Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2022/02242/И |
Дугаар | 183/ШШ2024/01007 |
Огноо | 2024-03-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/01007
2024 оны 03 сарын 04 өдөр Дугаар 3/ШШ2024/01007 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол улс гудамж, Хансвилл хотхон, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол улс гудамж, Хансвилл хотхон, ******* тоотод байрлах,регистрийн дугаартай, ******* ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Саруулт хотхон, ******* дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Ю овогт Т
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Булагчин дугаар гудамж, 3 тоотод оршин суух, регистрийн дугаартай, Д овогт Д.О,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Юовогт Д.Т нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4 978 382 888 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Х.Х, хариуцагч Д.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч ,, нар нь ******* ХК-тай 20 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2044043865 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 тэрбум төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 20 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БГҮ/2044043865 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон БГХ/2044043865 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж, Хансвил хотхоны ******* тоот хаягт байршилтай 1273 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206046943 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж, хансвил хотхоны ******* тоот хаягт байршилтай суурийн давхрын 2*******,9м2 үл хөдлөх эд хөрөнгө, Д.Тодномбатын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж 103 дугаар байрны 203 тоот барилга 98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн ******* ХХК-ийн өмчлөлийн эмнэлгийн байранд байгаа 66 400 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал болон 206 512 400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч ******* ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу зээлийн болон барьцааны гэрээнд дараах өөрчлөлтүүдийг оруулсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/2044043865-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөл шалтгаан нь болохоор зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2044043865-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр мөн адил зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БГҮ/2044043865-1 тоот барьцааны гэрээний дагуу ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн болон нэгж талбарын 17600752 дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг нэмж барьцаалуулж барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/2044043865-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Сайн сайхан медикал ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж оролцуулан эргэн төлөх хуваарийг өөрчилсөн. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/2044043865-4 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр мөн зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгчийн зүгээс 2021 оны 02 дугаар сард оруулсан гэрээний бүтцийн өөрчлөлтийн дагуу хуримтлагдсан хүү 922 445 445 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба зээлийн үндсэн төлбөрийг 2021 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэл 10 000 000 төгрөг, 2021 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 20 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 60 000 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 70 000 000 төгрөгийн үндсэн төлбөр төлж, хуримтлагдсан хүүг нэмж тооцон 2024 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрд тэнцвэртэй төлж эхлэхээр гэрээний өөрчлөлтийг оруулж тохиролцсон. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу удаа дараа зээлийн хугацаа сунгах, хүүгийн төлбөрийг хойшлуулах, эргэн төлөхгүйгээр өөрчлөлт оруулах зэргээр хөнгөлөлт үзүүлж байсан боловч 2021 оны 10 дугаар сараас эргэн төлөх хувиар зөрчигдөж эхэлсэн тул гэрээний дагуу 10, , 12 дугаар сард тус бүр 20 сая төгрөгийг данснаас үл маргах журмаар суутган төлүүлсэн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй болно. Зээлдэгчийн зүгээс 2021 оны дүгээр сарын 4-ний өдрийн 51 дугаартай албан бичгээр зээлийг цаашид төлөх боломжгүй болсон тул хүүг зогсоох, хуримтлагдсан хүүгийн төлбөрийг чөлөөлөх талаар дурдаж, хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд 24 сарын хугацаатайгаар шүүхийн журмаар эвлэрч, хөрөнгөө зарж борлуулан банкны зээлийн төлбөр төлөх талаар дурдсан байсан. Дээрх зээлдэгчийн хүсэлтэд Хаан Банкны зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22/33 тоот албан бичгээр зээлийн үлдэгдэл төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа тогтоож, хариу хүргүүлсэн. Зээлдэгч банкны тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул зээлийн хүүг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар зээлийн төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Зээлдэгч нар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2******* 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 137 319 4.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 439.6 төгрөг, нийт 352 330 858 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөрт 2 785 000 000 төгрөг, зээлийн хүү 1 421 097 692.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 863.1 төгрөг, нийт 4 206 539,555 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг үнийн дүнгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, одоо зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 2 756 ******* 000 төгрөг, хүүгийн төлбөрт 2 3 041 896 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39 230 992 төгрөг, нийт 4 978 382 888 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна... гэв.
