Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 111

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Б-д холбогдох 201715000141 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, “Өндөр өнц” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Б.Б

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өшгөг” зочид буудлын гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн С.Б-н эзэмшлийн 29-37 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хугалж, хууль бусаар гэмтээсний улмаас 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.... Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. C.Бэд гомдсондоо энэ хэргийг үйлдсэн. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан. С.Б  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Одоо бид мэнд устай, энгийн харилцаатай байдаг. Иймд надад холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Өшгөг” ресторанд өөрийн найз Ц-н хамт хуучин үерхэж байсан найз Б.Б тай уулзаад хэдэн шил пиво ууж, хоол идэнгээ ярилцаж байгаад 15 цагийн үед салаад ажлынхантайгаа онгийн гол явсан бөгөөд Ц-д гэр лүүгээ явсан. Ингээд голын эрэг дээр байж байтал Ч гэж манай найз залгаад чиний машины толийг нэг хүн эвдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 18 цагийн орчим би “Өшгөг” зочид буудлын

зогсоол дээрх машин дээрээ иртэл Б.Б миний машины толийг хугалаад зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-23 дугаар хуудас/,

Гэрч З.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2.200.000 төгрөгөнд 6 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж тус өдрөө манай компаний нэр дээр шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр дуусах ба сарын төлөлт ямар нэг алдагдаагүй, асуудалгүй төлөгдөж байгаа болно. Уг 29-

1.ӨВА улсын дугаартай приус-20 маркийн автомашин нь С.Б-н өөрийнх нь тээврийн хэрэгсэл мөн бөгөөд уг машиныг захиран зарцуулах эрх C.Б өөрт нь байгаа болно. Өөрөөр хэлбэл уг машиныг захиран зарцуулсан тохиолдолд манай байгууллагаас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-дугаар хуудас/,

Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Б найзууд байгаа юм. C.Б нь тухайн үед Арвайхээр сумын Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байхдаа манай гэрт надтай хамт амьдардаг байсан. Одоо ажлаасаа гарсан Бүрд суманд байгаа Тэр өдөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байсан юм. Намайг гэрт байхад C.Б “...би нэг найзтайгаа уулзах гэж байгаа юм...” Хоёулаа хамт оччихоод ирье гэхээр нь би гэртээ жаахан ажилтай байсан болохоор удахгүй шүү гээд хамт явахаар болоод C.Б ын найзтай нь уулзахаар C.Б ын машинтай Арвайхээр сумын 9 дүгээр багт байх найзынх нь гэрийн гадаа очсон. Тэндээс C.Б ын найзыг нь аваад “Өшгөг” буудлын гадаа ирсэн. Би Б.Б гэх залууг өмнө нь нэг удаа харж байсан, зүс таних залуу байсан. C.Б надад хэлэхдээ Болорбат гэх залуутай өмнө нь үерхэж байсан гэсэн. Бид гурав “Өшгөг” буудалд ороод хоол идэцгээгээд 500 граммын “Соёрхол” нэртэй архи авсан. Авсан архиа Б.Б, C.Б хоёр хувааж уусан. Би тухайн өдөр хөдөө явах гэж байсан болохоор архинаас нь уугаагүй. “Өшгөг” буудалд үдээс өмнө орсон, хэдэн цагт орсноо санахгүй байна. “Өшгөг” буудалд 1-2 цаг л болсон байх. Тэр хоёрыг архиа ууж дуусахаар нь гарсан. Тэндээс гараад “Номадик”-ийн караоке руу нь дуулахаар орцгоосон. Би гэр лүүгээ яараад байсан болохоор C.Б чи гэрийхнийгээ дуудтал түр байж байхгүй юу гэхээр нь би тэр хоёртой хамт гэрийнхнийгээ дуудтал байж байхаар “Номадик”-ийн караоке руу цуг орсон. Караокед ороод 0.5 литрийн “Соёрхол” архи аваад дуулангаа архиа ууж дуусгасан. Би архинаас нь уугаагүй Архиа ууж дуусгаад ахиад 0.5 литрийн “Соёрхол” архи авсан. Сүүлд авсан архиа задлаад дээрээс нь жаахан уугаад үлдсэн архийг нь караокед үлдээсэн. Бид нарыг “Номадик”-ийн караокенаас гарахад 16 цаг л өнгөрч байсан байх. Цагийг нь сайн мэдэхгүй байна. “Номадик”-аас C.Б түрүүлээд гараад явсан. Би араас нь гарсан. Миний араас Б.Б гарч ирсэн. Намайг гарч ирэхэд C.Б гадаа байгаагүй. Тэгээд намайг гэрийнхэн хурдан хүрээд ир гээд дуудаад байсан болохоор би тэндээс гараад Бизнес хөгжлийн төвийн хажуугаас хүнээс юм авчихаад шууд гэр лүүгээ явган гүйчихсэн. Манай гэр Арвайхээр сумын 4 дүгээр багт “Номадик” ресторанаас ойрхон байдаг юм. Тэгээд би гэрийнхээ гадаа ирээд C.Бын машины түлхүүрийг аваад явчихснаа мэдсэн. C.Быг архи уучихсан юм чинь гэрт ирчихсэн байх гэж бодоод гэртээ ортол ирээгүй байсан. Намайг гэртээ ирснээс хойш 20 орчим минутын дараа C.Б ганцаараа гэрт орж ирсэн. Тэгээд орж ирээд машины түлхүүрээ чамд өгөөд явуулчихсан байна ш дээ машинаа авчиръя гэхээр нь би “...чи архи уусан юм чинь яаж машин барих юм бэ...” гэхэд C.Б ойр орчимд нь хүн байвал унуулаад аваад ирье гээд надаас машиныхаа түлхүүрийг аваад гарсан. Гарснаасаа хойш 30-40 орчим минутын дараа миний утас руу C.Б залгаад “... миний машины 2 толийг хугалчихсан байна, цагдаа дуудаад өгчихлөө, би цагдаа дээр байна...” гэж хэлсэн. Би хөдөө явах гэж байснаа болиод гэртээ байж байхад C.Б 19-20 цагийн орчимд манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёрыг манай гэрт байхад манай найзууд болох А, Д хоёр ирээд C.Б тэр хоёрт “... миний машин цагдаагийн газрын гадаа байгаа яваад аваад ирье...” гээд тэр хоёрыг дагуулаад явсан. Ирэхэд нь харахад машиных нь 2 толийг хугалчихсан гадуур нь битүү скочоор наасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Би Б.Баас өөрөөс нь C.Бын машины толийг хугалсан талаар сонссон. Б.Б нь төлөв даруу зантай. хүнтэй найрсаг харьцаатай хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч хичээнгүй зантай хийх зүйлээ цагт нь хийдэг, архи согтууруулах ундааны зүйл тэр бүр хэрэглээд байдаггүй байх. Гэртээ согтуу орж ирж байгаагүй. Янз бүрийн aaш зан гаргаад байдаггүй л хүн байгаа юм. Урьд өмнө нь хүнтэй хэрэлдэж маргалдаад хэрэгт орооцолдож байгаагүй хүн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч А.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн өдөр үдээс хойш 14-15 цагийн орчим би гэрийнхэнтэйгээ “Өшгөг” ресторанд хоол идэх гээд орж явтал C.Б машин дотроо нэг залуутай суучихсан маргалдаад байж байсан. Тэр үед машиных нь гадна талд 2 толийг нь хугалчихсан байсан. Тэгээд би C.Бын машины хаалгыг онгойлгоод юу болоод байгаа юм гэж хэлэхэд C.Б “...Энэ нэг юм маяглаад машины толь эвдчихлээ...” гэж хэлэхээр нь би цагдаа дуудах уу гэсэн чинь тэг тэг цагдаа дууд гэхээр нь би 7032102 залгаж “Өшгөг” буудлын гадаа хүмүүс маргалдаад байна, мөн машиных нь толийг хугалаад хаячихсан байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би гэрийнхнийхээ араас Өшгөгийн ресторан руу ороод хоол идээд байж байтал C.Б, Д.Ц-н хамт орж ирээд хүний утасны дугаарыг асуучихаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хохирогчийн C.Бын Өвөрхагнай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 6-7 хуудас/,

№01542640 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

Авто машины зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/204 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №06/39 тоот тайлан. /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч C.Бын хүсэлт /хх-ийн 5 дугаар хуудас/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-49, 52-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бын ял шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өшгөг” зочид буудлын гаднах автотээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн C.Бийн эзэмшлийн 29-37 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хугалж, хууль бусаар гэмтээсний улмаас 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч C.Бын “...Голын эрэг дээр байж байтал Ч гэж манай найз залгаад чиний машины толийг нэг хүн эвдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 18 цагийн орчим би “Өшгөг” зочид буудлын зогсоол дээрх машин дээрээ иртэл Б.Б миний машины толийг хугалаад зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-23/, гэрч Д.Ц-н “... Гарснаасаа хойш 30-40 орчим минутын дараа миний утас руу C.Б залгаад “...миний машины 2 толийг хугалчихсан байна, цагдаа дуудаад өгчихлөө, би цагдаа дээр байна...” гэж хэлсэн. Би хөдөө явах гэж байснаа болиод гэртээ

байж байхад C.Б 19-20 цагийн орчимд манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёрыг манай гэрт байхад манай найзууд болох А, Д хоёр ирээд C.Б тэр хоёрт “... миний машин цагдаагийн газрын гадаа байгаа яваад аваад ирье...” гээд тэр хоёрыг дагуулаад явсан. Ирэхэд нь харахад машиных нь 2 толийг хугалчихсан гадуур нь битүү скочоор наасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Б.Болорцэцэгийн “... Би Б.Баас өөрөөс нь C.Бын машины толийг хугалсан талаар сонссон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/, гэрч А.Ч-н “... Тэр үед машиных нь гадна талд 2 толийг нь хугалчихсан байсан. Тэгээд би C.Бын машины хаалгыг онгойлгоод юу болоод байгаа юм гэж хэлэхэд C.Б “...Энэ нэг юм маяглаад машины толь эвдчихлээ...” гэж хэлэхээр нь би цагдаа дуудах уу гэсэн чинь тэг тэг цагдаа дууд гэхээр нь би 7032102 залгаж “Өшгөг” буудлын гадаа хүмүүс маргалдаад байна, мөн машиных нь толийг хугалаад хаячихсан байна гэж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33/, гэрч З.М-н мэдүүлэг /хх-ийн 24-25/, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хохирогчийн C.Бын Өвөрхагнай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 6-7/, №01542640 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 8/, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/204 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14/, хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №06/39 тоот тайлан. /хх-ийн 35-36/, хохирогч C.Бын хүсэлт /хх-ийн 5/, хохирол төлсөн баримт /хх-ийн 26/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Бад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Шүүхээс шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 3, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР