Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 112/2017/0010/з |
Дугаар | 221/MA2017/0502 |
Огноо | 2017-07-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0502
Р.Дарханбаатарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагч Д.Төмөрбаатар, гуравдагч этгээд А.Пүрэвдорж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.Дарханбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Р.Дарханбаатарын Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт баг хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг хорооны сонгуулийн насанд хүрсэн иргэн оролцоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д зааснаар хуралдааныхаа дэгийг тухайн хурал
өөрөө тогтоож батална гэж заасан байгаа. Уг хуралдаан нь хуралдааныхаа дэгийг тогтоож баталсан зүйл байхгүй, сумын Засаг дарга үндэслэлгүйгээр сонгуулийн санал хураалтад нөлөөлж бензины бичиг тараасан зэрэг байдлууд тус аймгийн Гуулин багийн Засаг дарга сонгох сонгууль хууль бус явагдсан нь хавтаст хэргийн материалаас тодорхой харагдаж байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаар багийн Засаг даргад А.Пүрэвдорж, Р.Дарханбаатар, Ч.Нармандах, Д.Цээноров нар нэр дэвшиж санал хураалт явуулахад дээрх нэр дэвшигч нарын хэн аль нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар 50 хувиас дээш санал аваагүй тул хамгийн өндөр санал авсан А.Пүрэвдорж, Р.Дарханбаатар нарын нэр дээр дахин санал хураалт явуулсанаас хуралдаанд оролцсон 282 иргэнээс 151 иргэний буюу 53,5 хувийн саналыг А.Пүрэвдорж, 130 иргэний буюу 46 хувийн саналыг Р.Дарханбаатар авсан байх ба олонхийн санал авсан А.Пүрэвдоржийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад санал болгосон Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол холбогдох хуулийг зөрчөөгүй, шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Санал хураалтад оролцсон нэг иргэн нь тус Гуулин багийн харьяалалгүй болох нь тогтоогдсон байх боловч А.Пүрэвдоржийн нийт авсан саналд нөлөөлөхгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасныг зөрчихгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, бензиний бичиг хийж өгсөн гэх 9 иргэнээс гэрчийн мэдүүлэг авахад “санал хураалт дууссан” үед эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр иргэдэд бензин тараасан болох нь тогтоогдсон байх тул санал худалдан авах зорилгоор 9 хүнд бензиний бичиг тараасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН