Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/00603

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .......... тоот, регистр ....., Ш ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... хороо, Замчдын гудамж 3, З,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Замчдын гудамж хаягт байрлах, З газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг засан сайжруулахад гаргасан зардал 23 170 000 төгрөг гаргуулах, Б ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн 640 м.кв талбай газраас 160 м.кв талбай бүхий газрыг Ш ХХК-д эзэмшүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж захирал Ө.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т /үнэмлэх/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Б ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Г албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш ХХК нь З, З газарт холбогдуулан газрыг засан сайжруулахад гарсан зардал 23 170 000 төгрөг гаргуулах, Б ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн 640 м.кв талбай газраас 160 м.кв талбай бүхий газрыг Ш ХХК-д эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай" 16/03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт "Дүүргийн орон сууцны хороолол болон гэр хорооллын дунд байрлах хоёрдогч түүхий эдийн цэгийн тоог цөөрүүлж, 20 дугаар хороонд төвлөрсөн цэгийг шинээр байгуулан, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах" ажлын хүрээнд 2014 оны 2 дугаар сард З TB-ээр ...хотын төв, гудамжны зам дагуу зогсож хоёрдогч түүхий эд авч бизнес хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг хотын зах руу буюу Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгтгэн "Хоёрдогч түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулж ажиллуулна, ингэснээр хотын өнгө үзэмж тохижилт сайжирна, 640 м.кв талбайн хогийг иргэд, аж нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр цэвэрлэж, зарцуулсан хөрөнгө, мөнгийг цаашид газар ашигласны түрээсэнд тооцно" гэсэн мэдээлэл хийсэн юм. Баянгол дүүргийн Засаг даргын 2012.09.25-ны өдрийн ... дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Х ХХК-ийн зүүн талд байршилтай газрыг Баянгол дүүргийн З газарт түлшний агуулахын зориулалтаар эзэмшүүлсэн байсныг, Засаг даргын 2015.02.17-ны өдрийн ... дугаар захирамжаар хүчингүй болгож, Баянгол дүүрэгт хоёрдогч түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулах зайлшгүй хэрэгцээг харгалзан "Б ОНӨААТҮГ-т хоёрдогч түүхий эдийн цэгийн зориулалтаар эзэмших эрх олгосон. Дүүргийн засаг даргын 2012.09.25-ны өдрийн .. дүгээр захирамжид тус газар нь хашаа хамгаалалт байхгүй, хур хогийн цэг үүсэж орчныг бохирдуулж байгаа талаар мэдээлсэн. Ийнхүү захирамжид заасан дээрх байршилд буй 640 м.кв газрыг Ш " ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 22-29-ний хооронд хүн хүч, техник, хөрөнгө мөнгө гарган, зөөж тээвэрлэн У хогийн цэгт буулгах, хашаа барихад 27 970 000 төгрөгийн өртөг гарган, өнгө төрхийг нь засан сайжруулж, ийнхүү бүтээн байгуулалт явагдаж буйг тухайн үеийн Х-ийн дарга, мэргэжилтнүүд /С, Б, . хороо хар..иуцсан газрын мэргэжилтэн М хуулийн зөвлөх Б/ нарын хүмүүс удирдан зохион байгуулж байсан юм. Дээрх газрын хог хаягдлуудыг ...-УНС, ... УНТ, ... УНУ, .. УНА, .. УНН улсын дугаартай Хово маркийн машинаар зөөж, нийт 800 гаруй тонн хог хаягдлыг Н-ийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт буулгаж, устгуулан ХААН банкны ..............дугаарын данс руу ажлын хөлсийг шилжүүлж байсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг хариуцан ажиллуулж Я.Б, хог зөөж ажиллаж байсан жолооч У.Т нар нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Дээр дурдагдсан газарт цэвэрлэгээ хийхэд байсан, мэдэж буй хүмүүс юм. Мөн дээрх хог цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Х-ийн дарга С, мэргэжилтэн Б, З газрын хуулийн зөвлөх Б нарын гарын үсэг бүхий Тодруулга баримтаар давхар нотлогдоно. Ийнхүү Ш " ХХК нь захирамжид заасан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалахад төрийн байгууллагын бодлого шийдвэрийг биелүүлэх, газрын төлөв байдал, чанарыг хадгалахад идэвхи санаачлагатай ажиллаж хөрөнгө хүч зарцуулсан юм. Энэ газрыг тус дүүргийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар Хоёрдогч түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулах зориулалтаар Б ОНӨААТҮГ-т 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, Дүүргийн өмч, газрын харилцааны газрын алба нь 2015.04.08-ны өдөр "Газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 640 м.кв газрыг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар эзэмшүүлэхээр ..... дугаар гэрчилгээ олгосон байдаг. Манай компани нь 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс "Б ОНӨААТҮГ-тай газар түрээслэх гэрээ байгуулж гэрээнд заагдсан дагуу хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэх иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг ажлын байраар ханган ажиллаж ирсэн. 2021 оны 7 дугаар сар хүртэл "газар түрээслэх гэрээг жил бүр сунгуулж, газрын төлбөрөө Газар түрээслэх гэрээ"-ний 2.5 дахь хэсэгт зааснаар тогтмол төлж, гэрээнд заасан нөхцөл журмын дагуу зохистой ашиглаж ирсэн. Газар эзэмшигч "Б ОНӨААТҮГ газар нь тухайн газраа эзэмших үндсэн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Харин манай компани тухайн газарт төмөр ба хоёрдогч түүхий эдийн чиглэлээр тасралтгүй 6 жил үйл ажиллагаа явуулж, газрын төлөв байдлыг алдагдуулалгүй хамгаалж ашиглаж, 5-8 хүний ажлын байр бий болгон ажиллаж байсан. Газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай. Газар нь төрийн хяналт, хамгаалалтад байдаг тул газрыг эзэмших хүсэлтээ 2016-2022 оны хооронд Дүүргийн засаг дарга, газрын албанд удаа дараа тавьсан боловч "газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ гэсэн боловч тодорхой хариу өгөөгүй. "Б ОНӨААТҮГ 2022 онд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн тул газрыг засан сайжруулахад гаргасан зардлаа нэхэмжилсэн боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд "газар түрээслэх гэрээ-ний дагуу 2015-2021 он хүртэл 6 жил газрын төлбөрт төлсөн 4 800 000 төгрөгийг газар ашигласны түрээсэнд тооцон 27 970 000 төгрөгөөс хасч 23 170 000 төгрөгийг З, З газраас нэхэмжилж байна. Б ОНӨААТҮГ-т эзэмшүүлсэн 640 м.кв талбай газраас 160 м.кв талбай бүхий газрыг Ш ХХК-д эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжаар Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрлэлийн баруун бүс - 1 /16100/, Х ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж талбарын ...... дугаартай, 640 м.кв газрыг Баянгол дүүргийн З газарт тулшний агуулахын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Тус дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн . дугаар за...хирамжаар дээрх газрыг "Б" ОНӨААТҮГ-т хоёрдогч түүхий эдийн цэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн байдаг. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны "Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай" 16/03 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт заасан Дүүргийн орон сууцны хороолол болон гэр хорооллын дунд байрлах хоёрдогч түүхий эд авах цэгийн тоог цөөрүүлж, .. дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн цэгийг шинээр байгуулан, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна" гэж заасны дагуу Хотын өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг багасгах, хоёрдогч түүхий эд авагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Тус дүүргийн 20 дугаар хороооны нутаг дэвсгэрт дээрх байршилд хоёрдогч түүхий эд авагч иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаа явуулах талбайг бэлтгэж ажилласан. Харин "Ш " ХХК-тай тус хоёрдогч түүхий эд авах цэгийн газрыг засаж сайжруулахад зардал гаргах талаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн захиргааны шийдвэр гарч байгаагүй болно. "Ш " ХХК-аас гаргасан гэх дээрх зардлыг төлөх үүрэг Баянгол дүүргийн З газарт үүссэн бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна" гэж заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа үндэслэлгүйгээр шаардлага гаргасан нь угаас Баянгол дүүргийн З газарт тухайн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байсантай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцаан өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүр мөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна" гэж заасан. Нэхэмжлэгч "Ш " ХХК нь газар эзэмших зорилгоор өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан байх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй болохоо мэдсээр байж тухайн эд хөрөнгөд зардал гаргасан байх тул тухайн газрын хог, хаягдлыг цэвэрлэсэн зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй юм. Мөн "Ш " ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 7 жилийн хугацаанд тус газарт түрээсийн гэрээ байгуулан аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг төлж байгаагүй болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Б ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот захирамж, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны газартай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн .... тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... дугаар хороо, Х ХХК-ийн зүүн талд байршилтай, нэгж талбарын .... тоот дугаартай 640 м.кв талбай бүхий газрыг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 5 жилээр эзэмших эрхийн хууль ёсоор олж авсан ба уг хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 жилээр сунгуулсан байдаг. Анх тухайн газрыг БЗас эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Хоёрдогч түүхийн эдийн цэг-ийн зориулалтаар олгосон тул хоёрдогч түүхийн эдээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор оолгосон, Ш ХХК-д газар түрээслэх гэрээний үндсэн дээр 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 7 жилийн хугацаанд түрээслүүлсэн. Тус хугацаанд түрээсийн төлбөр авч байгаагүй болно. Ш ХХК нь иргэний эрх зүйн болон газрын харилцааны ямар нэгэн эрх, үүрэг үүсээгүй, тухайн газар эзэмших эрх тус компанид шилжээгүйг мэдсээр байж 2014 оны 10 сарын 22-29-ны хооронд тус газрын хур хог хаягдлыг цэвэрлэсэн гэж зардал гаргасан. Энэ зардал гаргасан төлбөрөөр тус байгууллага нь 160 м.кв газрыг өөрийн эзэмшилд болгосон, өөрт шилжүүлж авна гэж итгэж найдсан шалтгаанаар тус газрыг нэхэмжлэх, шаардах эрх үүсээгүй гэж харж байна. Тодруулбал, газар эзэмших эрх үүсээгүй, өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй тул тус компани нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Нөгөө талаас хур хог цэвэрлэсэн, газрыг засаж сайжруулсан гэх шалтгаанаар хууль ёсны газар эзэмших эрхтэй хуулийн этгээдээс газар эзэмшүүлэх эрх шаардаж нэхэмжилж байгаа нь боломжгүй юм. Иймд Ш ХХК-н нэмэгдүүлсэн шаардлагаар 160 м.кв газрыг Б ОНӨААТҮГ-аас шилжүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын манай байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Х ХХК-ын зүүн урд байрлах 640 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2012 оны ... дүгээр захирамжаар тус дүүргийн З газарт, 2015 оны .... дугаар захирамжаар Б ОНӨААТҮГ-т тус тус эзэмшүүлсэн. Б ОНӨААТҮГ-ны хүсэлтийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2020 оны .... дугаар захирамжаар дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Иймд Ш ХХК-ны нэхэмжлэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс: Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 9/, Баянгол дүүргийн З-ийн захирамжийн хуулбар /хх 10-11/, дансны хуулга /хх 12-13/, гар бичмэл /хх 14/, тодруулга /хх 15/, нийтийн үйлчилгээний У ОНӨААТҮГ-ын баруун салбарын Н-ийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 805 тн хог хаягдал устгасан талаарх баримт /хх 16/, кадастрын зураг /хх 18/, хог хаягдал цэвэрлэсэн газрын анхны өнгө төрх, цэвэрлэгээ хийж буй явцыг харуулсан фото зургууд /хх 19-23/, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ш ХХК, Дүүргийн засаг дарга С.О-д гаргасан газар эзэмших хүсэлт /хх 24-25/, Дүүргийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ..., 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн . тоот ..албан бичгүүд /хх 26-27/, Ш ХХК 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр .... дугаар албан бичгээр дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлт /хх 28/, Дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот албан бичиг /хх 29-30/, Ш ХХК 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр .... дугаар албан бичгээр Б ОНӨААТҮГ-т гаргасан хүсэлт /хх 32/, Дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар албан бичиг /хх 33/, Ш ХХК-ийн дүрэм /хх 34-35/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 36-38/, газар түрээслэх гэрээ /хх 39-46/, мэдэгдэх хуудас /хх 47/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн З С.О болон ..... албанд гаргасан хүсэлт /хх 48/, Баянгол дүүргийн ...... албаны дарга Г.М-д гаргасан хүсэлт /хх 49/, гэрчийн мэдүүлгийн хуулбар /хх 50-53/, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 54-57/, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Зийн С.Од гаргасан хүсэлт /хх 73/, Баянгол дүүргийн ........ албаны дарга Г.М-д гаргасан хүсэлт /хх 74/

 

Хариуцагчаас: Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан тоот /хх 134/, хүсэлт /хх 135/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх 136/, зураг /хх 138/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 140/, харилцах дансны бүртгэл /хх 141/, кадастрын зураг /хх 142-150/, Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан тоот /хх 151-152/, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын захирамж /хх 153/, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай /хх 154-155/,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол /хх 83/, Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт /хх 84-105/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаар шийдвэрээр Ш ХХК-ний нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох 25 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /хх 54-57/ байна.

 

Б ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрийн баруун бүс, Х ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж талбарын ........ дугаартай, 640 м.кв газрыг газрыг түүхий эдийн цэгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ..... дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн, Ш ХХК нь түрээсийн гэрээний дагуу 640 м.кв газарт төлбөр төлөхгүйгээр 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан, газрын хогийг цэвэрлэсэн гэх 2014 оны 10 дугаар сарын 23-27-ны хугацаанд Б ОНӨААТҮГ нь тухайн газрыг эзэмшдэггүй байсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.

 

2.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжаар Фамили сон ХХК-нд газар эзэмшүүлсэн заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрлэлийн баруун бүс-1 /16100/, Х ХХК-ийн зүүн талд байрлах, нэгж талбарын ....... дугаартай, 640 м.кв газрыг Баянгол дүүргийн З газарт түлшний агуулахын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай" 2013 оны 16/03 дугаар тогтоолоор дүүргийн орон сууцны хороолол болон гэр хорооллын дунд байрлах хоёрдогч түүхий эд авах цэгийн тоог цөөрүүлж, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн цэгийг шинээр байгуулан, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар заасан байна.

 

Энэ ажлыг дүүргийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн гэх ба харин Ш ХХК-иар тухайн газрыг засан сайжруулах, өөрөөсөө зардал гаргах талаар шийдвэрлээгүйгээс гадна тухайн газар бусдын эзэмшилд байжээ.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар Ш ХХК нь хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн, энэ талаар байгаль орчны газрын дүгнэлт гарсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

2.2. Ш ХХК нь Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн талбайд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх ба 10 100 000 төгрөгийн зардлыг нөхсөн гэж үзэхээр байна.

Харин З болон З газрын шийдвэр үйл ажиллагааны хэмжээнд зардал гаргаагүй гэж үзнэ.

 

2.3. Ш ХХК нь Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 640 м.кв газраас 160 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгахыг хүсчээ.

Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, бусдын газраас шилжүүлэх эсэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмаар эрх бүхий этгээд шийдвэрлэх шийдвэрлэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 273 800 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 800 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.8 дахь хэсэгт заасныг баримтлан З болон З газраас 23 170 000 /хорин гурван сая нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулыг хүссэн Ш ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 800 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА