Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2023/00889

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  даргалж, шүүгч Т.БайгалмааХэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймагХэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

            Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхзул

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Наранбаатар /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням нар хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.*******ыг Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдөр “...*******ийн ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.4, 28.1.3, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг Хавиргын ганга гэх газарт байлдагч Б.Наранбаяр нь өвс зөөвөрлөх ажил хийж байгаад Норд бенз маркийн 05-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс унаж амь нас нь хохирсон, өөрөөр хэлбэл Г.******* нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул” хэмээн 194006290023 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Ингээд түүнд холбогдох хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанаар Г.*******ыг гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх Цагдан хорих байранд хоригдсон. Г.******* нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нартай гэрээ байгуулж, тэдний тусламжтайгаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд 2021/ДШМ/09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн. Мөн Г.*******д авагдсан байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, 63 хоног хоригдсоны дараа суллагдсан. Хэргийг прокурорт буцаасны дараа буюу 2021 оны 08 дугаар сард прокурор С.Алтай Г.*******ыг дуудаж уулзаад “таны хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бөгөөд ангийн захирагч Тогмиддүүмийг хэрэгт татах гэж байгаа” гэж хэлсэн байсан. Гэхдээ Г.*******ыг хэрэгт хамааралгүй тухай, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай огт мэдэгдээгүй. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон байсныг сүүлд мэдсэн. Хэрэгсэхгүй болгосон тогтоолыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Г.******* нь хууль бусаар шийтгүүлсэнтэй холбоотойгоор давж заалдах шатнаас хоёр өмгөөлөгч авч ажиллуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Галтогтохтой 4 500 000 төгрөгөөр, өмгөөлөгч В.Даваанямтай 3 000 000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулж өмгөөлүүлсэн. Иймд Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 500 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Ц.Ням-Очир, Х.Наранбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмгөөллийн зардалд 7 500 000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авсан гэж тайлбар гаргадаг. Мөн байгуулсан гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн байгаа боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг хангалттай нотолсон гэж үзэхээргүй, эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/426 дугаар яллах дүгнэлт, мөн хяналтын прокурорын 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 194006290023 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/08 дугаар “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоол, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2021 оны 02 дугаар сарын 05, 2021 оны 02 дугаар сарын 15ы өдрүүдийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/09 дугаар магадлал, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/07 дугаар “Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай” тогтоол, мөн прокурорын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 192*******06290023 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/03 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/04 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/324 дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх 4-17, 35-62 тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн тус шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол гаргуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3-д заасан хугацааны дотор нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харьяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон бөгөөд төрийн нэрийн өмнөөс оролцуулахаар прокурор томилуулж оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.  Үүнд: ...Дорнод аймгийн Прокурорын газраас 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдөр Г.*******ыг Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.*******ыг гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэргэдэх Цагдан хорих байранд хоригдсон. Г.******* нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нартай гэрээ байгуулж, тэдний тусламжтайгаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/09 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн. ...Ингээд прокуророос нэмэлт ажиллагаа хийж, Г.*******ыг хэрэгт хамааралгүй тухай, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай огт мэдэгдээгүй. Г.******* нь хууль бусаар шийтгүүлсэнтэй холбоотойгоор давж заалдах шатнаас хоёр өмгөөлөгч авч ажиллуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Галтогтохтой 4 500 000 төгрөгөөр, өмгөөлөгч В.Даваанямтай 3 000 000 төгрөгөөр тус тус гэрээ байгуулж өмгөөлүүлсэн. Иймд Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хууль зүйн туслалцаа авахад төлсөн 7 500 000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хүсэлтийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 өмгөөлөгч авсан гэж тайлбар гаргадаг. Мөн байгуулсан гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн байгаа боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг хангалттай нотолсон гэж үзэхээргүй, эргэлзээ төрүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/426 дугаар яллах дүгнэлт, мөн хяналтын прокурорын 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 194006290023 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/08 дугаар “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаар шийтгэх тогтоол, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2021 оны 02 дугаар сарын 05, 2021 оны 02 дугаар сарын 15ы өдрүүдийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ДШМ/09 дугаар магадлал, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4/07 дугаар “Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай” тогтоол, мөн прокурорын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 192*******06290023 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/03 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/04 дугаар “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/324 дугаар шийтгэх тогтоол зэрэг бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 194006290023 дугаар тогтоолоор Г.*******ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.  

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Пүрэвсүрэн нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч Д.Галтогтохтой байгуулж, өмгөөллийн хөлсийг 4 500 000 төгрөгөөр, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч В.Даваанямтай байгуулж, өмгөөллийн хөлсийг 3 000 000 төгрөгөөр тус тус тохиролцсон.

- Г.******* нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 31ий өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт буцаасан байна.

- Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/03 дугаар тогтоолоор Г.*******д холбдогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр болжээ.

5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.*******ыг хууль бусаар яллагдагчаар татан, улмаар хорих ял оногдуулсан байх бөгөөд түүнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна. Иймд Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн байна. 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Г.*******ыг хууль бусаар яллагдагчаар татагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэний улмаас учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 7 500 000 төгрөг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-д хамаарах юм.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нар “...нэхэмжлэгч Г.*******ын хууль зүйн туслалцаа авахдаа 7 500 000 төгрөгийн хөлс төлсөн гэх нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 05ы өдөрнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, өмгөөлөгч В.Давааням нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 15ы өдөр тус тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ бичгээр байгуулагдсан байна.

Дээрх гэрээнүүдээр өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нар нь *******ийн *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 заасан хэрэгт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд өмгөөлөгчөөр оролцож, өмгөөлөгч Д.Галтогтохтой “хууль зүйн туслалцааны төлбөр 4 500 000 төгрөг байх ба урьдчилгаанд 2 500 000 төгрөг төлнө, үлдэгдэл төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдааны дараа төлж барагдуулна, төлбөрийг өмгөөлөгчийн Хаан банк дахь 5405342268 тоот дансанд шилжүүлнэ гэжөмгөөлөгч В.Даваанямтай “өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, урьдчилгаанд 1 000 000 төгрөг бэлнээр төлсөн ба үлдэх хөлсийг давж заалдах шатны шүүх хурлын дараа өмгөөлөгчийн ХААН банк дахь 5041123632 тоот дансаар төлнө” гэж тус тус тохиролцжээ.

Шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал дээрх өмгөөллийн хөлсийг төлсөн гэдгээ нотлохын тулд ХААН банкны шилжүүлгийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гарган өгч, хэргийн материалд хавсаргуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хохиролтой холбоотой өгсөн нотлох баримтууд дээрх хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь хууль зүйн туслалцаа авах хөлсөнд өмгөөлөгч Д.Галтогтоход 4 500 000 төгрөгийг, өмгөөлөгч В.Даваанямд 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нотлогдож байна.    

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол болох 7 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ                       

                                            ШҮҮГЧИД                        Б.МАРИНА   

                                                                                     Т.БАЙГАЛМАА