Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0433/З |
Дугаар | 128/ШШ2023/0530 |
Огноо | 2023-06-14 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлтт хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* о ХХК /РД:5/,
Нэхэмжлэгч: П ХХК /РД:5/,
Нэхэмжлэгч: Г******* м ХХК /РД:6/
Хариуцагч: С******* яам,
Хариуцагч: Э т т ХК,
Хариуцагч: Э т т ХК-ийн Ү******* х******* хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралда: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Э т т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц, хариуцагч Э т т ХК-ийн Ү******* х*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Н.Ц, хариуцагч С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, О.Энхб*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э******* о ХХК-иас:
1.1. Э т т ХК-ийн Ү******* х*******нд холбогдуулан Э т т ХК-ийн Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн ү******* х*******нд даалгуулах
1.2. Э т т ХК-д холбогдуулан Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар Тендерээс татгалзах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлт гэрээ байгуулахыг захиалагч Э т т ХК-д даалгах, Э т т ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан гаргасан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалт /зарласан үйлдэл/-ыг хүчингүй болгуулах,
1.3. М Улсын С******* яам холбогдуулан С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 болон 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...
2.1 Аюулгүй ажиллагааны ажилтнаар санал болгосон Ч.Б нь 2021 онд төгссөн OS******* гэрчилгээ орчуулга ирүүлээгүй нь ТШЗ-ны 12.1-д Тендерт гадаадын этгээд оролцох эрхт: Эрхт, Тендерийн хэл М хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулж ирүүлнэ гэх заалтыг зөрчсөн тул шаардлага хангаагүй гэх тухайд:
ТШЗ-ны 12.1 дэх хэсгийн агуулга нь гадаадын этгээдүүдэд хамаарал бүхий заалт байх бөгөөд энэхүү тендерт гадаад этгээд нь оролцохдоо гадаад хэл дээрх бүх баримт бичгийг М улсын төрийн албан ёсны хэл болох М хэл дээр орчуулж ирүүлэх шаардлагыг тусгасан байна. Түншлэл нь тендертээ тендерийн маягт, үнийн хуваарь болон бусад бүх маягтууд, ерөнхий нөхцөлийн магадлахад шаардлагатай баримт бичиг болон гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхыг магадлахад шаардлагатай баримт бичгүүдийг М хэл дээр бэлтгэн хүргүүлсэн. Аюулгүй ажиллагааны ажлын байран дээр санал болгосон Ч.Бийн OS******* төгссөн болохыг нотлох гэрчилгээ нь англи хэл дээр байх боловч Захиалагч ТББ-ын ТШЗ-ны 17.6.2-т зөвхөн гадаадад их, дээд сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулна гэсэн шаардлага тавьсан бөгөөд OS******* нь МУ-д үйл ажиллагаа явуулдаг, мөн их, дээд сургууль гэх ангилалд хамаарахгүй тул шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
2.2. ТШЗ-ны 17.6.2 Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: "Шаардана гээд 10 дах хэсэгт 60 тн-ны даацтай 3 усны машин үүний 2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийн байх гэжээ......тендерт 32,7 тн-ны даацтай 1 ширхэг автомашин санал болгосон нь, мөн П Т ХХК, П Л ХХК-тай усны машин 2 ширхгийг захиалгаар худалдах, худалдан авах гэрээ ирүүлсэн нь тухайн машин механизмын эзэмшигчийн мэдээллийг шалгах боломжгүй гэх тухайд,
Түншлэл нь тендерт 4 ширхэг усны машин машин санал болгосон бөгөөд нэг нь 32,7 тн бүхий усны машин, үлдсэн 3 нь 60 тн-ны усны машин бөгөөд 2 усны машиныг түншлэлийн гишүүн П Л ХХК, П Т ХХК-аас, 1 ширхэг усны машиныг түншлэлийн гишүүн Э******* о ХХК Х Э ХХК-аас тус тус худалдан авахаар, 23/04 болон 2023.03.15 дугаар бүхий гэрээ байгуулан, холбогдох нотлох баримтуудыг тендерт хавсаргасан.
Шалгах боломжгүй байна гэсэн нь шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэдэг нь ТШЗ-ны 17.6.2 дах хэсгийн мэдээлэл зөрсөн тохи************** тус тендерээс татгалзах үндэслэл болно гэх заалтаар нотлогдож байна.
Тодруулбал 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр П Л ХХК болон П Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 23/04 тоот, Э******* о ХХК болон Х Э ХХК-ийн хооронд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах, гэрээний дагуу 60 тн-ны 2 ширхэг, 60 тн-ны 1 ширхэг усны машины тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн с *******гүй тул мэдээлэл зөрөх гэх үндэслэлд хамаарахгүй болно.
МУ-ын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын дог*******олгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнт холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ гэжээ.
Дээрх зохицуулалтаас харахад П Т ХХК, П Л ХХК-ийн хооронд болон Э******* о ХХК болон Х Э ХХК хооронд байгуулсан гэрээний үр дүнд 60 тн-ны даацтай 2 усны машин П Л ХХК-ийн өмчлөлд, 60 тн-ны 1 ширхэг усны машин Э******* о ХХК-ийн өмчлөлд шилжихээр байна. Өөрөөр хэлбэл түншлэл нь ТШЗ-ны 17.6.2 дах шаардлагыг хангасан байна.
2.3 ТШЗ-ны 17.6.2 Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гээд 3 болон 6 дах хэсэгт нийт 23 ширхэг автосамосвал шаардсанаас санал болгосон нь 60 тн-ны даацтай 13 ширхэг, 59,840 кг-ын даацтай 2 ширхэг, 90 тн даацтай 5 ширхэг, 94 тн даацтай 3 ширхэг нийт 23 ширхэг самосвал санал болгосон нь шаардлага хангахгүй байна гэх тухайд,
С******* сайдын баталсан Тендерийн ү******* зааврын тендерт оролцогч ТББ-т заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг түүний ирүүлсэн чадварын мэдээлэл, бусад баримт бичигт үндэслэн тодорхойлно гэж ү******* х*******ны чиг үүргийг тодорхойлжээ.
Түншлэл нь тендерт Захиалагчийн шаардлагыг бүрэн хангахуйц хүчин чадал бүхий 60-150 тн-ны даацтай 100 ширхэг, үүний 53 ширхэг нь 60 тн-ны даацтай ачаа өөрөө буулгагч машин санал болгосон.
Өөрөөр хэлбэл Захиалагч 2 ширхэг 59,840 кг даацтай автосамосвалаас болж шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
2.4 ТШЗ-ны 17.6.2 Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана гээд Ээлжийн мастар санал болгосон Ц.Бын сургууль төгссөн дипломын мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгахад 2002 он Дархан Өргөө Коллеж Авто инженер төгссөн байгаа нь шаардлага хангахгүй байна... гэх тухайд,
Түншлэл нь Захиалагчийн ТББ-ын ажлын даалгаварт тусгагдсан ажлыг гүйцэтгэхээр 5 ээлжийн мастер санал болгож, холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлсэн бөгөөд 5 дах буюу туслан гүйцэтгэгч компанийн санал болгосон ээлжийн мастер Ц.Б нь авто инженерийн мэргэжилт байгаа нь 4 ээлжийн мастертай байх, тэд нь уул уурхайн чиглэлийн мэргэжилт байх гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Түншлэлийн санал болгосон Г.С, Г.Э, Б.Батб*******, Б.А нарын 4 ээлжийн мастер нь бүгд уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн буюу 17.6.2-т заасан ээлжийн мастерт тавигдах шаардлагыг бүрэн хангасан болно.
2.5. Туслан гүйцэтгэгч М м Э ХХК-ийн ажилтан Б.Быг ерөнхий инженер, Ц.Быг ээлжийн мастер, Ц.Б*******ийг геотехникийн инженерээр санал болгосон нь ТШЗ 17.8-ын, 17.6.2 дах заалтуудыг хангахгүй байна гэх тухайд, 61% Түншлэл нь ТШЗ 17.8-д заасны дагуу нийт ажлын 10 хүртэлх хувийг гүйцэтгүүлэхээр М м Э ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан, холбогдох баримт бичгүүдийг тендерт хавсарган хүргүүлсэн.
Туслан гүйцэтгэгч компанийн ажилтан Б.Б, Ц.Б, Ц.Б******* нарын мэдээллийг маягт 4-т тусгаж, холбогдох баримт бичгүүдийг тендерийн баримт бичгүүдийг хавсарган хүргүүлсэн нь ТШЗ 17.8-ын, 17.6.2 дах заалтуудын шаардлагыг яагаад хангахгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Тендерийн баримт бичигт хавсаргасан 4-р маягтаас харахад ерөнхий инженер доод шалгуур үзүүлэлт 2 байхаас 3-ыг, ээлжийн мастер доод шалгуур үзүүлэлт 4 байхаас 4-ыг /туслан гүйцэтгэгчийн ээлжийн мастер нь уул уурхайн чиглэлийн биш/, геотехникийн инженер доод шалгуур үзүүлэлт 2 байхаас 2-ыг тус тус санал болгосон байгаа нь шаардлагад бүрэн нийцсэн гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл тендерийн ү******* х*******ны дүгнэлт үндэслэлгүй байна.
2.6 Э Т ХК нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичигт 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн танай тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай ү******* х*******ны дүгнэлт гарсан байна. Иймд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн тендерийн хүчинт байх хугаца багтаан гэрээ байгуулна уу гэж бичсэн байсан.
Бид гэрээ байгуулах эрх олгосон албан бичигт дурдсаны дагуу Капитрон банкинд 2,918,904,399.30 /Хоёр тэрбум есөн зуун арван найман сая есөн зээн дөрвөн мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулан, ажлын даалгаварт дурдсан бэлтгэл ажлуудыг хангаж байтал Захиалагч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 24 минутад гэрээ байгуулах эрх олгох шийдвэрээ цуцалж, манай түншлэлийн хүргүүлсэн тендерээс татгалзсан тухай 0 дугаар албан бичгийг худалдан авах ажиллагааны цахим системд оруулж, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.
Уг албан бичигт Э Т ХК-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр гаргасан шийдвэрт доор дурдсан зөрүүг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар хэсэгт заасны дагуу чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн хянан үзэхэд танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт үндэслэн танай ирүүлсэн Тендерээс үүгээр татгалзаж байна гэжээ.
ТБОНӨХБАҮХАТХ-ын 47 дугаар зүйлд Ү******* х*******ны эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар ү******* дүгнэлт гаргах эрх нь ү******* х*******нд, уг шийдвэрийг 46.2-т заасан Захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглосон байна. Өөрөөр хэлбэл ...доор дурдсан зөрүүг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дугаар 1-15 14 хэсэгт заасны дагуу чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэх нь Ү******* х*******ны эрх хэмжээний асуудал бөгөөд ү******* х*******ноос гарсан шийдвэрийг Захиалагч хүчингүй болгох... эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.
Түншлэлийн Захиалагчид хүргүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ны шаардлагыг бүрэн хангасан буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул түншлэлийн тендерийг хянан үзэх шатнаас хассан Захиалагчийн шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус байна.
2.7 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллага дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.5-д зорилгодоо нийцсэн байна... гэжээ. Захиалагч Цанхийн баруун уурхайд хорс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр тендер зарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг Худалдан авах ажиллага ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлтт, хариуцлагатай байх зарчмыг баримтална.., 28 дугаар зүйлийн 28.7.4 дах хэсэг хамгийн бага харьцуулах үнэт тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу манай түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан ТҮХ-ны дугаар шийдвэр, болон тус шийдвэрт үндэслэсэн Захиалагчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцэж байна.
2.8 С******* яам энэхүү тендер шалгаруулалтын явцад 2 ч удаа гомдол хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд С******* сайдын баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол хянан шийдвэрлэх журмын /цаашид журам гэх/ 6 дугаар зүйлийн 6.1 д зааснаар С******* яам нь гомд******* дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрэ хянан үзэх үүрэгт байна. Захиалагчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрт гомдол гаргасан тендерт оролцогч гаргасан гомдлоо журмын 4 дүгээр зүйлийн 4.9-т заасны дагуу цахим системд байршуулаагүй өөрөөр хэлбэл бусад оролцогчдод танилцах боломжоор хангаагүй байх бөгөөд бид тендерт оролцогчийн гомдлыг С******* яам журамд заасны дагуу буюу гомдлын хүрэ хянан үзсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Түншлэл Захиалагчийн 0 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч С******* яам гомдол гаргасан бөгөөд С******* яамнаас гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай 1 дугаар бүхий албан бичигтээ Түншлэлийн баримт бичгийг илт үгүйсгэсэн, дутуу хянасан, гомд******* тайлбар өгөөгүй тэр ч бүү хэл өмнө хянасан шийдвэрээ илт үгүйсгэсэн байх бөгөөд гомдлыг холбогдох журмын дагуу хянан үзээгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Түншлэл С******* яам гаргасан гомд*******оо ТШЗ-ны 12.1 дэх заалт нь гадаадын этгээдүүдэд, ТШЗ-ны 17.6.2 дах заалт нь дотоодын тендерт оролцогчдод хамааралтай буюу зөвхөн гадаадад их, дээд сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулна гэсэн шаардлага тавьсан гэж Захиалагчийн манай тендерээс татгалзсан 1 дэх үндэслэлийг няцаасан.
Гэтэл С******* яам дээр дурдсан 2 заалтууд зөрүүт эсэх, дотоодод сургалт төгссөн гэрчилгээг ямар үндэслэлээр ТШЗ-ны 12.1 дэх хэсэгт хамааруулж байгаа гэдэгтээ үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Т
Түншлэл нь тендерт 4 ширхэг усны машин машин санал болгосон бөгөөд нэг нь 32,7 тн бухий усны машин, үлдсэн 3 нь 60 тн-ны усны машин бөгөөд 2 усны машиныг түншлэлийн гишүүн П Л ХХК П Т ХХК-аас, 1 усны машиныг түншлэлийн гишүүн Э******* о ХХК Х Э ХХК-аас тус тус худалдан авахаар, 23/04 болон 2023.03.15 дугаар бүхий гэрээ байгуулан, холбогдох нотлох баримтуудыг тендерт хавсаргасан гэж захиалагчийн манай тендерээс татгалзсан 2 дах үндэслэлийг няцаасан.
Гэтэл С******* яам түншлэлийн баримт бичгийг бүрэн хяналгүйгээр, П Л ХХК П Т ХХК-ийн хооронд байгуулсан 2 машины гэрээний асуудлаар тайлбар хийдэг. Э******* о ХХК Х Э ХХК-ийн хооронд байгуулагдсан 1 ширхэг 60 тн усны машины гэрээг яагаад 3 дах машинаар тооцохгүй гэдэг талаараа тодорхой дүгнэлт хийгээгүй.
Тендерт оролцохыг сонирхогч этгээдүүд болон Э Т ХК-ийн төлөөллүүдийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн уулзалтын тэмдэглэлийг Захиалагч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан байдаг. Уг уулзалтад Э Т ХК-ийн эрх бүхий этгээдүүд Ажлын даалгавар гэдэг нь шалгарсан тохи************** ийм дүрэм журмын дагуу ажиллана гэсэн мэдээлэл.... ..Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт гэдэг нь энэ тендерийг сонгон шалгаруулахдаа ямар зүйлүүдийг шалгах вэ гэдэг шаардлага гэсэн үг... гээд тендерийг өгөгдлийн хүснэгтийн дагуу шалгаруулна гэж өөрсдийнхөө амаар хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байдаг. Цахим системд байршуулсан уулзалтын тэмдэглэлийг ТББ-ийн тодруулга гэж үзэх үндэслэл болох бөгөөд тендерт оролцогч нар уг тодруулгын дагуу тендерээ бэлтгэх үүрэг хүлээнэ.
Гэтэл С******* яам ТББ-ын тендер шалгаруулалтын зааварчилга тусгагдаагүй, ажлын даалгаврын 2.3.2-т заасан буюу шалгарсан тохи************** ажиллах дүрэм журамд заасан шаардлагыг хангаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Захиалагчийн Түншлэлийн тендерээс татгалзсан 3 дах үндэслэл болох 60 тн-ны 23 өөрөө буулгагч санал болгоогүй гэх тухайд бид тендерт илгээсэн баримт бичгүүдийн 2 дах файлын 105-119 дүгээр хуудс Маягт 5-аар тендерт санал болгож байгаа үндсэн, туслах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл, маягт 2-оор тэдгээрийн ажлын үзүүлэлт, маягт 3-аар уурхайд ажиллах тоног төхөөрөмжийн жагсаалтыг тус тус бэлтгэн хүргүүлсэн байх бөгөөд нийт 100 ширхэг үүнээс 150 тн-ны 5 ш, 100 тн-ны 4 ш, 98 ти-ны 38 ш. 94 тн- Ны 4 ш, 60 тн-ны 31 ш байна.
