Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 112/ШШ2023/0022

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс Говь-Алтай аймгийн ******* Улсын байцаагч О.Ст холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Г, Говь-Алтай аймгийн ******* Улсын байцаагч О.С нар эвлэрэн хэлэлцэж, уг гэрээндээ: Прокурорын нэхэмжлэлийн дагуу шийтгэл оногдуулсан этгээдийг зөрчлийн материалыг үндэслэн эцэслэн тогтоож буруутай этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлийн хуудсыг зөв бичих,........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс Говь-Алтай аймгийн ******* улсын байцаагч О.С-т холбогдуулан гаргасан ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.С-ын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ............... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Үүний дагуу Говь-Алтай аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Г, Говь-Алтай аймгийн ******* Улсын байцаагч О.С нар харилцан тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: Прокурорын нэхэмжлэлийн дагуу шийтгэл оногдуулсан этгээдийг зөрчлийн материалыг үндэслэн эцэслэн тогтоож буруутай этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлийн хуудсыг зөв бичих, .............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Иймд Говь-Алтай аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Г, Говь-Алтай аймгийн ******* Улсын байцаагч О.С нар нь ийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Гуравдагч этгээд Б.Д нь зөрчлөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэлд дурдсанаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өөрчлөн зөвтгөснөөр түүнд ногдуулсан шийтгэлийн хэмжээ өөрчлөгдөхгүй эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Тус аймгийн ******* *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс Говь-Алтай аймгийн ******* улсын байцаагч О.Ст холбогдуулан гаргасан ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч О.Сын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ............... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Ч.ОЮУНСҮРЭН