Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01999

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             04              15                                            184/ШШ2024/01999

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:: ***би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Онлайнаар Ай Ти инженерийн сургалтанд бүртгэж богино хугацаанд программ хангамжийн хамгийн чухал хэлийг хямд зардлаар сургана” гэсэн ******* ******* ******* гэх фэйж хаягаар орж *** "Голомт банк" ХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн болно. Миний бие сургалтад бүртгүүлж, 1,500,000 төгрөгийг шилжүүлсний дараа гүйцэтгэх захирал ******* нь 2023 оны 05 дугаар сард сургалт эхэлнэ, мөн сургалтын гэрээг цахимаар явуулна хэмээн хэлсэн боловч программ хангамжийн сургалт огт эхлээгүй болно. “******* ******* *******” ХХК/РД:*******/-ийн хаягаар улсын бүртгэлийн лавлагаа авахад надаас 1,500,000 төгрөгийг хувийн дансаа авсан Жаргалмаа овогтой Эрдэнэчимэг нь тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч юм байна. Нэгэнт сургалтын төлбөр 1,500,000 төгрөгийг “******* ******* *******” ХХК/РД:*******/ хүлээн авсан боловч сургалт нь эхлээгүй, надад цахимаар гэрээ илгээнэ гэсэн боловч гэрээ хийгээгүй тул сургалтын төлбөрөө буцаан гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд сургалтын төлбөр 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хамтран хариуцагчаар *******ийн татан оролцуулах хүсэлттэй байна. Тэрбээр ******* ******* *******ын захирал боловч сургалтын төлбөр гэх 1,500,000 төгрөгийг өөрийн "Голомт банк" ХК-ийн ******* тоот дансанд шилжүүлэн авсан байна. Иймд хамтран хариуцагчаар *******ийг оролцуулж өгнө үү гэжээ. 

Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул нэхэмжлэгч хамтран хариуцагч “******* ******* *******” ХХК-иас татгалзаж талууд эвлэрч байна. Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК нарт холбогдуулан сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч “******* ******* *******” ХХК-иас татгалзаж, хариуцагч *******ийг татан оролцуулах тухай хүсэлт гаргасан байна.

Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхтэй тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******ийг татан оролцуулан шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч тал хариуцагч “******* ******* *******” ХХК-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлэн зохигч талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн, эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, “******* ******* *******” ХХК нарт холбогдох сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-ид холбогдох сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 19,475 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгөөс 19,475 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

             ШҮҮГЧ                           ***