Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/00977

 

 

 

 

 

         2024        03         04  

      182/ШШ2024/00977

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,

 

Хариуцагч: ,

 

Хариуцагч:   тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шадар сайдын ажлын албатай байгуулсан 2021.04.28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаартай, 2022.01.03-ны өдрийн 2021/ЭЗХАБХТ/04-01 дугаартай, 2023.01.06-ны өдрийн 2021/ЭЗХАБХТ/04-02 дугаартай нэмэлт гэрээнүүдийн дагуу миний ажиллах эрхийг хангуулж, ажилд буцаан томилуулах, ажилгүй байх хугацааны бүх цалин хөлс түүнтэй холбогдох бүх хохирлыг барагдуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,

Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  

Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.  Нэхэмжлэгч ******* нь , , Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгж нарт холбогдуулан Шадар сайдын ажлын албатай байгуулсан 2021.04.28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаартай, 2022.01.03-ны өдрийн 2021/ЭЗХАБХТ/04-01 дугаартай, 2023.01.06-ны өдрийн 2021/ЭЗХАБХТ/04-02 дугаартай нэмэлт гэрээнүүдийн дагуу ажиллах эрхийг хангуулж, ажилд буцаан томилуулах, ажилгүй байх хугацааны бүх цалин хөлс түүнтэй холбогдох бүх хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2023.07.30-ны өдрийн 5/118 тушаалыг хүчингүй болгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хөлс 2023.12.30-ны өдөр хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагч нараас шаардаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэж тодруулсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Дорж овогтой ******* миний бие эдийн засаг хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн барилгын инженерийн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шадар сайдын ажлын албатай 2021ЭЗХАБ04 дугаартай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2021ЭЗХАБ0401, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021ЭЗХАБ0402 дугаартай нэмэлт гэрээнүүдийг шадар сайдын ажлын албатай тус тус байгуулан барилгын инженерийн ажил болон гэрээний үүргээ биелүүлж ирсэн.

1.2. Эдийн засаг хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжийн зохицуулагч Энхбаатараас 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр надад 2023/068 дугаартай сануулга хүргэгдсэнтэй холбоотой миний бие Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл өгсөн. Өргөдлийн дагуу маргаан таслах гурван талт хороо хуралдаж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн хугацаа өгсөн бөгөөд тус гурван талт хорооны хуралдааны 39 дугаартай шийдвэрийг надад 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрчлөгдсөнтэй холбоотой ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэвийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/101 дугаартай тушаалтай 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн барилгын инженерээр түр томилсон.

Тус хурлаас хойш 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу төслийн захирагч Ц.Ганбат, төслийн зохицуулагч Энхбаатар нараас хянан баталгаажуулсан тай байгуулах, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ буюу 2023ЭЗХАБ06 дугаартай гэрээг надад танилцуулсан.

Тус гэрээтэй танилцахад ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагын мэргэжил гэсэн үзүүлэлтийн чухал шаардлагатай, шаардлагатай гэсэн дээр  дэд бүтэц барилгын инженерийн чиглэлээр мэргэшсэн инженер гэснийг архитектур ба барилга угсралт /073/ буюу зөвлөх инженер зэрэгтэй гэж, туршлагын чухал шаардлагатай, шаардлагатай гэсэн дээр 10-с доошгүй жилийн дэд бүтэц барилга зэрэг салбарын ажлын туршлагатай  гэснийг инженерчлэл, зураг төслийн чиглэлээр 10-с дээш жилийн туршлагатай гэж, ур чадварын чухал шаардлагатай, шаардлагатай гэсэн дээр англи хэлний мэдлэгтэй байх гэснийг англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх гэж тус тус өөрчилсөн байсан.

 Иймд хөлсөөр ажиллах гэрээний тушаалын хугацаа дуусгавар болоход 9 хоног үлдэж байхад тус гэрээний шаардлагуудыг өөрчлөн танилцуулж байгааг хууль бус гэж үзэж Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд дахин 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл өгсөн. Хөдөлмөрийн эрхийн гурван талт хороо дахин хуралдаж шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүл гэсэн 46 дугаартай шийдвэрийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр надад хүлээлгэн өгсөн.

1.3. Миний бие өөрийн ажлын хүрээнд гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллага Сонголт дизайн ХХК-д шаардлага зөвлөмж өгч ажилласан. Авлига, ашиг сонирхол нэгтэй байгууллага, албан тушаалтнуудад саад болсноор дарамт шахалтад орж ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Жишээ нь: Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Сонголт дизайн ХХК-д төслийн барилгын инженер ******* миний зүгээс алдаатай дутуу боловсруулсан тайланг буцааж зөвлөмж хүргүүлэхэд тус тайлангуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, БХБЯ-аас батлан ирүүлэх, мөн төслийн барилгын инженерээр хянуулахгүйгээр , бүс хөгжүүлэх төслийн зохицуулагч нарт Сонголт дизайн ХХК-ийн дутуу боловсруулсан зураг, тайланг албажуулан тус компанийн санхүүжилтийн хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлэх, миний ажил үүрэгтэй холбоотой аливаа мэдээллийг өгөхгүй байх, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ан дээр болсон Эдийн засаг хамтын ажиллагааны бүр хөгжүүлэх төслийн хэрэгжилтийг хэлэлцэх хуралд  оролцуулахгүй байх, намайг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн байхад Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төслийн захирал Ц.Ганбат, Эдийн засаг хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн зохицуулагч Энхбаатар нар ажлаас шахаж гаргахын тулд Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсанд хангалтгүй үнэлгээ тавих, анд болсон 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн төслийн удирдах хорооны хуралд намайг оролцуулахгүй хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилт хангалтгүй үнэлэгдсэн гэж ажлаас чөлөөлөх зөвлөмж гаргасан байна. Улмаар тус зөвлөмжийг үндэслэн ны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн тушаалаар 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөн миний хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан.

Би Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах хороонд 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл өгсөн. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан таслах гурван талт хороо дахин хуралдаж шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүл гэсэн 62 дугаар шийдвэрийг  2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр надад хүлээлгэн өгсөн.

Дорж овогтой ******* намайг хөлсөөр ажиллах гэрээний аль заалтыг зөрчсөн гэж Ц.Ганбат, Д.Энхбаатар нар хөлсөөр ажиллах гэрээний үнэлэх хуудасны үнэлгээгээр миний ажлыг хангалтгүй хэмээн буруу үнэлснийг, ны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн төслийн удирдах хорооны хурлын зөвлөмж, ны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан тушаалыг тус тус миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4.  Иймд ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2023.07.30-ны өдрийн 5/118 тушаалыг хүчингүй болгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хөлс 2023.12.30-ны өдөр хүртэл тооцон 23,500,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагч нараас шаардаж байна.

1.5. *******гийн ажиллаж байсан бүхий л ажлын шаардлага нэмэгдсэн учраас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна.

1.6.  *******гийн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хууль тогтоомжид нийцүүлж, тухайн барилгын ажлын гүйцэтгэл, зураг төсөл, тайлан зэрэг асуудал дээр  хяналт тавих үүрэгтэй. Гэрээнд заасан үүргийнхээ хүрээнд ажиллаж байсан. И.Батхүүгийн гаргасан тушаалын агуулга нь  ажлын шаардлага хангахгүй байна гэж чөлөөлсөн байдаг. 2023 оны хөлсөөр ажиллах гэрээний үнэлгээний хуудасны нарийвчлан тодорхойлсон дээр барилгын ажил гэдэг дээр 0 оноо тавьсан байгаа. “Сонголт дизайн ХХК” гэх барилгын зураг төсөл гүйцэтгэгч компанийн төслийн нэгжид ирүүлээгүй тайланд холбогдуулж барилгын ажлыг эхлээгүй байдаг. Сонголт дизайн ХХК-д өөрөө буюу төслийн нэгжээр дамжуулан зөвлөмж, шаардлагыг хүргүүлж ажиллаж байсан. Энэ үед төслийн нэгжээр хянуулаагүй тайланг дээд байгууллагаас батлаад ирүүлээд байдаг. ******* хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчөөгүй. Барилгын ажил эхлүүлэх, эхлүүлэхгүйг *******гийн мэдэх зүйл биш юм.

1.7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. ******* гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусах байсан. Тус хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан. *******гийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарч энэ гэрээ цуцлагдсан учир хөлсөөр ажиллах гэрээний хөлс 23,500,0000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Мөн энэхүү үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр хариуцагч нараас шаардаж байна гэв.

 

 2. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагаа сая тодруулж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгч *******гийн хөлсөөр ажиллах гэрээг хууль тогтоомжийн дагуу цуцалсан тухайд:

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Зээлийн хэлэлцээр”-ийг байгуулж, тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдсан санхүүжилтийг 20 жилийн хугацаанд нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг Өрийн удирдлагын тухай хууль (2015.02.18)-ийн 13-25 дугаар зүйлд заасны дагуу удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжүүлнэ. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ” гэж заасан байдаг.

Дээрх хуулийг үндэслэн Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 7.5-д “Төслийн удирдах хороо”, 7.6-д “Төсөл хэрэгжүүлэх нэгж”, 7.8-д “Төслийн захирал”, 7.9-т “Төслийн зохицуулагч” гэсэн удирдлагын бүтэцтэй байхаар тусгасан.

Мөн журмын 7.1.11, 7.1.12-т тус тус зааснаар Сангийн сайдын 2020.12.02-ны өдрийн 221 дүгээр тушаалаар “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, нэгжийн бүтцийг нийт 6 хүний орон тоотой байхаар баталсан.

Батлагдсан бүтцийн хүрээнд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 7.11.6-д зааснаар нэгжийн ажилтнуудын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тус нэгжийн барилгын инженерээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тушаалаар иргэн *******г томилсон.

Иргэн *******г төслийн нэгжийн Барилгын инженерээр томилсонтой холбоотойгоор мөн журмын 8.1, 8.2-т тус тус зааснаар 2021.04.28-ны өдөр 2021/ЭЗХАБХТ/04 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2022.01.03-ны өдөр, 2023.01.06-ны өдөр тус тус 1 жилийн хугацаатай сунгасан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болохоор байсан. Гэрээг ажлын үр дүнгийн үнэлгээгээр хийгдэнэ. Үнэлгээ нь хагас болон бүтэн жилээр хийгдэж байгаа. Гэрээг цуцлах талаар гэрээ болон тодорхой журмаар зохицуулсан байгаа. Төслийн нэгжийн үйл ажиллагаа явуулаад байгаа гол зорилго нь Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын зээлийг авч тухайн зээлээр Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлыг хийх, үүнтэй холбоотойгоор 25 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх ёстой. 5 жилийн хугацаатай төслийн нэгж ажлаа хийгээд, хийсэн ажлын төлбөрийг 5 жилээс хойш 25 жилийн хугацаанд төлөх зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээний хэрэгжилтийг хангахаар байгуулагдаж байгаа төслийн нэгж, Монгол улсын эдийн засагт нөлөөтэй ажил байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдаж, чөлөөт бүсийн асуудал уг яамны чиг үүрэгт шилжсэнтэй холбоотойгоор “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгж”-ийн удирдах хорооны бүрэлдэхүүн шинээр батлагдаж, “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.10.8-д зааснаар хагас, бүтэн жилээр хуралдаж, төслийн нэгжийн ажилтнуудын ажил үүргийг 2023.07.25-ны өдөр үнэлж, үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг.

Ингээд Барилгын инженер *******гийн гаргаж өгсөн тайлангийн хүрээнд үнэлгээ хийхэд нийт 65 оноогоор үнэлэгдсэн тул Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 8.1.14-т “гүйцэтгэлийн үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төслийн шууд захирагч баталгаажуулна”, 8.15-д “төслийн удирдах хороонд танилцуулна”, 8.20.2-д “хөлсөөр ажиллах гэрээг 70-аас доош хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд  гэрээг цуцална” гэж заасан зохицуулалтыг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан.

******* нь Барилгын инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төслийн зохицуулагч Б.Энхбаатараас барилгын инженер *******д ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг анхааруулсан сануулгыг албан бичгээр хүргүүлсэн”, мөн төслийн хүрээнд ******* инженерийн хариуцаж байсан СS-01 багц ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулж байгаа зураг төслийн “Сонголт дизайн” ХХК-иас анд 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 105 тоот албан бичгээр ирүүлсэн байхад ******* инженер нь зураг төслийн ажлын туршлагагүй, анхан шатны ойлголтгүй, ажлын тайлан хүлээн авахгүй, санхүүжилтийг шийдэхгүй, гэрээт ажлын цаг хугацааг хойшлуулж буй байдал нь цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй байдалд хүргэж байсан. Төслийн хүрээнд 2023 онд төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт нь 2023 оны 07 сарын 25-ны өдрийн байдлаар 37 хувьтай байгаа нь хангалтгүй байгаа юм.

Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан гол зорилтын нэг болох “Барилгын зураг төслийн ажил түүний гүйцэтгэлд хяналт тавьж тайлагнах, холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах” үүргээ биелүүлэх бус харин ч хамтран ажиллагч байгууллагуудтай харилцан зөвшилцөлд хүрч чадахгүй” удаа дараа асуудал үүсгэн төслийн хэрэгжилтэд саад учруулж байсан юм.

Иймд барилгын инженер *******тэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаартай тушаал нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Хөлсөөр ажиллах гэрээний 1-р хавсралт дээр ажлын байрны тодорхойлолт, зорилт, зорилт тус бүр хийх ажлыг нь тодорхой тусгасан байгаа. Үүний дагуу үнэлгээ хийгдсэн байдаг. Үнэлгээг яаж хийх нь төрийн нарийн бичгийн тайлбарлах асуудал биш юм. Энэ үнэлгээг төслийн захирал болон төслийн зохицуулагч байна гэж журамдаа зааж өгсөн байгаа. Үүнийг төрийн нарийн бичгийн дарга батална гэсэн байна. 65% гэж үнэлсэн шийдвэр нь тусдаа бие даасан үр дагавартай. Төслийн удирдах хорооны зөвлөмж гэж байгаа. Энэ нь мөн адил тусдаа бие даасан үр дагавартай. Энэ маргаан нь захиргааны маргаан байсан гэж харж байгаа. *******гийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил огт хийгдээгүй. 2023 оны хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас нь ажлын байранд заасан чиг үүргийнх нь хүрээнд үнэлээд явсан байдаг. Сонголт дизайн ХХК-аас болоод миний ажил явахгүй байна гэж яриад байдаг. Тэр хүн цалин авч байгаа бол ажлыг нь хугацаанд нь дуусгах ёстой. ******* нь тухайн ажлын санаатай болон санамсаргүйгээр гацаадаг. АТГ-т тухайн ажлын талаар гомдол өгчихсөн. Тухайн ажлын үйл ажиллагаа нам зогссон. Мөн 30,000,000 ам.долларын зээлийн хугацаа дуусаж байгаа. ******* нь Сонголт дизайн ХХК-ийн ажлыг гацаадаг. Өөрийнхөө ажлыг албан бусаар, албан бус мэйл хаягаас мэйл явуулдаг. Үүнийгээ удирдах хороондоо мэдэгддэггүй. Үнэлгээ болон зөвлөмжтэй холбоотой асуудал нь иргэний хэргийн харьяаллын маргаан биш юм. Энэ нь захиргааны хэргээр хянан шийдвэрлэгдэх актууд хуулийн хүчин төгөлдөр байгаа. ******* нэхэмжлэлээ 2023 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр гаргасан байгаа. Тушаалаа авахдаа зөвлөмж болон үнэлгээг мэдэх боломжтой байсан. Үнэлгээ нь хуулийн хүчин төгөлдөр байхад тушаалыг хууль зөрчиж гарсан гэх үндэслэл байхгүй юм. Яагаад гэхээд үнэлгээ, тушаал, зөвлөмж гаргах эрх нь өөр өөр субъектэд байна гэв.

 

3. Хариуцагч Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 8.11.3 дахь хэсэгт зааснаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженер *******тэй байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний биелэлтийг Төслийн захирал болон Төслийн зохицуулагч нарын үнэлгээний дунджаар үнэлж, 7.10.8.4 дэх хэсэгт зааснаар Төслийн удирдах хороо нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар гэрээг сунгах, дуусгавар болгох, цуцлах, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлснээр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон байдаг.  “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төслийн захирал Ц.Ганбат нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтныг албан тушаалд томилох, гэрээг дуусгавар болгох, цуцлах, эрх бүхий албан тушаалтан биш тул *******гийн гаргасан нэхэмжлэлийн хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй.

3.2. Хариуцагч ны Должинсүрэн төлөөлөгчтэй санал нэг байна. 2023 оны хагас жилийн үнэлгээгээр 65% үнэлсэн гэж ярилаа. *******г ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн гэдэг дээр тайлбар хэлэхэд Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн тоот буюу ажлын даалгаварт барилгын инженер ямар ажил үүрэг гүйцэтгэх ямар шаардлага, мэргэжилтэй хүн байх талаар зааж өгсөн байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх асуудалтай хамааралгүй юм.

3.3. Ерөнхий төлөвлөгөө гэж яриад байна.  2014 оны Засгийн газрын 187дугаар тогтоолоор баталсан Замын-Үүд чөлөөт бүсийг цогцоор нь хөгжүүлэх мастер төлөвлөгөө байгаа. Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулсан нь энэ ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх шалтгаан болсон. Тус хэлэлцээр дээр хоёр улсын чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг харилцан уялдуулан боловсруулна гэж заасан. ТГТ компанийн боловсруулсан  ерөнхий төлөвлөгөө энэ зарчимтай нийцээгүй. Энэ явдлууд удаа дараа болсон. Бид нарт гүйцэтгэл, үр дүн хэрэгтэй. Энэ бол зээлийн хэлэлцээр учраас үр дүн гаргах нь чухал юм гэв.

 

4. Хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Д.******* хүнийг хясан боогдуулж байна гэж харж байна. Нэхэмжлэгч өөрийн ажил мэргэжлээ мэддэггүй юм шиг байна. Монгол хэлний дүрэм засах нь барилгын инженерийн хийх ажил биш юм. Хэргийн материалд өгсөн албан бичгүүдийн алдааг харахад хясан боогдуулсан маягтай ажилласан байх гэж бодож байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/

5.2. 2023.01.06-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-11/

5.3. 2022.01.03-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-01 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-12/

5.4. 2023.07.25-ны өдрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжийн барилгын инженер *******гийн 2021-2023 онуудад гүйцэтгэсэн ажлын тайлан /хх 13-19/,

5.5. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн 2023.05.09-ний өдрийн 23/068 дугаар Сануулга хүргүүлэх тухай албан бичиг /хх 20/,

5.6. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаар шийдвэр /хх 28-31/,

5.7. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.05.22-ны өдрийн Б/101 дугаар *******г ажилд түр томилох  тухай тушаал /хх 32/,

5.8. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ №2023/ЭЗХАБХТ/06, гэрээний хавсралт /хх 33-39/,

5.9. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар шийдвэр /хх 42-44/,

5.10. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн Б/118 дугаар *******гийн хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай тушаал /хх 46/,

5.11. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаар шийдвэр /хх 48-50/

5.12. Итгэмжлэл /3-р хх 39-40/

5.13. Замын-Үүд чөлөөт бүсийн барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах хуваарь /3-р хх 69/,

5.14. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3-р хх 90-91/,

5.15. *******гийн ажиллаж байсан байгууллагуудаас гаргасан ажил байдлын тодорхойлолт /3-р хх 92-98/

5.16. Сонголт дизайн ХХК-ийн боловсруулсан Эхлэлийн тайлан /Замы-Үүд чөлөөт бүсийн барилгын ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ/

5.17.Сонголт дизайн ХХК-ийн боловсруулсан Явцын тайлан 1.

 

6. Хариуцагч дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 274 дүгээр Ажилд томилох тухай тогтоол /хх 99/,

6.2. Итгэмжлэл /хх 63/,

6.3. Хариу тайлбар /хх 95-96/,

6.4. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн Б/118 дугаар *******гийн хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай тушаал /хх 97/,

6.5. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн 2023.07.25-ны өдрийн 1 дугаар Төслийн удирдах хорооны зөвлөмж /хх 98/,

6.6. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн 2023.06.22-ны өдрийн 23/088 дугаар Гэрээ сунгуулах тухай албан бичиг /хх 100-101/,

6.7. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.05.22-ны өдрийн Б/101 дугаар *******г ажилд түр томилох  тухай тушаал /хх 102/,

6.8. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн 2023.05.09-ний өдрийн 23/068 дугаар Сануулга хүргүүлэх тухай албан бичиг /хх 103/,

6.9. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.04.27-ны өдрийн А/67 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хх 104-105/,

6.10. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн 2023.04.17-ны өдрийн 23/059 дугаар Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 106/,

6.11. Монгол Улсын ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.03.10-ны өдрийн Б/52 дугаар Төслийн захирал томилох тухай тушаал /хх 107/,

6.12. Монгол Улсын Шадар Сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын 2023.11.02-ны өдрийн Б/14 дугаар Ц.Ганбатыг ажилд томилох тухай тушаал /хх 108/,

6.13. Монгол Улсын Засгын Газрын Хэрэг Эрхлэх Газрын Тэргүүн дэд даргын 2021.04.21-ний өдрийн 92 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 109/,

6.14. Монгол Улсын Сангийн Сайдын 2020.12.02-ны өдрийн 221 дүгээр Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай тушаал, түүний хавсралт /хх 110-111/,

6.15. Төслийн удирдах хорооны хурлын 2023.07.25-ны өдрийн 23-06 дугаар тэмдэглэл /хх 112-124/,

6.16. Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженер *******тэй хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулахтай холбоотой асуудлаар хийсэн 2023.06.22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл /хх 125-127/,

6.17. 2021.04.28-ны өдрийн 2021/ЭЗХАБХТ/04 тоот хөлсөөр ажиллах гэрээ /хх 128-131/,

6.18. Ажлын байрны тодорхойлолт /хх 132-134/,

6.19. 2022.01.03-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-01 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-135/,

6.20. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх /МОН-3936/ төсөл Барилгын инженерийн 2021 оны жилийн ажлын тайлан /хх 136-137/

6.21. 2023.01.06-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлт /хх-138/,

6.22. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх /МОН-3936/ төсөл Барилгын инженерийн 2022 оны жилийн ажлын тайлан /хх 139-141/,

6.23. Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас 2022 он /хх 142-149/,

6.24. Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудас 2023 он /хх 150-153/,

6.25. Төслийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө /хх 154-155/,

6.26. Замын-Үүд чөлөөт бүсийн 1-р үе шатны дэд бүтэц, гүний гарцын шалган нэвтрүүлэх нэг цэгийн үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийн нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулах дотоодын зөвлөх компанийн ажлын даалгавар /хх 156-192/,

6.27. Монгол Улсын Шадар Сайдын ажлын алба Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн Удирдах хорооны 2021.12.23-ны өдрийн 02 дугаар тогтоол /хх 193/,

6.28. Төслийн удирдах хорооны 2021.12.23-ны өдрийн 21/02 дугаар тэмдэглэл /хх 194-198/,

6.29. Төслийн 2021, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /хх 199, 208/,

6.30. Төслийн 2021, 2022 оны санхүүгийн төлөвлөгөө /хх 200, 209/,

6.31. Төслийн удирдах хорооны 2021.06.30-ны өдрийн 01 дугаар тогтоол, 21/01 дугаар тэмдэглэл /хх 201-207/,

6.32. Монгол Улсын ны 2023.06.26-ны өдрийн 03/1147 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх 58-61/,

6.33. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын 2023.02.10-ны өдрийн А/08 дугаар Төслийн хороо байгуулах тухай тушаал /2-р хх 62-63/,

6.34. Монгол Улс болон Азийн хөгжлийн банкны хоорондын зээлийн хэлэлцээр /2-р хх 64-84/,

6.35. Замын-Үүд чөлөөт бүсийн 2022.12.22-ны өдрийн 01/377 тоот, 2023.04.04-ний өдрийн 01/106 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх 86-87/

6.36. Замын-Үүд чөлөөт бүсийн 2023.04.20-ны өдрийн 01/124 дугаар Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт /2-р хх 88-94/.

 

 

7. Хариуцагч Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

7.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 53/,

7.2. Итгэмжлэл /хх 54, 80, 107-108/,

73. Хариу тайлбар /хх 64/.

 

8. Хариуцагч Эдийн засаг хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслөөс дараах нотло х баримтыг өгсөн.

8.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 66/

8.2. Итгэмжлэл /хх 67-68, 107/

8.3. Хариу тайлбар /хх 70/.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслөөс Сонголт дизайн ХХК руу явуулсан албан бичгүүд болох 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22/053 тоот, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22/58 тоот,

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22/069 тоот, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22/71 тоот, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22/89 тоот, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22/102 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22/112 тоот, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/129 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22/134 тоот, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/126 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/009 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/014 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23/25 тоот,

2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23/043 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23/001 тоот албан бичгүүд, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/051 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/018 тоот албан бичгүүд, Эдийн Засаг хөгжлийн яаманд хүргүүлсэн  2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22/115 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23/013 тоот, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23/032 тоот, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23/037 тоот,  2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/38 тоот албан бичгүүд, Замын Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон Замын Үүд чөлөөт бүсийн захирагчид хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өлрийн 21/081 тоот, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22/044 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/016 тоот, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/033 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23/012 тоот,  2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/11 тоот, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/10 тоот албан бичгүүд,  Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23/010 тоот, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/034 тоот албан бичгүүдийг,  Барилга  хот байгуулалтын яамнаас Сонголт дизайн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8/817 тоот албан бичгийг хавсралт материал болох 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хамт, наас Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөлд ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12/215 тоот албан бичгийг, Зам тээврийн хөгжлийн яамнаас  Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөлд ирүүлсэн  2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03/859 тоот албан бичиг,  2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/2285 тоот албан бичгүүдийг, Замын Үүд Чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөлд ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн албан бичгийг бүрдүүлсэн. /2-р хх 180-247, 3-р хх 1-39, 50-64/

 

10. Хариуцагч ны хүсэлтээр viber чатанд үзлэг  хийсэн тэмдэглэл /2-р хх 99-101/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2023.07.30-ны өдрийн 5/118 тушаалыг хүчингүй болгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хөлс 2023.12.30-ны өдөр хүртэл тооцон 23,500,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

 

2. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэсгийг шийдвэрлэв.

 

            3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

            3.1. Монгол Улсын сангийн сайдын 2020.12.02-ны өдрийн 221 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эдийн засаг хамтын ажиллагааны бүс хөгжлүүлэх төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, бүтэж, орон тоог баталсан байна. Тус нэгжийн бүтэц орон тоог 6 ажилтантай байх ба үүнд барилгын инженерийн орон тоог 1 байхаар баталжээ.  /хх-н 110-111/

 

            3.2. Улмаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Тэргүүн дэд даргын 2021.04.21-ний өдрийн 92 дугаар тушаалаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, барилгын инженерээр Доржийн *******г томилж,

2021.04.28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04 дугаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулах Хөлсөөр ажиллах гэрээ /цаашид хөлсөөр ажиллах гэрээ/-г нэг талаас Монгол Улсын шадар сайдын ажлын алба, нөгөө талаас ******* нар харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд гэрээний 1 дүгээр хавсралтаар барилгын инженерийн ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, *******д танилцуулжээ. /хх 109, 128-134/

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар гэрээний хугацаа 2021.04.28-ны өдрөөс эхлэн 2021.12.31-ний өдрийг дуустал хугацаатай байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэрээний хугацааг 1 жилээс ихгүй хугацаагаар сунгаж болохоор харилцан тохиролцсон байна.

 

Ийнхүү *******тэй байгуулсан гэрээг 2022.01.03-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-01 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2022.01.03-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэл,

2023.01.06-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/004-02 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2023.01.02-ны өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэл тус тус сунгасан байна. /хх 135, 138/

 

3.3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “чөлөөт бүсийн хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийн асуудал Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах болсон ч Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл төсөл захиалагч байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан байна.

Сангийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/199 дүгээр албан бичгээр төслийн захиалагч байгууллага өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, хариу бичгийг Азийн хөгжлийн банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 20-нд ирүүлснээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн захиалагч байгууллагын чиг үүрэг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжиж,  Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны А/08 дугаар тушаалаар Төслийн удирдах хороог байгуулж, нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, ажилд томилох тушаалыг 2023 оны 6 дугаар сарын 30 хүртэл хугацаагаар түр томилон ажиллуулсан байна. /2-р хх-н 58-63/

 

Улмаар Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023.05.22-ны өдрийн Б/101 дугаар тушаалаар *******г Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженерээр 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр томилж, *******тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 32/

 

Гэвч ******* нь ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн шаардлагыг ихэсгэсэн гэх шалтгаанаар тай хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулаагүй болох нь Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас 2023.06.22-ны өдөр *******тэй хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулахтай холбоотой асуудлаар хийсэн уулзалтын тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч ******* нь 2021.04.28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээнүүд хүчинтэй, энэхүү гэрээг ны төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ  тодорхойлсон бөгөөд хариуцагч нар нь няцаан үгүйсгээгүй, маргаагүй, түүнчлэн Төслийн удирдах хорооны 2023.07.25-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2 дахь заалтаар “Хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилт хангалтгүй үнэлэгдсэн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженер Доржийн *******тэй байгуулсан 2021/ЭЗХАБХТ/04-02 дугаар хөлсөөр ажиллах гэрээг 2023.06.30-ны өдрөөр дуусгавар болгож, хуулийн хүрээнд зохих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023.05.22-ны өдрийн Б/101 дугаар тушаалаар *******г Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженерээр 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр томилсон хэдий ч талуудын хооронд байгуулагдсан 2021.04.28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үргэлжилсэн байна.

 

 3.4. Гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн хуудас, талуудын нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Харин талууд гэрээ цуцалсан үндэслэл, үйл баримтад маргаантай байна.

 

            4. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар *******гийн хөлсөөр ажиллах гэрээг Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 8.20.2-т  “хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээгээр "С" буюу "хангалтгүй" үнэлгээ авсан” гэж заасан болон Төслийн удирдах хорооны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэн цуцалжээ. /хх 97/

 

Нэхэмжлэгч тус тушаалыг эс зөвшөөрч “тушаалыг хүчингүй болгуулах, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төслийн нэгжийн алба хаагчдын гүйцэтгэлийг үнэлсэн. Үнэлгээгээр нэхэмжлэгч нь 65 оноо авсан. Энэ үнэлгээ нь Төслийн удирдах хороогоор орж, хорооноос ажлаас чөлөөлөх зөвлөмж гаргасан. Үнэлгээ болон зөвлөмжийг үндэслээд төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

5. Зохигч харилцан зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд хариуцагч ны төрийн нарийн бичгийн дарга нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

 

Тодруулбал Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” (цаашид Журам гэх)-д заасны дагуу гэрээг дуусгавар болгоогүй байна.

 

Зохигчийн хооронд 2021.04.28-ны өдөр байгуулсан №2021/ЭЗХАБХТ/04 дугаар хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг тодорхойлох дүгнэх харилцаа нь тус гэрээний 1.2-т заасан хугацаанд хамаарах, гэрээг дуусгавар болгохоор бол гэрээний 5.3, 5.4-т зааснаар тус тус шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд гэрээг үргэлжлүүлэх нөхцөлд мөн гэрээний 5.1-д заасан хугацаатай байхаар талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/118 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч өөрийн гаргасан Б/118 тоот тушаалын үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээх бөгөөд ийнхүү нотолсон тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн татгалзлыг нотлох үүргийг хүлээнэ.

 

Журмын 8 дугаар зүйлийн 8.11-д Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг жил бүр дараах байдлаар үнэлж, баталгаажуулна, 8.12-т Төсөл хэрэгжүүлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг дараах байдлаар үнэлж, дүгнэлт өгнө гэж тус тус заасан байна.

 

Өөрөөр хэлбэл *******тэй байгуулсан №2021/ЭЗХАБХТ/04-02 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний хугацааг 2023.01.02-ны өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэл 1 жилээр сунгасан атлаа тус гэрээний биелэлтийг хагас жилээр үнэлж дүгнэн улмаар гэрээг цуцалж буй нь дээрх журамд заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн Хөлсөөр ажиллах гэрээг үнэлэх хуудсанд тусгаснаас үзвэл үнэлэх хуудасны 1-д “талуудын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, 2022 болон 2023 онуудад байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр  тасалбар болгон дараах байдлаар дүгнэв” гээд “... Ажлын байрны 1 дүгээр зорилтын 3-т заасан “дэд бүтэц, барилга угсралтын ажил түүний гүйцэтгэлд хяналт тавьж тайлагнах, холбогдох бусад бусад байгууллагуудтай хамтран ажиллах” гэх хийвэл зохих ажил үйлчилгээг 0 оноогоор үнэлж, үнэлгээний тайлангаар 65 хувьтай гэж үнэлжээ. /хх 150-153/

 

Гэтэл 2022 онд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дараах байдлаар дүгнэв гээд “... Ажлын байрны 1 дүгээр зорилтын 3-т заасан “дэд бүтэц, барилга угсралтын ажил түүний гүйцэтгэлд хяналт тавьж тайлагнах, холбогдох бусад бусад байгууллагуудтай хамтран ажиллах” гэх хийвэл зохих ажил үйлчилгээг 5 оноогоор үнэлж байжээ. /хх 142-149/

 

Харьцуулвал: 2022 онд Ажлын байрны 1 дүгээр зорилтын 3-т заасан ажлыг 5 оноогоор үнэлсэн атлаа,  

2021 оноос хойш гэрээний үүргийг бүхэлд нь буюу “2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, 2022 болон 2023 онуудад байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн биелэлт”-ийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үнэлж дүгнэхдээ Ажлын байрны 1 дүгээр зорилтын 3-т заасан ажлыг 0 оноогоор үнэлсэн нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн Төслийн удирдах хорооны 2023.07.25-ны өдрийн 23/06 дугаар тэмдэглэлээс үзвэл төслийн захирал, Ц.Ганбат “... *******гийн 2023 оны эхний хагас жилийн ажлын тайлангаас үзэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт чиг үүргийн хүрээнд ажлаа тайлагнаагүй. Төслийн зохицуулагчаас ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ хэрэгжүүлэх талаар сануулах арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23/068 дугаар албан бичгээр ******* инженерт хүргүүлсэн. Төслийн гүйцэтгэгч байгууллага ******* инженерийн хариуцаж буй CS-01 багц ажлын нарийвчилсан инженерийн зураг төсөл боловсруулж байгаа зураг төслийн “Сонголт дизайн” ХХК-иас Эдийн засаг, хөгжлийн яаманд ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар албан бичигт ******* инженер нь зураг төслийн ажлын туршлагагүй, анхан шатны ойлголтгүй, ажлын тайлан хүлээж авахгүй, санхүүжилтийг шийдвэрлэхгүй, гэрээт ажлын цаг хугацааг хойшлуулж буй байдал нь цаашид хамтран ажиллахад хүндрэл үүсгэж буй талаар дурдсан байна. Дээрх асуудлаар Барилгын инженер *******тэй төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх цаашид хамтран ажиллах талаар Төслийн захирлын зүгээс удаа дараа уулзалт хийсэн боловч одоо болтол ойлголцолд хүрч чадаагүйн улмаас СS-01 багц ажлын хүрээнд хийгдэх ажлууд удааширч, зогсонги байдалд ороод байгаа юм. Өмнөх Төслийн удирдах хорооны хурлын шийдвэрээр түр хугацаанд ажиллуулахаар шийдвэрлэн Хөлсөөр ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, ажил сайжруулах үүрэг чиглэлийг өгсөн боловч төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар гарц шийдэл боловсруулах, зөвлөх компанитай хамтран ажиллах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаагүй гэж тайлангаас харагдсан...” гэж нэхэмжлэгч *******гийн хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг үнэлсэн талаараа тайлбарлажээ. /хх 117/

 

Тус тайлбараас *******гийн 2023 оны эхний хагас жилийн ажлын тайлангаар “2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, 2022 болон 2023 онуудад байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтийн биелэлт”-ийг бүхэлд нь дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд *******гийн хөлсөөр ажиллах гэрээг  ямар шалгуур үзүүлэлтээр үнэлсэн болох  нь тодорхойгүй,  хөлсөөр ажиллах гэрээний үнэлэх хуудсыг бодитой гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна гэж үзлээ.

 

6. Иргэний хуулийн 359, 361 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа нь ажиллагч тохирсон ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөхөд оршдог. Хариуцагч, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах хүсэлгүй, энэ шалтгаанаар гэрээг дуусгавар болгохдоо гэрээ, хуульд үндэслээгүй тохиолдолд ажиллагч буюу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.4-т “Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх, хариуцагч уг хохирлыг арилгах үүрэг үүснэ.

 

Нэхэмжлэгч 2023.08.01-ний өдрөөс 2023.12.31-ний өдрийн хугацаанд авах байсан цалин 12,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь хөлсөөр ажиллах гэрээний тухайд хөлс төлөхтэй холбоотой хууль зүйн үүргийг үүсгэж, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс гэрээг зохих ёсоор хэрэгжүүлсэн нөхцөлд тухайн хугацаанд нэхэмжлэгчийн олох байсан хөлсийг хохиролд тооцон гаргуулах үндэслэл бий болно.

 

Зохигчийн хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/04 тоот хөлсөөр ажиллах гэрээний 5.1-д зааснаар талууд гэрээг сунгахаар тохиролцсон бол нэг жилийн хугацаатай сунгахаар заасны дагуу 2023.01.06-ны өдрийн №2021/ЭЗХАБХТ/004-02 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2023.01.02-ны өдрөөс 2023.12.31-ний өдрийг хүртэл сунгасан нь тогтоогдсон.

 

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1.3-т ажилтны сарын ажлын хөлс 4,720,000 төгрөг байх бөгөөд үүнд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно гэж заажээ.

 

Хариуцагч гэрээний нөхцөл, шаардлагыг баримталж нэхэмжлэгчийн ажлыг үнэлэхгүйгээр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийг 2023 оны хуанлийн жилд ажиллах боломжтой байсан гэж үзэх ба тэрээр 2023 оны 08 дугаар сараас он дуустал хугацаанд олох байсан орлогоор хохирсон тул 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хөлсийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар буюу нийт 5 сард ногдох 23,600,000 төгрөгийг /4,720,000 төгрөг х 5 сар/ нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй байна.

 

Төслийн нэгжийн ажилчдын цалин хөлсийг Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжээс олгодог байх тул 23,600,000 төгрөгийг Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн нэгжээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан журмаар даатгуулна” гэж, мөн хуулийн 7.2.3-т “7.2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, салбар, төлөөлөгчийн газар, төлөөний газарт ажиллаж байгаа ажилтан;” гэж хуульчилсан.

 

Иймд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслийн  барилгын инженерээр  ажиллаж байсан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар, нэхэмжлэлийг хангасан 23,600,000 төгрөгийн шаардлагаас тооцон хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул энэхүү  хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөлд даалгаж шийдвэрлэв.

 

 8. Хөлсөөр ажиллах гэрээ нь гүйцэтгэх ажил, үүрэг, хөлс төлөхтэй холбоотой болон тохиролцсон ажил, үйлчилгээг ажиллагч биечлэн гүйцэтгэх эсэхийг нарийвчлан тохиролцох зэрэг харилцан зөвшилцөх шинжтэй гэрээ юм.

 Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн гэрээтэй адилтгах ажлын байр байнгын шинжтэй тогтвортой байх үүргийг ажиллуулагч хүлээхгүй, тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн харилцаатай адил харилцаа бүрийг хууль, дүрмээр нарийвчлан журамладаггүй, гагцхүү талуудын тохиролцоо, уг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрмээр хязгаарлагддаг харьцангуй чөлөөт бие даасан харилцаа байдаг.

Энэ агуулгаар хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэл зориггүй нөхцөлд уг үүргийг албадан биелүүлэхийг шаардах, үүрэгжүүлэх боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн Б/118 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага болон  хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            9. Мөн шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн буюу эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдийн гаргасан нэхэмжлэлд хамаарах маргааныг шийдвэрлэсэн тул хариуцагч нарын хэргийн харьяалал зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй болохыг дурдав.

 

10. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба хариуцагчаас 23,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэгчээр 275,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 275,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслөөс 23,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.07.30-ны өдрийн 5/118 тушаалыг хүчингүй болгуулах шаардлага болон хариуцагч , нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг баримтлан *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөлд даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 275,950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төслөөс 275,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА