Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2018/00418

 

 

 

20*******8 оны 04 сарын 30 өдөр

Дугаар *******38/ШШ20*******8/004*******8

Дорнод аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, *******ын 2/б/-************** тоотод оршин суух, Хатигин овогт *******ын *******/РД:ЖН45*******00573/-гийн хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 500 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Иргэдийн төлөөлөгч С.Ариунбаяр

Прокурор Ц.Цэрмаа

Нэхэмжлэгч О.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* миний бие *******945 онд Ховд аймагт төрсөн. *******963 оноос Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцав САА-д тракторчнаар ажиллаж байгаад *******99******* оны 07 сарын *******5-наас тус сумын цахилгаан станцын засвар үйлчилгээний албанд ажиллаж байсан. *******995 оны 02 сарын 07-нд тус сумын уурын зууханд иргэн Ч.Батболд шатаагдан нас барсан хэрэг гарч, 507*******07 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдэн уг хэрэгт намайг болон хэд хэдэн хүмүүсийг сэжигтнээр тооцож тэр өдрөөс эхлэн сумын конторт 4 хоног, улмаар цагдаагийн газрын урьдчилан хорих байранд *******9 хоног хорьсон. Мөн намайг гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаж мөн 4 сар хорьсон. Энэ мэт байдлаас болж Ө.Ганзориг 20*******0 онд уг хэргийг хийсэн гэж тогтоогдох хүртэл *******5 жилийн турш хүн амины хэрэг үйлдсэн, мөн нуун далдалсан хэрэгт хамсаатан гэж ард иргэд адалж, сэрдэж, сэжиглэж явлаа. Найз нөхөд ч үгүй, ажил төрөл ч үгүй болсон. Хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлээ хэлснээс болж гэмт этгээдийн зүгээс заналхийлж, дарамталж, бусдаар тодорхойгүй утаснаас занаж, айлгаж, сүрдүүлж байсан. Үүнээс болж өвгөн би үхтлээ айж, хөдөө хээр хүн хараас зайдуу суудаг байлаа. ...Энэ олон жилийн туршид цагдаад дуудагдаж, мөрдөгдөн хянагдаж, эвгүй л бол хорино, цагдана гэж сүрдүүлнэ. Тогтоолтой, тогтоолгүй хоригдож, саатуулагдаж цагдаагийн нэг өрөөнд түгжигдэж заримд нь цохиулж, зодуулж ч байсан. Ямар ч байсан энэ хэрэгт холбогдолгүй гэх үнэнээ хэлсээр байтал надад итгээгүй, шалгаж сэжиглэсээр байсан. Би нуун далдалсан гэж хариуцлагад татахад нь нэг ч эсэргүүцээгүй. Гэтэл сүүлд л олж мэдсээр хэн яасныг нь мэдэж байж хэлээгүй бол, сайн мэдсээр байж нуусан бол хариуцлагад татагдан тэр ялыг сонсох ёстой байсан гэсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн талаар нуун далдалсан гэж тогтоолд бичсэн байна. Энэ учраас нийт *******38 хоног хоригдож хилсээр ял сонсож, сэжигтнээр тооцсон тогтоол хэвээрээ 2******* жил сэжигтэн яллагдагч байсан. 20*******6 оны 06 сарын *******6-нд Прокурорт хандаж гомдол гаргаснаар Б/33 дугаартай тогтоол гарч Иргэн Ч.Батболдыг бүлэглэн алаад уурын зууханд хийж, шатаасан гэх хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.**************, 24 дүгээр зүйлийн 24.*******.******* дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хууийн 200 дугаар зүйл ангиар зүйлчилсэн хэргийг хэрхэн шийдсэн нь ойлгомжгүй байна гэдэг асуудал гарч ирж, энэ талаар өмгөөлөгч М.Энхтуяа прокурорт хандан гомдол гаргасан. Үүний үндсэн дээр О.******* миний биеийг хилс хэргээр цагдан хорьж, хилс хэрэгт ял сонсгосон нь тогтоогдсон болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

*******. Хилс хэрэгт нийт *******38 хоног цагдан хоригдсон.

2. 2******* жил сэжигтэн, яллагдагч байсан.

3. 2******* жил таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан.

4. Энэ хэргээс болж ажилгүй болсон. 2006 онд тэтгэвэрт гартлаа ажилгүй, цалингүй хохирсон. *******39 хоногт цагдан хоригдсон хугацаанд авбал зохих 4 сар 06 хоногийн цалингаа авч чадаагүй. Сард авч байсан цалинг одоо болтол надад өгсөн хүн байхгүй тул ядаж одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 240 000 төгрөгөөр бодвол 04 сар 06 хоногийн нийт 960 000 төгрөг болж байна.

5. Сэтгэл санааны хохирол нийт 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үргэлж айж, салгалж байдаг. Заналхийлсэн хүмүүсээс хэзээ, хэн яачих бол гэж айдаг сэтгэлийн гүн хямралаас болж даралт ихдэнэ, зүрх дэлсэлж нойргүйднэ. Амиа ч хорлох дөхөж байсан. Мөн үр хүүхдээ ч олигтой сургаж боловсруулж чадаагүй. Үр хүүхэд минь хохирсон. Ядуу, зүдүү, хоолтой хоолгүй, дивизэд хог түүж, хүн амьтнаас зугатаж амьдарсан. Хоолгүй хонохын зовлонг хүүхдүүд минь амссан. Худал хэллээ гэж цагдаагийнхан өшиглөж, цохиж байсан. Мөрдөнд хүнд дарамтлуулж байсан. Ганзориг согтуугаар барьж авч заамдаж, сэгсэрч, түлхэж унаган ална шүү амаа мэдээрэй гэх. Дугаараа нууцалсан утаснаас хүүхдийн утсанд залган дарамталж байлаа. Зах дээр тэдний найз, хамаатан нь түлхэж, ам хэлээ мэдээрэй гэж сүрдүүлж байсан. Там шиг 20 жил өнгөрч эцэст нь би биегүй, насгүй хүн болж хохирсон. Төрөөс хохирлыг минь барагдуулбал надаас болж ядуу зүдүү амьдарч яваа үр хүүхэддээ л өгнө. Иймд 500 960 000 /таван зуун сая, есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Дорнод аймгийн Прокурорын газрын туслах прокурор Ц.Цэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.******* нь *******995 оны 2 сард Чулуунхороот сумын уурын зууханд хохирогч Батболдыг боож амь насыг нь хохироон уурын зууханд хийж шатаасан гэх гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлд үндэслэлгүй хоригдсоны 960 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэгт холбогдуулан *******г сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө хаана ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан нь, хэзээ халагдсан талаараа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй байна. *******гийн эрүүгийн хэрэгт шалгагдсан үйлдэл холбогдлыг Дорнод аймгийн Прокуророос 20*******6 оны 06 сарын *******4-ний өдөр 5/33 тоот тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390.*******-т зааснаар учирсан хохирлыг баримтаар нотлоогүй байгаа учир цалин хөлсийг гаргуулах үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирлыг яаж тооцож гаргасан, эрүүгийн хэрэгт холбогдсон хүний нэр, төр, алдар хүндийг хэн хэрхэн гутаасан талаар сэтгэл судлаачид хандсан, бусдад дарамтлуулсан, зодуулсан талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан зүйл байхгүй байна. Сэтгэл санааны хохиролд 500 сая төгрөгийг юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна. Энэ талаар Иргэний хуулийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан байгаа. Иргэний хуулийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар, мөн тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШ хуулийн 389.*******-т зааснаар иргэний хууль бусаар баривчилсан, цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг төр хариуцаж арилгана гэсэн заалтуудаас хархад ямар нэгэн хууль бус ажиллагаа хийгдсэний дараа зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ. Цагдан хоригдсон тохиолдлыг гэм хор гаргуулах үндэслэлд оруулаагүй хуульчилсан байна. Төрөөс мөнгө гаргуулах үйл ажиллагаанд хувийн сонирхлоор хандаж багцаагүй өндөр тоо нэхэмжилдэг хандлага байдаг учир шүүхээс иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэн шийдвэр гаргах нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол буюу сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон *******38 хоногийн хохиролд 960 000 төгрөг, нийт 500 960 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.3, *******3 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Дорнод аймгийн Цагдаагийн газар нь тус аймгийн Чулуунхороот сумын уурын зуухнаас Батболд гэгчийн цогцос олдсон гэх мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн *******-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн уг үйлдэлд О.*******г холбогдуулан сэжигтнээр тооцон *******995 оны 02 сарын **************-ний өдрөөс цагдан хорьж *******995 оны 02 сарын 25-ны өдөр эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Түүнчлэн 2000 оны 6 сарын 07-ны өдөр оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр дээрх эрүүгийн хэрэгт О.*******г дахин албадан саатуулж, улмаар 2000 оны 6 сарын *******0-ны өдөр ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял сонсгон, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагчаар татан цагдан хорих хугацааг сунган 2000 оны *******0 сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорьж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Улмаар дээрх эрүүгийн гэмт хэргийг Ө.Ганзориг гэгч үйлдсэн нь илэрснээр эрүүгийн 507*******07 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт дахин явуулж, улмаар О.*******г гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан байх боловч түүнийг урьд өмнө нь уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр дээрх эрүүгийн 507*******07 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20*******5 оны 7 сарын 2*******-ний өдөр хянан хэлэлцэж Ө.Ганзоригийг бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Ө.Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын 20*******6 оны 6 сарын *******4-ний өдрийн 5/33 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн 507*******07 дугаартай Ө.Ганзоригт холбогдох хэргээс О.******* нь бусадтай бүлэглэн *******995 оны 2 сарын 6-ны өдөр *******3 цагийн орчимд Чулуунхороот сумын төвд байрлах уурын зуухны байшинд тус сумын иргэн Ч.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.*******.*******, 24 дүгээр зүйлийн 24.*******.*******-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн О.******* болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан тухай үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөх тухай гомдлыг прокурорт гаргасны дагуу Дорнод аймгийн Прокурорын газрын 20*******7 оны 8 сарын 25-ны өдрийн №5/*******26 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ...О.******* нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг нуун далдалсан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байх тул эрүүгийн 507*******07 дугаартай Ө.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч О.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, О.*******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон Прокурорын газрын 20*******6 оны 6 сарын *******4-ний өдрийн 5/33 тоот тогтоолын заалтыг хэвээр үлдээж, ял сонсгосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгджээ.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч О.*******гийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.******* дүгээр зүйлийн *******, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн *******-т зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах үүрэгтэй бөгөөд уг хохирлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч О.*******гийн хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

*******. Нэхэмжлэгч О.******* нь дээрх эрүүгийн хэрэгт *******995 оны 2 сарын **************-ний өдрөөс *******995 оны 2 сарын 25-ныг хүртэл хугацаанд *******4 хоног, 2000 оны 6 сарын 07-ны өдрөөс *******0 сарын 06-ны өдрийг хүртэл *******20 хоног буюу нийт *******34 хоног цагдан хоригдсон байх ба тэрээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж эхлэх үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх боловч хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцон олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.*******гийн *******995 оны 2 сарын **************-ний өдрөөс *******995 оны 2 сарын 25-ныг хүртэл хугацаанд сэжигтнээр цагдан хоригдсон *******4 хоногийг тухайн үед буюу *******995 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******998 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 9600 төгрөгөөр тооцон, нэг сард ногдох ажлын 2*******,5 хоногт хуваахад нэг хоногт 447 төгрөг ногдож байгаа ба 6258 /*******4*447/ төгрөг, 2000 оны 6 сарын 07-ны өдрөөс *******0 сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон *******20 хоногийг тухайн үед буюу *******998 оны 7 сарын 07-ны өдрөөс 2000 оны *******0 сарын 0*******-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох *******2000 төгрөгөөр тооцон, нэг сард ногдох ажлын 2*******.5 хоногт хуваахад нэг хоногт 558 хоног байх ба 66960 /*******20*558/ төгрөг буюу нийт 732*******8 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 45.3 дугаар зүйлийн ******* дэхь хэсгийг *******.*******-т зааснаар нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч О.******* нь эрүүгийн гэмт хэрэгт сэижглэгдэн шалгагдсан, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл 2******* жилийн хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 500,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч О.*******гийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн ангилал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн *******, 200 дугаар зүйл гэх хоёр зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар 2******* жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдсон, түүнд авсан цагдан хорих, бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан хугацаа зэрэг түүний сэтгэл санаанд учирсан үр дагаварыг харгалзан сэтгэл санаанд учирсан хохиролд 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 50 073 2*******8 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 886 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.3, **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8, *******34 дүгээр зүйлийн *******34.*******-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.*******, 230.2, 497 дугаар зүйлийн 497.*******, 498 дугаар зүйлийн 498.4, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-т тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 50 073 2*******8 / тавин сая далан гурван мянга хоёр зуун арван найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 886 782 /дөрвөн зуун тавин сая найман зуун наян зургаан мянга долоон зуун наян хоёр/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр 4*******.*******.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах хугацаанд шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Т.БАЙГАЛМАА