| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00461/И |
| Дугаар | 135/ШШ2024/00456 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00461/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* дугаар гудамж, ******* оршин суух, утас: *******, овогт хүсэлттэй
Б.******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Б. бидний дундаас 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр том хүү М., 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин М. нар төрсөн. Бага охин төрөөд нэг нас хүрээгүй байхад нь авчирч өгөөд саллаа гээд явсан. Тэрнээс хойш сураггүй байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид албан ёсоор авах хүсэлтэй байх тул Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...О. нь Б.тэй хамтын амьдралтай байсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаагүй. Хамтын амьдралын хугацаанд нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр том хүү М., 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин М. нар нь төрсөн. Бага охин М.г нэг нас хүрээгүй байхад чамтай амьдарч чадахгүй, хүүхдүүдээ өсгөж тэжээн тэтгээрэй гэж хэлээд явсан байдаг. Анх 06 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяраар хүүхдүүдтэйгээ ирж уулзаад бэлэг өгөөд явдаг байсан. Сүүлдээ сураггүй болсон. Улаанбаатар хотод байдаг гэсэн сураг гарсан. Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* багийн хаяг дээр бүртгэлтэй байдаг боловч уг хаягтаа байдаггүй гэдгийг багийн засаг даргаас тодруулсан. Б.******* эрэн сурвалжилж хаягийг тогтоосноор Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Үүргийг нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн дагуу эх Б.ээс тэтгэлэг гаргуулах мөн өнөөдрийг хүртэл О. нь албан ёсоор өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Б. нь улсаас өгдөг хүүхдийн мөнгийг дансаараа авдаг, мөнгийг авч чаддаггүй гэсэн үйл баримт мөн яригддаг. Хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа Б.ийн оршин суугаа хаягийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Хүсэлтийг нь дэмжиж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч О. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.О. нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Б. нь бага охин төрөөд нэг нас хүрээгүй байхад нь авчирч өгөөд саллаа гээд явсан. Тэрнээс хойш сураггүй байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид албан ёсоор авах хүсэлтэй байх тул Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэж дурдаж, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, О. иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин М.гийн төрсний гэрчилгээний хуулбар,2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.ийн төрсний гэрчилгээний хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/01079 дугаар Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч О. шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
4.Б.ийн эгч () нь Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, тоотод оршин суудаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Э. оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, гудамж, ******* оршин суух, утас *******, регистрийн дугааар , овогт мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС