| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0057/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/88 |
| Огноо | 2026-02-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.1.2.4., 11.6.1., 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Иргэдийн төлөөлөгч Д.М,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Г.Б, Ш.Б, Б.Б, Ш.О,
Хохирогч Г.Бын өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч М.А, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн С нарт холбогдох эрүүгийн 2538000520435 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Мын А,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ггийн С,
Холбогдсон хэргийн талаар:
Г.С-той бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын 4 дүгээр баг *********** гэх газарт байх иргэн Р.Аы монгол гэр, модон амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 4,850,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Б.*********ын эзэмшлийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө нэвтэрч, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хундага 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, 30 килограмм борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,960,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод байх А.Мын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 06 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд нэвтэрч, нэр бүхий 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 773,600 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******тоотод байрлах иргэн З.Оын эзэмшлийн байшингийн цонхоор 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэвтэрч судар, аяны тогоо, суран хазаар, ногт, бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан,
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ******** автобусны буудлын дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х.Тийг “таксинд явсангүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь тоосго шидэж, эрүүл мэндэд нь дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цтой маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдсэнд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр ***************2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Быг үл ялих зүйлээр шалтаглан нуруу хэсгийг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн дал, цээжинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** байх ***************гээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Ш.Бын эзэмшлийн хар ногоон өнгийн, *************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,596,875 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах ***************ын хажууд байсан Д.Мгийн эзэмшлийн улсын дугааргүй, ***********загварын мотоциклийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** байсан Э.Цын эзэмшлийн ********* маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй, запас дугуй, машины хөгжим, 4 литр масло, USB цэнэглэгч, бэлэн 60,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,358,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* байрны гадна зогсоол дээр байсан П.Мын эзэмшлийн ***** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* хашаан дотроос 2024 оны 05 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө А.Ггийн эзэмшлийн *********** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Б.Мын эзэмшлийн ************ загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,565,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ хашааны гаднаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А.Мын эзэмшлийн саарал өнгийн, улсын дугааргүй ********* загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Х.Сын эзэмшлийн **************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,331,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М.Дгийн эзэмшлийн ***********загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,212,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Г.С нь М.Атэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Т.Чын эзэмшлийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч Б.Бы 35,210,000 төгрөгийн, хохирогч Ч.Оын 22,250,000 төгрөгийн эд зүйлийг *********** улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 57,460,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн М.А-тэй бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын 4 дүгээр баг *********** гэх газарт байх иргэн Р.Аы монгол гэр, модон амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 4,850,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.А нь Г.Стой бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Т.Чын эзэмшлийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч Б.Бы 35,210,000 төгрөгийн, хохирогч Ч.Оын 22,250,000 төгрөгийн эд зүйлийг *********** улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 57,460,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан
Г.Стой бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын 4 дүгээр баг *********** гэх газарт байх иргэн Р.Аы монгол гэр, модон амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 4,850,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Б.*********ын эзэмшлийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө нэвтэрч, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хундага 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, 30 килограмм борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,960,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод байх А.Мын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 06 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд нэвтэрч, нэр бүхий 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 773,600 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******тоотод байрлах иргэн З.Оын эзэмшлийн байшингийн цонхоор 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэвтэрч судар, аяны тогоо, суран хазаар, ногт, бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан,
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ******** автобусны буудлын дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Х.Тийг “таксинд явсангүй” гэж үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь тоосго шидэж, эрүүл мэндэд нь дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цтой маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдсэнд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр ***************2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Быг үл ялих зүйлээр шалтаглан нуруу хэсгийг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн дал, цээжинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** байх ***************гээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Ш.Бын эзэмшлийн хар ногоон өнгийн, *************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,596,875 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах ***************ын хажууд байсан Д.Мгийн эзэмшлийн улсын дугааргүй, ***********загварын мотоциклийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** байсан Э.Цын эзэмшлийн ********* маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй, запас дугуй, машины хөгжим, 4 литр масло, USB цэнэглэгч, бэлэн 60,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,358,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* байрны гадна зогсоол дээр байсан П.Мын эзэмшлийн ***** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* хашаан дотроос 2024 оны 05 дугаар сарын 13-наас 14-ний шилжих шөнө А.Ггийн эзэмшлийн *********** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Б.Мын эзэмшлийн ************ загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,565,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ хашааны гаднаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр А.Мын эзэмшлийн саарал өнгийн, улсын дугааргүй ********* загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Х.Сын эзэмшлийн **************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,331,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М.Дгийн эзэмшлийн ***********загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,212,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан,
Шүүгдэгч Г.С нь М.Атэй бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Т.Чын эзэмшлийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч Б.Бы 35,210,000 төгрөгийн, хохирогч Ч.Оын 22,250,000 төгрөгийн эд зүйлийг *********** улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 57,460,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Мөн М.Атэй бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын 4 дүгээр баг *********** гэх газарт байх иргэн Р.Аы монгол гэр, модон амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 4,850,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлуудыг тус тус тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: 1. М.А, Г.С нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Т.Чын эзэмшлийн контейнер буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хохирогч Б.Бы 35,210,000 төгрөгийн, хохирогч Ч.Оын 22,250,000 төгрөгийн эд зүйлийг *********** улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 57,460,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 13-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 15-27-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 75-77, 81-82, 204-205-р хуудас),
М.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 198-200-р хуудас),
Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг *********** гэх газарт намаржиж байсан бөгөөд саяны хулгай орсон газраас ойрхон 500 метр харагдахуйц газар юм. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр отор нүүдлээр явахдаа хадам аав болох Ч-ын кантерт эд зүйлээ хураагаад явсан. Ер нь алдсан эд зүйл кантнерт л байсан. Би кантнерт очихдоо хүн дагуулж очдоггүй эхнэр Лгийн хамт очсон. Одоо *********** сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газарт нутаглаж байгаа бөгөөд сүлжээ байхгүй ойролцоо айлын утсаар дамжуулж холбогдож боломжтой юм. Манай хүү П 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр кантнерт очиж үзэж харахад зүгээр байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой очиж үзэхэд кантнерт хулгай орсоныг мэдээд бидэнд мэдэгдсэний дагуу шөнөдөө бид нар гэрээсээ гараад 110 км явж ирсэн. Тэгээд цагдаа нарын хамт очиж үзэхэд кантнерт зүүсэн монгол 2 цоожийг армотороор хийсэн лоомоор хөшиж онгойлгосон бололтой кантнерийн урд хаясан байсан. Кантнерийн хаалгыг онгойлгож ороход авдарны цоож цуургийг эвдсэн, эмх цэгцтэй байсан зүйлийг замбараагүй болгосон байсан. Алдсан эд зүйлээ нүдэнд харагдах байдлаар бүртгэж үзэхэд: 1. Зургаан завхай бүрэн тоноглолтой эмээл 2 ширхэг, хийц содон шинж тэмдэг нь: Дунд гарын зөөлөн цагаан мөнгөөр хийсэн, минийх хүрэн ширмэн гөлөмтэй, эхнэрийнх хивсэн гөлөмтэй, минийх хар дөрөөтэй, эхнэрийнх гуулин дөрөөтэй, дундаж эмээлүүд байсан. 2. Хээгүй, бүлцгэр, битүү чигжээтэй, товруу мөнгөн хазаар 1 ширхэг хийц содон шинж тэмдэг нь: Суран дээр хийсэн хэрэглэж байгаагүй, 3. Эмээлийн мөнгөн хяр-2 ширхэг /Содон шинж тэмдэг: угалз маягийн хээтэй юм/. 4. Ягаан өнгийн өргөн 10 см, урт 18 см орчим жижиг төмөр хайрцган дотор аз гэсэн бичиглэлтэй мөнгөн дэвсгэр 5000-1, 10000-1, 20000-1 ширхэг, бор өнгийн ууттай эмэгтэй хүний улаан цоохор амьтны дүрстэй хөөрөг-1 ширхэг, жижиг хуванцар саван дотор бүдэг ногоон алаг өнгийн, 3 см урттай жижиг соруул-1 ширхэг, монетон болхи загварын ээмэг, эрэгтэй мөнгөн гинж, сувд гэж авч байсан бугуйвч бусад жижиг мөнгөн ээмэг, бөгж байсан. 5. Жижиг хар хайрцган дотор байсан 3 дээлний мөнгөн товч дутуу байсан. 6. Шар одтой бор торгон дээл, сэлгээтэй мөнгөн товчтой сэгсүүргэн эрэгтэй дээл-1, 7. Шар торгон дээл, нударгатай, хурган дотортой эрэгтэй дээл-1, 8. Цэцэгтэй бор торгон, хурган дотортой эмэгтэй дээл-1, 9. Бор пүүсүү өнгөтэй, хурган дотортой эрэгтэй дээл-1, 10. Бор даалуун, хурган дотортой, эрэгтэй дээл-1, 11. Гурван хавчаартай 39,40 размерийн эрэгтэй монгол гутал-2 ширхэг, 12. Угалзтай, 3 хавчаартай, 42 размерийн, эрэгтэй монгол гутал-1 ширхэг, 13. Хар өнгийн богц-1, 14. Орчин үеийн үхрийн шир-1 ширхэг, 15. Боогоод хураасан 7 орчим хивс монгол гэрт хэрэглэгдэхээр зориулагдсан 2012 онд хуриманд бэлгэнд өгсөн... Хасагдах зүйл дээр богц, хүрэн шир хоёр байна. Харин нэмэлтээр бөөрөнхийлж боосон хивсийг задалж 2 жижиг хивс орхиод томуудыг нь авсан байна...Хүнээр мал хариулуулсаны хөлс болон замын зардал 1,630,000 төгрөгийн хохирол болон дүгнэлтээр гарсан хохирлоо нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхиын хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой ********* сумаас Б овогтой П утсаар холбогдоод аавын кантнерт хулгай орсон талаар хэл хүргэсний дагуу ах, эгч бид гурав шөнөдөө гараад ирсэн. Ингээд цагдаа нарын хамтаар очиход аав Ч, авга ах Б нарын кантнерын цоожийг эвдэж хулгай орсон байдалтай байсан. Б ах өөрөө хотод эмчилгээтэй яваа юу юу алдсанг хэлж мэдэхгүй байна. Харин аавын кантнерт болохоор Б ах бид хоёр эд зүйлээ хураасан байсан. Б ах алдсан зүйлээ хэлсэн байх. 1. Жижгээсээ том руу дараалласан 9 ширхэг аяганы гадна талын дунд хэсгээрээ модон хавчуургатай мөнгөн аяганууд, 2.Хуучны арван завхай хэрэглэлтэй, ясан хяртай бүрэн тоноглолтой эмээл-1 ширхэг /хийц содон шинж тэмдэг нь: тохом улаан имжээртэй хөх ширмэл, хар дөрөөтэй, 3. 7 цэнгийн битүү чигжээстэй мөнгөн хазаар-1 ширхэг, 4.Пүүсүү торготой, сэгсүүргэн эрэгтэй хүний дээл-1 ширхэг алдсан...Орос 42 размерын хар өнгийн баяр ёслолоор өмсөж эдлэж хэрэглэж байсан хром гутал 3 жилийн өмнө 650,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 38 размерын эмэгтэй, 40 размерын эрэгтэй 16 угалзан хээтэй монгол гуталны өрөөсөнг авч явсан байна. Мөн 12 ширхэг бөөрөнхийлсөн 2 аравчны хивс, бусад нь 3х4, 2х3 харьцаатай Эрдэнэт хивснүүд алга байсан...Хохирлоо барагдуулж авмаар байна....” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн *********** суманд отор нүүдлээр өвөлжиж байна. 2025 оны 01 дүгээр сарын 03-23-ны хооронд ********* сумын 3 дугаар багийн нутаг аав Чын зусланд байрлах кантнерт хулгай орсон мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ны орой мэдээд шөнөдөө гарч ********* суманд кантнерт очсон.2 монгол цоожийг лоомоор эвдсэн бололтой лоом нь кантнерийн урд газарт байсан. Кантнерийн эд зүйлийг замбараагүй болгосон байдалтай эд зүйлээ бүртгэж үзсэн. Зургаан завхай бүрэн тоноглолтой эмээл-2 ширхэг, товруу мөнгөн хазаар-1 ширхэг, эмээлийн мөнгөн хяр-2 ширхэг, ягаан өнгийн өргөн 10 см урт 18 см орчин жижиг төмөр хайрцаган дотор аз гэсэн бичиглэлтэй мөнгөн дэвсгэр 5000-1, 10000-1, 20000-1 ширхэг, бор өнгийн ууттай эмэгтэй хүний улаан цоохор амьтны дүрстэй хөөрөг-1 ширхэг, жижиг хуванцар саван дотор бүдэг ногоон алаг өнгийн, 3 см урттай жижиг соруул-1 ширхэг, монетон болих загварын ээмэг, эрэгтэй мөнгөн гинж, сувд гэж авч байсан бугуйвч бусад жижиг мөнгөн ээмэг, бөгж байсан, жижиг хар хайрцаган дотор байсан 3 дээлний мөнгөн товч дутуу байсан. Шар одтой бор торгон дээл, сэлгээтэй мөнгөн товчтой сэгсүүргэн эрэгтэй дээл-1, шар торгон дээл, нударгатай, хурган дотортой эрэгтэй дээл-1, цэцэгтэй бор торгон, хурган дотортой эмэгтэй дээл-1, бор пүүсүү өнгөтэй, хурган дотортой эрэгтэй дээл-1, бор даалуун, хурган дотортой, эрэгтэй дээл-1, гурван хавчаартай 39,40 размерийн эрэгтэй монгол гутал-2 ширхэг, угалзтай, 3 хавчаартай, 42 размерийн, эрэгтэй монгол гутал-1 ширхэг, хар өнгийн богц-1, орчин үеийн үхрийн шир-1 ширхэг зэрэг эд зүйл одоогийн байдлын алга болсон байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46-р хуудас),
Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П нь ********* сумын 3 дугаар багийн *********ид байрлах өвөө Ч-ын зусланд байрлах кантнераа үзэж харахаар яваад очиход хулгай орсон байдалтай байхаар нь манай нөхөр О, Баз ах Б нарт хэл хүргэсэн байгаа юм...цоожийг эвдэж орсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-р хуудас),
Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн аав болох Б, өвөө Ч нарын зусланд байрлах контейнерыг очиж эргэхэд зүгээр байсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эргэх журмаар очиход хашааны гадаа 40 литрийн бетон, 2 ширмэл эсгий ширдэг гаргаад тавьсан байхаар нь юу болов гээд очиход аавын контейнерын 2 монгол цоожийг эвдээд дотор нь орсон бололтой хаалгыг нь хаагаад орхисон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63-64-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ц.Вын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын дундуур хавьцаа Г овогтой С дүүгээсээ 600,000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэрнээс хойш 10 хоногийн дараа надаас мөнгөө нэхэхээр нь мөнгө байхгүй байсан болохоор нь “чи ахаасаа машин авах уу” гэж асуухад С “надад танд өгөх юм байхгүй ш тээ, та машинаа хэд гэж байгаа юм” гэж асуухад нь би 1,500,000 гэж хэлсэн. Тэгэхэд С нээх юм ярилгүй байж байгаад яваад өгсөн. Тэр өдрөөс хойш 7-8 хоногийн дараа ирээд “ийм эмээлийн хэрэглэл байна та авах уу би зах дээрээс авсан юм” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “янзан бүрийн буруу гарын юм биш байгаа биз дээ” гэж асуухад “юу гэж дээ тийм юм байхгүй” гэж хэлэхээр нь итгээд авсан. Тухайн эмээлийн 6 завхай хэрэглэл, морины зурагтай бор өнгөтэй жижиг 1 метр өргөнтэй 1 метр 20 см урттай хивс нийлүүлээд 900,000 төгрөгт тооцоод авсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72-р хуудас),
Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г овогтой Сийнд очсон. Би Сийнд Ттой очсон юм. Цай унд болоод байж байхад монгол гэрийн хойморт байрлах авдарнаас ягаан өнгийн, жижиг төмөр хайрцаг онгойлгож надад цагаан өнгийн гаансны зуулт бэлгэнд өгсөн. Тэр хайрцганд 7-9 ширхэг хумсны хэрээтэй хэмжээтэй дээлний мөнгөн товч, хээтэй, монетон бөгж 1 ширхэгийг харсан. Мөн С даавуун бор өнгөтэй хурган дотортой эрэгтэй дээл, нөгөөхийг нь үзээгүй. Ямар ч байсан 2 ширхэг үстэй дээл зарна гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-80-р хуудас),
Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нэр дээр байдаг. Харин тухайн машинаа 2023 онд А гэх хүнд 1,500,000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгөө аваагүй байгаа. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 189-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-925-11828 дугаартай “Алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 22,250,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 105-111-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-925-11829 дугаартай “Алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 31,300,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 119-125-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-625-914830 дугаартай “...Монетон ээмэг 250,000 төгрөг, 5000, 10000, 20000 төгрөг, эмээлийн мөнгөн хяр 2,500,000 төгрөг нийт 3,910,000 төгрөгийн үнэтэй байх боломжтой байна” гэх дүгнэлт (1-р хх-ийн 206-211-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ШД-525-9114342 дугаартай “...*********** маркийн машины зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 3,500,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 190-191-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...Бид хоёр ярилцаж байгаад л хамт хулгай хийсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлж барагдуулна...Хамтдаа хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
2. Шүүгдэгч М.А, Г.С нар нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын 4 дүгээр баг *********** гэх газарт байх иргэн Р.Аы монгол гэр, модон амбаарын хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 4,850,000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (4-р хх-ийн 31-р тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4-р хх-ийн 33-37 -р хуудас),
Хохирогч Р.А-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *********** сумын **** баг **** гэдэг газар байх өөрийн өвөлжөөний гэрээсээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн төв рүү яваад гэр болон малаа эзгүй орхиод ойрхон айлынхаа хүүхдэд гэр болон мал харж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд би 2025 оны 02 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн төвөөс *********** сумын **** багийн нутаг **** гэдэг газарт гэртээ оройн 22 цагийн үед ирсэн чинь манай монгол гэрийн цоожийг эвдээд сул зүүгээд орхисон байсан. Би гэртээ орсон чинь гэрийн хойморт байх модон авдрыг онгойлгосон дотроос нь эд зүйл гаргасан байхаар нь хулгай орж гэж бодоод авдраа үзсэн чинь дотор нь байсан эрэгтэй хүний цааны годон гутал байхгүй байсан. Гэрт ил харагдах зүйлсээс миний 2 нүдний дуран, мөн хананд өлгөсөн байсан 10 алд бугуйлын 2 ширхэг сур байсан байхгүй, сурны хажууд байсан 1 метр 10 см хэмжээтэй дэнзэн ташуур байхгүй, зүүн талын орны толгой руу байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн Бентов маркийн буу, гэрт ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга, баруун орон доогуур байсан ком багаж зэрэг зүйлс гэрээс аваад гэрийн ард байдаг модон амбаарын цоожыг эвдэж дотроос нь ямааны шулсан бөөрөнхий мах, үхрийн үүцний 10 кг мах, мөн гадаа малын хашаанд байсан 13 тооны эр ямаа зэрэг зүйлс алдагдсан байсан...2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах үеэрээ хамт 13 тооны ямаа алдагдсан гэж өргөдөл өгсөн. Манай гэрт хулгай орох үеэр би мал болон гэрээ эзэнгүй орхисон байсан ...Гэрт хулгай орсон үеэр би Мөрөн сумаас ирээд хашаатай малаа тоолж бүртгэх үеэр 13 тооны ямаа дутахаар нь манай гэрт хулгай орсон хүмүүс авсан байх гэж бодож өргөдөл дээрээ бичсэн юм. Одоо бол манай 13 тооны ямаа бэлчээр дээрээс алга болоод ойрхон нутагладаг айлуудын малаар шүүж зарим малаа олж авсан зарим хэсэг ямаа чононд бариулсан байсан...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 42-44, 47-48, 69-р хуудас),
Гэрч Л.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сард М.А манайд ирээд малын хөрзөнг авалцаж өгсөн. Тэгэж ирэхдээ нэг буу үлдээгээд энэ бууг хадгалж байгаарай гэсэн. Би бууны талаар мэдлэг байхгүй. Тийм учраас ямар загварын юу гэдэг буу гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай өвөлжөөний амбаарт хураалгаатай байгаа. Надад зарсан наймаа хийсэн зүйл байхгүй. Хадгалж байгаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 53-54-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-925-12396 дугаартай “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 6,800,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 59-62 -р хуудас),
Галт зэвсгийг хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (4-р хх-ийн 84-87-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
3. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газарт байх Б.*********ын эзэмшлийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэвтэрч, бага гарын орчин цагийн мөнгөн аяга 5 ширхэг, мөнгөн хундага 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, 30 килограмм борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,960,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хх-ийн 72-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хх-ийн 73-74-р хуудас),
Хохирогч Б.*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн ********* сумын 3 дугаар багийн нутаг ********* гэх газар өвөлжиж байгаад 2024 оны 03 дугаар сарын эхээр ********* гэх газар руу нүүсэн юм. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай хүү Б нь өвөлжөөний байшинд хадгалсан байсан махаа авах гээд очтол цүүг нь хөшиж мулт татаад байшинд орон хоймор байсан 4 ширхэг модон авдарын цоожийг нь эвдэж онгойлгоод дотор нь байсан 5 ширхэг орчин цагийн жижиг гарын мөнгөн аяга, 2 жижиг мөнгөн хундага, 7 цэнгийн зоосон хазаар, эмэгтэй мөнгөн бүс, хар хөх өнгийн нарийн хурган дотортой чагтан мөнгөн товчтой эрэгтэй үстэй дээл, 2 шуудай борц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай төрсөн Г Улаанбаатар хот руу гэр рүүгээ буцах гэж сумын төвд байхад манай гэрт ирэхээр нь хотын хүнд жаахан борц өгч явуулъя гэж бодоод хүргэн Б.Н охин Ц нарыг мотоциклоор өвөлжөөний байшин руу явуулж борцоо авхуулахад байшин зүгээр байсан гэж хүргэн хэлж байсан юм. 2020 онд орчин цагийн 5 ширхэг жижиг гарын мөнгөн аяга нэг бүрийг нь 150,000 төгрөгөөр, 2 мөнгөн хундагыг өөр өөр газраас 1 ширхгийг нь 100,000 төгрөг, 1 ширхгийг нь 80,000 төгрөгөөр авч байсан тул авсан үнээр нь үнэлнэ. Хар хөх өнгийн нарийн хурган дотортой чагтан мөнгөн товчтой эрэгтэй үстэй дээлийг 2020 онд манай эхнэр өөрийн гараар урлаж байсан 2,500,000 төгрөгөөр үнэлнэ. 7 цэнгийн зоосон хазаар нь манай ааваас надад өвлөгдөж ирсэн тул 3,000,000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй мөнгөн бүсийг 2013 онд авч байсан 500,000 төгрөгөөр үнэлнэ. 2 шуудай сарлаг үхрийн борц нь ойролцоогоор 30 кг байгаа тэгэхээр нь одоогийн зах зээлийн ханшаар 30 кг борцоо үнэлүүлнэ. ...Алдагдсан эд зүйлсээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 78-79-р хуудас),
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр махаа авах гэж өвөлжөөн дээрээ очтол байшингийн хаалгыг чулуугаар дарсан, цоожийг хэмх цохисон байдалтай байхаар нь дотогш ортол гэрийн хойморт байрлах авдарнуудыг хэмх цохиж эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаа дуудсан. Дараа нь юмнуудаа бүртгэхэд аавын зоосон мөнгөн хазаар, бага гарын 7 ширхэг мөнгөн аяга, хурган дотортой үстэй дээл, эмэгтэй мөнгөн бүс, 2 шуудай борц зэрэг эд зүйл хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 81-82-р хуудас),
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн орчим хадам аавын өвөлжөөн дээр эхнэр болон хадам дүүгийн хамт очиж хадам аавын борцыг авахад өвөлжөөний байшин хэвийн байсан. ...Удалгүй өвөлжөөнд хулгай орсон байна гэж хэлэхээр нь бид нар яваад очтол байшингийн цүүг нь эвдсэн байдалтай хаалгыг нь чулуугаар дарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 84-85-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-924-9656 дугаартай “Үнэлэгдэж буй алдагдсан гэх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 6,960,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (5-р хх-ийн 86-89-р хуудас),
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
4. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* тоотод байх А.Мын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн 2025 оны 06 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд нэвтэрч, нэр бүхий 9 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 773,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4-р хх-ийн 152-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт (4-р хх-ийн 158-161-р хуудас),
Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Мөрөн суманд байж байгаад 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сувилалд хэвтэх гээд Улаанбаатар хот руу гэрээсээ явсан манай гэрт хүн үлдээгүй байсан. Тэгээд намайг гэрээс яваад 4 хонож байхад байхаа манай хүүхдүүд манай хашаан дотор камер суурилуулсан байсан юм. Тэрийгээ харж байгаад манай гэрт хулгай орсон байна гээд надад 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэлсэн тэгээд би цагдаад хандсан. Манай дүү надад жил болгон дээл хийж өгдөг юм тэрийгээ би чамдомд хийгээд үлдээсэн байсан тэр байхгүй болсон байсан. Тэр дотор цагаан саатай дугуй хээтэй цэнхэр дээл, үйтэн хуар дээл 1 ширхэг, цоо шинэ би ерөөсөө өмсөж өмсөөгүй байсан 250,000 төгрөгөөр авч байсан ногоон хуучин өмсөж байсан савхин дээл 1 ширхэг байсан тэрийг өмсөөд гарч байсан. Манай гэрт орсон хулгайч манай аав ээжээс өвлөгдөж ирсэн очир, хонх хоёр байсан тэрийг авсан байна. Мөн шар өнгийн уртасгагч 50м урттай усны сав ган халбага, машины багаж ком хэрэгсэл эдгээр зүйл алдагдсан. Миний барагцаагаар бол 2,800,000 төгрөг болох байхаа. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 156-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №ШД-525-913887 дугаартай “Дээрх эд зүйлүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 773,600 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (4-р хх-ийн 162-166-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
5. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******тоотод байрлах иргэн З.О-ын эзэмшлийн байшингийн цонхоор 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэвтэрч судар, аяны тогоо, суран хазаар, ногт, бугуйл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хх-ийн 78-р хуудас),
Хохирогч З.О-ын мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Мөрөн сумын 08 дугаар багийн 115 дугаар байрны 73 тоотод 2022 оноос хойш амьдарч байна. Өмнө нь манайх *******тоотод амьдардаг байсан. Манай хуучин гэрт манай гэрийн эд зүйлүүд хадгалагдаж байдаг. Тэгтэл манай *******тоотод байх байшинд энэ оны 07 дугаар сарын 16-ны өдөр байшингийн цонхны төмөр хаалтыг авч цонхны салхивчаар хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед А судар, ********* гэх нэртэй эмийн судар, бугуйл, суран хазаар 2 ширхэг, суран ногт 2 ширхэг, ууттай хээрийн тогоо зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөө явах гээд монгол гутлаа өмсөөд явах гэтэл тухайн үед алдагдсан болохыг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг (6 дугаар хх-ийн 84-858 87-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээч Б.Х-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ-525-914178 дугаартай “Бусад эд зүйлүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 07 дугаар сарын байдлаар 480,000 төгрөгөөр тогтоов ” гэх дүгнэлт (6 дугаар хх-ийн 90-92-р хуудас),
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (6 дугаар хх-ийн 129-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дугаар хх-ийн 130-131-р хуудас),
Хохирогч Х.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 30 минутын үед гэр рүүгээ харих замд таван шарын хойд талын автобусны буудал дээр зогсоод ундаа авах гэхэд 3 үл таних залуу машинд дөхөж ирээд надад нэг нь хандаж “таксинд явах уу” гэхээр нь би үгүй гэхэд эрүүндээ сахалтай залуу нь “пизда чинь” гэж надад хэлээд шууд газраас тоосго аваад миний духны зүүн хэсэг рүү шидсэн. Би машиндаа сууж байсан бөгөөд над руу тоосго шидсэн залуу 2 найзыгаа үлдээгээд зугтсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хх-ийн 135, 137, 139-р хуудас),
Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед А, М гэдэг 2 найзтайгаа ******** хойд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд бид 3 тэр хавийн хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Хараа гэдэг архи аваад тэр хавийн байрны голд байдаг сааданд сууж гурвуулаа хувааж уусан. Тэндээсээ 18 цагийн гэр гэр рүүгээ харихаар болоод бид гурав ******** хойд талын автобусын буудал дээр ирсэн чинь ***** маркийн саарал өнгийн машин байхаар нь такси юм байх гэж бодоод бид нарын нэг нь хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна "явах уу” гэж асуухад тэр жолооч “явна гэхдээ согтуу хүн суулгахгүй" гэхээр нь М бид хоёр өөр такси хайгаад цааш явсан. Харин А тэр жолоочтой муудалцаад үлдсэн. Хэдэн минутын дараа М бид хоёр такси барих гээд зогсож байтал нөгөө Атэй маргалдаад байсан таксины жолооч духнаас нь цус гарчихсан алхаж ирсэн ба “Та хоёртой хамт явж байсан хүн намайг цохичихлоо” гээд байсан...” гэх мэдүүлэг (6 дугаар хх-ийн 145-р хуудас),
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******** хойд талын автобусны буудал дээр очиход Мын гээд А гэх залуутай анх танилцсан. Тэгээд бид гурав нэг хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн Хараа гэдэг архи авч бид 3 хувааж ууж дуусаад. Бид гурав ******** хойд талын автобусны буудал дээр очиход ***** маркийн саарал өнгийн машин байхаар нь такси явах уу гэж асуухад тэр жолооч согтуу хүн авч явахгүй гэж хэлсэн тэгэхээр өөр такси барих гээд би найз Мыг аваад такси барих гээд зогсож байсан чинь миний толгой нь зүүн талын чихний дээд хэсэгт нэг хүн гэнэт чулуугаар цохиод зугтаасан араасан хартал намайг цохисон хүн А байсан. Тэгээд зогсож байтал нэг залуу толгойгооноосон цус гарцан байдалтай алхаж ирсэн "Та хоёртой хамт явж байсан залуу намайг цохичихлоо" гээд ирсэн тэгээд нөгөө ирсэн залуу цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удаагүй хоёр цагдаа ирсэн чинь тэр хавьд А нь эргэлдээд байж байсан юм билээ хоёр цагдаа Аийг бариад ирсэн тэгээд бид гурвыг цагдаа авч яваад ******** урд талын байрнууд дунд байх цагдаагийн тасаг дээр очсон. Тэгээд бид 4 байж байтал эмч цагдаатай хамт ирж миний толгойг эмч үзсэн. Цагдаа нь та гомдол гаргах уу гэж асуухаар нь би үгүй гэж хэлээд гэр рүүгээ явсан....” гэх мэдүүлэг (6 дугаар хх-ийн 147-148-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Бын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...Х.Тийн биед дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, духны цөмөрсөн хугарлыг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2023.03.02/, духанд шарх, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна…” гэх дүгнэлт (6 дугаар хх-ийн 153-155-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагч Мын А /РД:********/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ******** автобусны буудлын дэргэд хохирогч Х.Тийг таксинд явахгүй гэсэн үгэнд уурлан тоосго шидэн дух болон зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хохирогч Х.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 566,950 төгрөгийн зардал гарсан болох нь мэдээлэл баримт бичиг гаргуулах албан бичгээр гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (6 дугаар хх-ийн 143-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
7. Шүүгдэгч М.А нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цтой маргалдаж, улмаар хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдсэнд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (7 дугаар хх-ийн 97-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7 дугаар хх-ийн 99-101-р хуудас),
Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *********гийн задалсан байсан архийг ууж дуусаад Б, М 2 нэг шил архи авч орж ирсэн байсан. Тэр архийг нь ууж байгаад би бие засах гээд байшингийнхаа шатаар доош бууж байхад ******** хашааны хаалгаар алхаад орж ирж байсан. Надаас цаад 2 чинь байна уу гэж асуухад нь чи яах гэж байгаа юм бэ, наанаа байж бай битгий ор, сая та нар муудалцаад байсан биз дээ одоо яах гээд байгаа юм гэсэн чинь чамд ер нь ямар хамаатай юм, дуугүй байгаарай гэж хэлэхэд нь би “чи юу гээд хуцаад байгаа юм” гээд жаахан ширүүн хэлчихсэн чинь яах ийхийн зуургүй намайг заамдаж аваад гэдэс рүү хутгаар дүрчихсэн. Тэгээд миний хажуугаар гараад байшин руу явсан. Би гэдсээ гараараа дараад хашаанаасаа гараад доошоо явж байгаад түргэн дуудсан. Тэгээд би газар хэвтэж байгаад түргэн ирж байсныг санаж байна, түргэний машинд хэвтүүлж байснаас хойш юу болсныг санахгүй байна...Надад А-д ямар нэг гомдол санал байхгүй. Залуу хүний амьдралд гай болмооргүй байна. Эмчилгээнд гарсан зардлуудыг л барагдуулчихвал болно...” гэх мэдүүлэг (7 дугаар хх-ийн 111-113-р хуудас),
Гэрч М.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөлд байх гэрээсээ хотод ирсэн, ажил маань амарчихсан болохоор ирсэн. Улаанбаатар хотод ирэхэд өмнө хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан Б ах *********** дээрээс намайг тосож авсан. Тэгээд Бтай хамт Ц гэх мөн адил хамт хамгаалалтын албанд ажиллаж байсан ахын *************-д байдаг гэрт орсон. Би өдөр 15 цагийн үед Ц ахын гэрт ирээд орой нь бид 3 хамт нэг жижиг караоке ороод байж байхад фэйсбүүкээр А гэх миний нэг нутгийн дүү залгаад хүрч ирсэн. Ирээд дэлгүүрээс 2 шил архи авч өгөөд бид 4 хамт Ц ахын гэрт ирсэн. Тэгээд хамт ууж идээд А оройдоо явчхаад өнөөдөр өглөө 09 цагийн үед согтуу орж ирсэн. Ирэхдээ 0,75 литр Соёрхол нэртэй архи барьж орж ирсэн. Би А-ийг нэг усанд явуулсан, ус аваад орж ирсэн. А нь Ц ахаас танай байшинг түрээсэлж сууя гэж ярьж байсан юм. Ц ах А-д чи энэ хашаа байшинд эзэн болж чадах юм уу гэсэн юм ярьж байгаад тэр 2 гадаа гарсан. Би тамхи татах гээд цонхон дээр ирсэн чинь А баруун гартаа хутга бариад хөх өнгийн оймсоор ороочихсон зогсож байсан. Ц ах хашаанд байхгүй болчихсон байсан. Б бид 2 гэрт байхад цонх руу хутгатайгаа дайраад байхаар нь чи зайл гэж хэлээд гадаа гарах гэсэн чинь А хутгатайгаа ороод ирсэн. Ороод ирэхээр нь Б ах аргадаж байгаад хутгыг нь аваад гаргаад шидчихчсэн. Хутгыг нь авчхаар нь Аийг чи зайл гэсэн чинь А би та нарыг гүйцээнэ ээ гэж хэлээд хашаанаас гараад явсан. Б бид 2 Ц ахыг хайгаад доошоо уруудаад явсан чинь Хараа-2 дэлгүүрийн гадаа сууж байсан. Өөрөө түргэн тусламж дуудчихсан байсан. Ц ахаас юу болсон талаар асуухад А ахыг нь ингэчихлээ ш дээ гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд түргэн ирж үзээд шархыг нь харсан чинь Ц ахын гэдэсний хүйсний нүхний зүүн талд шархадсан байгаа харагдсан. Ц ахыг түргэн аваад явсан. А, Ц 2 бие биенийгээ огт танихгүй, надаар дамжуулж 2 хоногийн өмнө танилцсан. Энэ 2-ын дунд ямар ч маргаан үүсээгүй, ямар ч хэрүүлийн чанартай зүйл яриагүй. А нь Хөвсгөл аймгийн ********* сумынх, надтай 1 аймгийн дүү байгаа юм...” гэх мэдүүлэг (7 дугаар хх-ийн 105-106-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5252 дугаартай “Б.Цгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдсэнд хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт (7 дугаар хх-ийн 119-120-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
8. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр ***************2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Быг үл ялих зүйлээр шалтаглан нуруу хэсгийг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хүзүү, зүүн дал, цээжинд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хх-ийн 222-р хуудас),
Хохирогч Г.Бын мөрдан шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 07 сарын дугаар 03-ны орой би найзуудтайгаа хамт архи пиво ууж хоносон, тэр шөнө би уусан пивондоо бага зэрэг согтсон байсан. Тэгээд найзынхаа гэрээс гараад алхаад 13 дугаар хороонд явж байтал манай хуучин хадам ах Атэй гудманд таарсан. Тэгтэл А намайг машиндаа хүчээр суулгаад голын зах руу авч явсан, тэгснээ хэдэн хүмүүстэй нийлээд намайг голын эрэг дээр авч ирээд ус руу живүүлэх гэж оролдсон. Тэгснээ “би чамайг надтай битгий таараарай” гэж хэлээ биздээ гэж хэлчихээд хутга гаргаж ирээд миний хоолойг чинь хэрчин гээд над руу дайраад байсан. Би өөрийгөө хамгаалж ноцолдсон, тэгсэн чинь миний хүзүүний ар хэсгийг мөн нурууны зүүн тал, зүүн дал хэсгийг хутгаар зүсчихээд хутгаа гол руу шидчихээд машиндаа суугаад яваад өгсөн. Би тэгээд цус алдаад замаар алхаж иртэл цагдаа нар ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Би гомдолтой байна. Би бие махбодь, сэтгэл санаа, ажил бүтээмж, ар гэрийнхний сэтгэл санаа хүртэл тайван бус тогтворгүй болсон учраас маш их гомдолтой байна...Тэр цаг хугацаанаас хойш ажлаа хийлгүй 2 сар болсон бөгөөд 2 сарын цалин мөнгийг гаргуулан авмаар байна...би 2 сарын хугацаанд ажлаа хийж чадахгүй өвдөж зовуурлаж эмийн эмчилгээ хийлгэж байсан тул 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 19,784,862 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 10,288,000 төгрөг, эмчилгээнд гарсан зардал 1,429,326 төгрөг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эийн мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ талаар сүүлд утсаар сонссон, би тухайн үед ************* аймагт байсан. Надад манай хамаатнууд ярихдаа хуучин хадам ах нь болох А гэдэг залуу манай хүүг машинд хүчээр суулгаж авч яваад, голын эрэг дээр очиж гол руу живүүлэх гээд, мөн хутга гаргаж ирчихээд хоолойг нь хэрчинэ гээд дайраад байсан гэж надад хэлсэн. Би энэ талаар сонсоод Хөвсгөл аймагт ирж уулзахад манай хүүг хутгаар сийчээд хаячихсан байсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 227-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Нын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай “Гийн Бын биед хүзүү, зүүн дал, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлийн тус бүр нэг удаагийн зүсэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (5-р хх-ийн 238-239-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Д, Ц.Б, Т.Н нарын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0525/1477 дугаартай “...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Бын биед учирсан хүзүү, нуруу, цээжний шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (6 дугаар хх-ийн 16-18-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, С.Л нарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0825/3345 дугаартай “...Хохирогч Г.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (6 дугаар хх-ийн 47-48-р хуудас),
Өвчтний түүх, яаралтай тусламжийн хуудас (6 дугаар хх-ийн 22-39-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ЕГ0825/3345 дугаартай “...Хохирогч Г.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
9. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** байх ***************гээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-ний шилжих шөнө Ш.Бын эзэмшлийн хар ногоон өнгийн, *************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,596,875 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 100-р хуудас),
Хохирогч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний шөнө 04 цагаас хойш Мөрөн сумын 10 дугаар баг ***************гийн хашаан дотор гэрийн хажууд байсан ********* дугаартай шинэ мотоцикл алдсан...” гэх мэдүүлэг,
3. “*********” ХХК-ийн шинжээч Ц.Тийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ****** дугаартай “...************* загварын мотоцикл 2023 оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2,596,875 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (3 дугаар 112-116-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
10. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах ***************ын хажууд байсан Д.Мгийн эзэмшлийн улсын дугааргүй, ***********загварын мотоциклийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 165-р хуудас),
Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод манай нутгийн дүү Х 19 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр гэрт ярьж сууж байгаад би гадуур адуу харах гэтэл цуг явья гэсэн. Тэгээд бид гэрээс гараад замаараа дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх архийг аваад урагшаа 13 дугаар хорооны шороон далангийн тэнд уугаад, тэрийгээ ууж дуусгаад буцаад гэр рүүгээ мотоциклтой явж байтал миний ард сууж байсан нутгийн дүү Х цохиод байхаар нь *************ын хажууд зогсоход нутгийн дүү Х намайг зодох гээд дайраад байхаар нь “би одоо хоёулаа болъё” гэж гуйсан юм. Тэгтэл болихгүй болохоор нь ********* руу мотоциклио хаяад зугтсан. Тэгээд хөдөө байдаг хүү болох С руу утсаар яриад “би *********ын тэнд байна, мотоциклио унаж чадахгүй нилээн согтуу байна ирж аваач гээд ээждээ хэлээч” гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй манай бага хүү П гүйж ирсэн. Бид хоёр мотоциклио орхисон газраа иртэл миний мотоцикл алга болсон байсан....Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 169-170-р хуудас),
Гэрч Н.Хын мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.М ах ***************ын тэнд зогсоод бид хоёр муудалцаад мотоциклоо тойрч хөөсөн. М ах станцын тийшээ гүйгээд явсан. Би машин руугаа явсан... мотоцикл байсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 187-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №ТХҮ-923/7346 дугаартай “...************ мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 07 дугаар сарын байдлаар 1,500,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 172-174-р хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 180-182-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
11. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** байсан Э.Цын эзэмшлийн ********* маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй, запас дугуй, машины хөгжим, 4 литр масло, USB цэнэглэгч, бэлэн 60,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,358,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 205-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дүгээр хх-ийн 219-221-р хуудас),
Хохирогч Э.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ өөрийн ******** маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн хүргэж яваад машины өндгөн тулгуур нь мултраад орой байсан болохоор сольж чадаагүй өглөө болъё гэж бодоод таксинд суугаад гэр рүүгээ явсан. Тэгээд өглөө 09 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины 4 дугуйг аваад хойд талын жижиг цонх хагалж машины хөгжим, ар талын багаж онгойлгож запас дугуй, 4 литр масло, машины голд байсан 60,000 төгрөг аваад явсан юм. Миний машины 4 дугуй, запас 1 дугуй, машины хөгжим, USB цэнэглэгч, 4 литр масло, 60,000 төгрөг алга болсон байсан. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 210-211-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээч И.Жы 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-924-9747 дугаартай “Үнэлэгдэж буй машины дугуй, дэлгэцтэй машины хөгжим, 4 литр масло, USB утасны өргөн цэнэглэгч зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 1,298,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт (4 дүгээр хх-ийн 212-214-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
12. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********* байрны гадна зогсоол дээр байсан П.Мын эзэмшлийн ***** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийн 3 ширхэг дугуйг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 222-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 224-226-р хуудас),
Хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байрны гадаа зогсоол дээр машинаа тавиад орсон. Өглөө босоод хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарахад гадна зогсоол дээр байсан машины 3 дугуйг мод, блок ивээд аваад явсан байсан. ...Спорт загварын саарал өнгийн хайлшин обудтай гол хэсэгтээ улаан оруулгатай ойр тав шипилктэй, 205х60х16 загварын дугуйтай байсан...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 231-232-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээч Б.Хгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №ТХҮ-924/9775 дугаартай “...Үнэлэгдэж буй машины дугуйтай обуд, дугуйны шипилкний зах зээлийн нийт үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 920,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 249-250, 4 дүгээр хх-ийн 1-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
13. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* хашаан дотроос 2024 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө А.Ггийн эзэмшлийн **********улсын дугааргүй ********* загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хх-ийн 135-р хуудас),
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хх-ийн 137-138-р хуудас),
Хохирогч А.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай төрсөн ах болох А.********** ********** сумаас эмнэлгээр үзүүлэх ажлаар ирээд байж байгаад 2024 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 14-ний шилжих шөнө хашаан дотроос **********улсын дугааргүй ********* маркийн мотоциклоо хулгайд алдсан. Өглөө 06 цаг 00 цаг өнгөрч байхад манай ах ********** гарч нойл орж яваад миний мотоцикл алга болсон байна гээд орилоод орж ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр бид хэд мөрийг нь гарч хартал манай хашааны хаалган дээр жижиг машины мөр ирээд бакалны мөр гарсан хүн хашаанаас түрж гараад үзүүрээс унаад явсан байсан...Би мотоциклоо буцааж авсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 144-145-р хуудас),
Хохирогч А.Г-аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5-р хх-ийн 152-154-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 01 цаг өнгөрч байхад 14-23-14 тоотод оршин суух ах Х.С-с гараад Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “*****” хүнсний дэлгүүрийн тушаа гудамжинд харих гээд явж байтал зүс таних А буюу А гэдэг ах ирээд “мотоцикл худалдаж авах уу ахад нь мөнгөний хэрэг гараад 100,000 төгрөгөөр зарлаа чи авах уу” гэхэд нь “янз бүрийн хулгайн мотоцикл биш биздээ” гэхэд “үгүй иймээ тиймээ асуудал байхгүй” гээд байхаар нь айлын ямаа самнаад авсан бэлэн түрүүвчинд 110,000 төгрөг явж байсан тэрнээс 100,000 төгрөгөөр худалдаж аваад гэртээ харьсан. Бас ахад нь ахиад иймэрхүү мотоцикл байгаа шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 149-150-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-924/9809 дугаартай “...Үнэлэгдэж буй *********** маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 800,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт (5-р хх-ийн 186-190-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5-р хх-ийн 155-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
14. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 05 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Б.М-ын эзэмшлийн ************ загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,565,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5-р хх-ийн 3-р хуудас),
Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэрт 21 цаг болж байхад мотоциклоо унаад очсон юм.... хамт 13 тоглож шөнө 03 цаг хүргэсэн юм. Гэртээ харих гээд үүдэнд гарч иртэл миний ************ маркийн мотоцикл алга болсон байсан юм. ...Би гомдолтой байна. Мотоциклоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 11-р хуудас),
Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ байж байтал пажигнасан дуутай мотоцикл гэрийн үүдэнд ирээд зогсож байгаад унтарсан юм. Удалгүй 2 мотоцикл болоод асаад явахаар нь гайхаад гараад хартал үүдэнд тавьсан байсан ягаан ****** маркийн мотоцикл байхгүй болсон байсан. Араас нь хартал хашааны зүүн булан тойроод урагш чигтэй 2 мотоцикл давхисан юм. Тэгээд араас нь унаагаа унаад гараад давхихад бараа сураггүй болсон байсан юм. ...Мөн тухайн шөнө М ахын ************ маркийн мотоцикл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 13-14-р хуудас),
Гэрч П.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сумын заан Д.Гын нэрэмжит залуу бөхийн барилдаан болсон юм. Тухайн өдөр Мын А, Ггийн Б нар нь улаан өнгийн **** мотоцикл унасан сумын төвд явж байсан. Тухайн унаж явсан мотоцикл нь паржинасан дуутай нормаль нь өндөр дуутай мотоцикл байсан юм. Тухайн орой Б, А нар нь орой харуй бүрий болж байхад сумын төвөөс зүүн зүгт ***** шил даваад жалган дотор сууж байсныг хүн харсан байсан юм...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 12 цагийн үед Улаанбаатар хот ороод буцаад гэртээ харих гээд ************ын даваа өөд машинтайгаа өгсөж явахад баг өмссөн улаан дээлтэй залуу ***** өнгийн ********* маркийн мотоцикл унаад надтай зөрсөн юм. Тэгээд ********* суманд ирэхэд М нь мотоциклоо алдсан гэхээр нь дээрх асуудлыг хэлж байсан юм. Баг өмссөн байсан учир танигдахгүй юм байна лээ... ” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 42-43-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн TXY-024/10043 дугаартай “...****** мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар нийт 2,565,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (5-р хх-ийн 23-29-р хуудас),
Шүүгдэгч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
15. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ хашааны гаднаас 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А.Мын эзэмшлийн саарал өнгийн, улсын дугааргүй ********* загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 4-р хуудас),
Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед би Түнэл сумаас Мөрөн суманд орж ирсэн. Тухайн үед би эхнэр Нтай хамт засал ном хийлгэх гээд ирээд байсан юм. Тэгээд гадуур ойр зуурын ажил амжуулж байгаад оройны 22 цагийн үед би эхнэртэйгээ хамт Мөрөн сумын ************од байдаг таньдаг мэрэгч айлынхаа гэрт очсон. Ингээд эхнэр бид хоёр өөрсдийгөө үзүүлж байгаад 23 цагийн үед тэр айлаасаа гараад явах гэсэн чинь унаж ирсэн мотоцикл маань байхгүй болсон байсан. Миний алдсан мотоцикл ********* өнгийн улсын дугааргүй 200 мотортой ********* маркийн мотоцикл байсан. ...Гомдолтой байна. Хулгайд алдсан мотоцикоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 7 дугаар баг/,
“А” ХХК-ийн шинжээч Б.Хгийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-925-12042 дугаартай “...********* маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 2,200,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 10-14-р хуудас),
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
16. Шүүгдэгч М.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Х.Сын эзэмшлийн **************** загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,331,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хх-ийн 113-р хуудас),
Хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын 4 дүгээр баг сумын төвийн зүүн хойд хэсэг морины уяаны хажууд ***********маркийн мотоциклоо орхиод ангийн уулзалтанд очоод 2 цаг орчим болоод буцаад ирэхэд мотоцикл маань алга болсон байсан юм....Би гомдолтой байна. Мотоциклоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 119-120-р хуудас),
“А” ХХК-ийн үнэлгээчин Б.Хгийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ШД-525-913904 дугаартай “...****** маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 07 дугаар сарын байдлаар нийт 2,331,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 128-130-р хуудас),
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
17. Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М.Д-гийн эзэмшлийн ***********загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,212,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хх-ийн 46-р хуудас),
Хохирогч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр *********** сумын 1 дүгээр багт байх гэрээсээ миний эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй ********* маркийн мотоциклийг унаад *********** сумын төв рүү ажил руугаа явсан. Тэгээд манай эхнэр О оройн 21 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад “*********** сумын төвд ******** гэдэг айлын хашааны ард талд тавиад гэрт нь ороод гараад ирсэн мотоцикл байхгүй болсон байна” гэж над руу ярьсан. Тухайн орой *********** сумын төвөөр мотоциклио хайгаад мөн албан байгууллагын хяналтын камерт бичигдсэн байж магадгүй гэж бодоод байгууллагуудын камер шүүгээд харагдаагүй сураг чимээгүй алга болсон....Гомдолтой байна. Мотоциклоо олоод авчихвал хэрэгтэй л байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 51-52-р хуудас),
Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр М.Дгийн эзэмшлийн **************** маркийн мотоциклийг унаад *********** сумын төв рүү өглөөний 08 цагийн үед орж ирсэн. Би хөдөөнөөс орж ирээд 08 цагийн үед ***** гэдэг айлын хашааны хойд талд хаалган дээр нь орхиод ажилдаа яваад 18 цаг өнгөрч байхад би ажлаасаа мотоциклио орхисон айлд ирсэн миний мотоцикль хашааны хаалган дээр байсан. Би айлд орж байж байгаад 21 цаг өнгөрч байхад явах гээд гарсан хашааны ард байсан мотоцикл байхгүй болсон байсан. Би гайхаад ойр хавиар явж хараад харагдаагүй, тэгээд нөхөр Д руу залгаж хэлээд мөн ойр хавийн дэлгүүр, колонкийн камер шүүгээд юм харагдаагүй. Мотоциклийн түлхүүр надад өөрт явж байсан. Хашааны үүдэн дээрээс хэрхэн яаж авч явсан талаар нь мэдэхгүй байна. Намайг мотоцикл байсан айлд байхад хашааны үүдэнд мотоцикл асах чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 55-56-р хуудас),
“А” ХХК-ийн шинжээч Б.Хгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ШД-725-913886 дугаартай “...********* маркийн мотоциклын зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 08 дугаар сарын байдлаар 2,212,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 58-61-р хуудас),
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000520435 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С, М.А нарын үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж үйлдсэнд гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан ““хулгайлах” гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж үйлдсэнд гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Хохирогч Г.Бын биед зэвсэг хэрэглэж гэмтэл учруулсан нь хүндрүүлэх үндэслэлтэй тул зүйлчлэлийн хувьд анхаарч өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа....” гэв.
Шүүгдэгч М.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Шүүгдэгч Г.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С, М.А нарыг гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б-ын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Тийн биед учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5252 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Ц-гийн биед учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Нын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд эдгээр нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн, хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч М.А нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Х.Т, Б.Ц, Г.Б нартай хамт байсан буюу шүүгдэгч М.Аээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч нарын биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч М.А нь хохирогч нарын эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирлууд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нарт хууль сануулсан, дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Х.Т, Б.Ц, Г.Б нарын биед учирсан хөнгөн, хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.Аийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.
“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан.
“Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлдэг ба дээрх хуулийн тайлбаруудаас үзэхэд шүүгдэгч М.А нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Ц-г хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.
Шүүгдэгч М.А нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Цг хутгалж биед хүнд гэмтэл санаатай учруусан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.А нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлийг шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг,
Шүүгдэгч М.А, Г.С нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
Хүн байнга амьдрах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч М.А, Г.С нар нь энэхүү хоригийг мэдсээр байж хууль бусаар нэвтэрч орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж үйлдсэнд гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан ““хулгайлах” гэмт хэргийг агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч нар болон шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч М.Аийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирлууд учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч М.А, Г.С нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршгийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний .... эрүүл мэнд, эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 35,210,000 төгрөгийн, хохирогч Ч.От 22,250,000 төгрөгийн, хохирогч Р.Ад 4,850,000 төгрөгийн, хохирогч А.Мт 2,200,000 төгрөгийн, хохирогч М.Дд 2,212,000 төгрөгийн, хохирогч Ш.Бт 2,596,875 төгрөгийн, хохирогч Д.Мд 1,500,000 төгрөгийн, хохирогч П.Мд 920,000 төгрөгийн, хохирогч А.Мт 773,600 төгрөгийн, хохирогч Э.Цт 1,298,000 төгрөгийн, хохирогч Б.*********т 6,960,000 төгрөгийн, хохирогч А.Гд 800,000 төгрөгийн, хохирогч З.Очирхуягт 480,000 төгрөгийн, хохирогч Х.Ст 2,331,000 төгрөгийн, хохирогч Б.Мт 2,565,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.Ат 100,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан. Хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Х.Т, Б.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаансны зуулт, хивс, бор пүүсүү дээл, монгол гутал зэрэг нийт 2,950,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг буцааж авсан болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 81-83-р хуудас)-ээр тогтоогдож байх тул 35,210,000 төгрөгийн хохирлоос хүлээн авсан 2,950,000 төгрөгийн хохирлыг хасаж үлдсэн 32,260,000 төгрөгийг шүүгдэгч М.А, Г.С нараас тус бүр тэнцүү хэмжээгээр буюу 16,130,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгох нь зүйтэй.
Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас малаа хүнд хөлсөөр харуулахад гарсан зардал мөн нааш, цааш явсан замын зардал нийт 1,630,000 төгрөгийн хохирлыг нэмж нэхэмжилж байх боловч малаа хөлсөөр харуулсан талаарх холбогдох гэрээ, хэлцэл хэрэгт байхгүй, Хаан банкны дансны хуулгаар гарсан гүйлгээний утга нь тодорхойгүй зарлагыг малаа харуулсан хөлсөнд өгсөн мөнгө гэж үзэх боломжгүй юм. Мөн Сод Монгол группын 105,000 төгрөгийн шатахуун авсан е баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан хохиролд тооцох боломжгүй байна. Учир нь хэний эзэмшлийн ямар төрлийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Иймд хохирогч Б.Б нь малаа хүнд харуулсан хөлс болон замын зардал нийт 1,630,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.А, Г.С нараас нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч М.А, Г.С нараас тус бүр 11,125,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От олгох нь зүйтэй байна.
Хохирогч Р.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий бууг буцааж авсан болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (4-р хх-ийн 85-р хуудас)-ээр тогтоогдож байх тул 4,850,000 төгрөгийн хохирлоос хүлээн авсан 1,500,000 төгрөгийн хохирлыг хасаж үлдсэн 3,350,000 төгрөгийг шүүгдэгч М.А, Г.С нараас тус бүр тэнцүү хэмжээгээр буюу 1,675,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ад олгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Ц.В нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нараас хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.А, Г.С нарыг иргэний нэхэмжлэгч Ц.Вд төлөх төлбөргүй байна.
Хохирогч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклоо буцааж авсан болох нь эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (5-р хх-ийн 151-155-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аийг хохирогч Э.Гд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Аээс 2,331,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ст, 773,600 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мт, 1,358,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цт, 2,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мт, 2,212,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд, 2,596,875 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бт, 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд, 920,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Мд, 2,565,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт, 6,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*********т, 480,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.От, 100,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ат тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Х.Т нь шүүгдэгч М.Аээс эмчилгээнд гарсан зардал 2,200,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын цалин 6,000,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: Гэмтэл согог үндэсний төвийн баримт 36,000 (7-р хх-ийн 19-р хуудас), Улз эмийн сангийн 84,545 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 20-р хуудас), Алтан гишүүн эмийн сангийн 140,000 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 21-р хуудас), 1-р эмнэлгийн зогсоолын төлбөр 1500 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 19-р хуудас), Ану тулга фарм эмийн сангийн 10,600 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 33-р хуудас), Ану тулга фарм эмийн сангийн 6,200 төгрөгийн е баримт, Гэмтэл согог үндэсний төвийн 214,050 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 34-р хуудас) нийт 492,850 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аээс 492,850 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Тт олгох нь зүйтэй.
