Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2024/00523

 

 

 

 

 

 

 2024 03 25 142/ШШ2024/00523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг ******* сум 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* овгийн /РД:, утас: /

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух, овгийн /РД:, утас:/

Хариуцагч: аймаг сум Хялганат баг тоотод оршин суух, ******* овгийн /РД:, утас: /-нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч Б.

Хариуцагч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

Хариуцагч Б.ид шүүх хуралдааны тов мэдэгдэж шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул эзгүйгээр шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний хадам дүү болох Г. нь өөрийн ах Б.оороо дамжуулан миний өмчлөлийн арлын дугаартай Nissan Tiida маркийн бор шаргал өнгийн БУА улсын дугаартай суудлын автомашиныг зээлээр худалдан авах хүсэлтийг 2022 оны 03 дугаар сард гаргасан. Уг саналыг нь хүлээн аваад миний бие хадам дүү юм болохоор нь итгэж, мөн нөхөр болох Б. нь ...машинаа өгчих, би хариуцаад төлүүлчихнэ... гэж хэлсэн болохоор нь тэдэнд итгээд мөнгө төгрөг авахгүйгээр эзэмшлийг шилжүүлж өгсөн. Гэтэл Г. болон Б. нар нь одоог хүртэл хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхгүй байна.

Иймээс Г., түүний ах болох Б. нараас С11352909 арлын дугаартай Nissan Tiida маркийн суудлын авто машины үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Э.******* гэдэг хүний нэхэмжилж байгаа автомашины үнэ 10 000 000 төгрөг нь ор үндэсгүй юм. Би энэ машиныг дүү ийн хамт урьдчилгаа мөнгийг нь төлөөд лизингээр авсан машин. Лизингийн хугацаанд дүү аав болон би өөрөө хамтарч төлж байгаад дуусгасан. Энэ машиныг 8 000 000 төгрөг авч дуусгаад аав нэр дээр шилжүүлж авсан болно... гэжээ.

3. Хариуцагч Б. шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Б. миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар бичгийг ээж болох , хойд аав болох нар өөрсдөө бичиж надаар гарын үсэг зуруулсан. Үнэндээ ниссан тийда маркийн 0391 улсын дугаартай авта машиныг Эрдэний алтан сүлд ХХК-иас анх дүү болох тэй хамтран 1 200 000 төгрөгөөр урьдчилгаа хийж лизингээр худалдан авсан. Үүний дараа миний эхнэр болох Э.******* лизингийн сар болгоны төлбөрийг хийж барагдуулсан. Үүнд Г.өд 800 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Г. нь сар бүр 350 000 төгрөг төлж байхаар тохиролцсон 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр итгэмжлэл хийлгэн авсан. Үүнээс хойш нэг ч төлбөр тооцоо хийгээгүй учир энэхүү машиныг Э.*******д буцаан олгож өгнө үү... гэжээ.

4. Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...иргэн М. миний бие нь өөрийн хүү болох ийн бие төлөөлөгчөөр иргэний шүүхэд тайлбар гаргах нь:

Миний том хүү болох нь ******* гэдэг хүүхэнтэй нийлж суугаад 10 гаруй жил болсон байсан. *******д хөөгдөж салж явж байх үедээ дүү тэй хамт ажилд Баянхонгор руу явсан. Ажлаа хийж байх хугацаандаа дүү тэйгээ ярилцаад унаатай /машинтай/ больё гэж шийдээд өөр лизингийнхээ урьдчилгаа болох 2 000 000 төгрөгийг, банкаар 1 300 000 төгрөг, бэлнээр 700 000 төгрөгийг төлүүлээд 8 000 000 төгрөгөөр тийда маркийн машиныг /нисдэг машин гэдэг нэртэй/ Улаанбаатарт байрладаг 7 давхар оффистой Баянбүрдэд байрладаг ББСБ-аас авсан. Тэгээд ажлынхаа амралтаар аав, ээжийндээ машинаа авчихаад ирсэн байх үед ******* хүүхдүүдээ дагуулж ирээд одоо сайхан амьдаръя эргэж нийлье гээд буцаад очсон. Буцаагаад ажилд нь явуулаагүй учир ББСБ-ын төлбөрөө төлөхөд дүү болох өөс мөн аав, ээжээрээ төлбөрийг төлүүлж авч байсан. /бэлэн мөнгө 3 000 000 төгрөг/ өгөөд байхад салаад гэртээ ирчихсэн байсан бас л араас нь ирээд мөнгөтэй нь цуг аваад явсан. Миний бие нь энэ ******* гэдэг хүүхэнд үнэхээр гомдолтой байна. Энэ *******гийн 3 дахь удаагийн машины луйвар залилан нь болж байна. Миний төрсөн дүү болох Миеэгомбын Болормаа нь хотод оршин суудаг Улаанбаатарт ийг дагуулж очоод Хаан банкнаас машин авсан. Машин авахдаа миний дүү Болормааг та ажил хийдэг нийгмийн даатгал төлдөг юм чинь бидэнд гарын үсэг хэрэгтэй байнаа бидэнд туслаач гэхээр нь та хоёр сар бүр мөнгөө хийж чадвал туслалгүй яахав гэж итгээд хамтрангаар гарын үсэг зураад өгсөн байгаа юм. Ингээд Старикс маркийн машин банкнаас аваад явсан. Тэгээд бас л мөнгөө хийхгүй байхад Хаан банк миний дүү дансыг барьж дансыг нь хаасан. Одоо хүртэл миний дүү мөнгө төлөөгүй. Сүүлд нь тэр Старикс маркийн машиныг нь Хаан банкнаас ирээд хураагаад явсан. Энэ машины төлөлт дээр бас л дүү өөс мөнгө авч төлж байсан. авч байсан төлөлт банкны хуулгаар гарч ирнэ. Дараагийн машин нь: энэ бидний тийда маркийн машиныг түр машин авахдаа миний нэр дээр түр шилжүүлж өгөөч гэж гуйж шилжүүлээд мөнгө нь 2-3 хоногийн дараа бүтээд буцаагаад шилжүүлсэн. Буцааж шилжүүлэхэд нь манай хүүхдүүд аавынхаа нэр дээр шилжүүлсэн. Зөвхөн энэ буцааж өгөх хоорондын шилжүүлсэн нэрээ ашиглаад өөрт ямар ч хамааралгүй машины мөнгө нэхэмжлээд байна. Гурав дахь машин нь: одоо өөрийн машиных нь худалдан авсан газраас нь та *******гийн хадам нь мөн үү гээд машины төлбөр болох 10 000 000 төгрөгийг ******* төлөхгүй байна. ******* одоо хаана байгаа бол олдохгүй нуугдаад, зугтаагаад байна гэж байнга залгаж асууж байсан. Ер нь хаа ч явсан залилан хийчих гээд байдаг юм. Би өөрөө зөндөө л хэлж ярьж байдаг л байсан. Ер нь засрах тухай боддоггүй, бид нар *******гаас мөнгө сэтгэл санааны хохирлоо барагдуулах байтал энэ хүнд ямар ч өр төлбөргүй, миний хүүтэй гэр бүл болохдоо урьдах нөхрөөсөө албан ёсоор салаагүй байсан. Одоо бас л миний хүүгээс тусдаа амьдарч нөхөр авчихсан цуг амьдарч байгаа. Хүүг минь гудманд хөөж гаргасан. Амьдарч байх хугацаандаа өдөр бүр согтуу архи уугаад алга болчихно. Миний хүү хадамтайгаа цуг *******г буудал, баар саваар хайгаад явж байдаг байсан. Миний хүүг амьдралаа бодъё гэхээр гэртээ согтуу орж ирээд хөөж тууна, хэл амаар доромжилоно. Амар амгалан байдаггүй л байсан. Миний хүү архи ч амсаж үзээгүй амьдрал үзээгүй хүү байхад нь авч суугаад одоо архи уудаг болгосон байгаа. Ажил хийх гэхэд нь хийлгэдэггүй. Өмнөговь руу ажил хийж байхад нь согтуу машин барьж араас нь очиж байгаад аваарт орж байсан. Сүүлд ГОК-д орох гэж байхад нь утсаар оруулах хүнийг нь дарамтлаад болиулсан байсан. Миний мэдэхийн жирэмсэн байхдаа төрөн төртлөө архи уудаг. Төрсний дараа 7-10 хоногоор хүүхдээ хаяад архи уугаад явчихдаг. Би олон удаа гэртээ иртэл нь хүүхдүүдээ хардаг байсан. Олон зүйлийг нь засарч залрах байх гэж хүлээсэн эх хүн болохоор нь. Мөн хүүг маань байнга ятгаж байгаад чиний төрсөн аав мөнгөтэй баян хүн байх магадлалтай, чамд өв хөрөнгө тасдаж өгөх байх гээд овгийг нь хүртэл солиулсан байна. Энийг бид сая л мэдлээ. Үүнээс болж манай гэр бүлд маргаан үүссэн. *******гийн хүчирхийлэл дарлалд олон жил гэр бүлээрээ өртсөн. Баян мөнгөтэйгөөрөө шүүх цагдаа миний талд гэж гэдэг. Эсвэл бөө удган гээд л явчихна ээжтэйгээ. Урьдах нөхрөөсөө салаагүй байхдаа миний хүүтэй суугаад дараа шүүхээр салсан байсан. Одоо миний хүүгээс салаагүй байж бас л нөхөр авчихсан амьдарч байна. Одоо миний хүүгээс салах гээд шүүхэд өргөдөл гаргасан байсан. Энэ тийда маркийн машиныг авсан цагаас төлбөр дуусах хугацаанд ******* 2 жил унаж эдэлсэн. Монгол Улсын нэр төр бүхий шүүхийн байгууллагыг өөрийн бусадтай авирладаг шигээ бодож аав ээжийнхээ нэр, мөнгийг урьдаа барьж өөрийн нөхөр болох миний хүү ийг уландаа гишгэн гудамжинд гаргаж юу юу ч үгүй хоосон айлуудаар хоног төөрүүлж гурван хүүхдийг өнчрүүлж чадаж байна. Зөвхөн авсан машиныхаа өр төлбөрөө ядарсан биднээр төлүүлэх санаатай байгаад үнэхээр гомдолтой байна. миний хувьд эх хүний хувьд хүүгийнхээ энэ амьдралд их харамсаж явдаг. Иймд 10 000 000 төгрөгний нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Г. би Э.*******гийн тус шүүхэд гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

- Миний бие Э.*******тай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр огт байгуулаагүй. Уг машиныг анх миний ах болох Б. бид 2 хамтарч авахаар тохиролцож Б.ийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 8 сая төгрөгөөр худалдан авсан ба уг зээлийг авахад 2 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг миний бие төлсөн. Үлдэгдэл 6 сая төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрөөс миний бие болон аав Б. нар бид тодорхой хэмжээний төлбөрийг Б. болон эхнэр Э.******* нарын данс руу шилжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлэх хэлбэрээр төлдөг байсан.

- Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж дууссаны дараа Э.*******, Б. нар өөрсдөө автомашин худалдан авахаар болж урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болж 5 сая төгрөгийг төлж, 5 сая төгрөгийг маргаж буй Ниссан Тида загварын машиныг банк бус санхүүгийн байгууллагад Э.*******гийн нэр дээр барьцаалан зээл авсан. Учир нь шинээр худалдан авч буй ТОҮОТА NОАН загварын машиныг худалдан авах зээлийг Б.ийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авахаар тохирсон тул Э.*******гийн нэр рүү өмнөх Ниссан Тийда машины түр гэрчилгээг шилжүүлж зээл авсан. Үүнээс 2-3 хоногийн дараа Э.*******, Б. нарт мөнгө орж ирсэн тул Ниссан Тида маркийн автомашиныг барьцаалсан зээлийг бүрэн төлж, банк бус санхүүгийн байгууллагаас нэрийг шилжүүлж авах эрхийг Э.******* надад итгэмжлэлээр олгосон. Энэ үед миний бие Б.той ярилцаад танайх машинтай болсон юм чинь энэ машиныг аав, ээж 2-т өгье гээд Б. энэ талаар Э.*******д хэлж түүнээс надад итгэмжлэл олгосон ба Э.*******, Б. нартай ямар нэгэн зээлээр худалдан авах талаар огт ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Э.*******гийн нэр рүү зөвхөн банк бус санхүүгийн байгууллагаас түүний нэрээр зээл авахын тулд түр шилжүүлсэн болохоос уг машин нь Э.*******гийн өмч анхнаасаа биш юм.

- Б., Э.******* нар гэрлэлтээ цуцлуулах талаар шүүх дээр маргаан үүссэн бөгөөд ийнхүү маргаан үүссэнээс шалтгаалан Э.******* ийм худал нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд амаар болон бичгээр уг машиныг зээлээр худалдах, худалдан авах ямар ч гэрээ, хэлцэл хийгдээгүй тул Э.*******гийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-3/, итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-25-27/, Э.*******н хаан банкны 2017-2023 оны дансны хуулга /хх-51-62/, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт 77-88/, Эрдэний алтан сүлд ХХК-ийн автомашины лизингийн гэрээ /х-126-132/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас: БУА тийда маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-13/ итгэмжлэл /хх-19/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г., Б., Д. нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хадам дүү Г. нь өөрийн ах Б.оороо дамжуулан миний өмчлөлийн Nissan Tiida маркийн БУА улсын дугаартай авто машиныг зээлээр худалдан авах хүсэлтийг 2022 оны 03 дугаар сард гаргасан бөгөөд саналыг нь хүлээн аваад машины эзэмшлийг шилжүүлж өгсөн. Гэтэл Г., Б. нар нь одоог хүртэл хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхгүй байх тул 10.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Б.ыг татуулсан.

4. Хариуцагч Г., Б. нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн, харин хариуцагч Б. шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүхэд гаргасан эхний тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд дараа дахин тайлбар гаргахдаа машиныг нэхэмжлэгчид өгөх хүсэлтэй гэсэн байна.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б. нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнийн алтан сүлд ХХК-тай Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ байгуулан БУА /0391 УАК/ улсын дугаартай Nissan Tiida маркийн авто машиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг өгч, үлдэгдэл 6,0 сая төгрөгийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваариар, мөн гэрээний 2.2.-т ...төлбөрийг Хаан банкны Г. дугаарын дансанд шилжүүлэхээр... тохиролцжээ.

4. Маргаан бүхий Nissan Tiida маркийн БУА /0391 УАК/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д. өмчлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн өмчлөлд шилжээд /хх76-79, 82/, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр автомашины лизингийн гэрээний дагуу хариуцагч Б.ийн эзэмшилд шилжсэн байх ба Эрдэнийн алтан сүлд ХХК-тай Б. гэрээ байгуулан үүрэг хүлээсэн байна.

5. Ингээд лизингийн гэрээний үүрэг дуусгавар болж /төлбөр төлж дууссанаар/ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ Б.ийн хүсэлтийн дагуу Э.*******гийн нэр дээр гарсан үйл баримт Эрдэнийн алтан сүлд ХХК-с ирсэн баримтуудаар тогтоогдож байна.

6. Хариуцагч Г. уг машиныг авахад би өөрөө мөнгө шилжүүлж Э.*******, Б. нараар зээлийг төлүүлж байсан гэдэг бөгөөд Г.ийн Хаан банкны дугаарын данснаас /хх62/ Хаан банкны дугаарын дансруу 1 380 000 төгрөг шилжүүлээд, дугаарын данснаас /Б.ийн/ Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн дансанд машины төлбөрийг шилжүүлж байсан, мөн Г.ийн Хаан банкны дугаарын данснаас Г. Хаан банкны дугаарын дансанд машины төлбөрийг шилжүүлж байсан нь нотлогдож байх ба, Nissan Tiida маркийн БУА дугаартай тээврийн хэрэгсэл анхнаасаа Э.*******гийн өмчлөлийнх байгаагүй, зээлийн гэрээгээр Г., Б. нарт худалдсан гэж үзэхээргүй байна.

7. Харин тухайн тээврийн хэрэгслийн Эрдэнийн алтан сүлд ХХК-д төлөх төлбөрийг Э.*******гийн Хаан банкны дугаарын данснаас Г. Хаан банкны тоот дансанд 5 017 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн дансны хуулга, Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн төлбөр хүлээн авсан баримтаар тогтоогдсон.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

9. Харин Э.******* нь Б.ийн Эрдэнийн алтан сүлд ХХК-д төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

10. Иймд Б.оос 5 017 000 төгрөг гаргуулан Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 983 000 төгрөгийг, мөн хариуцагч Б., Г. нараас шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 95 222 төгрөг гаргуулан Э.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан Б.оос 5 017 000 төгрөг гаргуулан Э.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 983 000 төгрөгийг, мөн хариуцагч Б., Г. нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 95 222 төгрөг гаргуулан Э.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Шүүхээс гарах биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг заасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА