Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 76

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.*******,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.,

шүүгдэгч Я.*******ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, Н.Санчиндорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, Л.*******,

гэрч Т.,

шүүгдэгч П.*******, Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0100 0059 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн , ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн , 36 дугаар байрны 50 тоотод оршин суух, 2004 онд салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн , ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүргийн , тоотод оршин суух, 2002 онд Хөдөлмөр, яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2014 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:

П.******* нь Налайх дүүргийн ар ажиллаж байхдаа Монгол улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 /Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна./, 1.7 /Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна./, 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 /Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна./, 1.10 /Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна./ гэсэн заалтуудыг зөрчин, дүүргийн халамжийн сангийн данснаас

“Зоог трейд” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,

“” ТББ-ын данс руу 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,

“” ХХК-ний данс руу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг,

“” ХХК-ний данс руу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,

“” XXК-ний данс руу 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,

иргэн ийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан,

Я.******* нь Налайх дүүргийн үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.******* холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “” ТББ, “” ХХК, “” ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж учирах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн 201601000059 тоот хэргийг хоёр шаттай явуулан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.******* нь Налайх дүүргийн , үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг 2014, 2015 онуудад хашиж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55  ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан “хөл, гар, шүд /үнэт металаас хийхээс бусад/-ний протез, сонсох, харах эрхтэний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил  тутам нэг удаа нөхөн олгох”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ” гэсэн хуулийн заалтуудыг даган мөрдөн хэрэгжүүлэх талаар Засгийн газраас 2012 оны /5 дугаар сарын 30-ны өдөр/ тогтоосон 185-р тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6  “Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.7 “Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна”, 3 дугаар хавсралтаар баталсан 1.9 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.10 “Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна” гэсэн хууль тогтоомжийн заалтуудыг зөрчин, дүүргийн халамжийн сангийн Нийслэл, дүүргийн ийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулаагүй “Зоог трейд” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 3.000.000 төгрөг,

“” ТББ-ын дансанд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,

“” ХХК-ний дансанд 2014 оны 11 дүгээр сарын 03 -ны өдөр 5.000.000 төгрөг,

байгууллагын нягтлан бодогч Я.*******ийн төрсөн дүүгийн “” ХХК-ний дансанд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,

өөрийн гэр бүлийн “” XXК-ний дансанд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,

