ийн гүүр гараад явж байтал Цагдаа нар зогсчихсон замын хажуу жалга руу машин уначихсан байсан. Тэгээд би ослыг хараад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр очсон. Тэгээд замаас доошоогоо жалга руу цагаан өнгийн машин онхолдчихсон 5-7 насны орчим хүүхэд тогтоол усанд нүүр нь зүүн хэсгээрээ 20 см орчим гүн зүсэлттэй хэвтэж байсан. Тэр хүүхдийн зүүн талд нэг хүүхэд хэвтэж байсан, урагш модны ёроол хэсэгт дахиад нэг хүүхэд хэвтэж байсан. Баруун талд нь нэг охин сууж байсан ба баруун хойно нь жалганы дунд хэсэгт нэг охин хэвтэж байсан. Судасны цохилтыг дарж үзэхэд судас цохилохгүй байсан. Эргээд тогтоол усанд хэвтэж байсан хүүхэд дээр очин 03 түргэн тусламж иртэл тэнд байсан. Тэгээд л би 03 ирсэний дараа тогтоол усанд хэвтэж байсан хүүхэд болон модны ёроолд хэвтэж байсан 2 хүүхдийг 03-ын машинд суулгаж өгсөн. ... Би 2002-2007 онд Анагаах Ухааны Их сургууль төгссөн. ... надад эмчлэх эрх байхгүй ч иргэний үүргийг биелүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.ийн өгсөн: “... Би 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз охин болох Элбэгзаяа, дүү Сэрээжав, Пунцагбалжир, Ганбат, Отгонбат нарын хамтаар ид амарч байгаад хот руу буцах гэж явж байсан чинь өөдөөс цагаан өнгийн Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхээр нь шууд тоормос гишгэсэн чинь уг машины арын хэсэг нь шарваж шидэгдээд шууд чигээрээ жалга руу уначихсан юм. Тэгээд бид нар зогсоод 02 луу залгаад хүлээгээд зогсож байхад приус-20 маркийн машинтай нэг эмэгтэй ирээд “наадах чинь түрүүн хажуугаар маш хурдтай гараад явсан юм” гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд бид түргэн тусламж ирэхийг нь хүлээгээд л байж байсан, өөр зүйл хараагүй. ... манай найз охин Элбэгзаяа л харсан, өөр харсан хүн байхгүй, манай дүү нарын зарим нь унтаад, зарим нь дуу сонсоод явж байсан юм. ... Уг марк-2 нь ойролцоогоор 20-40 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн өгсөн: “... ******* нь миний хамгийн бага хүү бөгөөд 2-р ангид байхад аав нь насан өөд болсон. Тийм болохоор миний хувьд бага зэргийн эрх өсгөсөн. Надтай байнга хамт явж байдаг байсан боловч дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах болсноос хойш тэр болгон надтай хамт ийш тийшээ явахгүй болсон. Зан байдлын хувьд төлөв даруу, гадуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. *******д жолооны үнэмлэх байхгүй. Хашаан дотроо юм уу хөдөө гадаа явахдаа ойр зуур тээврийн хэрэгсэл жолоодож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* намайг “машинаа өгөөч” гэж гуйхаар нь би машинаа өгөөгүй. ******* миний настай дүүгээс насаар дүү учраас би жолооны үнэмлэх байхгүй гэж бодоод машинаа өгөөгүй юм. Надад хаашаа ямар ажлаар явах гэж байгаагаа хэлээгүй, зөвхөн “машинаа түр өгөөч” л гэж гуйж байсан. ... Би *******ийг болон тэдний гэр бүлийн хүмүүсийг сайн мэднэ. *******ийг бага байхад аав нь нас барсан. Тэгээд ах эгч нар нь тусдаа гарсан болохоор ээжтэйгээ л хамт байж байдаг хүүхэд байгаа юм. Түүнийг “ойр зуурын ажилд туслаад өгөөч” гэхээр манайд ирж машин техник янзлах гэх мэтийн ойр зуурын ажилд тусалдаг их тусархуу хүүхэд байгаа юм. Ээжтэйгээ хоёулаа байдаг болохоор гэр орныхоо бүхий л ажил төрлийг хийдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, онгироо сагсуу зан байхгүй хүүхэд. Гэрээсээ тэр болгон гараад байдаггүй болохоор түүний найз нөхөд гээд байх хүүхэд бараг байдаггүй юм. Надтай бол илэн далангүй харьцаж бүхий л зүйлээ ярьдаг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч У.ын өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай талийгаач дүү Улаанбаатар хотод байх манай гэрт очоод хоёр хоносон. Тэгээд бид нар бүгдээрээ 206 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дүүрэгт ирсэн. 07 дугаар сарын 08-ны өглөө “найзуудынхаа хамтаар зугаалганд явна, манай найз ******* ирнэ, олуулаа явна” гэж ярьж байснаа “зарим хүмүүс явахаа больсон, та явах уу” гэж надаас асуухаар нь би зөвшөөрөөд дүү *******г аваад хамт явцгаасан. явах замдаа ын хоёр найз охиныг замаасаа аваад явсан. Тэгээд ийн туул голын эрэг дээр очсон. Тэнд хэсэг байж байгаад *******, бид гурав орж манай нөхөр Чинбаатар болон манай хоёр эгчийг аваад буцаад орсон. Тэнд очоод бид нар хоёр цаг орчим болсон. Тэгээд “явцгаах уу” гэхэд ******* манай дүү нар “эндээ хонох уу” гэхээр нь бид нар “хонохгүй хүргээд өгөөч” гэсэн. Тэгээд *******, хоёр бид нарыг хүргэж өгсөн. Голын эрэг дээр ын хоёр найз эмэгтэй болон манай дүү ******* нар үлдсэн. Тэгээд *******, хоёр бид нарыг дүүрэгт хүргэж өгөөд буцаад явсан. Түүнээс хойш холбогдоогүй байж байгаад маргааш өглөө нь буюу 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 цагийн үед над руу залгаад “гийн утасны дугаарыг мэдэх үү” гэхээр нь “мэдэхгүй, яасан бэ” гэхэд “*******гийн утсыг аваад явчих юм, та дугаарыг нь мэдэх үү” гэхээр нь “ та нартай явж байгаа юм уу, яах гэж авч явж байгаа юм бэ” гэхэд “мэдэхгүй утсыг нь аваад явчих юм” гэж байсан. Тэгээд би гийн 99770372 дугаарыг нь өгөөд утсаа тасалсан. Тэрнээс хойш гуч дөчин минутын дараа ******* ийн утсаар над руу залгахаар нь “хурдан ир аав уурлаад байна” гэхэд “аниа бид нар бага зэрэг оройтох юм шиг байна” гэсэн. Тэгэхээр нь би “тай ярья” гэсэн чинь “Даваа” гэж цаашаа дуудаад л утас нь тасарсан, дахиж холбогдоогүй. Тэгээд орой цагийн үед гийн эмээ над руу залгаад , *******, , нарыг осолд орсон талаар хэлсэн. ... 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* өөрөө автомашинаа жолоодоод явж байсан ба тэр бид нарыг байх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний талийгаач дүү ч гэсэн бид нарыг байх хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн -р хороо туулын гүүрэнд гарсан зам тээврийн осол болсон хэргийн газарт замын байцаагчаар оролцсон ба хэргийн газарт үзлэгийн бүдүүвч схем зургийг хэрхэн үйлдсэнийг тайлбарлая. Хэргийн газрын бүдүүвч буюу схем зураг нь тухайн зам тээврийн осол болсон хэргийн газарт хэмжилт хийж хэмжилтүүдийг тоймлон харуулсан зураг юм. Тийм учраас автомашины зорчигчид хэвтэж байсан сууж байсан гэх цэгүүд нь замын хэмжилтэнд ач холбогдолгүй, мөн зарим зорчигч нар нь тус газраасаа хөдөлж босоод явсан байсан учир цогцосыг л тухайн схем зурагт тэмдэглэсэн юм. Схем зураг дээр дүүргийн -р хороо Туулын гүүрний орчим замын өргөн 7.30 метр байх ба замын шороон хөвөө 2 метр, А цэг автомашин анх замаас гарсан цэг, автомашин замаас хөвөө рүү гарсан дугуйн мөр баруун дугуй нь 7.30 метр урттай, зүүн дугуй 7.20 метр урттай, А цэгээс цогцос хүртэл 52.70 метр, цогцосны толгойноос замын баруун талын ирмэг хүртэл 2.70 метр, В үл хөдлөх цэг 44 тоот бетонон шон, А цэгээс В цэг хүртэл 29.60 метр, В цэгээс цогцос хүртэл 44.60 метр, В цэгээс тээврийн хэрэгслийн урд хэсэг хүртэл 58 метр, В цэгээс автомашины баруун хойд дугуй хүртэл 6 метр, цогцосноос автомашин хүртэл 2.0 метр, автомашины баруун талын урд дугуйнаас замын баруун хөвөө хүртэл 39 метр, хойд дугуйнаас 37.70 метр зайтай байсан ба тус хэмжилтүүдийг тусган хэргийн газрын бүдүүвч схем зургийг зурсан болно. Мөн тээврийн хэрэгслээс салж унасан жижиг хэсгүүд болон тээврийн хэрэгслээс унасан эд зүйлүүдийг мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээрээ тусгасан байгаа болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 227 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад криминалистикийн шинжээч Ж.ын өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн -р хороо туулын гүүрэнд гарсан зам тээврийн осол болсон хэргийн газарт криминалистикийн шинжээчээр оролцсон ба хэргийн газарт үзлэг хийх явцад ямар учиртай тэмдэглэгээ хийснийг тайлбарлая. А автомашин анх замаас гарч шороон хөвөө рүү орсон цэгийг тэмдэглэсэн, J C бол замын хөвөө рүү гарч доош явсан дугуйн мөрийг тэмдэглэж харуулсан, X бол автомашин далангаар доош уруудаж газрын хөрс сэндийчсэн мөрийг харуулсан цэг мөн Q үсэг нь цааш доошоо уруудаж яваад газрын хөрсийг сэндийчсэн мөрийг харуулсан, дугаарын тоогоор талийгаач ын анх унасан байсан цэгийг харуулсан, 6 дугаарын тоогоор жолооч *******ийн анх сууж байсан гэх цэгийг тэмдэглэн харуулсан, 2 дугаарын тоогоор хүүхэд *******гийн хэвтэж байсан цэгийг тэмдэглэн харуулсан, 3 дугаарын тоогоор машинд зорчиж байсан ийн хэвтэж байсан цэгийг тэмдэглэн харуулсан, 5 дугаарын тоогоор машинд зорчиж явсан гийн хэвтэж байсан цэгийг тэмдэглэн харуулсан, В цэгээр үл хөдлөх цэгийг харуулсан юм. Өөр ямар нэг тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. Автын байцаагч бүдүүвч зураг схем үйлдэхдээ яаж хийснийг нь би сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн лабораторийн шинжээч Б.Ламчины 206 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн №6043 тоот:
. Шинжилгээнд ирүүлсэн Г.*******ийн гэх цусанд 0.9 промили спиртийн агууламж илэрч байна. гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 206 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08шэ/366 тоот:
. *******гийн биед баруун уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хийн хуралдалт, зүүн эгэм, баруун дал, баруун ,7-р хавирга яснууд зөрүү багатай, баруун шаант болон богтос ясны бяцарсан хугарал, баруун гуянд шарх, нүүр цээж, баруун шуу, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 206 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Эмнэлгийн бичгээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №08шэ/365 тоот:
. гийн биед тухайн үед тархи доргилт, нүүрэнд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 206 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №08шэ/45 тоот:
. Талийгаач У.ын биед хавсарсан олон гэмтэл: цээж-хэвлийн битүү гэмтэл, зүрх доргилт, үнхэлцэг хальсны цус хуралт, бүдүүн гэдэсний хана, сэмж, чацархайн цус хуралт, бүх биеийн доргилт, гавал тархины гэмтэл, зүүн хоншоор, зүүн хацар ясны бяцарсан далд хугарал, толгойн хуйханд шарх, зүүн богтос ясны зөрүүтэй ил, баруун шаант болон богтос ясны зөрүүтэй далд хугарал, баруун шагайнд шарх, нүүр, цээж, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.
3. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ.
4. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.
5. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ.
6. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 68-7 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 206 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн Шүүх эмнэлгийн цогцосны шинжилгээ хийсэн №322 тоот:
. Талийгаач Э.ийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авто осол: цээжний дарагдал, зүүн далны шугамаархи 2-7-р хавирганы шууд хугарал, зүүн уушигны няцрал, авчийлт, тэлэгдэлт, цээжний хөндийн хий, цус хуралдалт, дагзны зөөлөн бүрхүүлийн цус харвалт, ходоод, бүдүүн гэдэсний хэсгийн цус хуралт, тархи, уушигны хаван, уушигны гэмтлийн хатгаа, дотор эрхтний цус дүүрэлт, цус эргэлтийн хямрал, биеийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, учрах үедээ амь насанд аюултай, шинэ гэмтэл бөгөөд үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Талийгаач нь архаг хууч өвчингүй байна.
4. Талийгаач нь дээрхи хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаач нь цусны ABO системээр В 3-р бүлгийн цустай байна.
6. Талийгаач нь эмчилгээ хийгдсэн тул спиртийн зүйл тогтоогдохгүй.
7.8. Талийгаачид учирсан гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээс давсан буюу авто ослын улмаас үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 206 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №4438 тоот:
. УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл, явах эд анги, тоормос, жолооны механизм эвдрэлтэй, МNS4598-2003 стандарт шаардлага хангахгүй.
2. УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйнууд шавар, ус, уулын замд, өвлийн улиралд ашиглаж болох зориулалтын, тууш дөрвөлжин хэлбэрийн хээтэй, хээний гүн газарт тулах хэсгээр 2.0-2.5 мм хэмжээтэй тул МNS4598-2003 стандарт шаардлага хангана. Зүүн хойд дугуйн обод, баруун урд дугуйн ободны ирмэг, хаймар дугуйнд, зүүн урд дугуйн обод, хаймар дугуйнуудад үүссэн гэмтэл, бохирдол нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй.
3. Уг зам тээврийн осолд орсон автомашины капот, тээшний таг, дээвэр, салхины, арын бүх хаалганы шил, далбаанууд, багана, бүхээг бүхэлдээ эвдрэлтэй, баруун их гэрэл, баруун арын гэрэл байхгүй, зүүн их гэрэл, арын гэрэл салж хагарсан, баруун лонжерон гулзайсан, урд амортизаторууд хугарч, гулзайж, салсан, урд тэвш, хөдөлгүүр, хурдны хайрцаг хойш шилжсэн, дэр бэхэлгээнүүдээр салсан, урд тэнцүүлэгч гулзайж, зүүн талаараа салсан, урд гарууд гулзайж хугарсан, урд дугуйнууд эргэх нударга, тоормосны эд анги, жолооны хөндлөн татуургатайгаа хугарч салсан, жолооны аппарат хугарсан, жолооны механизмын шингэн гоожиж, тоормосны шингэн дамжуулах гуурс тасарч битүүмж алдсан зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байх үндэслэлтэй.
4. Тоормосны эд ангиуд бүрэн, битүүмжлэл алдсан, зүүн их гэрэл, зүүн арын гэрлүүд шалгахад асна. Осол хэргийн материал ирүүлээгүй тул осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй. гэх дүгнэлт /хх-ийн 79-8 дүгээр тал/, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-90 дүгээр тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Т.Түвшинбаатарын 206 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №503 тоот:
. Хэргийн материал болон Г.*******ийг байцаасан тэмдэглэлтэй танилцаж үзэхэд УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. дүгээр зүйл дэх “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7 дугаар зүйл дэх “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9. дүгээр зүйл дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дугаар зүйл дэх “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Г.******* нь 2. болон 2.7 а дугаар зүйл дэх заалтыг мэдсээр атал харин 9., 9.2 дугаар зүйл дэх заалтыг мэдлэг, дадлага туршлага дутагдах, санамсар болгоомжгүй хэлбэрээр зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашинаас үүссэн тоормозны мөр гэх зүйл хэргийн материалд тусгагдаагүй байх тул уг автомашины хурдыг тодорхойлох боломжгүй байна.
3. Хэргийн материалд осол гарсан зам, орчны байдлыг тахир тэгш, нойтон, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, бороотой, эсрэг хөдөлгөөн бүхий 2 эгнээтэй, хашлагагүй гэх зэргээр тусгасан байх боловч тухайн замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг ЗХД-ийн 9. дүгээр зүйлийг баримтлан тохируулж явах ёстой бөгөөд тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад шууд нөлөөлөөгүй гэж үзэж байна.
4. Жолооч Г.******* нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.
5. Өөр нэмж тусгах зүйл үгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “... шинжээч Б.Ламчины №6043 дугаартай дүгнэлтээс үзэхэд цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Хөнгөн зэргийн согтолттой хүнд тухайн хүний бие махбод идсэн хоол, биеийн байдал, архаг хууч өвчин, архи даах чадвар зэргээс шалтгаалаад харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг. Цусанд спирт шимэгдэж орсноос эхлэн төв мэдрэлийн системд өөрчлөлт орж, жишээ нь харааны мэдрэхүй, орон зайн баримжаа өөрчлөгдөнө ...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/,
Мөрдөн байцаалтад техникийн шинжээч Т.Түвшинбаатарын өгсөн: “... Миний 503 дугаартай дүгнэлтэнд Г.*******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 2. дэх заалтыг зөрчсөн гэж заасан учир нь Г.******* нь 2.а-д хамаарагдах субъект мөн гэж үзэж түүнд хамааруулж дүгнэлтийг гаргасан. 2.2а нь олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолоочид хамаарах тул 2.2а-д хамаарахгүй гэж үзсэн. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан тул 2.7а дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Хэргийн газрын үзлэг схем зураг зэргийг үзэхэд замын нөхцлийг тахир тэгш, уруу гэж тусгасан замын энэ хэсэгт жолооч хөдөлгөөний хурдаа тохируулан сонгож аваар осол гаргахгүй явах ёстой байдаг учраас Замын хөдөлгөөний дүрмийн 9. дэх заалтыг тусгасан. Мөн хэргийн газрын үзлэг, байцаалт, тайлбараас үзэхэд ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн боловч хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй байсан тул 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж дээрх дүгнэлтийг гаргасан болно ...” гэх мэдүүлэг /хх-ийн 230 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй сэжигтэн Г.*******ийн 206 оны 07 дугаар сарын 0-ны өдөр өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед аавын хамаатны ах болох ******* ахтай уулзаад “та машинаа өгөөч, маргааш өглөө найзуудтайгаа салхинд гарах гэсэн юм” гэж гуйж байгаад УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 машиныг нь гуйж аваад Улаанбаатар хот дотор еглөөний 08 цаг хүртэл таксинд явсан. Тэгээд 206 оны 07 дугаар сарын 08-ны өгөөний 08 цагаас 0 цаг хүртэл машиндаа унтаж амарсан. Тэгээд дүүрэгт ирээд , ******* нартай уулзаад гол явахаар болоод , ******* нартай хамт яваад Өвөршандын гэр хороололд амьдардаг Бүжинлхам, Нисэхийн хороонд амьдардаг Тосгуль нарыг очиж аваад тавуулаа туулын гүүр гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ байх голын эрэг дээр очсон. Тэндээ хоол унд идэж ууж байгаад орой нь 23 цаг өнгөрөөгөөд дүүрэг орж Бүжинлхам, Тосгуль нарыг хүргэж өгсөн. Тэгээд өдөр нь ирнэ гэж ярьсан найзууд болох , Халиун хоёр Улаанбаатар хотоос дүүрэгт ирэнгүүт нь тэр хоёрыг аваад буцаад нөгөө газраа очсон. Тэндээ очоод ярьж хөөрч байгаад шөнө 03 цагийн үед унтсан ба Халиун, , , ******* нар майханд би машиндаа унтсан. Маргааш өглөө нь цагийн үед сэрсэн. Тэгээд “бөөнөөрөө явъя” гэхэд “жаахан байж байгаад явъя” гэхээр нь бид хоёр дүүрэг орж ирээд дэлгүүрээс гоймон, боов, талх, хиам ундаа, 2.5 литрийн хоёр ширхэг Нийслэл пиво зэргийг авсан. Тэгээд буцаж нөгөө хоносон газраа очоод бөөнөөрөө цай ундаа ууж сууж байгаад , , Халиун бид дөрөв авч ирсэн пивоо хувааж ууцгаасан. Тэгээд байж байхад гадаа бага зэргийн бороо ороод байхаар нь майхан саваа хураагаад явахаар болсон. Тэндээсээ хөдлөөд дүүрэг орох гэхэд “бүгдээрээ пиво уусан юм чинь цагдаад баригдана, буцаж хоноод явцгаая” гэж би хэлсэн чинь бүгд зөвшөөрөхөөр нь дүүрэг рүү орж ирээд болон зүүн аймагууд руу явдаг замын уулзвар дээр байх Тэспетролим гэх колонкоос шатахуун аваад буцаад ийн зүгт явсан. Тэгээд туулын гүүр гарч “Боса” дэлгүүрээс идэж уух юм аваад би машинаа жолоодоод Байтаг богд амралтын газар орно гээд ийн замаар ороод явж байхад миний хойд талд явж байсан машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ нэлээн шахаад гарах үед би жолоогоо замын баруун тал руу дараад буцаж зам руугаа орж чадалгүй замынхаа баруун тал руу орж онхолдсон. Тэгээд би ухаан алдаад унасан ба нэг сэрсэн чинь машины дөрвөн дугуй дээшээ харсан Халиун уйлаад сууж байсан ба бусад хүмүүс харагдахгүй байсан. Тэгээд намайг цагдаагийн машинд суулгаад ын цагдаа дээр авч ирсэн. ... Машиныг зөвхөн би жолоодон явсан ба хэн нэгэнд жолоо шилжүүлсэн зүйл байхгүй. ... Би автомашин жолоодох эрхгүй. ... ******* ах намайг автомашин жолоодох эрхгүй гэдгийг мэддэг байсан боловч би “авто машин жолоодох эрхийн үнэмлэхээ авсан байгаа” гэж худлаа хэлээд машиныг нь авсан. ... Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан бөгөөд бүх зүйлийг санаж байгаа. “Боса” дэлгүүрээс хөдлөөд явахдаа буюу осол болохын өмнө ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглээгүй байсан. ... Урьд нь олон удаа машин жолоодож байгаагүй. Ганц нэг удаа хөдөө явахдаа л машин жолоодож байсан. ... Осолд орохын өмнө би 80 км/цагийн хурдтай явсан. ... Тоормос гишгэхэд машин зогсохгүй байсан. Мөн жолоогоо зүүн тийш нь дарахад жолооны хүрд зүүн тал руугаа эргэж байсан мөртлөө машин зүүн тийшээ эргэхгүй чигээрээ гулсаж явсаар байгаад замын баруун тал руу орсон. ... Автомашины жолооны хүрд баруун талдаа ба би машиныг жолоодож явсан. Миний зүүн талын суудал дээр , миний ар талд *******, түүний зүүн талд Халиун, зүүн хойд захын суудал дээр нар сууж явсан. ... Осол болох үед би 6 нас 2 сар 4 хоногтой байсан. ... ******* ах уг машиныг өөрөө худалдан аваад ганц хоёр хонож байсан болохоор ямар ямар эвдрэлтэй байсныг мэдэхгүй байх. Улаанбаатар хотод ямар эвдрэлтэй нь мэдэгдэхгүй байсан мөртлөө шулуун замд гараад ирэхээр жолооны хүрд чичигнээд эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр тал/,
