| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/03423/И |
| Дугаар | 102/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/00631
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..............тоотод оршин суух, регистр ......, С овогтой Д...ийн А,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .............тоотод оршин суух, регистр ......, Х овогтой Тийн В,
Хариуцагч: Баянгол дүүргийн ............тоотод оршин суух, регистр ....., М овогтой Үийн Г ,
Хариуцагч: Баянгол дүүргийн ..........тоотод оршин суух, регистр ., М овогтой ...........Үийн С,
Нэхэмжлэлийн шаардлага: 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А, Т.В нар нь Ү.Г , Ү.С нарт холбогдуулан 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч нь Д.А, Т.В, Ү.Г нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн "Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн магадлалаар "орон сууц бэлэглэх гэрээ" нь хүчин төгөлдөр бус боловч тус бэлэглэлийн гэрээгээр халхавчилж байгуулагдсан "орон сууц худалдах-худалдан авах гэрээ" хүчин төгөлдөр гэж үзэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг буцаан шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн байна.
Мөн "Худалдах худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх тус худалдах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Дээд шүүхэд гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч бидний зүгээс байрны өмчлөлийн эрхийг тус гэрээний үндсэн дээр Ү.Г д шилжүүлж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд байрны үнэ болох 100 000 000 сая төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар өнөөдрийг хүртэл байрны үнэ болох 100 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Өмнө нь хариуцагч Ү.Г ас 20 000 000 төгрөг, Ү.Сээс 80 000 000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо Ү.Сээс 61 400 000 төгрөг, Ү.Г ас 38 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөхгүй. Хариуцагч Ү.Г тайлбартаа байрыг худалдаж аваад 20 000 000 төгрөгийг Т.Вд өгсөн гэдэг. Гэхдээ нэхэмжлэгч нь Ү.Г ас авсан 20 000 000 төгрөгийг 7 минутын дараа буюу банкин дээр буцаагаад өгчихсөн. Нэг ёсондоо урьдчилгаа төлсөн гэж харагдуулж баримт үйлдэж байгаа гэсэн үг. Нэхэмжлэгч нар тухайн мөнгийг аваагүй хариуцагч Ү.Г өөрийн алтны жижиг бичил уурхайдаа зарцуулсан. Мөн Ү.Сэд тус мөнгөнөөс өгч хоорондоо хамт зарцуулсан гэж үзэж байгаа тул 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.Хариуцагч Ү.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нартай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үнэ буюу худалдан авсан орон сууцыг ХААН банкны энгийн орон сууцны зээлээр барьцаалан худалдаж авсан. Тухайн үед миний бие худалдах худалдан авах гэрээ байгуулсны араас энгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч банкнаас зээлийг тус банкин дахь ................ тоот зээлийн дансанд шилжүүлж тухайн данснаас худалдагч мөн Т.Вгийн данс руу шилжүүлж худалдан авсан орон сууцныхаа үнийг төлсөн байдаг. Д.А, Т.В нарын нэхэмжлэлтэй Ү.Г надад холбогдох "орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэх тухай" үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Г миний зүгээс "хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцны СӨХ-ны олон ус, дулааны төлбөр 7,060,000 төгрөг гаргуулах тухай" сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ........ дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь гомдлоор хязгаарлалгүй хянан хэлэлцээд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ...... дугаар магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ............. дугаар магадлалыг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр . тоот тогтоол гарса......н. Мөн үүнээс өмнө 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 210/ШТ2022/00284 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаад шийдвэрлэсэн. Уг тогтоолоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ............. дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ............. дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж үзэх боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Цаашлаад шүүхээс талуудын үүссэн харилцааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслээд дараах агуулгыг дүгнэж шийдвэрлэсэн. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хуулийн хүчин төгөлдөр бөгөөд худалдан авагч буюу хариуцагч Ү.Г миний бие гэрээний үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлж худалдан авсан ул хөлдөх хөрөнгийн үнэ болох 100 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ............. дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 5 дахь талд "..хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ............. тоот магадлал авагдсан. Уг магадлалаар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Д.А, Т.В, У.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөр болох 100 000 000 төгрөгийн талаар дүгнэлт хийсэн ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ" гэсэн байдаг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ............. дугаар магадлалын хянавал хэсэг буюу 4 дэх талд 3 дугаарт "...анхан шатны шүүх Д.А, Т.В, У.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ............. тоот магадлалаар тогтоосон гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн. Эцэст нь дүгнэн тайлбарлахад: Талууд буюу Д.А, Т.В, Ү.Г нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Уг гэрээгээр Баянгол дүүргийн ... хороо, 6-р бичил хороолол, .. байрны ...тоот хаягт байрлалтай 4 өрөө 50 мкв талбай бүхий орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг хэлцэл хуулийн хүчин төгөлдөр. Худалдан авагч буюу хариуцагч У.Г миний бие Хаан банкнаас 80 000 000 төгрөгийг зээлж барьцаанд нь дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Д.А, Т.В нараас худалдан төлж барагдуулсан. Урьдчилгаа 20 000 000 төгрөгийг мөн худалдагч буюу нэхэмжлэгч нарт төлсөн.
Энэхүү худалдах худалдан авах гэрээний талууд үүргээ биелүүлснээр уг гэрээ дуусгавар болсон. Учир иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбарыг үүгээр гаргаж байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох,
цаашлаад хэргийг хянан хэлэлцээд дүгнэн шийдвэрлэхэд туйлын чухал баримтуудыг шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтаар авхуулах хүсэлтийг тусад нь гаргах болохыг мөн үүгээр мэдэгдье гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч байраа шилжүүлсэн хэдий ч үнэ төлөгдөөгүй асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр бэлэглэлийн зүйлээ буцаан шаардаж нэхэмжлэл гаргаж байсан. Мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаад 3 шатны шүүхээр шийдэгдсэн. Үүгээр талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцааны үүрэг биелэгдсэнээр дуусгавар болсон. Нэхэмжлэгчийн зүгээс тус орон сууцыг шилжүүлсэн, хариуцагч байрны төлбөрийг банкнаас зээл аваад төлсөн. Энэ үйл баримтыг шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Хаан банкны энгийн орон сууцны зээлээр худалдан авч барьцаалсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой хэсгийг хангаж 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ............. дугаартай шийдвэрээр шийдсэн. Нийслэлийн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 210/МА2023/00715 дугаартай магадлалаар тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ............. дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаад шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн . .дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын ...байрны ...тоот 4 өрөө 50 м.кв орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдаж авсан, үүргээ биелүүлснээр уг гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
5.Нэхэмжлэгчээс: Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх 5/, итгэмжлэл /хх 21/, дансны хуулга /хх 22/, прокурорын тогтоол /хх 23-25/,
Хариуцагчаас: Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх 13/, Ү.Г , Ү.С нарын ХААН банкны дансны хуулга /хх 145-159/,
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: ХААН банкнаас хариуцагч Ү.Сийн дансны хуулга /хх 129-133/
Хариуцагчийн хүсэлтээр шүүх: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх 35-20/, Улсын бүртгэлийн ерөний газар хариу хүргүүлсэн албан бичиг /хх 39/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар /хх 40-41/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 42-43/, орон сууцын зээлийн гэрээний хуулбар /хх 44-45/, зээл буцаан төлөх хуваарийн хуулбар /хх 46-47/, барьцааны гэрээний хуулбар /хх 48-49/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 50-52/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын хуулбар /хх 53-55/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 56-60/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 61-64/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх 65-67/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 68-70/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн магадлалын хуулбар /хх 71-73/, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар /хх 74/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 75-76/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийн хуулбар /хх 77-80/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 42-43/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 81-82/, дансны хуулга /хх 83-84/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 85-86/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 87-88/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 89-93/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тогтоол /хх 97-98/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тогтоол /хх 100-103/, дансны хуулга /129-133/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь худалдсан орон сууцны үнэ 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн, үүрэг дуусгавар болсон, маргааныг шүүх шийдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Д.А, Т.В нар нь Ү.Г тай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн .ду..гаар хороо, 6 дугаар бичил хорооллын ... байрны ... тоот 4 өрөө сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдсан, өмчлөх эрх шилжүүлэхэд татвар бага төлөх зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 17-ны бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрх Ү.Г д шилжиж өмчлөгч болсон үйл баримтууд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна. Үүнд:
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ............. дугаар шийдвэрээр Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ............. дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ............. дугааар тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орохисон,
- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ............. дугаар шийдвэрээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, орон сууцны өмчлөлийг буцаах тухай нэхэмжлэлтэй, орон сууцыг хууль бус эзэмшлээх чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Д.А, Т.В нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн .............дугаар магадлалаар ...орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх хуульд зааснаар үүссэн, нэхэмжлэгч нар орон сууцыг буцаан шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал гарсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн,
-Монгол улсын Дээд шүүхийн иргэний танхимын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ............. дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
4.1. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг талууд биелүүлсэн, өөрөөр хэлбэл, худалдагч Д.А, Т.В нар нь орон сууцыг Ү.Гантулгын өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь ХААН банкны зээлээр 100 000 000 төгрөгийг төлснөөр хэн алины хүлээсэн үүрэг дуусгавар болжээ.
4.2. Нэхэмжлэгч нар энэхүү дуусгавар болсон орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Ү.Г ас 35 400 000 төгрөг, Ү.Сээс 64 600 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ ...Ү.Г 100 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргасан бол нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амарбилиг шүүх хуралдааны шатанд ...урьдчилгаанд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг 7 минутын дараа буюу банк дээр буцаагаад Ү.Г т өгсөн, алтны жижиг бичил уурхайдаа зарцуулсан, Ү.Сэд тус мөнгөнөөс өгч хамт зарцуулсан гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч Ү.С худалдах, худалдан авах гэрээний оролцогч буюу мөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардахгүй.
4.3. Нөгөө талаас, Т.Вгээс 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ү.Сэд 80 000 000 төгрөг шилжүүлсэн, С бусдад зээл, ажлын хөлс төлсөн нь орон сууц худалдсан үйл баримттай холбоогүй гэж дүгнэлээ.
4.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...гэм хор учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зээлүүлсэн гэж өөр өөрөөр тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хуульд зааснаар өөрчлөөгүй, хариуцагч эдгээр үндэслэлээр мэтгэлцээгүй болно.
5.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 659 150 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үийн Г , Үийн С нараас 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Дийн А, Тийн В нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.