| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00143/И |
| Дугаар | 152/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2024/00158
У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц овогт Д.Ц,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. Би 1984 онд цэргээс халагдаж ирээд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд лаборантаар ажиллаж байгаад 1986 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ХААДС-д суралцаж төгссөн. 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл У аймгийн ХАА нэгдлийн холбооны зөвлөлд төлөвлөгөө, захиалга хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл У аймгийн Засаг даргын тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст мэргэжилтнээр ажилласан. У аймгийн Ө суманд 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс томилогдсон тушаал, 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тухайн ажилд томилогдсон захирамж тушаал байгаа боловч чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй олдохгүй харин цалин авч байсан, тухайн үед зэрэг дэв амралт олгож байсан шийдвэрүүд олдсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, У аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, У аймгийн архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 78 дугаар тодорхойлолт, Д.Ц-ын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, У аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр Лаборант ажиллуулах тухай тушаал, У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралтын хамт, У аймгийн Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар Ажилд томилох тухай захирамж, У аймгийн Засаг даргын 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай захирамж, У аймгийн Засаг даргын 1994 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар Цалин өөрчлөх тухай захирамж, Ж.Э-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.Ц-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.Г-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, З.Г-ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1985, 1995 онуудад авхуулсан гэх 2 ширхэг фото зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, дипломын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Ж.Э, Ч.Ц, Н.Г, З.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Д.Ц-ын У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, У аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Ц-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Ц нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. У аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр Лаборант ажиллуулах тухай тушаалаар Д.Ц-ыг 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр У аймгийн Ө сумын 10 жилийн сургуульд лаборантаар томилжээ.
У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалаар лаборант Д.Ц 15 хоног амарна, 7 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орно гэжээ.
У аймгийн Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар Ажилд томилох тухай захирамжаар Д.Ц-ыг 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн мэргэжилтнээр томилжээ.
У аймгийн Засаг даргын 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай захирамжаар Д.Ц...нарыг сарын цалинг 2-р улиралд нэмэгдүүлж байжээ.
У аймгийн Засаг даргын 1994 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар Цалин өөрчлөх тухай захирамжаар Д.Ц-ын ажлын ачаалал нэмэгдсэн тул түшмэлийн зэрэг олгожээ.
4. Шүүхээс гэрч Ж.Э, Ч.Ц, Н.Г, З.Г нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Э Би 1984 онд Монгол Улсын их сургууль төгсөөд 1984 оны 9 дүгээр сарын сүүлээр Ө сумын 10 жилийн дунд сургуульд түүхийн багшаар орсон. 1987 он хүртэл ажиллаад У сумруу шилжсэн. Хамт ажиллаж байсан тул Д.Ц-ыг танина. Харин Д.Ц цэргээс ирээд 1984 оны намар Ө сумын 10 жилийн дунд сургуульд химийн Г багшийн лаборантаар ажилд орсон. Миний мэдэхээр 2 жил ажилласан. 1986 онд 10 дугаар ангиа төгсгөөд хүүхдүүд конкурсэд оруулахаар У аймагт ирэхэд Д.Ц хамт энд ирээд 7 дугаар сард конкурс өгөөд дээд сургууль аваад явсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Ө сумын 10 жилийн сургуульд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ч.Цэвэгмэд Би У аймгийн Ө сумын 10 жилийн сургуульд 1972 онд монгол хэлний багшаар орж багшилж эхэлсэн. Д.Ц-т би хичээл зааж байсан миний шавь байсан, 1981 онд анхны 10 дугаар анги төгсөөд 3 жилээр цэрэгт явсан. Цэргийн алба 1984 онд хааж ирээд 1984-1986 онуудад У аймгийн Ө сумын 10 жилийн сургуульд химийн лаборантаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Ө сумын сургуульд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Н.Гэжээ Би 1983 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны зохион байгуулагч хийж байсан. 2013 онд тэтгэвэртээ гарсан. Д.Ц-ыг аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байхад би хүний нөөцийн менежер хийж байсан. Би 1991-1993 онд Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга хийж байхад Д.Ц эдийн засаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч З.Г Би 1992 онд байгаль орчин хариуцсан мэргэжилтэй хийж байсан. 1994 оноос аймгийн ЗДТГ-ын хүнс хөдөө аж ахуйн байгаль орчны хэлтэс байгуулагдахад хамт ажилд орж ажиллаж эхэлсэн. Д.Ц эдийн засгийн бодлого хариуцсан мэргэжилтэн хийж байсан. Бид 2000 он хүртэл хамт ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгч Д.Ц нь У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, У аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь У аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр Лаборант ажиллуулах тухай тушаал, У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, У аймгийн Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар Ажилд томилох тухай захирамж, У аймгийн Засаг даргын 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай захирамж, У аймгийн Засаг даргын 1994 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар Цалин өөрчлөх тухай захирамж, гэрч Ж.Э, Ч.Ц, Н.Г, З.Г нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Ц-ын У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, У аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн 1985, 1995 онуудад авхуулсан гэх 2 ширхэг фото зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц овогт Д.Ц-ын У аймгийн Ө сумын 10 жилийн дунд сургуульд 1984 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл лаборантаар, У аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР