Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 135/шш2024/00366

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2024/00366

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/58/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр баг, 5 байрны тоотод оршин суух, *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, Ширээ нурууны тоотод оршин суух, Хотон овогт Энхбаатарын ***т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Гэрч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

******* миний бие нь Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороолол, *******, 5-р байрны тоотод аав, ээжийгээ асран амьдарч байна. Уг нь 2003 оноос хойш саяныг хүртэл улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд өндөр настай эцэг эх минь Монголдоо байдаг учир тэднийгээ асрахаар ирээд одоо хамт амьдарч байгаа билээ. Гадаад оронд байхдаа ч би байнга ирэн очин байсан юм. Би 2 оны 10 сард Монголд ирсэн байх үедээ капитрон банкны барьцаанд байгаа үсчний салоны зориулалттай орон сууц зарагдах гэж байгааг дуулаад банктай нь уулзаад авахаар болсон билээ. Тэгэхдээ би уг орон сууцыг ипотезийн зээлээр 80,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж банкинд материал бүрдүүлж, урьдчилгаанд нь өөрийн төрсөн эгч *******ийн орон сууц болон өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавихаар болсон юм. Ингээд ипотекийн зээл гарах болоход банкны зүгээс намайг гадаадад ажиллаж амьдардаг учраас үндсэн зээлдэгчээр орж болохгүй гэсэн. Иймд би өөрийн төрсөн эгчийн хүү Э.***ыг үндсэн зээлдэгчээр оруулж би өөрөө мөнгөө төлөх учраас хамтран зээлдэгчээр орж гэрээ хийсэн билээ. Ингэхдээ би байрны гэрчилгээг миний нэр дээр гаргуулаарай гэж дүү ***тай ярьж тохирсон. Бичиг баримтаа бүрдүүлээд байж байтал миний Авсрти улс руу явах хугацаа болсон учраас 2 оны 12 сарын сүүлчээр буцсан. Би явахаасаа өмнө ***т миний өмнөөс орон сууцыг худалдаж авах, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд миний өмнөөс гарын үсэг зурах, миний худалдаж авсан орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэхэд миний өмнөөс гарын үсэг зурах бүх эрх үүргээ шилжүүлэн итгэмжлэл хийж өгөөд нотариатаар баталгаажуулаад явсан юм. Ингээд очоод байж байтал *** нь таны байрны урьдчилгаанд 3,000,000 төгрөг банкинд төлөх хэрэгтэй байна гэхээр нь би *** руу тухайн үеийн ханшаар тооцож евро шилжүүлээд миний шилжүүлсэн мөнгийг *** өөрөө капитрон банкинд төлж байсан. Баримтуудаасаа харахад банк 6,850,000 төгрөгийн зээл гаргасан учраас /80,000,000-6,850,000/ зөрүү нь 3,150,000 төгрөг болж би зөрүүг төлсөн юм билээ. Би ***т миний авсан орон сууцны гэрчилгээ болон бусад бичиг баримтын зургийг дараад над руу явуул гэхээр гэрчилгээ гаргаагүй байна гэсээр маш их удсан. Асуух болгонд гэрчилгээ гараагүй гэдэг, тэгсээр байж гэрчилгээ гарсан гэхээр нь зургийг дараад явуул гэхэд явуулаагүй. Иймд байдалтай байсаар би өөрөө гадаадаас мөнгөө ***т явуулсаар *** миний явуулсан мөнгийг банкинд төлсөөр байсан. Ингээд би 29 онд Монголдоо ирээд ***аас байрны гэрчилгээгээ авах гэхэд өгөөчгүй, үзүүлээчгүй учир би өөрөө банкин дээр очиж асуухад *** нь миний өгсөн итгэмжлэлийг огт үзүүлэлгүй, банкинд ч өгөлгүйгээр зөвхөн өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргуулсан байсныг мэдсэн. Түүнээс учрыг асуухад зээл миний нэр дээр гарсан тул байрны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Тэхдээ таны байр юм чинь зээл төлөгдөөд дуусахаар таны нэр дээр шилжүүлчихнэ гэсэн тул би тайвширсан. Энэ орон сууцыг авсан цагаас эхлэн бусдад түрээслүүлсэн. ***т түрээсийн мөнгөөр нь банкны зээлийг төлөөрэй гэсэн боловч тэр төлөөгүй, түрээсийн мөнгийг зөвхөн өөртөө хэрэглээд байсан. Гэвч би эгч дүүсийн харьцаатай болохоор түрээсийн мөнгөн дээр юм ярилгүйгээр өөрөө гадаадаас мөнгөө ***т явуулж банкинд төлүүлсээр байсан юм. Ингээд зээлийн төлбөрийг Коронавирус цар тахал дэлгэрэхээс өмнө би сар бүр зээлээ тогтмол төлж байсан ба Ковид эхэлснээс хойш зээлийн төлбөрийг улсаас түр хойшлуулсан. Би 26-6 сард ирж аав ээжийгээ асарч байгаад 8 сард буцсан. Буцахдаа би ***т 2023 оны 1 сараас эхлэн түрээсийн мөнгөнөөс банкны зээлийг төлөөрэй гэж хэлсэн боловч огт төлөөгүй өдийг хүрч миний авсан байр болон барьцаанд тавьсан орон сууцны банкинд хураагдахад тулаад байна. Ипотекийн зээлээр авсан байрыг *** нь эхэндээ 600,000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд одоо сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлж өөртөө хэрэглээд явж байгаа. Энэ талаар ярьж зээлийн төлөлтөөс хийхийг хэлэхэд урдаас дээрлэхэж харааж зүхдэг. Чи энэ байрнаасаа юу ч олж долоохгүй, хууль байхгүй байсан бол чамайг алаад булчих байсан, одоо алаад булчихсан ч яадаг юм гэж занасаар өдий хүрч байна. Иймд би өөрийхөө худалдаж авсан байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авмаар байна. *** миний байрны зээлэнд ганц ч төгрөг төлөөгүй харин бусдад түрээслүүлж өөртөө л хэрэглэж байсан юм. Энэ залуу ажил төрөл эрхэлдэггүй мөртлөө өндөр настай хэвтэрт байдаг аав, ээжийн минь /***ын эмээ, өвөө/ тэтгэврийг олон сараар авч хэрэглэж биднийг зодож дарамталсаар явна. Иймд би ипотекийн зээлээр авч өөрөө зээлээ төлж байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол дугаар байр тоот хаягт байршилтай 55.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж байна. Э.*** миний итгэмжлэлээр олгосон эрх үүргийг хэрэгжүүлэлгүйгээр итгэмжлэлийг холбогдох байгууллагад үзүүлэлгүйгээр байрыг маань өөрийн нэр дээрээ гэрчилгээг гаргуулж авсан байгаа тул Э.***ын нэр дээр гаргасан гэрчилгээг хүчингүй болгож дээрх байрны хууль ёсны өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү.

