| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03382/И |
| Дугаар | 184/ШШ2024/02052 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02052
2024 04 17 184/ШШ2024/02052
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,516,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** 09 тоотод оршин суугч ******* нь “******* *******” СӨХ-ны төлбөрөө 2012 оны 02 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх нийт 105 сар төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагаа доголдож бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. ... Иймд *** 09 тоотод оршин суугч *******ээс 2012 оны 02 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,516,560 төгрөгийг гаргуулж “******* *******” СӨХ-нд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, *******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 316,560 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь *******т холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,516,560 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 316,560 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, *******т холбогдох орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1,516,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 400,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 316,560 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 19,607.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,215 төгрөгөөс 19,607.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан ““******* *******” СӨХ-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***