2. Хариуцагч нар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдаанд хариуцагч болон хариуцагч нарын өмгөөлөгч гаргасан тайлбартаа: ...2013 оноос хойш манай ******* ХХК Монгол Улсад эмнэлгийн, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа бизнес эрхэлж эхэлсэн. Тэгээд 2013 онд гоо сайхны мэс заслын чиглэлээр Монголдоо бас анхдагч гэж хэлж болох ийм эмнэлэг байгуулаад 5 жилийн хугацаанд буюу 20 он хүртэл би маш амжилттай сайн ажилласан. Ингээд 20 онд эмнэлгээ өргөжүүлж, зөвхөн гоо сайхны мэс заслын чиглэлээс гадна эх барих эмэгтэйчүүдийн чиглэл, эрэгтэйчүүд бөөрний мэс заслын чиглэл, чих хамар хоолойн мэс заслын чиглэл, өвдөлтийн менежментийн чиглэл гээд чиглэлээ ганц чиглэлээсээ бид нар 5-6 чиглэл болгож өргөжүүлэх ийм зорилго тавьсан. Тийм боломж бас байна гэж тухайн үед зах зээлийн судалгааг бид авч үзээд, тэгээд анх 20 оны 9, 10 дугаар сараас эхлээд ******* ХК-тай би өөрийн биеэр тухайн үед уулзаж, энэ бизнесээ өргөжүүлэх төслөө танилцуулсан. Тэгээд ******* ХК судалсны эцэст бидэнд зээл олгосон. Бид зээлээ аваад яг зээлийг зориулалтын дагуу ашиглаж, эмнэлгээ өргөжүүлсэн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай эмнэлэг дээр давагдашгүй хүчин зүйлийн улмаас мэс засал хийх явцад хүний амь нас эрсэдсэн ийм маш харамсалтай тохиолдол гарсан. Ингээд тухайн үед одоо хэвлэл мэдээллээр их шуураад л зөндөө л юм болсон. Тэгээд энэ үйл явдалтай холбогдуулаад Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Ингээд нэг ёсондоо анх бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн зорилго маань угаасаа л эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр бизнес эрхэлнэ, тэр чиглэлээр байшин худалдаж аваад эмнэлгээ 4, 5 дахин томруулна гэж тооцоолж байсан боловч ингээд ийм давагдашгүй хүчин зүйл байна уу, золгүй явдал байна уу, нэг ийм байдлаас болоод хэвлэл мэдээллээр зөндөө шуураад, үүний дагуу эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалчихсан. Тэгэхээр нөгөө яг зорилго нь бизнес, хөрөнгө оруулалтын зэрэг байсан учраас бизнес эрсдэлд орчихсон учраас бид зээл төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг тухай бүр нь *******инд мэдэгдэж, уулзалт хийж байсан. Нэгэнт бэлэн болчихсон хөрөнгө оруулалтыг нь авчихсан бэлэн объект, засаж тохижуулчихсан байр, тоног төхөөрөмжөө бүгдийг нь авчихсан, эмч мэргэжилтнүүдээ бүгдийг нь сургачихсан байсан тул тухайн үед яг ижил чиглэлээр буюу гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан Сайн сайхан медикал гэж эмнэлэг ийм компани байсан. Тэр компанид би очиж санал тавьсан. Тэр компани ажлын байргүй жижигхэн ийм эмнэлэг байсан. Тэгэхээр нь би бизнесээ эрсдэлээс гаргахын тулд санал тавиад, тэгвэл хэдүүлээ хамтаръя гээд захиралтай нь ярьсан. Бидэнд бэлэн ийм юм байна. Гол нь зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрлийг маань сунгаж өгдөггүй, сэргээж өгдөггүй. Тэгвэл та хэд манай бэлэн объект дээр ороод ир, тэгээд танай үйл ажиллагааг би дэмжээд, өргөжүүлж томруулаад манай бэлэн ажлын байран дээр хамтарч бизнес хийе. Ингэвэл би ч бас бизнесээ сэргээчих ийм боломж гэж хараад Сайн сайхан медикал гэж компанитай 2019 онд анх хамтарч ажиллах гэрээ хийгээд бид ажиллаж эхэлсэн. Тухайн үед хувьцааны 20 хувь билүү 30 хувийг нь манай компани эзэмшээд тэгээд өөрийнхөө байранд явуулаад ашиг орлогоо тодорхой хэмжээнд хуваагаад явъя. Тэгвэл нөгөө бизнес хөрөнгө оруулалтын зээлээ төлөөд, энэ объектоо бас банканд алдчихгүй, амлалтаа биелүүлээд гэрээгээ зөрчихгүй явах юм аа гэдэг ийм үндэслэлээр 2019 онд Сайн сайхан медикал компанитай хамтарч ажилласан. Явцын дунд Сайн сайхан медикал ХХК-ийг 100 хувь худалдаж авсан. Тэгээд 2020 оноос 100 хувь худалдаж, шилжүүлж аваад энэ компани дээр би бизнесээ явуулахаар боллоо гэдгээ банканд бас мэдэгдээд, тэгээд он сарыг би сайн санахгүй байна. Тухайн үед би бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн төлөлтийн графикт өөрчлөлт оруулж байсан санаж байна. Би тэгээд тухайн үед энэ Сайн сайхан медикал ХХК-ийг давхар хариуцагчаар оруулсан. Гэтэл 2020 он гараад ажил яг эхлээд л явж байтал л нөгөө Ковид гэдэг зүйл гарч ирээд шинэ компани, шинэ ажил хийж байсныг хэлэх үү үнэхээр 2020, 2021 онд бидэнд ямар ч ажил хийх боломж байгаагүй. 2021 оны 09 дүгээр сард бас манай Сайн сайхан медикал эмнэлэг дээр бас нэг золгүй явдал гарсан байдаг юм. Би ярихад хүмүүс гайхаж байж магадгүй. Тэгэхдээ ер нь эрүүл мэндийн байгууллага ялангуяа манайх шиг янз бүрийн хүнд том мэс засал хийдэг эмнэлэгт энэ асуудал бол эрсдэлтэй л дээ. Тэгээд 2021 онд бас нэг золгүй явдал гараад тэгээд бас шүүх цагдаагийн асуудал явж эхэллээ л дээ. Тэгээд нөгөө ковидын үед банктай тохироод тэр үндсэн зээлээ төлөөд графикаар явж байсан. Эхлээд бага багаар төлж байгаад сүүлдээ 60,000,000 төгрөг, сүүлдээ 70,000,000 төгрөг болоод ингээд өсөөд явах байсан. Графикийн дагуу 2 дахь шалгуур их аятайхан явж байсан боловч дахиад нэг тийм золгүй явдал гарсны улмаас бид хэцүү байдалд орж эхэлсэн. Тэгээд тухайн үед банканд бид зээлээ цуцлах хүсэлт тавьсан гэж сая хэлж байна. Бид яг гэрээ цуцалъя гэдэг хүсэлт тавиагүй. Гэрээний дагуу бүх юм сайхан явж байсан. Бас нэг ийм золгүй асуудал гараад ийм болчихлоо. Энэ дээр банк уян хатан хандаач гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед чинь жоохон өндөр төлж эхэлж байсан ч үе таарсан санагдаад байна. Бага багаар өсөж явж байсан. Уян хатан хандаач, 2, 3 сарын төлөлтийг хойшлуулдаг ч юм уу, ингэж болох уу гээд хүсэлт тавьсан. Харин банк хариуд нь одоо тэгэх боломжгүй. Хэрвээ та нар ингэж байгаа бол шууд зээлээ цуцал, гэрээнээсээ татгалз гэдэг ийм зүйлийг бид нарт ярьсан. Тэгээд л бид нар хэдэн сар зээлээ төлж чадахгүй дутуу төлөөд эхэлсэн чинь шууд банкны зүгээс бидэнд зээлийн гэрээ биелэгдэхгүй байна. Удаа дараа асуудал гарлаа. Харин одоо гэрээгээ цуцалмаар байна, шүүхэд хандъя ер нь шүүхэд хандсан нь та нарт хэрэгт бид нарт ч тухайн үед сайн хуулийн мэдлэг байхгүй, яахаа мэдэхгүй банктайгаар л яах вэ гээд олон уулзаад явж байсан. Төгсгөлд нь хэлэхэд бид зээл аваагүй гэж хэлээгүй, зээлээ төлөхгүй гэж хэлээгүй, тэгээд шүүхийн шат руу шилжээд, *******тай тохиролцъё гэдэг асуудлыг олон удаа тавьсан. ******* бид нар хүсэлтийг хүлээж аваад эхлээд салбарын дарга нь цохдог, дараа нь ингэж цохдог, хурлаар оруулдаг гээд л зөндөө их хугацаа авсан. Тохиролцчихмоор юм шиг юм яриад, бид тохиролцчих юм болов уу гэж итгээд яваад байсан гэх үү дээ. Бид нарын хувьд өнгөрсөн хугацаанд албаар зээл төлөөгүй юм байхгүй. Санаатайгаар гэрээний үүргээс татгалзсан зүйл байхгүй. 2 удаагийн ийм золгүй гэнэтийн зүйлээс болоод бизнес эрсдэлд орсон учраас энийг тухай бүр банктайгаа яриад явж байсныг өөрсдөө ойлгож байгаа болов уу... гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ХХК-иас 20 оны дүгээр сарын 06-ны өдрийн 0123 дугаартай ******* ХХК-д гаргасан хүсэлт, 20 оны 12 дугаар сарын 26-ны дөрийн БГХ/2044043865 дугаартай барьцааны гэрээ, Хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн системийн лавлагаа, ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046943 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* байр, зоорийн давхрын 2*******,9 м.кв талбайтай, цэцэрлэгийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Д.Тодномбатын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 203 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 20 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 000 000 000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 07, мөн сарын 23-ны өдрийн *******нид гаргасан хүсэлт, итгэмжлэл, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2044043865-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2044043865-2 дугаартай, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БГҮ/2044043865/1 дугаар барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 20 дугаартай хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/2044043865-3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/2044043865-4 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2021 оны дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай ХХК-ийн хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 5122/33 дугаартай *******ны мэдэгдэл болон шуудангийн баримт, 20 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн ЗГ/2044043865 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн БГЗ/2044043865 дугаар барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд баримтаар өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Зээлдэгч ******* ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч ,,, ******* ХХК нар нь 20 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2044043865 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, 4 удаа гэрээнд өөрчлөлт оруулсан боловч гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотой хуульд заасан эрхийн дагуу шаардлага ихэсгэж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2 756 ******* 000 төгрөг, хүү 2 3 041 896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 230 992 төгрөг, нийт 4 978 382 888 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй. Ковид-19 цар тахал болон эмчилгээний явцад гарсан хоёр удаагийн золгүй явдал гарч, бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 20 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/2044043865 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь зээлдэгч ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч ,, нарт 3 000 000 000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-56-59/
4.1.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалагч ******* ХХК, барьцаалуулагч ХХК болон Д.Тодномбат нарын хооронд 20 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БГҮ/2044043865 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046943 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* байр, зоорийн давхрын 2*******,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Тодномбатын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 203 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БГҮ/2044043865/1 дугаар гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн болон нэгж талбарын 17600752 дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг нэмж барьцаалж, барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 60-61, 12-14, 29-35/
4.1.г. Улмаар зээлдэгч ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/204043865-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацааг 96 сар болгож, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/204043865-2 дугаар гэрээгээр гэрээний хугацааг 102 сар болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн ЗГ/204043865-3 дугаартай гэрээгээр ******* ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн ЗГ/204043865-4 дугаартай гэрээгээр үндсэн төлөлтийн хугацааг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулахаар тус тус тохиролцжээ. /хх-22-24, 27-28, 38-42/
4.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, *******6 дугаар зүйлийн *******6.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
4.2.а. Зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.3. Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь 20 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байна.