Харин АПУ ХК-ийн Х.Тийн цалингийн талаарх тодорхойлолт (7-р хх-ийн 18-р хуудас) байх хэдий ч Х.Тийн цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт, ажилд орсон тухай тушаал шийдвэр зэрэг баримт хэрэгт авагдаагүй учир уг цалингийн тодорхойлолтыг үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн цалинг гаргах боломжгүй юм. Мөн 7-р хавтаст хэргийн 19-35-р хуудаст авагдсан шатахуун авсан талаарх е баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан хохиролд тооцох боломжгүй байна. Учир нь хэний эзэмшлийн ямар төрлийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Иймд хохирогч Х.Т нь ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 6,000,000 төгрөг, эмчилгээнд гарсан зардлын үлдэгдэл 1,707,150 төгрөг нийт 7,707,150 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Аээс нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч Б.Ц нь шүүгдэгч М.Аээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: Ази фарм эмийн сангийн 173,300 ,182,560, 173,300 төгрөгийн е баримт, Энхнаран хулан эмийн сангийн 65,000, 11,400, 65,000, 27,700 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 165-р хуудас), Тайган фарм эмийн сангийн 6,500, 24,900, 39,600 төгрөгийн е баримт, Оргил фарм эмийн сангийн 66,500, 9000, 6000, 14,000 төгрөгийн е баримт, Цэргийн төв эмнэлгийн 300,000 төгрөгийн е баримт, ази фарм эмийн сангийн 60,600 төгрөгийн е баримт, Намуун эмийн сангийн 26,950, 49,250 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 166-р хуудас), Сонор эмийн сангийн 53,370 төгрөгийн е баримт, Монос эмийн сангийн 90,000 төгрөгийн е баримт (7-р хх-ийн 167-р хуудас) нийт 1,444,930 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аээс 1,444,930 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Г.Б шүүгдэгч М.Аээс ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин хөлс 19,784,862 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 10,288,000 төгрөг, эмчилгээ, замын зардал 1,429,326 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.
Хохирогч Г.Бын гаргаж өгсөн баримтуудыг үзэхэд эмчилгээний зардалд: Үлэмж итгэл эмийн сангийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 113,950 төгрөг, Лили фрам эмийн сангийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 40,000 төгрөгийн баримт, Жанст тун эмийн сангийн 167,000 төгрөгийн баримт, Жанст тун эмийн сангийн 107,500 төгрөгийн баримт, Өвчний түүх, эмчилгээний төлбөр (6-р хх-ийн 22-р хуудас) 290,080 төгрөг нийт 718,530 төгрөгийн хохирол,
Өмнөговь аймгаас шүүх хуралд суухаар ирэхэд гарсан замын зардалд: Тэс ШТС-ын 95,037, 66,447, 87,372, 82,800, 60,865 төгрөгийн е баримтууд нийт 392,521 төгрөгийг гэмт хэргийн улмаас гарсан замын зардалд тооцох нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ. Дээрх баримтууд нь цаг хугацааны хувьд шүүх хуралд ирэх цаг хугацаатай таарч байгаа болно.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Э, С.Л нарын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0825/3345 дугаартай “...Хохирогч Г.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (6 дугаар хх-ийн 47-48-р хуудас)-ээр хохирогч Г.Бд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр дугаар зэрэглэлд хамаарахаар дүгнэлт гарчээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёр дугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Г.Бд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмт хэргийн улмаас шалтгаалан эрүүл мэндэд гэмтэл авч өвдөлт зовуурь мэдрэх, түр хугааны ажилгүйдэл санхүүгийн хүндрэл үүсэх, цаашдын эрүүл мэндийн байдалд санаа зовних, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд зэргийг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (792,000 төгрөг)-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт 7,920,000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд сэтгэцэд учирсан хохирол 7,920,000 төгрөг, эмчилгээний зардал 718,530 төгрөг, замын зардал 392,521 төгрөг, нийт 9,031,051 төгрөгийг шүүгдэгч М.Аээс гаргуулж хохирогч Г.Бд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.Бын гаргаж өгсөн бусад шатахууны баримтуудыг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Учир нь хэний эзэмшлийн ямар төрлийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь тодорхойгүй байгаа болно. Мөн хохирогч Г.Б “Монгол ложистик” ХХК-д ажилладаг, цалингийн талаарх тодорхойлолт байх боловч Г.Бын цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт, цалин авч байсан дансны хуулга, ажилд орсон тухай тушаал шийдвэр зэрэг баримт хэрэгт авагдаагүй учир уг цалингийн тодорхойлолтыг үндэслэн хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргах боломжгүй юм.
Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан 2 сарын цалин 19,784,862 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Аээс нэхэмжлэх эрхтэй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 269,688 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, хохирогч Х.Т нь 566,950 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аээс 836,638 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А, Г.С нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан *********** загварын тээврийн хэрэгсэл нь “А” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ШД-525-9114342 дугаартай “...*********** маркийн машины зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 01 дүгээр сарын байдлаар 3,500,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 190-191-р хуудас)-ээр үнэлэгдсэн ба уг тээврийн хэрэгсэл нь Э.Б гэх хүний эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 187-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч М.А, Г.С нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан *********** загварын тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,750,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйлийн хүнд ялтай зүйл ангид багтаан ял шийтгэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 2 сарын хугацаар хорих ялаар тогтоох,
шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч М.Ад оногдуулах 10 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Сид оногдуулах 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Хохирогч Г.Бын өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Зэвсэг хэрэглэж үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэлтэй. Иймд зүйлчлэлийн хувьд анхаарч өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг. Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч М.Аийн өөр өөр цаг хугацаанд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нэг үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэнд багтаан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйлчлэлд багтааж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хууль тогтоогч тусгай давталтанд хамааруулан зохицуулаагүй ба шүүгдэгч М.Аийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан зарим үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийг уг хүндрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан зүйлчлэлд багтааж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (6-р хх-ийн 180-183, 187-229-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Аийн хувийн байдлыг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (4-р хх-ийн 78-80, 7-р хх-ийн 195-206-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сийн хувийн байдлыг тус тус тогтоов.
Шүүгдэгч М.А урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар (6-р хх-ийн 182-183, 187-229-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч: Г.С урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (7-р хх-ийн 195-206-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А, Г.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.А, Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Г.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 8 жил 8 сарын хугацаагаар, Г.Сид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.А, Г.С нарын тус бүр цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2538000520435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б малаа хүнд харуулсан хөлс болон замын зардал нийт 1,630,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.А, Г.С нараас нэхэмжлэх эрхтэй, хохирогч Х.Т ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 6,000,000 төгрөг, эмчилгээнд гарсан зардлын үлдэгдэл 1,707,150 төгрөг нийт 7,707,150 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас ажилгүй байсан 2 сарын цалин 19,784,862 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Аээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч М.А нь хохирогч Э.Гд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч М.А, Г.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А овогт Ггийн Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 (найм) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 8 (найм) жил 8 (найм) сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Сид оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийн цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг, шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Аээс 16,130,000 (арван зургаан сая нэг зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 11,125,000 (арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От, 1,675,000 (нэг сая зургаан зуун далан таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ад, 2,331,000 (хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ст, 773,600 (долоон зуун далан гурван мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж хохирогч А.Мт, 1,358,000 (нэг сая гурван зуун тавин найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цт, 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч А.Мт, 2,212,000 (хоёр сая хоёр зуун арван хоёр мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.Дд, 2,596,875 (хоёр сая таван зуун ерэн зургаан мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бт, 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд, 920,000 (есөн зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.Мд, 2,565,000 (хоёр сая таван зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт, 6,960,000 (зургаан сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*********т, 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.От, 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ат,
сэтгэцэд учирсан хохирол 7,920,000 (долоон сая есөн зуун хорин мянга) төгрөг, эмчилгээний зардал 718,530 (долоон зуун арван найман мянга таван зуун гуч) төгрөг, замын зардал 392,521 (гурван зуун ерэн хоёр мянга таван зуун хорин нэг) төгрөг, нийт 9,031,051 (есөн сая гучин нэгэн мянга тавин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд, 492,895 (дөрвөн зуун ерэн хоёр мянга найман зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж хохирогч Х.Тт, 1,444,930 (нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гуч) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд, 836,638 (найман зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,
Шүүгдэгч Г.Соос 16,130,000 (арван зургаан сая нэг зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 11,125,000 (арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Г.С нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан *********** загварын тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б малаа хүнд харуулсан хөлс болон замын зардал нийт 1,630,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.А, Г.С нараас нэхэмжлэх эрхтэй, хохирогч Х.Т ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 6,000,000 төгрөг, эмчилгээнд гарсан зардлын үлдэгдэл 1,707,150 төгрөг нийт 7,707,150 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас ажилгүй байсан 2 сарын цалин 19,784,862 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Аээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч М.А нь хохирогч Э.Гд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн 2538000520435 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч М.А, Г.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Г.ДАВААХҮҮ