| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03197/И |
| Дугаар | 184/ШШ2024/02050 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02050
2024 04 17 184/ШШ2024/02050
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,282,854.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нар нь “******* *******” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 4 хувийн шимтгэлтэй, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ******* тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг *** дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,795,780.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 487,074.66 төгрөг, нийт 2,282,854.99 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр нийт 2,282,854.99 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “******* *******” ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөгс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* *******” ХК нь *******, ******* нарт холбогдуулан 2,282,854.99 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг бүрэн төлж, хохиролгүй болсон тул “******* *******” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,282,854.99 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...хариуцагч *******, ******* нар нь дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “******* *******” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,282,854.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,476 төгрөгөөс 25,738 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ***