Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Хд холбогдох эрүүгийн 2638000000020 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Дгийн Х,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бгийн зүүн хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны үзүүр хэсгийн сэлтэрсэн хугарал, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Х нь Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бгийн зүүн хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны үзүүр хэсгийн сэлтэрсэн хугарал, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),  

Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн нэхэмжлэл (хх-ийн 61-р хуудас),

Шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би өөрөө нэг касс уусан байсан. Би модонд авч явах грушик авах гэж очсон. Тэгтэл н.Б модонд яваад байгаа гэсэн мөнгөтэй байгаа байх нэг юм аваад өг тэгвэл бид нар маргааш яваад өгч чадна шүү дээ гэсэн. Тийм илүү мөнгө алга гэсэн чинь ганц юм аваад өгч чадахгүй гээд зам дээрээс бариад авсан. Би урдаа ядаж байгаа хөл, гар шүү гээд хоёулаа ноцолдоод газарт унасан. Унаад би архи уусан согтуу юм гээд босоод гүйгээд явсан. Дараа нь би гутал засварт гутлаа өгсөн байсан. Гутлаа авъя гээд орсон чинь эгчийнхээ гуанзны довжоо нь дээр маруужин долоосон сууж байсан. Би ч толгой дохиод гутлаа аваад цаашаа яваад өгсөн. Тэр өдөр би модонд яваад ирсэн. 10 гаран хоног намайг модонд явж байж байгаад хоёр хүүхэд рүүгээ хот руу явсан. Хоёр сар юу ч хэлээгүй...Зүгээр шороо нь дээр унасан. Би заамнаас тавихаар нь босоод гүйгээд явсан. Надаас архи нэхэхээр нь би байхгүй гэсэн. Үүнээс хойш надтай уулзаагүй байж байгаад хоёр сарын дараа уулзсан...Бид хоёр давхаралдаж газарт унасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагаас 16 цагийн үед Б дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад төв гудманд байдаг сааданд очсон. Тэгэхэд Х, Ж болон өөр олон хүмүүс байсан. Тэд нартай архи хувааж уугаад саадны тэнд тамхилаад бусад хүмүүс нь арай жоохон зайтай байсан. Х, М, Ж надтай цуг байсан. Тэгтэл Х ганцаараа бухимдаад хүн амьтан руу ууралж үсчээд байсан. Тэгээд би хараад зогсож байтал миний зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгээд Х, Ж тэр хоёр банкны тийшээ тойроод явсан. Тэгээд би саадны мод түшиж зогсож байгаад М ах хажууд байснаа яваад өгсөн. Тэгээд би гишгэж чадахгүй хүнээр түшүүлж гэртээ орж ирсэн. Тэгээд **** сумын эмнэлэг явж үзүүлтэл хөл хоёр хугарсан байна, та аймаг явж үзүүлж гэсэн. Аймаг орж үзүүлж зургаа авхуултал хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд хагалгаанд орж зүүн хөлөндөө 9 ширхэг шрүпп тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 14-р хуудас),

Гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б нь ****** сумын төв гудамжинд архи согтууруулах ундаа ууж байсан. Би орой 17 цагийн үед хоолонд орох гээд явж байтал хоолны газар буюу  гэрийнхээ үүдэнд довжоон дээр суусан байсан. Тэгэхээр нь би дүүтэй нь цуг гэрт нь оруулаад хэвтүүлсэн...Ч.Б нь хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Би гэрт нь оруулж хэвтүүлж өгөөд хоолоо идээд яваад өгсөн. Б надад юу болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ээжийн ажиллуулдаг Тэнгэр зоог нэртэй цайны газар руу хичээлээ тараад ирж явахад Б ах гадаа муу усны нүхний таган дээр босож чадахгүй байна гээд намайг оруулаад өг гэсэн. Би босгох гээд байж байтал цаанаас Д ах ирээд бид хоёр цуг оруулсан. Ч.Б ах хоёр хөл дээрээ зогсож чадахгүй өөрөө алхаж чадахгүй байсан. Б ах надад юу болсон талаар хэлээгүй. Д ах бид хоёр сугадаад хоолны газрын арын амрах өрөө рүү оруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай:

1. Ч.Бн биед зүүн шилбэ ясны үзүүр хэсгийн сэлтэрсэн хугарал, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2638000000020 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х нь Хөвсгөл аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бгийн зүүн хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ ясны үзүүр хэсгийн сэлтэрсэн хугарал, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

 Иймд шүүгдэгч Д.Хын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Ч.Бгийн хувьд 2,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэх талаар мэдүүлэгт дурдсан боловч энэ талаар баримт ирүүлээгүй байх тул цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас 2,382,104 төгрөгийн зардал гарсан. Дээрх зардлыг шүүгдэгч Д.Х-аас гаргуулан олгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Д.Х шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...Бид хоёр ноцолдоод газарт хамт унасан...Би өшиглөсөн зүйл байхгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32-р хуудас)-ээр хохирогч Ч.Бгийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй

байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүндэвтэр гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ч.Б-тай хамт байсан ба зүүн хөл рүү нь өшиглсөн буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Ч.Бгийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Хын зүүн хөл рүү өшиглөсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Х нь хохирогч Ч.Бг өшиглөөгүй гэж гэм буруугийн талаар маргасан боловч хохирогч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тэгтэл Х ганцаараа бухимдаад хүн амьтан руу уурлан үсчээд байсан. Тэгээд би хараад зогсож байтал миний зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгээд Х, Ж тэр хоёр банкны тийшээ тойроод явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 14-р хуудас),

гэрч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б нь хөлөн дээр гишгэж чадахгүй байсан. Би гэрт нь оруулж хэвтүүлж өгөөд хоолоо идээд яваад өгсөн. Б надад юу болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ээжийн ажиллуулдаг Тэнгэр зоог нэртэй цайны газар руу хичээлээ тараад ирж явахад Б ах гадаа муу усны нүхний таган дээр босч чадахгүй байна гээд намайг оруулаад өг гэсэн. Би босгох гээд байж байтал цаанаас Д ах ирээд бид хоёр цуг оруулсан. Ч.Б ах хоёр хөл дээрээ зогсож чадахгүй өөрөө алхаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай

1. Ч.Бн биед зүүн шилбэ ясны үзүүр хэсгийн сэлтэрсэн хугарал, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32-р хуудас) зэргээр шүүгдэгч Д.Хын би Ч.Бн хөлийг өшиглөөгүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа болно.    

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба iүүгдэгч Д.Х нь хохирогч Ч.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Хаас 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд баримтаа ирээгүй байх тул хохирлын тооцоолол хийх боломжгүй байна. Иймд хохирогч Ч.Б нь 2,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Хаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 2,382,104 төгрөгийг нэхэмжилсэн ба эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 65-р хуудас)-д хохирогч Ч.Б нь 1,859,844 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлилгээ авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Хаас 1,859,844 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь үлдсэн 522,260 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна...” гэв.  

Шүүгдэгч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “...****** сумаас гарахгүй байж болох байх...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 36-41-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.Х нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас)-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Хд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ****** сумын хилийн дээсээр тогтоож, 3 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2638000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийн хохирлоо, иргэний нэхэмжлэгч Ж.Т 522,260 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Дгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Дгийн Хыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ****** сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ****** сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Хаас 1,859,844 (нэг сая найман зуун тавин есөн мянга найман зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Эрүүгийн 2638000000020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийн хохирлоо, иргэний нэхэмжлэгч Ж.Т 522,260 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Хаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УУГАНБАЯР