иргэн ийн дансанд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус 12 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.******* Налайх дүүргийн , үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор 2014, 2015 онуудад ажиллаж байхдаа Нийгмийн халамжийн тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг дагаж мөрдөхөөр гаргасан Засгийн газрын 185 дугаар тогтоолын зохих заалтуудыг П.******* зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлэн Нийслэл дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулаагүй төрсөн дүүгийн “” ХХК-ний дансанд 4 удаагийн үйлдлээр 14.000.000 төгрөг шилжүүлэн авч өгөх, уг мөнгөнөөс зохих хувь хэмжээг авах, түүний гэр бүлийн болон бусад компани, ТББ дансанд 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөгийг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ын өгсөн: “Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Хуулийн байгууллагын хүмүүстэй хуйвалдаж намайг гэм буруутай гэж үзээд байгаа. Прокурор Сэрүүлэг сонинд нийтлэл бичүүлсэн. Санхүүгийн тайлан баланс бүгд байгаа. Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй. Прокурор шинэ ажлаа авангуутаа миний хэрэгтэй танилцаагүй байж миний ажлыг түдгэлзүүлсэн. Ажил түдгэлзүүлэх шалтгаан байна уу, үгүй юу гэдгийг тогтоож байж түдгэлзүүлэх хэрэгтэй. Тэр чигээрээ ажил булааж авсан. Би жил гаран ажилгүй байна. Энэ бол улс төрийн зорилготой хэрэг. Шүүх, прокурор буруугүй байлаа гэхэд цаана нь байгаа буруутай хүмүүс гэм буруугүй зүгээр явж байна. Нээлттэй шүүх үүнийг олон талаас нь харж, судалж үзээд иргэнийхээ талд шийдвэр гаргана гэж найдаж байгаа. Шүүхээс өөр найдах газар надад байхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.******* нь мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад Я.*******ийн сэжигтнээр өгсөн: “Нурууны хамгаалалтын бүс 54 ширхэгийг нэг бүрийг нь 65,000 төгрөгөөр бүгд 3,510,000 төгрөг, 24 ширхэг нурууны хамгаалалтын бүсийг нэг бүрийг 60,000 төгрөгөөр бүгд 1.440.000 төгрөг, нэг ширхэг бүсийг 50,000 төгрөгөөр нийт 5 сая төгрөгийн 79 ширхэг бүсийг дарга П.******* авчирч байгууллагын няравт 2014 оны 02 сарын 10 өдөр тушаасан байсан. Дээрх 79 ширхэг нурууны бүсний мөнгийг гаргаж авъя, чи ашгийг ав гэж ******* дарга надад хэлээд мөнгө шилжүүлэх компани ол гэсэн. Тэгээд би дүү Г.Наранбаатарын “Саруул-Орчлон” ХХК-ийн дансны дугаарыг авчирч 2014 он 02 сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг шилжүүлж чекээр манай нөхөр Л. авч надад 5 сая төгрөгийг авчирч өгсний 3,5 сая төгрөгийг ******* даргад өгч, үлдэх 1,5 сая төгрөгийг би авсан. 3,5 сая төгрөгийн барааны үнэ гэж ******* дарга хэлсэн. 2014 оны 10 сарын 24-ний өдөр суга таяг 125 ширхэгийг авчирч өгсөн. 10 сарын 31-ний өдөр Саруул-Орчлон ХХК-аар 5 сая төгрөгийг гаргуул дүү Даариймааг явуулж авуулсан. Уг мөнгөний 3,5 сая төгрөгийг дарга П.*******ад би 1,5 сая төгрөгийг авсан. 2015 оны 02 сарын 10-ны өдөр тохойвчтой таяг 75 ширхэгийг нэг бүрийг 45,000 төгрөгөөр авчирч тушаагаад 13-ны өдөр “Саруул-Орчлон” ХХК-ийн дансанд 2 сая төгрөг шилжүүлж, чек бичиж надад авч өгсөн. Тэгээд 1,4 сая төгрөгийг дарга П.*******ад өгч 600,000 төгрөгийг би авсан.  2015 оны 03 сарын 25-ны өдөр нүдний шил 200 ширхэгийг нэг бүрийг 10,000 төгрөгөөр авчирч тушаагаад 31-ний өдөр “Саруул-Орчлон” ХХК-ийн дансанд 2 сая төгрөг шилжүүлж, чек бичиж надад авч өгсөн. Тэгээд 1,4 сая төгрөгийг дарга П.*******ад өгч 600,000 төгрөгийг би авсан. Дарга П.******* нь өөрийн эхнэр ийн нэр дээр байдаг “Ихэр Арслан” ХХК-иар бараа авчирч өгөөд мөнгөө авч байсан. Мөн “” ТББ-н тэргүүн ыг дэмжье гээд бараа авчруулж данс руу нь мөнгө шилжүүлж өгсөн. Энэ хүнээс янз бүрийн ашиг гэж аваагүй байхаа. Дээрх материалыг эхлэж авчирчихаад дараа нь мөнгийг гаргаж авдаг юм. Тэгээд тайлан баланс бол эхэлж мөнгө гарснаар тусгадаг юм.” гэх мэдүүлэг,