206 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ийн голын эрэг дээр хоноод 09-ний өдөр , , *******, нарыг машинд суулгаад дүүрэг орж ирээд шатахуун аваад буцаад рүү явж байхад намайг “хурдаа хасаач” гэж надтай маргалдаж байснаа тэй маргалдсан. Тэгснээс машинаас үсрээд буух үед нь би машинаа зогсоох гэхэд машин зогсохгүй замын баруун тал руу орж онхолдсон. Осол болох үед би ухаан алдсан ба хэсэг хугацааны дараа ухаан ороод босоод ирэхэд машинаасаа гурваас таван метрийн зайд намаг дотор хэвтэж байсан. ... Анхны мэдүүлэг өгөх үедээ шоконд ороод болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд *******г хэлэх үед г машинаас үсэрсэн гэдгийг санасан. ... Осол болохын өмнө би 00 км/цагаас 0 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед бороо орж байсан болохоор зам халтиргаатай нойтон байсан. ... Автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэдгийг ******* ах мэддэг байсан. Гэхдээ би автомашин жолоодох эрхийн үнэмлэхээ авсан гэж худлаа хэлээд машиныг нь гуйж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч А.*******ын 206 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... 206 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ******* над руу залгаад “та машинаа түр өгөөч, би ээжийгээ авто вокзал дээрээс 08-ны өглөө тосох гээд байна” гэсэн. Тэгээд би хүний юманд явах ёстой байтал зай өгөхгүй залгаад байхаар нь болиод гэртээ байж байтал орой ******* манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд байхаар нь “ээжийг чинь би өглөө тосоод өгье” гэсэн чинь “ээж Амгалан дээр бууна, би өөрөө тосож гэртээ хүргэж өгөөд л өглөө эрт хүрээд ирье” гээд байсан. Тэгээд байхаар нь аргагүйн эрхэнд машинаа өгсөн. Машинаа өгөхдөө “жолооны үнэмлэх чинь байгаа юу” гэхэд “надад жолооны үнэмлэх байгаа” гээд нэг үнэмлэх үзүүлсэн. Харанхуй байсан болохоор зургийг нь сайн харж амжаагүй. Үнэмлэх байгаа юм байна гэж бодоод УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн машинаа 22 цагийн үед өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй алга болсон. Тэгэхээр нь найз аас нь асуусан чинь “цаадах чинь ид яваа” гэсэн. “Над руу нэг 9-тэй дугаараас залгаж байсан” гэхээр нь дугаарыг нь аваад залгахад “тийм хүн байхгүй” гэж байсан. Тухайн машиныг аваад хоёр хонож байсан болохоор 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэр шилжүүлэх ёстой байсан боловч тэр өдрөө нэр шилжүүлж чадалгүй өнгөрсөн. Тэгээд орой нь ажилдаа гараад 206 оны 07 дугаар сарын 09-ний өглөө ажлаасаа буугаад утас руу нь залгасан чинь мөн холбогдохгүй байсан. Тэгээд хүлээгээд байж байсан чинь өдөр 5 цагийн үед ******* өөрөө над руу залгаад “ид явж байна, шаварт суусан байна” гэсэн. Тэгэхээр нь “гарч болохоор байна уу, би очих уу” гэхэд “найз ирж байгаа, одоо ингээд татаад гаргах байх, тэгээд шууд очино” гэсэн. Тэгээд гэртээ байж байхад орой 8 цагийн үед над руу залгаад “******* осолд орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд ид яваад очсон чинь ******* үнэхээр миний машинтай явж байгаад ийн нутаг дэвсгэрт замын хажуу руу онхолдсон байдалтай байсан ба уг машинд зорчиж явсан нэг хүн газар дээрээ нас барсан, бусад хүмүүс нь эмнэлэгт хүргэгдсэн байдалтай байсан. Тэгээд маргааш нь машинаа ачаад шинжилгээний хүрээлэнд хүргэсэн. ... Урьд нь ******* машин тэрэг жолоодоод яваад байдаг болохоор автомашин жолоодох үнэмлэхтэй юм байна даа гэж боддог байсан. Тухайн орой машин авах гэж байхдаа надад нэг жолооны үнэмлэх хальт харуулангуут би үнэхээр жолооны үнэмлэхтэй юм байна гэж бодоод л машинаа өгөөд явуулсан. Тэр залууг урьд нь машин тэрэг жолоодоод байдаггүй байсан бол би машинаа өгөхгүй байсан. Одоо Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт байх манай аавын ах Ганхоролын гадаа *******ийнх гэх хар өнгийн эксел машин хүртэл байгаа. Тэгэхээр би машин жолоодох үнэмлэхтэй гэж итгэхгүй яах юм бэ. *******ийг авч яваад осолд оруулсан миний эзэмшлийн УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг дахин ашиглах ямар ч боломжгүйгээр эвдэрсэн байгаа. Иймд миний бие буруутай хүнээс машинд учирсан хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. ... 206 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Да хүрээ зах дээр өөрийн эзэмшлийн аванти маркийн автомашинаа өгөөд оронд нь УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг танихгүй хүнээс авсан юм. Тэгэхээр УБӨ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх. Одоо уг машиныг авсан хүнээ танихгүй зах дээр тааралдаад л машинаа солиод л хоёр тийшээ болоод явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дүгээр тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн дугаар тал/,
Хохирогч У.ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-22 дугаар тал/,