Э.***ын хариу татгалзсан тайлбарыг ******* миний бие нь дээрх байдлуудаас харгалзан үзэж хүлээн зөвшөөрөхгүй тул Банкна ипотекийн хүү болон үлдэгдэл мөнгөний бүх тооцоогоо эхэлснээрээ би өөрөө дуусгаж, цаашдаа өөрийн нэр дээр 16 баг - тоот байрныхаа өмчлөлийн гэрчилгээгээ зөвхөн өөрийн нэр дээр болгож авах хүсэлтэй тул шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмчийн талаарх асуудал дээр Э.***, Б. нар Капитрон банкнаас ипотекийн зээлээр байр худалдаж авсан нөхцөл байдал ажиглагдлаа. Гэхдээ ******* би санаачилж байр авъя гэдгээ хэлсэн. Зээлийн төлбөрийг улсаас Э.***ын данс руу явуулж төлдөг. Тиймээс миний өмч хөрөнгө юм өмчлөгчөөр тогтоолгоё гэж байгаа нөхцөл байдлыг харахаар иргэний хуульд зааснаар ипотекийн зээлээр худалдах худалдан авах гэрээ *******д үүссэн гэдэг нь тодорхой байна. Үүн дээр онцлох гол шалтгаан нь зээл авч байгаа хоёр хүн маань төрсөн эгчийнх нь дүү, ээжийнх дүү хоёр маргалдаж байгаа юм. Энэ нөхцөл байдал дээрээс харахад зээлийн гэрээ Э.***ын нэр дээр гарсан байдаг. Яагаад Э.***ын нэр дээр гарсан бэ гэхээр гадаадад байгаа хүн Монгол Улсын банкнаас зээл авч болохгүй гэсэн журам нь Капитрон банкны журам дээр ч байдаг юм байна лээ. Тэрний үндсэн дээр дүү Э.***ын нэр дээр зээл гаргуулсан. Э.***ын тухайд огт ажил хийдэггүй. Ээж нь болох ******* гадаад улсаас мөнгө явуулдаг, хүүхдийнх нь ээж мөн мөнгө явуулдаг, мөн *******, *******гийн хүүхэд, Э.***ын төрсөн дүү гээд бүгд л гадаад улсад ажиллаж амьдардаг учраас Э.***ыг огт мөнгө төгрөгөөр дутаагаагүй. Эрх зүйн туслалцаа үзүүлж байх явцдаа үзэхэд байрны түрээсийн мөнгөнөөс гадна 200,000,000-300,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нотлох баримт нь байгаа. Гэхдээ байртай холбоотой асуудал учраас нээх ярихгүй дурдаж л байгаа юм. Э.*** нь тайлбартаа бичсэн учраас тодотгоод хэлье би эмээ, өвөөгөө асарч байгаа учраас орон байртай болъё гэхэд эд нар надад мөнгө шилжүүлж байсан гээд бичсэн байна лээ. Ажил бол хийгээгүй. Капитрон банкнаас зээл авахдаа бүрдүүлж өгсөн материал нь ажил хийж байсан, нийгмийн даатгал төлж байсан гээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгсөн байдаг. Бусдаар ажил хийж байсан зүйл бол байхгүй. Хамгийн гол нь *******гийн улсад ажиллаж байсан цалингийн баримт, компанийнх нь тодорхойлолт зэргийг үндэслээд зээл гарсан байдаг. Тухайн үед Энх-Эрдэнэ гэдэг зээлийн эдийн засагч нь Э.***ын найз байсан. Үүний үндсэн дээр энэ баримтуудыг бүрдүүлж өгсөн. Э.***, ******* нар тэр үед юу гэж ярьсан бэ гэхээр бүх зүйлээ би төлөх учраас чамд итгэмжлэл хийгээд үлдээе гэрчилгээ гаргуулж аваад улсын бүртгэлд бүртгүүлээрэй гээд итгэмжлэл үлдээгээд явсан байдаг. Гэтэл гэрчилгээг гарах болоход Э.*** нь итгэмжлэлийг нь өгөөгүй. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр ороод Э.*** өөрийн нэр дээрээ зээл авсан асуудал байгаа. Гэтэл гадаад улсад байгаа ******* миний нэр дээр гэрчилгээ гарч байгаа гэсэн байдалтай хүлээж байсан. Гэрчилгээ яасан гарсан уу гээд асуухад хэсэг хугацааны дараа гарсан гэж хэлсэн. Гэхдээ зээл авсан гээд миний нэр дээр гаргачихлаа та дараа нь ирээд өөрийн нэр дээрээ шилжүүлээд аваарай гэдэг нөхцөл байдлыг хэлсэн. Яагаад энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн бэ гэхээр бичлэг нь хүртэл байдаг. Би эмээ өвөөгөө харж байсан, асарч байсан гээд яриад байдаг боловч эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг авдаг байсан. Дээрээс нь ээж нь бас машин тэрэг аваад өгсөн. Эмээ, өвөөгийнх нь мөнгө төгрөг болон түрээсийн 600,000 төгрөг, мөн ээж нь Э.***т бүхэл бүтэн хоёр давхар хаус хүртэл өгсөн байдаг. Тэндээ 4 хүүхэдтэй хүнтэй гэр бүл болоод ээж аавыг нь хүртэл аваачаад амьдарчихсан. Эмээ, өвөөгөө ч асарсан зүйл байхгүй. Энэ асуудлаас болоод энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн. Гэрчилгээ нь *******гийн нэр дээр гараагүй хэдий ч өнөөдрийг хүртэлх мөнгө төгрөгийг ******* төлж байсан. Тухайн үед түрээсийн мөнгийг нь Э.*** аваад хэрэглэж байсан боловч 2023 оны 10 дугаар сараас хойш энэ миний байр байгаа юм гэж тайлбарлаад түрээсийн мөнгөө одоо ******* өөрөө авч байгаа. Э.*** тэрийг би эзэмших ёстой миний өмч гэж үзэж байсан бол ингээд орхихгүй байсан. Одоо бол зүгээр л хаячихсан байгаа. Мөн хариуцагч Э.*** тайлбартаа 15,000,000 төгрөгийг энэ байрыг засаж сайжруулахад зарцуулсан гэсэн байдаг. Гэтэл энэ нь гэрч мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Гэрч Мөнхчимэг нь Э.*** нэг удаа л засварт 600,000 төгрөг өгсөн. Бусад зүйл дээр би 500,000 төгрөг гаргаад засвар үйлчилгээ хийдэг. Салоны үйл ажиллагаатай холбоотой зардлыг би өөрөө төлдөг. Түрээснээс гадна сард 20,000-330,000 төгрөгийг ус, дулаан цахилгаандаа царцуулдаг. Э.*** нь өөр юм царцуулаагүй гэж хэлсэн байгаа. 15,000,000 төгрөгийг зарцуулсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа. Мөн Э.*** нь тайлбартаа би энэ байрыг авсан, манай эгч батлан даагчаар орсон гэж тайлбарласан байдаг. Гэтэл хамтран үүрэг гүйцэтгэгч гээд бүх зүйлээ банканд өгөөд гаргасан байгаа. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээг ямар тохиолдолд хийсэн гэж үзэх вэ гэхээр хуульд зааснаар эд хөрөнгө бүрэн шилжиж, дээр нь үнийг нь төлсөн тохиолдолд худалдах худалдан авах харилцаа бүрэн үүссэн байна гэж үзнэ. ******* өнөөдөр хүртэлх мөнгөө банканд төлөөд явж байгаа. Гэрчилгээг зээл гарсан гэдэг байдлаар Э.***ын нэр дээр гаргасан нөхцөл байдал үүсээд байгаа. Одоогийн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үүнийг орхичихсон. ******* одоо өөрөө түрээсийн төлбөрөө авч байгаа мөн банкны зээлээ ч үргэлжлүүлээд төлөөд явж байгаа. Яагаад оноос хойш 20,000,000 гаруй л төгрөг төлсөн бэ гэхээр ковид гарсан гээд 2 жилийн хугацаагаар ипотекийн зээлийг царцаасан. Царцаасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй байгаа. Энэ цар тахал дэлхий нийтэд гарсан учраас Э.***т ийм байдалтай байна. Түрээсэлж байгаа мөнгөнөөсөө төлж байгаарай гэсэн боловч нэг ч удаа төлөөгүй. Урьдчилгаанд өгсөн 3,000,000 гаруй төгрөгийг өөрөөсөө өгсөн гэж байгаа боловч энэ мөнгийг ******* өгсөн. Урьдчилгаа хэрэгтэй гэж байна гэхэд тэр өдөр нь шилжүүлж өгсөн. Ингээд оны 11 дүгээр сарын сараас хойш сар бүрийн тодорхой өдөр тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан. Э.*** нь намайг эмээ, өвөөгөө харж байсан учраас эд нар мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл яг сар болгон мөнгө шилжүүлж байсан байдал нь ******* өөрийн авсан байрныхаа банкны зээлийг төлж байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс *******г өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй байна гэв.

 

3. Хариуцагч Э.*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...... нэхэмжлэгч буюу миний ээж *******ийн төрсөн дүү ******* нь анх 2 оны 10 сард Монгол улсад ирээд хоёулаа хамтарч байр худалдаж авах уу? эгч нь байр худалдаж авмаар байна гэсэн. Би манай найз банканд ажилладаг юм, банкнаас зарагдах байр байвал судалж үзье гээд Капитрон банканд ажилладаг өөрийн найзаараа дамжуулж тухайн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол дугаар байр тоот хаягт байршилтай 55.5 м.кв орон сууц зарагдан гэдгийг мэдээд эгч *******гийн хамтраар Капитрон банктай очиж уулзаад Э.*** болон ******* бидний өмчлөлийн орон сууцыг барьцаалан ипотекийн зээлийн гэрээг байгуулж тус орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон. Үндсэн зээлдэгчээр Э.*** би эгч батлан даагчийн хувиар зээлийн гэрээг байгуулахаар болсон. Ингээд оны сарын -ний өдөр тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсныг би банктай уулзаж авсан. Капитрон банкнаас авсан тухайн орон сууц нь үсчний зориулалттай ажилладаг байсан газар бөгөөд миний хувьд тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийн, үргэлжлүүлэн үсчний газраар нь түрээслэн ажиллуулах саналыг эгч дээ тавихад эгч ******* зөвшөөрсөн. Ингээд би сар гаруйн хугацаанд өөрийн биеэр тус газарт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэн, ойролцоогоор 15,000,000 төгрөгийг өөрөөсөө гарган тохижуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны дулаан, цахилгаан, ус эвдрэл гэмтэл, элэгдэл хорогдлын засвар гэх мэт хэрэглээний зардал, төлбөрүүдийг өөрөө төлсөөр байна. Энэ тухай ч нэхэмжлэгч ******* нь мэдэж байсан. Ингээд удалгүй өвөө, эмээгийн минь бие илт муудаж эхэлсэн тул би ажил огт хийлгүй өвөө эмээгээ асрах шаардлагатай болсон бөгөөд эгч *******д хандаж банкны зээлийн төлбөрийг та өөрөө хийх хэрэгтэй байна. Би өвөө эмээгээ асраад ажил хийх боломжгүй болсон тул тус орон сууц түрээсийн төлбөрийг авч, өвөө, эмээгийнхээ эмчилгээ асаргаанд болон бас бус хэрэглээндээ ашигламаар байна гэхэд ******* ч ойлгон зөвшөөрсөн. Өвөө, эмээ маань хэвтэрт орж биеийн байдал нь муудсан, би огт ажил хийлгүй асрах шаардлагатай болсон энэхүү байдлын талаар ******* 29 онд Монгол улсад ирэхдээ ч өөрийн биерэ харсан.

Гэтэл 29 оноос эхлэн ковид цар тахал гарч улсаараа хөл хорионы дэглэмд шилжсэн тул түрээслэгч нь үйл ажиллагаагаа явуулж, түрээс төлөх ямар ч боломгүй болсон. Мөн улсаас энэхүү нөхцөл байдал иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс ипотекийн зээл зогсоосонтой холбогдуулан ******* нь зээлийн төлөлтийг мөн огт хийгээгүй. Миний бие ч түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулж 600,000 төгрөгийн тал буюу 300,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг авч байсан. Байдал хэцүү болсоор байсан тул сүүлийн 3, 4 сарын түрээсийн төлбөрийг ч авалгүй өөрийн хураамж хуримтлуулсан мөнгөөрөө эмээ, өвөөгийнхөө эмчилгээ, өрхийн зардлаа зохицуулан хүнд байдлыг давсан.

2021 оны 06 сард нэхэмжлэгч ******* нь Монгол улсад ирсэн бөгөөд намайг ямар хэцүү нөхцөлд эмээ, өвөөгөө асарч байгааг хангалттай харсан. Тэрээр сар гаруйн хугацаанд хамт байж байгаад тухайн оныхоо 8 сард улс руу буцсан. Явахдаа надад хандан 2023 оны дүгээр сараас эхлэн ипотекийн зээл эргэн төлөгдөж эхлэх тул чи өөрөө түрээсийн мөнгөөрөө төлөөрэй гэсэн. Би түүнд хандаж өвөө, эмээг ямар байдалтай байгааг нь та өөрөө харсан Би энэ хүмүүсийг асраад огт ажил хийж, орлого олж чадахгүй байгааг ч та мэдэж байгаа, түрээсийн төлбөрөөрөө амьдрахгүй бол бип яаж амьдрах юм бэ гэсэн. Гэтэл чи өөрөө яаж ийж байгаад болго, би лав төлж чадахгүй гээд явсан. Гэсэн атлаа өвөө, эмээгийн минь тэтгэврийг ч надад өгдөггүй байсан. Намайг өвөө, эмээгийнхээ тэтгэвэрийн зээлийг олон сараар авч идсэн гэж нэхэмжлэлдээ худлаа бичсан байгаад туйлын их гайхаж байна. Учир нь тухайн үед гэр бүлээрээ буюу нэхэмжлэгч, харуцагч бид ах дүү нартайгаа, өвөө, эмээтэйгээ ярилцаад өвөө, эмээг асарч, эмнэлэг, сувилалд зөөхөд өвлийн хүйтэнд үүрээд явалтайн биш дээ, унаа машин хэрэгтэй гээд эмээгийнхээ 3,200,000 төгрөгийн тэтгэвэрийн зээлийг авч автомашин худалдан авах урьдчилгаа төлбөрт төлж байсан.

2023 оны дүгээр сараас эхлэн ипотекийн зээд төлөхөөр болсон хэдий ч өвөө, эмээгийн минь бие улам муудаж, түрээсийн төлбөр бүхэлдээ л эм, эмчилгээ, асаргаа, суилгаанд нь зориулагдаж байсан. ******* эгч ч зээлийн төлбөрийг шилжүүлэхгүй байсан тул тухайн зээлийн төлөлтийг огт хийж чадахгүй байсан. Ингээд эмээ, өвөөгийн минь бие улам дордсоор 2023 оны 09 дүгээр сард эмээ минь нас барсан. Эмээ нас барснаас хойш тухайн орон сууцны түрээсийн төлбөрийг авч шууд ипотекийн зээлийн төлөлтөд төлж эхэлсэн.

Миний бие оноос өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч *******гийн аав, ээж буюу өөрийн өвөө, эмээгээ хэвтэрт байхад нь асарч, хажуугаар нь өөрийн боломжоороо тавилга засварын ажил хийж, ар гэрээ авч яван нэхэмжлэгч *******г болон бусад ах дүү нараа гадаад улсад сэтгэл амар ажил хийх боломжоор нь хангаж амьдарсаар ирсэн. Тухайн маргаан бүхий орон сууцыг ч бусдад түрээслэхдээ өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг зориулан бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон.

Надад уйлмаар, шантармаар, нойр хоолгүй явсан өдрүүд ч олон байгаа ч өөрийн минь өвөө, эмээ, ах, эгч учир хэнд ч буруу өгч гомдоллож үзээгүй өдийг хүрсэн. Энэ бүх байдлыг ч нэхэмжлэгч эгч ******* нь мэдэж байгаа хэр нь миний хичээл зүтгэл, сэтгэл, хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зэргийг үл тоон намайг илт гүтгэн доромжилж нэхэмжлэл гаргасанд туйлын ихээр гомдож байна.

Миний бие өчнөөн олон жил өвчтэй өвөө, эмээгээ асрахын хажуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол дугаар байр тоот хаягт байршилтай 55.5 м.кв тус орон сууцыг хариуцан харж хандаж, өөрийн хөрөнгөөр засвар үйилчилгээ хийж гүйцэтгэн, хэрэглээний бүхий л төлбөрүүдийг нь төлсөөр ирсэн тул эгч *******гийн тус орон сууцны өмчлөгчөөр өөрийг нь тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин тус орон сууцны өмчлөгөөр Э.*** надтай хамт бүртгүүлж 50 хувийг нь эзэмших эрх нээлттэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Э.***ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Ер нь бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Гурван зүйл дээр анхаараад бид нар дүгнэлт хийж чадах юм бол нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэх тал дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой байна. Нэгдүгээрт тохиролцоо буюу үйл баримт яг юу болсон бэ, яагаад энэ байр Э.***ын нэр дээр гарсан бэ гэдэг асуудал дээр бид нар анхаарах ёстой. Нэхэмжлэгч тал ч хэлсэн. Хариуцагч тал ч тайлбартаа дурдсан. ******* эгч санал тавьсан. Хамтарч байр авъя гэдэг санал тавиад тэрийг нь хүлээн зөвшөөрөөд би өөрийн найзаараа дамжуулаад хаана ямар байр зарагдаж байгааг судлаад ийм байр зарагдаж байна. Энийг авъя гэдэг тохиролцоог бид нар анх хийсэн гэдэг зүйл яригдаж байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг Э.*** энэ байранд ямар ч хамааралгүй. Зүгээр л нэг дээр нь гарсан бичиг баримт дээр тулгуурлаад би өмчлөгч гээд байгаа гэж үзвэл Э.*** ямар шалтгаанаар байр судлах юм, ямар шалтгаанаар Капитрон банканд ажилладаг найзаасаа мэдээлэл авч энэ байрыг олох юм, ямар шалтгаан үндэслэлээр Э.*** зээлийн материалд үндсэн зээлдэгчээр гарын үсэг зурахын, ямар шалтгаан үндэслэлээр үйл ажиллагаа явуулж байгаа салоны түрээсийн төлбөрийг өөрөө аваад засвар арчилгаанд нь анхаараад явахын. Гэрчийн мэдүүлэг дээр дурдагдаж байгаагаар асуудал гарвал 2023 оны 09 дүгээр сар Э.*** хариуцдаг байсан гэдэг мэдүүлэг өгсөн нөхцөл байдлаас харахад ямар шалтгаанаар энэ байрны өмчлөл болон эзэмшил, захиран зарцуулахтай холбогдолтой асуудал дээр Э.***ын гарын үсэг, Э.***ын оролцоо ороод явах ёстой байсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэтэл энд огт хамааралгүй Зүгээр л бичиг баримт дээр нэрээ оруулсан хүн өнөөдөр энэ бүх үйл ажиллагаанд оролцоод явах боломж байхгүй. онд эгч, дүү нарын хооронд анх ямар тохиролцоо явагдаж байсан гэдгийг миний зүгээс хажууд нь байгаагүй учраас мэдэхгүй. Гэхдээ би үйлчлүүлэгчийнхээ тайлбарт үндэслэж өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбараа гаргаж байна. Э.***ын тухайд би энэ хэрэг дээр гэрээ хийгээд л мэдчихэж байгаа зүйл биш. Ер нь бол энэ гэр бүлийн хүрээнд хоёр хөгшнийг асрахтай холбоотой зөрчлийн хэрэг маргаанд шалгагдаж байсан. Үүн дээр тодорхой хугацаанд Э.***ын өмгөөлөгчөөр оролцож байсан. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаад прокурорт хянагдаад анхан шатын шүүхээр хэрэгсэхгүй болоод дууссан. Хоёр хөгшнийг асрахтай холбогдолтой маргаан үүссэн талаарх тодорхой мэдээлэл өмнөх хэрэг дээр ажиллаж байсны хувьд байдаг. Юу гэж холбож тайлбарлах гэж байгаа вэ гэхээ анхны тохиролцоо бол Э.*** Монгол Улсад амьдардаг. Хоёр хөгшин нь бие муутай. Гэтэл ээж нь улсын иргэн, эгч нь мөн улсад олон жил амьдарч байгаа. Тэр хоёр хөгшнийг хэн асрах вэ гэдэг асуудал энэ гэр бүлийн хүрээнд үүссэн юм байна гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Тайлбаруудад ч дурдагдаад байгаа юм. Э.*** мэдээж ажил хийвэл хоёр хөгшнийг асарч чадахгүй болно. Нэг биш хоёр хүнийг асарна гэдэг бол асар их хэмжээний цаг хугацаа, тэвчээр, хатуужил шаарддаг. Тэгэхээр энэ хүн ажилгүй учраас цалин хөлс нийгмийн баталгааг нь яах вэ гэдэг асуудал яригдсан юм шиг байгаа юм. Ингээд Э.***т санал тавиад хоёулаа нийлээд ийм бизнес хийе чи 50, би 50 гээд ***ын тайлбарт ч байгаа 50 хувьд нь ороход татгалзах зүйлгүй. Тэндээс орж байгаа түрээсийн төлбөрийг ээж аавыгаа асрахад орно шүү гэдэг ийм нөхцөл байдал *******, Э.*** нарын хооронд ч биш энэ ах дүүсийн хооронд яригдаад Э.*** тодорхой хугацаанд өвөө нь нас барах хүртэл хугацаанд явж байсан гэдэг нь яригдаж байгаа үйл баримтаас харагдаж байгаа. Энэ тохиролцооны дагуу Э.***ын нэр дээр гэрчилгээ гарсан. Тухайн гэрчилгээ гарснаас хойш 3 орчим сарын дараа мэдсэн гэж хэлж байгаа. Тэгвэл яагаад ондоо багтаад эсвэл 29, 2020 он гээд нэхэмжлэл гаргахгүй явж байгаад 2023 онд нэхэмжлэл гаргасан бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Э.*** үнэхээр ямар ч хамаагүй хүн байгаад залилаад өөр дээрээ гэрчилгээг гаргасан бол мэдсэн үеэс нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаа нөгөө хоёр хөгшний бурхан болсон цаг хугацаа хоёрыг анхаарч үзэх хэрэгтэй. Сая өөрөө хэлсэн 2023 оны 09 дүгээр сард ээж нь, 2023 оны 12 дугаар сард аав нь нас барсан. Энэ хоёр хөгшин бурхан болоод Э.***ын хувьд асрах асуудал яригдахгүй болсон үеэс одоо шүүхэд нэхэмжлэл гаргаад Э.***ын нэрийг хасаад өөрөө өмчлөгч болъё гэсэн агуулга мөн тодорхой хэмжээний маргаан байсан учраас нэхэмжлэлийн цаг хугацааны дарааллыг харахаар ингэж нэхэмжлэл гаргасан нь харагдаж байна. Э.***ын зүгээс шилжүүлсэн мөнгө төгрөг дээр янз бүрийн маргаан хийгээд чи төлсөн, төлөөгүй гэдэг дээр маргаан хийгээгүй. Үүн дээр заавал мөнгийг нь төлсөн хүн өмчлөгч байх хуулийн зохицуулалт байхгүй. Талууд энэ байр орон сууцыг авахдаа ямар тохиролцоо хийсэн бэ гэдэг нь чухал. Э.***ын хувьд ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй ч гэсэн тодорхой хугацаанд өөрийнхөө үйл ажиллагаанд эмээ, өвөөгөө асрах гэдэг ч юм уу хөдөлмөрөөрөө хувь нэмрээ оруулчхаж байгаа юм. Тийм учраас 50 хувийн өмчлөгч байх ёстой гэж тайлбарлаад хариу тайлбартаа бичээд байгаа нь үндэслэлтэй. Тэгэхээр мөнгө өгөөгүй учраас Э.***аа чи өмчлөгч биш гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Энэ хүмүүсийн анхны тохиролцоо нь Э.*** ажил төрөл бүх зүйлээ хойш нь тавиад тэр хоёр хөгшнийг асарсан энэ хөдөлмөр дээр нь тулгуурлаад, дээрээс нь эгч нь улсад ажил төрлөө хийгээд амьдарч байгаа учраас мөнгөн хэлбэрээр төлж байгаа гэсэн ийм хоёр хүний хөдөлмөрийн үр дүнд энэ хөрөнгө бий болсон. Тэгэхээр 50 хувьд нь *******г оруулна гэдэг тайлбарыг анхнаасаа гаргаж явсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Одоо энэ байр банкны барьцаанд байгаа. Барьцааны гэрээгээр барьцаалагчийн эрх ашиг яригдана. Нотлох баримт шинжлэн судлахад 2038 онд энэ байрны ипотекийн гэрээ дуусна. Үндсэн зээлдэгч нь Э.***, барьцааны гэрээний зүйлийн барьцаалагч нь Э.***. Үүн дээрээс харахад барьцаа ганцхан энэ байр биш, ээжийнхээ байрыг хүртэл оруулаад явчихсан байгаа. Гэтэл үүн дээр нэхэмжлэгч тал Э.***аа чи итгэмжлэлээ авч өгөөд бүх зүйлийг миний нэр дээр хийнэ шүү гэж анх ярьсан боловч тухайн үед хийгээгүй. Гэтэл яагаад барьцаанд тавьж байгаа эд хөрөнгө дээр Э.***ын нэрийг оруулж байгаад барьцаанд тавиад байгаа вэ гэдгийг логикийн хувьд анхаарч үзэх хэрэгтэй. 3 сарын дараа мэдсэн гэж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр миний, чиний өмч гээд байгаа байр Капитрон банкны барьцаанд байгаа барьцааны хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн жагсаалтад орчихсон явж байгаа. Барьцаалагчийн эрх ашгийг хуулиар хамгаалаад өгчихсөн, дээрээс нь гэрээгээр нарийвчилж хамгаалсан байгаа. Капитрон банк Э.*** чи биш юм байна, чи юм байна гэдэг байдлаар шүүх шийдвэрлэх ч юм уу, нэхэмжлэгч нарын хэлээд байгаа шиг ийм зүйл болбол банк зөвшөөрөх үү. Тэгэхээр энд капитрон банкны эрх ашиг зайлшгүй хөндөгдөнө, Капитрон банк зайлшгүй оролцох шаардлагатай болно, зөвшөөрөл нь хэрэгтэй болно. 2038 он хүртэл барьцаанд байгаа байрыг ийм байдлаар шийдвэрлэх боломжгүй. Тэгэхээр барьцааны гэрээ, барьцаалбарт байгаа барьцаалагчийн эрх ашгийг анхаарах ёстой. Шүүхэд яагаад нэхэмжлэл гаргаад байгаа вэ гэдэг асуудал цаг хугацаа, логик дарааллаар үзэхэд эмээ өвөөгөө асарна, түүний оронд түрээсийн орлогыг хэрэглэнэ, залуу хүн тодорхой хэмжээнд өмчтэй болох хэрэгтэй. 50 хувь нь чиний өмчид байна гэдэг тохиролцоог хийсэн байтал эмээ өвөө нь өнгөрөөд Э.***ын хэрэгцээ шаардлага хэрэггүй болонгуут өмчлөгчөөс чиний нэрийг хасуулъя. Яагаад гэвэл би мөнгийг нь төлж авсан гэдэг агуулга яваад байна. Ер нь бол өмгөөлөгчийн зүгээс эгч, дүү хоёр байна. Эвлэрүүлчихье гэдэг байдлаар би ч хандсан, уулзуулъя гэдэг байдлаар 2 ч удаа уулзуулах гэж үзсэн. Гэтэл ямар ч эвлэрэх боломж байхгүй, би энэ хүмүүст гомдож байгаа, яагаад гэвэл намайг хэрэггүй болонгуут шүүх, цагдаад өгч байна. Өмнө нь эмээ, өвөөгөө асарч байхад янз бүрийн хэрүүл маргаан үүсгэж зөрчлийн хэргээр намайг баривчлуулж хүртэл байсан. Ийм ийм үйл явдал болоод байхад надад эвлэрэх орон зай үлдээгүй гэсэн. Би үйлчлүүлэгчийнхээ хэлсэн ярьсан зүйлээр өнөөдрийн байр сууриа илэрхийлж оролцож байгаа. Тэгэхээр агуулгаар нь харахад эмээ, өвөөгөө чи асар, 50 хувийг нь чи өмчил, дээрээс нь түрээсийн орлогыг чи захиран зарцуулж болно гэсэн тохиролцоо хийгдсэн байж байгаад өнөөдөр эмээ, өвөө байхгүй болонгуут шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтад тулгуурлаж маргааныг шийдвэрлэдэг. Зохигчид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээдэг онцлогтой шүүх байгаа юм. Тэгэхээр сүүлд нь хэлэхэд Э.***ын данс руу хийсэн мөнгөө гаргаж ирээд байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь энэ байрны өмчлөгч нь би юм гэдэг нэхэмжлэлийн шаардлага байгаа. Э.***т мөнгө шилжүүлсэн асуудал нь шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэж байгаа бол өөр асуудал юм. Гэтэл Э.***ын Капитрон банкны зээл рүү биш *** руу мөнгө шилжүүлчхээд чам руу би мөнгө шилжүүлсэн, энэ бол миний өмч гэх боломжгүй. Харин одоо би тооцож үзэхэд тэдэн төгрөг шилжүүлчихжээ гээд мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрх нь нээлттэй, ийм асуудал байгаа. Өнөөдөр өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гэхээр миний дурдаад байгаа асуудлуудын хүрээнд энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч боломжгүй. Харин хариуцагчийн зүгээс яриад байгаа, хариу тайлбартаа дурдаад байгаа үйл баримт тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс *******г тухайн байрныхаа хамтран өмчлөгчөөр ороход татгалзах зүйл байхгүй. Яагаад гэвэл анхнаасаа л тийм тохиролцоо байсан. Тэр хүн залуу нас, тодорхой хэмжээний цаг хугацаагаа эмээ, өвөөдөө зарцуулсан, энэ хугацаанд ажилгүй байсан. Залуу хүн эд хийж бүтээх насан дээрээ хөдөлмөрлөж цаашид амьдрах амьдралын баталгаагаа хангадаг бол Э.***ын тухайд энэ цаг хугацаанд эмээ өвөөгөө асарсан тул *******г өмчлөгчөөр тогтоогоод Э.***ыг хасах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 0006204 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний канондсон хуулбар, 2 оны 11 сарын 0-ны өдрийн *******, Э.***т олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2 оны 11 сарын 15-ны өдрийн ******* Э.***т олгосон итгэмжлэл, 2 оны 11 сарын 0-ны өдрийн ******* Э.***т олгосон итгэмжлэл, Голомт банкны мемориалын баримтууд, *******гийн Голомт банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар Э.***ын дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр авсан хариуцагч Э.***ын дансны хуулга, Капитрон банкнаас *******, Э.***ын нарын зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг, , ******* нараас гэрчийн мэдүүлгийг авч шүүхээс бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн хариуцагч Э.***т холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, дугаар байрны тоотод байрлах, 55,5 мкв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, Э.***ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... Миний бие 2003 оноос хойш улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд 2 онд Монголдоо ирэхдээ өрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй больё гээд тус орон сууцыг авахаар болж, банкны зээлээр авах гэтэл гадаадад байдаг учир үндсэн зээлдэгчээр орох боломжгүй гэсэн тул дүү Э.***ыг үндсэн зээлдэгчээр оруулж, би зээлээ төлөх тул хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Тэгээд дүү Э.***ыг орон сууцыг миний нэр дээр гэрчилгээг нь аваарай гээд итгэмжлэл үлдээгээд явсан. Гэтэл Э.*** нь миний хийж өгсөн итгэмжлэлээр биш өөрийн нэр дээр байрны гэрчилгээг гаргасан байсан. Би бүх зээлээ өөрөө төлж байгаа бөгөөд энэ байр миний өмчлөлийн байр... гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Э.*** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...миний ээжийн төрсөн дүү ******* нь хамтарч байр авах уу гэсний дагуу би банканд ажилладаг найзаасаа асуухад тус орон сууцыг зарагдах гэж байгааг мэдээд *******гийн хамтаар Капитрон банкнаас ипотекийн зээл авч, би үндсэн зээлдэгчээр, ******* эгч батлан даагчаар зээлийн гэрээ байгуулахаар болсон. Тус орон сууцыг засвар үйлчилгээ хийж үргэлжлүүлэн үсчний газраар нь түрээслэн ажиллуулах саналыг эгч ******* зөвшөөрсөн. Ингээд оны сарын -ний өдөр орон сууцны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Харин тус орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 50 хувийг эзэмших эрх нээлттэй гэж маргадаг болно.

4. Хэрэгт авагдсан оны сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, дугаар байрны тоот, 55,5 мкв талбай бүхий 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Батчимэгээс Э.***т шилжүүлсэн, орон сууцны үнийг 80,000,000 төгрөгөөр тохирсон, үүний үндсэн дээр оны сарын 04-ний өдөр 0006204 дугаартай гэрчилгээгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Энхбаатарын *** бүртгэгдсэн, мөн оны сарын 05-ны өдрийн №-/ дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр Капитрон банк нь үндсэн зээлдэгч Э.***, хамтран зээлдэгч ******* нарт маргаан бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар 6,850,000 төгрөгийн зээлийг олгож, мөн өдрийн барьцааны гэрээгээр орон сууцыг банканд барьцаалсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /1-р хх-ийн 206, 232, 242-24, 2-хх-ийн 1-5 дугаар дугаар хуудас/

Мөн энэхүү зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байрны тоот 18,0 мкв талбай бүхий Б., ******* нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууц, Дархан сумын 8 дугаар баг, 1 дугаар хороолол, 15 дугаар байрны 3 тоот 18,0 мкв талбай бүхий Э.Энхбааатар, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /2-р хх-ийн 6-29 дүгээр хуудас/

5. Нэхэмжлэгч ******* тус орон сууцыг хариуцагч Э.*** нь миний нэр дээр бүртгүүлэх тухай итгэмжлэлийг олгосоор байтал өөрийн нэр дээр бүртгүүлсэн гэж, хариуцагч тал нь тус орон сууцыг хамтран авсан тул хамтран өмчлөгч гэж тус тус маргаж байна.

Хэрэгт 2 оны 11 сарын 15-ны өдрийн итгэмжлэл авагдсан бөгөөд тус итгэмжлэлээр *******гоос Э.***т Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 пүгээр хороолол, - тоот 55,5 мкв талбайтай 5 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх, мэдүүлэг гаргах, гэрчилгээ хүлээн авах, түүнтэй холбоотой бусад бүх бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Э.***т олгосон бөгөөд итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. /1-р хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч *******ийн шүүх хуралдаан дээр өгсөн ...Тухайн үед манай дүү намайг улсад байхад араас ирсэн. Ирэхэд нь юу болсон талаар асуухад ямар ч байсан салоныг нь авахаар болсон. Миний ажил эхлэх болсон учраас Э.***т өмчлөх эрхийн гэрчилгээг нь миний нэр дээр гаргуулаарай, салоны түрээсийн төлбөрийг нь хэрэглэж байгаарай гэж хэлээд үлдээгээд ирлээ гэж ярьж байсан. Дараагаар манай хүү салоныг ажиллуулж байгаа гээд яваад байхаар би хувийнхаа зүгээс хүүдээ машин авч өгсөн. Салоны түрээсийн төлбөрөөр л амьдраад явж байсан. Тухайн үед би хүүдээ чи энэ байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ авчихсан байх юм ямар сонин юм ингэж болохгүй эгч чинь өөрийнх нэр дээр гаргаарай гээд итгэмжлэл өгсөн шүү дээ гэж хэлэхэд эгч бид хоёр хоорондоо ярчихсан гэж хэлсэн. Тэгэхэд өөрийн хүү юм болохоор тэр үед тэгээд л өнгөрсөн юм. ... Миний хүүгийн тухайд нэг ч төгрөг гаргаагүй. ******* улсад байхдаа банкны мөнгөө өгдөг байсан. Мөн намайг Монгол Улсад ээж аавыгаа асрах гээд ирсэн байх үед ч гэсэн миний данс руу мөнгө явуулдаг байсан. Ер нь бол миний дүү ******* төлбөрийг 100 хувь төлж байсан... гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан *******гийн Голомт банкны дугаартай дансны хуулга зэргээр нэхэмжлэгч ******* тус орон сууцыг өөрийн өмчлөлд худалдан авах зорилгоор банкнаас зээл авсан, зээлийн төлбөрийг ******* одоог хүртэл төлж байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч Э.*** нь дээр дурдсан итгэмжлэлийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй болно.

Мөн гэрч ийн ... Ус дулаан, тог, интернет, хогны төлбөрийг би төлж явдаг. ....Одоо сарын 800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг *******гийн дансанд төлж байгаа. Э.*** салонд бүтэн засвар хийж өгнө гэж хэлж байсан боловч засвар хийхгүй байсан учир би өөрөө бага багаар засаж байгаад 2024 оны сард салоныхоо ханыг зассан. Ингэхэд 1,100,000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 600,000 төгрөгийг ******* сар бүр тэрээснээс 150,000 төгрөгөөр хасаж гаргаж өгөхөөр тохирсон... гэх мэдүүлгээр хариуцагч Э.***ын шүүхэд гаргасан ... би өөрийн биеэр засвар үйлчилгээ хийж гүйцэтгэн, ойролцоогоор 15,000,000 төгрөгийг өөрөөсөө гарган тохижуулсан, өнөөдрийг хүртэл орон сууцны ус дулаан, цахилгаан, засвар гэх мэт хэрэглээний зардлыг өөрөө төлсөөр байна гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Э.*** нь 2023 оны 09 сард эмээ нас барсан бөгөөд түүнээс хойш тухайн орон сууцны түрээсийн төлбөрийг шууд ипотекийн зээлийн төлөлтөд төлж эхэлсэн гэж тайлбар гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар хариуцагч тал татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тал энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд хариуцагч Э.*** нь нэхэмжлэгч *******гоос олгосон итгэмжлэлд заасан түүний эрхийг хэрэгжүүлээгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрхийг сэргээх үндэслэлтэй байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэсэн болно.

 

. Тус орон сууц нь Капитрон банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан, энэхүү зээлийн гэрээний үүрэг 2038 оны сарын 05-ны өдөр дуусгавар болохоор талууд тохирсон байгаа болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******г тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байдал нь энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний үүрэгт нөлөөлөхгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсны дараа улсын бүртгэлд өмчлөгчөөр нэхэмжлэгч *******г бүртгэж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг дурдаж байна.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.***аас улсын тэмдэгтийн хураамжид 0,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 1 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, дугаар байрны тоотод байрлах, 55,5 мкв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г тогтоож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.***аас улсын тэмдэгтийн хураамжид 0,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