Захиалагчийн ТШЗ-ны 17.6.3-д зөвхөн 10 ширхэг өөрөө буулгагчийг давхар тэнхлэгт байж болохгүй гэж дурдсан байх бөгөөд С******* яам ямар үндэслэлээр 21 өөрөө буулгагч сонгон авсан нь тодорхойгүй бөгөөд дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Захиалагчийн түншлэлийн тендерээс татгалзсан 4 дэх үндэслэл болох ээлжийн мастерын тухайд С******* яам мөн л үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Тодруулбал Б.Аын дээд боловсролын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй тул авто инженер Ц.Быг ээлжийн мастерын тоонд оруулан хянахад мэргэжил нь зөрсөн гэжээ.
Гэтэл Б.Аын дээд боловсролын мэдээлэл нь тендер нээхээс өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 28-нд цахим системд орсон байсан нь нотлогдож байгаа болно.
С******* яам Захиалагчийн түншлэлийн тендерээс татгалзсан 5 дах үндэслэлийг няцаасан тайлбарт дүгнэлт хийлгүйгээр туслан гүйцэтгэгчт байгуулсан гэрээгээ цахим системээр дамжуулан баталгаажуулаагүй гэх шинэ үндэслэл гарган ирж татгалзжээ.
Түншлэлийн гишүүд нь түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн гэрээгээ цахим системээр баталгаажуулан хүргүүлсэн бөгөөд Тендерийн ү******* х*******ны 2 удаагийн дүгнэлт, С******* яамны гомдол хянасан өмнөх бичигт туслан гүйцэтгэгчийн гэрээг цахимаар баталгаажуулаагүй гэх үндэслэл дурдаагүй байна.
Түншлэлийн 3 гишүүд болон туслан гүйцэтгэгч компаниуд Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасныг бүрэн хангасан тул өмнөх гомдол хянан шийдвэрлэсэн бичиг болон ү******* дүгнэлтүүд дээр энэ талаар дурдагдаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл С******* яамны дээрх тайлбар нь үндэслэлгүй юм.
С******* яамны гомдол хянасан албан бичгийг гардаж аваад түншлэлийн гишүүд болон туслан гүйцэтгэгч нар цахим систем рүү тус тусын нэвтрэх эрхээр орж, шалгатал туслан гүйцэтгэгчийн гэрээ байтугай Түншлэлийн гэрээний мэдээллийг цахим системээс устгасан эсхүл нуугдсан байдалтай байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхб*******, Д.Н нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1 Нэхэмжлэгч С******* яамны эхний гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах үндэслэлд С******* сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 8.9-д заасны дагуу гомдлоо цахим системд байршуулаагүй өөрөөр хэлбэл бусад оролцогчдод танилцах боломжоор хангаагүй бөгөөд тендерт оролцогчийн гомдлыг С******* яам журамд заасны дагуу гомдлын хүрэ хянасан эсэхийг тогтоох боломжгүй гэжээ.
Тендерт оролцогч К м ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7/127 тоот албан бичгээр гаргасан гомдлыг тус яам 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн.
С******* сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.2-т "Энэ журмын 4.1-д заасан гомдол гаргагчийн эрх бүхий этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомд******* гарын үсэг зурж, хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулан С******* яам хүргүүлэх ба гомд******* дараах баримт бичгийг хавсаргана., 4.4-т С******* яам гомдлыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэх ба бүртгэсэн өдрөөс эхлэн хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдоно. гэж заасны дагуу С******* яам гомдлыг хүлээн авч, захиалагчид мэдэгдэж, тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэдэг.
Гомдол гарсан талаар бусад тендерт оролцогчдод мэдэгдэх талаар Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.7-д Захиалагч С******* яамнаас түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан бол энэ журмын 2.3-т заасан журмын дагуу тендерт оролцогчдод мэдээлнэ., 4.9-д "Тендерт оролцогч энэ журмын дагуу С******* яам гаргасан гомдлын хуулбарыг ажлын 1 хоногийн дотор цахим системээр илгээнэ. гэсэн зохицуулалт байдаг.
Захиалагч гомдол гарсан талаар тендерт оролцогчдод мэдэгдэхээс гадна, гомдол гарсан гэдгийг бусад оролцогчдод түргэн мэдүүлэхэд тендерт оролцогч гомдлоо цахим системээр гаргах нь ач холбогдолтой байдаг.
Дээр дурдсан журмын 4.9 дэх заалт нь гомдлын агуулгыг танилцуулах бус, гомдол гарсан талаар мэдэгдэх агуулгатай байна. Тодруулбал, дээр дурдсан журмын 4.2, 4.4-т зааснаар тус яам албан бичгээр гаргасан гомдлыг хүлээн авч, бүртгэснээр гомдол хянан шийдвэрлэх хугацаа эхлэх ба тендерт оролцогч гомдлын хуулбарыг худалдан авах ажиллагааны Цахим систем (www.tender.gov.mn)-д оруулаагүй нь тус яам тендерт оролцогчийн гомдлыг хянан шийдвэрлэхгүй байх, нөгөө талаар гомдлын хүрэ хянан үзэхгүй байх нөхцөлийг үүсгэх боломжгүй юм.
Түүнчлэн гомдол гаргагч С******* яам гомдлын хүрэ шийдвэрлээгүй гэж үзвэл уг асуудлаар шүүхэд хах боломж нь нээлтт бөгөөд гомдол гаргагч К м ХХК-аас уг асуудлаар шүүхэд хаагүй байна. Иймд тус яамны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот албан бичгийг хүчингүй болгох тухай гомдол үндэслэлгүй байна.
3.2. Нэхэмжлэгч С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1 тоот гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах үндэслэлээ тодруулсан дараах асуудлын тухайд Э******* о ХХК-аас тус яам 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 111 тоот албан бичгээр гаргасан гомд******* захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0 тоот мэдэгдлээр Э******* о ХХК болон П Л ХХК, Г******* м ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлийг эс зөвшөөрч, захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн байдаг.
М хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад төрийн албан ёсны хэл гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын м хэлийг;, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт-ийг м хэлээр хөтлөн явуулахыг заасан.
Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-д Тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, тендерт оролцогчдын ирүүлэх тендер м хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг зохих ёсоор орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ. гэж заасны дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д Тендерийн хэл М хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ." гэж заасан байна. ажиллагааны ажилт санал болгосон Ч.Бийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр англи хэлээр олгосон гэрчилгээг тендерт ирүүлсэн боловч уг гэрчилгээний орчуулгыг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ. гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт болохыг гомдол хянасан тухай албан бичигт дурдсан.
Түүнчлэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т Аюулгүй ажиллагааны ажилтан 4 байх. /ХАБЭА сургалт хамрагдаж гэрчилгээ авсан байх гэж, тендерт оролцогчдын хүний нөөцийн дээд боловсролын дипломын мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны хур системээр дамжуулан Шалгах талаар тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т Сургууль төгссөн Дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем-ээр дамжуулан тендер нээсэн өдөр Боловсрол, шинжлэх ухааны Яамны мэдээллийн сангаас шалгана. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-д инженер, техникийн ажилтнуудын дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг лавлах шаардлагатай.
Дээрх мэдээлэл зөрүүт бүртгэгдсэн бол тендерийн нээлтээс өмнө БШУЯ-ны Мэдээллийн технологи статистикийн хэлтэст хаж дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгүүлнэ үү. Дээрх бүртгэл хийгдээгүй тохи************** тендерээс татгалзах үндэслэл болохыг анхаарна уу.-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia) системээс мэдээлэл шалгах заавартай дараах холбоосоор танилцана yy. гэж заасан байдаг.
Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 7.6-д Тендерт оролцогч ТШЗ, ТӨХ-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлт, гэрээний нөхцөл, тендерийн ж маягт, ажлын даалгавар, зураг төсөв, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага болон тэдгээрт иш татсан хууль тогтоомж, журам, зааврыг судалж тендер бэлтгэнэ. гэж заасан бөгөөд тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэгт Ажлын даалгаврыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ийн тус тендерийн урилгын ТЭЗҮ хэсгээс харна уу.) гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийн III бүлэг болох ажлын даалгаврыг тендер шалгаруулалтад харгалзахгүй талаар тендерийн баримт бичигт өөрчлөлт захиалагч оруулаагүй байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл Шаардана, 3 ширхэг 60 тонны даацтай усны машин ирүүлэхээс 2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна. гэж заасан шаардлагатай холбоотойгоор гомдлыг хянан үзэхэд тус түншлэлээс ирүүлсэн Тендерт санал болгож байгаа үндсэн, туслах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл-ийн 5 дугаар маягтад 130.Усны машин: 0410ТТА дугаартай 34 тн /өөрийн/; 131.Усны машин: 60 тн /Худалдан авах гэрээ хийгдсэн/; 132.Усны машин: 60 тн /Худалдан авах гэрээ хийгдсэн/ гэж 3 машиныг санал болгосон.
Түншлэлээс усны машинд санал болгосон 0410ТТА тээврийн хэрэгслийн даац 32,700 кг байна. Түншлэлийн гишүүн П л ХХК-аас П т ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2 ширхэг усны машин худалдан авах 23/04 дугаартай гэрээг тендерт хавсарган ирүүлсэн байна. Тус гэрээний 3.2-т гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор худалдан авагч нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 122,570,000 төгрөгийг худалдагчийн данс шилжүүлэх талаар заасан байна.
Түншлэлээс холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т болон ажлын даалгаврын 2.3.2-т Бусад үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах тохи************** байгуулсан гэрэ заагдсан дагуу эхний төлбөр төлсөн баримт хавсаргах, ажил эхлэх хугацаа буюу гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн М Улсад орж ирэх боломжтой байх. гэж заасан шаардлагад нийцэхгүй талаар гомдол хянасан тухай албан бичигт дурдсан. дотор Түүнчлэн түншлэлээс санал болгосон машины жагсаалтад тусгагдаагүй асуудлаар гаргасан Э******* о ХХК Х э ХХК-ийн хооронд байгуулсан 1 ширхэг 60 тн усны машиныг тооцохгүй гэдэг талаар тодорхой дүгнэлт хийгээгүй тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
3.3 Захиалагч тендерийн баримт бичигт нийт автосамосвал (60 тн)-13, автосамосвал (60 тн, давхар тэнхлэгт байж болохгүй)-10, нийт 60 тн автосамосвал 23 шаардсан байна.
Түншлэлээс автосамосвал 60 тн байх шаардлагад Тендерт санал болгож байгаа үндсэн, туслах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл-ийн 5 дугаар маягтад нийт 60 тн даацтай гэж 31 автотээврийн хэрэгслийг бүртгэж ирүүлснээс Автотээврийн үндэсний төвийн цахим лавлага мэдээлэл бүртгэгдээгүй, өөрийн эзэмшлийн бус, 60 тн-оос доош хүчин чадалтай зэрэг нөхцөлд буй 16 автотээврийн хэрэгслийг үнэлгэ харгалзаж үзээгүй захиалагчийн шийдвэр үндэслэлт байсан.
Ажлын даалгаврын нүүрс олборлолтод ажиллах техникүүд хэсэгт Сард 200 мян.тн-с багагүй нүүрс тээвэрлэх хүчин чадалтай 60 тонн болон түүнээс дээш тн-ын даацтай автосамосвал 10-с багагүй байх. гэж заасныг үндэслэн захиалагч түншлэлээс ирүүлсэн 90 тн даацтай 5 машин, 94 тн даацтай 3 автотээврийн хэрэгслийг автосамосвал 60 тн байх шаардлагад харгалзан үзсэн байдаг.
Түншлэлээс 60 тн даацтай автосамосвалд санал болгосон тээврийн хэрэгслээс 60 тн даацтай 13, 59,840кг даацтай 2, 90 тн даацтай 5 машин, 94 тн даацтай 3 тээврийн хэрэгсэл байгаа нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т заасан 60 тн автосамосвал нийт 23 байх гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт тухай гомдол хянасан тухай албан бичигт дурдсан.
Түншлэлээс ирүүлсэн тендер 60 тн автосамосвалтой байх тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т А.Хөрс хуулалтын ажилд ашиглах: 3.Автосамосвал 60 тн 13 байх, ТШЗ 17.6.3-т В. Нүүрс олборлолтод ажиллах техникүүд: 6. Автосамосвал (давхар тэнхлэгт байж болохгүй) 60 тн 10 байх гэсэн шаардлагад нийцээгүй байхад тус яамны дүгнэлт үндэслэлгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
3.4. Тендерийн баримт бичигт ээлжийн мастер 4 байх, уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгт байх мэргэжлийн шаардлагыг заасан байна.
Түншлэлээс ээлжийн мастерт Г.С, Г.Э, Ц.Б Б.Батб*******, Б.А нарыг санал болгосон.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана. Дээрх инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан ирүүлнэ. Тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгана. гэж заасны дагуу тус түншлэлийн ээлжийн мастерт санал болгосон хүний нөөцийн дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгахад Ц.Б нь Дархан Өргөө Коллежийг 2002 онд Авто инженер мэргэжлээр төгссөн, Б.Аын дээд боловсролын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй байгаад үндэслэн захиалагч Г.С, Г.Э, Ц.Б, Б.Батб******* мэдээлэлд үндэслэн тендерийг хянан үзсэн байна.
Ц.Б нь дипломын боловсролтой байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т 8. Ээлжийн мастер нь Уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгт гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт.
С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.7-д заасны дагуу захиалагч Б.Аын дээд боловсролын мэдээллийг цахим системээс шалгаж, хянан үзсэн байхад Б.Аын дээд боловсролын мэдээлэл тендер нээхээс өмнө цахим системд орсон тухай нэхэмжлэлд дурдсан асуудал үндэслэлгүй байна.
3.5. С******* сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-д 6.1-д С******* яам нь гомд******* дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрэ хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
6.1.1. захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах; 6.1.2. захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх. гэж заасан байна.
Түншлэлийн туслан гүйцэтгэгч М м э ХХК-аас Б.Б, Ц.Б, Ц.Б******* нарыг ерөнхий инженер, ээжийн мастер, геотехникийн инженерт тус тус санал болгож тендер ирүүлсэн байдаг.
Тендерийн баримт бичигт тендерт оролцогч нь туслан гүйцэтгэгчт байхыг хориглоогүй бөгөөд туслан гүйцэтгэгч байх гол үндэслэлийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.8-д Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. 1. Тендерт оролцогч нь туслан гүйцэтгэгчт гэрээ байгуулан цахим системээр дамжуулан гэрээг баталгаажуулсан байна. Гэрэ туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил үүрэг, гэрээний үнийн дүн, хугацааг тодорхой тусгасан байна. 2. Туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлт байна. 3. Туслан гүйцэтгэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем"-ээр дамжуулан шалгана. гэж заасан байна.
Худалдан авах ажиллагааны цахим шалгахад түншлэл нь туслан гүйцэтгэгч М м э ХХК-тай систем (www.tender.gov.mn)-ээс цахим системээр гэрээ байгуулаагүй байгаад үндэслэн С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.3.1-д Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчт оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх; гэж заас нийцээгүй талаар гомдол хянасан албан бичигт дурдсан байна.
Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар тус яам хуулиар олгосон хүрэ шийдвэр гаргасан байхад С******* яам өмнөх гомдол хянан шийдвэрлэсэн бичиг болон ү******* дүгнэлтүүд дээр дурдагдаагүй үндэслэлээр дүгнэлт гаргасан тухай нэхэмжлэлд дурдсан асуудал үндэслэлгүй байна.
3.6 Нэхэмжлэлийн шаардлагын С******* яам холбогдох дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл тус яамны Гомдол хянасан тухай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот албан бичгээр тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтын дагуу тендерийг хянан үзэх гэж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу захиалагчийн ү******* х******* дахин үнэлгээ хийж, түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 0 тоот албан бичгээр мэдэгдэл олгосон байна.
Тодруулбал, С******* яам К м ХХК-аас гаргасан гомдлын дагуу хууль, журамд заасны дагуу хянан үзэж, шийдвэрлэсэн бөгөөд С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот албан бичгийн дагуу захиалагч 2023 оны 4 дүгээр сарын 21-ний 0 тоот шийдвэр гаргасан нь тодорхой байхад нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон С******* яамны шийдвэрийг захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаар маргах үндэслэлгүй, хэрэгжиж дуусгавар болсон байхад уг актыг хүчингүй болгох гэх ойлголт байхгүй.
С******* яамны Гомдол хянасан тухай 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1 тоот албан бичгээр захиалагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний 0 тоот шийдвэр үндэслэлт болохыг тодорхойлсон байна.
Уг албан бичгээр захиалагч түншлэлийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлт гэж зааснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй.
С******* яам Э******* о ХХК-аас гаргасан гомдлын дагуу хууль, журамд заасны дагуу хянан үзэж, захиалагчийн шийдвэр үндэслэлт гэж хянан шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1 тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохи*******лыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрэ гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заас хамаарах захиргааны актын шинжийг агуулаагүй байгаа нь захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх марга хамаарахгүй байна. гэв.
3. Хариуцагч Э т т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Э******* дугаартай тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09:30 цагт нээхэд Багц 1-т К м ХХК, Э******* о ХХК болон П ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэл, Х а и ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн.
Ү******* х*******ны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад журмын дагуу дээрх компаниудын ирүүлсэн тендерийг үнэлж дүгнэн, Э******* о ХХК болон П л ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэлд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, К м ХХК, Х а и ХХК-ийн тендерээс татгалзах тухай зөвлөмжийг хүргүүлсний дагуу Захиалагчаас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, шалгараагүй тухай мэдэгдлийг бусад оролцогчдод хүргүүлсэн.
Тендерт оролцогч К м ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч С******* яам гомдол гаргасны дагуу С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд холбогдох тендер шалгаруулалтын баримт бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/541 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
С******* яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар Гомдлыг хянасан тухай албан бичгээр ...хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү... гэж мэдэгдсэн.
С******* яамны албан бичгийн дагуу Ү******* х******* 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин хуралдаж, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн дахин хянан үзэхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах тухай зөвлөмжийг Захиалагчид ирүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн дагуу Захиалагчаас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бүх тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн.
Тендерт оролцогч К м ХХК, Э м о ХХК- иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч С******* яам гомдол гаргасны дагуу С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд холбогдох тендер шалгаруулалтын баримт бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/669 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
С******* яамнаас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1 дугаар Гомдлыг хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлт гэж үзсэн бөгөөд 11/2991 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг ирүүлсний дагуу Э Т ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/726 тоот албан бичгийг Капитрон банк хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Бүх тендерээс татгалзсан тохи************** захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:, 30.4.1 дэх заалт Тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлтт тендер шалгаруулалт явуулах; гэж заасны дагуу ажлын даалгавар, тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн дахин нээлтт тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулан зарласан. гэжээ.
4. Э т т ХК-ийн Ү******* х*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц А.А нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ...
5.1 Э Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааны Төсвийг батлах тухай тогтоол гарсантай холбогдуулан Э Т ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/58 дугаар тушаалаар Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил-ын худалдан авах ажиллагааг зохион байгуулах Ү******* х******* байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /ТБОНӨХБАҮХАТХ/ 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн нээлтт тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан.
Тендерийн урилгыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өглөөний сонин болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр тус тус нийтэлсэн.
С******* сайдын 2021 оны 145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ажил гүйцэтгүүлэх тендерийн ж баримт бичиг-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 9.1-д заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт Zoom программ ашиглан тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдт тендерийн өмнөх уулзалтыг зохион байгуулан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тендерийн өмнөх уулзалтын тэмдэглэлийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ийн тус ажлын урилга цэсний тодруулга хэсэгт байршуулсан.
Тендерийн нээлтийг товлосон хугаца буюу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авч 09:30 цагт нээхэд уг тендерийн 1 дүгээр багцад нийт 3 оролцогч материал ирүүлсэн.
Үүнд: К м ХХК 595,140,328,075 /тендерийн үнийн санал/, 3,238,000,000.0 /тендерийн баталгааны дүн/, Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэл 585,137,125,505 /тендерийн үнийн санал/, 3,237,360,316.6 /тендерийн баталгааны дүн/, Х а и ХХК түншлэл, 599,291,655,685 /тендерийн үнийн санал/, /тендерийн баталгааны дүн ирүүлээгүй/.
Ү******* х******* 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100 хувийн ирцт тендерийн үнэлгээг хийж, хуралдан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1, 27.2.1, 27.2.2-д заасны дагуу тендер шалгаруулалтыг хянан үзсэн бөгөөд нэхэмжлэгч Э******* о ХХК болон П ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасныг үндэслэн шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
Захиалагчаас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл болон шалгараагүй бусад оролцогчдод мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлсний дагуу үр дүнг цахим систем нийтэлсэн. С******* яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцогч Кей М ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
С******* яам тендер шалгаруулалтын баримт бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/541 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. С******* яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дугаартай Гомдлыг хянасан тухай" албан бичгээр ...Кей м ХХК-аас ирүүлсэн гомд******* Э******* о ХХК, П ХХК болон Г******* ******* ХХК-ийн түншлэлээс санал болгосон CATD8R загварын бульдозерын хутганы хэмжээ Caterpillar компанийн албан ёсны цахим хуудас /http://my.cat.com/-аас үзэхэд тус түншлэлээс санал болгосон 9EB03349 арлын дугаартай CATD8R маркийн Semi-Universal бульдозерын хутга 8.6 м байгаа тухай дурдсан байна.
Дээр дурдсан Caterpillar-ийн компанийн албан ёсны цахим хуудаст зөвхөн бүртгэлт хэрэглэгч нэвтэрч, шалгах боломжтой байх тул уг асуудлыг холбогдох эх сурвалжаас нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна..., Түүнчлэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү... гэж мэдэгдсэн. С******* яамны албан бичгийн дагуу Ү******* х******* 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин хуралдан дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
К м ХХК: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн.
Э******* о ХХК болон П ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэл: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт тендерийн баримт бичгийн 12.1, 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн.
Х а и ХХК: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг, тендерийн баримт бичгийн 16.1, 22.1 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзсэн.
Иймд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзан шалгараагүй мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлэн С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.2.7-д заасны дагуу үр дүнг цахим систем нийтэлсэн.
С******* яамнаас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад оролцогч Кей М ХХК-иас гомдол гаргасан талаар мэдэгдсэн бөгөөд С******* яам тендер шалгаруулалтын баримт бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/669 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
С******* яамнаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1 дугаар Гомдлыг хянасан тухай албан бичгээр дараах хариуг хүргүүлсэн. Үүнд:
Түншлэлийн аюулгүй ажиллагааны ажилт санал болгосон Ч.Бийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр англи хэлээр олгосон гэрчилгээг тендерт ирүүлсэн боловч уг гэрчилгээний орчуулгыг ирүүлээгүй байна.
Ч.Бийн гэрчилгээний орчуулга ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ. гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл Шаардана, 3 ширхэг 60 тонны даацтай усны машин ирүүлэхээс 2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна. гэж заасан байна.
Түншлэлээс усны машинд санал болгосон 0410 ТТА тээврийн хэрэгслийн даац 32,700 кг байна. Түншлэлийн гишүүн П ХХК- аас П т ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2 ширхэг усны машин худалдан авах 23/04 дугаартай гэрээг тендерт хавсарган ирүүлсэн байна. Тус гэрээний 3.2-т гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор худалдан авагч нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 122,570,000 төгрөгийг худалдагчийн данс шилжүүлэх талаар заасан байна.
Түншлэлийн холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т болон ажлын даалгаврын 2.3.2-т "Бусад үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авах тохи************** байгуулсан гэрэ заагдсан дагуу эхний төлбөр төлсөн баримт хавсаргах, ажил эхлэх хугацаа буюу гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор М Улсад орж ирэх боломжтой байх." гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т А.Хөрс хуулалтын ажилд ашиглах: 3. Автосамосвал 60 тн 13 байх", ТШЗ 17.6.3.-т "В. Нүүрс олборлолтод ажиллах техникүүд: 6. Автосамосвал (давхар тэнхлэгт байж болохгүй) 60 тн 10 байх гэж заасан байна.
Дээрх шаардлагын дагуу түншлэлээс 60 тн даацтай автосамосвалд санал болгосон тээврийн хэрэгслээс 60 тн даацтай 13, 59,840кг даацтай (1508УБП, 1159ТТА) 2, 90 тн даацтай (0933ТТА, 0936TTA, 2305TTA, 2306ТТА, 2501ТТА) 5 машин, 94 тн даацтай (1273УБЕ, 1573УБН, 1531УНВ) 3 тээврийн хэрэгсэл байгаа нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т заасан 60 тн автосамосвал нийт 23 байх гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
4. Түншлэлээс ээлжийн мастер Г.С, Г.Э, Ц.Б, Б.Батб*******, Б.А нарыг санал болгосон байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана. Дээрх инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан ирүүлнэ. Тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгана. гэж заасны дагуу тус түншлэлийн ээлжийн мастерт санал болгосон хүний нөөцийн дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгахад Ц.Б нь Дархан Өргөө Коллежийг 2002 онд Авто инженер мэргэжлээр төгссөн, Б.Аын дээд боловсролын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй байгаад үндэслэн захиалагч Г.С, Г.Э, Ц.Б, Б.Батб******* нарын мэдээллийг үндэслэн тендерийг хянан үзсэн байна. Дээрх тодорхойлолтод үндэслэн ээлжийн мастер Ц.Б нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т "8. Ээлжийн мастер нь Уул уурхайн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгт" гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
5. Түншлэлийн туслан гүйцэтгэгч М м э ХХК-ийн ажилтан Б.Б, Ц.Б, Ц.Б******* нарыг түншлэлээс ерөнхий инженер, ээлжийн мастер, геотехникийн инженерт тус тус санал болгосон байна. Түншлэлээс ирүүлсэн туслан гүйцэтгэгчээр ажиллах 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 23/03 дугаартай гэрээний 5.2.4-т "Уурхайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, менежмент, боловсон хүчний асуудлыг хариуцна. гэж зааж, түншлэлээс тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээллийн 4 дүгээр маягтад тусгагдсан байна. Түншлэлээс гэрээ байгуулж, холбогдох мэдээллийг маягтад тусгаж ирүүлсэн ч М м э ХХК-тай байгуулсан гэрээг С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.3.1-д Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчт оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх; гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр баталгаажуулан ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичигт нийцэхгүй байна.
Мөн С******* яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны дөрийн 11/2991 тоот албан бичгээр "... гомдол гаргагчийн Капитрон банкны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62216 дугаартай тендерийн баталгааны 20,000,000 (хорин сая) төгрөгийг хүчинт байх хугаца багтаан Төрийн с******* тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот данс төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор С******* яам хариу мэдэгдэнэ үү... гэсний дагуу Э Т ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/726 тоот тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг Капитрон банк хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Бүх тендерээс татгалзсан тохи************** захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:, 30.4.1 дэх заалт Тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлтт тендер шалгаруулалт явуулах; гэж заасны дагуу ажлын даалгавар, тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг үндэслэн дахин нээлтт тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахаар зарласан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралда гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Э******* о ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
7.1. Э т т ХК-ийн Ү******* х*******нд холбогдуулан гаргасан:
7.1.1 Э т т ХК-ийн Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр ...С******* яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, С******* сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх тухай журам-д заасны дагуу захиалагчийн ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэж 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх... талаар мэдэгдэл ирүүлсэн, иймд Э Т ХК-иас 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан шийдвэрт дор дурдсан зөрүүг хуулийн 27 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг үндэслэн хянан үзэхэд шаардлагад нийцсэн нэг ч оролцогч материал ирүүлээгүй тул 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх...-ээр шийдвэрлэсэн байна.
Тендерийн хуулийн 27.2-т Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:, 27.2.1-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;, 27.2.2-т захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;, 27.2.3-т энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх. гэж заасан.
Түүнчлэн дээрхи дүгнэлтэд дурдагдсан, Э Т ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0 дүгээр Гэрээ байгуулах тухай мэдэгдэлд ...хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хянан үзэж 1 дүгээр багцыг 585 137 125 505 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн танай тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай ү******* х*******ны дүгнэлт гарсан... болохыг нэхэмжлэгчид мэдэгджээ.
Үүнээс үзвэл Э Т ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0 дүгээр мэдэгдэлд ...дор дурдсан зөрүүг хуулийн 27 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх талаар огт дурдаагүй байхад чухам ямар үндэслэлээр Ү******* х******* ийнхүү дүгнэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, Ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт нь бодит нөхцөлд тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт Э Т ХК нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гаргаагүй, харин Ү******* х*******ны хурлаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн, хоёрдугаарт тухайн мэдэгдэлд ямар нэгэн зөрүүний талаар огт дурдаагүй, харин ч нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байхад юуг дор дурдсан зөрүү гэж тодорхойлсон нь ойлгомжгүйн дээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн чухам юуг нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн нь тодорхойгүй байна.
Нөгөө талаар С******* яам К майниг ХХК-иас гаргасан гомдлыг холбогдох бүх баримт материалд үндэслэн хянаад 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичгээр ...түншлэлээс ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлт байна гээд ...түншлэлээс санал болгосон 9EB033349 арлын дугаартай CATD8R маркийн Semi-Universal бульдозерын хутга 8.6 м3 байгаа тухай дурдсан...тул уг асуудлыг холбогдох эх сурвалжаас нягталж үзэхийг мэдэгдсэн нь зөвхөн тухайн асуудлыг буюу бульдозерын хутга 8.6 м3 байгаа гэх асуудлыг нягталж үзэхийг заасан, харин Ү******* х*******г хуулийн дагуу үнэлгээг зөв хийсэн гэж дүгнэжээ.
Ийнхүү Ү******* х******* хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нөхцөлд Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан шийдвэрийг гаргахааргүй буюу хуулийг зөрчсөн гэж үзвэл хуулийн 55.3.1-55.3.3-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах-аар байхад С******* яам хуулийг илт буруу тайлбарлаж тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлт гэж дүгнэсэн атлаа хуулийн 55.3.2, 27.1-д заасны дагуу шийдвэрлэхийг заасан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн дагуу хийсэн Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт нь өөрөө эрх зүйн алдаатай шийдвэр болсон гэж үзнэ.
Түүнчлэн, Ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр 21-ний өдрийн 05 дугаар хурлаар Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийх асуудлыг дахин хэлэлцэж 3-т Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерээс хуулийн 16.1.1, 16.1.4, 27.1.3, тендерийн баримт бичгийн 12.1, 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дахь заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компанийн түншлэлд Захиалагчийн, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 0 дугаар албан бичиг хүргүүлж мэдэгджээ. Шүүх Ү******* х*******ны уг шийдвэрийг дараахь үндэслэлээр хууль бус гэж дүгнэв. Үүнд:
7.1.1.а. Аюулгүй ажиллагааны ажилтнаар санал болгосон Ч.Б 2021 онд төгссөн OS******* гэрчилгээ орчуулга ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ гэсэн шаардлагад нийцээгүй гэх тухайд:
Аюулгүй ажиллагааны ажилтнаар санал болгосон Ч.Бийн OS*******-ийн гэрчилгээ англи хэл дээр байх боловч ТШЗ-ны 17.6.2-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана...Тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгана. Зөвхөн гадаадад их дээд сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулж ирүүлнэ гэж зааснаас үзвэл OS******* нь М улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаад их дээд сургуулийн аль ч ангилалд хамаарахгүй, нөгөө талаар ТШЗ 12.1 заалт нь гадаадын этгээдүүд тендерт оролцож байгаа нөхцөлд тэдгээрт тавигдах шаардлага гэж үзэхээр байх тул тухайн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
7.1.1.б.Тоног төхөөрөмжийн жагсаалтад нийт 60 тн даацтай 3 усны машин шаардсанаас 32,700 кг даацтай 1 ширхэг усны машин санал болгосон нь шаардлага хангаагүй байна, мөн П т ХХК түншлэлийн гишүүн П л ХХК-тай усны машин 2 ширхгийг захиалгаар Худалдах-худалдан авах гэрээ ирүүлсэн нь тухайн машин механизмын эзэмшигчийн талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан тендер нээсэн өдөр шалгах боломжгүй гэх тухайд:
Нэхэмжлэгч компаниуд нь 60 тн-ы даацтай 3 ширхэг усны машин санал болгож тэдгээрийг түншлэлийн гишүүн компаниас худалдаж авахаар гэрээ байгуулж нотлох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн, тэдгээрийн 1 ширхэг усны машин нь 32,7 тн даацтай болох нь тогтоогдож байна. Энэ тохи************** Ү******* х******* шалгах боломжгүй гэж тодорхойлсон атлаа түүнийг тендерээс татгалзах үндэслэл болгосон нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл энэ нь мэдээлэл зөрсөн тохи************** хамаарахгүй, ТШЗ-ны 17.6.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна
7.1.1.в. Тоног төхөөрөмжийн жагсаалтад нийт 60 тн даацтай 23 автосамосвал шаардсанаас санал болгосон нь 60 тн даацтай 13, 59,840 кг даацтай 2, 90 тн даацтай 5, 94 тн даацтай 3 автосамосвал санал болгосон нь шаардлага хангахгүй гэх тухайд:
Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл Захиалагчийн санал болгосон хүчин чадал бүхий буюу 60-150 тн-ы даацтай 100 ширхэг, үүний 53 ширхэг нь 60 тн-ы даацтай өөрөө буулгагч машиныг санал болгосон байх ба эдгээрээс 2 ширхэг машин нь 59,840 кг даацтай байгаа нь шаардлага хангахгүй гэх үндэслэл болохгүй. Нөгөө талаар тухайн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгэ буй мэдээллээс харахад өөрийн жин, бүх жин гэх ойлголтууд нь өөр өөрөөр бичигдсэн байгааг дурдах нь зүйт.
7.1.1.г. Ээлжийн мастар санал болгосон Ц.Бын сургууль төгссөн дипломын мэдээллийг Төрийн мэдээлэл-солилцооны Хур системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгахад 2002 он Дархан Өргөө коллеж Авто инженер төгссөн байгаа нь шаардлага хангахгүй гэх тухайд:
Тендерийн баримт бичигт шаардсанаар 4 ээлжийн мастертай байх тэдгээр нь уул уурхайн чиглэлээр мэргэжсэн байх шаардлага тавьсан, нэхэмжлэгч компанийн түншлэлээс 5 ээлжийн мастер санал болгосон, Ц.Б нь туслан гүйцэтгэгч компанийн санал болгосон ажилтан гэх тул энэ үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч компанийн ээлжийн мастар санал болгосон Г.С, Г.Э, Б.Батб*******, Б.А гэх нэр бүхий 4 ээлжийн мастер нь 17.6.2-т заасан шаардлагыг хангасан байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс санал болгосон Б.Аын боловсролын талаарх мэдээлэл нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Төрийн үйлчилгээний Хур системд байршсан байсан нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт-аар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хур систем рүү нэвтрэхэд Б.А нь бүртгэлгүй байсан гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.
7.1.1.д. Туслан гүйцэтгэгч М м э ХХК-ийн ажилтан Б.Быг ерөнхий инженер, Ц.Быг ээлжийн мастер, Ц.Б*******ийг геотехникийн инженерээр тус тус санал болгосон нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.8-д түншлэлийн гишүүн туслан гүйцэтгэгч нь энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгааг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ, ТШЗ-ны 17.6.2 гэрээг хэрэгжүүлэх, удирдах, хяналт тавих, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх ажилтан ажилчдын боловсрол мэргэжлийн ур чадвар туршлагын талаарх ТӨХ-д шаардсан V дугаар бүлгийн маягт 4-н дагуу бэлтгэсэн дагуу мэдээлэл гэж тус тус заасны дагуу шаардлага хангаагүй гэх тухайд:
Нэхэмжлэгч компанийн түншлэлээс ирүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан, 5 дугаар бүлгийн маягт 4-ийн дагуу бэлтгэсэн мэдээллээс үзвэл Ерөнхий инженер доод тал нь 2 байхаас 3-ыг буюу 1-ээр илүү, ээлжийн мастер доод тал нь 4 байхаас 4-ийг, геотехникийн инженер 2 байхаас 2-ыг тус тус санал болгосон байгаа нь шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч компанийн түншлэл нь тендерийн баримт бичгийн 12.1, 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9-д заасан шаардлагад нийцсэн байхад нийцээгүй гэж үзэж татгалзсан хариуцагч Ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох үндэслэлт гэж шүүх дүгнэв.
7.2 Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлийн тендерийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн ү******* х*******ны тэмдэглэлийн дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн ү******* х*******нд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.2.1. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн ү******* х*******ны тэмдэглэлээр Э******* о ХХК болон П ХХК, Г******* ******* ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид Тендерийн хуулийн гэх/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэн, захиалагчид зөвлөмж хүргүүлснээр Захиалагч нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 0 дүгээр албан бичгээр ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гүйцэтгэлийн баталгааг ирүүлэн тендерийн хүчинт байх хугаца багтаан захиалагчтай гэрээ байгуулахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
7.2.2 Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтгээс их харьцуулах үнэт рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэт тендерийг сонгоно, 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэт тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж, мөн хуулийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1-д энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан.
7.2.3 Хуулийн дээрх заалтууд болон нэхэмжлэгч компанийн түншлэлээс ирүүлсэн тендерийн баримт бичиг, түүнд хийсэн Ү******* х*******ны дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нь тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн дүнг санал болгосон, өөрөөр хэлбэл тухайн багц ажлыг 585 137 125 505 төгрөгөөр гүйцэтгэхээр санал ирүүлснийг хамгийн сайн буюу бүх нөхцөлийг зэрэг хангасан гэж үзэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлт зөв шийдвэр байна.
Өөрөөр хэлбэл 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн ү******* х*******ны тэмдэглэлээс үзвэл ү******* х*******ны гишүүд тухайн тендерийг Тендерийн хуульд заасан журмын дагуу үнэлсэн, тухайн Ү******* х*******ны дүгнэлтийг С******* яамны, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичигт ...түншлэлээс ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлт гэж дүгнэснийг шүүх буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйт.
7.2.4 Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлийн тендерийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн ү******* х*******ны тэмдэглэлийн дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн ү******* х*******нд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйт гэж шүүх дүгнэв.
7.3. М Улсын С******* яам холбогдуулан гаргасан:
7.3.1.С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар Гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Э т т ХК-иас зарласан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/2023022001 дугаар тендерт оролцогч К м ХХК-иас Э******* о ХХК болон П ХХК, Г******* м ХХК-иудын түншлэл нь тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангахгүй байгаа талаар гомдол гаргасныг С******* яамнаас хянаад 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр ...тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх-ийг мэдэгджээ.
Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана, 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;, 55.3.2-т тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, 55.3.3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж, мөн С******* сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаар тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 2.3-т Захиалагч энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор бусад тендерт оролцогчдод гомдлын агуулгыг бичгээр мэдэгдэнэ. Цахим тендер шалгаруулалттай холбоотой гомдлын агуулгыг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ (цаашид цахим систем гэх)-ээр мэдэгдэнэ. 6.1-д С******* яам нь гомд******* дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрэ хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж тус тус заасан.
Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл С******* яам нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Тендерийн ү******* х*******ны хурлын тэмдэглэл, тендерийн ү******* х*******ны дүгнэлт, захиалагчийн тендерт оролцогч нарт хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 31-ний 01/498 тоот мэдэгдэл, 0 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хянан үзэж хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн атлаа хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар хянан үзэхийг үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, агуулгын зөрчилт, тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйт гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, шүүхийн энэ шийдвэрийн өмнөх хэсэгт дурдсанчлан С******* яамны, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичигт ...түншлэлээс ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлт байна гээд ,...түншлэлээс санал болгосон 9EB033349 арлын дугаартай CATD8R маркийн Semi-Universal бульдозерын хутга 8.6 м3 байгаа тухай дурдсан...тул уг асуудлыг холбогдох эх сурвалжаас нягталж үзэхийг мэдэгдсэн нь зөвхөн тухайн асуудлыг буюу бульдозерын хутга 8.6 м3 байгаа гэх асуудлыг л нягталж үзэхийг заасан агуулгатай, нөгөө талаар Ү******* х******* үнэлгээг хийхдээ Тендерийн хуулийг зөрчөөгүй болохыг нэгэнт дүгнэсэн, ийнхүү хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нөхцөлд Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан шийдвэрийг гаргахааргүй байхад хуулийн 55.3.2, 27.1-д заасны дагуу шийдвэрлэхийг зааснаараа хууль бус шийдвэр болсон гэж үзнэ.
Иймд С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйт гэж шүүх үзлээ.
7.4 С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.4.1 Э******* о ХХК-иас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргаснаар С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичгээр -...Ч.Бийн гэрчилгээний орчуулга ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1-д Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
-Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл Шаардана, 3 ширхэг 60 тонны даацтай усны машин ирүүлэхээс 2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна. гэж заасан байна.
Түншлэлээс усны машинд санал болгосон 0410ТТА тээврийн хэрэгслийн даац 32,700 кг байна. Түншлэлийн гишүүн П ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 2 ширхэг усны машин худалдан авах 23/04 дугаартай гэрээг тендерт хавсарган ирүүлсэн байна. Тус гэрээний 3.2-т гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор худалдан авагч нийт үнийн дүнгийн 10 хувь буюу 122,570,000 төгрөгийг худалдагчийн данс шилжүүлэх талаар заасан байна.
Түншлэлээс холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т болон ажлын даалгаврын 2.3.2-т Бусад үндсэн машин механизм, тоног төхөөрөмжий A худалдаж авах тохи************** байгуулсан гэрэ заагдсан дагуу эхний төлбөр төлсөн баримт хавсаргах, ажил эхлэх хугацаа буюу гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор М Улсад орж ирэх боломжтой байх. гэж заасан шаардлагад байна.
-Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т А.Хөрс хуулалтын ажилд ашиглах: 3.Автосамосвал 60 тн 13 байх, ТШЗ 17.6.3-т В Нүүрс олборлолтод ажиллах техникүүд: 6.Автосамосвал (давхар тэнхлэгт байж болохгүй) 60 тн 10 байх гэж заасан байна.
Дээрх шаардлагын дагуу түншлэлээс 60 тн даацтай автосамосвалд санал болгосон тээврийн хэрэгслээс 60 тн даацтай (6093УАА, 6077УАА, 49-31УБЛ 3712УБП, 0216УА, 0236УАР, 0251УАР, 0291УАР, 0261УАР, 0271УАР, 3460УАЕ 3160УАЕ, 1841УАН) 13, 59,840кг даацтай (1508УБП, 1159ТТА) 2, 90 тн даацтай (0933ТТА, 0936ТТА, 2305ТТА, 2306ТТА, 2501ТТА) 5 машин, 94 тн даацтай (1273УБЕ, 157ЗУБН, 1531УНВ) 3 тээврийн хэрэгсэл байгаа нь дээр дурдсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.3-т заасан 60 тн автосамосвал нийт 23 байх гэсэн шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
-Түншлэлээс ээлжийн мастерт Г.С, Г.Э, Ц.Б, Б.Батб*******, Б.А нарыг санал болгосон байна.
Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана. Дээрх инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан ирүүлнэ. Тендер нээсэн өдөр цахим системээр мэдээллийг татаж шалгана. гэж заасны дагуу тус түншлэлийн ээлжийн мастерт санал болгосон хүний нөөцийн дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан шалгахад Ц.Б нь Коллежийг 2002 онд Авто инженер Аын Дархан дээд боловсролын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй байгаад үндэслэн захиалагч Г.С, Г.Э, Ц.Б, Б.Батб******* нарын мэдээлэлд үндэслэн тендерийг хянан үзсэн байна.
Дээрх тодорхойлолтод үндэслэн ээлжийн мастер Ц.Б нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.2-т 8.Ээлжийн Уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгт гэсэн шаардлагад мастер нь нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлт байна.
-Түншлэлийн туслан гүйцэтгэгч М м э ХХК-ийн ажилтан Б.Б, Ц.Б, Ц.Б******* нарыг түншлэлээс ерөнхий инженер, ээжийн мастер, геотехникийн инженерт тус тус санал болгосон байна.
Түншлэлээс ирүүлсэн туслан гүйцэтгэгчээр ажиллах 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/03 дугаартай гэрээний 5.2.4-т Уурхайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, менежмент, боловсон хүчний асуудлыг хариуцна. гэж зааж, түншлэлээс тендерт санал болгож буй хүний нөөцийн мэдээллийн 4 дүгээр маягтад тусгасан байна. Түншлэлээс гэрээ байгуулж, холбогдох мэдээллийг маягтад тусгаж ирүүлсэн ч М м э ХХК-тай байгуулсан гэрээг С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.3.1-д Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчт оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх; гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр баталгаажуулж ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичигт нийцэхгүй байна. Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно гэсэн хариу өгчээ.
Шүүхийн энэ шийдвэрийн холбогдох хэсэгт дурдсанчлан С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичигт заасан үндэслэлүүд хууль зүйн үндэслэлгүй, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг Ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийн талаархи энэ шийдвэрийн хэсэгт шүүх дэлгэрэнгүй дүгнэсэн болно.
Түүнчлэн уг дугаар Гомдол хянасан тухай албан бичигт М м э ХХК-тай байгуулсан гэрээг С******* сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.3.1-д Тендерт оролцогч нь түншлэлээр эсхүл туслан гүйцэтгэгчт оролцох бол талууд цахим системээр дамжуулан гэрээ байгуулсан байх; гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр баталгаажуулж ирүүлээгүй гэж дурдсан боловч шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр тухайн тендерийг цахимаар илгээхдээ нэхэмжлэгч компанийн түншлэл нь туслан гүйцэтгэгчт хийх гэрээг цахим системээр дамжуулан байгуулсан болох нь тогтоогдсон.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгох нь зүйт гэж шүүх үзлээ.
7.5. Э т т ХК-д холбогдуулан гаргасан
7.5.1 Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар Тендерээс татгалзах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хаж Тендерийн хуулийн 27.1.3, 16.1.4, 16.1.1 заалтыг зөрчсөн гэж үзэж хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн танай ирүүлсэн тендерээс татгалзаж байна, тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан-ыг мэдэгджээ.
Шүүхийн энэ шийдвэрээр тухайн мэдэгдлийн үндэслэл болсон С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар албан бичиг болон уг албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийсэн Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгосон тул уг хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар Тендерээс татгалзах тухай албан бичиг хууль бус, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлт гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар албан бичигт дурдсан, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан үндэслэлүүдийн талаар шүүхийн энэ шийдвэрт нэг бүрчлэн тодорхой дүгнэснээр тэдгээр үндэслэлүүд хууль бус болох нь тогтоогдсоныг дурдах нь зүйт.
7.5.2 Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлт гэрээ байгуулахыг захиалагч Э т т ХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч компанийн түншлэлийн тендер нь хамгийн бага үнийн дүнт, шаардлагад нийцсэн тендер болох нь Тендерийн ү******* х*******ны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн дүгнэлт үндэслэлт гарсан байх тул 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн ү******* х*******ны тэмдэглэлийн дагуу Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлт гэрээ байгуулахыг захиалагч Э т т ХК-д даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлт гэж шүүх дүгнэв.
7.5.3. Э т т ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан гаргасан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ ...өмнөх тендер шалгаруулалтын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргаан үргэлжилж байхад дахин тендер зарласан нь хууль бус, манай эрхийг зөрчиж байна... гэж, хариуцагч Э т т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хууль тогтоомжид заасны дагуу Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалтыг зарласан, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, тендер шалгаруулалт нэхэмжлэгч оролцох эрх нээлтт байгаа гэж тодорхойлон маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн түншлэлээс С******* яамны 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар бүхий Гомдол хянасан тухай албан бичгийг эс зөвшөөрч 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугаца Э т т ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан гаргасан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалт зарласан болох нь тогтоогдов.
Түүнчлэн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс шүүхэд хаж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүрэ Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт тогтоох зорилгоор хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч компанийн түншлэлийн оролцсон тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хууль бус, дахин тендер шалгаруулалт зарлах үндэслэл үүсээгүй гэж дүгнэж тухайн захиргааны актуудыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон тул эдгээр хууль бус актын үндсэн дээр гарсан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалт явуулах шийдвэр /зарласан үйлдэл/ мөн хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхүйц байх тул хүчингүй болгох нь зүйт гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.7.4, 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эрдэс м о ХХК, П л ХХК, Г******* м ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* яамны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар болон 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, Э т т ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаар Тендерээс татгалзах тухай мэдэгдэл, Э т т ХК-ийн Тендерийн ү******* х*******ны 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Э т т ХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан гаргасан Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт олборлолтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаар бүхий цахим тендерийн 1 дүгээр багцын тендер шалгаруулалт-ыг хүчингүй болгож, Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн ү******* х*******нд, Эрдэс м о ХХК болон П л ХХК, Г******* м ХХК-иудын түншлэлт гэрээ байгуулахыг захиалагч Э т т ХК-д тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхт.