| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00338/И |
| Дугаар | 135/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2024/00346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: *******5/202/00338/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* ******* ХКомпани өөрийн байранд байрлах, утас *******, ******* ******* ХКомпанийн Дархан бизнес төв салбарын хүсэлттэй
Ч.******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* овогтой ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* *******тай ЗГ/ кредит картын 1,300,000 төгрөгийг 2 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан. Үүнээс хойш график зөрчиж нийт 2,16,10.37 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Үүнийг Ч.*******д мэдэгдэхээр бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, дугаар байр, 01 тоот хаягт очиход тухайн хаягтаа оршин суудаггүй, Улаанбаатар хот руу шилжсэн гэсэн мэдээлэл өгсөн. Иймд Ч.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Уг хаяг нь Россиягийн байр байсан. Г.******* нь уг байрыг хөлсөлж суудаг байсан гэдгийг Россиягийн менежер хэлдэг. Дархан сумын -р багийн Засаг даргаас оршин суугаа хаягтаа байдаггүй гэсэн тодорхойлолт ирсэн байгаа гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ХКомпани нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Ч.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Ч.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* *******тай ЗГ/ кредит картын 1,300,000 төгрөгийг 2 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан. Үүнээс хойш график зөрчиж нийт 2,16,10.37 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнийг Ч.*******д мэдэгдэхээр бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, дугаар байр, 01 тоот хаягт очиход тухайн хаягтаа оршин суудаггүй, Улаанбаатар хот руу шилжсэн гэсэн мэдээлэл өгсөн. Иймд Ч.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хандсан гэж дурдаж, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, ******* ******* ХКомпаниас Ө.*******т 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХКомпанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн 73 дугаар тушаал, ******* *******ны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/ дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, ******* *******ны гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/936 дугаар кредит картын гэрээ, Ч.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч ******* ******* ХКомпаниас шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж 155.-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан регистрийн дугаартай овогт *******ийн ******* эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-д зааснаар Ч.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
.Ч.******* оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* ******* ХКомпани өөрийн байранд байрлах, утас: *******, ******* ******* ХКомпани Дархан зээлийн төв салбарт мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС