Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00896

 

2024 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00896 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө  хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандингийн гудамж, дугаар байрны  тоот хаягт оршин суух, Л овогт, З.Э /РД:/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Рапид харш /17011/, Махатма Гандингийн гудамж,  дугаар байрны  тоот хаягт оршин суух, Дв овогт Г.Т /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 98 759 097 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******,******* нар нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 168 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 75 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, махатма гандингийн гудамж ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэх эрх үүссэн тухайд Улаанбаатар хотын банк Миг Актив ХХК, Капитал банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээгээр тухайн 168 тоот зээлийн гэрээг үүрэг гүйцэтгэж төлбөр үүрэг гүйцэтгэгчээс төлбөр хүлээн авах, цуглуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, капитал банкны гүйцэтгэж байсан үүргийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод, Улаанбаатар хотын банканд шилжүүлсэн. Улаанбаатар хотын банканд 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоогоод, *******тай нэгдэж улсын бүртгэлд бүртгэсэн. *******наас зээлдэгчид 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл гардуулж, зээлийн талаар уулзсан. Мөн 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл гардуулсан. Зээлийн төлбөр тодорхой болсон боловч төлөөгүй. Одоо энэнээс тодотгож хэлэхэд 2019 онд 06 дугаар сарын 30-нд нөгөө зээл шилжүүлж авснаас хойш ямар ч төлөлт хийгээгүй. Энэ нь зээл хүүгийн тооцооллоор гарч ирдэггүй. Тэгээд нэхэмжилж байгаа үндсэн зээл нь 20******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 69,418,852.35 төгрөг, зээлийн хүү нь 28,667,187.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 650,057.84 төгрөг, шүүхийн зардал, нийт 98,759,027.95 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг *******анд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,******* 2 бол гэр бүлийн хүмүүс байсан. Энэ 2 хүн 2017 онд Капитал банктай зээлийн гэрээ байгуулаад орон сууц худалдан авах зорилгоор 76,000,000 төгрөг зээлж байсан. Капитал банктай шүү. Нэхэмжлэлд дурдаад байгаа орон сууцыг худалдаж авсан байдаг. Анх Капитал банканд тус орон сууцын 40 хувийн урьдчилгааг төлөөд үлдсэн 60 хувийг нь зээлж авсан. Ингээд 2016 онд 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээг ямар ч зөрчилгүй явуулж байсан. Өөрөөр хэлбэл 2013 оноос 2016 он хүртэл 3 жилийн хугацаанд зөрчилгүй явуулж өгөөд, тэр үеэс зээлээ дутуу хагас төлөх зөрчил бол үүссэн. Гэхдээ зөрчил гаргаснаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 жил 10 сарын хугацаанд 8,626,952 төгрөгийг төлсөн байдаг. Зээл авснаасаа хойш Капитал банканд нийт төлсөн төлбөр 37,000,000 орчим төгрөгийг төлсөн. Одоо ямар үндэслэлээр 69,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тодорхойгүй. Хэдэн төгрөг төлөхөд, хэдэн төгрөг үлдээд байгаагаа*******, ******* нарт мэдэгдээгүй. Ийм мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн ******* нь 69,000,000 төгрөг олгосон юм шиг нэхэмжлэлдээ дурдаад, тэр олгосон юм шиг гэдгийг юу гэж залруулж байгаа вэ гэхээр зээлийн гэрээ үргэлжилж байсан юм аа гэдэг. Зээлийн гэрээний харилцааг нэхэмжлэгч тал цуцалж, өмнө нь шаардаж байсан эрх буюу Капитал банк 2017 онд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Ингээд 2017 онд шаардах эрхээ хэрэгжүүлээд үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр, захирамжууд болон 2019 оны 01 дүгээр сард гарсан шүүхийн магадлал байж байгаа. Энэ магадлалаар анхан шатын шүүх рүү хүүгийн тооцоолол буруу хийгдсэн байна, үүнтэй холбоотой нотлох баримт дутуу байна гэдэг үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэр хүчингүй болоод, буцсан байдаг. Энэ маргаанд би хүртэл оролцож байсан. Тухайн үед 2019 онд энэ асуудал болоод, тэрнээс хойш хавтаст хэрэгт цугларсан материалаар юу харагдаж байгаа вэ гэхээр 2019 оны 05 дугаар сард Капитал банкны эрх хүлээн авагч, Капитал банкны бүх төлбөр тооцоо гэдэг юм уу энэ бүртгэлтэй холбоотой зүйл бүгд Улаанбаатар хотын банканд шилжсэн ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Энийг хариуцагч мөн мэдээгүй. Улаанбаатар хотын банк болон ******* нар бүгдээрээ ашиг сонирхол нэгтэй этгээдүүд байсан. ******* энэ зээлийг үргэлжлүүлж байгаа талаар хариуцагч нарт ерөөсөө мэдэгдээгүй. Хэрвээ мэдэгдэж байсан бол ипотекийн зээлээ үргэлжлүүлэх сонирхол хариуцагчид бий. Яагаад гэвэл тухайн ипотекийн зээлийг яаж ямар хугацаагаар үргэлжлүүлэх юм, за одоо ямар зөрчил байгаа юм, тэр нь дээр ямар зөрчлийг яаж явуулах ёстой юм гэдэг талаар мэдэгдээд харилцан тохиролцсон зүйл ерөөсөө байхгүй. ******* болон Улаанбаатар хотын банк, Капитал банк гэсэн энэ 3 банкны хооронд өр төлбөрөө шилжүүлж байгаа энэ нөхцөл байдлаас болоод хариуцагч нар хохирох ёсгүй. 2019 оны 05 дугаар сард шилжүүлсэн гээд байгаа бүртгэлийн асуудлаар бол ерөөсөө шууд шаардах эрхийг хэрэгжүүлээд явах боломжтой байсан. Гэтэл 20******* онд нэхэмжлэл гаргаснаараа шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаа өнгөрсөн. Тийм учраас энэ төлбөрийг одоо шаардах эрх байхгүй байгаа. *******наас 2021 онд мэдэгдэл манай дээр ирсэн. Тухайн мэдэгдлийн хүрээнд очиж уулзахад өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгсөн шиг тооцооллыг бид нарт гаргаж өгөөгүй, танилцуулаагүй. Дээрээс нь хариуцагчийн хаяг тодорхойгүй гээд байх шиг байна. Хаяг тодорхойгүй болоод өнөөдөр энэ хэргийн материалд тухайн хаяг тодорхойгүй гэдэг талаарх нотлох баримтыг ирүүлээгүй. Хэргийн материалд *******наас гаргаж өгсөн тооцооллуудыг би үзэхэд 69,000,000 төгрөгийг өөрсдөө хүлээн хүлээгээд л авчихсан байгаа болохоос биш тэр 69,000,000 төгрөгийг хэн төлөх ёстой юм гэдэг дээр ******* өөрсдөө дүгнэлт хийгээгүй. Шууд шүүхэд хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр 69,000,000 төгрөгийг*******, ******* нар нь 69,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна аа гээд нөгөө Капитал банкнаасаа шууд авчхаж байгаа болохоос биш яг үнэхээр 69,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх дээр ерөөсөө дүгнэлт хийгээгүй. Шууд өөрсдөө авчихсан дүнгээрээ л нэхэмжлээд байгаа гэдгийг шүүхэд онцолж хэлмээр байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/8053 тоот албан бичиг, зээл хүсэгчийн өргөдөл, 2013 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 168 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 168 дугаар барьцааны гэрээ, барьцаалбар, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн БЭХА-152 дугаар хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээ, түүний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20******* оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6/601 тоот зээлдэгч нар хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6/5748 тоот мэдэгдэл, нотариатын мөнгөний тасалбар, нэхэмжлэх, зээл хүүгийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч нараас итгэмжлэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 213 дугаар магадлалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02534 дүгээр шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүхийн тусгай архиваас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2019/05773 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэргээс төлбөрийн баримт, дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатар хотын банк, Мик актив нэг ТЗК ХХК, Капитал банкны эрх хүлээн авагч нарын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээний дагуу Капитал банк болон *******,******* нарын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаар зээл болон барьцааны гэрээний шаардах эрхийг хүлээн авсан. Зээлдэгч нар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл 69 418 852 төгрөг, зээлийн хүү 28 667 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 057 төгрөг, нотариатын зардал ******* 000 төгрөг, нийт 98 759 097 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нар зээлийн тооцоолол үндэслэлгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 168 дугаар зээлийн гэрээг зээлдүүлэгч Капитал банк, зээлдэгч *******, хамтран зээлдэгч******* нар байгуулан, уг гэрээгээр 75 000 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, махатма гандингийн гудамж ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-14-25/

 

4.2. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

 

4.3. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

4.4. Хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд зээлдүүлэгч Капитал банк нь зээлдэгч *******,******* нарт холбогдуулан хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 онд зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар магадлалаар Капитал банкны нэхэмжлэлтэй, *******,******* нарт холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. /хх-78-80/

 

4.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаанд дахин шийдвэрлэгдэхээр Капитал банкны нэхэмжлэлтэй, *******,******* нарт холбогдох хэрэг буцаж ирсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад байдлаар дуусгавар болсон нь Шүүхийн тусгай архивын 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3*******9 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /х-88/

 

4.6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч Капитал банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн 2018 онд маргааны эрх зүйн баримт бичиг болох 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 168 дугаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

4.7. Улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор Капитал банкны эрх хүлээн авагч, Улаанбаатар хотын банк, Мик актив нэг ТЗК ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр БЭХА-152 дугаартай Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах тухай гэрээ байгуулагджээ. /хх-26/

4.7.а. Уг гэрээгээр Улаанбаатар хотын банк нь хавсралт-1-д заасан зээлүүдэд үйлчилгээ үзүүлэгчийн хувиар Капитал банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг өөрийн нэрээр шаардах, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хууль, шүүхийн эрх бүхий байгууллага, хамааралтай гуравдагч этгээдийн өмнө зээлдүүлэгчийн хувиар төлөөлөх бүрэн эрхийг авсан байна.

 

4.7.б. Хавсралт №1 буюу Капитал банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн өгсөн орон сууцны 5%, 8%ийн ипотекийн зээл, зээлдэгч нарын жагсаалтын 79 дүгээр дугаарлалтад зээлдэгч ******* бүртгэлтэй байна.

 

4.7.в.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт ...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно." гэж заасантай нийцнэ. Хариуцагчийн төлөөлөгчийн зээл болон барьцааны гэрээний шаардах эрхийг зээлдэгч нарт мэдэгдээгүй бусдад шилжүүлсэн гэх татгалзал үндэслэлгүй болно.

 

4.7.г. Улаанбаатар банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг ******* ХХК-д шилжүүлсэн нэгтгэснийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, Улаанбаатар хотын банк ХХК-ийг улсын бүртгэлээс хассан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 6/8053 тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

4.7.д. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 168 дугаартай зээл болон барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2, 1*******.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

4.8. Дээр дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн БЭХА-152 дугаар Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах тухай гэрээгээр шаардах эрх хүлээн авахаас өмнө Капитал банк ХХК нь зээлдэгч *******,******* нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд 2018 онд шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан тул үүнээс хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

4.9. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн БЭАХ-152 дугаартай Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээний Хавсралт№1-1-ийн 86 дугаарлалтад бичигдсэн зээлийн үлдэгдэл дүн 69 418 852 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

4.10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.10.а. Нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн БЭАХ-152 дугаартай Хөрөнгийн багцыг шинэ үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлсэн болохыг баталгаажуулах гэрээгээр шаардах эрх үүссэн ба хариуцагч нарт холбогдуулан 20******* оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.10.б. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан.

 

4.10.в. Дээрх хөөн хэлэлцэх хугацааны журам Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний хувьд үйлчлэхгүй. Харин уг зээлийн гэрээний харилцаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай нарийвчилсан хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

 

4.10.г. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй тул гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

 

4.11. Иймд хариуцагч *******,******* нараас 69 418 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 340 245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.12. Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч нарт холбогдуулан барьцааны гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

4.12.а.Иймд Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар хариуцагч *******,******* нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******,******* нараас 69 418 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 340 245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч хариуцагч *******,******* нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, махатма гандингийн гудамж ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 50.67 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамж 575 245 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