Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00946

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .............тоотод оршин суух, регистр .............., У овогт Дийн Г ,

Хариуцагч: Баянгол дүүргийн .......... тоотод оршин суух, регистр .........., Л овогтой Пийн А,

Хариуцагч: Баянгол дүүргийн . тоотод оршин суух, регистр ЧН73011468, Л .............овогтой Пийн Л,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц /үнэмлэх /, хариуцагч П.Л, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б /үнэмлэх /, хариуцагч П.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Г нь П.А, П.Л нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие иргэн П.А, П.Л нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах А хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах, төлбөр тооцоог төлөх тухай харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Би дээрх орон сууцыг ирээдүйд худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ............. дугаар бүртгэлтэй орон сууц, Баянзүрх дүүргийн ... хорооо, .... дугаар хороолол,10 дугаар байр 38 тоотод байрлах 28 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн .............. дугаар бүртгэлтэй орон сууцуудыг нийт 200 000 000 төгрөгт тооцож П.Лийн өмчлөлд шилжүүлсэн. Харин хариуцагч нар ирээдүйд худалдан авах өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож Баянгол дүүргийн ....дугаар хороо ....дугаар гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах А хотхонд байх 50 м.кв талбайтай орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог төлөх харилцааг зохицуулж, А тал нь өөрийн өмчлөлд байгаа Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .. дугаар хороололтоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 орон сууцыг Б талын өмчлөлд шилжүүлэх, Б тал нь Баянгол дүүргийн ... дугаар хороо . дуг..аар гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж зорилгоо өөрчилсөн. Мөн үндсэн гэрээнд 6 дах хэсгийг нэмж оруулсан байгаа. Ийнхүү Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахаар чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүрч, хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн байсан 2 орон сууцны нэгийг нь 1 200 000 төгрөгөөр, нэгийг нь 800 000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж, сар бүр 2 000 000 төгрөгийн орлого олж байсан ба хариуцагч П.А нь 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Баянгол дүүргийн ... хороо ... гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.А, П.Л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан орлогод 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч П.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь П.Атай хамт ажилладаг байсан. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах арилжааны гэрээ хийсэн. Уг гэрээгээр П.Г ын нэр дээр байсан Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоотод байрлах 32.2 м.кв талбай бүхий орон сууц, Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .. дугаар хороололтоотод байрлах 28 м.кв талбай бүхий 2 орон сууцыг П.А аваад оронд нь Хан-Уул дүүрэгт байрлах А хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. Хариуцагч П.А нь нэхэмжлэгчид байраа өгөх хүртэл барьцаанд эгч П.Лийн Баянгол дүүргийн ... хороо ... гудамж гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өгсөн байна. Солилцооны гэрээн дээр маргаан байхгүй. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Б.Г , П.А, П.Л нар байгуулсан байдаг. Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн үед Б.Г , П.А нарын хооронд ярилцаад А хотхон ашиглалтад орох хүртэл П.Лийн нэр дээрх байрыг түр шилжүүлэх байсан. Гэтэл одоог хүртэл буцааж П.Лд шилжүүлж өгөөгүй байгаа юм. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах А хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тохироод гэрээ хийсэн байдаг. П.Лийн нэр дээр байсан Баянгол дүүргийн ... хороо ... гудамж гудамж 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өгөх биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч П.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 2023 оны 03 дугаар сард манай дүү П.Атай харилцан амаар тохиролцон Баянзүрх дүүргийн цайз захын ойролцоо, хотын захад байрлалтай 2 орон сууцаа, байрлал гайгүй газарт 2 өрөө орон сууц болгох зорилгоор надтай анх уулзаж байсан. Д.Г , П.А нар манай ажил дээр учир байдлаа ярьж миний өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...гудамж, 14 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалтай 107.26 м.кв талбай, ..... дугаарын гэрчилгээтэй дуплекс загварын үл хөдлөх хөрөнгийг түр барьцаалах санал тавьсны дагуу би энэ хоёртой гэрээ байгуулсан. Дээрхи гэрээнд заасны дагуу Д.Г ч орон сууцаа миний нэр шилжүүлсэн, миний хувьд уг хэлцэлд өөрийн өмчлөлийн хөрөнгийг Д.Г од баталгаа болгон барьцаалсан. Гэтэл П.Ааас авахаар тохирсон орон сууц нь ашиглалтад орохгүй удаад байгаа тул арилжааны гэрээ байгуулаад миний нэр рүү түр шилжүүлэх хэрэгтэй гэхээр нь хоорондын хэлцэл нь хэн хэндээ элдэв маргаангүй амжилттай байхыг хүсээд түр шилжүүлсэн байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгө бол эдгээр хүмүүсийн хооронд хийсэн гэрээ хэлцэлийн үнэнд харьцуулахааргүй үнэ ханштай буюу миний өөрийн оруулсан хөрөнгөөр л гэхэд 800 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө. Гэтэл энэ хоёр хүн өөрсдийн хоорондын хэлцлийн баталгаа болгосон хөрөнгөөр намайг хохироож байгаад би гомдолтой байгаа. Гэрээний 1.1 дэх хэсэгт худалдан авагч тал нь худалдагч талаас орон сууц худалдан авах , үнийн дүнд тооцуулан бартер солилцоогоор өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг урьдчилгаа болгон худалдагч талын өмчлөлд бүрэн шилжүүлэн өгөх, худалдагч тал нь урьдчилгаанд тооцон авсан орон сууцыг худалдах орон сууцны үнэнд тооцон бартер солилцоогоор шилжүүлэн авч төлбөр тооцоо төлсөнд тооцох ба худалдан авагч талд худалдаж буй орон сууцыг бүрэн хүлээлгэн өгснөөр буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгээр үйлчилгээний зориулалт бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өмчлөх ба эзэмших эрхийг огт шилжихгүй болзол нөхцөлтэйгөөр түр хугацаагаар шилжүүлэх зэрэг дээрхи нөхцөлүүдийг хоёр тал орон сууц худалдах талаар харилцан тохиролцсоны хүрээнд заасан нөхцөлийн дагуу үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх, мөн буцаан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Худалдагч тал нь 2.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан орон сууцыг худалдан авагч талд хүлээлгэн өгч орон сууц захиалгын гэрээг эсвэл үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг нэр дээр нь бүрэн шижүүлэн өгөх хүртэлх хугацаанд барьцаа болгон худалдан авагч талын нэр дээр түр хугацаагаар 80 хувийн гүйцэтгэл бүхий 1 үл хөдлөх хөрөнгийг түр хугацаагаар буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр өөрийн өмчлөлийн хөрөнгийг Д.Г од баталгаа болгон барьцаалсан хэлцэл байсан. Мөн гэрээний 2.1, 4.1, 4.2.2 зэрэг олон заалтыг зөрчиж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч: Д.Г ын иргэний үнэмлэхний хуулбар /хх 6/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 7-8/, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх 9-10/, Хаан банкны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 12-13/,

 

Хариуцагч: 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Итгэмжлэл /хх 41/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Арилжааны гэрээ /хх 42/, 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 43/, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Итгэмжлэл /хх 53/, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэлээс татгалзах тухай /хх 59/, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэл /хх 61/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн ... хороо ... гудамж гудамж, 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.А, П.Л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, олох байсан ашиг 6 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар

дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Д.Г нь П.А, П.Л нартай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах А хотхонд 50 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах, нийт 200 000 000 төгрөгийн төлбөрт Д.Г ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ............. дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоот 32.2 м.кв талбай бүхий 1 өрөө сууц, улсын бүртгэлийн .............. дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, 10 дугаар байр 38 тоот 28 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг тус тус П.Лийн өмчлөлд шилжүүлэх,

худалдагч нар А хотхоны 50 м.кв талбай бүхий орон сууцны гэрчилгээг 2023 оны 8 дугаар сарын 1-ний дотор гаргах, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамж, 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Г ын өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохирчээ. /хх 7-8/

 

Талууд гэрээгээр тохирсноор өмчлөх эрхээ шилжүүлж, П.Л нь улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоот 32.2 м.кв талбай бүхий 1 өрөө сууц, улсын бүртгэлийн .............. дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, 10 дугаар байр 38 тоот 28 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгчөөр,

Д.Г нь улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн .. дугаар хороо, . дуга..ар гудамж, 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн /хх 12-13/ байна.

 

2.1. Харин хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, 2023 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар Д.Г од өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүйгээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан /хх 9-10/ байна.

Энэ гэрээгээр талууд гэрээний агуулга, зорилгыг өөрчилж Арилжааны гэрээ болгосон байх ба арилжааны гэрээгээр харилцан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болно.

 

Өөрөөр хэлбэл, өөрийн өмчлөлийн эд зүйлийг захиран зарцуулах эрх өмчлөгчид үүснэ. Нөгөө талаас, арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болох боловч энэ талаар гэрээний 5 дахь заалтаар тохирсон байна.

 

Хариуцагч П.Л өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

2.2. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт байрлах А хотхоны сууц ашиглалтад орсон, П.Л, П.Г нар Д.Г оос өмчлөлдөө авсан үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулснаас орсон мөнгийг энэ сууцны төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

 

2.3. Өмчлөх эрхийн .... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, . дугаар.. гудамж, 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Г нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардсан нь үндлэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2.4. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байсан 2 орон сууцыг сард 1 200 000 төгрөг, 800 000 төгрөгөөр тус тус бусдад хөлслүүлж 2 000 000 төгрөгийн орлого олдог байсан гэх ба хариуцагч нь 2023 оны 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

 

П.Л нь улсын бүртгэлийн ............. дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... хорооо, .... хороолол ....тоот 32.2 м.кв талбай бүхий 1 өрөө сууц, улсын бүртгэлийн .............. дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, 10 дугаар байр 38 тоот 28 м.кв талбай бүхий 2 өрөө сууцны өмчлөгчөөр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн 001036136, 001036134 тоот гэрчилгээ олгогдсон байна.

Үүнээс дүгнэвэл, Д.Г нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлэх, өмчлөгчөөс хөлс шаардсан нь үндэслэлгүй бөгөөд олох байсан орлого 6 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нөгөө талаас, бусдын өмчлөлд шилжүүлэхээс өмнө үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж орлого олдог байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 182 000 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... дугаар хороо, .ду..гаар гудамж, 14 тоот байр 7 дугаар давхарт байрлах 107.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.А, П.Л нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.А, П.Л нараас 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Г ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугаЙ.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч П.А, П.Л нараас 70 200 төгрөг гаргуулж Д.Г од олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА