Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/02020

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             04              16                                            184/ШШ2024/02020

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,770,775.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  *******, ******* нар нь 2021 оны 03 дугаар 05-ны өдөр ******* *******тай ******* дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 12,280,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай  зээлж авсан. Зээлдэгч *******, ******* нар нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж төлөөгүй 272 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,540,183.41 төгрөг, зээлийн хүүнд 196,211.59 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 34,380.32 төгрөг, нийт 1,770,775.32 төгрөгийн төлбөрийн гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул  *******, ******* нараас "******* *******" ХК-тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 1,770,775.32 төгрөгийг гаргуулж "******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* *******” ХК нь *******, ******* нарт холбогдуулан 1,770,775.32 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******, ******* нар нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул "******* *******" ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

 

 

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, ******* нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,770,775.32 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...хариуцагч *******, ******* нар нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул "******* *******" ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,770,775.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,283 төгрөгөөс 21,641.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

  

                                               

 

ШҮҮГЧ                                      ***