4.4. Хариуцагч ,, нар нь 20 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/2044043865 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд, хариуцагч ******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн ЗГ/204043865-3 дугаартай гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмэгдэж гэрээний оролцогч болсны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
4.5. Зохигчийн тайлбар хэргийн баримтаар зээлдэгч ХХК-ийн үйл ажиллагаа доголдсоноос зээл, хүүг буцаан төлөх хуваарь зөрчигдөн, талууд уг нөхцөл байдалд тохируулан дөрвөн удаа зээлийн хугацаа болон эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан хэдий ч үр дүн гараагүй, хариуцагч нар гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
4.6. Тодруулбал, хариуцагч ХХК-иас 2021 оны дүгээр сарын 04-ний өдөр *******инд ...зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул барьцаа хөрөнгөө зарж борлуулж зээлээ хаахаар төлөвлөж байгаа. 2021 оны -р сараас хойш зээлийн хүүг зогсоож, хуримтлагдсан зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү. Бидний хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд бид 24 сарын хугацаатай шүүхээр эвлэрч хөрөнгөө зарж борлуулан зээлийн төлбөрийг төлж барагдуулна... гэх хүсэлт гаргажээ. /хх-52/
4.7. Дээрх хүсэлтийн хариуд ******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5122/33 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө бүхэлд нь буцаан төлөх хугацаа тогтоож улмаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг шаардаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
4.8. Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2028 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.
4.9. Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлснээр гэрээг цуцлагдсан гэж үзнэ.
4.10. Гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон, ихэсгэсэн шаардлагыг хангах үндэсгүй.
4.. Нэхэмжлэгч анх шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 2 785 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 421 097 692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 441 863 төгрөг, нийт 4 206 539 555 төгрөг гэж тодорхойлсон тооцоолол үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нар зээлийн тооцооллын талаар маргаагүй.
4.12. Нэхэмжлэгч ******* ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ХХК-ийн данснаас гурван удаагийн гүйлгээгээр 22 900 000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 5 850 140 төгрөг, нийт 28 890 000 төгрөгийг зээлийн төлөлтөд татан авсан болон нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-149/
4.13. Иймд хариуцагч хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүрэг 4 206 539 555 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд суутган төлүүлсэн 28 890 000 төгрөгийг хасч, үлдэх 4 177 649 555 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ,, нараас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0 733 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.*******. Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046943 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* байр, зоорийн давхрын 2*******,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн болон нэгж талбарын 17600752 дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, Д.Тодномбатын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 203 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
4.16. Харин барьцааны зүйл гэх хөдлөх хөрөнгө буюу 66 400 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бараа материал, 206 512 400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй байна.
4.16.а. Тодруулбал, 20 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГХ/204043865 дугаар барьцааны гэрээнд жагсаалтаар 66 400 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бараа материал, 206 512 400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан гэж тусгасан боловч тухайн эд зүйлийн жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2 *******, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2******* дугаар зүйлийн 2*******.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ,, нараас зээлийн гэрээний үүрэг 4 177 649 555 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0 733 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ,, нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046943 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, хансвилл хотхон ******* байр, зоорийн давхрын 2*******,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн болон нэгж талбарын 17600752 дугаартай Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их Монгол Улс гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, Д.Тодномбатын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Их монгол улсын гудамж, 103 байр, 203 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хөдлөх хөрөнгө буюу эмнэлгийн бараа материал, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн ******* 506 2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ,, улсын тэмдгийн хураамжид 21 ******* 398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