Хохирогч Э.ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-27 дугаар тал/,
Бичиг баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34-35 дугаар тал/,
Жолооч Г.*******ийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 22 дугаар тал/,
Г.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25-27 дугаар тал/,
дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 206 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн “Гүндсамбуу овогтой ******* нь дахь МСҮТ-ийн ХМЗ-5а мэргэжлийн 2-р ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.*******ийн 206 оны 2 дугаар сарын 3-ны өдөр өгсөн: “... Намайг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Би талийгаач ын ар гэрт .500.000 гаруй төгрөг өгсөн ба *******г эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн зураг, эм тарианы мөнгийг өгсөн. Хохирогч гийн тархины зургийг авхуулж өгсөн. Талийгаач ийн ар гэрт мөнгө өгөөгүй байгаа болно. Иргэний нэхэмжлэгчийн мөнгийг төлж барагдуулаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 226 дугаар тал/,
А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэх болон жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35-36 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******гийн төрсний гэрчилгээ /хх-ийн 39 дүгээр тал/,
Хохирогч У.ын ар гэрийнхнээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 42-62 дугаар тал/,
Хохирогч У.ын ар гэрийнхэнд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон мөнгө шилжүүлсэн банкны баримт /хх-ийн 63-66 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч У.*******д хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч А.******* нь УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн2 дугаар тал/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 2.20.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.20.000” гэсэн хавсралт /хх-ийн4 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн5 дугаар тал/,
А.*******ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/,
Хохирогч Э.ийн ар гэрийнхнээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 88-202 дугаар тал/,
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 206 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Гүндсамбуугийн *******, Бэгзийн ******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020, Г-2204024265 дугаартай Баянзүрх дүүргийн 3-р хороо дүүргийн 0 дугаар гудамжны 458 тоот хувийн сууц, газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласугай” гэсэн тогтоол /хх-ийн 23 дугаар тал/,
Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 206 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “ын *******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220502520, Г-220500200 дугаартай Баянгол дүүргийн -р хороо Зүүн Нарангийн 7 дугаар гудамжны 6 тоот хувийн сууц, газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласугай” гэсэн тогтоол /хх-ийн 24 дүгээр тал/,
Г.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 229, 235-24 дүгээр тал/,
А.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 229, 235, 24 дүгээр тал/,
Баянзүрх дүүрэг, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 207 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаар “... Г.*******ийг Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нийгмээс тусгаарлалгүй хүмүүжүүлэх боломжтой тул тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү ...” гэсэн албан бичиг /2 хх-ийн 48 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан журмын дагуу бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 2. дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа өөрийн хамаатны ах А.*******оос “та машинаа түр өгөөч, би ээжийгээ авто вокзал дээрээс 08-ны өглөө тосох гээд байна” гэж 206 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гуйж түүний эзэмшлийн Тоёота марк-2 маркийн УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь аван, мөн дүрмийн 2.7 дугаар зүйл дэх “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 206 оны 07 дугаар сарын 09-ний өдөр У., Э., Ө.Халиун нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр ийн замд замын хөдөлгөөнд оролцон уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9. дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн, мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж зорчигч У., Э. нар нас барж, зорчигч У.*******гийн биед хүнд, Ө.гийн биед хөнгөн гэмтэл учруулан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, Г.*******, насанд хүрээгүй хохирогч У.*******, түүний хууль ёсны төлөөлөгч П.Цогтсайхан, насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э., насанд хүрээгүй хохирогч Ө., гэрч Г., М., С., У., Х., шинжээч эмч С.Төгсбуян, шинжээч Ж., Т.Түвшинбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн лабораторийн шинжээч Б.Ламчины 206 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн №6043, шинжээч эмч С.Төгсбуянгийн 206 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Эмнэлгийн бичгээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан №08шэ/365, №08шэ/45, шинжээч эмч Т.Амартүвшингийн 206 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн Шүүх эмнэлгийн цогцосны шинжилгээ хийсэн №322, техникийн шинжээч, цагдаагийн хошууч Т.Түвшинбаатарын 206 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №503 тоот дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч У., Э. нарын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Бичиг баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Г.*******ийн согтуурал шалгасан магадлагаа, хохирогч У.ын ар гэрийнхнээс гаргаж өгсөн хохирлын баримтууд, хохирогч У.ын ар гэрийнхэнд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон мөнгө шилжүүлсэн банкны баримт, насанд хүрээгүй хохирогч У.*******д хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч А.******* нь УБӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “нийт шууд зардлын дүн 2.20.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.20.000” гэсэн хавсралт /хх-ийн4 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн5 дугаар тал/, А.*******ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/, хохирогч Э.ийн ар гэрийнхнээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 88-202 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэхдээ , Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг 207 оны 07 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж байгаа нь үндэслэлтэй бөгөөд түүний гэм буруутай үйлдлээс 2 хүний амь нас хохирч нөхөж баршгүй хор уршиг учирсан, мөн хүний биед хүнд гэмтэл учирсан, насанд хүрээгүй байхдаа согтуурсан үедээ болгоомжгүйгээр анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Харин шүүгдэгч А.*******од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба вч тус зүйл хэсгийн “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан ..., жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсан ...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг Улсын дээд шүүх 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Хуулийн 220, 22 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагаанд албаны хувьд хяналт тавих үүрэг бүхий ажилтан байна” гэж тайлбарласан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь А.******* биш бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнийг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч Э.Чулуунбат, Ю.Батболд нар “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч энэ нь шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хамаарах бөгөөд Г.******* нь хүнд гэмт хэрэг үйлдсэн тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А.******* нь урьд 207 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 8, 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 97 (ерэн долоо) хоног цагдан хоригдсон, Г.******* А.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө., насанд хүрээгүй хохирогч У.*******, түүний хууль ёсны төлөөлөгч П.Цогтсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, Г.******* нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2, 34.9 дүгээр зүйлийн ., 36.2 дугаар зүйлийн -4, 36.6-36.8, 36.0, 36.2 дугаар зүйлийн , 36.3, 38.-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. , Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт ын *******од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.
2. , Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт*******гийн *******д 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. ******* овогт*******гийн *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулж, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.*******гийн *******д шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн .3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Г.*******д оногдуулсан жил хорих ялыг Шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр тогтоосугай.
6. Мөрдөн байцаагчийн 206 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Г.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******, А.******* нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолуудыг хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Дашдондовын Энхбаатар”-ын нэр дээрхи УБӨ улсын дугаартай, Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн №070593 дугаартай гэрчилгээ ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.*******од олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, А.******* нь урьд 207 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 8, 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 97 (ерэн долоо) хоног цагдан хоригдсон, Г.******* А.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө., насанд хүрээгүй хохирогч У.*******, түүний хууль ёсны төлөөлөгч П.Цогтсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, Г.******* нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
9. Шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
0. Шинэчлэн найруулсан 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Г.*******ийн урьд 207 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 207 оны 07 дугаар сарын-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 (нэг зуун тавин ес) хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж,
шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 207 оны 07 дугаар сарын-ны өдрөөс эхлэн тоолсугай.
2. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД Д.ЛУВСАНДОРЖ
Д.ЧИНЗОРИГ