Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2024/00323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00158/и

-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, гисийн өргөн чөлөө-24, ******* оффис, ******* байрлах, утас *******, ******* ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -Уул аймаг, сум, ******* баг, ******* ******* гудамж, - ХКомпанийн өөрийн байранд байрлах, утас , , - ХКомпанид холбогдох,

"Гэм хорын хохирол 3,460,705.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХКомпани болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай компанийн тоот гэрээний даатгуулагч ХХКомпанийн *******ын зүйл болох шилэн кабелийг 20 оны дүгээр сарын -ны өдөр - ХКомпанийн усан хангамжийн албаны ажилчид шугам хоолойн шинэчлэлтийн ажил гүйцэтгэж байх явцдаа члал гэмтээж, шилэн кабель тасалж даатгуулагчийн эд хөрөнгөд нийт 3,460,705.86 төгрөгийн хохирол учруулсан. Даатгуулагчид учирсан тус хохирлыг манай компаниас барагдуулж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу манай компани нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээд болох - ХКомпаниас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...20 оны дүгээр сарын -ны өдөр -Уул аймгийн авто замын шинэчлэлттэй холбоотойгоор -Уул аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний дагуу Шунхлай шатахуун түгээх станцын шугам хоолойг шинэчлэх ажлын хүрээнд компанийн усан хангамжийн алба экскаватороор газар шорооны ажил хийх явцад ын нэг ширхэг шилэн кабель гэмтсэн. Тус шугамын шинэчлэлийн ажил дээр ажиллаж байсан албаны дарга инженерүүд тухайн үед компанид мэдэгдэж холбогдох мэргэжилтнүүд нь газар дээр нь ирж гэмтлийг устгахдаа шилэн кабель нэмэлтээр солиогүй нэг ширхэг муфьт ашиглаж засварласан болохыг холбогдох инженерүүд баталж байгаа. Маргааш өдөр нь буюу 20 оны дүгээр сарын -ны өдөр компанийн инженер дугаарын утаснаас залгаж усан хангамж албаны дарга Ц.-эс тайлбар бичиг аваад гэмтэл дээр ямар нэгэн гомдол байхгүй гэж мэдэгдээд явсан байдаг. Гэвч 20 оны дүгээр сард ******* ******* ХКомпаниас танай дээр төлбөр тооцоо гарсан гэж усан хангамж албаны даргад мэдэгдсэн. Манай байгууллагын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Яагаад гэвэл тухайн үед мэдэгдсэн бол манайх *******ын компаниа дуудаж *******ын нөхцөл байдлаа тэмдэглүүлж, бүртгэл хийлгэх байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХКомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нэтворкс ХХК-ийн 20 оны дугаар сарын -ний өдрийн /2 дугаар Даатгалын нөхөн олговор авах тухай албан бичиг, ын нэхэмжлэх, ******* ******* ХК-ийн хөрөнгийн *******ын гэрээ /13-28 дугаар тал хүртэл/, мөнгө шилжүүлсэн баримт, - ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.ид олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХКомпани нь хариуцагч - т холбогдуулан гэм хорын хохирол 3,460,705.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хариуцагч - ХКомпани ...20 оны дүгээр сарын -ны өдөр -Уул аймгийн авто замын шинэчлэлттэй холбоотойгоор -Уул аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний дагуу Шунхлай шатахуун түгээх станцын шугам хоолойг шинэчлэх ажлын хүрээнд компанийн усан хангамжийн алба экскаватороор газар шорооны ажил хийх явцад ын нэг ширхэг шилэн кабель гэмтсэн. Тус шугамын шинэчлэлийн ажил дээр ажиллаж байсан албаны дарга инженерүүд тухайн үед компанид мэдэгдэж холбогдох мэргэжилтнүүд нь газар дээр нь ирж гэмтлийг устгахдаа шилэн кабель нэмэлтээр солиогүй нэг ширхэг муфьт ашиглаж засварласан болохыг холбогдох инженерүүд баталж байгаа. Бид гэмтэл гарсан дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед ганц муфьт ашиглаж засвар хийсэн байсан. Гэтэл одоо 3,460,705.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэмтээсэн гэдэг дээр маргах зүйл байхгүй, засварласан муфьтны 533,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, илүү мөнгө нэхээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

4.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хөрөнгийн *******ын 20 оны 06 дугаар сарын -ны өдрийн 2942 дугаартай гэрээг нэтворкс ХХК-тай 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.

Хөрөнгийн *******ын гэрээний .5-д гуравдагч этгээдийн үйлдлээс үүдэлтэй эрсдэл учирсан тохиолдолд биет хохирлыг нөхөн төлөх, мөн гэрээний 3.5-д гуравдагч этгээдийн санамсаргүй гаргасан алдаа, үйлдэл, гуравдагч этгээдийн санаатай үйлдэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хулгай дээрмийн улмаас *******ын зүйлд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр заасны дагуу 20 оны дүгээр сарын 02-ны өдөр 3,4,635. төгрөгийг нэтворкс ХХК-ийн дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 15, 19, 29 дэх тал/

Мөн хөрөнгийн *******ын гэрээний 5.7.5-д Даатгагч нөхөн төлбөрийг олгохдоо Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24.1-д заасны дагуу даатгуулагчид олгохоор тооцсон нөхөн төлбөрийн хувийг суутгаж татварт шилжүүлнэ гэж заасны дагуу 3,460,705.86 төгрөг гаргуулах гэж шаардлага гаргасан байна.

5.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, мөн хөрөнгийн *******ын гэрээний 5.5.1-д Даатгагч *******ын зүйлд гуравдагч этгээдийн учруулсан хохиролтой холбогдуулж нөхөн төлбөр олгосон тохиолдолд холбогдох гуравдагч этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх даатгагчид энэхүү *******ын гэрээний дагуу олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжинэ... гэж тус тус зааснаар ******* ******* ХКомпани нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд юм.

6.- ХКомпани 20 оны дүгээр сарын -ны өдөр Шунхлай шатахуун түгээх станцын шугам хоолойг шинэчлэх ажлын хүрээнд усан хангамжийн алба экскаватороор газар шорооны ажил хийх явцад нэтворкс ХХК-ийн шилэн кабель гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нэтворкс ХХК-ийн гадны нөлөөллөөс шалтгаалсан гэмтэл саатал гарсан үед хохирлын хэмжээг тогтоож, *******аар нөхөн төлбөр гаргуулах ажлын --161-20 дугаартай зааврын хуулбар, бусад нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

7.-Уул аймгийн салбарт хандаж гаргасан - ХК-ийн ан хангамжийн албаны дарга Ц.- тодорхойлолтод Миний бие овогтой - нь ан хангамжийн албанд албаны даргаар ажилладаг. 20 оны дүгээр сарын -ны өдөр -Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу шугам хоолойн шинэчлэлтийн ажилтай холбоотой ажил гүйцэтгэх явцдаа танай харьяаны 1 ширхэг шилэн кабель тасалсан нь үнэн болно гэжээ. /хх-12 дахь тал/

Дээрх тодорхойлолтод дурдсанаар уг гэмтлийг хариуцагч - ХК-ийн буруутай үйлдлийн улмаас учруулсан, нетворкс ХХК-нд 3,460,705.86 төгрөгийн хохирол учирсан болох нь Гадны нөлөөллөөс шалтгаалсан гэмтэл саатал гарсан үед хохирлын хэмжээг тогтоож, *******аар нөхөн төлбөр гаргуулах ажлын --161-20 дугаартай заавраар нотлогдон тогтоогджээ.

Хариуцагч тал гэмтэл учруулсан гэдэгт буюу буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэдэгтэй маргаагүй байна.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 5 дугаар зүйлийн 5.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан байх тул хариуцагч - ХКомпани нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ХК нь хөрөнгийн *******ын гэрээний 5.7.5-д заасны дагуу нөхөн төлбөрийн хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тооцож суутган авсныг буруутгах боломжгүй бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэв.

9.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, Гадны нөлөөллөөс шалтгаалсан гэмтэл саатал гарсан үед хохирлын хэмжээг тогтоож, *******аар нөхөн төлбөр гаргуулах ажлын --161-20 дугаартай заавар зэргээр дээрх гэмтэл гарахад хариуцагч - ХК-ийн буруутай ажиллагааны улмаас Нетворкс ХХК-нд учирсан хохирлыг ******* ******* ХКомпани нөхөн төлсөн байх тул 3,460,705.86 төгрөгийг хариуцагч - ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

.Иргэдийн төлөөлөгч Ч. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө утсаар дахин мэдэгдэхэд ...хөлөө хугалсан учраас очих боломжгүй байна... гэсэн тайлбарыг хэлсэн байна.

Зохигчид иргэдийн төлөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан болно.

.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан хариуцагч - ХК-иас 3,460,705.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч - ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор -Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

М.ОЮУНЦЭЦЭГ