Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2024/00521

 

 

 

 

 

 

2024 03 25 142/ШШ202/00305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Г.туяа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ******* ******* тоотод оршин суух Буурал өвгөн овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар: , утас:/,

Хариуцагч: Орхон аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух овгийн ы /регистрийн дугаар: , утас:1/-нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 1 070 000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Хариуцагч, хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч А.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр О.ын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсны улмаас УНЧ улсын дугаартай Тоёото кроун маркийн автомашинд учруулсан хохирол 906 000 төгрөг, журмын хашаа ачлагын мөнгө 90 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 50 000 төгрөг, шүүхэд нотлох баримт гаргаж өгөхөд Тээврийн прокурорын газраас материал хуулбарлан авахад гаргасан зардалд 24 000 төгрөг, нийт 1 070 000 /нэг сая далан мянган/ төгрөгийг О.ын аав Д.аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн үндэслэл: 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Петровис клонкийн баруун талын замаар уулзвар нэвтрэх хэсэг дээр УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний охин И. жолоодож явсан ба тухайн зам дээр гэрэл дохио зөвшөөрөгдсөн буюу машин зорчих эрхтэй ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байх үед явган зорчигч 17 настай О. нь улаан гэрлээр зам хөндлөн гарч ирж миний машиныг Жет скүүтрээр мөргөж УНЧ улсын дугаартай машины урд салхины шил, зүүн урд их гэрэл, урд буфер, капуд хонхойж зурагдсан урд гуперийн хөөс хагарсан. Дээрх эвдрэл гэмтлийг засахад 906 000 төгрөг болсон ба үнэлгээ хийлгэхэд 50 000 төгрөг төлсөн. Мөн тухайн өдөр миний машиныг ачиж авч журмын хашаанд хийсэн ба журмын хашаанаас машин авах, мөн журмын хашааны хураамж нийт 90 000 төгрөг болсон. Би О.ыг тухайн өдөр ГССҮТ-д дээр байхад аав, ээжийгээ дууд гэсэн боловч О. дуудахгүй өөрөө надаас уучлал гуйгаад байсан. Аав, ээж чинь хаана байгаа вэ би ярьж холбогдъё гэсэн боловч надад утасны дугаарыг нь өгөхгүй байсан. О. нь одоо хаана байгаа нь тодорхойгүй ба насанд хүрээгүй учир Иргэний хуулийн 510 смдугаар зүйлд зааснаар О.ын төрсөн эцэг Д.аас өөрийн машинд учирсан эд хөрөнгийн хохирол болох нийт 1 070 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. О.ын буруутай үйлдэл нь Зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн. О.ын буруутай үйлдэл гэдгийг цагдаа прокурор шалгаж тогтоосон ба Тээврийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 820А дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд: Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 753 дугаартай Мөрдөгчийн магадлагаагаар О. нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Петровис клонкийн баруун замд Жет скутерыг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан гэрэл дохио нь дараах утгатай байна: г/Улаан гэрэл дохио хөдөлгөөныг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний зохицуулдаг гарцаар гарахдаа Тоёота кроун маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж,... иргэн *******д 906 000 төгрөгний хохирол учруулсан... гэж дүгнэсэн ба О.т Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээг авахуулахаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст материалыг явуулж шийдвэрлэсэн байна.

Миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулж Д.тай холбогдож шүүхийн бус журмаар мөнгөн хохирлоо нэхэмжилсэн боловч Д. сайн дураар өөрийн төрсөн хүү О.ын надад учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулахгүй байгаа тул шүүхээр нэхэмжлэл гаргаж байна.

О.ын биед хөнгөн гэмтэл учирсан нь И. буруутай үйлдэл байхгүй гэдгийг О. тухайн үедээ өөрөө хүлээн зөвшөөрч байсан ба машин эвдэрсэнд уучлал хүсч байсан. О.ын аав гэх хүн насанд хүрээгүй хүү О.ын бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулах үүрэгтэй гэдгийг үүгээр дамжуулж хэлмээр байна... гэжээ.

2. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү болох овогтой нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Петровис клонкийн баруун талын замын уулзвар, нэвтрэх хэсэг дээр УНЧ улсын дугаартай машинд мөргүүлж улмаар бэртэж гэмтэж, гар хөлөндөө оёдол тавиулж, амь насаараа хохирох шахаж эрүүл мэндээрээ болон сэтгэл санааны хүнд цочролд орсон. Гэтэл хүн мөргөж гэмтээсэн машины жолооч машины гэмтэлд төлбөр нэхсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү нь эмчтэй очиж тухайн үеийн камер шүүхэд, яаж мөргүүлж, яаж өндөр шидэгдэж байсан бичлэг гэрч байсаар байтал хар зургийг эвлүүлж явуулсан тул ямар ч бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж чадах хүмүүс байна гэж дүгнэлээ. Иймээс би энэ нэхэмжлэлийг буцааж байна. Гэвч би эмнэлгийн эмчийн хяналтад байдаг. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул энэ нэхэмжлэлд нэхэгдэж байгаа, нэхэгдсэн мөнгийг төлөх чадваргүй. Хүүг минь гэмтээж бэртээж, сэтгэл санааны байнгын дарамтад оруулж байсан. Гол нь хүний эрүүл мэнд чухал шүү. Ийм байхад хүнээс уучлал гуйхын оронд мөнгө нэхэх нь зүй ёсонд нийцэхгүй байна... гэжээ.

3. Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Байлдагч ы миний 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байна. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчээс нэхэмжлэл гардан авсан. Тус нэхэмжлэлтэй танилцахад эцэг Д. нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдагдалтай группт байдаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах О. нь Улаанбаатар хотод Их засаг Олон улсын их сургуульд 2 дугаар курсын оюутан бөгөөд тэтгэлгээр сурдаг. Иймд манай гэр бүлийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Би одоо цэргийн алба хааж байгаа учир миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.тай холбогдоно уу... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 820А дугаартай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх-16/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-17/, УНЧ автомашины техникийн тодорхойлолт /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх-71-73/, гэмтэлтэй хөлний фото /хх-74-75/, ослын дүрс бичлэгийн CD зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д., О. нараас гэм хорын хохирол 1 070 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Петровис клонкийн баруун талын замаар уулзвар нэвтрэх хэсэг дээр УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний охин И. жолоодож явсан ба тухайн зам дээр гэрэл дохио зөвшөөрөгдсөн буюу машин зорчих эрхтэй ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байх үед явган зорчигч 17 настай О. нь улаан гэрлээр зам хөндлөн гарч ирж миний машиныг Жет скутрээр мөргөж машины урд салхины шил, зүүн урд их гэрэл, урд буфер, капуд хонхойж зурагдсан урд гуперийн хөөс хагарсан. Дээрх эвдрэл гэмтлийг засахад 906 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 50 000 төгрөг, журмын хашааны хураамж 90 000 төгрөг, нийт 1 070 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэм буруугүй гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоодож байна.

2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Петровис клонкийн баруун талын замын уулзвар дээр УНЧ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл, Жет скутрыг жолоодон явсан О.тай мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь нотлогдож байна.

Ослын улмаас Toyota Crown маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 906 000 төгрөгийн хохирол учирсныг Хөрөнгө Эстимет ХХК тодорхойлжээ.

Зам тээврийн осол дээр тогтоосон 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн актаар замын хөдөлгөөнд оролцсон УНЧ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн жолооч, Жет скутрийг жолоодон явсан О. нарын хэн нь замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн, хэн нь ямар буруутайг тогтоосон гэж үзэхээргүй байна. /хх9-12/

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, Тээврийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 820А дугаартай тогтоолд: ...О. нь Жет скутрийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан Гэрлэн дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлээр явган хүний зохицуулдаг гарцаар гарахдаа Toyota Crown маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.*******д 906 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэсэн гэж хариуцагчийг буруутгасан.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч О.ыг буруутай гэж дүгнэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ О.т Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалыг явуулж шийдвэрлэсэн гэсэн байх ба энэ талаарх баримт хэрэгт ирээгүй, түүнчлэн О.ын биед хөнгөн гэмтэл учирсан нь И. буруутай үйлдэл байхгүй гэдгийг О. тухайн үедээ хүлээн зөвшөөрч байсан ба машин эвдэрсэнд уучлалт хүсч байсан нь хариуцагчийн гэм бурууг нотлохгүй юм.

6. Хариуцагч Д.ы Замын цагдаагийн газраас хуулбарлан өгч хэрэгт ирүүлсэн тухайн үеийн ослын дүрс бичлэгээр Toyota Crown маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Жет скутрийг жолоодож явсан О. нарын хэн нь ямар гэрлээр замын хөдөлгөөнд оролцсоныг тодорхойлох боломжгүй байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, О.ыг улаан гэрлээр замын хөдөлгөөнд орсон гэдэг бол, хариуцагчийн төлөөлөгч Д. нь О.ыг ногоон гэрэл асаж байхад замын хөдөлгөөнд оролцсон байсан гэж маргадаг бөгөөд хэн нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь нотлогдохгүй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэв.

9. Иймд хариуцагч Д., О. нараас гэм хорын хохирол 1 070 000 төгрөг гаргуулах Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан Д., О. нараас гэм хорын хохирол 1 070 000 төгрөг гаргуулах Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ЖАРГАЛТУЯА