/3 хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “Нийслэлийн нийгмийн халамжийн газар нь орон нутгийн төсвөөс ирсэн бүх халамжийн сангийн орлогыг өөрийн дансандаа төвлөрүүлж байгаад бусад 9 дүүргийн дансанд сар тутам шилжүүлдэг. Мөн 9 дүүргийнхээ нийгмийн халамжийн үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйгээр хангах үндсэн чиг үүрэгтэй нутгийн захиргааны төв байгууллага юм. Нийслэлийн халамж үйлчилгээний газар энэ хэрэгт хохирогчоор орж байгаа нь өөрсдийн хүсэл зоригоор яваагүй. Нийслэлийн халамжийн газар хохироогүй бол хохирогч гээд жил гаран явах шаардлага байхгүй. Орон нутгийн сангаас ирж байгаа нийслэлийн төсвийн хөрөнгийг хуваарилалт хийгээд буцаагаад хяналт тавьж, тайланг нь авдаг. Нийслэлийн төсвийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт хохирогчоор орж байгаа гэж ойлгож байгаа. Бид нар тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгээ хэлмээр байна. Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар ямар чиг үүрэгтэй бэ гэдэг талаар санхүүгийн хэлтсийн дарга байсан , нарын мэдүүлгээр тодорхой байгаа. 2012 оны 01 дүгээр сараас эхлэн ийн тухай хууль дагаж мөрдөгдөж эхлэсэн. 2012 онд Засгийн газрын 185 дугаар тогтоол энэ хуулийг дагаж батлагдсан. 2012 оны 185 дугаар тогтоол дээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд портез, ортопедийг өөрсдийн сонгосон байгууллагаас авна гэж заасан байгаа.  2014 оны 10 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон 343 дугаар тогтоол дээр портезийг нь тусад нь салгаж өгсөн байгаа. Үүнд портезийг өөрийн сонгосон байгууллагаас харин ортопедийг тухайн ийн сантай гэрээ хийсэн байгууллагаас авна гэж тус тусад зааж өгсөн. Нийслэлийн халамж үйлчилгээний ерөнхий газар манай даргатай үр дүнгийн гэрээ хийсэн байгаа. Уг гэрээнд халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын ашиглах чиг үүрэг өгсөн. Нийслэлийн аудитын газар дүүргүүдэд жил бүр шалгалт хийж чаддаггүй, 3 жил тутамд нэг удаа шалгалт хийж бусад үед нь хувийн хэвшлийн аудитын газартай гэрээ хийж гүйцэтгүүлдэг. Нийслэлийн аудитын газрын шалгалтын хуваарийн дагуу 2014 онд Налайх дүүргийн үйлчилгээний хэлтэст аудитын шалгалт хийсэн. Уг шалгалтаар Налайхын нийгмийн халамж *******, нягтлан бодогч ******* нар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил юм. 34.200.000 төгрөгийн үнэ бүхий нурууны хамгаалалтын бүс, шүдний шил бэлтгэсэн байна гэж 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 265 дугаар дүгнэлтдээ дурдсан байдаг. *******, ******* нар нийт 44.770.000 төгрөгийг халамжийн сангаас нэр бүхий байгууллагуудын данс руу хийж, бараа материал болгон тайландаа тусган авсан үйлдэл байгаа. Энэ үйлдэлийг 2014 оны 02 дугаар сараас эхлэн 2015 оны 03 дугаар сар хүртэл үргэлжлүүлсэн. Ахмад настан, нийгмийн хамгааллын тухай хуульд ахмад настанд шүд, гар, хөл, сонсох, харах эрхтний ортопедийг хийлгэсэн буюу дотоодоос худалдан авсан тохиолдолд 5 жил тутамд нэг удаа нөхөн олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 3 жил тутамд нэг удаа 100% хөнгөлнө гэж заасан байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийн талаар Засгийн газраас журам батлагдан гарсан. Уг журамд ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн үйлчилгээний байгууллагатай гэрээ хийсэн байгууллагаас ахмад настан өөрөө сонгож авна гэсэн заалт байгаа. 2015 онд Нийслэлийн халамжийн газар аж ахуй нэгжүүдийн дунд тендер зарлаад 2015 оны 08 дугаар сард шалгаруулсан. Шалгарсан аж ахуй нэгжүүдтэй Нийслэлийн халамжийн газар гэрээ хийгээд, үүнийхээ дагуу дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд рүү эдгээр аж ахуй нэгжүүд тендерт шалгарсан тул хамтран ажиллана уу гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Налайхын халамж үйлчилгээний хэлтэст тусгай хэрэгслийг бэлтгээд өгч байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө мөнгөөр тусгай хэрэгсэл худалдан авсан тохиолдолд баримтаа авч ирээд програмд шивсний дараа мөнгө нь тухайн иргэний дансанд ордог. Аль эсвэл тендерт шалгарсан байгууллагуудаас тусгай хэрэгслээ аваад нэхэмжлэлийг нь авч ирээд нэхэмжлэлийн үнийн дүнгээр аж ахуй нэгжийн данс руу мөнгө нь шилждэг зохицуулалт үйлчилж байна. *******, ******* нар нь 44.770.000 төгрөгийн үнэ бүхий ортопед болон тусгай хэрэгслийг байгууллагадаа их хэмжээгээр бэлтгэн нийлүүлсэн байгаа юм. Олон зуугаар нь бэлтгэсэн учраас хурал цуглаан, өдөрлөг зохион байгуулж тараасан үйлдэл нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө сонгож авах эрхийг нь зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Аудитын шалгалт орохоос өмнө 10.000.000 төгрөгөөр тусгай хэрэгсэл бэлтгэсэн байдаг. Налайх дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн складад одоогоор гар таяг 506 ширхэг, нүдний шил 69 ширхэг, суга таяг 63 ширхэг, тохойвчтой таяг 52 ширхэг, нурууны хамгаалалтын бүс 5 ширхэг, нийт 696 тоо ширхэг бүхий 9.578.000 төгрөгийн бараа материал хадгалагдаж байна. Энэ бараа материал нь Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бараа материалын тайланд тусгагдсан байгаа. ******* энэ бараа материал байхгүй бүгд тараагдсан байгаа гэж мэдүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Манай байгууллага энэ хэрэгт хохирогчоор оролцоно гэдгээ мэдээд ирэхэд аль хэдийн 4 хавтаст хэрэг үүссэн байсан. Бид нарын дүгнэлт бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яригдаж байгаа. Журам зөрчиж олон бараа материал аваад зөвхөн бараа материалынхаа тайланд тусгасан байгаа нь иргэд тухайн бараа материалыг жил бүр авах, давхардуулж авах зэрэг халамжийн сангийн төсөвт доголдол үүсгэж байгаа юм. Хүмүүс зуу зуугаар нь таяг, нүдний шил авахгүй нь ойлгомжтой. Тиймээс халамжийн сангийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан байна гэж үзэж байна. Халамжийн сангийн мөнгөөр гурил, хөнжил, аарц зэргийг бэлтгэж байгаа үйлдэл нь сахилга батын журам зөрчсөн гэж харагдаж байна. 9.578.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг иргэдэд тарааж өгөх боломж байхгүй. Энэ нь хууль, журам зөрчсөн хэрэг болно. Тиймээс энэ мөнгөн дүнгээр хохирол нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.ын өгсөн: “Халамжийн төвийн дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ойр ажилладаг. Тэр утгаараа Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ******* даргыг бүгд мэднэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн хэлтэстэй ямар нэгэн асуудал дээр санхүүжилт авч харьцдаг. Халамжийн хэлтэс тендер зарладаг байсан. Би халамжийн хэлтсийн өөдөөс нь харсан байшинд зурагчин хийдэг. Тэгээд тендер зарлагдаж байна гэж хүмүүсээс дуулаад ******* даргатай уулзсан. Та манай “” ТББ-ыг дэмжээд өгөөч, манайх танайд чанартай сайн таяг, нурууны бүс нийлүүлье гэж гуйсан. Тэгээд ******* дарга материалаа бүрдүүлээд ир гээд тендерт оролцсон. Халамжийн төвөөс 2015 онд 5.000.000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. Дансанд орсон мөнгөөр нь Нарантуул захаас 100 ширхэг таяг авч ирээд халамжийн хэлтсийн няравт нь хүлээлгэж өгсөн. Дараа жил нурууны бүсний тендерт оролцож 3.000.000 төгрөгийн санхүүжилт авч, нийт хоёр удаа оролцож байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. гийн өгсөн: “ийн сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн хөрөнгө юм. Хууль тогтоомжийг зөрчин Налайх дүүргийн ХҮХ-ийн албан тушаалтан нар нь 30.2 сая төгрөгийн хохирол Нийслэлийн төсөвт учруулсан. Уг бараа материалаас иргэдэд олгосон дүнг хасч үлдэх хэсгийг Нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр нэхэмжилж байна. ...Ортопед болон тусгай хэрэгсэл бэлтгэн нийлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаггүй юм. 2012 оны Засгийн газрын 185 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настанд тусламж хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.2-т портез, ортопедийн хэрэгслийг ахмад настан өөрөө сонгосон байгууллагаас авна гэж заасан байсан. 2014 оны Засгийн газрын 343 дугаар тогтоолоор дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулж ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамж хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 225-228 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн: “1999 онд “Ихэр Арслан” ХХК-г би өөрийн нэр дээр үүсгэн байгуулсан. ...тухайн үед тэр нэг хүн алив дансанд мөнгө орсон байгаа гаргаад өгөөч гэсэн. Мэдээж манай нөхөр миний дансыг мэдэж байгаа юм чинь хийчихсэн байж таараа шүү дээ” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 249 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн өгсөн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны “Саруул Орчлон” ХХК-ийн данснаас 5 сая төгрөг орсон аваад ир гэж Я.*******ийн хэлснээр чек эхнэрийн төрсөн дүү Г.Наранбаатарын эхнэр Ж.ээр бичүүлж банкнаас очиж авсан. Эхнэр өгсөн. Цаашаа яасныг бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 242 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ийн өгсөн: “” ХХК нь нөхөр бид хоёрын хамтарсан компани юм. Би тухайн компаний данснаас мөнгө гаргаж авах эрхтэй юм. 2014 оны 04 сард манай нөхөр Г.Наранбаатар нь яриад эгч ******* “Саруул Орчлон” ХХК-ийн дансанд мөнгө хийсэн гэнээ, үүнийг аваад өгчих гэсэн. Тэгээд 2014 оны 04 сарын 08-ны өдөр 5 сая төгрөгийн чекийг нөхрийн эгчийн хүүхэд болох Дариймаад бичиж өгсөн. Мөн дараа нь 2014 оны 11 сарын эхээр ******* эгчийн нөхөр т 5 сая төгрөгийн чек бичиж өгсөн. 2015 оны 03 сарын 16-ны өдөр 2 сая төгрөгийг ******* эгч хийсэн байгаа аваад өгчих гэж нөхрийг ярихаар нь банкин дээр очиж 2 сая төгрөгөөр нь гаргах гэсэн боловч дансны үлдэгдэл байх ёстой гээд 1.996.000 төгрөгийг гаргаж өгсөн. Дараа 2015 оны 06 сарын 19-ний өдөр 2 сая төгрөгийг мөн бэлнээр авч өгсөн. Ямар ч байсан бүх мөнгийг ******* эгч авахуулсан ба нөхөр гаргаад өг гээд ярьдаг юм.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 247 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.Дариймаагийн өгсөн: “2014 оны 3 сард шиг санагдаж байна, ******* эгч ээс мөнгөний баримт аваад мөнгийг авч надад өгөөрэй гэсэн. Намайг эмээгийнд байхад эгч 2014 оны 04 сарын 08-ны өдөр ирээд Хаан банкны 5 сая төгрөгийн тамга гарын үсэгтэй зарлагын баримт өгсөн. Тухайн баримтаар 5 сая төгрөгийг авч Налайхад гэрт нь аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг,

/3 хх-ийн 3 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “ Төрийн бус байгууллагыг 2010 оны 03 сарын 10 өдөр би үүсгэн байгуулсан. ...2015 оны хавар 3,4 сарын үед хүмүүс манай байгууллагаар бичиг баримтаа хуулбарлуулахаар орж ирэхдээ НХҮХ-аас суга таяг, нурууны бүс авна гэдэг юм. Би ийн үйлчилгээний хэлтэст нурууны бүс, суга таяг гэх мэт ортопед болон тусгай хэрэгслийг нийлүүлж болох юм байна гэж бодсон юм. Тэгээд ******* дарга дээр орж уулзаад “Танай байгууллагад нурууны бүс, суга таяг зэрэг тусгай хэрэгсэл нийлүүлдэг” гэсэн. Манай байгууллагыг дэмжээд өгөөч, нийлүүлье гэж гуйсан. Тэгээд ******* дарга хууль дүрэм яриад боломжгүй гэхэд гараад явчихсан юм. Тэгээд ажлаа хийж байсан чинь хэд хоногийн дараа дуудуулаад очиж уулзахад танай байгууллагыг дэмжье, нэхэмжлэхээ өгчих гэсэн. Тэгээд 100 суга таягыг нэг бүрийн үнийг 52000 төгрөгөөр тооцож нийт 5,2 сая төгрөгөөр авахаар нэхэмжлэх бичиж өгсөн. Үүний дагуу 5,2 сая төгрөг манай ТББ-ын ХААН банкны 5749491831 дугаар дансанд 2014/04/20-ны өдөр орж ирсэн. Энэ мөнгийг авч Нарантуул зах дээр очиж хойд талд зогсож байсан хүнээс ойролцоогоор 100-аад суга таягыг 35-45 мянган төгрөг авч нийлүүлсэн. Яг хэдийг авснаа санахгүй байна. Тухайн үеийн баримт гэж надад байхгүй. Энэ суга таягнаас 300,000 төгрөгийн ашиг олсон. Тусгай хэрэгсэл ортопед тарааж байгааг би иргэдэд хэлдэг юм. 2015 онд Нуруун бүс нийлүүлж болох уу гэж ******* дээр дахин ороод 30 нурууны бүсний үнэ гэж 3,000,000 төгрөгийг дансаараа авч, Нарантуул зах дээрээс нурууны бүс авч нийлүүлсэн. Энэдээс 100 гаруй мянган төгрөгийн ашиг олсон байх. Энэ нурууны бүсийг 50-60 мянган төгрөгөөр би худалдан авсан санагдаж байна. Нурууны бүс харилцан адилгүй үнэтэй байдаг юм. Зарим нь 150,000 гэж хүртэл байдаг. Би ойлгохдоо хуулийн дагуу явж байгаа юм байна л гэж ойлгож байсан. Би бол нурууны бүс таягнаас нийт 450,000 орчим төгрөгийн ашиг олсон санагдаж байна.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 250 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн: “...Халамжийн сангийн зарцуулалтыг хэлтсийн дарга болон халамжийн сангийн мэргэжилтэн нарын 1, 2 дугаар гарын үсгээр захиран зарцуулдаг. Ортопед болон протез, тусгай хэрэгслийг иргэд авахдаа тендерт орж шалгарсан байгууллагаас бэлэн мөнгөөр шилжүүлж тусгай хэрэгслээ авдаг. 2015 онд дээд байгууллагаас сонгон шалгаруулсан 8 байгууллагатай гэрээ байгуул, хамтарч ажиллана уу гэсэн албан бичиг ирж байсан. Манай хэлтсээс гэрээ байгуулаагүй. Ямар ч байгууллагатай гэрээ байгуулаагүй. “Ихэр Арслан” ХХК нь ******* даргын эхнэрийн компани, “Саруул Орчлон” ХХК нь *******ийн төрсөн дүүгийн компани, “” ТББ нь зэргэлдээ байрны фото зургийн газар ажиллуулдаг гэж хүнийх юм.”  гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 235 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн: “2012 оны 07 сарын 01-нээс хойш ийн тухай хууль шинэчлэн батлагдсан, тэрний дагуу ЗГ-ын 185 дугаар тогтоол гэж гарсан. Тэрэнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай хэрэгсэл, ортопедийг өөрийн хүссэн газраасаа өөрөө сонгож авна гэж заасан байсан. 2014 оны 10 сард ЗГ-ын 343 дугаар тогтоолоор өөрчлөлт ороод аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагатай гэрээ байгуулсан газраас ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрөө сонгож авна гэж заасан байгаа. Тэрний дагуу 2015 оны 01 сарын 19-ний өдөр 6/103 дугаар албан бичгээр бүх аймаг дүүрэгт чиглэл хүргүүлсэн.” гэх мэдүүлэг,

