Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00598

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/00598 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол, Рояал кэстл  дугаар байр,  тоот хаягт оршин суух Б овогт, Б.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Голден будда хотхон,  давхарт байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 15 608 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аг, С.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Санни виста хотхоны хажуу талд ******* УНС улсын дугаартай, хар өнгийн LX-570 маркийн авто машинтай оройн 21 цагийн үед урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явсан. Тухайн үед Санни виста хотхоны барилгын хашааны гадна талд хоёр урсгалтай замын нэг урсгалыг хаасан байсан бөгөөд хашааны гадна талаас цемент цутгах зориулалттай автомашинууд дараалан зогссон байсан ба энэ үед барилгын цутгалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй, хамгаалалтгүйгээс болж миний машин дээр цутгалтын зуурмаг унасан. Тус барилгын зуурмаг их хэмжээгээр машин дээр унасан байсан тул тухайн барилгын хажууд байрлах авто угаалгын газар машинаа угаалгасан бөгөөд угаалгаж байх явцад урд салхины шил цуурсан, урд хамар болон тээвэр хонхойлт үүссэн, будаг ховхорсон, зүүн хаалганы будаг сэвтсэн байдалтай байсан. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тус компанийн захирал үүссэн хохирлыг барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй болно. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг барилгын цутгалтын үйл ажиллагаа явуулж байхдаа учруулсан болгоомжгүй үйлдэл байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн хэдий ч тус компанийн хохирол учруулсан үйлдлийг гэм буруутайд тооцсон байдаг. Автомашиныг сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулахад хэдий хэмжээний зардал гарахыг тодруулахаар Таван богд ХХК-д хандсан бөгөөд тус компанийн зүгээс нийт үйлчилгээний хөлс 15 608 700 төгрөг болохыг тодорхойлсон. Иймд уг хохирлыг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн барилгын бетон зуурмагийн ажил явагдаж байх явцдаа зуурмагийн машинаас хайрга чулуу үсэрч нэхэмжлэгчийн ******* УНС улсын дугаартай автомашины салхины шилийг цуулсан. Салхины шилний хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин бусад эд ангид хохирол учруулаагүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, ******* ХХК-ийн захирал ******* тодорхойлолт гэх баримт, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, Хаан банк ХК-ийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/05300 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, Инвескор ББСБ ХХК-ийн албан бичиг, зээл болон фидуцын гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэх хоёр хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* ХХК нь барилгын цутгалтын үйл ажиллагаа явуулж байх үедээ авто машин дээр бетон зуурмаг асгаж хохирол учруулсан тул Таван богд ХХК-иас санал болгосон үйлчилгээний хөлс 15 608 700 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй. Харин зуурмагийн машинаас хайрга чулуу үсэрсний улмаас нэхэмжлэгчийн ******* УНС улсын дугаартай автомашины салхины шилийг цуулсан. Өөр эд ангид гэмтэл учраагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэн, иргэн *******ын унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг барилгын цутгалтын үйл ажиллагаа явуулж байхдаа учруулсан болгоомжгүй үйлдэл гэж дүгнэжээ.

 

5. Сүлд үнэлгээний тайланд салхины шил, хүрээ резин, эмжээр резин, түгжээ 8 ширхэг, силикон 2 ширхэг, копут, дээд орой, хаалга зүүн урд гэж эвдэрсэн эд ангийг нэр заан тодорхойлсон байгаагаас дүгнэвэл хариуцагчийн ...салхины шил цуурснаас өөр эвдэрсэн эд анги байхгүй... гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

 

7. Нэхэмжлэгч нь Таван богд ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үнийг саналыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 15 608 700 төгрөг гэж тодорхойлж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзэж, харин Сүлд үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 9 356 500 төгрөгийн хохирлыг хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******д нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-иас гэм хорын хохиролд 9 356 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 252 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 9 356 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 252 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 164 654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Б.ГАНЦЭЦЭГ