Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2023/0015/З |
Дугаар | 125/ШШ2023/0023 |
Огноо | 2023-08-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 125/ШШ2023/0023
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би “Т” ХХК-ны Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т" ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т" ХХК Ховд аймгийн Засаг даргын Ховд аймгийн Засаг дарга Э.Б-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан тус ажлын хэсгийн 2023 оны 6 сарын 06-ны өдрийн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” эрхтэй гэж заасан ба энэ эрхийнхээ дагуу Ховд аймгийн Засаг дарга Э.Б-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан тус ажлын хэсгийн 2023 оны 6 сарын 06-ны өдрийн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т" ХХК-ны Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т" ХХК-ны Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн амаар гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