/3 хх-ийн 11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн: “2013 оноос халамжийн сангийн төсөв нь орон нутгийн төсвөөс бүрддэг болсон. ...Халамжийн сангаас бэлнээр мөнгө авч зарцуулах тохиолдол хуулиар байж болдог. Тэр бол ахмадын баяр, цагаан сар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр өдөрлөг яармаг зохион байгуулж, зарим иргэдийн мөнгийг өмнөөс авч гардуулж өгөх явдал бол байдаг. Өөр байдлаар бэлэн мөнгө гаргах ямар нэг үндэслэл байхгүй. Халамжийн сан дээр байгаа нийт зардлаас нийгмийн халамжийн тухай багц хуулин дээр заасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ортопед, портез тусгай хэрэгсэл шаардлагатай бол өөр сонгож аваад нэхэмжлэхийг авч ирж тухайн НХҮХ-ээс шилжүүлэх ёстой. Бас нэг тохиолдол нь тухай иргэн өөрөө мөнгөө төлөөд авсан тохиолдолд зарлагын баримтаа нөгөө байгууллагаас авч хүсэлт гаргасны дагуу тухайн иргэний өөрийн данс руу шилжүүлэхээр банкинд олголтын файл явуулдаг юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалтыг 2015 оны 07 сард зарлаж 9 сард шаардлага хангасан байгууллагуудыг 9 дүүрэг бүрт нь шалгаруулсан. Налайх дүүрэгт “Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв”, “” ХХК, “” ХХК гэсэн 3 байгууллага шалгарсан. Энэ 3 байгууллага нь өөрсдөө Налайх дүүрэгт өдөрлөг зохион байгуулж өөрсдийн суртчилах, газар дээр ажиллах ёстой гэрээтэй юм. Энэ талаар тухайн дүүргүүдэд нь мэдэгдсэн. 2010 оноос хойш хуулиар халамжийн сангийн хөрөнгөөр бараа материал бэлтгэх асуудал огт байхгүй.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 237 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “...би Налайх дүүргийн НХҮХ-ийг шалгасан. Шалгалтаар хууль зөрчиж 34.200.000 төгрөгний тохойвчтой таяг, гар таяг, суга таяг худалдан авч бэлтгэсэн ...570.000 төгрөгний гурил бэлтгэсэн байсан бөгөөд 34.200.000 төгрөгт гурилны үнэ ороогүй. Аудитын тайланд гурилын үнэ ороогүй шалтгаан нь шалгалтын хугацаа богино учир өндөр үнийн дүнтэй худалдан авалтуудыг шалгаад тайлангаа гаргасан учир гурилын 570.000 төгрөг ороогүй. Халамжийн сангаас гурил бэлтгэх нь мөн адил хууль зөрчсөн үйл ажиллагаа бөгөөд 570.000 төгрөгийг 34.200.000 төгрөг дээр нэмж тооцох ёстой.” гэх мэдүүлэг,

/4 хх-ийн 201-202 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн: “Зоог трейд ХХК-ийг би эхнэр Отгонхүүгийн хамт 1999 онд үүсгэн байгуулсан. ...******* надаас танай компаний данс руу мөнгө шилжүүлье чи гаргаад өгөөч гэж гуйхаар нь би багын бие биенээ мэдэх найзууд учир зөвшөөрч Зоог трейд ХХК-ий данс руу НХҮХ-ээс 6.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж уг шилжүүлсэн мөнгийг би компанийхаа данснаас бэлнээр аваад *******ад өгсөн. Би *******аас огт мөнгө аваагүй. Манай компаний дансаар дамжуулж мөнгө авахтай холбоотой ******* надаар нэхэмжлэх болон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж авч байсан. Би хоёр удаа өөрийн биеэр Налайх дүүргийн Хаан банкнаас мөнгийг авч, *******ад өөрт нь мөнгийг бэлнээр өгч байсан.” гэх мэдүүлэг,

/4 хх-ийн 216-217 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч А.гийн өгсөн: “ ХХК-ийг би ээж Хашхүүгийн хамт нэлээн олон жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд 2008 нод ээж маань өөд болж би энэхүү компани гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна. 2014 онд миний охин хүнд хагалгаанд ороод мөнгөний хэрэг болчихсон үед манай компаний дансаар мөнгө гаргая 5 хувийн шимтгэл өгий гэхээр нь би зөвшөөрөөд энэхүү 5.000.000 төгрөгийг компаний дансаар дамжуулан бэлэн мөнгийг нь гаргаж өгсөн. Энэхүү 5.000.000 төгрөгийг би банкнаас авахдаа өөрийн төрсөн дүү Туулыг банк руу явуулж авахуулсан. Би өөрөө ямар нэг баримт бичиг бичиж өгөөгүй харин компаний тамгатай нэхэмжлэхийн баримтыг надаас авсан байх. Би байгууллагуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ заавал гэрээ байгуулдаг, хэрвээ би бүтээгдэхүүн нийлүүлсэн бол гэрээ болон холбогдох баримт бичиг нь надад байх ёстой. Надад НХҮХ-т бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх ямар нэг баримт байхгүй. Би бараа бүтээгдэхүүн НХҮХ-т нийлүүлээгүй.” гэх мэдүүлэг,

/4 хх-ийн 221-222 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “Өрх толгойлсон эмэгтэй, нэн ядуу амьдралтай айлуудад өгнө гээд 2014 онд Налайхын НХҮХ надаас 10 кг-аар савлагдсан гурил худалдан авсан. Ойролцоогоор 500.000 гаран төгрөгний гурил худалдан авсан. Би тухайн үед баримт, нэхэмжлэлээ нягтланд нь өгөөд өөрийнхөө хаан банкны дугаарын дансаар мөнгийг хүлээн авсан.”мэдүүлэг /4хх-226/,

Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/103 дугаар албан бичиг,

 /1 хх 45-46 дугаар хуудас/

Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол,

/1 хх 49-63 дугаар хуудас/

Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 343 дугаар тогтоол,

/1 хх 65-66 дугаар хуудас/

“” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа,

/1хх-ийн 157-159, 4-218-220,223-225/,

“Андын Өгөөмөр тус” ТББ улсын бүртгэлийн гэрчилгээ,

/1 хх-ийн 160 дугаар хуудас/

“Саруул Орчлон” ХХК,  “” ХХК, “Андын өгөөмөр” ТББ, “Радиотхайрхан” ХХК, “Зоог трейд” ХХК, иргэн Б.ийн дансны хуулгууд /1 хх-ийн 161-172, 4 хх-ийн 229-231, 234/,

үйлчилгээний ерөнхий газрын даргын 50 дугаар тушаал,

/3 хх-ийн 135 дугаар хуудас/

Нийслэлийн Аудитын газрын албан тоот,

/4 хх-ийн 204-205 дугаар хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт,

/4 хх-ийн 237-240 дугаар хуудас/

Оюун өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот,

/5 хх-ийн 54 дүгээр хуудас/

Нийслэлийн Аудитын газрын албан тоот,

/1 хх-ийн 98 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан,

/4 хх-ийн 45-50 дугаар хуудас/

Я.*******ийн хохирол төлсөн баримт /3 хх-ийн 241 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газраас П.*******ад тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн тэдгээрийг гэм буруутайд тооцон яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар Албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох хүнд хор уршиг хасагдах, торгох ялын доод хэмжээ хөнгөрсөн байх тул П.*******, Я.******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт холбогдох гэмт хэргийг зүйлчлэн өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэн, гэмт хэргийн улмаас учирсан 44.770.000 төгрөгийн хохирлоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* Налайх дүүргийн үйлчилгээний хэлтсийн складанд байгаа иргэдэд тарааж өгөх боломжгүй бараа материалын үнэ 9.578.000 төгрөгийг нэхэмжилж байх тул П.*******аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ял оногдуулах түүний үндэслэл журам, тэнсэх, хойшлуулах, чөлөөлөх үндэслэл журмыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтайгаар хуульчилсан бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлын хувьд эерэг үр дагавар болгож байгаа хэм хэмжээ юм. Түүнээс тухайн үеийн амьжиргааны хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтоогдсон хохирлыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа хуульд заасан хохирлын хэмжээгээр сольж хөнгөрүүлэх боломжгүй учир шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч нарын хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн “П.*******ын бусдад учруулсан 44.770.000 төгрөгийн хохирлоос иргэдэд тарааж өгөх боломжгүй бараа материалын үнэ 9.578.000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэсэн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөөгүй, шүүгдэгч Я.******* нь төрсөн дүүгийн “Саруул Орчлон” ХХК-ний дансанд хууль бусаар шилжүүлсэн 14.000.000 төгрөгөөс 4.200.000 төгрөг авснаа буцаан төлсөн тул иргэдэд тарааж өгөх боломжгүй бараа материалын үнэ 9.578.000 төгрөгөөс хасах боломжгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.*******, Я.******* нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ******* овогт *******гийн *******т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Я.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч П.*******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч Я.*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар П.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг эрэгтэйчүүдийн, Я.******* оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. П.*******, Я.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, Я.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 ширхэг харааны шил, 506 ширхэг гар таяг, 52 ширхэг тохойвчтой таяг, 6 ширхэг нурууны бүс, 63 хос таягийг тогтоол хүчин төгөлдөр болмогц П.*******ад буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.*******аас 9.578.000 төгрөг гаргуулан Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгосугай.

7. Хэргийн хамт шилжүүлсэн П.*******ын мэдүүлэг бүхий дүрс бичлэгтэй компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, E0908387 дугаартай гадаад паспортыг түүнд буцаан олгосугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн П.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн , 36 дугаар байрны 50 тоот орон сууц,

Я.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан П.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Я.******* оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг П.*******, Я.******* нарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******, Я.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАВУУ