| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0077/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч М.Батхишиг,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201701080170 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******,******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо *******,******* тоотод оршин суух, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож хэрэгсэхгүй болгогдож байсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ы ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* Уурхайчдын 11-50 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.ийн цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* нь мэдүүлэг өгөхгүй гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчийн хувиар Ж.******* нар нь хавтас хэргээс нотлох баримт судлахгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхэд шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******, Уурхайчдын 11 дүгээр гудамжны 508 тоотод оршин суух гэртээ Н.Батболд, М. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тэдгээрийг гэрээсээ хөөн Н.Батболдыг явсны дараа М.тэй маргалдан түүний цээжин тус газар нь 26 см урттай шар иштэй хутгаар хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Харин өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт албадан ажил хийлгэх буюу /нийтэд тустай ажил хийлгэх/ ялын доод хэмжээ хоёр зуун тавин нэгээс цагаас, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ хоёр зуун дөчин цагаас болгож гэмт этгээд буюу Ж.Соёл-Эрдэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байхад улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч буюу шүүгдэгч Ж.*******д 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулан, яллаж байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд Ж.*******д дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа 251 цагаас доош болгож 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы Соёл-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******д 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******д оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