| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00109/И |
| Дугаар | 135/шш2024/00343 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 135/шш2024/00343
| 2024 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 135/ШШ2024/00343 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00109/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, *******-******* тоотод оршин суух, О.д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг 4-******* тоотод байрлах *** ХХК-д холбогдох,
Зээлээр олгосон бараа материалын үнэ болох 3,677,*******59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ***,
Хариуцагчийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь бараа материал зээлээр худалдан авсаны үлдэгдэл төлбөрт нийт 3,677,*******59 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 07 дугаар сараас хойш **** төв-д менежерээр ажиллаж байхдаа *** ХХК-ийн захирал ***тай тохиролцон зээлээр бараа өгдөг байсан. Мөн тус байгууллагаас бэлэн бүтээгдэхүүн авч борлуулан, зээлээр авсан бүтээгдэхүүний тооцооноос хасахаар тохирсон. Гэтэл авсан бэлэн бүтээгдэхүүний үнээс зээлээр авсан барааны үнэ илүү гарсан байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл кассаар болон зээлээр *** ХХК нь *******,000,000 төгрөгийн бараа материалыг **** төв-өөс авсан. 5,000,000 төгрөгийн үнийн дүнд нь шаржигнуур тахиа авсан. Зөрүү 7,000,000 төгрөгийн тухайд зээлээр авсан үедээ кассанд өмнөх зээлийн үлдэгдлүүдээ барагдуулаад явж байсан. Одоо үлдсэн мөнгө нь 3,677,*******59 төгрөг юм. Миний бие 2023 оны 0******* сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан бөгөөд тус дэлгүүрийн захирал нь намайг ажиллаж байх хугацааны өр төлбөрөө өөрөө төл гэж шаардсаны дагуу би энэ мөнгийг *** ХХК-ийн өмнөөс **** төвд төлсөн. Иймд одоо хариуцагч компаниас 3,677,*******59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч *** ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*** дэлгүүртэй манай компани нь хамтран ажилладаг байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл *** дэлгүүрээс тахианы махаа авч, манайх бэлэн бүтээгдэхүүн болох шаржигнуур тахиа нийлүүлж сар бүр тооцоо хийхээр тохирсон.
Гэтэл сар бүр тооцоо нийлье гэхээр *** завгүй байна гэж тооцоо нийлээгүй тул 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахиж юм аваагүй. Яагаад гэвэл тооцоо нийлээгүй, сар болгон тооцоо нийлэх талаар хэлэхэд завгүй байна гэдэг шалтгааныг хэлдэг байсан. 2023 оны 11 дүгээр сард шинээр орсон нягтлантай нь бүтэн өдөржингөө сууж тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд миний өгсөн барааны үнэ төлбөрийг хасаагүй цаанаа өр хуримтлуулаад яваад байсан байна лээ. Тэрийгээ тооцож үзээд манайх бараг хэдэн төгрөгийн авцаатай шахуу гараад тооцоо нийлчихлээ, болчихлоо одоо ***тэй очиж уулзаад ***д үүнийгээ үзүүлье гээд дансны хуулгаа аваад явсан. Уг нь өр авлагаа ирж тулгаад уулзах боломж бол байсан. Гэтэл тийм зүйл болоогүй гэнэт шүүх дээр өртэй гэж дуудагдаж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар цахим төлбөрийн баримтын системээс хэвлэсэн гэх төлбөрийн баримтууд, **** ХХК *** төвийн авлагын дэлгэрэнгүй тайлан /хэвлэмэл/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн дугаартай захирамжийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн *** дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн үндэслэлээ *** ХХК-ийн **** ХХК-ийн **** төвд төлөх ёстой зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл үнэ 3,677,*******59 төгрөгийг ажлаас чөлөөлөгдөхдөө би хариуцан төлж барагдуулсан тул энэ төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч *** ХХК-ийн захирал *** нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тус компани нь **** ХХК-ийн **** төвтэй хамтран ажиллаж байсан бөгөөд сар бүр тооцоо нийлэх ёстой боловч ажилтан *** тооцоо нийлэхээс татгалздаг байсан. Сүүлд тус компанид шинээр орсон нягтлан бодогчтой нь тооцоо хийхэд манайх өр төлбөргүй гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
4. Талуудын тайлбараар нэхэмжлэгч *** нь **** ХХК-ийн **** төвд тус компанийн удирдлагын хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгүйгээр түр хугацаанд ажиллаж байсан, хариуцагч *** ХХК болон **** ХХК нь харилцан бараа нийлүүлэх, бараа зээлээр авах зэргээр хамтран ажилладаг байсан болох нь тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** нь **** ХХК-иас 2023 оны 0******* сарын 01-ний өдөр ажлаас гарахдаа *** ХХК-ийн түүний ажиллаж байсан **** төвөөс зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөрийг ажил олгогчид төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-т эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор заасан байна.
Гэтэл хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч ***ий ажиллаж байсан гэх хуулийн этгээд болох **** ХХК-д хэдэн төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдоогүй, мөн *** нь ямар гэрээ, хэлцлийг үндэслэн хариуцагчийн бусдад төлөх өрийг төлсөн болох, нэхэмжлэлийн шаардлага 3,677,*******59 төгрөгийг **** ХХК-д нэхэмжлэгч *** төлж барагдуулсан эсэх талаарх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд ***ий ажлаас гарахдаа хариуцагч *** ХХК-ийн өр төлбөрийг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзнэ.
6. Нөгөө талаас нэхэмжлэгч *** нь **** ХХК-ийн **** төвд ажиллаж байхдаа хариуцагч *** ХХК-д зээлээр олгосон барааны үнэ гэж шаардаж байгаа боловч тухайн үедээ *** нь **** ХХК-д ажиллаж байсан гэх тул тус компаний өр төлбөрийг бусдаас шаардах эрхгүй юм.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* дугаар зүйлийн 3*******.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч *** нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.
*******. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ***ий хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр олгосон барааны үлдэгдэл үнэ болох 3,677,*******59 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,796 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 1*******, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***ий хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан 3,677,*******59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,796 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